| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2023/0029/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/31 |
| Огноо | 2023-01-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Ундармаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 2023/ШЦТ/31
2023/ШЦТ/31
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Ж.Ундармаа
Шүүгдэгч: Д.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гочоо тайж овогт Дийн Сид холбогдох эрүүгийн 2312000000001 тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн Гурван булаг суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт Архангай аймгийн Хашаат сумын ........... гэх газарт оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Гочоо Тайж овогт Дийн С/РД:ГГ9.........../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.С нь Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн Худаг хашаат гэх газарт 2022 оны 12 дугаар сарын 06-ны шөнийн 02 цагийн үед согтуурсан үедээ Б.Бийг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, түүний толгойн тус газарт морины хусуураар цохиж, эрүүл мэндэд нь зулайн урд хэсэгт хуйханд язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2312000000001 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Б.Бийн өгсөн:
“...Би 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шөнийн 01 цаг 51 минутад Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн худаг Хашаат гэх газар гэртээ байж байтал манай нөхөр Д.С нь гэртээ нутгийн иргэд А.А, Б.Ү нартай пиво ууж байгаад согтоод над руу уурлаад дайраад байж байтал манай нөхөр Д.Сийг гэрт хамт пиво ууж байсан А.А ах, Б.Ү эгч хоёр хорьж байтал гэнэт манай нөхөр нэг юм над руу шидэх шиг болсон чинь миний толгой хагараад их цус гараад байсан учир би Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Өөр зүйл болоогүй. Маш хурдан болоод өнгөрсөн учир яг юу над руу шидсэнийг би харж амжаагүй. Миний толгой хагараад цус гарсан учир би тухайн үед цуг байсан А.А ах, Б.Ү эгч хоёроос над руу яг юу шидээд миний толгойг хагалчихсан бэ? гэж тухайн үед асуусан чинь бас харж амжсангүй юу шидсэн бол гэж байсан. Харин тухайн үед манай нөхөр Д.С юу над руу шидсэнээ надад хэлэхгүй над руу орилоод дайраад байсан. Манай нөхөр Д.С намайг өөр цохиж зодоогүй. Манай нөхөр Д.С урьд өмнө таныг цохиж зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Тухайн үед Манай нөхөр Д.С, А.А ах, Б.Ү эгч гурав 2.5 литрийн нийслэл пиво дөрвийг уусан. Би ганц нэг аяга пиво л уусан өөр уугаагүй. Манай нөхөр өөрийнхөө гаргаж байгаа үйлдлийг хянах чадваргүй их согтсон байсан. Харин А.А ах, Б.Ү эгч хоёр нээх согтоогүй гайгүй байсан. Би нөхөр Д.Стой гэр бүлээ албан ёсоор батлуулаагүй. Бид хоёр 2019 оноос хойш дундаасаа нэг хүүхэдтэй болон амьдарч байгаа. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 19-21 дүгээр тал/
*Гэрч А.Аын өгсөн:
“...Би 2022 оны 12 дугаар сарын 05-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум эхнэр Б.Үын хамт орж явахад Д.С ардаас утасдаад ах мотоциклийн сэлбэг, 10 литр бензин, 2,5 литрийн нийслэл пиво хоёрыг захиад аваад ирээч гэхээр нь Өвөрхангай аймгийн Хархорин сум орчоод буцахдаа Д.Сийн захисан юмыг аваад Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн Худаг хашаат гэх газар Д.Сийн гэрт оройн 21 цагийн ирээд Д.Сийн захисан юмыг өгсөн чинь Д.С авчирч өгсөн 2,5 литрийн хоёр пивыг ах, эгч хоёртойгоо цуг ууя гэхээр нь эхнэр Б.Ү бид хоёр Д.С, Д.Сийн эхнэр Б.Б бид дөрөв хамт хувааж уугаад Д.Сийн хоёр пиво нь дуусахаар нь би өөрийн авч яваа 2,5 литрийн хоёр нийслэл пивыг гаргаад дахин бид дөрөв үргэлжлүүлээд уугаад дуусахад шөнийн 01 цаг болсон. Д.С гэрийнхээ зүүн талд орныхоо хажууд, эхнэр Б.Б нь гэрийнхээ баруун талын орон дээр сууж байснаа Б.Б нөхөр Д.Сийгоо чи зайлаач гэж хэлсэн чинь Д.С уурлаад гутлынхаа түрүүнээс нэг юм аваад шидэх шиг харагдсан чинь Б.Бийн толгойноос цус гараад толгой нь хагарчих шиг харагдсан. Өөр зүйл болоогүй. Яг гар хөлийн барьж Д.Сийг хорьсон зүйл болоогүй. Харин манай эхнэр Б.Ү Д.С, Б. Б хоёрыг яах гээд байгаа юм хэрэлдээд боль гээд зогсож байхад Д.С юм шидэж эхнэр Б.Бийнхээ толгойг хагалж харагдахаар нь би Д.Сийг яаж байгаа юм бэ гэтэл яадаг юм би хусуур шидсэн юм гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 24-26 дугаар тал/
*Гэрч Б.Үын өгсөн:
“...Би 2022 оны 12 дугаар сарын 05-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум нөхөр А.Аын хамт орж явахад Д.С манай нөхөр А.А руу ардаас утасдаад ах мотоциклийн сэлбэг, 10 литр бензин, 2,5 литрийн нийслэл пиво хоёрыг захиад аваад ирээч гэхээр нь Өвөрхангай аймгийн Хархорин сум ороод буцахдаа Д.Сийн захисан юмыг аваад Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн Худаг хашаат гэх газар Д.Сийн гэрт оройн 22 цагийн үед ирээд Д.Сийн захисан юмыг өгсөн чинь Д.С авчирч өгсөн 2,5 литрийн хоёр пивыг цуг ууя гэхээр нь нөхөр А.А бид хоёр Д.С, Д.Сийн эхнэр Б.Б бид дөрөв хамт хувааж уугаад Д.Сийн хоёр пиво нь дуусахаар нь хүний юм уучихсан юм чинь яаж зүгээр байх билээ гээд өөрсдийн авч явсан 2,5 литрийн хоёр нийслэл пивыг гаргаад дахиад бид дөрөв үргэлжлүүлээд уугаад дуусахад Д.С гэрийнхээ зүүн талд орныхоо хажууд, эхнэр Б нь гэрийнхээ баруун талын орон дээр сууж байснаа Д.С юм шидэх шиг харагдсан чинь Б.Бийн толгойноос цус гараад толгой нь хагарчих шиг харагдсан. Гэхдээ яг юу шидэж Б.Бийн толгойг нь хагалсныг би сайн хараагүй. Яг гар хөлийн барьж Д.Сийг хорьсон зүйл болоогүй. Харин орой пиво ууж эхэлснээс хойш л Д.С, Б.Б хоёр маргалдаад байх шиг болохоор нь би яах гэж маргалдаж байдаг юм гэж хэлээд сууж байгаад пиво ууж дуусаж байтал Д.С эхнэр Б.Бийнхээ толгой руу юм шидээд толгойг нь хагалсан. Өөр зүйл болоогүй. Бид дөрөв 2.5 литрийн пиво дөрвийг л уусан байсан учир нээх согтоогүй. Өөрсдийнхөө гаргаж байгаа үйлдлийг хянах чадвартай байсан гэж бодож байна. Тухайн үед Д.С, Б.Б хоёр бие биеэ хардаж маргалдаад байх шиг байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 29-31 дүгээр тал/
*Яллагдагч Д.Сийн өгсөн:
“…Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 51-52 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 465 дугаартай “...Б.Бийн биед зулайн урд хэсэгт хуйханд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн цохих, цохигдох уйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” дүгнэлт /хх-ийн 12-13 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 12 дугаар сарын 06-ны шөнийн 02 цагийн үед Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн Худаг хашаат гэх газарт иргэн Б.Б нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүгдэгч Д.С нь Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн Худаг хашаат гэх газарт 2022 оны 12 дугаар сарын 06-ны шөнийн 02 цагийн үед согтуурсан үедээ хохирогч Б.Бийг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, түүний толгойн тус газарт морины хусуураар цохиж, эрүүл мэндэд нь зулайн урд хэсэгт хуйханд язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.Бийн“...А.А, Б.Ү нартай пиво ууж байгаад согтоод над руу уурлаад дайраад байж байтал манай нөхөр Д.Сийг гэрт хамт пиво ууж байсан А.А ах, Б.Ү эгч хоёр хорьж байтал гэнэт манай нөхөр нэг юм над руу шидэх шиг болсон чинь миний толгой хагараад их цус гараад байсан учир би Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч А.Аын”...Д.С гэрийнхээ зүүн талд орныхоо хажууд, эхнэр Б.Б нь гэрийнхээ баруун талын орон дээр сууж байснаа Б.Б нөхөр Д.Сийгоо чи зайлаач гэж хэлсэн чинь Д.С уурлаад гутлынхаа түрүүнээс нэг юм аваад шидэх шиг харагдсан чинь Б.Бийн толгойноос цус гараад толгой нь хагарчих шиг харагдсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Үын”...Д.С гэрийнхээ зүүн талд орныхоо хажууд, эхнэр Б нь гэрийнхээ баруун талын орон дээр сууж байснаа Д.С юм шидэх шиг харагдсан чинь Б.Бийн толгойноос цус гараад толгой нь хагарчих шиг харагдсан. Гэхдээ яг юу шидэж Б.Бийн толгойг нь хагалсныг би сайн хараагүй. Яг гар хөлийн барьж Д.Сийг хорьсон зүйл болоогүй. Харин орой пиво ууж эхэлснээс хойш л Д.С, Б.Б хоёр маргалдаад байх шиг болохоор нь би яах гэж маргалдаж байдаг юм гэж хэлээд сууж байгаад пиво ууж дуусаж байтал Д.С эхнэр Б.Бийнхээ толгой руу юм шидээд толгойг нь хагалсан...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Д.Сийн мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 465 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.С нь хохирогчийн эрүүл мэндэд зулайн урд хэсэгт хуйханд язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ, харин шүүгдэгчийн үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжгүй байна. Шүүгдэгч хохирогч нар нь бусадтай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үед шүүгдэгч Д.С өөрийн эхнэр Б.Бтэй маргалдаж толгой руу морины хусуур шидэж толгойг нь хагалсан талаар хохирогч, гэрч нарын мэдүүлсэн, гэр бүлийн хүмүүсийн хооронд үүссэн байнгын шинжтэй бие махбод, сэтгэл санаа, эд засгийн хувьд дарамталсан үйлдэл тогтоогдохгүй байх ба хувийн таарамжгүй харилцааны улмаас нэг удаагийн үйлдлээр дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзлээ.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Сийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Д.Сийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Д.С нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Сид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэргийн шинж, прокурорын саналыг харгалзан торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хурдан морины модон хусуур 1/нэг/ ширхэгийг устгахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Гочоо Тайж овогт Дийн Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сийг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хурдан морины модон хусуур 1/нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Шүүгдэгч Д.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Сид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР