Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/32

 

                                                                         

 

 

 

               2023/ШЦТ/32

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Б.Нямжав  

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр, М.Алтанчимэг

Шүүгдэгч: Ж.Ж, Э.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Жгийн Ж, Боржигон овогт Эийн Т нарт холбогдох 2112000000267  тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн .......... газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 234 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, Боржигон овогтой Жгийн ЖРД:/АС....../,

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн .......... газар оршин суух хаягтай, Өвөрхангай аймгийн Хархорин сумын .......... тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Боржигон овогт Эийн Т/РД:АС............../

 

                           Холбогдсон хэргийн талаар:  

  Шүүгдэгч Ж.Ж, Э.Т нь 2021 оны 09 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн нутаг “Адармаг”  гэх газраас 4 тооны үхэр  машин механизм ашиглаж буюу олон тооны малыг хулгайлж хохирогч Ж.Пид 5.500.000 төгрөгийн хохирол учруулсан, гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            * Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

                                                                                                                                                               

            *Шүүгдэгч Ж.Жы шүүх хуралдаанд мэдүүлсэн:

            “...Би замдаа пиво задлаад уусан чинь Э.Т уурлаад машинаас буусан. Би шээх гэж байгаа юм байх гэж бодсон чинь Э.Т алга болчихсон. Тэгээд Э.Тыг хайгаад саравч руу очоод тойроод харсан чинь Э.Т байхгүй, саравчид үхэр байсан. Би саравчийг дахин нэг тойрч үзээд Э.Тыг байхгүй болохоор нь үхрийг машин дээрээ ачсан. Машин дээр өвс татах гэж байсан олснууд байсан. Олсоор үхрүүдийг татаж авчраад нэг цаг  гаран хугацаанд ачсан. Тэгээд төв ордог зам руу нийлээд явж байсан чинь Э.Т зам дээр гараад ирсэн. Надаас юун үхэр ачсан юм бэ гэж асуухад нь чамд хамаагүй энэ үхрүүдийг Дашинчилэн орж Хд аваачиж өгнө гэж хэлээд би Э.Тыг хүчээр авч явсан. Э.Тд буруу байхгүй. Э.Т очоод машинаасаа буугаагүй, уурлаад машиндаа сууж байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Машины эзнээс машиныг нь очиж авахдаа би ганцаараа очиж авсан. Анхнаасаа хулгай хийх гэж яваагүй. Баруун намаг гэх газар руу өвсөнд явж байсан. Тэгээд замдаа явж байхдаа маргалдаад намайг пиво уусан чинь Э.Т буугаад зугтаасан. Э.Тыг хайж саравчинд очоод үхрүүдийг ачсан. Хохирогч үхрийг ганцаараа ачих боломжгүй гээд туршилт хийж би үхрийг ганцаараа ачсан...” гэх мэдүүлэг,

 

           *Шүүгдэгч Э.Ты шүүх хуралдаанд мэдүүлсэн:

           “...Ж.Ж Хашаат сумын төв дээр машины эзэнтэй хамт архи уусан байсан. Замдаа явж байхдаа авсан пиво саваар нь уугаад намайг хэл амаар доромжлоод хэрүүл маргаан хийгээд байсан. Тэгэхээр нь би шээлээ гэж хэлээд машинаас нь буугаад нуугдчихсан. Намайг тэр хавиар хайж байгаад машин нь гэрэлгүй болчихоор нь намайг хаяад явчхаж байгаа юм байхдаа эсхүл нөгөө пиво ууж байгаа байх гэж бодсон. Би буцаад сумын төв рүү явж байсан чинь урдаас үхэр ачаад гараад ирсэн. Юун үхэр ачсан юм бэ гэж асуухад намайг бурхан харж үзлээ, олз омог ихтэй байлаа чи суучих цагдаатай газар машин бариад өг Дашинчилэн орж Хд аваачиж өгнө гээд намайг суулгаад аваад явсан. Тэгээд замд явж байгаад манай хүргэний ойролцоо явахаар нь би бууя гэсэн чинь зогсохгүй хурдтай яваад өгсөн. Явж байгаад төөрөөд Х рүү миний утсаар залгасан чинь Х нь утсаа аваагүй. Тэгээд явсаар байгаад Хгийн аавынд нь очсон. Хгийн аав  Жавхаа ирсэн байна гэж Хд хэлсэн чинь манайх руу явуулчих гэсэн. Тэгээд Х гарам дээрээс тосож авсан. Би машинаас огт буугаагүй. Хгийн эхнэр нь малын гэдсийг арилгаад байсан. Би машин дотроос зураг дарж, бичлэг хийсэн боловч одоо миний утсан дээр нэг л зураг байна. Би хэрэгт холбогдсоноо мэдээгүй байхад Мөнхнасан гэх мөрдөгч орой 8 цагийн үед залгаад ирж мэдүүлэг өг гэж хэлсэн. Би хүйтэн байгаа болохоор мотоциклоор явж чадахгүй өглөө очъё гэж хэлсэн чинь эрэн сурвалжилна гэж дарамтлаад байхаар нь очиж мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгөхөд чи тэгж хэл, ингэж хэл тэгэхгүй бол ял авна гээд өөрөө үгийг зааж өгөөд өөрөө бичээд байсан. Би хуулийн мэдлэггүй болохоор тэгж хэлэх ёстой гэж бодсон...” гэх мэдүүлэг,

 

            * Эрүүгийн 2112000000267 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

            *Хохирогч Ж.Пийн өгсөн:

“...2021 оны 09 дүгээр сарын 07-ны оройхон 20 цагийн үед Хашаат сумын Цайдам багийн нутагт байх “Адармаг” гэх газарт байх саравчиндаа 9 тооны үхрээ хашсан. Тэгээд өглөө 07 цагийн үед яваад очиход хашааны хаалга нь хаалттай гадаа нь 5 бяруу нь хэвтчихсэн эрээн хүрэн үнээ, манхан халзан улаан үнээ, улаан гунж, улаан гуна зэрэг 4 том үхэр нь байхгүй байсан. Тэгээд гайхаад тэр хавиар хайгаад олохгүй болохоор нь хулгай авчихлаа гэж санаад Хархорин ороод тэндээс шууд Архангай аймгийн Хотонт сум руу очсон. Тэнд очоод байж байтал манай Цайдам багийн дарга над руу залгаад танайх үхрээ алдсан уу гэж асуухаар нь тийм гэж хэлсэн. Тэгсэн миний урдаас танай алдсан үхэр Дашинчилэн суманд байна гэж байна та энэ дугаар руу залга цагдаагийнх нь утас гэж хэлсэн. Тэгээд би тэр дугаар руу залгаад ярихад миний алдсан үхэртэй зүс нь яг таарч байсан, тэгээд намайг хүрээд ир гэхээр нь би шууд тэндээс хөдлөөд орой 22 цаг орчим болж байхад би Дашинчилэн суманд ирсэн. Тэгээд уулзахад сумын төвийн урд байх хашаанд очиход манай эрээн хүрэн үнээ, эр улаан гуна нарыг нь нядалчихсан улаан халзан, улаан гунж нар нь хашаатай байж байсан. Манай сумын Сүмбээ гэх хүний хүү авчирч өгсөн гэж хэлж байсан. Тэгээд би тэнд нь ченж дуудаж нядалсан 2 үхрийн махаа зарчихаад нөгөө 2 үхрээ ачиж очсон машинд нь ачуулаад наашаа хөдөлсөн. Ийм л зүйл болсон. Мэдэгдэх юм бол байгаагүй. Эрээн хүрэн үнээгээ 1.800.000 төгрөгөөр, Сэлэнгийн Бугантаас төрсөн эгч Гүндэг гэх хүнээс авч байсан. Сүү сайтай үхэр байсан. Бусад үхрээ тус бүр 1 сая төгрөгөөр үнэлж байна. Би гомдолтой байна. Хуулийн дагуу шалгаж өгнө үү...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 11-12 дугаар тал/

 

*Гэрч Б.Хын өгсөн:

“...2021 оны 09 дүгээр сарын 08-ны өглөө би аав над руу залгаад Жавхаа ирчихсэн байна би танай гэрийг зааж өгөөд явууллаа шүү гэж над руу ярьсан. Би тэгэхээр нь босоод утсаа хартал миний 88974588 гэсэн гар утас руу шөнийн 02 цагаас 06 цагийн хооронд 99630670, 99228691 гэсэн дугаараас 14 удаа залгасан байсан. Би тэгэхээр нь босоод аавын гэр рүү явах гээд хөдлөөд явж байгаад гэрийнхээ хойд талын голын гарам дээр Жавхаатай тааралдсан. Тэгэхэд Жавхаа надад хандан “ найз нь 4 үхэртэй явж байна хот явах санаатай эхнэрийн хамт явж байна банкны мөнгө болчихоод мөнгөний хэрэг гараад байна чи гаргаад янзлаад өгөөч гэж хэлсэн. Би тэгэхээр нь шууд ченж дуудаад энд нь өгчихье гэхэд Жавхаа энд өгөхгүй хотод мах үнэтэй байна гэж хэлсэн. Тэгээд би 2 үхрийг нь унагаад нэгийг нь өвчөөд байж байтал сумын цагдаа нар ирээд Жавхааг аваад явсан. Тэгээд хэсэг байж байснаа буцаж ирээд наад үхэр чинь хулгайн үхэр үлдсэн 2 үхрээ унагахгүй байлгаж байгаарай наад унагасан үхрээ шулаад махыг нь байлгаж байгаарай гэж хэлсэн. Тэгээд унагасан 2 үхрээ хийгээд махыг нь сэврээж хатаагаад байж байхад хохирогч гэж ах ирээд шууд ченжид нядалсан 2 үхрийн махыг өгөөд амьд үлдсэн 2 үхрээ манай аавын хашаанаас ирсэн машиндаа ачаад буцаагаад аваад явсан. Архангай гэсэн улсын дугаартай цэнхэр өнгийн портер 2 маркийн машинтай эхнэртэйгээ хоёулаа явж байсан. Өөр хүн бол байгаагүй. Жавхааг бол 2013 оноос хойш мэднэ. Хотод барилга дээр хамт ажилладаг байсан. Эхнэрийг нь  2019 онд манай гэрт ирээд хоноод явахад нь танилцаж байсан. Сая ингээд эхнэрийг нь 2 дахь удаагаа харж байна. Хүрэн сувай үнээ, хүрэн эр шүдлэн гуна, улаан халзан гунж, улаан гунж гэх зэрэг үхрүүд байсан. Имийг нь хараагүй. Жилд 1-2 удаа л ярьдаг. Би бол залгаж үзээгүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 15-16 дугаар тал/

 

*Гэрч Ц.Бийн өгсөн:

“...2021 оны 09 дүгээр сарын 08-ны өглөө 05 цагаас 06 цагийн хооронд байх би гэртээ унтаж байхад гаднаас нэг залуу ороод ирсэн. Тэгснээ Хгийнх хаана вэ ах гэж асуухаар нь би гэрийг нь зааж өгсөн. Тэгснээ би хот явах гэж байгаа юм танай хашаанд хэдэн үхэр буулгачихъя ах гэж хэлэхээр нь би тэг гэж хэлээд үхрийг нь буулгасан. 4 тооны хүрэн үхэр манай саравчинд буулгасан. Тэгээд нөгөө залуу чинь машинтайгаа яваад өгсөн. Би бас тэгээд урд байх миний төрсөн дүү өнгөрчихсөн тэрний ажил явдал дээр байж байгаад нэг ирэхэд цагдаа ирчихсэн хашаанд буулгасан 4 үхрийн 2-ыг нь унагачихсан байж байсан. Тэгээд тэр залууг цагдаа аваад явсан. Тэгсэн хулгайн үхэр боллоо гээд нөгөө хоёрыг нь байлгаж бай энэ унагасан 2 үхрээ янзлаад махыг нь сэврээгээд байж бай гэж цагдаа хэлсэн гэж манай хүүхэд хэлсэн. Тэгээд оройхон нар жаргасан хойно үхрийн эзэн гээд хүн ирээд амьд байгаа 2 үхрээ ачаад нөгөө махаа тэнд нь ченжид зарчихаад яваад өгсөн. Цэнхэр өнгийн Портертой эхнэртэйгээ явж байсан. Өөр хүн байгаагүй. Урьд нь манай гэрээр адуу малын эрэлд явж байна гээд орж гарч байсан. Архангай аймгийн Хашаат сумынх гэж мэднэ. Нэг улаан халзан, бусад нь улаан үхрүүд байсан. Имийг нь анзаараагүй...гэх  мэдүүлэг /1-р хх-ийн 19-20 дугаар хуудас/,

 

*Гэрч Б.Гын өгсөн:

“...Гурванбулаг сумын цагдаагийн хэсгийн өрөөнд 2021 оны 09 дүгээр сарын 8-ны орой 22 цаг өнгөрч байхад бусдын 4 тооны үхрийг хулгайлсан Ж.Ж хамт явсан Э.Ттай цагдаагийн хэсгийн өрөөнд маргалдсан маргалдах үед Ж.Ж Э.Тд хандан анх бүх зүйл чамаас болсон гичий минь чи намайг мөнгө төгрөг олоод ир мөнгө хэрэгтэй байна. Байранд байсан үхрүүдийг ач чамаас өөр хүн байсан бол аччихсан байгаа арчаагүй эр хүн гэж чи намайг шалж хэлсэн учраас би 4 үхэр хулгайлж ачсан. Дээрх 4 үхрийг ачихад чи гар бие оролцсон чи надад 4 үхрийг ачихад тусалж үхрүүдийг араас нь хөөж өшиглөж өгсөн энэ бүх байдлыг хэлж мэдүүлгээ өөрчилж чамайг энэ хэрэгт хамааралтайг чинь хэлж мэдүүлгээ өөрчилнө гэж хэлж маргалдсан. Э.Т Ж.Жд хандан Хашаат сумынхан чамайг бүгд мэднэ чи өмнө нь бас хулгай хийж байсанг би хүртэл мэднэ гээд чанга дуугаар хоорондоо маргалдаад бие биеэ заамдаж авах үед миний бие салгасан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 48-49 дүгээр тал/

 

*Гэрч Д.Дийн өгсөн:

“...Миний бие 2021 оны 09 дүгээр сарын хэдний өдөр өөрийн эзэмшлийн Цэнхэр өнгийн 89-26 ара улсын дугаартай портер 2 маркийн машинаа өгсөнөө санахгүй байна. Ж.Ж малын өвс татах ажил байна машинаа найздаа өгчих гээд гуйгаад байхаар нь би өөрийн эзэмшлийн 89-26 ара улсын дугаартай машинаа Ж.Жд өгч явуулсан миний машиныг ирж манай гэрийн гаднаас авахдаа Ж.Ж ганцаараа ирж авсан. Ж.Ж миний 89-26 ара улсын дугаартай машиныг авч байгаагүй. Миний бие 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр өглөөний 10 цагийн үед Хашаат сумын төвд хүнсний Ган Уран дэлгүүрийн гадаа таарсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 34-35 дугаар тал/,

 

*Иргэний нэхэмжлэгч Д.Дийн өгсөн:

“...Би өөрийн Портер маркийн 89-26 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслээ нутгийн танил Ж.Жд өгч явуулсны улмаас миний автомашин битүүмжлэгдэж байна. Иймээс өөрийн тээврийн хэрэгслийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 95-96 дугаар тал/

 

  *Гэрч Б.Хын дахин өгсөн:

  “...Намайг хөдөө гэрээсээ Дашинчилэн сум руу хувийн ажлаар явж байхад Дашинчилэн сумын урд талд байх Сүүжийн гарам дээр Ж.Ж манайхыг хүнээр заалгаад явж байна гээд таарсан. Тухайн үед Ж.Ж Портер-2 маркийн машинтай явсан. Эхнэртэйгээ хамт аавын хашаанд 4 тооны үхэр буулгачихсан, Улаанбаатар хот явах гэж байгаад больчихлоо чи тэр 4 тооны үхрийг нядлаад өг гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд сумын төв ороод тухайн 4 тооны үхрийн хоёрыг нь Ж.Жтай хамт нядлаад сууж байхад Гурванбулаг сумын хэсгийн төлөөлөгч, манай сумын хэсгийн төлөөлөгч 2 ирээд наад 4 тооны үхэр чинь хулгайн үхэр байна гээд Ж.Жыг эхнэртэй нь хамт аваад явсан. Намайг хонио хурааж байхад манай аавыг байхад Улаанбаатар хотоос ирсэн ченжид 2 үхрийн махыг 1 сая 800 гаруй мянган төгрөгөөр зарсан гэж манай аав хэлж байсан. Манай аав Цэндээхүүгийн Б гэж хүн байсан. 2021 оны 11 сард өвчний улмаас нас барсан. Тухайн мах муудсан зүйл байхгүй байсан. Харин бохир гаргасан байна гээд хямд авсан байх. Ж.Жтай барилга дээр анх танилцаж байсан. Улаанбаатар хот явах гэж байгаад болчихлоо суманд нядлаад зарна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 3-5 дугаар тал/

 

*Хохирогч Ж.Пийн дахин өгсөн:

“...Би тухайн үед Улаанбаатар хотоос ирсэн нэрийг нь мэдэхгүй ченжид 1 сая 800 гаруй мянган төгрөгөөр зарсан санагдаж байна. Нэмж хэлэхэд намайг үхрээ алдсаны дараа өөрийнхөө Хашаат сумын Баян багийн Адармагийн ар гэх газар өвөлжөөний хашаан дээр очиход хашааны саравчны зүүн хойд, баруун хойд талд үхэр шээсэн шавхаан дээр 37 размер барагцааны эмэгтэй хүний хагас өсгийтэй гутлын мөр байсан, түүний зургийг авч чадаагүй. Булган аймгийн Дашинчилэн суманд цагдаа дуудаад очиход Ж.Ж гэх хүний эхнэр гээд эмэгтэй хүн байсан, түүний өмссөн гутлын мөртэй адилхан мөр манай хашаанд гарсан гутлын мөртэй адилхан байсан. Энэ талаар би Дашинчилэн сумын хэсгийн төлөөлөгчид хэлээгүй нь миний алдаа болсон байна...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 8-9 дүгээр тал/

 

*Яллагдагч Ж.Жы өгсөн:

“...Би өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 66-67 дугаар тал/

 

*Яллагдагч Э.Ты өгсөн:

“...Би өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 77-78 дугаар тал/

 

*Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 10 сарын 07-ны өдрийн 324 дугаартай: “...2 тооны монголын нас гүйцсэн тарган сувай үнээний үнэ 3.400.000/гурван сая дөрвөн зуун мянга/ төгрөг, монголын гунжин үнээний үнэ 900.000/есөн зуун мянга/ төгрөг, монгол хязаалан эр үхрийн үнэ 1.200.000/нэг сая хоёр зуун мянга/ төгрөг, нийт 5.500.000/таван сая таван зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 54 дүгээр тал/

 

*Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 10 сарын 21-ний өдрийн 43 дугаартай: “...2004 онд үйлдвэрлэгдэж, 2019 онд Монгол улсад орж ирсэн, 89-26 АРА улсын дугаартай Хюьндей Портер маркийн автомашины үнийг 2021 оны 08 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнэ 8.000.000/найман сая/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 103 дугаар тал/

 

*Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1-р хх-ийн 21-26 дугаар тал/

*Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа/1-р хх-ийн 125 дугаар тал/

*Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/2-р хх-ийн 10-13 дугаар тал/

  *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 114-115 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч Ж.Ж, Э.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

    Гэм буруугийн талаар:

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2021 оны 09 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн нутаг “Адармаг”  гэх газраас иргэн Ж.Пийн 4 тооны үхэр  хулгайд алдагдаж, түүнд 5.500.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Ж.Ж, Э.Т нар нь бүлэглэж, машин механизм ашиглан 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн нутаг Адармаг гэх газраас хохирогч Ж.Пийн 4 тооны буюу олон тооны малыг хулгайлж гэмт хэрэгт гэм буруутай болох нь хохирогч Ж.Пийн “...2021 оны 09 дүгээр сарын 07-ны оройхон 20 цагийн үед Хашаат сумын Цайдам багийн нутагт байх “Адармаг” гэх газарт байх саравчиндаа 9 тооны үхрээ хашсан. Тэгээд өглөө 07 цагийн үед яваад очиход хашааны хаалга нь хаалттай гадаа нь 5 бяруу нь хэвтчихсэн эрээн хүрэн үнээ, манхан халзан улаан үнээ, улаан гунж, улаан гуна зэрэг 4 том үхэр нь байхгүй байсан. Тэгээд гайхаад тэр хавиар хайгаад олохгүй болохоор нь хулгай авчихлаа гэж санаад Хархорин ороод тэндээс шууд Архангай аймгийн Хотонт сум руу очсон. Тэнд очоод байж байтал манай Цайдам багийн дарга над руу залгаад танайх үхрээ алдсан уу гэж асуухаар нь тийм гэж хэлсэн. Тэгсэн миний урдаас танай алдсан үхэр Дашинчилэн суманд байна гэж байна та энэ дугаар руу залга цагдаагийнх нь утас гэж хэлсэн. Тэгээд би тэр дугаар руу залгаад ярихад миний алдсан үхэртэй зүс нь яг таарч байсан, тэгээд намайг хүрээд ир гэхээр нь би шууд тэндээс хөдлөөд орой 22 цаг орчим болж байхад би Дашинчилэн суманд ирсэн. Тэгээд уулзахад сумын төвийн урд байх хашаанд очиход манай эрээн хүрэн үнээ, эр улаан гуна нарыг нь нядалчихсан улаан халзан, улаан гунж нар нь хашаатай байж байсан. Манай сумын Сүмбээ гэх хүний хүү авчирч өгсөн гэж хэлж байсан. Тэгээд би тэнд нь ченж дуудаж нядалсан 2 үхрийн махаа зарчихаад нөгөө 2 үхрээ ачиж очсон машинд нь ачуулаад наашаа хөдөлсөн... Би тухайн үед Улаанбаатар хотоос ирсэн нэрийг нь мэдэхгүй ченжид 1 сая 800 гаруй мянган төгрөгөөр зарсан санагдаж байна. Нэмж хэлэхэд намайг үхрээ алдсаны дараа өөрийнхөө Хашаат сумын Баян багийн Адармагийн ар гэх газар өвөлжөөний хашаан дээр очиход хашааны саравчны зүүн хойд, баруун хойд талд үхэр шээсэн шавхаан дээр 37 размер барагцааны эмэгтэй хүний хагас өсгийтэй гутлын мөр байсан, түүний зургийг авч чадаагүй. Булган аймгийн Дашинчилэн суманд цагдаа дуудаад очиход Ж.Ж гэх хүний эхнэр гээд эмэгтэй хүн байсан, түүний өмссөн гутлын мөртэй адилхан мөр манай хашаанд гарсан гутлын мөртэй адилхан байсан. Энэ талаар би Дашинчилэн сумын хэсгийн төлөөлөгчид хэлээгүй нь миний алдаа болсон байна” гэх мэдүүлэг, гэрч Б.Хын“...Би тэгэхээр нь босоод аавын гэр рүү явах гээд хөдлөөд явж байгаад гэрийнхээ хойд талын голын гарам дээр Жавхаатай тааралдсан. Тэгэхэд Жавхаа надад хандан “ найз нь 4 үхэртэй явж байна хот явах санаатай эхнэрийн хамт явж байна банкны мөнгө болчихоод мөнгөний хэрэг гараад байна чи гаргаад янзлаад өгөөч гэж хэлсэн. Би тэгэхээр нь шууд ченж дуудаад энд нь өгчихье гэхэд Жавхаа энд өгөхгүй хотод мах үнэтэй байна гэж хэлсэн. Тэгээд би 2 үхрийг нь унагаад нэгийг нь өвчөөд байж байтал сумын цагдаа нар ирээд Жавхааг аваад явсан. Тэгээд хэсэг байж байснаа буцаж ирээд наад үхэр чинь хулгайн үхэр үлдсэн 2 үхрээ унагахгүй байлгаж байгаарай наад унагасан үхрээ шулаад махыг нь байлгаж байгаарай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Бийн“...2021 оны 09 дүгээр сарын 08-ны өглөө 05 цагаас 06 цагийн хооронд байх би гэртээ унтаж байхад гаднаас нэг залуу ороод ирсэн. Тэгснээ Хгийнх хаана вэ ах гэж асуухаар нь би гэрийг нь зааж өгсөн. Тэгснээ би хот явах гэж байгаа юм танай хашаанд хэдэн үхэр буулгачихъя ах гэж хэлэхээр нь би тэг гэж хэлээд үхрийг нь буулгасан. 4 тооны хүрэн үхэр манай саравчинд буулгасан. Тэгээд нөгөө залуу чинь машинтайгаа яваад өгсөн. Би бас тэгээд урд байх миний төрсөн дүү өнгөрчихсөн тэрний ажил явдал дээр байж байгаад нэг ирэхэд цагдаа ирчихсэн хашаанд буулгасан 4 үхрийн 2-ыг нь унагачихсан байж байсан. Тэгээд тэр залууг цагдаа аваад явсан. Тэгсэн хулгайн үхэр боллоо гээд нөгөө хоёрыг нь байлгаж бай энэ унагасан 2 үхрээ янзлаад махыг нь сэврээгээд байж бай гэж цагдаа хэлсэн гэж манай хүүхэд хэлсэн. Тэгээд оройхон нар жаргасан хойно үхрийн эзэн гээд хүн ирээд амьд байгаа 2 үхрээ ачаад нөгөө махаа тэнд нь ченжид зарчихаад яваад өгсөн. Цэнхэр өнгийн Портертой эхнэртэйгээ явж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Гын”...Гурванбулаг сумын цагдаагийн хэсгийн өрөөнд 2021 оны 09 дүгээр сарын 8-ны орой 22 цаг өнгөрч байхад бусдын 4 тооны үхрийг хулгайлсан Ж.Ж хамт явсан Э.Ттай цагдаагийн хэсгийн өрөөнд маргалдсан маргалдах үед Ж.Ж Э.Тд хандан анх бүх зүйл чамаас болсон чи намайг мөнгө төгрөг олоод ир мөнгө хэрэгтэй байна. Байранд байсан үхрүүдийг ач чамаас өөр хүн байсан бол аччихсан байгаа арчаагүй эр хүн гэж чи намайг шалж хэлсэн учраас би 4 үхэр хулгайлж ачсан. Дээрх 4 үхрийг ачихад чи гар бие оролцсон чи надад 4 үхрийг ачихад тусалж үхрүүдийг араас нь хөөж өшиглөж өгсөн энэ бүх байдлыг хэлж мэдүүлгээ өөрчилж чамайг энэ хэрэгт хамааралтайг чинь хэлж мэдүүлгээ өөрчилнө гэж хэлж маргалдсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Дийн”...Ж.Ж малын өвс татах ажил байна машинаа найздаа өгчих гээд гуйгаад байхаар нь би өөрийн эзэмшлийн 89-26 ара улсын дугаартай машинаа Ж.Жд өгч явуулсан миний машиныг ирж манай гэрийн гаднаас авахдаа Ж.Ж ганцаараа ирж авсан...” гэх мэдүүлэг, хохирлын үнэлгээг гаргасан Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 10 сарын 07-ны өдрийн 324 дугаартай дүгнэлт, мөрдөн шалгах ажиллагааны туршилт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын энэ гэмт хэрэгт Э.Т оролцоогүй, хулгайн үхрийг ачиж ирсний дараа мэдсэн, эрхшээлд дарамтанд байсны улмаас хамт явсан гэх тайлбар үгүйсгэгдэж байгаа болно. Шүүгдэгч Ж.Ж, Э.Т нар нь 2018 оноос хамтран амьдарч байгаа талаар тайлбарладаг бөгөөд дээрх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны туршилт хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгч Э.Т нь 4 тооны үхрийг хулгайлахад оролцоогүй, Ж.Жы албадлага, эрхшээлд автаж дээрх гэмт хэргийг үйлдсэн гэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа болно. 

Шүүгдэгч Ж.Ж, Э.Т нар нь 89-26 АРА улсын дугаартай Портер  маркийн автомашиныг ашиглан хохирогч Ж.Пийн 4 тооны үхрийг хулгайлсан үйлдэл нь  бүлэглэн, бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргийг шинжийг хангаж байх ба Архангай аймгийн Прокурорын газраас түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

           Иймд шүүхээс шүүгдэгч Ж.Ж, Э.Т нарыг бүлэглэн, машин механизм ашиглан, бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

   Хохирол хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.П нь 4 тооны үхрээ алдаж түүнд 5.500.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд хохирогч Ж.П нь гэмт хэргийн улмаас алдсан 4 тооны үхрээс 2  үхрийг буцаан авч, хоёр үхрийн махыг нэг сая найман зуун мянган төгрөгөөр зарсан талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирлоос 1.081.500 төгрөг төлөгдөөгүй байсныг шүүх хурлын өмнө шүүгдэгч нар нь төлж, энэ талаарх баримтыг ирүүлсэн тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Ж.Ж, Э.Т нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсанг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзаж, Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник,  хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж тус тус хуульчилсан байна. Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.Ж, Э.Т нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 89-26 АРА улсын дугаартай Портер маркийн автомашиныг эзэмшигч Д.Дид шилжүүлж, уг тээврийн хэрэгслийн үнэ болох 8.000.000/найман сая/ төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.Ты 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 2 хоног, шүүгдэгч Ж.Жы 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 62 хоног, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 21 хоног нийт 83 хоногийг тус тус хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Тд хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн, түүний бага насны хүүхэд болох Д.Түвшинтулга, Д.Түвшинбаяр, Т.Маргад нарт асран хамгаалагч томилохыг Архангай аймгийн Хашаат сумын засаг даргад даалгаж, энэ талаар шүүгчийн захирамж гарган, тус сумын засаг даргад  хүргүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

              1. Шүүгдэгч Боржигон овогт Жгийн Ж, Боржигон овогт Эийн Т нарыг бүлэглэж,  машин механизм ашиглан, бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

 

              2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Жыг 2/хоёр/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Э.Тыг 2/хоёр/ жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Жд оногдуулсан 2/хоёр/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Э.Тд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ты 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 2/хоёр/ хоног, шүүгдэгч Ж.Жы 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 62 /жаран хоёр/ хоног, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 21/хорин нэг/ хоног нийт 83 /наян гурав/ хоногийг тус тус хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

             5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч нарын эдлэх ялыг 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.

            

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 58 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож хэрэгт битүүмжлэгдсэн, шүүгдэгч Ж.Ж, Э.Т нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 89-26 АРА улсын дугаартай Портер маркийн автомашиныг эзэмшигч Д.Дид шилжүүлж, уг тээврийн хэрэгслийн үнэ болох 8.000.000/найман сая/ төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулан улсын орлого болгосугай.

     

            7. Шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ж.Ж, Э.Т нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         П.ГАНДОЛГОР