| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2023/0026/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/36 |
| Огноо | 2023-03-15 |
| Зүйл хэсэг | 11.7.2.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 2023/ШЦТ/36
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,
Улсын яллагч Д.Аянагүл,
Хохирогч Б.*******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Намжилцэрэн,
Шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *******, *******, хамт ******* дүүргийн дүгээр хороо, ийн тоотод бүртгэлтэй, одоо аймаг, сум, боомтод оршин суух, урьд ял шийтгэлгүй
******* овогт *******ын ******* /ВЮ6061/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч М.******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.*******ийг сартай жирэмсэн байхад нь буюу оны 0******* дугаар сарын -ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дүүргийн дугаар хороо, ийн -2 тоотод байрлах гэртээ “цуг архи уусан найз чинь явчихлаа” гэх шалтгаанаар түүнийг ор руу шидэн, дээр нь гарч хоолойг нь боосон,
оны 06 дугаар сарын 0-ны өдөр ******* дүүргийн дугаар хороо, Шинэ *******ын дугаар байрны тоотод байрлах гэртээ хардалтын улмаас маргалдаж нүүр рүү 1 удаа алгадсан,
оны 0 дугаар сарын 20-ны өдөр ******* дүүргийн дугаар хороо, Шинэ *******ын дугаар байрны тоотод байрлах гэртээ түүний гар утсыг нь булааж авах зорилгоор гарыг нь мушгин газар унагаасан,
оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ******* дүүргийн дүгээр хороо, ийн дугаар гудамжны 0 тоотод машины шилийг хагаллаа гэх шалтгаанаар үснээс зулгааж газар унагаах зэргээр байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэр бүлийн хүчирхийллийг жирэмсэн эмэгтэйн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “ оны 6 дугаар сарын 0-ны өдөр *******ийнхээ найзтай нэг шил пиво, нэг шил архи хувааж уусан. Хэрүүл маргаан гаргаж *******ийгээ ор луу түлхэж унагаасан. Тэр өдөр би согтуу байсан болохоор сайн санахгүй байна. дугаар сард Шинэ *******ад байж байхдаа хардалтын улмаас маргаж буруу зүйл хийсэн. 202******* оны 0******* дугаар сард бас хардалтын улмаас уурлаж *******тэй гар хүрсэн. 9 дүгээр сард мөн хардаж гар хүрсэн.” гэв.
Хохирогч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Бид хоёр дандаа хардалтаас болж маргадаг. Тэр дунд миний буруу ч гэсэн байгаа. Найзуудынхаа үгэнд итгэж нөхрөө харддаг. Одоо бодоход тэвчихийн аргагүй зан ааш гаргадаг байсан байна лээ. Би ажлаас нь орж ирэхээр нь уурлаж, үл ойлголцож мууддаг. Заримдаа өөрөө эхэлж цохиж авдаг байсан. Нотлогдсон үйл явдлууд дээр дунд нь худлаа зүйл байгаа. Манай нөхөр тэгж их архи дарс хэрэглэдэггүй. Хүүхэд бид хоёрт халамжтай. Ажлаа хийгээд олсон орлогоо миний дансанд оруулдаг. Би түүгээр нь ар гэрээ зохицуулдаг. Миний талаас хардалтын асуудал байгаа. Нийлдэг найз нөхөд ирж худлаа, үнэн юм ярьдаг байсан. Би ийм байдалд хүрнэ гэж бодоогүй. Бид хоёр хамт амьдраад ******* жил болж байгаа. Энэ хугацаанд одоо л бие биенээ таньж арга эвийг олох гэж хичээж байгаа.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
Улсын яллагчийн зүгээс К.*******ийн цагдаагийн газар гаргасан өргөдөл, гомдол түүнийг хүлээн авсан тэмдэглэл /хх-15-1, К.*******ийн мэдүүлэг /хх-2*******-2/, гэрч н.ийн мэдүүлэг /хх-*******-*******/, гэрч н.ийн мэдүүлэг /хх5-6/, *******92 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт /хх-61-62/, аюулын зэргийн үнэлгээ/хх--92/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-1*******2/,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: Ял шийтгэлийн хуудас/хх-2/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-1*******2/, М.*******ы төрсний гэрчилгээ /хх-1/, шинээр гаргаж өгсөн 2 хуудас баримт зэрэг нотлох баримтыг тус тус шинжлэн судлав.
Шүүгдэгч, хохирогч нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүх хуралдаанд гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагч “...Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан нотлох баримтууд мөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр М.*******, К.******* нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бөгөөд дундаасаа нэг хүүхэдтэй. Хамтран амьдрах хугацаандаа дөрвөн удаагийн үйлдлээр хохирогч К.*******ийн биед халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан нь тогтоогддог. Тухайн үед буюу анх К.*******ийн биед халдахдаа жирэмсэн байхад нь халдсан үйлдэл нь хэрэгт авагдсан төрсний гэрчилгээний хуулбар, хохирогчийн мэдүүлэг зэргээр тогтоогддог. Иймд М.*******д хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар жирэмсэн эмэгтэйн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь бүрэн тогтоогдсон. Дээрх хуулийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзэн Эрүүгийн хуулийн 11. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргаж байна. Мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хохирогч К.******* нь гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцуулах. Эрүүгийн хариуцлагын хувьд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хулийн 11. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлэх санал, дүгнэлтийг гаргаж байна гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Хохирогч нөхөн төлбөр нэхэмжлээгүй. Хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Харин хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Хохирогчийн зүй бус үйлдэл байсан. Хохирогч өөрөө мөн мэдүүлсэн. Мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Ар гэрээ өөрөө авч явдаг тул хорих ял оногдуулахаар тэнсэж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд М.*******д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч М.******* гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.*******ийг сартай жирэмсэн байхад нь буюу оны 0******* дугаар сарын -ны өдөр дүүргийн дугаар хороо, ийн -2 тоотод байрлах гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “цуг архи уусан найз чинь явчихлаа” гэх шалтгаанаар түүнийг ор руу шидэн, дээр нь гарч хоолойг нь боосон,
оны 06 дугаар сарын 0-ны өдөр ******* дүүргийн дугаар хороо, Шинэ *******ын дугаар байрны тоотод байрлах гэртээ хардалтын улмаас маргалдаж нүүр рүү 1 удаа алгадсан,
оны 0 дугаар сарын 20-ны өдөр ******* дүүргийн дугаар хороо, Шинэ *******ын дугаар байрны тоотод байрлах гэртээ түүний гар утсыг нь булааж авах зорилгоор гарыг нь мушгин газар унагаасан,
оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ******* дүүргийн дүгээр хороо, ийн дугаар гудамжны 0 тоотод “машины шил хагаллаа” гэх шалтгаанаар үснээс нь зулгааж газар унагаах зэргээр байнга зодсон гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, гэр бүлийн хүчирхийллийг жирэмсэн эмэгтэйн эсрэг үйлдсэн болох нь:
Эрх бүхий албан тушаалтны оны 0 дугаар сарын 2-ны өдөр Б.*******ийн гаргасан “М.******* намайг цохисон” гэх зөрчлийн талаар мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл,
/хх-15/
Эрх бүхий албан тушаалтны оны 09 дүгээр сарын -ны өдөр Б.*******ийн гаргасан “манай нөхөр М.******* намайг зодчихоод машинаа бариад зугтаачихлаа” гэх зөрчлийн талаар мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл,
/хх-1/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.*******ийн өгсөн: “... Би 2020 оны 9 дүгээр сард М.*******тай танилцаж, 2021 оны 02 дугаар сараас эхлэн хамтран амьдарсан. Бидний дундаас 1 хүүхэд төрсөн одоо сартай. Гэр бүлээ албан ёсоор батлуулаагүй. 2021 оны сард намайг жирэмсэн болсноос хойш М.******* нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж эхэлсэн. оны ******* дугаар сарын -ны өдөр дүүргийн дугаар хороо ийн -2 тоотод байрлах түрээсийн байранд байхдаа манай найзтай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар найз манайхаас явахад надад уурлаж намайг ор луу шидэж унагаагаад дээр минь гарч хоолойноос боож заамдсан.
оны 6 дугаар сарын 0-ны өдөр ******* дүүргийн дугаар хороо Шинэ-*******ын - тоотод гэртэй байхад М.******* бид хоёр хардалтын улмаас хэрэлдэж маргалдахад над руу уурлаж нүүр рүү маань 1 удаа алгадсан.
оны дугаар сарын 20-ны өдөр М.*******аас "чи манай найз тэй харьцаад байгаа юм уу" гээд гар утсыг маань булааж авахаар гарыг маань мушгиад намайг газар унагаагаад утсыг маань аваад гэрээс явсан. Тэгээд 05 цагийн алдад г дагуулж орж ирээд түүний нүүр рүү гараараа 1-2 удаа цохисон. Тэгээд би ээж рүү залгаж дуудсан ээж, аав хоёр удалгүй ирээд М.*******ыг загнаад хүү бид хоёрыг аваад явсан. оны 9 дүгээр сарын 11-ний өдөр ******* дүүргийн дүгээр хороо ийн тоотод манай аав, ээжийн гэрт байж байсан чинь хардалтын улмаас уурласан чинь М.******* гэрээс гарч яваад Альфарт маркийн тээврийн хэрэгслээ унаад явах гэж байхаар нь би түүнийг зугтаалгахгүй гээд машиныхаа урд салхины шилийг нь газраас чулуу аваад шидээд хагалчихсан. Тэгсэн М.******* салхины шил хагаллаа гээд уурлаад миний үснээс зулгаагаад угзраад газар унагаачхаад яваад өгсөн. Тухайн үед манай төрсөн эгч намайг салгахаар очиход манай эгчийн биед бас халдаж цохиж зодсон. Одоо бид хоёр Хан-Уул дүүрэгт байрлах М.*******ы ээжийнх нь гэрт амьдарч байгаа. Бид хоёр хоорондоо эвлэрчихсэн байгаа...” гэх мэдүүлэг,
/хх-2*******-2, 26/
. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Д.ийн өгсөн: “... оны дугаар сарын 21-ний өдөр үүрийн билүү 05 цагийн үед манай охин Б.******* над руу залгахад утасных нь цаанаас эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хэрэлдэж байгаа чимээ сонсогдсон. Ингээд охиндоо санаа зд би тэр даруйдаа ******* дүүргийн дугаар хороо Шинэ-*******ын дугаар байрны тоотод очиход тэр хэдийн хэрүүл маргаан дууссан бололтой бүгд л чимээгүй байсан. Охиноосоо юу болсон талаар асуухад "М.******* манай найзтай надаас нууцаар уулздаг байсан байна. Би үүнийг мэдээд бид хоёр хоорондоо хэрэлдэж муудалцсан" гэж хэлсэн. Тэгээд охиноо хамт гэртээ авч ирсэн. Сүүлд оны 9 сарын эхээр эвлэрээд нэг хэсэг манайд амьдрах болсон. Тэгтэл оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Б.******* М.*******ыг өөртөө нь муудалцсан байх хугацаанд бас өөр нэг найзтай нь уулздаг байсныг олж мэдээд хардаж, хоорондоо хэрэлдэж муудалцсан асуудал болсон юм. Тухайн үед би гэртээ байгаагүй. оны дугаар сарын 21-ний өдөр намайг очиход Б.*******ийн гарын шуу хөхөрчихсөн байсан үүнийг нь өөрөөс нь асуухад надад М.******* миний гараас утсыг маань булааж авах гэж байгаад ингэчихсэн гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг
/хх-*******-*******/
5. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр К.Бердгүлийн өгсөн: “... оны 9 дүгээр сарын 11-ний өдөр гэртээ унтаж байтал дүү ******* орж ирээд орилоод уйлаад байсан. Сэрээд юу болсон, яасан гэсэн чинь М.******* Б.*******ийн найзтай явалдаж байсныг мэдээд хэрэлдсэн байсан. Б.******* нэлээн уурлаад бухимдаад гэрлүүгээ ороод М.*******тай хэрэлдээд байсан. Би араас нь яваад орсон чинь М.******* гутлын тавиур аваад Б.******* рүү шидэх гэж байсан тул би болиулаад дүүгээ аваад гарсан. Б.******* гэрээс гараад чулуу аваад М.*******ы машины шилийг хагалсан. М.******* аймар уурлаад Б.*******ийг өргөж аваад хоёр тийшээ савчуулаад шидсэн. Тэгэхээр нь гүйж очоод дүүгээ өмөөрсөн чинь М.******* намайг үсдэж аваад чирээд, гэдэс рүү өшиглөсөн...” гэх мэдүүлэг,
/хх-5-6/
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн *******92 дугаар: “Б.*******ийн биед баруун зүүн сарвуунд зулгаралт, хүзүү, баруун зүүн шилбэнд цус хуралт, толгойн хуйх, баруун бугуйн үед зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт,
/хх-61-62/
. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт
/хх--1/
. Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар,
/хх-1*******2/
9. ******* дүүргийн дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт
/хх-1**************/,
.Шүүгдэгч М.*******ы хувийн байдалтай холбоотой баримтууд,
/хх-1*******-1*******5, 1*******-/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.******* нь хохирогч Б.*******ийг зодсон болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба шүүгдэгчид зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн *******92 дугаартай дүгнэлт болон хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч М.*******ыг нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр хохирогч Б.*******ийн биед халдаж, түүнийг жирэмсэн байхад нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг жирэмсэн эмэгтэйн эсрэг үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч М.*******ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “...гэр бүлийн хүчирхийллийг жирэмсэн эмэгтэйн эсрэг үйлдсэн...” зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч М.*******ыг үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.*******ийн бие махбодод хөнгөн хохирол учирсан ба хохирогч “...Гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.
Харин шүүгдэгч М.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Түүнчлэн улсын яллагч “шүүгдэгч М.******* гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй зэргийг харгалзаад шүүгдэгчид зорчих эрх хязгаарлах ял оногдуулах үндэслэлтэй гэж үзэж байна.”,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Хохирогч нөхөн төлбөр нэхэмжлээгүй. Хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Харин хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Хохирогчийн зүй бус үйлдэл байсан. Хохирогч өөрөө мөн мэдүүлсэн. Мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Ар гэрээ өөрөө авч явдаг тул хорих ял оногдуулахаар тэнсэж өгнө үү.” гэх тайлбар дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно”, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “1.1.тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн; 1.2.гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн; 1.*******.бие махбодын, сэтгэл санааны албадлагын, эд хөрөнгийн, албан тушаалын, бусад байдлаар эрхшээлд орсны улмаас гэмт хэрэг үйлдсэн; 1..хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн; 1.5.өөрийгөө илчилсэн, бусдын үйлдсэн гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг олоход тусалсан; 1.6.нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн; 1..байнгын хүчирхийлэл, дарамтад өртсөний улмаас өөрийгөө хамгаалах зорилгоор хохирогчид халдаж гэмт хэрэг үйлдсэн” тус тус зааснаар М.******* нь жирэмсэн эмэгтэй эсрэг гэр бүлийн хүчирхийллийг үйлдсэн ба хохирогч болон шүүгдэгчийн шүүхэд гаргасан саналыг харгалзан аймгийн сумын хилийн цэсээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр аймгийн сумын боомтод оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Шүүгдэгч М.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.2 дугаар зүйлийн 1, , *******6.6, *******6., *******6., *******.1, *******.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг жирэмсэн эмэгтэйн эсрэг үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч М.*******д 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ыг аймгийн сумын хилийн цэсээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр аймгийн сумын боомтод оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хүлээлгэсүгэй.
. Шүүгдэгч М.******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 1 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ