Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 388

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хаан банк ХХК-ийн Сэлэнгэ салбар /РД:2693321/ -ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Шаамар сум, 3-р баг, Дулаанхаан тосгон гэх цахим үнэмлэхийн хаягтай, одоо Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум, Боргүвээ, 5-р баг, 2-р хэсэг 089 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, Бургууд овогт Хорлоогийн Өлзийсайхан /РД:МЖ72021008/,

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум, Боргүвээ, 5-р баг, Боргүвээ, 1-р хэсэг 052 тоотод оршин суух цахим үнэмлэхийн хаягтай, одоо Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум, Боргүвээ, 5-р баг, 2-р хэсэг 089 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, Боржигон овогт Навааны Эрхэмбаатар РД:/МЮ74052816/ нарт холбогдох,

Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, 2019 оны 06 дугаар сарын 11- ний өдрийн байдлаарх цалингийн болон хэрэглээний лизингийн төлбөрт нийт 26.740.143.93 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Хаан банк ХХК-ийн Сэлэнгэ салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус салбарын зээлийн багц хариуцсан менежер Б.Батнаран, хариуцагч, /хариуцагч Н.Эрхэмбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч/ Х.Өлзийсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хаан банк ХХК /Сэлэнгэ салбар/ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Зээлдэгч Х.Өлзийсайхан нь тус банкны Дулаанхаан тооцооны төвөөс 2017 оны 06-р сарын 08 -ны өдрийн ЗГ201743078917 тоот зээлийн гэрээ байгуулж 19.000.000 / арван есөн сая / төгрөгийг, жилийн 20,4 хувийн хүүтэй, 44 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар, 2016 оны 11-р сарын 18-ны өдрийн ЗГ201642850287 тоот зээлийн гэрээ байгуулж 859,900 /найман зуун тавин есөн мянга есөн зуун/ төгрөгийг, жилийн 20,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний лизингийн зориулалтаар авсан. Зээлдэгч Х.Өлзийсайхан нь Сэлэнгэ аймаг Шаамар сум Дулаанхаан тосгонд оршин суудаг бүртгэлтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр нөхөр Н.Эрхэмбаатар нь гэрээ байгуулж орсон. Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 5-р баг Боргүвээ 1-р хэсэг гудамж 052 тоотод амьдардаг. Зээлдэгч нар нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 647 хоног хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Иймд банк зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.5 дах хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна: Үүнд:

1. 2019 оны 06 дугаар сарын 11 -ны өдрийн байдлаарх зээлийн төлбөрийг гаргуулах Цалингийн зээл:

- Үндсэн зээлийн үлдэгдэл 18.709.468.40 төгрөг

- Зээлийн хүүгийн төлбөр 6.786.462.57 төгрөг

- Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 493.143.10 төгрөг

Нийт 25.989.074.51 төгрөг

2. Хэрэглээний лизингийн зээл

- Үндсэн зээлийн үлдэгдэл 531.778.70 төгрөг

- Зээлийн хүүгийн төлбөр 192.891.43 төгрөг

- Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 26.399.28 төгрөг

Нийт 751.0694.2 төгрөг

Нийт 26.740.143.93 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Жич: Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ гэх.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч; Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 2 дугаар баг 2 дугаар хэсэг 16-р байр 39 тоот хаягт оршин суух, Хаан банк ХХК-ийн Сэлэнгэ салбарт зээлийн багц хариуцсан менежер ажилтай, Ногоон туг овогт Насанжаргалын Батнаран /РД:ОР82111715/ нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... 2017 оны 6 дугаар 08-ны өдрийн 201743078917 тоот зээлийн гэрээтэй 19 сая төгрөг гаргуулах цалингийн зээл, Мөн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 201642850287 тоот лизингийн зээлийг хугацаанаас нь өмнө цуцлах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Манай байгууллагын программ нэг хүнд зориулсан программ гэж байдаггүй. Үндсэн зээлийн үлдэгдэл зөрүү гарах үндэслэл байхгүй, Зээлдэгчид зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өгсөн байдаг, түүн дээр тодорхой харагддаг цалингийн зээлийн хүү жилийн 20.4 хувьтай байдаг үүнийг сард шилжүүлээд хуваарь гаргасан байдаг юм. Алдангийн хувьд хуульд зааснаар төлөгдөөгүй үнийн дүнгээс нэг өдрийн 20 хувиар боддог байгаа. Нэхэмжилж байгаа үнийн дүнгээс зөрүүтэй бодогдсон зүйл байхгүй. Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна... гэх.

 

Хариуцагч Н.Эрхэмбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Х.Өлзийсайхан шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 19,100,000 /арван есөн сая нэг зуун мянган/ төгрөг цалингийн зээл 44 сар хугацаатай буюу 2020 оны 8 дугаар сард дуусах, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 859,000 /найман зуун тавин есөн мянган/ төгрөгийн лизингийн зээлийг 2 жилийн хугацаатай буюу 2018 оны 11 дүгээр сард дуусах хувиартай байгаа юм. Надад цалингийн орлогоос өөр орлого байхгүй, гэнэт ажлаасаа халагдсан болохоор цалингийн зээлээ төлж чадахгүй байдалд хүрсэн. 2 оюутантай, 1 ерөнхий боловсролын сургуулийн хүүхэдтэй өрхийн орлого цалингийн орлогоос өөр орлогогүй. Ажлаас гэнэт халагдсан учир, ажилгүй байсан үеийнхээ цалинг тогтоолгоод ажилдаа эргүүлэн томилуулахаар 3 шатны шүүхэд хандсан боловч шийдвэр миний талд гараагүй ажилдаа орж чадаагүй юм. Хаан банкныханд хүртэл учир байдлаа хэлсэн байдаг юм. Ингээд өдий хүртэл ажил хайж, ажил олдохгүй байгаа. Тиймээс би Хаан банкнаас авсан үндсэн зээл, хүү болох 18,709.000, лизингийн зээл 538,000 үлдэгдлээ л төлөхийг хүлээн зөвшөөрч байна, Түүнээс биш хүүгийн хүү, нэмэгдүүлсэн хүү алданги гээд 6 сая төгрөгийг төлөх чадвар байхгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагч болон хариуцагч Н.Эрхэмбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаж ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Хаан банк ХХК-ийн Сэлэнгэ салбарын тус шүүхэд гаргасан ... хариуцагч Х.Өлзийсайхан, Н.Эрхэмбаатар нараас 2017 оны 06 сарын 08-ны өдрийн ЗГ201743078917 тоот зээлийн гэрээгээр жилийн 20,4 хувийн хүүтэй, 44 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар авсан 19.000.000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу 2019 оны 06 дугаар сарын 11 -ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 18.709.468.84 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 6.786.462.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 493.143.10 төгрөг, нийт 25.989.074.51 төгрөг, мөн 2016 оны 11-р сарын 18-ны өдрийн ЗГ201642850287 тоот зээлийн гэрээгээр 859.900 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний лизингийн зориулалтаар авсанаас 2019 оны 06 дугаар сарын 11 -ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 531.778.70 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 192.891.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 26.399.28 төгрөг, нийт 751.069.42 төгрөг, нийт 26.740.143.93 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь; Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хариуцагч Н.Эрхэмбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Х.Өлзийсайхан нарын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрийн 1-22 дугаар талд авагдсан нэхэмжлэл, зээлийн болон барьцааны гэрээ, барьцаат зээлийн гэрээ болон түүний эргэн төлөлтийн хуваарь зэрэг баримтуудаар талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан ... Банкнаас зээл олгох гэрээний харилцаа үүссэн бөгөөд дээрх нэхэмжлэлд дурдагдсан цалингийн болон хэрэглээний зээлийг авсан, өгсөн болон одоо нэхэмжлэлд дурдагдсан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 26.740.143.93 төгрөгийг зээлдэгч буюу хариуцагч тал болох Х.Өлзийсайхан, Н.Эрхэмбаатар нар нь бүрэн хэмжээгээр төлөх бодит үндэслэлтэй болох нь нотлогдсон ба талууд маргаангүй байна. Харин хариуцагч Х.Өлзийсайханаас ... цалингийн болон хэрэглээний үндсэн зээлийн төлөлт дээр нэхэмжлэгч талын тооцоолсноос илүү төлөлт хийсэн гэж тайлбарлаж байгаа боловч хавтаст хэрэгт энэ байдлыг няцааж нотолсон баримт гаргаагүй, хэрэгт энэ талаар баримт авагдаагүй байна. Мөн тэрээр тайлбартаа ... өдий хүртэл ажил хайж, ажил олдохгүй байгаа юм аа. Тиймээс би Хаан банкнаас авсан үндсэн зээл, хүү болох 18,709.000, лизингийн зээл 538,000 үлдэгдэлээ л төлөхийг хүлээн зөвшөөрч байна, Түүнээс биш хүүгийн хүү, нэмэгдүүлсэн хүү алданги гээд 6 сая төгрөгийг төлөх чадвар байхгүй, хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа боловч түүний энэ байдал нь дээрх зээлийн гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзах, гэрээний хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн цалингийн зээлийн гэрээний ерөнхий 6 дахь заалтын ... 6.1.1, 6.1.3 дахь заалтыг зээлдэгч талууд зөрчсөний улмаас гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар гаргасан шаардлага үндэслэлтэй болох нь зохигч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, зээлийн гэрээ, эргэн төлөлтийн баримт зэргээр нотлогдож, талууд үүн дээр мөн маргаангүй байна. Харин барьцаат /лизингийн/ зээлийн гэрээний хугацаа дууссаныг талууд харилцан хүлээн зөвшөөрч, маргаангүй байна.

Иймд хариуцагч Х.Өлзийсайхан, Н.Эрхэмбаатар нараас дээрх нэхэмжлэлийн шаардлага болон нийт 26.740.143.93 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулбал зохино.

Хууль зүйн дүгнэлт; Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн бөгөөд мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар ... зээлдэгч нь авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд эргүүлэн төлөөгүй бол ... үндсэн хүүгээс гадна гэрээнд зааснаар нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна. Талууд зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн тооцоон дээр маргаангүй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 291.651 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, уг улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн хуваан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар Х.Өлзийсайхан, Н.Эрхэмбаатар нараас тус бүр 13.370.071.97 төгрөг, нийт 26.740.143.93 гаргуулж Хаан банк ХХК /Сэлэнгэ салбар/- д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 291.651 төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Х.Өлзийсайхан, Н.Эрхэмбаатар нараас тус бүр 145.825.50 төгрөг, нийт 291.651 төгрөг гаргуулж Хаан банк ХХК /Сэлэнгэ салбар/- д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Хариуцагч нар нь энэхүү шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Л.ЭНХТАЙВАН