Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/26

 

 

 

 

 

                                   2023/ШЦТ/26

 

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: А.Амарсанаа  

Хохирогчийн өмгөөлөгч: В.Удвал

Шүүгдэгч: Ц.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бурхи овогт Цын Эд холбогдох эрүүгийн 2212000000277 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Төрийн банкинд теллер ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү, хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7-р баг, ......... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Бурхи овогт Цын Э/РД:АО9........../

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Бурхи овгийн Цын Э нь 2022 оны 07 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р багийн нутаг дэвсгэр 51 дүгээр байрны зогсоолд байрлуулсан байсан иргэн Г.Эийн эзэмшлийн 46-07 УБД улсын дугаартай Напег маркийн тээврийн хэрэгслийн баруун хойд хаалганы шил халцарсан, зүүн урд хаалганы борооны хаалт цуурсан, зүүн толины хавтас, хойд улсын дугаарын хүрээ, тээшний хаалганы шил, баруун урд хаалганы шилийг тус тус чулуугаар цохиж хагалан, хохирогч Г.Эт 730.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

*Шүүгдэгч Ц.Эын шүүх хуралдаанд мэдүүлсэн:

                “...Би Г.Эийн машины шилийг хагалсан үйлдэлдээ хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг төлнө. Хохирогч Г.Э нь өмнө нь миний Приус маркийн тээврийн хэрэгслийн шилийг хагалж байсан. Мөн нөхөртэй нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн гэж намайг төрсний дараа нэг эмэгтэйтэй хамт манай гэрт ирж хэрүүл маргаан хийж, гэрийн эд зүйлийг эвдэж байсан. Г.Э нь хүн явуулж миний зургийг даруулж, гэрийн гаднаас хүнээр тандуулж, харуулаад байдаг. Өмнөх шүүх хуралдаан хойшлоод хохирол төлөх гэсэн боловч утсаа авахгүй байсан болохоор нь мессеж бичсэн чинь хуралтай байна гэсэн хариу хэлсэн. Дараа нь над руу залгаад намайг шүүх хуралдаанд орох гэж байгааг манай нөхөр мэдсэн байна, чи хэлсэн үү гээд уурлаад хохирлоо аваагүй. Дээрх шалтгаанаар хохирлыг төлж чадаагүй...” гэх мэдүүлэг,

 

 

           *Эрүүгийн 2212000000277 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч Г.Эийн өгсөн:

“...Тухайн орой би гэртээ охинтойгоо хамт амарч байсан юм. Шөнө 01 цаг өнгөрч байхад хаалга хүн хүчтэй цохиод байхаар нь би манай нөхөр согтуу орж ирж байгаа юм байх гэж бодоод хаалганы дурангаар харсан чинь харанхуй ямар нэгэн зүйл харагдахгүй байсан тэгээд би дахин харсан чинь гэнэт хаалга татаад онгойлгосон би бодохдоо би дурангаар харж байхдаа хаалганы бариул дээр дараад түгжээг нь мулталсан байх гэж бодож байна. Хаалга онгойсон над руу нэг төмөр шидсэн миний нүүр хэсэгт оносон тухайн хүн над руу дайраад миний үснээс татаад орц руу гарсан орцны гэрэл асах үед Ц.Э гэх миний танил эмэгтэй байсан. Тэгээд тухайн эмэгтэй миний үснээс татаад газар унагаасан гэрээс манай 5 настай охин гарч ирээд ээжийг болиоч гээд орилсон би өндийж босоод охиноо тэврээд өвдөглөж байх үед араас татаад газар ар нуруу хэсгээр унагаасан би хүүхдээ тэвэрсэн чигээрээ дээш хараад унасан чинь миний толгойг шал дээр 2-3 удаа мөргүүлсэн энэ үйл явдал болж байхад Ц.Э хүүхдийг чинь ална, чамайг ч ална та нарыг бүгдийг чинь ална, та нар миний амьдралаар тоглосон гэж орилж байсан. Би хүн байна уу амь авраач гэж орилсон чинь манай хөрш 404 тоотоос нэг эмэгтэй гарч ирээд Ц.Эд хандаж чи болиоч гээд ирээд салгасан. Тэгээд би охиноо аваад тухайн айл руу орсон тэгээд байж байгаад гэрийн хаалга хаачхаж магадгүй гэж бодоод 404 тоотын эмэгтэйг гэрт ороод тавиур дээр байгаа гэрийн түлхүүр аваад ир гэж гуйгаад гаргасан чинь Ц.Э гэрийн хаалга алдалж зогсоод оруулахгүй байна гээд орж ирсэн. Удалгүй цагдаа ирж байна гэхээр нь би дахин гаргаад гэрийнхээ түлхүүрийг авхуулсан. Тухайн ирсэн цагдаа У гэх залуу байсан 404 тоотод орж ирээд юу болсон талаар асуухад болсон зүйлийг хэлсэн. Тэгээд У нь гараад явсан Ц.Эыг авч явж чадахгүй байгаад байх шиг байсан цагдаа Ц.Эыг үлдээгээд гараад явсан тэр хооронд Ц.Э 401 тоот хаалгыг цохиод байсан мөн миний байсан 404 тоотыг цохиод гаргаад ир орилоод байсан. Гэрийн эзэн эмэгтэй гараад Ц.Эыг яв яах гээд байгаа юм гэсэн чинь хаалганыхан завсарт хөлөө хийчихээд хаалга хаалгахгүй байж байгаа тухайн эмэгтэй хаалгаа хаасан. Үүний дараа цагдаа ирээд аваад явсан юм шиг байна лээ. Тэгээд хэсэг чимээгүй болохоор нь би тухайн айлын эмэгтэйг гараад хараад өг гээд орж хэсгийг харуулсан чинь явчихсан байна гэж хэлсэн тэгээд би гэртээ орсон чинь үүдэнд миний машины улсын дугаар байсан над руу анх шидсэн төмөр нь машины дугаар байсан юм байна гэж би бодсон, мөн хажууд нь 2 ширхэг жижиг чулуу байсан түүний зургийг би гар утас дээрээ дарж авсан юм. Тэгээд би 404-ын эмэгтэйг манай машины дугаар нөгөө хүүхэд аваад ирсэн байна гараад зогсоол дээр байгаа машин хараад өг гээд заагаад гаргасан удалгүй орж ирээд машины чинь шилнүүд хагарчихсан аймар болсон байна гэж орж ирсэн. Тэгээд наад хүүхэн чинь хэнтэй явж байна гэсэн чинь мэдэхгүй цагдаагийн машины араас 2 машин хөдлөөд явлаа гэх шиг болсон би тухайн үед сайн сонсоогүй сандарчихсан байсан. Тэгээд би нөхөртөө утсаар болсон асуудлыг хэлсэн чинь цагдаад дуудлагаар нь оруулаад шалгуул гэж хэлсэн. Тэгээд би маргааш өглөө нь босоод машинаа харсан чинь Хойд салхины шил, баруун урд хаалганы шил, зүүн толь зэрэг эд зүйл хагарсан хойд багаж хэсэгт байсан аяны эд зүйлүүдийг машинаас гаргаад урд салхины шил дээр тавьсан зарим зүйл газар унасан байдалтай байсан. Тухайн шөнө маш их бороо орсон байсан учир хагарсан цонхоор ус орж доторх эд зүйл норсон байсан учир сөхийн эгчтэй уулзаад гаршид хийхээр болоод машинаа оруулсан машин доторх эд зүйлээ шалгасан чинь машин байсан 390.000 төгрөг байхгүй байсан. Тэгээд энэ талаараа нөхөртөө хэлсэн чинь сайн санаарай гэж хэлсэн юм. Би онлайн шопоос эд зүйл авах гээд ажлынхаа нярваас 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 500 мянган төгрөг бэлэн зээлж аваад АТМ-д хийнэ гээд авч яваад амжихгүй гэртээ ирэхдээ эд зүйл авах мөнгө буюу 390.000 төгрөг машиндаа үлдээгээд гэртээ хэрэглэх мөнгө буюу 110.000 төгрөг аваад орсон юм. Ц.Э нь гэх хүүхэн нь манай нөхөртэй гэр бүлээс гадуур харилцаатай гэдэг талаар нь би 2 жилийн өмнөөс мэддэг болсон юм. Үүнээс хойш таньдаг болсон. Ц.Э нь ямар зорилгоор ирсэн талаар би мэдэхгүй тухайн шөнө ирэхдээ согтуу ирсэн байх хэвийн бус байсан. Манай гэрийг хэрхэн мэддэг талаар би мэдэхгүй байна. Ц.Этай ямар нэгэн өр авлага өс хонзонгийн зүйл байхгүй, гэр бүлийн гадуур харилцаатай гэдгийг мэдсэнээс хойш хэрүүл маргаан хийж байсан юм өөр зүйл байхгүй. Ц.Э миний нүүр хэсэг рүү машины дугаар шидсэн тухайн дугаар миний нүүр хэсэгт оносон мөн үснээс чирч гэрээс гаргаж газар унагаасан, толгойг үснээс татаж байгаад 2-3 удаа ард дагз хэсгээр шал мөргүүлсэн, манай хүүхдийн шилэн хүзүүнээс татсан, сүүлд харсан чинь манай хүүхдийн зүүн завьж хэсэг нь урагдсан байсан. Мөн миний баруун дунд хурууны хумсны тал хууларсан байсан. Тухайн 46-07 БУД улсын дугаартай Харрьер маркийн машин бол миний эзэмшлийн машин байгаа юм. Би ажилтай Улаанбаатар хот явж чадахгүй байсан учир өөрийн төрсөн дүү Батцэнгэлээр машин авахуулаад өөрийнхөө нэр дээр гэрчилгээг бичүүлсэн байгаа одоогоор би өөрийнхөө нэр дээр шилжүүлж авч чадаагүй байна. Миний машин гэсэн үг. Би эвдэрсэн гэмтлүүдийн үнэлгээг мэдэхгүй байна. Улаанбаатар хотод очиж засварлуулна. Нэмж хэлэхэд Ц.Э нь тухайн үед хүүхдийг ална, амьдралыг чинь сүйрүүлнэ гэж заналхийлсэн тул маш их гомдолтой байна. Цагдаагийн алба хаагч Ц.Эыг саатуулаагүйд гомдолтой байна тухайн болсон асуудлын талаар би цагдаагийн байгууллагад дуудлага өгөөгүй тухайн цаг хугацаанд манай орцонд 2 эмэгтэй 1 эрэгтэй байсан ямар учиртай явж байсан эсэхийг би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 дугаар тал/

 

*Гэрч Г.Уын өгсөн:

“...Би тухайн орой шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэх томилгоотой байсан шөнө буюу 2022 оны 07 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө 02 цагт цагдаагийн 7033102 дугаарын утаснаас Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг 51 дүгээр байр 4 давхар 402 тоотод агсам согтуу тавиад байна гэх дуудлага ирсний дагуу олон нийтийн цагдаа Уранбаяр, сонсогч Д.Хишигбадрал нарын хамт очиход тухайн байрны орц дотор тээврийн хэрэгслийн 46-07 УБД улсын дугаар байсан. Тэгээд би дээш 4 давхарт гарахад 402 дугаартай айлын хаалга онгорхой байсан үүдэнд нь Ц.Э гэх эмэгтэй согтуу Г.Эээ гараад ир гээд орилж байсан.  Тэгээд би юу болсон талаар асуухад Г.Э гэх хүүхэд миний машиныг эвдэлсэн тэгээд би хариугаа авах гэж ирсэн талаар ярьж байсан тухайн эмэгтэй согтуу архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан ч өөрийгөө авч явах чадвартай байсан. Тэгээд би Г.Э гэх хүн хаана байгаа талаар нь асуухад хажуу талын 404 дугаартай айлыг зааж байсан. Тухайн айлын хаалгыг тогшсон чинь нэг танихгүй эмэгтэй хаалгаа онгойлгосон Г.Э байгаа эсэх талаар асуухад байгаа гэж хэлсэн. Тэгээд би тухайн айлд орсон чинь Г.Э гэх эмэгтэй надаас дуудлага хэн өгсөн талаар асуухад танай оршин суугчдаас өгсөн гэж хэлсэн.  Тэгээд Г.Э энэ дуудлагыг бүртгэж авахгүй байж болохгүй юу, наад эмэгтэйгээ эрүүлжүүлээд явуулж болохгүй юу, маргааш би уулзана гэж хэлэхээр нь би тийм зүйл байхгүй цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн бол албан ёсоор бүртгэлд ороод шалгах ёстой гэж хэлсэн. Тэгээд би гадна байсан Ц.Э гэх эмэгтэйг аваад цагдаагийн газарт ирж ерөнхий жижүүр О.Мөнхтулгад хүлээлгэж өгсөн юм. Г.Э нь тухайн үед надад хэлэхдээ шөнө намайг гэртээ унтаж байхад хаалга тогшсон би нөхрөө байна гэж бодоод онгойлгосон чинь Ц.Э гэх эмэгтэй байсан тэгээд шууд миний үснээс татаад газар унагаагаад шал мөргүүлсэн, би орилсон чинь манай хөрш гарч ирсэн юм гэж хэлсэн. Г.Эийн үс нь задгай сэгсийсэн байдалтай нүүрэнд болон ил харагдах хөл гарт нь ямар нэгэн шарх гэмтэл байхгүй байсан, мөн Ц.Э гэх эмэгтэйд ил харагдах ямар нэгэн гэмтэл шарх байхгүй зүгээр байсан. Намайг дуудлагаар очих үед Ц.Э гэх эмэгтэй 402 тоот айлын үүдэнд ганцаараа зогсож байсан. Би мэднэ манай ажлын алба хаагч Дын Харрьер маркийн тээврийн хэрэгслийн дугаар байгаа юм. Тухайн 402 тоот айл буюу Дын гэрийн босго дээр нь 46-07 УБД улсын дугаар байсан Ц.Э гэх эмэгтэй авч ирсэн гэж Г.Э ярьж байсан. Намайг дуудлагаар ирээд үүдний босго дээр байсан машины дугаарыг ямар учиртай дугаар байгаа талаар асуухад Ц.Э гэх эмэгтэй Г.Э миний машины шилийг өмнө хаглаж байсан болохоор би шилийг хаглаж 2 дугаарыг нь авсан юм гэж хэлж байсан. Тэгээд тухайн байрнаас гарах үед зогсоол дээр байгаа Дын машиныг очиж үзэхэд хойд салхины шил, баруун урд хаалганы шил, зүүн толь зэрэг хагарсан 2 толийг урагш нугасаар нь нугалсан, урд хамар салхины ил дээр махны мод, газны хошуу зэрэг эд зүйлийг тавьсан байсан. Тэгээд би гэрэл тусгаад харсан чинь баруун урд хаалганы доор цемент чулуу, хойд багаж дотор бас чулуу байсан. Ц.Э өөрөө би цагдаагийн машин суухгүй явган очоод гомдлоо гаргах болно гэж хэлээд алхаад явсан би араас нь дагаад явсан тухайн 51 дүгээр байр цагдаагийн газар хоёр ойрхон байдаг. Цагдаагийн газар ирээд ерөнхий жижүүр О.Мөнхтулгад хүлээлгэж өгөөд дуудлагынхаа талаар хэлсэн юм. Надад тийм эрх байхгүй би дуудлагад яваад зөрчилд холбогдсон этгээдийг ерөнхий жижүүрт хүлээлгэн өгч шийдвэрлүүлэх ёстой байдаг. Ерөнхий жижүүр саатуул гэх юм бол би саатуулж болно. Тогтоолыг ерөнхий жижүүр юм уу эсвэл тухайн өдрийн зөрчлийн байцаагч үйлдэх ёстой байдаг. Г.Э нь амарч байсан гэж байсан эрүүл байсан байх ерөнхий ярьж хэлж байгаа зүйл эмх цэгцтэй хэвийн байсан харин Ц.Э хэвийн согтуурал шалгах багажаар шалгаагүй. Намайг очих үед болон очсон дараа ямар нэгэн зодоон, хэрүүл маргаан болоогүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 25-27 дугаар тал/

 

*Гэрч Ц.Бын өгсөн:

“...Тухайн шөнө би гэртээ амарч байхад Ц.Э эгч над руу 2 юм уу 3 цагийн үед залгаад Эмнэлгийн хажуу талын байранд байна ирээд ав гэж хэлсэн тэгээд би Аюурмөнх руу залгаад Ц.Э эгч нар руу залгаад байна унаатай бол хамт очоод авах боломж байна уу гэхэд за гэж хэлсэн. Тэгээд удалгүй нэг найзтайгаа хамт машинтай ирсэн би сууж яваад эмнэлгийн хажуу талын 51 дүгээр байрны гадна ирж буугаад Ц.Э эгч рүү залгасан чинь цагдаа дээр байна гэж хэлсэн. Тэгээд цагдаа дээр ирсэн чинь үүдний хүлээлгийн зааланд ганцаараа зогсож байсан тухайн үед байсан цагдаа Ц.Эыг саатуулна гэж хэлсэн тэгээд эгчийг нэг их согтоогүй байхаар нь би хүлээж аваад гэртээ ирж амарсан юм. Ц.Э эгч надад ямар нэгэн зүйл хэлээгүй харин замдаа явж байхдаа Аюурмөнх Ц.Э эгч хоёр ярилцаж байгаа яриа нь Ц.Э эгч нэг хүний машины шил хагалсан, тухайн хүн нь миний машины шил өмнө нь хагалсан гэх утгатай зүйл ярьж байсан би яг юу болсон талаар мэдэх зүйл байхгүй. Би тухайн орой байрны гадна очсон гэхдээ зогсоол болон байр руу ороогүй. Ц.Э руу залгаад цагдаа дээр байна гэж хэлхээр нь явсан юм. Энэ талаар надад мэдэх зүйл байхгүй. Надад хэлээгүй. Надад согтуу байна гэж юм мэдэгдээгүй. Нүүрэнд ил харагдах шарх гэмтэл байхгүй байсан харин гарыг нь би анзаарч хараагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 44-45 дугаар тал/

 

*Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №40106/ДД№23902545 дугаартай:

“...Автомашины тээшний хаалганы шил хагарсан, баруун урд хаалганы шил хагарсан, баруун хойд хаалганы шил халцарсан, зүүн толины хавтас хагарсан, хойд улсын дугаарын хүрээ хагарсан, зүүн урд хаалганы борооны хаалт цуурсан зэрэг гэмтлийн үнэлгээг 730.000/долоон зуун гучин мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 44-45 дугаар тал/

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

       Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Э нь 2022 оны 07 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р багийн нутаг дэвсгэр 51 дүгээр байрны зогсоолд байрлуулсан байсан иргэн Г.Эийн эзэмшлийн 46-07 УБД улсын дугаартай Харрьер маркийн тээврийн хэрэгслийн баруун хойд хаалганы шил халцалсан, зүүн урд хаалганы борооны хаалтыг цуулсан, зүүн толины хавтас, хойд улсын дугаарын хүрээ, тээшний хаалганы шил, баруун урд хаалганы шилийг тус тус чулуугаар цохиж хагалж, хохирогч Г.Эт 730.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Ц.Э нь дээрх гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутай болох нь хохирогч Г.Эийн”...Тэгээд хэсэг чимээгүй болохоор нь би тухайн айлын эмэгтэйг гараад хараад өг гээд орж хэсгийг харуулсан чинь явчихсан байна гэж хэлсэн тэгээд би гэртээ орсон чинь үүдэнд миний машины улсын дугаар байсан над руу анх шидсэн төмөр нь машины дугаар байсан юм байна гэж би бодсон, мөн хажууд нь 2 ширхэг жижиг чулуу байсан түүний зургийг би гар утас дээрээ дарж авсан юм. Тэгээд би 404-ын эмэгтэйг манай машины дугаар нөгөө хүүхэд аваад ирсэн байна гараад зогсоол дээр байгаа машин хараад өг гээд заагаад гаргасан удалгүй орж ирээд машины чинь шилнүүд хагарчихсан аймар болсон байна гэж орж ирсэн. Тэгээд наад хүүхэн чинь хэнтэй явж байна гэсэн чинь мэдэхгүй цагдаагийн машины араас 2 машин хөдлөөд явлаа гэх шиг болсон би тухайн үед сайн сонсоогүй сандарчихсан байсан. Тэгээд би нөхөртөө утсаар болсон асуудлыг хэлсэн чинь цагдаад дуудлагаар нь оруулаад шалгуул гэж хэлсэн. Тэгээд би маргааш өглөө нь босоод машинаа харсан чинь Хойд салхины шил, баруун урд хаалганы шил, зүүн толь зэрэг эд зүйл хагарсан хойд багаж хэсэгт байсан аяны эд зүйлүүдийг машинаас гаргаад урд салхины шил дээр тавьсан зарим зүйл газар унасан байдалтай байсан. Тухайн шөнө маш их бороо орсон байсан учир хагарсан цонхоор ус орж доторх эд зүйл норсон байсан учир СӨХ-ийн эгчтэй уулзаад гаршид хийхээр болоод машинаа оруулсан машин доторх эд зүйлээ шалгасан чинь машин байсан 390.000 төгрөг байхгүй байсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Уын”...Тэгээд тухайн байрнаас гарах үед зогсоол дээр байгаа Дын машиныг очиж үзэхэд хойд салхины шил, баруун урд хаалганы шил, зүүн толь зэрэг хагарсан 2 толийг урагш нугасаар нь нугалсан, урд хамар салхины ил дээр махны мод, газны хошуу зэрэг эд зүйлийг тавьсан байсан. Тэгээд би гэрэл тусгаад харсан чинь баруун урд хаалганы доор цемент чулуу, хойд багаж дотор бас чулуу байсан. Ц.Э өөрөө би цагдаагийн машин суухгүй явган очоод гомдлоо гаргах болно гэж хэлээд алхаад явсан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Бын”...Тэгээд удалгүй нэг найзтайгаа хамт машинтай ирсэн би сууж яваад эмнэлгийн хажуу талын 51 дүгээр байрны гадна ирж буугаад Ц.Э эгч рүү залгасан чинь цагдаа дээр байна гэж хэлсэн. Тэгээд цагдаа дээр ирсэн чинь үүдний хүлээлгийн зааланд ганцаараа зогсож байсан тухайн үед байсан цагдаа Ц.Эыг саатуулна гэж хэлсэн тэгээд эгчийг нэг их согтоогүй байхаар нь би хүлээж аваад гэртээ ирж амарсан юм. Ц.Э эгч надад ямар нэгэн зүйл хэлээгүй харин замдаа явж байхдаа Аюурмөнх Ц.Э эгч хоёр ярилцаж байгаа яриа нь Ц.Э эгч нэг хүний машины шил хагалсан, тухайн хүн нь миний машины шил өмнө нь хагалсан гэх утгатай зүйл ярьж байсан би яг юу болсон талаар мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Ц.Эын мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №40106/ДД№23902545 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч Ц.Эын иргэн Г.Эийн эзэмшлийн Тоёото Харрьер маркийн 46-07 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун хойд хаалганы шил халцалсан, зүүн урд хаалганы борооны хаалт цуурсан, зүүн толины хавтас, хойд улсын дугаарын хүрээ, тээшний хаалганы шил, баруун урд хаалганы шилийг тус тус чулуугаар цохиж хагалан, хохирогч Г.Эт 730.000 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Иймд шүүгдэгч Ц.Эыг Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирол хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан, хохирогч Г.Эт гэмт хэргийн улмаас 730.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбогдуулан 305.000 төгрөгийг нэхэмжилж, уг нэхэмжлэлтэй холбогдуулан нотлох баримтыг ирүүлсэн байна. Шүүгдэгч нь гэм буруугийн шүүх хуралдаанаас завсарлага авч хохирогчид олгохоор шийдвэрлэсэн хохирол төлбөрийг    нөхөн төлсөн байх тул шүүгдэгч Ц.Эыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

             Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ. Шүүгдэгч Ц.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий  6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, түүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулах боломжтой байна.

 

Шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

           Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Бурхи овогт Цын Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд  тооцсугай.

 

            2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эыг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э нь шүүхээс оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Шүүгдэгч Ц.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ  тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

           7.  Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР