Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/130

 

 

 

 

 

 

 

 

 


 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:176/2023/0132/Э

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,

улсын яллагч Г.Энхбат,

өсвөр насны шүүгдэгч Х.Э, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн,

өсвөр насны шүүгдэгч Х.Эийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Т.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч Х.Эхолбогдох эрүүгийн 2334000000065 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2008 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, эрэгтэй, яс үндэс халх, Төв аймгийн Баянчандмань сумын Ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр ангийн сурагч, ам бүл 5, эх, дүү нарын хамт Төв аймгийн Баянчандмань сумын Замд 2 дугаар баг 2-822 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, Т.Г дугаарын регистртэй, Баатууд овгийн Хүрэлбаатарын Эрхэм-Эрдэм.  

 

Холбогдсон хэргийн талаар

 /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Өсвөр насны яллагдагч Х.Э нь Төв аймгийн Баянчандмань сумын 2 дугаар баг Сүжийн 2250 тоотод хонохдоо 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өглөөний 6 цагийн үед Б.Эы эзэмшлийн “Ридмин нөтэ-9 маркийн гар утас 1 ширхэг, биеийн тамирын цамц 1 ширхэг, хар өмд 1 ширхэг, жинсэн өмд 2 ширхэг, малгайтай цамц 2 ширхэг, хар гутал 1 ширхэг, С.Сүхжаргалын эзэмшлийн “Самсунг А-12 маркийн гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 1.091.380 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Өсвөр насны шүүгдэгч Х.Э:

...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн үнэн зөв мэдүүлэг тул ахин мэдүүлэг өгөхгүй... гэж,

 

Иргэний хариуцагч Т.Г:

...Хэлэх зүйл байхгүй... гэж тус тус мэдүүлжээ.

 

Үйл баримт

Эрүүгийн 2334000000065 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас өсвөр насны шүүгдэгч Х.Эрхэм-Эрдэнийн Төв аймгийн Баянчандмань сумын 2 дугаар баг Сүжийн 2250 тоотод хонохдоо 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өглөөний 6 цагийн үед Б.Эы эзэмшлийн “Ридмин нөтэ-9 маркийн гар утас 1 ширхэг, биеийн тамирын цамц 1 ширхэг, хар өмд 1 ширхэг, жинсэн өмд 2 ширхэг, малгайтай цамц 2 ширхэг, хар гутал 1 ширхэг, С.Сүхжаргалын эзэмшлийн “Самсунг А-12 маркийн гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 1.091.380 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 07/19 дугаартай ...Зах зээлийн хандлагаар нийтэд арилжаалагддаг жишиг зүйлсийн аргаар тооцсон зах зээлийн үнэ цэнэ үнэлгээний өдрөөр 661.710 /зургаан зуун жаран  нэгэн мянга долоон зуун арав/ төгрөг гарсан... талаах дүгнэлт /хх-ийн 28-41 дүгээр хуудас/,

“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 07/18 дугаартай ...Зах зээлийн хандлагаар нийтэд арилжаалагддаг жишиг зүйлсийн аргаар тооцсон зах зээлийн үнэ цэнэ үнэлгээний өдрөөр 429.670 /дөрвөн зуун хорин ёсөн мянга зургаан зуун дал/ төгрөг гарсан... талаарх дүгнэлт /хх-ийн 44-56 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч Б.Эы “...Би Төв аймгийн Баянчандмань суманд аав ээж нарын хамт амьдардаг юм. Тухайн өдөр манай аав ажилтай ээж Төв аймагт эмнэлэгт явсан байсан би гэртээ ганцаараа байж байх үедээ хамаатны ах Сүхжаргал гэх ахыгаа дуудаж хамт хонох гэж байтал манай дээд ангийн Эрхэм-Эрдэм гэх хүүхэд манай Сүхжаргал ахын утас руу залгаж тэр хоёр хоорондоо ярьж дуусаад Сүхжаргал ах Эрхэм-Эрдэмийг танай гэрт ирнэ гэхээр нь би за за гэж хэлээд удалгүй Эрхэм-Эрдэм манай гэрт ирээд бид 3 хамт тоглож байтал Эрхэм-Эрдэм надад танай гэрт байгаад өглөө эрт явна гэхээр нь би чи хэд гээд явах юм гэж асуутал өглөө 05 цаг явна гэсэн тэгэхээр би Сүхжаргалын хамт үүрийн 03 цаг хүртэл сэрүүн унтахгүй байж байгаад нэг мэдсэн бид хоёр унтсан байсан тэгээд өглөө 11 цагийн үед сэртэл манай аав Баасандорж гаднаас орж ирэхээр нь би сэрээд тэгээд удалгүй аав гал түлж өгөөд буцаад гараад явсан би Сүхжаргал гэх ахыгаа сэрээгээд 11 цаг 10 минутад бостол миний гар утас, миний бэлтгэлийн хувцас, хар өнгийн арьсан гутал, хар өнгийн өмдний тэлээ байхгүй болсон байсан юм тэгээд байж байтал Сүхжаргал миний гар утас мөн байхгүй байна гэхээр нь бид хоёр гэрээс гарч Эрхэм-Эрдэм гэх хүүхдийг хайгаад олоогүй юм тухайн өдөр тэгээд буцаад ирнэ байх гэж бодоод суманд хайгаад явж байтал манай урд талын гудамжинд миний гар утасны цагаан өнгийн цэнэглэгчийг хаясан байсан тэгэхээр нь би ойр орчимдоо байгаа юм байна гэж бодоод нээх тоохгүй байсан чинь миний утсыг унтраагаад алга болохоор нь би аавдаа хэлж цагдаагийн байгууллагад хандсан юм. Тухайн шөнө намайг гэртээ унтах үед манай гэрт Сүхжаргал, Эрхэм-Эрдэм нар байсан өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

   Насанд хүрээгүй хохирогч С.Сүхжаргалын “... Би Төв аймгийн суманд аав ээж дүү нарын хамт амьдардаг юм тухайн өдөр манай аавын ахын хүүхэд Эрдэнэбулган гэртээ ганцаараа байна хүрээд ир хамт манай гэрт хоноод өгөөч гэхээр нь би тухайн орой аав ээждээ хэлээд Эрдэнэбулганы гэрт очоод байж байтал манай сургуулийн найз Эрхэм-Эрдэм миний утас руу залгаад надаас хаана байгаа юм гэж асуухаар нь би Эрдэнэбулганы гэрт байна гэж хэлтэл Эрхмээ надаас та хоёр хоёулхнаа байгаа юм уу гэж асуухаар нь би тийм гэж хэлээд би утсаа тасалсан юм тэгээд удалгүй Баасандорж гэх айлд Эрхэм-Эрдэм гаднаас ороод ирсэн бид хоёрт хотод байснаа ярьж байгаад бид 3 хамт тоглож байгаад унтах болоод Эрдэнэбулган бид хоёр чи гэртээ харихгүй юм уу гэж асуутал манай гэрт хүн байхгүй гэр хүйтэн энд хонож болох уу би өглөө эрт яваад өгнө гээд байхаар нь хамт байх хугацаандаа Эрдэнэбулган бид хоёр гар утсаар тоглож шөнийн 03 цаг болсон тэгээд Эрдүк бид хоёр унтах болоод би Эрхэмээд утсаа өгөөд унтсан бид хоёр унтсан юм тэгээд өглөө болоод сэртэл Баасандорж гэртээ ирээд галаа түлээд бид боссон юм тэгтэл Эрдэнэбулганы гар утас өмд гутал өмдний тэлээ зэрэг эд зүйлс алга болсон байсан би утсаа үзтэл миний гар утас мөн байхгүй болсон Эрдэнэбулганы гэрт Эрхэм-Эрдэмийн өмсөж явсан улаан өнгийн пүүз, гутлаа гутлын тавиур дээр үлдээгээд явсан байсан юм тэгээд бид хоёр сумын төвөөр хайгаад олохгүй байхаар нь манай дүүгийн Аав Баасандорж ах цагдаагийн байгууллагад хандсан байсан. Би хулгайд алдсан гэх гар утсандаа үнэлгээ хийлгэнэ надад одоогоор 200.000 орчим мянган төгрөгийн хохирол учирсан байгаа. Тухайн орой Баасандорж гэх айлд Эрхэм-Эрдэм гэх хүүхэд ирж Эрдэнэбулган бид хоёртой хамт тоглож хоносон би дээрх эд зүйлийг Эрхэм-Эрдэм гэх хүүхдийг авсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

   Иргэний хариуцагч Т.Гын “... Би 2023 оны 01 сарын 20-ны өглөө 10 цагийн үед гадуур ажилтай явж байгаад орой 20 цагийн үед гэртээ ирэхэд Х.Э нь гэртээ байхгүй байхаар охин Мишээлээс асуухад ах бие засна гээд гараад явсан орж ирээгүй байна гэж хэлж байна. Тэгээд тэр оройдоо гэртээ ирж хоноогүй болохоор маргааш нь буюу 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өглөө Эрдэнэбулган нь над руу залгаад танай хүүхэд чинь миний хувцас болон утсыг аваад явчихлаа гэсэн. Тухайн өдрөө хүү Х.Эийг хайгаад найз нөхдөөс нь асуугаад олдоогүй. Тэгээд би 2023 оны 01 сарын 22-ны өдөр хэсгийн төлөөлөгч Ц.Ганбатад хүү Эрхэм-Эрдэмийг алга болчихлоо гэж хэлсэн. Тэгээд удалгүй хэсгийн төлөөлөгч надтай холбогдоод хүүхдийг чинь олчихлоо гэж Х.Эийг цагдаагаас авсан. Би нөхрөөсөө салснаас хойш миний хүү Х.Э зан байдал өөрчлөгдөөд гадуур их тэнэдэг. Тэгээд хэд хэдэн удаа тамхи татаж байгаад надад баригдаж байсан. Зан байдлын хувьд төлөв даруу хүүхэд юм. Гэхдээ салсан нөхөр маань, нийлж байгаа найз нөхөд нь миний хүүд нөлөөлж байна гэж бодож байна. Надад хэлэхдээ Сүхжаргал нь тоглож байгаад намайг тэлээгээр ороолгоод байхаар нь миний дургүй хүрээд би утас, хувцас эд зүйлсийг нь авч явсан юм гэсэн. Миний хүү Х.Эийн авсан эд зүйлсийг эзэнд нь буцаагаад хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,

   Насанд хүрээгүй сэжигтэн Х.Эийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гэрчээр өгсөн “...Би 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн орой 21:00 цагийн үед Төв аймгийн Баянчандмань сумын төвд тоглож байгаад найз Эрдэнэбулган, Сүхжаргал нарын хамт Эрдэнэбулганы гэрт очсон юм. Тэгээд гэрт нь гурвуулаа гар утсаар тоглож байгаад сүүлдээ хуруугаараа тоглоод дуусах үед 04:00 цаг болж байсан. Тэр хоёр унтаад өгсөн. Би Сүхжаргалын гар утсыг үзээд үлдсэн. Өглөө 06:00 цагийн үед гэрээс нь гарах үедээ хоёр найзынхаа гар утсыг аваад явсан. Тэгээд шууд Улаанбаатар хот руу явсан. Хотод очоод Лхагвасүрэн гэх найзтайгаа уулзаад байж байгаад партизан явсан. Тэгээд партизанд очоод 1 хоноод байж байтал сумын хэсгийн төлөөлөгч ирээд намайг авсан. Хоёр найзынхаа авсан гар утсыг буцааж өгсөн. Өөр зүйл болоогүй.  Ямар нэгэн зөвшөөрөл аваагүй, Тэр орой тоглож байхад Сүхжаргал намайг тэлээгээр ороолгосон юм, тэгээд жаахан дургүй хүрээд байсан тул өглөө нь аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,

   Гэрч Х.Э“...Би Төв аймгийн Баянчандмань сумын ЕБС-н 12 жилийн сургуульд анги удирдсан багшаар ажилладаг юм. Би тухайн Эрхэм-Эрдэм гэх хүүхдийг би таньж мэднэ манай ангийн хүүхэд байгаа юм тухайн хүүхэд нь сүүлийн үед гэр бүлийн байдлаас шалтгаалж хичээл номдоо явах дургүй болсон манай ангийн Эрхэм-Эрдэм гэх хүүхэд маань уг нь спорт урлагт маш их идэвхтэй байж байгаад сүүлийн 1 жилийн хугацаанд хичээлдээ явахгүй гэр орондоо тогтохгүй гадуур маш их тэнээд сүүлийн үед хэрэгт холбогдон орсон талаар нь би ар гэрийн хүмүүсээс нь сонссон юм. Тухайн хүүхэд маань өөрийн зан байдлын хувьд маш дөлгөөн ангийн хүүхдүүдтэйгээ маш зөв харилцаатай элдэв муу зуршил байхгүй хүүхэд байсан чинь сүүлийн үед ар гэрийн анхаарал гэр бүлийн уур амьсгалаас шалтгаалж ааш зан нь маш их эвдрээд байгаа юм. Намайг анх анги удирдсан багш нь болж байх хугацаанд манай ангийн Эрхэм-Эрдэм гэх хүүхдийн ар гэр анхаарал маш их тавьж байгаад сүүлийн 2 жилийн хугацаанд манай ангийн Эрхэм-Эрдэм гэх хүүхдийн ааш зан эвдэрч эцэг эх нь тусдаа амьдарч байгаа сурагтай байсан манай сурагч Эрхэм-Эрдэм бол Баянчандмань суманд хойд эцэг өөрийн төрсөн Ээж нарын хамтаар амьдарч байгаад хойд эцэг болох Гантулга гэх хүнтэй гэр бүлийн таарамжгүй харилцаатай байдаг талаар намайг ангийн хүүхдүүдтэйгээ ганц ганцаар уулзаж байх үед надад ярьж байсан тэрнээс хойш анхаарал суларч тэнэх хичээлдээ явах дургүй болсон талаар надад харагдаж байсан. Би тухайн ангийн хүүхдийнхээ төлөө Төрсөн Аав болох Хүрэлбаатар гэх хүнтэй утсаар болон биечлэн уулзаж маш олон удаа хэлж ярьсан тухайн хүүхдийн Ээж болох Гансувд гэх хүнтэй байнга холбоотой байдаг Ээжтэй ярилцаж байгаад хүртэл сургуулийн дотуур байранд байлгаж хүртэл үзсэн. Манай ангийн сурагч Эрхэм-Эрдэм гэх хүүхдийг сумын хамтарсан багийн хурлаар 2-р сарын дундуур нэг оруулж Ээж Гансувдад хичээл таслуулахгүй сургалтад бүрэн хамрагдах ёстой талаар ярьж хэлээд Эрхэм-Эрдэм гэх хүүхэдтэй өөртэй нь ярилцсанаас хойш хичээлдээ явж байгаад 3-р сарын 02-ний өдрөөс хойш одоог хүртэл хичээл номдоо ирэхгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

   Өсвөр насны яллагдагч Х.Эийн “...Би тогтоолтой танилцсан, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр би найз Сүхжаргалын утас руу залгаад би хаана байгааг нь асуутал Сүхжаргал нь би найз Эрдэнэбулганы гэрт байна, завтай бол хүрээд ирээч хамт тоглоё гэхээр би оройны 21 цагийн үед Эрдэнэбулганы гэрт очоод Сүхжаргалын утсаар хамт тоглоом тоглосон. Тэгээд би 03 цагийн үед бид 3 амрахаар болоод орондоо ороод би Сүхжаргалын утсаар тоглоод Эрдэнэбулган, Сүхжаргал 2 унтаад өгсөн. Тэгээд би утсаар нь тоглож байгаад өглөө 07 цагийн үед босоод Сүхжаргалын Самсунг А12 маркийн гар утас 1 ширхэг, Эрдэнэбулганы “Ридмин Ноте-9” маркийн гар утас болон хар өнгийн арьсан гутал хоёр хос 1 ширхэг, бэлтгэлийн өмд цамц хосоороо 1 ширхэг зэрэг эд зүйлсийг аваад алхаж Төв рүү ороод төвөөсөө унаанд суугаад Улаанбаатар хот руу орж Хархорин зах дээр буугаад найз Лхагвасүрэнтэй уулзаад Бартизан руу Лхагвасүрэнгийн гэрт очоод тэндээс хоноод маргааш нь хэсгийн төлөөлөгч Ц.Ганбат ирээд аваад явсан юм. Би тухайн үед ганцаараа явж байгаад замдаа Лхагвасүрэнгийнд очиж хоносон. Би өөрөө ашиглаж хэрэглэх зорилгоор энэ гэмт хэргийг үйлдсэн юм. Би бусдад учруулсан хохирол болох “Самсунг-А12” маркийн гар утас 1 ширхэг, “Ридмин Ноте-9” маркийн гар утас болон хар өнгийн арьсан гутал хоёр хос 1 ширхэг, тамирын цамц, хар өмд, жинсэн өмд, малгайтай цамц зэргийг цагдаад хүлээлгэн өгсөн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 68 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон өсвөр насны шүүгдэгч Х.Эийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 79-83 дугаар/ хуудас зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Г.Энхбат:

...Өсвөр насны яллагдагч Х.Э нь Төв аймгийн Баянчандмань сумын 2 дугаар баг Сүжийн 2250 тоотод хонохдоо 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өглөөний 6 цагийн үед Б.Эы эзэмшлийн “Ридмин нөтэ-9 маркийн гар утас 1 ширхэг, биеийн тамирын цамц 1 ширхэг, хар өмд 1 ширхэг, жинсэн өмд 2 ширхэг, малгайтай цамц 2 ширхэг, хар гутал 1 ширхэг, С.Сүхжаргалын эзэмшлийн “Самсунг А-12 маркийн гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 1.091.380 төгрөгийн хохирол учруулсан нь мөрдөн шөлгөх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар нотлогдог тогтоогдож байх тул Өсвөр насны яллагдагч Х.Эрхэм-Эрдэнийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал гаргаж байна . Шүүгдэгч нь хохирогч нарын эд зүйлийг буцааж өгсөн хохирол төлбөр байхгүй... гэсэн дүгнэлтийг,

 

Өсвөр насны шүүгдэгч Х.Эийн өмгөөлөгч И.Отгонсүрэн:

...Өсвөр насны яллагдагч Х.Эрхэм-Эрдэнийн өмгөөлөгчөөр оролцож байна. Гэм буруу дээр маргахгүй тайлбар байхгүй... гэсэн дүгнэлтийг,

 

Өсвөр насны шүүгдэгч Х.Эийн хууль ёсны төлөөлөгч Т.Г:

...Хэлэх зүйл байхгүй...  гэсэн дүгнэлтийг,

 

Өсвөр насны шүүгдэгч Х.Э:

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Одоо хичээл номоо хийгээд сайн хүн болно... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Улсын яллагчийн өсвөр насны шүүгдэгч Х.Эийн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй өсвөр насны шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Өөрөөр хэлбэл өсвөр насны шүүгдэгч Х.Э нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд өсвөр насны шүүгдэгч Х.Э дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

                               

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,

 

Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,

2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,

мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.

 

Өсвөр насны шүүгдэгч Х.Эийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний өмчлөх эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн бөгөөд тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсан үйл баримт болгоныг гэмт хэрэгт тооцохоор заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.

 

“Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.

 

“Хулгайлах” гэмт хэргийн гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч байгаа идэвхтэй гэмт үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх ба гэмт үйлдэл нь гадаад хэлбэрээрээ зан үйл, бие эрхтнүүдийн харилцан үйлдэл, хөдөлгөөн бөгөөд тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.

 

Гэмт эс үйлдэхүй нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч өөрийн үзэмжээр захиран зарцуулж, хууль бусаар ашиг орлого олох гэсэн шунахай сэдэлт, зорилготой байдаг.

 

Мөн “Хулгайлах” гэмт хэргийн “Өмчлөх эрхийн эсрэг” бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь хулгайлагдсан эд зүйлс нь хулгайлагдах үед өмчлөгч, эзэмшигч болон төр, хувийн хэвшлийн байгууллага, тэдгээрийн эд хариуцагч хүмүүс, албан тушаалтны мэдэл, өмчлөл, эзэмшилд байх бөгөөд гэмт этгээд түүнтэй харьцах хууль ёсны эрх үүрэггүй учир нууц далд аргаар авч өөрийн эзэмшил болгодгоор тайлбарлагддагийг дурдах нь зүйтэй.

 

“Хулгайлах” гэмт хэрэг нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэсэн үндсэн болон “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн”, “түүх, соёл, шинжлэх ухаан, техник, технологийн хөгжилд чухал ач холбогдолтойд тооцож тусгайлан хамгаалсан эд зүйлс хулгайлсан”, “ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан”, “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн” гэсэн хүндрүүлэх, “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, зохион байгуулалттай гэм бүлэг үйлдсэн бол” гэсэн онц хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.

 

Үүнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэсэн гэмт хэрэг нь дээрх үндсэн шинжийг хангасан байхаас гадна давхар гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээнээс дээш буюу 300.001 /гурван зуун мянга нэг/ төгрөг, түүнээс дээш хохирол, хор уршиг учруулсан нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйг материаллаг шинжтэй, төгссөн гэмт хэрэг юм.

 

Өсвөр насны шүүгдэгч Х.Э иргэн Б.Эы “Ридмин нөте-9” маркийн гар утас нэг ширхэг, биеийн тамирын цамц нэг ширхэг, хар өмд нэг ширхэг, жинсэн өмд хоёр ширхэг, малгайтай цамц хоёр ширхэг, хар гутал нэг ширхгийг,

Мөн иргэн С.Сүхжаргалын “Самсунг А-12” маркийн гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, эзэмшигч, өмчлөгчид нь мэдэгдэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч буй гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “бага хэмжээний хохирол”-с дээш буюу 3,737,500 /гурван сая долоон зуун гучин долоон мянга таван зуу/ төгрөгийн төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Тэрээр өсвөр насны шүүгдэгч Х.Э бусдын эд хөрөнгийг хулгайлж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь өсвөр насны хохирогч С.Сүхжаргал, Б.Э нарт учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

 

Иймд өсвөр насны шүүгдэгч Х.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршиг

Шүүх хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, үнэлгээний тайлан зэргийг харьцуулан шинжлэн судлаад өсвөр насны шүүгдэгч Х.Эийн гэм буруутай санаатай үйлдлийн улмаас өсвөр насны хохирогч С.Сүхжаргал, Б.Э нарын эд хөрөнгөд нийт 1.091.380 /нэг сая ерөн нэгэн мянга гурван зуун ная/ төгрөгийн хохирол учирсан байна.

 

Мөрдөн байцаалтын шатанд өсвөр насны шүүгдэгч Х.Эийн гэмт хэрэг үйлдэж олж авсан 1.091.380 /нэг сая ерөн нэгэн мянга гурван зуун ная/ төгрөгийн үнэ бүхий зүйлсийг буцаан өгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй.   

 

Өсвөр насны шүүгдэгч Х.Эээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хариуцлага  

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Г.Энхбат:

...Өсвөр насны шүүгдэгч Х.ЭЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх санал гаргаж байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас тооцон гарах зардалгүй цагдан хоригдсон хоноггүй... гэсэн дүгнэлтийг,

 

Өсвөр насны шүүгдэгч Х.Эийн өмгөөлөгч И.Отгонсүрэн:

...Эрүүгийн хариуцлагын тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж,  өсвөр насны шүүгдэгчид оногдуулсан ялыг 50 хувь багасгах хуулийн зохицуулалт хэрэглэж 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,

 

Өсвөр насны шүүгдэгч Х.Эийн хууль ёсны төлөөлөгч Т.Г:

...Хэлэх зүйл байхгүй...  гэсэн дүгнэлтийг,

 

Өсвөр насны шүүгдэгч Х.Э:

...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Шүүх өсвөр насны шүүгдэгч Х.Эд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлсөн ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэж 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тохирно гэж шийдвэрлэлээ.

 

Дээрх оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Гэвч өсвөр насны шүүгдэгч Х.Э нь 14 нас 04 сар 20 хоногтой болох нь 2023 оны 02 дугаар сарын 14-ний  өдрийн “Нас тоолсон тэмдэглэл” /хх-ийн 77 дугаар хуудас/ талаарх баримт авагдсан зэргээр нотлогдсон ба түүний холбогдсон гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байх тул хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжтой гэж үзлээ.

 

Өсвөр насны шүүгдэгч Х.Э шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг этгээд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг мэдэгдэж,

шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хяналт тавихыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2334000000065 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, өсвөр насны шүүгдэгч Х.Э энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

    Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

  шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.12.,

        36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

                    тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч Х.ЭЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Өсвөр насны шүүгдэгч Х.ЭЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг 6 /зургаа/ сарын хугацаагаар багасугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Х.ЭЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Х.ЭЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Х.Энь шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг этгээд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

6. Өсвөр насны шүүгдэгч Х.Эшүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 1 /нэг/ жилийн хугацаанд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.   

 

7. Эрүүгийн 2334000000065 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, өсвөр насны шүүгдэгч Х.Ээнэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, мөн иргэний хариуцагч Т.Гаас гаргуулах төлбөргүйг тус тус дурдсугай.

 

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Х.Эурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

  

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч Х.Эавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.ГАНДАНСҮРЭН