Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/46

 

 

 

 

 

                                         2023/ШЦТ/46

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Ж.Ундармаа    

Шүүгдэгч: Д.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Боржигон овогт Дгийн Мд холбогдох эрүүгийн 2312000000015 тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, экологич, байгаль хамгаалал мэргэжилтэй, Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль хамгаалагч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Архангай аймгийн Ихтамир сумын ............. тоотод оршин суух, урьд нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 03 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 03 жил 01 сарын хорих ялыг тэнсэж, 01 жил 06 сарын хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, Боржигон овогт Дгийн М/РД:АГ............./

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.М нь 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Өндөр- Улаан сумын Хануй баг Бугат гэх газраас зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн иргэн Б.Мд “Ихтамир сум, Хос мухар гэх газраас ойн цэвэрлэгээний шинэс төрлийн мод бэлтгэх АРА 22-056218 дугаартай эрхийн бичиг”-ийг нөхөн олгож, эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

          

            *Эрүүгийн 2312000000007 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Гэрч Б.Мгийн өгсөн:

“...Би тухайн хугацаанд Өндөр-Улаан сумаас мод ачаад Борт баг дээр байдаг байгаль хамгаалагчаас мод бэлтгэх эрхийн бичиг авах гэсэн боловч байгаагүй тэр хавиас хүнээс асууж утасных нь дугаарыг олоод Ихтамир сум орж ирээд мод бэлтгэх эрхийн бичиг авах гэсэн юм  гэж залгатал харьяаллаараа багийнхаа байгаль хамгаалагчаас авахгүй яасан юм бэ эндээс өгөх боломжгүй гэхээр нь хуучин тал дэвш мод байгаа юм би байгаль хамгаалагчтайгаа уулзаж чадсангүй та яаж ийж байгаад гоожин бичээд өгөөч гэж 3-4 удаа залгаж аймаг дээр хүүхдүүд галгүй болчихоод байна гээд гуйсаар байгаад мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлчихсэн. Би тухайн мод бэлтгэх эрхийн бичгийг авахдаа засвар орсон байсныг нь анзаараагүй. Дараа нь цагдаад баригдсаныхаа дараа мэдсэн. Би тэр мод бэлтгэх эрхийн бичигт засвар хийгээгүй хэн хийснийг нь мэдэхгүй байна. Би бэлнээр 5000 төгрөгийг байгаль хамгаалагчид өгөөд 1000 төгрөг хариулж авсан. Ямар нэгэн шан харамж авахаар тохиролцсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 8-9 дүгээр тал/

 

*Гэрч Б.Дын өгсөн:

“...Би тухайн өдөр нөхөр Б.Мтэй хамт нялах хүүхэдтэйгээ явж байсан. Бид 2 тухайн үед гэрийнхээ гаднаас мод ачаад замдаа Ихтамир сум ороод манай нөхөр Б.М байгаль хамгаалагч руу залгаад мод бэлтгэх эрхийн бичиг авъя гэтэл өөрийнхөө багийн байгаль хамгаалагчаас ав би өгч болохгүй гээд байсан. Бид 2 нэлээн орой явж байсан болохоор манай нөхөр дахин залгаад жоохон хүүхэдтэй явж байна аймаг дээр галын түлээгүй болчихоод хэцүү байна гэрийнхээ гаднаас жоохон мод ачсан юм гэж гуйсаар байгаад байгаль хамгаалагч бид 2-н байсан газар ирээд мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгсөн. Манай нөхөр Б.М бэлнээр 5.000 төгрөг өгсөн. Нөхөр бид хоёр гуйсаар байгаад мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлээд авчихсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 92-93 дугаар тал/

 

*Яллагдагч Д.Мгийн өгсөн:

“…2022 оны 10 дугаар сарын 03-ны орой бүрий тасарчихсан байхад нэг танихгүй дугаараас залгаад мод бэлтгэх эрхийн бичиг авах гэсэн юм гэж ярьсан гэтэл тэр хүн би Өндөр-Улаан сумын Хануй багаас яваа юм гэрийнхээ гаднаас жаахан хуучин мод ачаад явж байна Архангай аймгийн төвд манай хүүхэд модгүй болоод гал алдах гээд байгаа юм гэсэн тэр үед нь би эрхийн бичиг хийж өгөхгүй гээд утсаа салгасан. Гэтэл дахин дахин залгаад би нялх хүүхэдтэй яваа юм хүүхэд даараад байна та мод бэлтгэх эрхийн бичиг хийгээд өг гээд л гуйгаад байсан тэр үед цас орчихсон гадаа их хүйтэн байсан үнэхээр нялх хүүхэдтэй явж байсан болохоор тэр хүнийг өрөвдөөд мод бэлтгэх эрхийн бичиг хийгээд өгчихсөн. Тэрнээс би Өндөр-Улаан сумын иргэн болон Өндөр-Улаан сумын нутгаас бэлтгэсэн модонд мод бэлтгэх эрхийн бичиг хийж өгч болохгүй гэдгээ бол би сайн мэдэж байгаа. Би өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрч байна. Би 7 жил байгаль хамгаалагчаар ажиллаж байгаа. Би өөрийн хийсэн үйлдэлд хуулийн дагуу арга хэмжээ тооцуулахад ямар нэгэн санал гомдол байхгүй. Би хугацаат цэргийн алба хаагаагүй. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, би гэм буруугаа ойлгож байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 109-111 дүгээр тал/

 

*Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, АРА 22-056218 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг /хх-ийн 98-100 дугаар тал/

*Эрүүгийн 2212000000382 дугаартай хэргээс гаргуулан авсан баримтууд/хх-ийн 2-16 дугаар тал/

*Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/88 дугаар “Д.Мг Ихтамир сумын байгаль хамгаалагчаар томилох тухай” тушаал/хх-ийн 27 дугаар тал/

*Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль хамгаалагчийн албан тушаалын тодорхойлолт/хх-ийн 29-33 дугаар тал/

 

  *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 122 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

  Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.М нь 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Өндөр- Улаан сумын Хануй баг Бугат гэх газраас зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн иргэн Б.Мд “Ихтамир сум, Хос мухар гэх газраас ойн цэвэрлэгээний шинэс төрлийн мод бэлтгэх АРА 22-056218 дугаартай эрхийн бичиг”-ийг нөхөн олгож, эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүгдэгч Д.М нь 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр тус аймгийн Өндөр-Улаан сумын иргэн Б.Мгийн гуйлтаар түүнд “Ихтамир сум, Хос мухар гэх газраас ойн цэвэрлэгээний шинэс төрлийн мод бэлтгэх АРА 22-056218 дугаартай эрхийн бичиг”-ийг нөхөн олгож, эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэрч Б.Мгийн“...Би тухайн хугацаанд Өндөр-Улаан сумаас мод ачаад Борт баг дээр байдаг байгаль хамгаалагчаас мод бэлтгэх эрхийн бичиг авах гэсэн боловч байгаагүй тэр хавиас хүнээс асууж утасных нь дугаарыг олоод Ихтамир сум орж ирээд мод бэлтгэх эрхийн бичиг авах гэсэн юм  гэж залгатал харьяаллаараа багийнхаа байгаль хамгаалагчаас авахгүй яасан юм бэ эндээс өгөх боломжгүй гэхээр нь хуучин тал дэвш мод байгаа юм би байгаль хамгаалагчтайгаа уулзаж чадсангүй та яаж ийж байгаад гоожин бичээд өгөөч гэж 3-4 удаа залгаж аймаг дээр хүүхдүүд галгүй болчихоод байна гээд гуйсаар байгаад мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлчихсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Дын”...Бид 2 тухайн үед гэрийнхээ гаднаас мод ачаад замдаа Ихтамир сум ороод манай нөхөр Б.М байгаль хамгаалагч руу залгаад мод бэлтгэх эрхийн бичиг авъя гэтэл өөрийнхөө багийн байгаль хамгаалагчаас ав би өгч болохгүй гээд байсан. Бид 2 нэлээн орой явж байсан болохоор манай нөхөр дахин залгаад жоохон хүүхэдтэй явж байна аймаг дээр галын түлээгүй болчихоод хэцүү байна гэрийнхээ гаднаас жоохон мод ачсан юм гэж гуйсаар байгаад байгаль хамгаалагч бид 2-н байсан газар ирээд мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгсөн..” гэх мэдүүлэг, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, АРА 22-056218 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Д.Мгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Мгийн эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Д.Мг Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн 2312000000007 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдсон болон хохирол төлбөр нэхэмжилсэн этгээд байхгүй тул шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Д.М нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн,  шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч Д.Мд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэргийн шинж, прокурорын саналыг харгалзан торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Дгийн Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мг 550/таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000/таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь шүүхээс оногдуулсан 550/таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000/таван зуун тавин мянга/ төгрөгөөр төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4/дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Д.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР