Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/131

 

 

 

 

 

 

 

 


  

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:176/2023/0126/Э

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,

улсын яллагч Э.Мөнхсаруул,

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Г холбогдох эрүүгийн 2234007320547 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1984 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань баг Худалдааны 1-2 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ___________________, Боржигон овгийн Батчулууны Ганхөлөг.

 

                                        Холбогдсон хэргийн талаар

                                  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 14-ний орой Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань 1 дүгээр багийн 1 дүгээр гудамжны 01 тоотод өөрийн хадам ээж Б.Гтай маргалдаж, улмаар сандлаар зүүн гарын  бугалга хэсэгт цохих зэргээр зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Б.Г:

...2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр найраас ирээд  согтуу байсан. Манай 2 охин фейсбүүкт нэг юм тавиад байсан тэгэхээр нь 20 охиноо битгий фейсбүүкт нэг юм тавиад бай гэж хэлэхэд манай хадам ээж яах гэж ингэж байдаг юм гэсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд сандлаар цохисон... гэж мэдүүлдэг.

Үйл баримт

Эрүүгийн 2234007320547 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Б.Гийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 14-ний орой Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань 1 дүгээр багийн 1 дүгээр гудамжны 01 тоотод өөрийн хадам ээж Б.Гтай маргалдаж, улмаар сандлаар зүүн гарын  бугалга хэсэгт цохих зэргээр зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,

шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 576 дугаартай ...Б.Гбиед зүүн бугалганы дунд хэсгийн гадна гадаргад цус хуралт, баруун сарвууны ар гадаргад цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Б.Гбиед тогтоогдсон дээрх гэмтлүүд нь 10-12 цагийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой... талаарх дүгнэлт /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

Хохирогч Б.Г“...Би Төв аймгийн Баянчандмань сум Замт 2-р баг худалдааны гудамж 1-1 тоотод амьдардаг юм. 2022 оны 10 сарын 14-ний өдрийн орой 19:30 цагийн үед хүргэн Ганхөлөг ганцаараа орж ирсэн. Тухайн үед түүний хоёр хүүхэд нь манайд хоол идээд сууж байсан юм. Ганхөлөг орж ирээд хүүхэд Намууны гар утсыг булааж аваад нүүр лүү нь шидсэн. Мөн охин Дэлгэрзаяаг хацар дээр нь алгадсан. Хоёр хүүхдийн хувьд гэмтэл гэхээр зүйл учраагүй. Тэгээд би өмөөрөөд яах гэж ингэж байдаг юм бэ? Гээд урд нь очих үед хүүхдийн жижиг сандлаар миний толгой болон зүүн гарын бугуй хэсэгт тус бүр нэг удаа цохьсон. Би түүнд хандаж “чи одоо яах гэж намайг зодож байгаа юм бэ? Гэж хэлэхэд юу ч хэлээгүй гараад явчихсан. Миний толгой өвдөөд зураг хүртэл авхуулсан, бугуй хэсэг хөхөрсөн байсан. Би цагдаад хандсан.өөр зүйл болоогүй. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгөөд цааш нь явуулж өгөөч гэж л өргөдөл гаргасан юм. Нэхэмжлэх зүйл алга...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,

   Насанд хүрээгүй гэрч _______ “... Би Төв аймгийн Баянчандмань суманд Эмээ Аюурзанын гэрийн хашаанд өөрийн төрсөн Аав Ганхөлөг Ээж Намжилсүрэн дүү Намуунаа нарын хамтаар амьдардаг юм тэгсэн 2022 оны 10 сарын 14-ний орой би дүү Намуунаагийн хамтаар Эмээгийн гэрт байж байтал манай Аав Ганхөлөг гаднаас согтуу орж ирээд манай дүүгийн тоглож байсан гар утсыг булааж аваад манай дүү Намуунаа руу шидэж тэгтэл Эмээ Аюурзана би хоёрыг өмөөрч босож ирээд Аав Ганхөлөгийг чи дандаа яахаар архи уух болгондоо энэ хоёр охиныг ад үзэж зоддог юм бэ гэж хэлтэл Аав Ганхөлөг Эмээгийн урдаас чамд хамаагүй гэж хэлээд манай Эмээ Аюурзаныг чи хойшоо бай гээд гараараа түлхээд манай дүүгийн суудаг ягаан өнгийн сандлыг Аав Ганхөлөг барьж байгаад Эмээ Аюурзанын зүүн талын гар луу нь 2 удаа цохиж Эмээгийн гарт байсан гурил элддэг элдүүрийг эмээгийн гараас булааж авч Аав Ганхөлөг Эмээ Аюурзанын толгойны зүүн талын орой хэсэг рүү 2 удаа цохисон тэгээд манай Аав Ганхөлөг манай Эмээ Аюурзаныг гэрт нь зодчихоод шууд Эмээгийн гэрээс гарч яваад өөрийнхөө амьдардаг гэртээ орсон тухайн орой дүү бид хоёр Аав Ганхөлөгөөс айгаад гэртээ орж чадахгүй эмээгийн гэрт бид хоёр Эмээтэй хамт хоносон юм. Миний харснаар аав Ганхөлөг нээх их согтуу биш байгаа харагдаж байсан. Тухайн орой манай дүү бид хоёрын зодоогүй харин манай дүү Намуунаагийн тоглож байсан гар утсыг дүүгээс булааж аваад дүү Намуунаа руу шидсэн тэгээд Эмээтэй хэрэлдэж маргалдаж байгаад эмээгийн биед халдаж агсарч байгаад эмээгийн гэрээс гараад явсан. Манай аав Ганхөлөг урд өмнө архи уусан байх үедээ миний дүү бид хоёрыг зоддог байсан ба энэ удаа бид хоёрт гар хүрээгүй эмээг зодоод гараад явсан. Манай аав ээжийг минь архи уусан үедээ байнга зодож байдаг манай аав архи уухаар муухай ааш авиртай болдог юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

   Насанд хүрээгүй гэрч Б.Г“...Би Төв аймгийн Баянчандмань суманд Эмээгийн гэрийн хашаанд өөрийн төрсөн Аав Ганхөлөг Ээж Намжилсүрэн эгч Дэлгэрзаяа нарын хамтаар амьдардаг юм тэгсэн 2022 оны 10 сарын 14-ний орой би эгч Дэлгэрзаяагийн хамтаар Эмээгийн гэрт байж байтал манай Аав Ганхөлөг гаднаас согтуу орж ирээд миний тоглож байсан гар утсыг булааж аваад миний гэдэс рүү шидээд намайг цохисон тэгтэл Эмээ бид хоёрыг өмөөрч босож ирээд манай Эмээ Аав Ганхөлөгийг чи дандаа яахаар архи уух болгондоо хоёр охиныг ад үзэж зоддог юм бэ гэж хэлтэл Аав Ганхөлөг чамд хамаагүй гэж хэлээд манай Эмээ Аюурзаныг хойшоо бай гээд хоёр гараараа түлхээд миний суудаг ягаан өнгийн сандлаар Эмээгийн гар луу нь 2 удаа цохиж Эмээгийн гарт байсан гурил элддэг бөөрөнхий модыг Эмээгээс булааж Аав Ганхөлөг Эмээ Аюурзанын толгой хэсэг рүү 2 удаа цохисон тэгээд манай Аав Ганхөлөг манай Эмээ Аюурзаныг зодчихоод шууд Эмээгийн гэрээс гарч яваад өөрийнхөө амьдардаг гэртээ орсон эгч бид хоёр ааваас айгаад тухайн орой гэртээ ороогүй эмээгийн гэрт бид хоёр эмээтэй хамт хоносон юм. Миний аав Ганхөлөг зөндөө их согтуу байгаа харагдаж байсан. Тухайн орой манай аав эгч бид хоёрыг зодоогүй харин миний тоглож байсан гар утсыг надаас булааж аваад над руу шидэж миний гэдэс рүү цохиод эмээтэй хэрэлдэж маргалдаж байгаад эмээгийн цохиж агсам тавьж байгаад эмээгийн гэрээс гараад явсан. Манай аав Ганхөлөг урд өмнө архи уусан байх үедээ эгч бид хоёрыг зоддог байсан энэ удаа бид хоёрт гар хүрээгүй эмээг зодоод гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

   Сэжигтэн Б.Гийн “...2022 оны 10дугаар сарын 14-ний өдөр би 18 цагт гэр лүүгээ явж байх үедээ 0,5 л хараа нэртэй архи аваад шинээр дугуй засвар нээсэн нэрийг нь сайн мэдэхгүй залууд 50 гр аяганд 3 удаа хийж өгч уулгачхаад үлдсэн архиа аваад цаашаа гэртээ очоод үлдсэн архиа ганцаараа уучхаад сууж байтал Пагам гаднаас 1 шил 0,75 л архи авч орж ирээд би тэрнээс нь 3 татаад тасраад унтаад өгснөөр зүйл болоогүй. Өглөө 09 цагийн үед сэрсэн эхнэр Намжилсүрэн чи өчигдөр ээжийн гэрт яах гэж орсон юм гэж асуухаар нь би чимээгүй сууж байтал цагдаа нар орж ирээд намайг аваад явсан. Би мэдэхгүй, санахгүй байна. Намайг цохиж зодоогүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор тухайн үед юу болсон талаар санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

Яллагдагч Б.Гийн “...Би 2022 оны 11 сарын 23-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2022.10.14-ний өдөр би гэртээ архи ууж байгаад тасарчихсан байна лээ. Өглөө сэрсэн чинь эхнэр “Чи яах гэж ээжийнх рүү орсон юм бэ, ээжийг цохисон байна лээ” гэж хэлээд байж байтал цагдаа гаднаас орж ирээд намайг бариад аваад явсан. Эмчилгээний зардал гэж 50.000 төгрөг өгсөн. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Б.Гийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 44-50 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Э.Мөнхсаруул:

...Шүүгдэгч Яллагдагч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 14-ний орой Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань 1 дүгээр багийн 1 дүгээр гудамжны 01 тоотод өөрийн хадам ээж Б.Гтай маргалдаж, улмаар сандлаар зүүн гарын  бугалга хэсэгт цохих зэргээр зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шинжээчийн дүгнэлт_ хохирогч гэрч нарын мэдүүлгээр нотлогдог тогтоогдож байна. Тиймээс эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар:

...Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, энэ хэргийн улмаас учирсан хохирол төлбөр байхгүй хэргийн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Б.Г:

...Миний буруу. Өөр хэлэх зүйлгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.

 

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Б.Гийг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч, түүний өмгөөлөгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Г нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Б.Г дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,

 

Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,

2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.

Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,

мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.

 Шүүгдэгч Б.Гийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүд хүний эрүүл мэндийн эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.

 

Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчидаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.

 

Мөн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.

 

Тус гэмт хэргийн гэмт үйлдэл нь хүний бие махбодид түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.

 

Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодид хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.

 

“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн үндсэн, “онц харгис хэрцгийгээр”, “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, “захиалгаар”, “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор”, “өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг”, “зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад”, “бүлэглэж”, “эрүүдэн шүүж”, “цус, эд, эрхтнийг авах зорилгоор”, “үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.

 

Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс бага хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсан хөнгөн хохирол, хор уршиг учирсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд материаллаг шинжтэй, хөнгөн гэмтэл учирсан бол төгссөн гэмт хэрэг юм.

 

Гэхдээ хохирол, хор уршиг учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Г хохирогч П.Аюурзаныг цохиж буй гэмт үйлдлээрээ ямар нэгэн гэмтэл бэртэл учрахыг мэдсээр байж цохиж зодсон, энэ цохиж зодсон гэмт үйлдлийн улмаас  хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

 

Тэрээр хохирогчийн биед хүч хэрэглэн халдаж цохиж зодож буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, энэ гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн сэдэлт, зорилготой үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршиг

Шүүх хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргийг харьцуулан шинжлэн судлаад шүүгдэгч Б.Гийн гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Б.Гэрүүл мэндэд зүүн бугалганы дунд хэсгийн гадна гадаргад цус хуралт баруун сарвууны ар гадаргад цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан байна.

 

Мөрдөн байцаалтын шатанд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй мөн шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогч Б.Г нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт зэргээр тогтоогдож байна. 

 

Иймд шүүгдэгч Б.Г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

  Эрүүгийн хариуцлага  

  Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:

  Улсын яллагч Э.Мөнхсаруул:

   ...Шүүгдэгч Б.ГЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжээр торгож, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна... гэсэн дүгнэлтийг,

 

  Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар:

   ...Шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан доод хэмжээгээр торгож өгнө үү... гэсэн дүгнэлтийг,

 

  Шүүгдэгч Б.Г:

...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.

 

  Шүүх шүүгдэгч Б.Гт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэж 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг торгох ял тохирно гэж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Гт торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,   

шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд торгох ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,           

оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Бусад асуудал

Эрүүгийн 2234007320547 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Г энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

     Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2., 36.6., 36.7.,

    36.8., 36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                 хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.ГЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Б.ГЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Г шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

5. Эрүүгийн 2234007320547 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Боржигон овгийн Батчулууны Ганхөлөг энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ш.ГАНДАНСҮРЭН