| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2023/0037/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/39 |
| Огноо | 2023-01-26 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | А.Амарсанаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/39
2023/ШЦТ/39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: А.Амарсанаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.Удвал
Шүүгдэгч: А.Дэ
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Боржгин овогт Аын Дэд холбогдох эрүүгийн 2212000000402 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 5, аав, ээж, дүүгийн хамт Архангай аймгийн ............ оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржгин овогт Аын Дэ/РД:................../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Боржигон овогтой Аын Дэ нь 2022 оны 05 дугаар сарын сүүлээр Архангай аймгийн Батцэнгэл сумын .......... гэх газраас хохирогч Д.Эы эзэмшлийн олон тооны мал буюу 11 тооны хонь, 2 тооны ямааг хулгайлж 1.050,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
* Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
* Эрүүгийн 2212000000402 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Д.Эы өгсөн:
“...Би 2022 оны 08-р сард манай хонь А.Цийн хоньтой нийлээд хонь ялгаад байсан чинь манай улаанбуурал ямаа, хар ямаа хоёр байсан манай хоёр ямаагаа очоод хартал имийг өөрчилсөн байхаар нь би энэ манай ямаа байна имийг өөрчилсөн байна гэсэн чинь А.Дэ авчирч тавьсан дараа нь авна гээд байлгаж байгаа гэж хэлсэн. Би өөрийн ямаагаа аваад А.Дэтэй очиж уулзахад би танай ямааг А.Цийн хонинд тавьсан байсан гэж хэлсэн. Тэгээд манай хониноос хэзээ авсан талаар асуухад 2022 оны 06-р сард хонь ямаа шүргээд өнгөрөхөд А.Дийн хонинд нийлсэн байсан. Тэгээд надад хэлээгүй имийг өөрчлөөд А.Цийн хонинд тавьсан байсан. Би өөрийн хонь ямаа тэр болгон тоолоод байдаггүй болохоор алга болсон талаар мэдээгүй байсан. Манай хоёр ямаа улаан буурал ямаа зөв чих ганзага имтэй буруу тал урдаасаа догол имтэй байсан. Буруу талын чихний догол имийг үзүүр хэсгийг нь тайрсан, зөв талын ганзага имийг унждаг хэсгийн тайрсан байсан. 2 эвэрийг нь улаан өнгийн будгаар байсан. Бид хоёрын дунд өс хонзонгийн сэдэлтэй зүйл байхгүй ээ айл саахалт олон жил амьдарч байгаа.Тухайн үед ямаа 70.000 төгрөгийн үнэтэй байсан тэр ханшаар үнэлнэ. Надад гомдол санал байхгүй надад нэхэмжилж байгаа зүйл байхгүй ээ...” гэх мэдүүлэг/хх-ийн 5-6 дугаар тал/
*Хохирогч Д.Эы дахин өгсөн:
“...2022 оны 05 дугаар сард манай хонь голын эрэг дээр Б.А гэх айлын хонинд нийлүүлсэн байсан. Тэгээд хонио ялгаж байхад манай шар халзан хонийг ар хондлой дээр нь хар лак түрэхээд тэмдэг тавьсан байсан. Би хараад манай хонь байна гэж бодоод Б.Аын хүүхэд болох Жижигээ гэх залуугаас асуухад үгүй манай хонь манайх айлаас авсан гэж ярьж байсан. Тэгэхээр нь би өөрийн эхнэрийг дагуулж очиж дахин шүүж үзье гэж бодоод орой өөрийн эхнэр Д.Лгийн хамт дахин хонь үзэхэд хар нүдэн хонь байсан. Тэгээд би өөрийн хар нүдэн хонио аваад бусад хонио хараагүй бүрэнхий болоод дахин шүүж чадаагүй ээ хар нүдэн хонио авахад араас нь нэг хурга давхиад орсон юм. Тэгээд 2 дараа манай нөгөө хар нүдэн хонийг өөр имтэй хурга хөхөөд байхаар нь анзаарч харахад манай хургыг имийг өөрчлөөд хоёр чихний үзүүрийг тайраад үзүүргүй болгосон байсан. Манай хурганы чихний үзүүр тайрсан үзүүр нь эдгэсэн байсан. Тэгээд Б.А гэх айлын хонинд дахин очиж хонь шүүсэн чинь манай 9 хонь байсан уг хонинуудыг ихэнх хонины имийг өөрчилсөн дээр будаг лак түрхээд тэмдэглэгээ хийсэн байсан. Тэгээд би өөрийн хонио таниад Б.А гэх хүний хүүхэд Жижгээд манай хонь байна гэсэн чинь би Болдоо ахаас юм гэхээр нь өөрийн эхнэрийг дагуулаад сумын төв орж ирээд Болдоо ахыг хайсан боловч олдоогүй. Тэгээд гэртээ хариад орой би Б.А гэх айлд очиход эхнэр нь болох Ц.Э гэх манай хүүхэд танай хонийг мэдсээр байж имнээд лак түрхсэн байна гэж хэлсэн. Тэгээд би өөрийн хонио хониноос 9 хонь 1 хурга авсан юм. Шар халзан төлөг, шар нүдэн эм хонь хундан хурга, хөх шанаатай төлөг, 2 хундан хонь, хар халзан хонь хар халзан хурга, ягаан хүзүүтэй хурга, эвэртэй шар нүдэн хонь шар нүдэн хургатай гэсэн хонь хурга нийлсэн 11 ширхэг байсан. Буруу талын чихний догол имийг тайраад үзүүр хэсгийг нь тайрсан Зөв талын ганзага имийг унждаг хэсгийн тайрсан байсан. хондлой болон эврийг нь хар өнгийн лакаар будсан байсан. Бид хоёрын дунд өс хонзонгийн сэдэлтэй зүйл байхгүй ээ айл саахалт олон жил амьдарч байгаа. Тухайн үед хурагтай эм хонь 150.000 төлөгнүүдээ 100.000 төгрөгөөр үнэлнэ. Эм хонио 110.000 төгрөгөөр үнэлнэ. Надад гомдол санал байхгүй надад нэхэмжилж байгаа зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 67-68 дугаар тал/
*Гэрч Б.Аын өгсөн:
“...Манай хоёр айл хавар намрын цагт ойрхон байдаг болохоор хонь хааяаа нийлээд байдаг өвлийн цагт хол байдаг болохоор нийлэх боломж байхгүй. Тэр үеэр манай хоёрын хонь усанд ороод буцах үеэр Д.Эы хониноос хэсэг хонь үлдээд манай хонийг дагаад хойшоо гэр рүүгээ гарсан. Тэгээд өөрийн хүүхэд А.Дэд манай хонинд Д.Эы хэдэн хонь нийлсэн байна шүү Д.Эд хэлээрэй гэж хэлээд би Улаанбаатар хот руу ажил хийхээр явсан. Тэгээд би 2022 оны 06-р сарын сүүлээр ирсэн, тэгэхэд манай хүүхэд Д.Эы хониныг эмнэж лакаар будсан байсан гэж сонссон тухайн үед би гэртээ байгаагүй болохоор ямар санаа зорилгоор тэгж будсаныг мэдээгүй байгаа. Би энэ талаар мэдэхгүй ээ тухайн үед 2-3 ширхэг хурагтай хонь байсан тэр хонийг би нийлсэн байна гэж Д.Эд хэлээрэй гэж өөрийн хүүхэд А.Дэд хэлээд явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 дугаар тал/
*Гэрч Ц.Эийн өгсөн:
“...2022 оны 05-р сарын сүүлээр манай хоньтой Д.Эы хонь нийлээд хэдэн хонь үлдсэн байсан. Тэгээд манай хүүхэд А.Дэ уг хонины эмийг өөрчлөөд хар лак түрхсэн байсан. Би энэ талаар мэдээгүй ээ сүүлд нь Д.Э манай хонь байна гэхээр нь би мэдсэн надад өөр мэдэх зүйл байхгүй. Д.Э манай хонинд байсан хонь хургаа тоо ёсоор бүгдийг нь аваад явсан. Би мал дээр нэг их байдаггүй сумын төвд ажилтай байдаг...” гэх мэдүүлэг/хх-ийн 75-76 дугаар тал/
*Гэрч Д.Лгийн өгсөн:
“...2022 оны 08 сард А.Ц гэх залуугийн хонинд хонь шүүж байгаад өөрийн хоёр ямаа байсан, уг хоёр ямааг имийг өөрчлөөд тавьсан байсан. Тэгэхээр нь А.Цаас асуухад А.Дэ энэ хоёр ямааг хүнээс авсан танай хонинд байж байг гээд 2022 оны 06-р сард авч ирж тавьсан гэж хэлсэн. Тэгээд өөрийн ямаагаа аваад А.Дэтэй манай нөхөр Д.Э уулзахад танай хоёр ямаа манай хоньтой нийлсэн байхаар нь имийг өөрчлөөд А.Цийн хонинд тавьсан гэж хэлсэн байсан. Манайх хонь өдөр болгон өөрсдөө дагаж явдаг болохоор тэр болгон тоолоод байдаггүй. А.Цийн хониноос 2 ямаагаа олж аваад алдсан талаар мэдсэн. Манай хоёр айлын хонь ойролцоо байдаг. Ус уугаад буцаж гарахдаа их ойролцоо зөрдөг...” гэх мэдүүлэг/хх-ийн 17-18 дугаар тал/
*Гэрч Д.Лгийн дахин өгсөн:
“...2022 оны 05 сарын сүүлээр манай хонь Б.А гэх айлын хоньтой нийлээд очоод хонь шүүсэн чинь манай хонинууд зүгээр мөн байсан. Уг хонинуудыг Б.Аын хүү болох А.Дэ имийг нь өөрчлөөд мөн хар өнгийн лакаар будаад тавьсан байсан, манай 11 тооны хонь хургийг имийг нь өөрчилж хар өнгийн лакаар будсан байсан. Бид хоёр уг хонь хургаа ялгаж авсан. Зарим үед нийлдэг 2022 оны 05 сард нийлээд хонио ялгаж байгаад уг хонинуудаа олж авсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 79-80 дугаар тал/
*Гэрч А.Цийн өгсөн:
“...2022 оны 05-р сарын сүүлээр манай хонинд 4 хурагтай хонь 2 төлөг 1 эм хонь авчирч манай хонинд нийлүүлж байж байгаад 5-6 хонгийн дараа буцаагаад аваад явсан. Би зүсийг нь сайн санахгүй байна. Бүгдийнх чихэнд тайрсан ямар им гэдэг нь мэдэгдэхгүй байсан. шинээр чихийг тайрсан байсан. Би энэ талаар мэдээгүй уг хонь хурганы им нь сонин мэдэгдэхгүй хуучин имийг нь өөрчлөн шинэ давхарласан байсан. Би хүнээс авсан түр зуур танай хонинд байлгаж байя гэж хэлсэн өөр зүйл хэлээгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 94-95 дугаар тал/
*Яллагдагч А.Дийн өгсөн:
“...2022 оны 06 дугаар сарын эхэн үе яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна манай Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор багийн Олон овоот гэх газар байхад манай хонь Цагаан эрэг гэх газарт ус уугаад буцаад бэлчээр рүүгээ гарч ирсэн орой бүрэнхий тасарч байхад бог мал хотондоо орж ирсэн. Тухайн үед А.Ц ах манай малд хонь шүүхээр ирсэн юм. Хонь шүүж байтал Д.Э ахын имтэй 4 хургатай хонь 3 тооны төлөг байсан. Тэгээд А.Ц ах бид хоёр тухайн хонийг ялгаад Д.Э ахын гэрийн зүг рүү туусан, А.Ц ах манай хонин дотроос өөрийнхөө 1 тооны хонийг олж аваад А.Ц ах бид хоёр мотоциклтой дундаа хонио бариад хүргэж өгсөн. Намайг буцаагаад гэрт хүргэж өгсөн. Тэгээд би маргааш өглөө нь босоод харсан чинь урд орой нь туусан Д.Э ахын хонинууд манайд хонин буцаад нийлчихсэн байхаар нь тэр чигт нь орхисон. Үүнээс 10 гаран хоногийн дараа тухайн хонинуудыг өөрийнхөө хонины имтэй адилхан болгож имнэсэн юм. Сүүлд 2-3 хоногийн дараа Д.Э ахын хоньтой манай хонь нийлээд ирж шүүх үедээ миний имнэсэн хонинуудыг өөрийнхөө байна гэж таниад аваад явсан юм. Тухайн хонинуудыг имнэж өөрийнхөө хонь болгож авах санаатай байсан юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 119-120 дугаар тал/
*Хөрөнгийн үнэлгээчин А.Бямбажавын 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 119 дугаартай: “...4 тооны хургатай хонины үнэ 600.000/зургаан зуун мянга/ төгрөг, 1 тооны эм хонь 110.000/нэг зуун арван мянга/ төгрөг, 2 тооны төлөгний үнэ 200.000/хоёр зуун мянга/ төгрөг нийт 910.000/есөн зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 85 дугаар тал/
*Хөрөнгийн үнэлгээчин А.Бямбажавын 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 120 дугаартай: “...2 тооны эр ямааны үнэ 140.000/нэг зуун дөчин мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 26 дугаар тал/
*2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 63 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-н 85-86 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч А.Дэд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 05 дугаар сарын сүүлээр Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайрбор багийн Цохийн өвөр гэх газраас иргэн Д.Эы эзэмшлийн олон тооны мал буюу 11 тооны хонь, 2 тооны ямаа хулгайд алдагдаж, түүнд 1.050,000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч А.Дэ нь бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Д.Эы“...Би өөрийн ямаагаа аваад А.Дэтэй очиж уулзахад би танай ямааг А.Цийн хонинд тавьсан байсан гэж хэлсэн. Тэгээд манай хониноос хэзээ авсан талаар асуухад 2022 оны 06-р сард хонь ямаа шүргээд өнгөрөхөд А.Дийн хонинд нийлсэн байсан. Тэгээд надад хэлээгүй имийг өөрчлөөд А.Цийн хонинд тавьсан байсан. Би өөрийн хонь ямаа тэр болгон тоолоод байдаггүй болохоор алга болсон талаар мэдээгүй байсан. Манай хоёр ямаа улаан буурал ямаа зөв чих ганзага имтэй буруу тал урдаасаа догол имтэй байсан. Буруу талын чихний догол имийг үзүүр хэсгийг нь тайрсан, зөв талын ганзага имийг унждаг хэсгийн тайрсан байсан. 2 эвэрийг нь улаан өнгийн будгаар байсан. Эхнэр Д.Лгийн хамт дахин хонь үзэхэд хар нүдэн хонь байсан. Тэгээд би өөрийн хар нүдэн хонио аваад бусад хонио хараагүй бүрэнхий болоод дахин шүүж чадаагүй ээ хар нүдэн хонио авахад араас нь нэг хурга давхиад орсон юм. Тэгээд 2 дараа манай нөгөө хар нүдэн хонийг өөр имтэй хурга хөхөөд байхаар нь анзаарч харахад манай хургыг имийг өөрчлөөд хоёр чихний үзүүрийг тайраад үзүүргүй болгосон байсан. Манай хурганы чихний үзүүр тайрсан үзүүр нь эдгэсэн байсан. Тэгээд Б.А гэх айлын хонинд дахин очиж хонь шүүсэн чинь манай 9 хонь байсан уг хонинуудыг ихэнх хонины имийг өөрчилсөн дээр будаг лак түрхээд тэмдэглэгээ хийсэн байсан. Тэгээд би өөрийн хонио таниад Б.А гэх хүний хүүхэд Жижгээд манай хонь байна гэсэн чинь би Болдоо ахаас авсан юм гэхээр нь өөрийн эхнэрийг дагуулаад сумын төв орж ирээд Болдоо ахыг хайсан боловч олдоогүй. Тэгээд гэртээ хариад орой би Б.А гэх айлд очиход эхнэр нь болох Ц.Э гэх манай хүүхэд танай хонийг мэдсээр байж имнээд лак түрхсэн байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Аын“...Тэгээд өөрийн хүүхэд А.Дэд манай хонинд Д.Эы хэдэн хонь нийлсэн байна шүү Д.Эд хэлээрэй гэж хэлээд би Улаанбаатар хот руу ажил хийхээр явсан. Тэгээд би 2022 оны 06-р сарын сүүлээр ирсэн, тэгэхэд манай хүүхэд Д.Эы хонийг эмнэж лакаар будсан байсан гэж сонссон тухайн үед би гэртээ байгаагүй болохоор ямар санаа зорилгоор тэгж будсаныг мэдээгүй байгаа...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Эийн”...2022 оны 05-р сарын сүүлээр манай хоньтой Д.Эы хонь нийлээд хэдэн хонь үлдсэн байсан. Тэгээд манай хүүхэд А.Дэ уг хонины эмийг өөрчлөөд хар лак түрхсэн байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Лгийн”...2022 оны 08 сард А.Ц гэх залуугийн хонинд хонь шүүж байгаад өөрийн хоёр ямаа байсан, уг хоёр ямааг имийг өөрчлөөд тавьсан байсан. Тэгэхээр нь А.Цаас асуухад А.Дэ энэ хоёр ямааг хүнээс авсан танай хонинд байж байг гээд 2022 оны 06-р сард авч ирж тавьсан гэж хэлсэн. 2022 оны 05 сарын сүүлээр манай хонь Б.А гэх айлын хоньтой нийлээд очоод хонь шүүсэн чинь манай хонинууд зүгээр мөн байсан. Уг хонинуудыг Б.Аын хүү болох А.Дэ имийг нь өөрчлөөд мөн хар өнгийн лакаар будаад тавьсан байсан, манай 11 тооны хонь хургийг имийг нь өөрчилж хар өнгийн лакаар будсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч А.Цийн”...2022 оны 05-р сарын сүүлээр манай хонинд 4 хурагтай хонь 2 төлөг 1 эм хонь авчирч манай хонинд нийлүүлж байж байгаад 5-6 хонгийн дараа буцаагаад аваад явсан. Би зүсийг нь сайн санахгүй байна. Бүгдийнх чихэнд тайрсан ямар им гэдэг нь мэдэгдэхгүй байсан. шинээр чихийг тайрсан байсан...” гэх мэдүүлэг, хохирлын үнэлгээг гаргасан Хөрөнгийн үнэлгээчин А.Бямбажавын 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 119 дугаартай, Хөрөнгийн үнэлгээчин А.Бямбажавын 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 120 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Дийн хохирогч Д.Эы эзэмшлийн 11 тооны хонь, 2 тооны ямаа буюу наймаас дээш бог мал хулгайлсан үйлдэл нь бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн Прокурорын газраас түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Иймд шүүхээс шүүгдэгч А.Дийг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Э нь 11 тооны хонь, 2 тооны ямааг хулгайд алдаж түүнд 1.050,000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд хохирогч Д.Э нь уг хохирлыг авсан, гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч А.Дэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсанг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж мөн шүүгдэгч А.Дэ нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд, шүүгдэгч А.Дэ нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур буюу нэг жилийн хорих оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Дэ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржгин овогт Аын Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дийг 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч А.Дэ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Дэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР