Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 253

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх  хуралдаанаар “ХААН” банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй Г.Доржтайван, Р.Дэлгэрмөрөн нарт  холбогдох   “Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 4.654.890.19 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх  хуралдаанд:

           Нэхэмжлэгч ХААН банкны Сэлэнгэ салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч:     Сүхбаатар сум, Ган зам 7 дугаар баг, 3 дугаар хэсэг, 20 айлын 15 тоотод оршин суух, ХААН банкны “Баянхаан” хэрэглээний зээлийн төвийн захирал  ажилтай

                                        Даваасамбуу овгийн Жүрмээгийн Оюунцэцэг 

                                        регистрийн  дугаар: МЭ- 64022201

 

           Хариуцагч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум, Ган зам 7 дугаар баг, 2 дугаар хэсэг, 1 дүгээр байрны 08 тоотод оршин суух хаягтай, “Сэлэнгэ-Энерго орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар”-т засварчин ажилтай 

                                        Цэцэг овгийн Гөлгөөгийн Доржтайван    

                                       регистрийн  дугаар: МЬ-76071011

 

         Шүүх  хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баярдэлгэр нар  оролцов.

                                                                           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Нэхэмжлэгч: “ХААН” банкны Сэлэнгэ салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

          Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн төлбөр нийт 4.654.890.19 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах,

          Нэхэмжлэлийн утга: Зээлдэгч Р.Дэлгэрмөрөн, Г.Доржтайван нар нь тус банкны Сэлэнгэ салбарын Баянхаан хэрэглээний зээлийн төвөөс 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ЗГ/СЗХ/15/614 тоот зээлийн гэрээ байгуулан 10.586.336.35 /Арван сая таван зуун наян зургаан мянга гурван зуун гучин зургаа аравны гучин таван/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 19.2%-ийн хүүтэй, 33 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар авсан бөгөөд зээлийн барьцаанд Р.Дэлгэрмөрөн өмчлөлийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, 3 дугаар хэсэг, 1-8 байрны 2 тоот хаягт байрлах, Зурагт хөргөгч барьцаалан авсан юм.

         Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 6.966.459.06 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3.039.166.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4.690.57 төгрөг, нийт 10.010.315.77 төгрөгийг төлж барагдуулсан болно.

 

 

           Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, /565 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан үндэслэлээр зээлийг буцаан дуудаж, зээлийн төлбөрийг төлүүлэх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй.

           Иймд банк зээлийн гэрээний 8 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна:

           Үүнд: 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ЗГ/СЗХ/15/614 тоот Зээлийн гэрээг цуцлах, 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн байдлаарх зээлийн төлбөрийг гаргуулах,

          Үндсэн зээлийн үлдэгдэл - 3.619.877.29 төгрөг,

          Зээлийн хүүгийн төлбөр -   920.794.62 тегрег

          Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт-114.218.28 төгрөг, нийт 4.654.890.19 төгрөг,

           2.Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулах,

           Жич: Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ...гэжээ.

 

          Нэхэмжлэгч “ХААН” банкны Сэлэнгэ салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

       ...Р.Дэлгэрмөрөн нь 2015 оны 10 дугаар сарын 30-нд 10.586.000 төгрөгийн цалингийн зээлийг манай банкнаас авсан. Зээл авахдаа хамтран үүрэг гүйцэтгэгчээр өөрийн нөхөр болох Г.Доржтайванг оролцуулсан юм. Зээлдэгч нар нь зээлээ төлж байгаад сүүлдээ ажилгүй болсон гээд зээлээ төлөхөө больсон. Манай зүгээс Р.Дэлгэрмөрөнтэй холбогдох боломжгүй болохооор хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Доржтайванд зээлийг хугацаанд нь төлүүлэх талаар мэдэгдсэн боловч зээл төлөгдөөгүй болохоор шүүхэд хандсан юм. Одоогоор зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 4.654.890 төгрөгийг зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчээс гаргуулахаар нэхэмжлэл гаргасан юм. Тухайн үед зээлийн барьцаанд хөргөгч, телевизор барьцаалсан гэдэг боловч одоо байгаа үгүйг нь мэдэхгүй байна... гэв.

 

           Хариуцагч: Г.Доржтайван шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

        ... Анх эхнэр Р.Дэлгэрмөрөн бид хоёр хамт байхдаа “ХААН” банкнаас зээл авсан юм. Одоо эхнэр маань Турк улсад байгаа. Би “ХААН” банкны нэхэмжилсэн зээлийн үлдэгдлийг бөөнд нь төлж чадахгүй гэдгийг хэлсэн. Гэхдээ төлж барагдуулна гэдгээ хүлээн зөвшөөрсөн байгаа. Энэ зээлийн барьцаанд үл хөдлөх хөрөнгө байхгүй. Байшин маань миний зээлийн барьцаанд байдаг. Би сардаа 400.000 төгрөгийн цалинтай. Өөрөө бас цалингийн зээлтэй байдаг. Тэгэхээр энэ зээлийг бөөнд нь төлөх боломжгүй.хэсэг хэсгээр нь төлж дуусгана  гэж хүлээн зөвшөөрч байна... гэв.  

             

      Иргэний хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад   ҮНДЭСЛЭХ нь:

 

          “ХААН” банкны Сэлэнгэ салбараас Р.Дэлгэрмөрөн, Г.Доржтайван нарт  холбогдуулан “Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 4.654.890 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.   

          Зээлдэгч Р.Дэлгэрмөрөн,  хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Доржтайван нар нь “ХААН” банкны “Баянхаан” хэрэглээний зээлийн төвөөс  2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр   № ЗГ/СЗХ/15/614 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 10.586.33.35 төгрөгийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 33 сарын хугацаатай цалингийн зээлийн  зориулалтаар зээлж аваад уг зээлээс үндсэн зээл 6.966.459.06 төгрөг, зээлийн хүү 3.039.166.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.690.57 төгрөг нийт 10.010.315.77  төгрөгийг төлсөн боловч,  үлдэх зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 4.654.890 төгрөгийг гэрээнд заасан

 

хугацаандаа төлөөгүй, гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд  зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн график, эргэн төлөлт хийсэн талаарх нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна. 

           Хариуцагч Р.Дэлгэрмөрөн нь Турк улсад ажиллаж амьдарч байгаа ба хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Доржтайван нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Одоо эхнэр маань Турк улсад байгаа. Би “ХААН” банкны нэхэмжилсэн зээлийн үлдэгдлийг бөөнд нь төлж чадахгүй гэдгийг хэлсэн. Гэхдээ төлж барагдуулна гэдгээ хүлээн зөвшөөрсөн байгаа...” гэснээр зээлийн төлөлт, барьцааны зүйл, нэхэмжилж байгаа  үнийн дүн, нэхэмжлэлийн шаардлага зэрэг дээр маргаагүй байна.    

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд “...Тухайн үед зээлийн барьцаанд хөргөгч, телевизор барьцаалсан гэдэг боловч одоо байгаа үгүйг нь мэдэхгүй байна...” гэх тайлбар өгсөн нь барьцаа хөрөнгөнөөс татгалзсан гэх үндэслэл болохгүй ба зохигчдын  хооронд 2015 онд зээлийн гэрээ байгуулагдсан боловч уг гэрээ нь 2018 оны 11 дүгээр сард дуусгавар болсон болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгааг дурдах нь зүйтэй байна.

           Иймд зээлдэгч Р.Дэлгэрмөрөн, хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Доржтайван нараас  зээлдэгчид болон “ХААН” банкны “Баянхаан” хэрэглээний зээлийн төвийн хооронд  2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан  № ЗГ/СЗХ/15/614 дугаартай Зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй үлдсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 4.654.890 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үүргийн гүйцэтгэлийг хангаагүй тохиолдолд Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын 7 дугаар баг, 3 дугаар хэсэг, 1-8 айлын 2 тоотод  байрлалтай 280.000 төгрөгөөр үнэлж барьцаалсан 42 инчийн “Фунай” телевизор, хөргөгч зэрэг  барьцаа  хөрөнгөнөөс хуулийн дагуу  үүргийг  гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж үзлээ. 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 89.428.25 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 89.428.25  төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

  Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 115 дугаар  зүйлийн 115.2.2, 116 ,118 дугаар зүйлүүдэд  заасныг  удирдлага  болгон ТОГТООХ нь :

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, 452 дугаар зүйл,  453 дугаар зүйлийн 453.1, 453 дугаар зүйлийн 453.2-т зааснаар зээлдэгч Р.Дэлгэрмөрөн, хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Доржтайван нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 4.654.890 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үүргийн гүйцэтгэлийг хангаагүй тохиолдолд Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын 7 дугаар баг, 3 дугаар хэсэг, 1 дүгээр 8 айлын 2 тоотод  байрлалтай 280.000 төгрөгөөр үнэлж барьцаалсан 42 инчийн “Фунай” телевизор, хөргөгч зэрэг  барьцаа  хөрөнгөнөөс үүргийг  гүйцэтгэлийг хангуулж, ХААН” банкны “Баянхаан” хэрэглээний зээлийн төв, Р.Дэлгэрмөрөн, Г.Доржтайван нарын хооронд  2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан №ЗГ/СЗХ/15/614 дугаартай Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  57 дугаар зүйлийн  57.1-д зааснаар нэхэмжлэгч “ХААН” банкнаас  улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 89.428.25 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 89.428.25  төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар  шийдвэр  танилцуулан сонсгомогц  хүчинтэй  болохыг  дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.4-т зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал энэ  хуулийн 119.3-т заасан  хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.5-д зааснаар  мөн  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4-т заасны дагуу  хүрэлцэн  ирж  шүүхийн   шийдвэрийг  аваагүй бол шүүх хугацаа  өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн,  мөн   хуулийн 119 дүгээр  зүйлийн  119.6-д  зааснаар шийдвэрийг  гардан   авсанд   тооцсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

7. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 120 дугаар зүйлийн  120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор    Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах  шатны шүүхэд давж  заалдах гомдол  гаргах  эрхтэй.

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.МӨНХЦЭЦЭГ