Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/54

 

                                                                         

 

 

 

               2023/ШЦТ/54

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Б.Нямжав

Хохирогчийн өмгөөлөгч: М.Алтанчимэг

Хохирогч: Б.Д   

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал  

Шүүгдэгч: А.Л, С.А  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Сын А, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Агийн Л нарт холбогдох эрүүгийн 2212000030168  тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 34 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт Архангай аймгийн .......... оршин суух хаягтай, урьд Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар, Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар 5 жил, 06 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Агийн Л/РД:АГ............../

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 32 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Архангай аймгийн ......... тоотод оршин суух хаягтай, урьд нь Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Сум дундын 1-р шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил, 01 сарын хугацаагаар хорих ялаар, Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялыг 3 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар өршөөн сольж шийдвэрлэснийг, Тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 13 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 07 сар сар 04 хоногийн хорих ялаар сольж, шийдвэрлэсэн, Боржигон овогт Сын А/РД:АГ.............../

 

                           Холбогдсон хэргийн талаар:  

 

  Шүүгдэгч С.А, А.Л нар нь бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян- Өндөр багийн нутаг дэвсгэр Шарбулагийн даваа гэх газраас хохирогч Б.Ды 9 тооны үхэр буюу олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлж, хохирогчид 11.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч С.А нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг Арсланцохионы 7-01 тоотод С.Агийн гэрт 2019 оны 12 дугаар сарын үед хохирогч Г.Уг “Алдсан 31 тооны адууны хаашаа гарсан сургийг мэдэж байгаа, хулгай хийж тууж явсан хүнийг мэднэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан, хохирогч Г.Угаас 2019 оны 12 дугаар сард 200.000 төгрөг бэлнээр, 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр дансаар 300.000 төгрөг, нийт 500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            * Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

                                                                                                                                                               

           *Хохирогч Б.Ды шүүх хуралдаанд мэдүүлсэн:

            “...12 дугаар сарын 03-ны өдөр 9 тооны үхрээ хулгайд алдсан. С.Аэд гомдолтой байна, хохирлоо аваагүй байгаа....” гэх мэдүүлэг,

 

            * Эрүүгийн 2212000030168 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

            *Хохирогч Б.Ды өгсөн:

“...2021 оны 12 дугаар сарын 02-03-ны өдөрт шилжих шөнө манай эзэмшлийн бэлчээрт байсан үхрүүдээс 9 тооны үхрийг махлаад толгой гэдэс, шийрийг нь Жинст гэх газрын тал дээр хаячихсан байсан гэхдээ арьс нь байхгүй байсан. Тухайн үхрүүдийг махалсан газар нь манай гэртэй ойрхон 700 метр орчим зайтай байдаг тал газар. Өглөө босоод гадаа үхрүүд байхгүй байхаар нь би өөрийн эхнэр Нэргүйгийн хамт алга болсон үхрүүдээ хайгаад явж байтал Жинстийн тал дээр олон тооны шувуу цуглаад алсаас гэдэс, цувдайных нь бараа харагдаад байхаар нь очиж үзсэн. Гэтэл манай үхрүүдийн толгой зүсээрээ мөн байсан. Ингээд цагдаагийн байгууллагад хандсан. Манайхаас алдагдсан үхрүүд нь улаан зүсмийн шүдлэн гуна, улаан халтар зүсмийн солбио эвэртэй үнээ, цул улаан зүсмийн шүдлэн насны гунж, улаан ягаан зүсмийн хязаалан насны гунжин үхэр, улаан зүсмийн цул зүстэй үнээ, саарал алаг зүсмийн үнээ, улаан ягаан зүсмийн шүдлэн насны бухан бяруу, хар зүсмийн хязаалан насны гунжин үхэр, улаан ягаан халзан зүсмийн үнээ зэрэг үхрүүдийн толгойг, гэдэс дотортой нь хаясан байсан. Би алдагдсан үхрүүдээ төлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 16-19 дүгээр тал/

 

*Гэрч Б.Ггийн өгсөн:

“...2021 оны 12 дугаар сарын 03-ны өглөө манай хүргэн ах Эрдэнэжаргал нь Улаанбаатар хотоос утсаар яриад танай ах Б.Ды гадаа байсан үхрүүдээ хулгайд алдчихсан байна гэхээр нь би гараад хамт хайсан. Гэтэл Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн нутаг дэвсгэрт байрлах Жинст гэх газарт манай ах Б.Ды эзэмшлийн 9 тооны үхрийг махлаад толгой, гэдэс, шийрийг нь хаячихсан байсан гэхдээ арьс нь байхгүй байсан. Тухайн үхрүүдийг махалсан газар нь Б.Д болон манай гэртэй ойрхон 500 метр орчим зайтай байдаг тал газар байсан. Өнөө өглөө бид нарыг очиход олон тооны шувуу цуглаад алсаас гэдэс, цувдайных нь бараа харагдаад байхаар нь очиж үзсэн юм. Ингээд цагдаагийн байгууллагад хандсан. Б.Д нь манай төрсөн ах учраас тэдний мал ахуйг ерөнхийд нь би мэддэг, ирж очдог учраас хааяа хардаг байсан. Тэднийд байсан улаан зүсмийн шүдлэн гуна, улаан халтар зүсмийн солбио эвэртэй үнээ, цул улаан зүсмийн шүдлэн насны гунж, улаан ягаан зүсмийн хязаалан насны гунжин үхэр, улаан зүсмийн цул зүстэй үнээ, саарал алаг зүсмийн үнээ, улаан ягаан зүсмийн шүдлэн насны бухан бяруу, хар зүсмийн хязаалан насны гунжин үхэр, улаан ягаан халзан зүсмийн үнээ зэрэг үхрүүдийн толгойг, гэдэс дотортой нь хаясан байсан. Б.Д болон манай гэрээс харагддаггүй уг нь ойрхон байдаг. Гэхдээ уул толгод ихтэй учраас толгой, цувдай нь байсан нам дор газар нь харагдахгүй. Ямар нэгэн уулын толгой, орой дээр гарвал харагдаж болно...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 22-23 дугаар тал/

 

*Гэрч Ж.Оы өгсөн:

“...2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Урантолгой багийн нутаг дэвсгэрт байдаг хөдөө гэрт минь Ч.Бат-Эрдэнэ гэх хүний хүүхэд Б.Ч нь Архангай аймгаас замын унаанд суугаад ирлээ гээд орж ирсэн. Б.Ч манай гэрт ирээд Архангай аймагт шүүх хуралдаанд орох байсан. Гэтэл шүүх хуралдаанд хойшлогдчихсон учраас аймагт хонох газаргүй болоод танайд ирлээ гэсэн. Манайд ирэхдээ Б.Ч маргааш хот явна. Маргааш Ганболдын Рэнцэн гэх айлд хүргээд өгчих гээд байсан. Маргааш нь манай нөхөр Ганзориг, Чойжилсүрэн 2 Рэнцэний гэрт нь очоод эргээд ирсэн. Яагаад эргээд ирэв гээд асуухад Б.Чийн уулзах ёстой 2 хүн нь Рэнцэний гэрт ирээгүй байна гэж байсан. Тэгээд Рэнцэний гэрт нөгөө 2 хүн нь ирвэл Ганзоригийн гэрт нь байгаа шүү гээд хэлээд үлдээчихлээ гээд ирсэн. Харин маргааш нь буюу 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 12 цаг 00 минутын орчимд манай гэрт бүхээгтэй хөх өнгийн портер машинтай 2 залуу орж ирээд гэрээс Б.Чийг аваад Улаанбаатар хот явна гээд гарсан. Би тэр 2-ыг танихгүй гэхдээ харах юм бол хараад танина...”гэх  мэдүүлэг /1-р хх-ийн 26-27 дугаар тал/

 

*Гэрч Д.Бы өгсөн:

“...Би Н.А гэх хүнийг танина. Түүний эхнэр нь хувиараа бууз хийж зардаг байсан. Би буузны мах зардаг байсан тэгээд танилцсан. Харин А.Л гэх хүнийг танихгүй. Би 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шиг санаж байна. Өдөр гэртээ байж байхад танил А манай гэрийн гадна ямар өнгийн гэдгийг нь санахгүй байна. Портер маркийн машинтай ирээд 2 сарлагийн үхрийн мах зарах гэсэн юм хэдэд авах юм гэхээр нь тарган бол 8500 төгрөгөөр авна гэж хэлээд махыг нь үзсэн чинь тарган биш байхаар нь 8300 төгрөгөөр худалдаж авсан. Аын хажууд танихгүй эрэгтэй, эмэгтэй 2 хүн ирсэн. Ямар нэгэн гарал үүслийн бичиг байхгүй байсан. Тэгээд тэр 3 дахин үхрийн мах авч ирнэ. Тэгэхдээ гарал үүслийн бичгээ өгнө гэхээр нь би мөнгийг нь өгөөгүй за гэж хэлээд махыг нь аваад үлдсэн. Тухайн 2 мах нэг нь 167 кг, нэг нь 189 кг нийт 356 кг мах 2.954.000 төгрөг болсон. Мөн сарлагийн 2 толгой, шир, цувдай хамт авсан. 2 шир нь хар зүсмийн, толгой мөн адил хар зүсмийн байсан. Тэгээд орой нь 18 цагийн үед А нөгөө 2 хүнтэй хамт 4 тооны монголын үхрийн мах авч ирсэн. Ямар нэгэн шир, толгой, цувдайгүй байсан. Гарал үүсэл гэж асуухад надад гарал үүслийн код гээд 1062115 гэж өгсөн. Тухайн 4 тооны үхрийн мах 148 кг, 127 кг, 137 кг, 120 кг тус тус болсон. Би тухайн үхрийн махны мөчийг тоолж үзэхэд 1 өвчүү илүү, нэг хаа дутуу байхаар нь өвчүү авахгүй гэж хэлэхэд буцаж яваад хаа авч ирээд өвчүүгээ аваад явсан. Би нийт 6 үхрийн махны мөнгийг хамт ажилладаг Самданы Хишигбаяраар /дансаар нь/ мөнгийг 5138212888 Даариймаа гэсэн данс руу 2, 4 тооны үхийн махны мөнгийг тус тусад нь шилжүүлсэн санагдаж байна. Малын мах авахдаа код байхад л болно гэж шаардлага тавьдаг юм. Малын толгой байх шаардлага байхгүй. Н.А нь мах зарахдаа гарал үүслийн бичгээ надад эх хувиар нь өгөөгүй. Код байхад болдог учраас би нэг их ач холбогдол өгөөгүй. Н.А надад өөрөө мах, мал зарж байгаагүй. Харин Аын хадам талын хүмүүс Баянтамир гэх хүнээс 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 2 тооны үхэр, 4 тооны адуу авч байсан. Өөр зүйл байхгүй. Сарлагийн мах нарийн хавиргатай, шар өөхтэй, бараан өнгөтэй, харин монгол үхрийн мах цайвар ягаан өнгөтэй цагаандуу өнгөтэй өөхтэй байдаг...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 38-39 дүгээр тал/

 

*Гэрч Э.Ты өгсөн:

“...Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвд байдаг Шунхлай шатахуун түгээх станцад эрхлэгчээр ажилладаг. Одоогоор би тухайн газраа ажиллаад 5 жил болж байна. Н.А гэх хүн нь 2020 онд манай шатахуун түгээх станцад түгээгчээр ороод одоог хүртэл ажиллаж байгаа. Би энэ хүнийг манайд ажилд орсноос хойш таньдаг болсон өмнө нь таньж мэддэггүй байсан. Одоо таньдаг болоод нэг жил болж байна. Н.А нь манай шатахуун түгээх станцад ажилд орсон цагаасаа хойш надаас мөнгө зээлээд буцаагаад өгдөг байсан юм. 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Н.А надад банкны зээл тулчихлаа төлөх гэсэн юм та мөнгө байвал надад зээлээч гэхээр 1.500.000 төгрөг, дараа нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр А надтай утсаар яриад мөнгө зээлээч түүний эхнэр Сайханаа над дээр ирээд 2.500.000 төгрөгийг надаас бэлнээр авсан. Үүнээс хойш Н.А надад мөнгө өгөхгүй болохоор нь би Н.Ааас мөнгөө нэхэхэд би танд 4 үхрийн мах өгч болох уу гэхээр нь би өөрийн мөнгөө гаргаж авахын тулд мөнгөнийхөө оронд авъя гэж хэлсэн. Н..А утсаар залгаад махаа аваад ирлээ буулгамаар байна гэхээр нь би Баянбулаг хороололд байдаг өөрийн гэрийн түлхүүрээ Н.Ат өгөөд чи манай гэрт очоод буулгачих, би ажилтай байна гэсэн. Би тухайн үед завгүй байсан учир Н.Аын буулгасан махыг 3 хоногийн дараа гэр дээрээ очиж үзэхэд манайд арьс, толгой, шийр, цувдай нь байхгүй 4 үхрийн мах гэрт оруулаад задгай тавьчихсан байсан. Тухайн үхрийн махнуудыг 4 хөлөөр нь салгаж эвдээд манай гэрт орхисон байсан. 4 үхрийн мах нь туранхай, жижиг биетэй үхрийн мах байсан учраас би тухайн махнуудыг авахгүй гэж би хэлсэн. Н.А эхнэр харваад эмнэлэгт хэвтсэн байгаа гээд гуйгаад байсан. Түүнд зээлсэн 4.000.000 төгрөгийнхөө оронд авахаас өөр аргагүй болсон. Хөлдүү 4 мөч болгосон үхрийн мах байсан. Надад тухайн үхрийн махыг өгөхдөө хөдөө явж авч ирсэн юм аа. Манай үхрүүд байгаа юм. Таны өрийг өгөх гээд авч ирсэн юм гэж тайлбарлаж байсан. А манай ШТС-д ажилладаг, би түүнд итгэдэг байсан учраас хааяа мөнгө төгрөгийн хэрэг гараад байна гэхээр нь зээлчихдэг байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44-46 дугаар тал/,

 

*Гэрч С.Агийн өгсөн:

“...Би 25 жил мах худалдан авч, зарж борлуулж байна. Хасу худалдааны төвийн гадна талаас худалдаж аваад, авсан махаа өөрийнхөө эзэмшлийн хөргүүрт хадгалдаг. Би Н.Ааас өнчин ишиг ч худалдаж аваагүй тул Н.А худлаа ярьж байна. Тиймээс би өөдөөс нь харж байгаад хүртэл хэлж чадна. Н.Аыг сайн танина. Манай дүүгийн хашаанд хүртэл амьдардаг байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 49-50 дугаар тал/

 

  *Гэрч Н.Аын өгсөн:

  “...Би Цэнхэр сумаас 21-81 АРХ улсын дугаартай хөх өнгийн портер маркийн машиныг худалдаж аваад удаагүй байгаа. Одоо энэ машин манай хашаанд байгаа. Энэ өдрүүдэд манай нутгийн залуу А.Л миний 21-81 АРХ улсын дугаартай автомашиныг гуйж айлд очоод хүнээс мах аваад ирнэ гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөө миний машиныг унаж яваад маргааш өглөө эрт үүрээр А.Л танихгүй туранхай биетэй ах 2 ирсэн. Миний машин дээр үхрийн махнуудыг ачаад ирсэн байсан. Би юун мах вэ гэж асуухад А.Л энэ хүний мах байгаа юм. Гэрт нь очоод гаргаж янзлах гэтэл оройтоод халуунаар нь ачаад ирлээ. Сэврээх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тийм юм байх гэж бодсон. Тэгээд өөрийнхөө ажлаа хийгээд явж байтал А.Л нөгөө махаа зарахаар боллоо гэнэ гэж хэлсэн. Би тэгэхээр хэдэн төгрөг хараад хүнд зарчихъя гэж бодсон. Нөгөө махны эзэн гэх танихгүй ах гарал үүслийн бичиг байхгүй шүү гэж хэлсэн. Би гарал үүслийн бичиг хэрэгтэй гэхэд шүүх хурал болох гээд завгүй байна. Гайгүй авчих гэхээр нь нэг үхрийг 800.000 төгрөгөөр бодоод 6.400.000 төгрөг өгсөн. Тэгтэл болж байна гэсэн. Нэг бярууны мах туранхай байсныг нөгөө ах чи ав гэхээр нь би авсан. Мөнгийг нь өгөөгүй байгаа. Тэгээд 4 үхрийн махыг нь гарал үүслийн бичиг хийгээд Бумаа гэж ченжид зарсан. 4 үхрийн махыг нь ажлынхаа газрын эрхлэгчид гарал үүслийн бичиггүй зарсан. Би хулгай хийж олж ирсэн малын мах гэдгийг мэдээгүй. Тэд нарыг ирж мах зарсны дараахан манай эхнэр тал харваад толгойдоо хагалгаа хийлгэсэн. Ингэж яваад би нөгөө машины тэвшин дээрхээ үзээгүй байж байтал сая цагдаа ирэхээр нь нөгөөх машины амбаарыг онгойлгож үзтэл шуудайтай юмнууд байсан. Би уг нь А.Лд машины амбаарыг цэвэрлээрэй гэж хэлж байсан болохоос ийм шуудайтай юмнууд үлдээнэ гэж бодоогүй. Хулгайн эд зүйлүүд байсан бол би өөрөө айгаад хаях байсан. Харин мэдээгүй болохоор хаяагүй өдий хүртэл хадгалчихлаа...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 61-62 дугаар тал/

 

*Гэрч Н.Аын дахин өгсөн:

“...Үхрийн мах ачиж ирэхдээ танихгүй туранхай биетэй ах ирсэн нь үнэн. Тухайн үедээ сандраад нэрийг нь хэлж чадаагүй. Тэр ахыг Д гэдэг. Би өөрөө нэрийг нь санахгүй байсан болохоос сайн танина Үүрээр А.Л миний гар утас руу залгаад хашаанд чинь машиныг чинь оруулаад тавьчихъя, чи гэртээ байна уу гэхээр нь би байна гэж хэлсэн. Тэгтэл үүрээр машин хашааны үүдэнд ирээд удаад байсан. Би цонхоороо харчихаад унтсан. Маргааш өглөө нь босоод байж байхад Д, А.Л нар ирсэн. Тэгээд манай хашаанд байгаа ачааны том бүхээгтэй машин дотор ороод үхрийн мах янзалж байгаа гэж хэлсэн. Манай эхнэрийн бие муу байсан болохоор би тэд нарын яг юу хийж байсныг сайн анзаарч хараагүй. Үхрийн мах буулгахад С.А байгаагүй. Э.Тд үхрийн мах зарахад манай хашаанд байдаг айлын хүн болох надтай баз Сүхээ хамт явсан. Одоо Сүхээ Цэцэрлэг суманд аавынх нь бие муу гээд сахиж байгаа. Сүхээг би гуйж мах буулгах, ачихад туслалцуулахаар авч явсан. Өглөө нь үүрээр мах буулгахад Д машины гэрэлд харагдаж байсан. Дараа нь үдээс өмнө махаа янзалж байгаа гээд А.Л ирэхэд Д ирчихсэн байсан. Тэгээд би хамт явсан юм байна гэж ойлгосон. А.Л хамт яваа хүний мах байгаа юм гэж хэлэхээр нь би Дын үхрийн мах байна гэж ойлгосон. Махаа зарах гэтэл гарал үүслийн бичиг хэрэгтэй байна гэж А.Л ярьсан. Тэгэхээр нь би Содон сүрэг мал эмнэлгийн газраас өөрийн төрөл Пүрэвсүрэн гэж ахыг мах зарахад хамт гарал авчихсан. А.Л өөрөө 4 тооны үхрийн толгойн зураг олж ирээд гарал үүслийн бичиг авсан. Пүрэвсүрэн ах 2 сарлагийн үхэр зарж байхаар нь хамт 4 монголын үхрийн толгойн зураг үзүүлээд нийт 6 үхрийн болгосон юм...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 95-96 дугаар тал/

 

*Гэрч Б.Сын өгсөн:

“...2021 оны 12 дугаар сарын сүүлээр байх би тухайн өдрийг сайн санахгүй байна. Би Архангай аймгийн төвд гэртээ байж байтал манай баз болох Н.А намайг хэдэн үхрийн мах зарах гэсэн юм ачилцаад өгөөч гэсэн. Тэгээд тэр махыг нь ачилцаад 4-р сургуулийн орчим Б гээд махны ченжид өгөөд үлдэгдэл махыг нь Тунгаа гээд эмэгтэйд очиж өгсөн. Би тухайн үхрийн махыг хулгайн мах гэж мэдээгүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 104-105 дугаар тал/

 

*Гэрч Ж.Бын өгсөн:

“...Би Н.Аыг сайн танихгүй. Надаас 21-81 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2018 онд худалдан авч байсан. Тухайн үед Н.А нь тээврийн хэрэгслийн нэрийг буцаж ирээд өөрийнхөө нэр дээр шилжүүлнэ гэж байсан боловч буцаж ирээгүй. Одоо тухайн тээврийн хэрэгсэл нь Н.А гэх хүний өөрийнх нь эзэмшлийн машин гэсэн үг. Н.А надад машины мөнгийг бүрэн өгсөн тул ямар нэг төлбөр тооцооны асуудал байхгүй...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 143-144 дүгээр тал/

 

*Иргэний нэхэмжлэгч Н.Аын өгсөн:

“...Би 2018 онд 21-81 АРХ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл худалдан авч байсан. Худалдаж авсан хүнтэйгээ холбоо барьж чадахгүй байсаар байгаад өдийг хүрсэн. Ямар нэгэн шалтгаан байхгүй. Би машины мөнгийг бүрэн төлсөн тул миний эзэмшлийн машин гэсэн үг. Миний машиныг авч явсан А.Л буцаагаад аваад өгвөл гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 148-149 дүгээр тал/

 

*Мэргэн гүн Аудит ХХК-ийн үнэлгээчин А.Бямбажавын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 01 дугаартай: “...Монголын шүдлэн гунын үнэ 1.200.000/нэг сая хоёр зуун мянга/ төгрөг, нас нийлсэн 3 тооны үнээний үнэ 4.200.000/дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөг, шүдлэн гунжний үнэ 1.000.000/нэг сая/ төгрөг, хязаалан насны үнээний үнэ 1.000.000/нэг сая/ төгрөг, шүдлэн насны бухын үнэ 1.200.000/нэг сая хоёр зуун мянга/ төгрөг, хязаалан насны үнээний үнэ 1.000.000/нэг сая/ төгрөг, хязаалан насны үнээний үнэ 1.400.000/нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөг, нийт 11.000.000/арван нэгэн сая/ болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 70 дугаар тал/

 

*Хохирогч Г.Угийн өгсөн:

“...2019 оны 11 дүгээр сарын 20-дын үеэр санагдаж байна. Манай хамаатны хүн болох Л.Б эхнэр О.С нар нь аймгийн төвд Л.Бгийн баз хүргэн болох А гэдэг айлд байж байсан чинь Агийн дүү С.А орж ирээд Г.У ах намайг нэг л тоохгүй байгаад байх юм. Би уг нь тэдний алдсан адууг хаашаа гарсныг нь би мэдэж байгаа гэж ярьсан гэсэн гээд Л.Б хөдөө гэртээ ирэхдээ надад ярьсан. Тэгэхээр нь би аймгийн төв орж С.Атэй уулзсан чинь С.А танай адуу чинь Баянхонгор аймаг руу гарсан. Гаргасан хүнийг нь би мэдэж байгаа та надад эхний ээлжинд 200.000 төгрөг өгчих гэхээр нь би бэлэн 200.000 төгрөг өгсөн. Тэрнээс хойш 10 гаруй хоногийн дараа шиг санагдаж байна. Хөдөө манай гэрийн утас руу С.А залгаад би Баянхонгор аймагт байна. Танай адууг Баянхонгор аймаг руу тууж явсан хүнтэй архи ууж байна. Яг одоо энэ данс руу 300.000 төгрөг шилжүүлчих, би буцаж очоод хоёулаа тухтай уулзъя гэхээр нь би за байж байгаарай гэж хэлээд өөрийн дүү Отуяа руу утсаар яриад чи энэ дугаар руу яриадах гээд С.Аийн над руу ярьсан дугаарыг өгөөд 300.000 төгрөг шилжүүлчхээрэй гэж хэлсэн. Тэгсэн манай дүү утсаар ярьж байхдаа бичлэг хийгээд яриаг нь хурааж аваад, С.Аийн өгсөн данс руу 300.000 төгрөг мобайлдсан байсан. 2022 оны цагаан сарын өмнө би С.Атэй аймгийн төв дээр уулзсан чинь хоёулаа Баянхонгор явъя танд таньдаг цагдаа байвал цуг явъя гэхээр нь би сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Батболд гэдэг хүнтэй уулзаад, яг явах гэж байсан чинь Короновирусын халдвар илэрсэн гээд бүх хөдөлгөөн хаагаад хөдөлгөөн хорьсон. Тэгээд явж чадаагүй. Тэгээд 2021 оны хавар 05 дугаар сарын үед санагдаж байна. Сумын хэсгийн төлөөлөгч Батболд намайг дуудаад хоёулаа аймаг орж, С.Атэй уулзъя, С.А оргож байгаад баригдаад хоригдож байгаа гээд бид 2 хамт явсан. Тэгэхэд С.А хоригдож байсан. С.Атэй уулзсан чинь С.А тухайн үед надад мөнгөний хэрэг гараад би танаас худлаа ярьж мөнгө авсан юм. Би одоо ял аваад шоронд авах нь тодорхой. Тэгэхээр надад айгаад байх юм алга. Би худлаа ярьж мөнгө авсан минь үнэн. Өргөдлөө өгөөд шалуулна биз гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 161-163 дугаар тал/

 

*Гэрч П.Бын өгсөн:

“...Эхлээд хоёулаа уулзаад бэлнээр 200.000 төгрөг өгсөн. Дараа нь утсаар ярихаар нь манай нөхрийн дүү Г.Отуяагаар 300.000 төгрөг мобайлдуулж шилжүүлсэн. Манайх 2019 оны 05 дугаар сарын 29-нд Ихтамир сумын Борт багийн Хос мухар гэдэг газраас 31 тооны адуугаа алдсан. Одоо цагдаа энэ хэргийг шалгаж байгаа. С.Аийн ах А эхнэртэйгээ, Агийн баз хүргэн болох манай нөхрийн хамаатан Л.Б эхнэртэйгээ байсан гэсэн. Тэгээд Л.Б манайд ирж С.Аийн ярьсныг хэлсэн юм...”гэх мэдүүлэг/2-р хх-ийн 166-168 дугаар тал/

 

*Гэрч Л.Бгийн өгсөн:

“...2019 оны 05 дугаар сард манай хамаатан Г.Угийнх 31 тооны адуугаа алдсан байсан. Би эхнэрийн хамт 2019 оны 12 дугаар сард шиг санаж байна. Баз хүргэн С.А гэдэг айлд байж байсан чинь манай баз хүргэн С.Агийн дүү С.А гэдэг залуу жаахан архи уучихсан халамцуу орж ирсэн. Тэгээд байж байсан чинь Чуукаа ха/Г.У/ адуугаа олсон юм уу гэхээр нь олоогүй яасан бэ чи мэдэж байгаа юм уу гэсэн чинь намайг хүн гээд тоогоод уулзах юм бол би гаргаж өгсөн хүнийг нь мэдэж байгаа би өөртэй нь уулзаж байгаад хэлнэ. Танд юу ярих вэ дээ гэж ярьсан. Тэгсэн С.А гарч яваад дахин архи нэмж уугаад нэлээд согтуу ороод ирэхээр нь нэг их юм яриагүй. Тэгэхээр нь орхичихоод тэндээ хоноод маргааш өглөө нь би С.Аийг үнэн ярьсан юм уу худлаа ярьсан юм уу гэдгийг нь шалгах гээд чи өчигдөр Чуукааг /Г.У/-ын адууг хулгай хийж гаргаж өгсөн хүнийг би мэднэ танина гээд байсан. Үнэн юм уу гэсэн чинь үнэн гээд Чуукааг /Г.У/ ахыг надтай утсаар ярьж гэж хэлээрэй гэхээр нь би Чуукаагийн утасны дугаарыг өгөөд Аийн өөрийнх нь дугаарыг тэмдэглэж аваад Чуукаад С.Аийн дугаарыг өгсөн. Чуукааг /Г.У/ С.Атэй уулзсан чинь би мэдэж байгаа та надад 200.000 төгрөг өгчих гээд Чуукаа /Г.У/-аас бэлэн 200.000 төгрөг авсан гэж ярьж байсан. Тэгээд тэрнээс хойш нэлээд хэдэн хоногийн дараа би Чуукаа /Г.У/-ын гэрт нь байж байхад А Чуукаагийн гэрийн утас руу залгаж яриад байсан. Ярьж дуусаад С.А хаана байна гэсэн гэлээ нэг юм яриад би хүнтэй уулзаж байна, баттай болгоод дахиад ярья гээд байна, яаралтай 300.000 төгрөг одоо энэ данс руу шилжүүлээдэх гэж 1 дансны дугаар өгсөн Чуукаа өөрийн дүү Г.Отуяа руу утсаар яриад С.Аийн өгсөн дансыг дүүдээ өгөөд дүү нь Атэй усаар яриад 300.000 төгрөг шилжүүллээ гэж ярьсан. Сүүлд нь /Г.У/-аас юу болсон талаар нь асуухад адуу ч үгүй мөнгө ч үгүй боллоо С.А худлаа ярьсан гээд байна мөнгөө авч чадаагүй та нар гомдолтой байгаа бол цагдаад өргөдлөө өгөөд шалгуул гэж С.А өөрөө хэллээ гэж ярьж байсан...”гэх мэдүүлэг/2-р хх-ийн 171-173 дугаар тал/

 

*Гэрч О.Сийн өгсөн:

“...Чуукаа /Г.У/ бэлэн 200.000 төгрөг өгөхөд нь байгаагүй. Сүүлд нь утсаар яриад мөнгө дансаар шилжүүлүүлж авахад нь манай нөхөр Л.Б Чуукаа /Г.У/-ын гэрт байхдаа С.А утсаар яриад дүү нь 300.000 төгрөг шилжүүлсэн гэж ярьж байсан...”гэх мэдүүлэг/2-р хх-ийн 176-178 дугаар тал/

 

*Хохирогч Г.Угийн дахин өгсөн:

“...Миний урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Надаас залилж авсан 500.000 төгрөгөө өгчихвөл гомдол, саналгүй...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 217 дугаар тал/

 

*Гэрч Г.Отуяагийн өгсөн:

“...С.А гэх залуу нь миний төрсөн ах Г.Угийн алдсан адуу байгаа газрыг мэднэ, авсан хүнийг нь бас мэднэ, би тухайн газар нь очоод адууны чинь сургийг гаргаад ирье гээд 200.000 төгрөг авсан. Үүний дараа над руу залгаад Баянхонгор аймгийн Баацагаан суманд байна. Адуу хулгайлсан хүмүүстэй уулзаад архи уугаад сууж байна. Танай адууны тал нь хаашаа явсан сургийг нь гаргах гээд байна над руу 300.000 төгрөг хийчихээч гэсэн. Тухайн үед С.Аээс тодруулж асуухад адуу хулгайлсан хүмүүсийн нэрийг хэлж байсан. Тэгээд С.Аэд нийт 500.000 төгрөг өгөөд одоог хүртэл манай адууны сураг байхгүй байгаа. ХААН банкны 5890308230 дугаарын данс руу 300.000 төгрөг шилжүүлж авсан. Тухайн дансны эзэмшигч нь Л гэсэн нэртэй байсан. Над руу С.А 99260478 дугаарын утаснаас ярьж байсан. Би бичлэг хийсэн. Шаардлагатай гэвэл өгч болно...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 213-214 дүгээр тал/

 

*Гэрч М.Дийн өгсөн:

“...Манай эхнэр бид хоёр 2009 онд танилцаж, хамтран амьдарч байгаад гэр бүл болсон. Манай эхнэр Л нь 5890308230 дугаарын ХААН банкны данс эзэмшдэг. Лг ямар учраас цагдаагийн газарт дуудсан байсан. Манай эхнэр нь чих хатуу буюу сонсголын бэрхшээлтэй группт байдаг. Сонсголын аппараттай ярьдаг ч буруу сонсож, буруу зүйл ярьж хэлээд байдаг болохоор би эхнэр Лгийн дансанд 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 300.000 төгрөг орж, буцаж гүйлгээ гарсан талаар дансны хуулгыг нь авхуулж харсан. Тухайн үед Мөрөн суманд байрлах Их урд нэртэй буудалд манай эхнэр Л нь ажилладаг байж байгаад хүмүүстэй буруу, зөрүү яриад байна гээд эзэн нь ажиллуулахаа больсон. Би ч боль боль гэж хэлээд ажлаас нь гаргасан. Буудлын төлбөр тооцоо авахдаа данс руу мөнгө хийлгэх, бэлнээр авах, мөн хүмүүс мөнгө шилжүүлж бэлнээр нь гаргуулж авах зэрэг үйлчилгээ явуулдаг байхдаа хэн нэгэн хүн мөнгө хийгээд авчихъя гэхэд нь дансны дугаараа хэлж, хүнд мөнгө авч өгсөн байх гэж бодож байна. Лгээс өөрөөс нь асуухаар хэлж мэдэхгүй байгаа. Л нь чих хатуу юм сонсохдоо тун муу болохоор үйлчлүүлэгч нар нь төлбөр тооцоогоо буруу хийх, элэг барих асуудал гараад байдаг байсан. Мөнгө авч өгөхдөө хамт явж юм уу эсвэл буудалд байрлаж байгаа хүмүүсээс нэг нь явж картаас нь мөнгө авсан байхыг үгүйсгэхгүй...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 204-205 дугаар тал/

 

* Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 2-9 дүгээр тал/

* Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 51-54 дүгээр тал/

* Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 10-13, 28-29 дүгээр тал/

* Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/1-р хх-ийн 63-67 дугаар тал/

*Иргэн Д.Лгийн ХААН банкны депозит дансны хуулга/2-р хх-ийн 197-198 дугаар тал/

  *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 160-161 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч А.Л, С.А  нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

    Гэм буруугийн талаар:

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2021 оны 12 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян- Өндөр багийн нутаг дэвсгэр Шарбулагийн даваа гэх газраас иргэн  Б.Ды 9 тооны үхэр хулгайд алдагдаж, түүнд 11.000.000 төгрөгийн хохирол учирсан,

Шүүгдэгч С.А нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг Арсланцохионы 7-01 тоотод С.Агийн гэрт 2019 оны 12 дугаар сарын үед хохирогч Г.Уг алдсан 31 тооны адууны хаашаа гарсан сургийг мэдэж байгаа, хулгай хийж тууж явсан хүнийг мэднэ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан, хохирогч Г.Угаас 2019 оны 12 дугаар сард 200.000 төгрөг бэлнээр, 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр дансаар 300.000 төгрөг, нийт 500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч А.Л, С.А нар нь бүлэглэж, машин механизм ашиглан 2021 оны 12 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян- Өндөр багийн нутаг дэвсгэр Шарбулагийн даваа гэх газраас иргэн  Б.Ды 9 тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь хохирогч Б.Ды “...2021 оны 12 дугаар сарын 02-03-ны өдөрт шилжих шөнө манай эзэмшлийн бэлчээрт байсан үхрүүдээс 9 тооны үхрийг махлаад толгой гэдэс, шийрийг нь Жинст гэх газрын тал дээр хаячихсан байсан гэхдээ арьс нь байхгүй байсан. Тухайн үхрүүдийг махалсан газар нь манай гэртэй ойрхон 700 метр орчим зайтай байдаг тал газар. Өглөө босоод гадаа үхрүүд байхгүй байхаар нь би өөрийн эхнэр Нэргүйгийн хамт алга болсон үхрүүдээ хайгаад явж байтал Жинстийн тал дээр олон тооны шувуу цуглаад алсаас гэдэс, цувдайных нь бараа харагдаад байхаар нь очиж үзсэн. Гэтэл манай үхрүүдийн толгой зүсээрээ мөн байсан. Ингээд цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Ггийн“...2021 оны 12 дугаар сарын 03-ны өглөө манай хүргэн ах Эрдэнэжаргал нь Улаанбаатар хотоос утсаар яриад танай ах Б.Ды гадаа байсан үхрүүдээ хулгайд алдчихсан байна гэхээр нь би гараад хамт хайсан. Гэтэл Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн нутаг дэвсгэрт байрлах Жинст гэх газарт манай ах Б.Ды эзэмшлийн 9 тооны үхрийг махлаад толгой, гэдэс, шийрийг нь хаячихсан байсан гэхдээ арьс нь байхгүй байсан. Тухайн үхрүүдийг махалсан газар нь Б.Д болон манай гэртэй ойрхон 500 метр орчим зайтай байдаг тал газар байсан. Өнөө өглөө бид нарыг очиход олон тооны шувуу цуглаад алсаас гэдэс, цувдайных нь бараа харагдаад байхаар нь очиж үзсэн юм...” гэх мэдүүлэг, гэрч Д.Бы ”...Аын хажууд танихгүй эрэгтэй, эмэгтэй 2 хүн ирсэн. Ямар нэгэн гарал үүслийн бичиг байхгүй байсан. Тэгээд тэр 3 дахин үхрийн мах авч ирнэ. Тэгэхдээ гарал үүслийн бичгээ өгнө гэхээр нь би мөнгийг нь өгөөгүй за гэж хэлээд махыг нь аваад үлдсэн. Тухайн 2 мах нэг нь 167 кг, нэг нь 189 кг нийт 356 кг мах 2.954.000 төгрөг болсон. Мөн сарлагийн 2 толгой, шир, цувдай хамт авсан. 2 шир нь хар зүсмийн, толгой мөн адил хар зүсмийн байсан. Тэгээд орой нь 18 цагийн үед А нөгөө 2 хүнтэй хамт 4 тооны монголын үхрийн мах авч ирсэн. Ямар нэгэн шир, толгой, цувдайгүй байсан. Гарал үүсэл гэж асуухад надад гарал үүслийн код гээд 1062115 гэж өгсөн. Тухайн 4 тооны үхрийн мах 148 кг, 127 кг, 137 кг, 120 кг тус тус болсон. Би тухайн үхрийн махны мөчийг тоолж үзэхэд 1 өвчүү илүү, нэг хаа дутуу байхаар нь өвчүү авахгүй гэж хэлэхэд буцаж яваад хаа авч ирээд өвчүүгээ аваад явсан. Би нийт 6 үхрийн махны мөнгийг хамт ажилладаг Самданы Хишигбаяраар /дансаар нь/ мөнгийг 5138212888 Даариймаа гэсэн данс руу 2, 4 тооны үхийн махны мөнгийг тус тусад нь шилжүүлсэн санагдаж байна...” гэх мэдүүлэг, гэрч Э.Ты”...Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвд байдаг Шунхлай шатахуун түгээх станцад эрхлэгчээр ажилладаг. Одоогоор би тухайн газраа ажиллаад 5 жил болж байна. Н.А гэх хүн нь 2020 онд манай шатахуун түгээх станцад түгээгчээр ороод одоог хүртэл ажиллаж байгаа. Би энэ хүнийг манайд ажилд орсноос хойш таньдаг болсон өмнө нь таньж мэддэггүй байсан. Одоо таньдаг болоод нэг жил болж байна. Н.А нь манай шатахуун түгээх станцад ажилд орсон цагаасаа хойш надаас мөнгө зээлээд буцаагаад өгдөг байсан юм. 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Н.А надад банкны зээл тулчихлаа төлөх гэсэн юм та мөнгө байвал надад зээлээч гэхээр 1.500.000 төгрөг, дараа нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр А надтай утсаар яриад мөнгө зээлээч түүний эхнэр Сайханаа над дээр ирээд 2.500.000 төгрөгийг надаас бэлнээр авсан. Үүнээс хойш Н.А надад мөнгө өгөхгүй болохоор нь би Н.Ааас мөнгөө нэхэхэд би танд 4 үхрийн мах өгч болох уу гэхээр нь би өөрийн мөнгөө гаргаж авахын тулд мөнгөнийхөө оронд авъя гэж хэлсэн. Н..А утсаар залгаад махаа аваад ирлээ буулгамаар байна гэхээр нь би Баянбулаг хороололд байдаг өөрийн гэрийн түлхүүрээ Н.Ат өгөөд чи манай гэрт очоод буулгачих, би ажилтай байна гэсэн. Би тухайн үед завгүй байсан учир Н.Аын буулгасан махыг 3 хоногийн дараа гэр дээрээ очиж үзэхэд манайд арьс, толгой, шийр, цувдай нь байхгүй 4 үхрийн мах гэрт оруулаад задгай тавьчихсан байсан. Тухайн үхрийн махнуудыг 4 хөлөөр нь салгаж эвдээд манай гэрт орхисон байсан...” гэх мэдүүлэг, гэрч Н.Аын”...Би Цэнхэр сумаас 21-81 АРХ улсын дугаартай хөх өнгийн портер маркийн машиныг худалдаж аваад удаагүй байгаа. Одоо энэ машин манай хашаанд байгаа. Энэ өдрүүдэд манай нутгийн залуу А.Л миний 21-81 АРХ улсын дугаартай автомашиныг гуйж айлд очоод хүнээс мах аваад ирнэ гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөө миний машиныг унаж яваад маргааш өглөө эрт үүрээр А.Л ирсэн. Миний машин дээр үхрийн махнуудыг ачаад ирсэн байсан. Би юун мах вэ гэж асуухад А.Л энэ хүний мах байгаа юм. Гэрт нь очоод гаргаж янзлах гэтэл оройтоод халуунаар нь ачаад ирлээ. Сэврээх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тийм юм байх гэж бодсон. Тэгээд өөрийнхөө ажлаа хийгээд явж байтал А.Л нөгөө махаа зарахаар боллоо гэнэ гэж хэлсэн. Би тэгэхээр хэдэн төгрөг хараад хүнд зарчихъя гэж бодсон. Нөгөө махны эзэн гэх танихгүй ах гарал үүслийн бичиг байхгүй шүү гэж хэлсэн. Би гарал үүслийн бичиг хэрэгтэй гэхэд шүүх хурал болох гээд завгүй байна. Гайгүй авчих гэхээр нь нэг үхрийг 800.000 төгрөгөөр бодоод 6.400.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Сын”...2021 оны 12 дугаар сарын сүүлээр байх би тухайн өдрийг сайн санахгүй байна. Би Архангай аймгийн төвд гэртээ байж байтал манай баз болох Н.А намайг хэдэн үхрийн мах зарах гэсэн юм ачилцаад өгөөч гэсэн. Тэгээд тэр махыг нь ачилцаад 4-р сургуулийн орчим Б гээд махны ченжид өгөөд үлдэгдэл махыг нь Тунгаа гээд эмэгтэйд очиж өгсөн...” гэх мэдүүлэг, Мэргэн гүн Аудит ХХК-ийн үнэлгээчин А.Бямбажавын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 01 дугаартай дүгнэлт зэргээр,

С.А нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг Арсланцохионы 7-01 тоотод С.Агийн гэрт 2019 оны 12 дугаар сарын үед хохирогч Г.Уг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан, хохирогч Г.Угаас 2019 оны 12 дугаар сард 200.000 төгрөг бэлнээр, 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр дансаар 300.000 төгрөг, нийт 500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь хохирогч Г.Угийн ”...2019 оны 11 дүгээр сарын 20-дын үеэр санагдаж байна. Манай хамаатны хүн болох Л.Б эхнэр О.С нар нь аймгийн төвд Л.Бгийн баз хүргэн болох А гэдэг айлд байж байсан чинь Агийн дүү С.А орж ирээд Г.У ах намайг нэг л тоохгүй байгаад байх юм. Би уг нь тэдний алдсан адууг хаашаа гарсныг нь би мэдэж байгаа гэж ярьсан гэсэн гээд Л.Б хөдөө гэртээ ирэхдээ надад ярьсан. Тэгэхээр нь би аймгийн төв орж С.Атэй уулзсан чинь С.А танай адуу чинь Баянхонгор аймаг руу гарсан. Гаргасан хүнийг нь би мэдэж байгаа та надад эхний ээлжинд 200.000 төгрөг өгчих гэхээр нь би бэлэн 200.000 төгрөг өгсөн. Тэрнээс хойш 10 гаруй хоногийн дараа шиг санагдаж байна. Хөдөө манай гэрийн утас руу С.А залгаад би Баянхонгор аймагт байна. Танай адууг Баянхонгор аймаг руу тууж явсан хүнтэй архи ууж байна. Яг одоо энэ данс руу 300.000 төгрөг шилжүүлчих, би буцаж очоод хоёулаа тухтай уулзъя гэхээр нь би за байж байгаарай гэж хэлээд өөрийн дүү Отуяа руу утсаар яриад чи энэ дугаар руу яриадах гээд С.Аийн над руу ярьсан дугаарыг өгөөд 300.000 төгрөг шилжүүлчхээрэй гэж хэлсэн. Тэгсэн манай дүү утсаар ярьж байхдаа бичлэг хийгээд яриаг нь хурааж аваад, С.Аийн өгсөн данс руу 300.000 төгрөг мобайлдсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч П.Бын”...Эхлээд хоёулаа уулзаад бэлнээр 200.000 төгрөг өгсөн. Дараа нь утсаар ярихаар нь манай нөхрийн дүү Г.Отуяагаар 300.000 төгрөг мобайлдуулж шилжүүлсэн. Манайх 2019 оны 05 дугаар сарын 29-нд Ихтамир сумын Борт багийн Хос мухар гэдэг газраас 31 тооны адуугаа алдсан. Одоо цагдаа энэ хэргийг шалгаж байгаа. С.Аийн ах А эхнэртэйгээ, Агийн баз хүргэн болох манай нөхрийн хамаатан Л.Б эхнэртэйгээ байсан гэсэн...” гэх мэдүүлэг, гэрч Л.Бгийн”...Тэгээд байж байсан чинь Чуукаа ах /Г.У/ адуугаа олсон юм уу гэхээр нь олоогүй яасан бэ чи мэдэж байгаа юм уу гэсэн чинь намайг хүн гээд тоогоод уулзах юм бол би гаргаж өгсөн хүнийг нь мэдэж байгаа би өөртэй нь уулзаж байгаад хэлнэ. Танд юу ярих вэ дээ гэж ярьсан. Тэгсэн С.А гарч яваад дахин архи нэмж уугаад нэлээд согтуу ороод ирэхээр нь нэг их юм яриагүй. Чуукааг /Г.У/ С.Атэй уулзсан чинь би мэдэж байгаа та надад 200.000 төгрөг өгчих гээд Чуукаа /Г.У/-аас бэлэн 200.000 төгрөг авсан гэж ярьж байсан. Тэгээд тэрнээс хойш нэлээд хэдэн хоногийн дараа би Чуукаа /Г.У/-ын гэрт нь байж байхад А Чуукаагийн гэрийн утас руу залгаж яриад байсан. Ярьж дуусаад С.А хаана байна гэсэн гэлээ нэг юм яриад би хүнтэй уулзаж байна, баттай болгоод дахиад ярья гээд байна, яаралтай 300.000 төгрөг одоо энэ данс руу шилжүүлээдэх гэж 1 дансны дугаар өгсөн Чуукаа өөрийн дүү Г.Отуяа руу утсаар яриад С.Аийн өгсөн дансыг дүүдээ өгөөд дүү нь Атэй усаар яриад 300.000 төгрөг шилжүүллээ гэж ярьсан...” гэх мэдүүлэг, О.Сийн”...Чуукаа /Г.У/ бэлэн 200.000 төгрөг өгөхөд нь байгаагүй. Сүүлд нь утсаар яриад мөнгө дансаар шилжүүлүүлж авахад нь манай нөхөр Л.Б Чуукаа /Г.У/-ын гэрт байхдаа С.А утсаар яриад дүү нь 300.000 төгрөг шилжүүлсэн гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгч А.Л, С.А нар нь 21-81 АРХ улсын дугаартай Портер  маркийн автомашиныг ашиглан хохирогч Б.Ды 9 тооны үхрийг хулгайлсан үйлдэл нь бүлэглэн, бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргийг шинжийг, шүүгдэгч С.А нь бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогчийг төөрөгдүүлэн 500.000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байх ба Архангай аймгийн Прокурорын газраас тэдгээрт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх тэдгээрт хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой юм.

           Иймд шүүхээс шүүгдэгч А.Л, С.А нарыг бүлэглэн, машин механизм ашиглан, бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэрэгт, шүүгдэгч С.Аийг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

   Хохирол хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Д нь 9 тооны үхрээ алдаж түүнд 11.000.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон, хохирогч шүүх хуралдаанд шүүгдэгч А.Лээс гэмт хэргийн хохиролд 5.500.000 төгрөг авсан, шүүгдэгч С.Аээс 5.500.000 төгрөгийг нэхэмжилж байгаа талаар мэдүүлсэн, мөн шүүгдэгч А.Л нь шүүх хуралдаанд хохирол төлсөн талаар нотлох баримтыг ирүүлсэн байна тул шүүгдэгч А.Лийг энэ тогтоолоор төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэв. Мөн хохирогч Г.Уд гэмт хэргийн улмаас 500.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, уг хохирлыг шүүгдэгч С.А төлж барагдуулаагүй байна. Иймд шүүгдэгч С.Аээс 5.500.000 төгрөгийг гаргуулах Б.Дд, 500.000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Уд тус тус олгох нь зүйтэй байна.  

Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч А.Л нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөнг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзаж, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан хорих ялыг ялгамжтай оногдуулж, шүүгдэгч С.Аэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хорих ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлд заасны дагуу оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоол болон шүүгчийн захирамжаар хорих ял эдэлж байгаа талаар хэрэгт нотлох баримт авагдсан. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно гэж заасан тул шүүгдэгч А.Лд энэ тогтоолоор оногдуулсан ялд Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1,2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил, 06 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 29 хоногийн хорих ялыг,  шүүгдэгч С.Аэд энэ тогтоолоор оногдуулсан ялд  тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 13 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 07 сар сар 04 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 8 хоногийн хорих ялыг тус тус  нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоож  шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч А.Лийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч А.Л гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлтийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаас доогуур ял оногдуулж өгнө үү дүгнэлт  гаргасан. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно гэж заасан. Мөн Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан байдаг. Шүүгдэгч А.Лийн хувьд хулгайлах гэмт хэрэг үйлдэж шүүхээр урьд 2 удаа хорих ял шийтгүүлсэнээс уг зүйл ангиар буюу бусадтай бүлэглэн бусдын олон тооны малыг, машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэгт хорих ял шийтгүүлсэн бөгөөд түүний хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан хуульд заасан хорих ялаас доогуур ял оногдуулах боломжгүй, харин гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан байдлыг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник,  хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж тус тус хуульчилсан байна. Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч шүүгдэгч А.Л, С.А нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 21-81 АРХ улсын дугаартай Портер маркийн автомашиныг эзэмшигч Н.Ат буцаан олгож, уг тээврийн хэрэгслийн үнэ болох 2.956.905 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч А.Лээс 1.428.452/нэг сая дөрвөн зуун хорин найман мянга дөрвөн зуун тавин хоёр мянга/ төгрөг гаргуулж улсын орлого болгож, шүүгдэгч С.Аээс 1.428.452/нэг сая дөрвөн зуун хорин найман мянга дөрвөн зуун тавин хоёр мянга/ төгрөг гаргуулж хохирол нөхөн төлөхөд тус тус зарцуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч А.Л, С.А нарын 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 34/гучин дөрөв/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хураагдсан улбар шар монгол дээлийн бүсний тасархай, шар өнгийн монгол дээлийн бүсний тасархай 3 ширхэг, ногоон эрээн мяндсан олс зэргийг устгахаар шийдвэрлэв шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Боржигон овогт Сын А, Боржигон овогт Агийн Л нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан бүлэглэж,  машин механизм ашиглан, бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд, шүүгдэгч Боржигон овогт Сын Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Лийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,  С.Аийг 2/хоёр/ жил 2/хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аийг 7/долоо/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч С.Аэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2/хоёр/ жил 2/хоёр/ сарын хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7/долоо/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг 2/хоёр/ жил 9/ес/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч А.Лд энэ тогтоолоор оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор оногдуулсан 5/тав/ жил 06/зургаа/ сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2/хоёр/ жил 1/нэг/ сар 29/хорин ес/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 4/дөрөв/ жил 1/нэг/ сар 29/хорин ес/ хоногийн хорих ялаар, шүүгдэгч С.Аийн энэ тогтоолоор оногдуулсан 2/хоёр/ жил 9/ес/ сарын хугацаагаар хорих ялд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 13 дугаартай шүүгчийн захирамжаар оногдуулсан 2/хоёр/ жил 7/долоо/ сар 04/дөрөв/ хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1/нэг/ жил 10/арав/ сар 8/найм/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 4/дөрөв/ жил 7/долоо/ сар 8/найм/ хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.

 

             5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Лд оногдуулсан 4/дөрөв/ жил 1/нэг/ сар 29/хорин ес/ хоногийн  хугацаагаар хорих ял, С.Аэд оногдуулсан 4/дөрөв/ жил 7/долоо/ сар 8/найм/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

             6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Лийн цагдан хоригдсон 34/гучин дөрөв/ хоног, шүүгдэгч С.Аийн цагдан хоригдсон 34/гучин дөрөв/ хоногийг тус тус хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

             

             7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аээс 5.500.000/таван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Төвшрүүлэх ........... гэх газар оршин суух хаягтай хохирогч Харчу овогт Баасангийн Д/РД:А........./-д, 500.000/таван зуун мянга/ төгрөг гаргуулан Архангай аймгийн ............ гэх газар оршин суух хаягтай, хохирогч Боржигон овогт Гантөмөрийн У/РД:ОЛ........../-д тус тус олгосугай.

 

             8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож хэрэгт битүүмжлэгдсэн, шүүгдэгч А.Л, С.А нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 21-81 АРХ улсын дугаартай Портер маркийн автомашиныг эзэмшигч Н.Ат буцаан олгож, уг тээврийн хэрэгслийн үнэ болох 2.956.905 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч А.Лээс 1.428.452/нэг сая дөрвөн зуун хорин найман мянга дөрвөн зуун тавин хоёр мянга/ төгрөг гаргуулж улсын орлого болгож, шүүгдэгч С.Аээс 1.428.452/нэг сая дөрвөн зуун хорин найман мянга дөрвөн зуун тавин хоёр мянга/ төгрөг гаргуулж хохирол нөхөн төлөхөд зарцуулсугай.

     

             9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улбар шар монгол дээлийн бүсний тасархай, шар өнгийн монгол дээлийн бүсний тасархай 3 ширхэг, ногоон эрээн мяндсан олс зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

 

            10. Шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

            11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            12. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Л, С.А нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         П.ГАНДОЛГОР