| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2023/0035/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/37 |
| Огноо | 2023-01-20 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | А.Амарсанаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/37
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: А.Амарсанаа
Шүүгдэгч: Л.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Гэндэн овогт Лийн Эт холбогдох эрүүгийн 2312000000010 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1963 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, малын бага эмч мэргэжилтэй, Эрдэнэмандал сумын .... ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Архангай аймгийн Эрдэнэмандал сумын .......... оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Гэндэн овогтой Лийн Э/РД:АР......./
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Э нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Тээл багийн нутаг дэвсгэр Бургастын булаг гэх газар 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 32- 03 УБЗ улсын дугаартай Тоёото Вангаурд загварын тээврийн тээврийн хэрэгслийг хөдөлгөн эргэх үйлдэл хийх явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөнөөс 4 настай эрэгтэй Б.Быг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2312000000010 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бийн өгсөн:
“...2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 09 цагийн орчимд сумын төвөөс Л.Э ах, эхнэр Цынхаа хамт идшээ хийхээр манай хотонд ирсэн. Тухайн үедээ Л.Э ахын гаргах үхрийг барьж авч бид нар гаргаж янзлаад сэврээгээд тавьсан байсан бөгөөд 15 цагийн орчимд би ойр хавынхаа ажлыг хийж байгаад ах Аийнх рүү зүглээд явж байхад миний хүү талийгаач Б.Б нь гадаа тоглоод явж байхаар нь би түүнд бугуйл өгөөд миний хүү гэртээ оруулаад тавьчих гэж хэлээд түрүүлээд А ахынд очиход урдаас Л.Э ах гарч ирээд махаа ачъя гэхээр нь би мах сэврээгээд тавьсан байсан А ахын гэрийнх нь ард руу алхаж байтал Л.Э ах надтай зөрөөд машинаа дөхүүлээдэхье гэж хэлээд өөрийн цагаан өнгийн машинаа унаад хөдлөхөөр нь би эргээд хартал түүний машины ард миний хүү Б.Б дайрагдсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд би орилоод хүүхэд дээрээ гүйгээд очтол надтай зэрэгцээд Л.Э ах машинаасаа бууж ирээд миний хүүг тэвэрч аваад амьсгал оруулах гэж оролдоод, нүүр, ам нь цус болсон байсанг арчиж өгсөн. Тухайн үед хүүхэд маань ухаангүй нас барсан байдалтай байсан. Тэгтэл удалгүй сумын эмч, цагдаа нар ирээд эмч хүүхдийг үзээд нас барсан талаар мэдэгдэж, цагдаа хэргийн газрыг хамгаалалтад авсан. Тухайн ослыг болох үед би байсан, бусад хүмүүс нь манай эгч Б.Дийнд мал гаргаад байж байсан юм. Л.Э ах жолоодож явсан. Л.Э ах эрүүл байсан. Би хүүгээ надаас бугуйл аваад гэр рүүгээ явсан байх гэж бодсон мэдээгүй. Талийгаач аав маань 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд миний 4 дэх хүүхэд болон төрсөн. Надад гомдол, санал шалгуулах зүйл байхгүй, гэнэтийн санамсар болгоомжгүйн улмаас ийм зүйл тохиолдлоо...” гэх мэдүүлэг/хх-ийн 25-26 дугаар тал/
*Гэрч Б.Дийн өгсөн:
“...2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 09 цагийн орчимд сумын төвөөс Л.Э ах, эхнэр С.Цын хамт идшээ идэхээр ирсэн байсан. Тухайн өдөр бид үхрээ хашиж идэшний үхэр барьж аваад гаргаж янзлаад сэврээж тавьчхаад, манайх мөн идшээ гаргаж байсан учир манай гэрийн гадаа гэдэс арилгаад дүү Бадамсүрэн, эгч С.Ц бид 3 сууж байтал Аийн гэрийн гаднаас хүмүүс орилоод байхаар нь бид 3 юу болсон юм болоо гэж бодоод яваад очтол Л.Эын машин хөдөлсөн, түүний машины ард Л.Э ах, Б.Бэ, талийгаач Б.Б нар сууж байсан. Тухайн үед талийгаач Б.Быг харахад нүүр ам нь халцарсан, ухаангүй байдалтай хэвтэж байсан. Тэгээд бид эмнэлэг, цагдаагийн байгууллагад мэдэх болсон. Тухайн хоёр хүний гэр нь хоорондоо 7-8 метрийн зайтай байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 29-30 дугаар тал/
*Гэрч С.Цын өгсөн:
“...Би Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Тээл багийн нутаг Бургастын булаг гэх газраас идшээ бэлдэж авахаар 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 08 цагт нөхөр Л.Эын хамт сумын төвөөс гарч дээрх газар 09 цагийн орчимд очсон. Тухайн газар бид үхрээ хашиж идэшний үхэр барьж аваад гаргаж янзлаад сэврээж тавьчхаад, хадам дүү Б.Дийнх мөн идшээ гаргаж байсан учир түүний гэрийн гадаа гэдэс арилгаад Бадамсүрэн, Б.Д бид 3 сууж байтал Аийн гэрийн гаднаас хүмүүс орилоод байхаар нь бид 3 юу болсон юм болоо гэж бодоод яваад очтол Л.Эын машин хөдөлсөн, түүний машины ард Л.Э, Б.Бэ, талийгаач Б.Б нар сууж байсан. Тухайн үед талийгаач Б.Быг харахад нүүр ам нь халцарсан, ухаангүй байдалтай хэвтэж байсан. Тэгээд бид эмнэлэг, цагдаагийн байгууллагад мэдэх болсон. Тухайн хоёр хүний гэр нь хоорондоо 7-8 метрийн зайтай байсан. Л.Э эрүүл байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 33-34 дүгээр тал/
*Гэрч М.Дийн өгсөн:
“...2022 оны 11 дүгээр сарын 23-ны өглөө 09 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэмандал сумын төвөөс Л.Э ах, С.Ц эгч хоёртой хамт, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Тээл багийн Бургастын гол гэх газарт байх Б.Бэ ахынд Л.Э ах, С.Ц эгч хоёрын идшийг нядлахаар очсон. Би Б.Д эгчийн гадаа үхэр гардаад байж байтал, А ахын гадаа хүүхэд машин доогуур орчихлоо гээд хүмүүс шуугаад байхаар нь би гүйгээд очтол Л.Э ахын машин доогуур Б.Б дүү орчихсон байдалтай, Б.Б дүүгийн хамраас нь их хэмжээгээр цус гарсан байсан. Л.Э ах Б.Б дүүг тэвэрсэн сууж байсан. Тэгээд би сумын Эрүүл мэндийн төвд дуудлага өгсөн. Би Л.Э ахыг машинаар Б.Б дүүг дайрсныг хараагүй намайг Б.Д эгчийн гаднаас гүйгээд очтол Л.Э ах дайрсан байдалтай Б.Б дүүг тэврээд сууж байсан. Тухайн үед Л.Э ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Л.Э ах бол их дуугай тохитой томоотой хүн...” гэх мэдүүлэг/хх-ийн 41-42 дугаар тал/
*Яллагдагч Л.Эын өгсөн:
“...Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 97-98 дугаар тал/
*Лам гурван Эрдэнэ ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдийн 10 дугаартай:
“...Иргэн Л. Э 30-32 УБЗ улсын дугаартай Тоёото Вангаурд маркийн тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөн эхлээд зүүн гар тийш эргэх үйлдэл хийж байсан байх, амь хохирогч Л.Б /4 настай эрэгтэй/ гэрийнхээ ойролцоо явган явж байсан байх тус тус үндэслэлтэй байна. 30-32 УБЗ улсын дугаартай Тоёото Вангаурд маркийн тээврийн хэрэгслийн жолооч Л.Э нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1. “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”гэсэн заалт зөрчигдсөн байх үндэслэлтэй. 30-32 УБЗ улсын дугаартай Тоёото Вангаурд маркийн тээврийн хэрэгслийн жолооч Л.Э нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1. “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалт зөрчигдсөний улмаас тус хэрэг гарсан байх үндэслэлтэй. Ослын газрын схем зураг, хэргийн газарт автомашины дугуйн тоормосны мөр илрээгүй байгаа нь Тоёото Вангаурд маркийн 30-32 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Э нь зогсоох арга хэмжээ аваагүй байх үндэслэлтэй. Жолооч Лийн Э В ангиллын 954547 тоот дугаарын үнэмлэхтэй байна...” гэх дүгнэлт/хх-ийн 86-87 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 сарын 07-ны өдрийн 104 дугаартай:
“...Амь хохирогч Б.Бы биед Хоёр ухархайн дээд хана, хамар яс, дээд доод эрүүний үүдэн шүдний голоор түүшин ясны салсан хугарал. Дух ясны цөмөрсөн хугарал, духны голоос турк эмээлийн зүүн хажуу, зүүн чамархайн чулуулаг хэсэг, дагзны том нүхний ар хэсэг, дагз ясыг хамарсан цагирган хугарал. Их тархины суурь хэсэг, духны зүүн дэлбэн, зүүн бага тархины эдийн няцрал, хуйхан доор цус хуралт, дух, нүүрэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь автомашины эд ангийн мохоо зүйлд нүүр, толгой хэсгээр цохигдох, дарагдаж шахагдах үед үүсэх боломжтой. Гэмтлүүд нь осол болох нэг цаг хугацаанд үүснэ. Гавлын дух, суурь ясны хугарал, тархины эдийн няцрал гэмтлүүд тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Шинжилгээгээр архаг хууч өвчин ба гаж хөгжил тогтоогдсонгүй. Амь хохирогч Б.Б нь гавал тархины амьдрах боломжгүй хүнд гэмтлийн улмаас осол болох цаг хугацаанд нас баржээ...” гэх дүгнэлт/хх-ийн 65-66 дугаар тал/
* Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын газрын схем зураг/хх-ийн 2-12 дугаар тал/,
* Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, задлан шинжилгээ хийсэн акт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 53-62 дугаар тал/,
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 112 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч Л.Эт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Л.Э нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Тээл багийн нутаг дэвсгэр Бургастын булаг гэх газар 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 32- 03 УБЗ улсын дугаартай Тоёото Вангаурд загварын тээврийн тээврийн хэрэгслийг хөдөлгөн эргэх үйлдэл хийх явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөнөөс 4 настай эрэгтэй Б.Быг дайрч амь насыг нь хохироосон гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Л.Э нь авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт гэм буруутай болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бийн”...Л.Э ах надтай зөрөөд машинаа дөхүүлээдэхье гэж хэлээд өөрийн цагаан өнгийн машинаа унаад хөдлөхөөр нь би эргээд хартал түүний машины ард миний хүү Б.Б дайрагдсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд би орилоод хүүхэд дээрээ гүйгээд очтол надтай зэрэгцээд Л.Э ах машинаасаа бууж ирээд миний хүүг тэвэрч аваад амьсгал оруулах гэж оролдоод, нүүр, ам нь цус болсон байсанг арчиж өгсөн. Тухайн үед хүүхэд маань ухаангүй нас барсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Дийн”...Аийн гэрийн гаднаас хүмүүс орилоод байхаар нь бид 3 юу болсон юм болоо гэж бодоод яваад очтол Л.Эын машин хөдөлсөн, түүний машины ард Л.Э ах, Б.Бэ, талийгаач Б.Б нар сууж байсан. Тухайн үед талийгаач Б.Быг харахад нүүр ам нь халцарсан, ухаангүй байдалтай хэвтэж байсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Цын”...Аийн гэрийн гаднаас хүмүүс орилоод байхаар нь бид 3 юу болсон юм болоо гэж бодоод яваад очтол Л.Эын машин хөдөлсөн, түүний машины ард Л.Э, Б.Бэ, талийгаач Б.Б нар сууж байсан. Тухайн үед талийгаач Б.Быг харахад нүүр ам нь халцарсан, ухаангүй байдалтай хэвтэж байсан...” гэх мэдүүлэг, гэрч М.Дийн”...Би Б.Д эгчийн гадаа үхэр гардаад байж байтал, А ахын гадаа хүүхэд машин доогуур орчихлоо гээд хүмүүс шуугаад байхаар нь би гүйгээд очтол Л.Э ахын машин доогуур Б.Б дүү орчихсон байдалтай, Б.Б дүүгийн хамраас нь их хэмжээгээр цус гарсан байсан. Л.Э ах Б.Б дүүг тэвэрсэн сууж байсан...”гэх мэдүүлэг, амь хохирогч Б.Бы цогцост хийсэн шинжилгээгээр талийгаач нь нь гавал тархины амьдрах боломжгүй хүнд гэмтлийн улмаас нас барсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 сарын 07-ны өдрийн 104 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Эын авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Л.Эын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн үйлдэл болон уг үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон, гэмт үйлдэл хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Л.Эыг авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бэ нь хохирол төлбөрт нийт 15.000.000 төгрөгийг авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцохгүй гэсэн тайлбарыг ирүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Л.Э нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй болохоо илэрхийлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж шүүгдэгч Л.Эыг авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.Э нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Л.Эт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан тул түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор мөн шүүгдэгч нь Архангай аймгийн Эрдэнэмандал суманд оршин суудаг болох нь түүний мэдүүлэг, Иргэний үнэмлэхийн хуулбар зэргээр тогтоогдож байх тул түүнд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдан, шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Гэндэн овогтой Лийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
6. Шүүгдэгч Л.Эт хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч Л.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Л.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР