Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/27

 

 

 

 

 

                           2023/ШЦТ/27  

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Пүрэвсүрэн

Шүүгдэгч: Н.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мундаг овогт Нгийн Дд холбогдох эрүүгийн 2212000000351 тоот хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1964 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир баг, Нуга хороололд гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Мундаг овогт Нгийн Д/РД:АО............./

 

                             Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Нгийн Д нь Архангай аймгийн Цэкхэр сумын Цэцэрлэг баг Тархинт гэх газраас 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 50 ширхэг 2.2м3 шоометр хуурай шинэс модыг эрхийн бичиг авалгүй, босоо мод тайрч, хууль бусаар бэлтгэж, 13-80 АРА улсын дугаартай Киа Бонго-3 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 241.472 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

           *Эрүүгийн 2212000000351 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Иргэний нэхэмжлэгч Ж.Аы өгсөн:  

“...Н.Д нь Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Тархинт гэх газраас хууль бусаар мод бэлтгэсэн гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Би уг хэрэгт ойн санд учирсан 241.472 төгрөгийн хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр оролцож байна. Байгаль орчинд учирсан хохирлыг хуульд зааснаар орон нутгийн 100011500914 тоот дансанд тушааж байгаль орчинд учирсан хохирлыг барагдуулчихвал өөр ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 45-46 дугаар тал/

 

          *Гэрч Б.Зын өгсөн:

          “...Би тухайн өдөр Цэнхэр сумын төвд эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд 13-80 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад мод аччихсан байсан. Тэгээд мод бэлтгэх эрхийн бичгийг нь шалгахад мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй одоо авчихъя гэхээр нь та мод бэлтгэх эрхийн бичгээ авсаныхаа дараа модоо бэлтгэх ёстой одоо авч болохгүй гээд тээврийн хэрэгслийг нь саатуулсан. Н.Д гэх хүн ганцаараа явж байсан. Тархинт гэх газраас бэлтгэсэн гэж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 49-50 дугаар тал/

 

         *Гэрч Д.Тын өгсөн:

         “...13-80 АРА улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг ч манай аав Н.Д эзэмшдэг. Машин авахдаа миний нэр дээр бүртгүүлчихсэн. Бид хоёрын хооронд төлбөр тооцооны асуудал байхгүй. Тухайн тээврийн хэрэгсэлтэй холбоотой надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 70-71 дүгээр тал/

 

         *Яллагдагч Н.Дгийн өгсөн:

         “...Миний үйлдэл тохирч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 60-61 дүгээр тал/

 

         *Архангай аймгийн Цэнхэр сум дахь Сум дундын ойн ангийн инженер Л.Даваахүүгийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 22 дугаартай”...2.2 метр куб шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11-р сарын 13-ны өдрийн 325 тоот тушаал /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж /бүх төрлийн хуурай мод/ шууд үр ашгийн 48.098₮, шууд бус үр ашгийн-61.662₮, нийт 109760₮ мод, модон материалын ашиглалтын гарцын дагуу түлээ/хуурай/ мод 1.0 итгэлцүүрээр үржүүлж нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 241.472₮-өөр тогтоогдлоо...” гэх дүгнэлт/хх-ийн 41-42 дугаар тал/

          

                       *Мэргэн гүн аудит ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 117 дугаартай:

            “...2005 онд үйлдвэрлэгдсэн, 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Монгол улсад орж ирсэн 13-80 АРА улсын дугаартай Киа Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийг 2022 оны 09 дүгээр сарын байдлаар зах зээлийн байдлаар 11.700.000/арван нэгэн сая долоон зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 92 дугаар тал/

 

           *Дамно ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн АА23-05 дугаартай:

           “...2005 онд үйлдвэрлэгдсэн, 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Монгол улсад орж ирсэн 13-80 АРА улсын дугаартай Киа Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийг 2022 оны 09 дүгээр сарын байдлаар зах зээлийн байдлаар 10.196.874/арван сая нэг зуун ерэн зургаан мянга найман зуун далан дөрөв/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт

 

                         * Мэргэн гүн аудит ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 104 дугаартай:

            “...БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөөний үнэ 60.000/жаран мянга/ төгрөг, 2.2 метр модны үнэ 251.400/хоёр зуун тавин нэгэн мянга дөрвөн зуу/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 82 дугаар дугаар тал/

 

            *Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хууль бусаар бэлтгэсэн модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 6-12 дугаар тал/

  

            *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Гэм буруугийн талаар: 

 Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар газраас 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг баг Тархинт гэх газраас шүүгдэгч Н.Д нь 50 ширхэг 2.2м3 шоометр хуурай шинэс модыг эрхийн бичиг авалгүй, босоо мод тайрч, хууль бусаар бэлтгэж, 13-80 АРА улсын дугаартай Киа Бонго-3 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 241.472 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

 Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Н.Д үйлдсэн гэм буруутай болох нь иргэний нэхэмжлэгч Ж.Аы”...Н.Д нь Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Тархинт гэх газраас хууль бусаар мод бэлтгэсэн гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Би уг хэрэгт ойн санд учирсан 241.472 төгрөгийн хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр оролцож байна...” гэх мэдүүлэг, гэрч Б.Зын”...Би тухайн өдөр Цэнхэр сумын төвд эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд 13-80 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад мод аччихсан байсан. Тэгээд мод бэлтгэх эрхийн бичгийг нь шалгахад мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй одоо авчихъя гэхээр нь та мод бэлтгэх эрхийн бичгээ авсаныхаа дараа модоо бэлтгэх ёстой одоо авч болохгүй гээд тээврийн хэрэгслийг нь саатуулсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Тын”...13-80 АРА улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг ч манай аав Н.Д эзэмшдэг. Машин авахдаа миний нэр дээр бүртгүүлчихсэн. Бид хоёрын хооронд төлбөр тооцооны асуудал байхгүй...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн улмаас байгаль орчинд 241.472 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Цэнхэр сум дахь Сум дундын ойн ангийн инженер Л.Даваахүүгийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 22 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Н.Дгийн хууль бусаар ойгоос босоо мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.Дгийн хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгч Н.Дг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 241.472 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон ба уг хохирол төлөгдөөгүй байна.

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав  дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /241.472*3=724,416/долоон зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун арван зургаа/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...”  гэж заасан тул шүүгдэгчээс 724,416/долоон зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун арван зургаа/ төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Н.Д нь өөрийн гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, шүүгдэгч Н.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Дгийн хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна...”, 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга...” ыг гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан байна. Шүүгдэгч Н.Дгийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 13-80 АРА улсын дугаартай Киа Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл нь түүний эзэмшлийнх болох нь Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдож байна.

Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Н.Дгийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 10.196.874/арван сая нэг зуун ерэн зургаан мянга найман зуун далан дөрөв/ төгрөгийн үнэлгээ бүхий 13-80 АРА улсын дугаартай Киа Бонго-3 маркийн автомашиныг хураан, түүний үнээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 724,416/долоон зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун арван зургаа/ төгрөгийг төлүүлэн, үлдсэн 9.472.458/есөн сая дөрвөн зуун далан хоёр мянга дөрвөн зуун тавин найм/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 251.400/хоёр зуун тавин нэгэн мянга дөрвөн зуу/ төгрөгийн үнэ бүхий 2.2 метр куб  мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 60.000/жаран мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Мундаг овогт Нгийн Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д нь шүүхээс оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д  зааснаар шүүгдэгч Н.Дгаас 724,416/долоон зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун арван зургаа/ төгрөгийг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 89 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 10.196.874/арван сая нэг зуун ерэн зургаан мянга найман зуун далан дөрөв/ төгрөгийн үнэлгээ бүхий 13-80 АРА улсын дугаартай Киа Бонго-3 маркийн автомашиныг хураан, түүний үнээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 724,416/долоон зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун арван зургаа/ төгрөгийг төлүүлэн, үлдсэн 9.472.458/есөн сая дөрвөн зуун далан хоёр мянга дөрвөн зуун тавин найм/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 251.400/хоёр зуун тавин нэгэн мянга дөрвөн зуу/ төгрөгийн үнэ бүхий 2.2 метр куб  мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 60.000/жаран мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгосугай.

 

7. Шүүгдэгч Н.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР