Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 252

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх  хуралдаанаар Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй Ч.Алтанцэцэг, Д.Эрдэнэхишиг нарт  холбогдох   “Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 20.117.236.88 төгрөг гаруулах”-ыг хүссэн иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

          Шүүх  хуралдаанд:

           Нэхэмжлэгч ХААН банкны Сэлэнгэ салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч:     Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Цагаан-Эрэг 2 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 18 дугаар байрны 15 тоотод оршин суух, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ХААН банкны Сэлэнгэ салбарт Зээлийн багц хариуцсан менежер  ажилтай

                                      Монголжин овгийн Батцэнгэлийн Түвшинжаргал

                                      регистрийн  дугаар  МЮ-85091271

 

           Нэхэмжлэгч ХААН банкны Сэлэнгэ салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч:     Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Горькийн 23-941 тоотод оршин  суух, дээд боловсролтой, ХААН банкны хуулийн зөвлөх ажилтай

                                     Шалбаг овгийн Сүрэнжавын Гантогтох

                                     регистрийн  дугаар: ОЭ- 86012212

 

           Хариуцагч: Улаанбаатар хотод 1978 онд төрсөн, бүрэн дунд боловсролтой, холбооны техникч мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум, Цагаан-Эрэг 2 дугаар баг, Барилгын 27 дугаар байр, 17  тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн ажилгүй 

                                    Тайж  овгийн Чулуунбаатарын Алтанцэцэг  

                                    регистрийн  дугаар: УЕ- 78072669

 

           Хариуцагч: Булган аймгийн Булган суманд 1970 онд төрсөн, тусгай дунд боловсролтой, техникч мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум, Орхон 6 дугаар баг, 4 дүгээр байр, 15  тоотод оршин суух хаягтай, хувиараа худалдаа эрхэлдэг              

                                   Боржигон овгийн  Довдонгийн Эрдэнэхишиг  

                                   регистрийн  дугаар:ЧР- 70090609

 

          Хариуцагч Д.Эрдэнэхишигийн өмгөөлөгч: А.Ариунзаяа

          Шүүх  хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Эрдэнэдөш нар   оролцов.

                                                                           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч: “ХААН” банкны Сэлэнгэ салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

        Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж. зээлийн төлбөр нийт  20.117.236.88 төгрөг гаргуулах тухай

           Нэхэмжлэлийн утга: Зээлдэгч Ч.Алтанцэцэг, Д.Эрдэнэхишиг нар нь тус банкны Сэлэнгэ салбарын Гааль тооцооны төвөөс 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр №ЗГ201843429883 тоот зээлийн гэрээ байгуулан 20.000.000 /Хорин сая / төгрөгийн цапингийн зээлийг жилийн 18.0 %-ийн хүүтэй, 48 сарын хугацаатай авсан.

          Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 2.008.891.48 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1.342.300.22 төгрөг, зээлийн торгуулийн хүү 3.289.02 нийт 3.354.480.72 төгрөгийг төлж барагдуулсан болно.

          Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 205 хоног хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн.

         Иймд банк зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.5 дах хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна: Үүнд:

         1. 2018 оны 02-р сарын 23-ний өдөр №ЗГ201843429883 тоот Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах.

         2. 2019 оны 04 дугаар сарын 09 –ний өдрийн байдлаарх зээлийн төлбөрийг гаргуулах:

             1. Үндсэн зээлийн үлдэгдэл- 17.991.108.52 төгрөг,

             2. зээлийн хүүгийн төлбөр -  1.828.150.72 төгрөг,

             3. Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр - 33.727.64 төгрөг,

             4. Нотариатын хураамж-  7000 төгрөг

             5. Тэмдэгтийн хураамж -  257.250 төгрөг,

 нийт 20.117.250.88 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

             Жич: Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ... гэжээ.

 

            Хариуцагч: Улаанбаатар хотод 1978 онд төрсөн, бүрэн дунд боловсролтой, холбооны техникч мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум, Цагаан-Эрэг 2 дугаар баг, Барилгын 27 дугаар байр, 17  тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн ажилгүй 

            Тайж  овгийн Чулуунбаатарын Алтанцэцэг  /регистрийн  дугаар: УЕ-78072669/  шүүхэд  гаргасан тайлбартаа: 

         ...Чулуунбаатар овогтой Алтанцэцэг би ХААН банкны Сэлэнгэ салбарын Ч.Алтанцэцэг, Д.Эрдэнхишиг нарт холбогдуулан хорин сая төгрөгийн зээл гаргасанд Д.Эрдэнэхишиг  хамааралгүй юм. Зээлийн үлдэгдэл 20.117.236.88 төгрөгийг төлөхөд татгалзах  зүйлгүй. Гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцсан. Нэхэмжилсэн  20.117.236.88 төгрөгийг  Ч.Алтанцэцэг миний бие ганцаараа хариуцан төлнө. Уг мөнгийг миний бие төлөхөд маргаан байхгүй.  Уг зээл нь Д.Эрдэнэхишигт хамаарал байхгүй. Миний авсан зээл болно.  ХААН  банкны Сэлэнгэ салбарын нэхэмжилсэн  20.117.236.88 төгрөг гаргуулах, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн ЗГ-201843429883 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг зөвшөөрч байна. Миний бие 20.117.236.88 төгрөгийг  2019 оны 8 дугаар сард төлж барагдуулна... гэжээ.

 

             Хариуцагч: Ч.Алтанцэцэг 2019 оны 05 дугаар сарын 30-нд шүүхэд гаргасан хүсэлтдээ:  

          ...Ч.Алтанцэцэг би ХААН банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй Ч.Алтанцэцэг, Д.Эрдэнэхишиг нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 20.117.236.88 төгрөг гаргуулах зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.Алтанцэцэг миний бие хүлээн зөвшөөрч байна. Зээлийн төлбөр 20.117.236.88 төгрөгийг  миний бие ганцаараа хариуцан төлнө. Уг мөнгийн хариуцагч Д.Эрдэнэхишигт хамааралгүй төлнө. Энэ мөнгийг 2019 оны 08 дугаар сарын 20-нд төлж барагдуулна. Уг нэхэмжлэлийн шаардлага болон зээлийн төлбөрийн үнийн дүнд маргаангүй тул намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхэд татгалзахгүй... гэжээ.        

 

  

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Гантогтох хуралдаанд гаргасан тайлбартаа:

      ...Зээлдэгч нар нь ХААН банкны Сэлэнгэ салбарын Гааль тооцооны төвөөс 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр № ЗГ201843429883 тоот зээлийн гэрээ байгуулан 20.000.000 /Хорин сая / төгрөгийн цалингийн зээлийг жилийн 18.0 %-ийн хүүтэй, 48 сарын хугацаатай авсан.

         Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 1.959.291.48 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1.342.300.22 төгрөг, зээлийн торгуулийн хүү 3.289.02 нийт 3.304.880.72 төгрөгийг төлж барагдуулсан болно.

         Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 338 хоног хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн.

        Иймд банк зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.5 дах хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна: Үүнд:

        1. 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр №ЗГ201843429883 тоот Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах.

        2. 2019 оны 01 дугаар сарын 09 -ны өдрийн байдлаарх зээлийн төлбөрийг гаргуулах:

           1. Үндсэн зээлийн үлдэгдэл- 17.991.108.52 төгрөг,

           2. Зээлийн хүүгийн төлбөр -  1.828.150.72 төгрөг,

           3. Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр - 33.727.64 төгрөг,

           4. Нотариатын хураамж-  7000 төгрөг

           5. Тэмдэгтийн хураамж -  257.250 төгрөг,  нийт 20.117.250.88 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна. 

            Харин  нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж 257.250 төгрөгийг оруулан нэхэмжилснийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч тооцох нь зүйтэй байх. Учир нь уг мөнгө нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиараа зохицуулагддаг учир   хуулийн дагуу шийдвэрлэгдэнэ. Иймд хариуцагч нараас үндсэн зээл,  зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 19.859.983.09 гаргуулж, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр №ЗГ201843429883 тоот Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна... гэв.

 

          Хариуцагч: Д.Эрдэнэхишиг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

          ...Би Ч.Алтанцэцэгийг сайн мэдэхгүй хилийн цэрэгт ажилладаг. Би өөрөө өндөр зээлтэй, “ХААН” банкинд очоод зээл авъя гэхээр гэр бүлийн орлоготой хүн байхгүй гэж хэлээд буцааж байсан. Тухайн үед гэр бүлийн хүнээрээ батлан даалт хийлгэхгүй намайг 30.000.000 төгрөгийн зээлтэй байхад яагаад надаар батлан даалт хийлгэсэн юм. “ХААН” банкны зээлийг батлан даагаад өгвөл “ХАС” банкны зээлээ хаачихна гэж хэлээд надаар гарын үсэг зуруулсан. Тухайн үед хариуцлагагүй хандсан миний буруу юм. Одоо дансанд мөнгө орохоор мөнгийг маань татаад авчихдаг. Тухайн үед би зээлийн гэрээтэй танилцаагүй. Миний хувьд Ч.Алтанцэцэгийн “ХААН” банкнаас зээлсэн мөнгийг хувааж аваад ямар нэгэн бизнесийн үйл ажиллагаа явуулсан зүйл байхгүй. Ч.Алтанцэцэг нь надаас хэд хэдэн удаа гуйсны дараа би Ч.Алтанцэцэгийн хүсэлтээр цалингийн зээлийн материалд гарын үсэг зурсан. “ХААН” банк нь “ХАС” банкинд өндөр зээлтэй гэдгийг мэдсэн атлаа Ч.Алтанцэцэгт зээл олгосон нь өнөөдөр намайг хохироогоод байна. Ч.Алтанцэцэгийн хувьд банк болон намайг хуурч мэхэлсэн үйлдэл гарграсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ... гэв.

             

        Иргэний хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

         “ХААН” банкны Сэлэнгэ салбараас Ч.Алтанцэцэг, Д.Эрдэнэхишиг нарт холбогдуулан “Зээлийн гэрээ цуцлуулах, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 20.117.250.88 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  “...улсын тэмдэгтийн хураамж 257.250 төгрөгийг оруулан

нэхэмжилснийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч тооцох нь зүйтэй байх. Учир нь уг мөнгө нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиараа зохицуулагддаг учир   хуулийн дагуу шийдвэрлэгдэнэ. Иймд хариуцагч нараас үндсэн зээл,  зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 19.859.983.09 гаргуулж, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр №ЗГ201843429883 тоот Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж өгнө үү“ гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.  

          Хариуцагч Ч.Алтанцэцэг нь шүүхэд удаа дараа “...Нэхэмжилсэн  20.117.236.88 төгрөгийг  Ч.Алтанцэцэг миний бие ганцаараа хариуцан төлнө. Уг мөнгийг миний бие төлөхөд маргаан байхгүй.  Уг зээл нь Д.Эрдэнэхишигт хамаарал байхгүй. Миний авсан зээл болно.ХААН  банкны Сэлэнгэ салбарын нэхэмжилсэн  20.117.236.88 төгрөг гаргуулах 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн ЗГ 201843429883 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг зөвшөөрч байна. Миний бие 20.117.236.88 төгрөгийг  2019 оны 8 дугаар сард төлж барагдуулна...” гэсэн тайлбар гаргасанаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

          Харин хариуцагч Д.Эрдэнэхишиг нь “...ХААН банкнаас 20.0 сая төгрөгийн зээл аваагүй. Ч.Алтанцэцэг нь удаа дараа надаас гуйгаад хамтран зээлдэгч гээд гарын үсэг зураад өгөөч гээд байхаар нь би гарын үсэг зурж өгсөн. Харин түүний авсан зээл болох 20.0 сая төгрөөс би нэг ч төгрөг авч хэрэглээгүй. Иймд уг зээлийг төлөх боломжгүй л гэж үзэж байна...” гэж татгалзжээ.

          Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зээлдэгч Ч.Алтанцэцэг нь “ХААН” банкны Сэлэнгэ салбараас 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр №ЗГ201843429883 тоот Зээлийн гэрээ байгуулан  “цалингийн зээл”  авсан ба тухайн зээлийн эргэн төлөлтийг зээлдэгчийн цалингаас суутган төлөх нөхцөлтэйгээр  уг зээл болох 20.000.000 төгрөгийг Ч.Алтанцэцэгийн дансанд шилжүүлсэн байна.

           Зээлийн гэрээнд Д.Эрдэнэхишиг нь хамтран зээлдэгч гэж гарын үсэг зурсан хэдий ч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.2-т заасан  эрх зүйн үндэслэл тогтоогдоогүй байх тул зээлийн үүргийг хариуцах үндэслэлгүй гэж үзнэ.

          Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2-т зааснаар хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсвэл үүргийн зүйлийн үл хуваагдах шинжтэй холбоотоогоор үүсэх  бөгөөд зээлийн гэрээнд хариуцагч Д.Эрдэнэхишиг нь гарын үсэг зурсан хэдий боловч зээлийн үүргийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх үүрэг үүссэн гэх байдал нь тухайн зээлийн мөнгийг нэг зээлдэгч буюу өөрөөр хэлбэл Ч.Алтанцэцэгт шилжүүлэн өгсөн, мөн Ч.Алтанцэцэг нь уг зээлийг өөрийн хэрэгцээнд дангаараа зарцуулсан гэх тайлбар зэрэг үйл баримтаар үгүйсгэгдэж байна.

          Мөн Зээлийн  гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар “хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэснээр гэрээ хүчин төгөлдөр болмогц хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлийг авч, захиран зарцуулах эрх үүссэн гэх боловч зээлээс  хамтран үүрэг гүйцэтгэгчид шилжүүлсэн гэх баримт байхгүй байна.

           Энэ нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “... Үүрэг гүйцэтгүүлэгчдийн хэн хэн нь үргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бурээс шаардах эрх бүхий  байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч буюу зээлдэгч нь үүргийг шаардахын тулд хамтран үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч нарт үүрэг үүссэн эсэхийг нотлох ёстой байна.

           Хариуцагч Д.Эрдэнэхишигийн “...зээлийн мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй...” гэх татгалзал нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д “ Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэсний дагуу ХААН банк, Ч.Алтанцэцэг, Д.Эрдэнэхишиг нарын хооронд байгуулсан  зээлийн гэрээний дагуу зээлийг буюу үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид хүлээлгэн өгөөгүй /өөрөөр хэлбэл Д.Эрдэнэхишиг зээл аваагүй/ бол түүний заасан эрх бүхий этгээдэд үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгснөөр үүрэг гүйцэтгэгчийн хариу үүрэг үүсэх байтал гэрээний дагуу хамтран хариуцагч нь  мөнгийг хүлээн аваагүй учир  үүрэг үүсээгүй гэх үндэслэлтэй байна.

          Хариуцагч Д.Эрдэнэхишиг нь зээлийг хүлээн авсан, зээл төлж байсан гэх үүрэг үүссэн байдал нь нотлогдоогүй тул ХААН банкны шаардах эрх нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар үүсээгүй гэж үзнэ. 

          Иймд Ч.Алтанцэцэг, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэхишиг нарын “ХААН” банкны Сэлэнгэ салбарын Гааль тооцооны төвтэй 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр  байгуулсан №ЗГ201843429883 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 19.859.983.09 төгрөгийг хариуцагч Ч.Алтанцэцэгээс гаргуулж “ХААН” банкны Сэлэнгэ салбарт олгох нь зүйтэй.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 258.536 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Алтанцэцэгээс 258.536 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ХААН” банкинд олгох нь зүйтэй байна.

 Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 115 дугаар  зүйлийн 115.2.2, 116 ,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Д.Эрдэнэхишигт холбогдуулан гаргасан “...үндсэн зээл,  зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 19.859.983.09 гаргуулж, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр №ЗГ201843429883 тоот Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг хүссэн “ХААН” банкны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч Ч.Алтанцэцэгээс үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 19.859.983.09 төгрөгийг гаргуулж, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр №ЗГ201843429883 тоот Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцласугай.

3. Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  57 дугаар зүйлийн  57.1-д зааснаар нэхэмжлэгч “ХААН” банкнаас улсын тэмдэгтийн хураамжинд 258.536 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Алтанцэцэгээс 19.859.983.09 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 257.250 төгрөг гаргуулан  нэхэмжлэгч ХААН банкинд олгосугай.

4. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар  шийдвэр  танилцуулан сонсгомогц  хүчинтэй  болохыг  дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.4-т зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал энэ  хуулийн 119.3-т заасан  хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.5-д зааснаар  мөн  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4-т заасны дагуу  хүрэлцэн  ирж  шүүхийн   шийдвэрийг  аваагүй бол шүүх хугацаа  өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн,  мөн   хуулийн 119 дүгээр  зүйлийн  119.6-д  зааснаар шийдвэрийг  гардан   авсанд   тооцсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай хуулийн 119 дүгээр  зүйлийн  119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

8. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  120 дугаар зүйлийн  120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш  14 хоногийн дотор    Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах  шатны шүүхэд давж  заалдах гомдол  гаргах  эрхтэй.

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.МӨНХЦЭЦЭГ