Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 00056

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны үүхийн шүүх хуралдааныгшүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шїїхийн шїїх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Х аймгийн Г сумын 2 дугаар багт оршин суух, Т овогт Б.Нын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Х аймгийн Г сумын 2 дугаар багт оршин суух, Б овогт С.М-т холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.

Шїїх хуралдаанд: Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Б.Н, С.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Н шїїхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б Нминий бие нөхөр С.М-тай 2002 танилцаж үерхэж байгаад 2004 онд хуримаа хийж нэг гэртээ ороод 2005 оны 7-р сарын 20-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас том охин М2005 оны 12-р сарын 09-нд төрсөн, одоо 13 настай, 7-р ангид сурдаг, хүү Н 2007 оны 3-р сарын 11-нд төрсөн, одоо 11 настай, сургуульд сурдаггүй, охин Х 2013 оны 2-р сарын 14-нд төрсөн, 2-р ангид сурдаг бөгөөд 2013 онд айлд үрчлүүлсэн. Бид хамтдаа 2007 оныг хүртэл тогтвортой амьдарсан бөгөөд 2007 оноос хойш гэртээ бараг ирэхгүй болж, улмаас сүүлийн 2 жил гэртээ бүүр ирээгүй. С.М нь Т сумын иргэн Ц гэж хүнтэй суусан. Дундаасаа удахгүй хүүхэдтэй болно гэсэн. Бид цаашид нэг гэр бүл болж хамт амьдрах боломжгүй, тусдаа олон жил амьдарч өөр амьдрал зохиосон тул гэрлэлтээ цуцлуулахыг хүсч байна. Өнгөрсөн хугацаанд хүүхдүүд маань миний асрамжинд байж, хүүгээ сургуулиас гаргаж өөртөө хань хийх болсон. Би өөрөө бие муутай учир ганцаараа 2 хүүхдээ тэжээн тэтгэх, мал идээгээ харж чадахгүй хүнд байдалтай байна.

Иймд Б.Н миний нөхөр С.М-тай гэр бүл болсон гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг минь миний асрамжинд үлдээж, хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрлэлтээ цуцлуулж хүүхдүүддээ тэтгэмж гаргуулах хүсэлтэй байна. Би энэ хүнийг тогтоох гэж их хичээсэн. Одоо нэгэнт нөхөр маань өөр амьдралтай болсон болохоор надад салахаас өөр арга байхгүй...гэв.

Хариуцагч С.М шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие С.М нь Б.Н шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.Миний бие нь Б.Нтэй 2002 онд танилцаад, үерхэж байгаад 2004 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан бөгөөд бидний дундаас охин М, хүү Н, бага охин Х нар төрсөн нь үнэн. Бидний амьдралын эхний жилүүдэд гэр бүлийн харилцаа сайн байсан бөгөөд сүүлийн жилүүдэд зан байдлын улмаас таарамжгүй болж улмаар би гэрээсээ явсан. Тэгээд би 2014 оноос өнөөдрийг хүртэл Т сумын харъяат Ц,тай хамтран амьдарч байна. Бид одоо цаашид хамтран амьдрах боломжгүй.

Иймд миний бие Б.Нээс гэрлэлтээ цуцлуулж, охин М.Мг, хүү М.Н нарын эх Б.Нийн асрамжид өгч, хүүхдүүддээ хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг өгөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.Бидний дунд эд хөрөнгийн ямар ч маргаан байхгүй болно гэжээ.

Хариуцагч С.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Би Т суманд амьдарч байгаа. Өөр гэр бүлтэй болоод нилээн олон жил болж байна...гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч С.Мт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Н, хариуцагч С.М нар нь гэрлэлтээ батлуулсан болон тэдний дундаас хүү М.М, М.Н нар төрсөн болох нь: ........төрсөн, Б овогт С.М, ....... төрсөн, Т овогт Б.Н нар ........................өдөр гэр бүл болсныг 2005 оны 08-р сарын 15-ны өдөр гэрлэсний бүртгэлийн 35рт бүртгэж гэрчилгээ олгов. гэх Гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

..........төрсөн, охин Б овогт М.М-ийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

......... төрсөн, хүү Б овогт М.Нын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримт болон зохигчдын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар зэрэг баримтаар нотлогдож байна.

Х аймгийн М сумын С Ерөнхий боловсролын сургуулийн захирал Д.Сийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1 дугаартай М.М нь Д.Амаржаргал багштай 7-р ангийн А бүлэгт суралцдаг нь үнэн болно. гэх Сурагчийн тодорхойлолт зэрэг гэрлэгчдийн шүүхэд гаргасан тайлбар, мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Х аймгийн Г сумын З багийн засаг дарга Д.Балдоржийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 06 дугаартай ................ регистрийн дугаартай, Б.Н нь нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг, тус багийн байнгын оршин суугч иргэн мөн болно гэх албан бичиг,

Нэхэмжлэгч Б.Н нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гарган хандсан боловч эвлэрүүлэн зуучлал амжилтгүй болсон, талууд эвлэрүүлэн зуучлалыг дуусгавар болгох хүсэлт гаргасан тул Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28.1.2, 28.1.4-д заасныг үндэслэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгов. гэх 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Эвлэрүүлэн зуучлагч Ч.Батсүхийн албан бичиг хэрэгт авагдсан байна.

Шүүх нэхэмжлэгч Б.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4т зааснаар Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч Б.Н, хариуцагч С.М нарын хувьд гэрлэлт цуцлах ноцтой шалтгаан баримт хэрэгт авагдаагүй хэдий ч гэрлэгчид нь цаашид хамтран амьдрах боломжгүй, 2007 оноос хойш гэрлэгчид тогтвортой хамт амьдраагүй байна.

Мөн хэрэгт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Сод эрдэм Ерөнхий боловсролын сургуулийн захирал Д.Сэвжидхорлоогийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1 дугаартай М.М нь Д.Амаржаргал багштай 7-р ангийн А бүлэгт суралцдаг нь үнэн болно. гэх Сурагчийн тодорхойлолт,

Х аймгийн Г сумын З багийн засаг дарга Д.Балдоржийн 2019 оны 01 дүгээр сарын 07ны өдрийн 06 дугаартай..................... регистрийн дугаартай, Б.Н нь нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг, тус багийн байнгын оршин суугч иргэн мөн болно гэх албан бичиг зэрэг баримт хэрэгт авагдсан бөгөөд эдгээрээс дүгнэн хүүхдүүдийн дассан орчин,нас, эцэг эхийн халамж анхаарал, хүүхдүүдийн санал зэргийг харгалзан шүүх шийдвэрлэлээ.

Гэрлэгчид нь дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдав.

Иймд нэхэмжлэгч Б.Н, хариуцагч С.М нарын гэрлэлтийг цуцалж, охин М.М, хүү М.Н нарыг эх Б.Нийн асрамжинд үлдээж, эцэг С.Маас охин М.Мөнхцэцэг, хүү М.Наранбаяр нарт хүүхдийн тэтгэлэг гаргуулан шийдвэрлэв.

Б.Н нь гэр бүлээ цуцлуулах үнэлэх боломжгүй нэхэмжлэлд хамаарах тул өх 70.200 , С.Мөнхбаяраас хүүхдүүддээ тэтгэлэг гаргуулах хүсэлтийг гарган, нийт 155.268 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн байх бөгөөд гэрлэлт цуцлуулахад төлөх 70.200 төгрөг, мөн хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлд төлөх 85.068 төгрөгийг, нийт 155.268 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 155.268 төгрөгийг хариуцагч С.Мөнхбаяраас гаргуулж нэхэмжлэгч Б.Наранцэцэгт олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Т овогт Б.Н, Б овогт С.М нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар Б овогт М.М, Б овогт М.Н нарыг эх Т овогт Б.Н-ийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1.1, 40.1.2 д зааснаар Б овогт М.М, Б овогт М.Н нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тус бүрт нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Б овогт С.М-аас  сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 4. Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар зааснаар шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад шийдвэрийн хувийг явуулахыг шүүгчийн туслах Т.Батхишигт даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,63 дугаар зүйлийн 63.5.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155.268 /нэг зуун тавин таван мянга хоёр зуун жаран найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 155.268 /нэг зуун тавин таван мянга хоёр зуун жаран найм/ төгрөгийг хариуцагч С.М-аас гаргуулж нэхэмжлэгч Б.Н-т олгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА