Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/44

 

 

 

 

 

                                         2023/ШЦТ/44

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: А.Амарсанаа     

Шүүгдэгч: Э.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овогт Эы Бод холбогдох эрүүгийн 2312000000007 тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 3, аав, ээжийн хамт Архангай аймгийн::::::гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Боржгон овогтой Эы Б/РД:АГ.........../

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Боржгон овогтой Эы Б нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг Тэрх худалдааны төвийн гадна 2022 оны 11 дүгээр сарын 14-ний шөнийн 02 цаг 55 минутын орчимд хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар иргэн О.Быг зодож биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн дээд зовхинд язарсан шарх, зүүн зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

          

            *Эрүүгийн 2312000000007 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч О.Бын өгсөн:

“...Миний бие 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн найз болох Бийг утсаар дуудаад өөр нэг найз болох Бийнд хүрээд ир гэж дуудсан. Тэгээд Б ирээд бид хоёр Бийнд том пиво уусан. Тэгээд тэндээсээ гараад бид нар Одод нэртэй караокед ороод 2 цаг орчим дуулсан. Тэгээд тэндээсээ гараад Ноёд гэх зочид буудалд өрөө аваад хоносон. Тэгээд бид нар буудалдаа жоохон ууж сууж байгаад шөнө болгосон би тухайн үед нэлээн согтсон байсан. Б гараад явчихлаа чи араас нь гараад ир гээд нэг нь надад хэлсэн тэгэхээр нь би Бг хайх гээд гарсан боловч Б байхгүй байхаар нь тэр чигтэй такси бариад харих гээд яваад өгсөн. Би хамт явсан найз нартайгаа ерөөсөө муудаж ам зөрсөн асуудал байхгүй. Бид нар буудалд ороод 2 ширхэг том пиво хувааж уусан. Би нэлээн согтсон байсан. Би тэр өдөр гар утасгүй явсан. Надтай уулзахаар ирсэн хүн ерөөсөө байхгүй. Би такси бариагүй, Такси барих гээд нэг машины хаалгыг онгойлгосон санагдаж байна. Би сайн санахгүй байна. Намайг хэн зодсон талаар ерөөсөө юм санахгүй байгаа би тухайн үед маш их согтсон байсан. Нэг сэрсэн эмнэлэгт байж байсан. Зодуулах үедээ Тэрх гэсэн бичгийг л харсан санагдаж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 4-5 дугаар тал/

 

*Хохирогч О.Бын дахин өгсөн:

“...Би өөрт учирсан хохирол төлбөрөө барагдуулж авсан Э.Б хохирол барагдуулж эмчилгээний төлбөрт зарцуулах 800.000 төгрөгийг манай ээж М.Оын 181900156913 дугаарын төрийн банкны дансанд шилжүүлж өгсөн. Э.Б нь надаас уучлалт гуйсан миний хохирлыг барагдуулчихсан болохоор би одоо ямар нэгэн гомдол санал байхгүй болно. Э.Б нь надаас уучлалт гуйсан тул би уучилсан миний хохирол төлбөрийг барагдуулсан тул би энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 90-91 дүгээр тал/

 

*Гэрч М.Оын өгсөн:

“...Манай хүү болох О.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 22 цагийн орчимд гэрээсээ гараад явсан юм. Тэгээд 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өглөө 04 цагийн үед нэгдсэн эмнэлгээс манай төрсөн ах болох Сүхбат руу яриад манай хүүг зодуулсан байна гэж хэлсэн юм билээ тэгээд манай нөхөр, эрэгтэй дүүг нь дагуулаад эмнэлгээс очиж авсан. Тэгээд тухайн үед эмч нь эмнэлэгт хэвт гэхээр нь манай хүү О.Б хэвтэхгүй гээд гэртээ хүрээд ирсэн юм билээ. Тэгээд 2022 оны 11 сарын 14-ний өдөр хэдэн цагийг нь сайн санахгүй байна гэртээ байж байхдаа цээжээ дараад орилоод байсан. Тэгэхээр нь би эмнэлэгт дуудлага өгөөд түргэний хүмүүс ирээд үзээд авч явахгүй бол болохгүй гээд эмнэлэг рүү аваад явсан. Манай хүү шөнө найзуудтайгаа архи уусан гэж найз Б нь хэлсэн. Би өөрөөс нь асуухаар надаас нуугаад хэлэхгүй байгаа. Гэртээ ямар нэг маргаан хийсэн зүйл байхгүй, сэтгэл санаа нь хэвийн байсан. Манай хүүгийн найз болох Б нь хэлэхдээ Б Б тэгээд өөр 2, 3 найз нь хамт архи уусан гэж байсан. Би Б Б 2-ыг нь бол танина бусад хүүхдүүдийг нь бол сайн мэдэхгүй. Б гээд найз нь хэлэхдээ Ноёд гэдэг нэртэй буудалд ууцгаасан гэж хэлсэн. Нүднийх нь дээр оёдол тавиулсан, цээжээрээ өвдөөд цустай цэр гарч байгаа, хамар нь хөхөрсөн, нуруу нь хөхөрсөн, гар хөл нь халцарсан байдалтай байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 8-9 дүгээр тал/

 

*Яллагдагч Э.Бын өгсөн:

“…2022 оны 11 дүгээр сарын 14-ний шөнө би Архангай аймгийн Ихтамир сумаас машиндаа бензин хийх гээд Архангай аймгийн төвд орж ирсэн бөгөөд бензин авчаад буцах гэтэл нойр хүрээд байсан тул захын урд машиндаа жаахан унтаж байгаад явъя гээд хэвтэж байтал нэг хүн ирээд суучих уу гэж асуусан би тэр үед нь тэг тэг гээд машиндаа суулгасан бөгөөд тухайн үед би тэр залууг таниагүй байж байгаад дахин нөгөө залууг харахад өмнө миний гар утсыг авч яваад буцааж өгөөгүй алга болсон залуу байсан. Тэгээд би тэр залууд хандаж чи миний утсыг авч явчихаад яагаад эргүүлж өгөөгүй юм гэж асуухад би чиний утсыг аваагүй гээд намайг хэл үгээр доромжилж эхэлсэн, миний хувцаснаас зуураад байсан. Би тэр залууг машинаас буу гэж хэд хэдэн удаа хэлсэн боловч миний үгэнд ороогүй ингээд би өөрөө машинаасаа бууж тойрч очоод машиныхаа хаалгыг онгойлгож тухайн залууг толгой, нүүр хэсэгт нь хэд хэдэн удаа гараараа цохиод буулгаж орхиод би өөрөө машиндаа суугаад шууд хөдлөөд явсан. Ингээд байж байтал 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр цагдаагаас намайг дуудаж мэдүүлэг авсан. Хэрүүл маргаан болох үед хэн нэгэн хүн хажууд байгаагүй бид хоёр л байсан. Би хохирогч О.Бын хохирол гомдлыг барагдуулахаар ярьсан байгаа би О.Быг хохиролгүй болгоно. О.Б намайг заамдаж аваад түлхээд байсан өөрөөр зодож цохиогүй. Тухайн үед намайг заамдаад түлхээд байсан болохоос намайг өөрөөр зодож  цохиогүй. Гэрчээр өгсөн мэдүүлэгт буруу бичигдсэн байна. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Учир нь миний бие зүгээр байгаа. Тухайн үед О.Б ганцаараа явсан миний машины хажууд ганцаараа ирсэн. Тухайн үед миний автомашины ойролцоо ямар нэгэн машин тэрэг байгаагүй. Надтай ойрхон хүн байгаагүй учир нь шөнө 03 цаг болох гэж байсан гэтэл гэнэт л О.Б хүрээд ирсэн. Би хугацаат цэргийн албыг 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 10 дугаар сарын хооронд хилийн цэргийн 0164 дүгээр ангид цэргийн алба хаасан одоо Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багт мал маллаж амьдарч байна. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна би гэм буруугаа ойлгож байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 68-69 дүгээр тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 459 дугаартай “...О.Бын биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн дээд зовхинд язарсан шарх, зүүн зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” дүгнэлт /хх-ийн 36-38 дугаар тал/

 

  *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

  Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 11 дүгээр сарын 14-ний шөнийн 02 цаг 55 минутын орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг Тэрх худалдааны төвийн иргэн О.Б нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүгдэгч Э.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 14-ний шөнийн 02 цаг 55 минутын орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг Тэрх худалдааны төвийн гадна хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар иргэн О.Быг зодож биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн дээд зовхинд язарсан шарх, зүүн зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч О.Бын“...Миний бие 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн найз болох Бийг утсаар дуудаад өөр нэг найз болох Бийнд хүрээд ир гэж дуудсан. Тэгээд Б ирээд бид хоёр Бийнд том пиво уусан. Тэгээд тэндээсээ гараад бид нар Одод нэртэй караокед ороод 2 цаг орчим дуулсан. Тэгээд тэндээсээ гараад Ноёд гэх зочид буудалд өрөө аваад хоносон. Тэгээд бид нар буудалдаа жоохон ууж сууж байгаад шөнө болгосон би тухайн үед нэлээн согтсон байсан. Б гараад явчихлаа чи араас нь гараад ир гээд нэг нь надад хэлсэн тэгэхээр нь би Бг хайх гээд гарсан боловч Б байхгүй байхаар нь тэр чигтэй такси бариад харих гээд яваад өгсөн. Такси барих гээд нэг машины хаалгыг онгойлгосон санагдаж байна. Нэг сэрсэн эмнэлэгт байж байсан. Зодуулах үедээ Тэрх гэсэн бичгийг л харсан санагдаж байна...” гэх мэдүүлэг, гэрч М.Оын”...2022 оны 11 дүгээр сарын 14-ний өглөө 04 цагийн үед нэгдсэн эмнэлгээс манай төрсөн ах болох Сүхбат руу яриад манай хүүг зодуулсан байна гэж хэлсэн юм билээ тэгээд манай нөхөр, эрэгтэй дүүг нь дагуулаад эмнэлгээс очиж авсан. Тэгээд тухайн үед эмч нь эмнэлэгт хэвт гэхээр нь манай хүү О.Б хэвтэхгүй гээд гэртээ хүрээд ирсэн юм билээ. Тэгээд 2022 оны 11 сарын 14-ний өдөр хэдэн цагийг нь сайн санахгүй байна гэртээ байж байхдаа цээжээ дараад орилоод байсан. Тэгэхээр нь би эмнэлэгт дуудлага өгөөд түргэний хүмүүс ирээд үзээд авч явахгүй бол болохгүй гээд эмнэлэг рүү аваад явсан...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Э.Бын мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 459 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 Шүүгдэгч Э.Б нь хохирогчийн эрүүл мэндэд зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн дээд зовхинд язарсан шарх, зүүн зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзлээ.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Э.Бын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Э.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч О.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Э.Б нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн,  шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч Э.Бод Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэргийн шинж, прокурорын саналыг харгалзан торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржгон овогтой Эы Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Быг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь шүүхээс оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Э.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР