Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/55

 

 

 

 

                                 2023/ШЦТ/55

 

 

                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

              Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

              Улсын яллагч: А.Амарсанаа

              Хохирогч: Л.О  

              Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Пүрэвсүрэн, Г.Энхбаяр, М.Алтанчимэг, В.Удвал

              Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч: Т.О, М.Б, Д.С, Б.Бр, Э.Туяасайхан, С.Б, И.О

              Өсвөр насны шүүгдэгч: 17.1

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Найман овогт Бат-Оюуны М, Могой нүдэн овогт Батзоригийн Э, Боржигон овогт Брын А, Боржгон овогт Цэрэнсодномын Б, Монгол овогт Батбаярын Б, Шөвгөр боржигон овогт Оын Эр, Хатагин овогт Сгийн З нарт холбогдох эрүүгийн 2212000000361 тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2008 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 14 настай,   эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тус аймгийн Эрдэнэбулган сумын ......сурагч, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, ...... тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, Шөвгөр боржигон овогт Оын Эр/РД:АЮ....../

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2008 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн

Эрдэнэбулган    суманд төрсөн,  14 настай,     эрэгтэй,   бүрэн   бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тус аймгийн Эрдэнэбулган сумын .......... ангийн сурагч, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ........ тоотод оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, Могой нүдэн овогт Батзоригийн Э/РД:АЮ.........../

 

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2008 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 15 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тус аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар сургуулийн .........сурагч, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ........... тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, Хатагин овогт Сгийн З/РД:АЮ................/

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2008 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 15 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тус аймгийн Эрдэнэбулган сумын .......... сурагч, ам бүп 6, аав, ээж, ах, дүү нарын хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ......... тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийггэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, Монгол овогт Бын Б/РД:АЮ.............../

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2008 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 15 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тус аймгийн Эрдэнэбулган сумын ................. сурагч, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт Архангай аймгийн ............ гэх газар оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, Боржгон овогт Цэрэнсономын Б/РД:АГ............/

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2008 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 1 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тус аймгийн Эрдэнэбулган сумын ........... сурагч, ам бүл 5, аав, ах, дүү нарын хамт Архангай аймгийн .......... тоотод оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй,

Боржигон овогт Брын А/РД:АЮ................../

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2008 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 1 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тус аймгийн Эрдэнэбулган сумын ......... сурагч, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ......... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, Найман овогт Бат-Оюуны М/РД:АЮ.............../

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Өсвөр насны шүүгдэгч О.Эр, С.З, Б.Э нар нь бүлэглэн, 2022 оны 09 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р багийн нутаг дэвсгэрт үсчин, гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Энх- Ундрах” үсчин гоо сайхны газарт буюу байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, иргэн Г.Эн, Б.Р нарын эд зүйлсийг хулгайлан авч хохирогч Г.Энд 310.000 төгрөг, хохирогч Б.Рад 600.000 төгрөг, нийт 910.000 төгрөгийн хохирол учруулсан,

Өсвөр насны шүүгдэгч О.Эр, Ц.Б, Б.Б нар нь бүлэглэн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, 53 дугаар байрны гадна зогсоолоос 2022 оны 10 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө иргэн Х.Сын эзэмшлийн “Даюун” маркийн мотоциклыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч түүнд 450.000 төгрөгийн хохирол учруулсан,

Өсвөр насны шүүгдэгч О.Эр, С.З, Б.Б, Б.А, Ц.Б, Б.М нар нь бүлэглэн, 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р багийн нутаг дэвсгэрт худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Цагаан Эрчис” хүнсний бөөний дэлгүүрт буюу байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлан авч  хохирогч О.Бад 1.689.700 төгрөгийн хохирол учруулсан,

Өсвөр насны шүүгдэгч Ө.Эр нь С.З, Б.Э, Б.Б нар нь бусадтай бүлэглэн, 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Шарсан тахиа”-ны газарт буюу байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлан авч хохирогч Л.Ат 552.700 төгрөгийн хохирол учруулсан,

Өсвөр насны шүүгдэгч О.Эр, Ц.Б, Б.Б, С.З нар нь бүлэглэн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Булган уулын урд байрлах Түргэн үйлчилгээний цэг буюу Л.Оийн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, түүний эд зүйл хулгайлан авч түүнд 1.441.900 төгрөгийн хохирол учруулсан,

Өсвөр насны шүүгдэгч О.Эр, Б.Б, Ц.Б нар нь бүлэглэн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Булган МСҮТ-д байрлах цайны газар буюу байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлан авч бусдад 172.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

              Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шүүх хуралдаанд прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад бичигдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

             Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, өсвөр насны шүүгдэгч: Б.М, Б.Э, Б.А, Ц.Б, Б.Б, О.Эр, С.З нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой, мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан зөрчил тус тус тогтоогдохгүй байна гэж дүгнэв.

             

  Өсвөр насны яллагдагч О.Эр, С.З, Б.Э нар нь бүлэглэн, 2022 оны 09 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р багийн нутаг дэвсгэрт үсчин, гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Энх- Ундрах” үсчин гоо сайхны газарт буюу байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, иргэн Г.Эн, Б.Р нарын эд зүйлсийг хулгайлан авч хохирогч Г.Энд 310.000 төгрөг, хохирогч Б.Рад 600.000 төгрөг, нийт 910.000 төгрөгийн хохирол учруулсан, өсвөр насны яллагдагч О.Эр, Ц.Б, Б.Б нар нь бүлэглэн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, 53 дугаар байрны гадна зогсоолоос 2022 оны 10 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө иргэн Х.Сын эзэмшлийн “Даюун” маркийн мотоциклыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч түүнд 450.000 төгрөгийн хохирол учруулсан, өсвөр насны яллагдагч О.Эр, С.З, Б.Б, Б.А, Ц. Б, Б.М нар нь бүлэглэн, 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р багийн нутаг дэвсгэрт худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Цагаан Эрчис” хүнсний бөөний дэлгүүрт буюу байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлан авч  хохирогч О.Бад 1.689.700 төгрөгийн хохирол учруулсан, өсвөр насны яллагдагч Ө.Эр нь С.З, Б.Э, Б.Б нар нь бусадтай бүлэглэн, 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Шарсан тахиа”-ны газарт буюу байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлан авч хохирогч Л.Ат 552.700 төгрөгийн хохирол учруулсан, өсвөр насны яллагдагч О.Эр, Ц.Б, Б.Б, С.З нар нь бүлэглэн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Булган уулын урд байрлах Түргэн үйлчилгээний цэг буюу Л.Оийн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, түүний эд зүйл хулгайлан авч түүнд 1.441.900 төгрөгийн хохирол учруулсан, өсвөр насны яллагдагч О.Эр, Б.Б, Ц.Б нар нь бүлэглэн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Булган МСҮТ-д байрлах цайны газар буюу байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлан авч бусдад 172.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

              *Хохирогч Л.Оийн шүүх хуралдаанд мэдүүлсэн:

              “...2022 оны 09 дүгээр сарын 09-өөс 10-нд шилжих шөнө Архангай аймгийн 3 дугаар багт харьяалагдах Булган уулын зогсоолын дээр байдаг ТҮЦ-ийг би ажиллуулдаг. Өглөө эрт утас дуугараад авсан чинь ууланд өгсөж байгаа хүмүүс утасдаад танай түцэнд хулгай орсон байна гэсэн. Тэгээд яваад очтол эмх замбараагүй байдалтай, цоожны эвдээд орчихсон байсан. Урьд өдөр нь Ми Си Эс-ээс падаанаар авсан бараанууд байсан. Тэндээс кроплоод тавьсан байсан жижиг ундаануудыг аваад, том ундаануудыг аваад, бэлэг дурсгалын зарж байсан зургийн жаазтай Цээпил гуйн зурагнуудыг орохдоо эвдэж хаясан байсан. Мөнгө төгрөг хайгаад хамаг юм ухаад эвдлэхийн эвдлээд, гишгэж хаяад зайрмагуудыг гаргаж хаясан байсан. Шувуунд өгдөг будааны шуудай суллаад ундаануудаа хийгээд аваад явсан байсан. Хойд урд талаар талаар цувуулаад унагасан байсан. Намайг очиход цагдаа нар оччихсон байсан. Бид хэд ороод зураг хөргийн аваад, тэндээсээ би хамт яваад алга болсон зүйлсээ бүртгээд мэдүүлэг өгсөн. Одоо надад гомдол санал гэх зүйл алга, энэ хүүхдүүд өөрсдийн хийсэн зүйлээ ойлгож байгаа байх, хохирол төлбөрийн хувьд хүүхдүүдийн эцэг эхээс авсан, Згийн аавтай хохирол авах талаар тохиролцсон байгаа ...” гэх мэдүүлэг,

 

              *Эрүүгийн 2212000000361 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

* Хохирогч Г.Эны өгсөн:

“...Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Энх-Ундрах” нэртэй үсчин, гоо сайхны газар ажиллуулдаг. Намайг 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өглөө 10 цагийн үед өөрийн ажиллуулдаг үсчний газарт ирэхэд манай үсчний газрын хойд талын жижиг цонх онгорхой, цонхоор хулгай орсон байдалтай байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Манай үсчин, гоо сайхны газрын маникюрын ширээний шүүгээн дотроос бэлнээр 90.000 төгрөг, цэнхэр өнгийн нокиа гар утас 1 ширхэг, үсчний тавиур дээрээс үс засдаг цагаан өнгийн үсний машин 1 ширхэг, шилэн шүүгээнээс орифлейм брэндийн Асцэндэнт гэдэг нэртэй, хар өнгийн савтай, эрэгтэй хүний үнэртэй ус 1 ширхэг, гоо сайхны өрөөнөөс нүүрний аппаратын баг, жижиг улаан спикер хөгжим, лазер эмчилгээ хийхэд зүүдэг энгийн улаан, өнгийн нүдний шил зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан. Үсний машиныг 2022 оны 06 дугаар сард 145.000, үнэртэй усыг 45.000 төгрөгөөр авч байсан тул энэ үнээр үнэлнэ. Гоо сайхны нүүрний массажны аппаратын маскийг 250 000 төгрөг, спикер хөгжим 60.000 төгрөг, лазер эмчилгээ хийхэд зүүдэг нүдний шилээ 30.000 төгрөг, нокиа маркийн гар утсаа 30 000 төгрөгөөр тус тус үнэлнэ. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, хохирол 310.000 төгрөгийн хохирлоо барагдуулж авсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 12-13 дугаар тал/,

 

*Хохирогч Б.Рын өгсөн:

“...Би 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багт бид нарын үйл ажиллагаа явуулдаг “Энх- Ундрах" нэртэй үсчин, гоо сайхны газрын цонхоор хулгай орсныг өдөр 13 цагийн үед хамт ажилладаг хүнээс мэдсэн. Тэгээд би ирээд эд зүйлсээ бүртгэсэн чинь манай гоо сайхны массажны аппаратын лед гэрлэн маскны утсыг нь тасдаад аваад явсан байсан. Цагаан өнгийн нүүрний баг шиг хэлбэртэй, лед гэрлэн аппаратанд залгадаг утастай массажны маск байгаа. Би гоо сайхны массажны аппаратаа 2022 оны 06 дугаар сард багцаар нь 780.000 төгрөгөөр худалдаж авсан. Уг аппаратын хулгайд алдагдсан лед гэрлэн маск дангаараа зарагддаггүй. Өөр орлуулах лед маск авах боломжтой. Одоо уг орлуулах маск нь 600.000-2.000.000 төгрөгийн үнэтэй байгаа. Би гоо сайхны маскаа төлүүлэх хүсэлтэй байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрт учирсан хохирол 600.000 төгрөгийн төлбөрөө барагдуулж авсан...’’гэх мэдүүлэг /1-р хх-ийн 17-18  дугаар тал/,

 

*Гэрч М.Эын өгсөн:

“...Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Энх-Ундрах” үсчин, гоо сайхны газар ажилладаг. Намайг 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өглөө 11 цагийн үед өөрийн ажилладаг гоо сайхны газартаа ирэхэд хойд талын жижиг 2 цонх хоёулаа онгорхой, хулгай орсон байдалтай байсан. Тэгээд бид нар цагдаад мэдэгдсэн. Нокиа маркийн гар утас, бэлэн мөнгө 90.000 төгрөг, үсний машин, нүдний шил, гоо сайхны аппаратын баг зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан. Хулгай орохын өмнөх орой хамгийн сүүлд 20 цагийн үед манайх үсчин, гоо сайхны газраа хааж явсан. Бид нар явахдаа дандаа цонхоо хааж, бүх юмаа шалгаж явдаг...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 22-23 дугаар тал/

 

*Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 2-8 дугаар тал/

*Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 29-30, 43-44 дүгээр тал/

*Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/1-р хх-ийн 28, 42 дугаар тал/

 

*Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 111 дугаартай:

“...Нокио маркийн гар утасны үнэ 30.000 төгрөг, Remax нэртэй улаан өнгийн спикерны үнэ 60.000 төгрөг, үнэртэй усны үнэ 45.000 төгрөг, үсний машины үнэ 145.000 төгрөг, нүдний шилний үнэ 30.000 төгрөг, Гоо сайханы массажны аппаратны лед гэрлэн маскны үнэ 600.000 төгрөг, нийт 910.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 35 дугаар тал/   

 

*Хохирогч Х.Сын өгсөн:

“...Би 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Нисэхэд байдаг хашаанаасаа өөрийн мотоциклоо унаж ирээд одоо амьдарч байгаа 53 дугаар байрны зогсоол дээр авчирч тавьсан. Хичээл сургууль, ажил гээд 2 хоног мотоциклоо унаагүй. Мотоциклоо анзаарахгүй байж байгаад 2022 оны 10 дугаар сарын 04-ний өглөө байрныхаа гадаа гарч ирээд тамхи татах гээд зогсож байгаад мотоциклоо харъя гэж бодоод очиход миний улаан шар өнгийн Даюун маркийн мотоцикл байхгүй болчихсон байсан. Тэгээд би 12 цаг өнгөрөөгөөд цагдаад дуудлага өгсөн. Би 2021 онд хүнээс 1.200.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Надад алдсан зүйлээ буцааж авсан тул гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 170-173 дугаар тал/

 

*Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд/1-р хх-ийн 170-173 дугаар тал/  

 

*Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 94 дугаартай: “...Унаж хэрэглэж байсан хуучин Даюун маркийн мотоциклийн зах зээлийн үнэлгээг 2022 оны 10 сарын байдлаар 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 205 дугаар тал/

 

*Хохирогч Ө.Бын өгсөн:

“...Цагаан эрчис дэлгүүрт борлуулагч хийдэг. 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өглөө 8 цаг 50 минутын үед дэлгүүр дээр иртэл хаалга онгорхой байсан. Тэгээд би ажлынхаа ахлах Батдорж руу ярьж нөхцөл байдлын талаар танилцуулсан. Намайг очиход гадна, дотор талд ямар нэгэн хүн байгаагүй. Гадна, дотор бүрэн камертай...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 116-117 дугаар тал/

 

*Гэрч П.Янжинлхамын өгсөн:

“...2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 09 цаг 10 минутын үед манай дарга Оюунцэцэг над руу утсаар ярьж, Цагаан эрчист хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд би шууд яваад очсон. Намайг очиход дэлгүүрийн баруун талд байх хаалганы цоож эвдэрсэн онгорхой байдалтай байсан. Тэгээд цагдаа дуудаад хүлээсэн. Тэгээд цагдаа ирэхээр хамт орсон. Пиво сэрүүн 2, 4, 6 ширхэг, Архи Elix 0.75 хэмжээтэй 2 ширхэг, архи хараа 0.5 хэмжээтэй, 13 ширхэг, пиво сэрүүн лаазтай 2 ширхэг, тамхи электрон relix 9 ширхэг, тамхи relix под дотроо 3 ширхэгтэй 20 ширхэг, тамхи clup id 16 20 ширхэг, тамхи esse chang 10 ширхэг, нарийн парламент 10 ширхэг, тамхи майлд свен 6 ширхэг, нарийн лд 9 ширхэг, bond premium blue 6 ширхэг эдгээр бараа материал мөн кассанд байсан бэлэн мөнгө 250.000 төгрөг тус тус алдагдсан. Гадна, дотно камертай. Хасу худалдааны төвийн нэгдсэн харуултай. Тухайн харуул нь шөнө манай дэлгүүрийг эргэж хардаг эсэхийг би мэдэхгүй байна. Дэлгүүрийн баруун талын хаалга эвдэрсэн 50.000 төгрөг, мөн 3 ширхэг шинэ цоож авсан 47.000 төгрөг болсон. Тухайн орсон этгээдүүдээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 89-90 дүгээр тал/

 

*Эд зүйлд үзлэг хийж, хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/2-р хх-ийн 119-127 дугаар тал, 133-138 дугаар тал/

 

*Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 94 дугаартай: “...2.4 литрийн сэрүүн нэрийн пиво 6 ш, 750 литрийн эликс нэрийн архи 2 ш, 500л-ийн Хараа архи 13 ш, 500л-ийн лаазтай сэнгүр пиво 2 ш, рэлакс электон тамхи 9, Рэлакс под тамхи 20 ш, клап иди тамхи 20 ш, чэнж эссэ 10 ш, милд сэвэн тамхи 6 ш, тамхи ЛДи нарийн 9ш, Бонд прэмиум блиу тамхи 6 ш бүгд 11 нэр төрлийн барааны үнэлгээг 2022 оны 09 сарын байдлаар 1.689.700/нэг сая зургаан зуун наян мянга долоон зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/2-р хх-ийн 135 дугаар тал/,

 

*Хохирогч Л.Аийн өгсөн:

“...Нөхөр бид 2 Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 999 төвийн хойд талд хувиараа 4x6 хэмжээтэй хоолны газар ажиллуулдаг. Тэгээд бид хоёр 2022 оны 06 дугаар сарын 08-ны өглөө 08 цагийн үед гэрээсээ хоолны газар дээрээ ирсэн чинь хоолны газрын баруун талын цонхны төмөр хамгаалалтын гагнаасыг дээш нь хугалж сөхөөд цонх онгойлгож хулгайч орсон байдалтай байсан. Тэгээд бид 2 цагдаад дуудлага өгсөн. Манай хоолны газрын хөргүүр дотор байсан МСS шилтэй ундаа 69 ширхэг, хүслийн кока кола ундаа 12 ширхэг, фанта ундаа 12 ширхэг, гоёын жижиг ундаа 50-60 ширхэг алдагдсан. Мөн гал тогооны хэсэгт байх хөргөгч дотроос зочин хиам 3 кг, нарийн Анчин нэртэй хиам 3 кг, жижиг нарийн зайдас 3 кг хөргөгчин дээр байсан Кимчи нэртэй бэлэн гоймон 20 ширхэг, хөргөгчийн хажуу талын тавиур дээрх сагсанд байсан найруулдаг кофе, сүүтэй цай, жимстэй цай зэрэг олон төрлийн зүйлс хулгайд алдагдсан. Хүмүүс хоол иддэг зааланд байсан хөлдөөгч дотроос кружева зайрмаг 70-30 ширхэг, мини шоколадтай зайрмаг 10 ширхэг, тэссо зайрмаг 40 ширхэг тус тус алдагдсан байсан. Мөн манай хоолны газрын хөргүүрийн дээд талын тавиур дээр байсан цагаан цаасан хайрцаг дотроос задгай, бүхэл нийлсэн 285.000 төгрөг бэлнээр, хажууд нь байсан бор цаасан хайрцаг дотор байсан бор түрийвч дотроос задгай, бүхэл нийлсэн 180.000 төгрөг бэлнээр тус тус хулгайд алдагдсан. Бэлнээр алдагдсан мөнгө нь нийт 465.000 төгрөг, ундаанууд МСS жижиг ундаа 69 ширхэг нь 55.200, хүслийн ундаа 24 ширхэг 29.000 төгрөг, 50 ширхэг жижиг гоёын жүүс 69.500. зочин хиам 3 кг 33.000, нарийн Анчин нэртэй хиам болон зайдас 6 кг 63.000, кимчи гоймон 20 ширхэг 48.000. кружева зайрмаг 70 ширхэг 84.000, мини шоколадтай зайрмаг 10 ширхэг 8500, тэссо зайрмаг 40 ширхэг 42.000 төгрөгийн үнэтэй эд зүйлс алдагдсан. Нийт бэлэн мөн болон эд зүйлсийнх нь хохирол 897.000 төгрөг болж байна. Энэ үнийн дүнд сагсан дотор байсан кофе, цайны мөнгө бодогдоогүй...” гэх мэдүүлэг/3-р хх-ийн 135-136 дугаар тал/

 

*Гэрч Г.Брын өгсөн:

“...Тэр шөнө би объектоо 2-3 удаа эргэж шалгасан. Тухайн үед надад ямар нэгэн сэжигтэй зүйл ажиглагдаагүй...” гэх мэдүүлэг/3-р хх-ийн 149-151 дүгээр тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 48 дугаартай:

“...Хэргийн газраас бэхжүүлж авсан “1, 8, 10, 12” дугаартай 4 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн “1, 8, 10, 12” дугаартай 4 ширхэг гарын мөр, гарын хээний нэгдсэн санд байгаа мөр, дардастай тохирохгүй байна...” гэх мэдүүлэг/3-р хх-ийн 164-165 дугаар тал/

 

*Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 109 дугаартай:

“...MCS-ийн шилтэй ундаа 69ш, хүслийн сосо ундаа 12 ш, хүслийн панта ундаа 12ш, 500л-ийн гоё нэртэй ундаа 50ш, зочин нэрийн хиам 3 кг, зочин нэрийн хиам кг, кимчи нэртэй чанадаг бэлэн гоймон 20 ш, кружевва нэртэй зайрмаг 70 ш, мини шоколадтай зайрмаг 10 ш, тессо нэртэй зайрмаг 40 ш, бүгд 10 нэр төрлийн барааны үнэлгээг 2022 оны 06 дугаар сарын байдлаар 552.700/таван зуун тавин хоёр мянга долоон зуу/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/3-р хх-ийн 195 дугаар тал/

 

* Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 133 дугаартай:

“...Ее нэртэй кофе нэг уут буюу 50 ш, хаан нэртэй цай нэг уут буюу 30 ш, чацаргана нэртэй жимстэй цай 1 уут буюу 30 ш, 150см*80см-ийн хэмжээтэй вакум цонхны хаалт төмөр, гаднах сүүдрэвчийн 10*2м-ийн хэмжээтэй төмөр хашлага зэрэг эд зүйлийн үнэлгээг 2022 оны 06 сарын байдлаар зах зээлийн ханшаар 193.000/нэг зуун ерэн гурван мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/3-р хх-ийн 244 дүгээр тал/,

 

*Хохирогч Л.Оийн өгсөн:

“...Би 2022 оны 09 дүгээр сарын 09-ний орой 22 цагийн үед Булган уулын баруун талд байрлах хүнс, шашны эд зүйл зардаг түц ээ хаагаад гадна талаас нь хятад цоожоор цоожлоод явсан юм. Тэгээд маргааш өглөө нь 10 цагийн үед ирэхэд манай түцний гадна талын хаалга онгорхой онгойлгоод ортол дотор эд зүйлүүд эмх замбараагүй болсон хулгай орсон шинжтэй байсан. Манай түцнээс том түмний ундаа 13 ширхэг, хүслийн жижиг ундаа 60 ширхэг, том хайрцагтай печень 4 хайрцаг, 8 ширхэг лаазтай самар, 4.000 төгрөгийн чипс 9 ширхэг алдагдсан. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг/4-р хх-ийн 47 дугаар тал/,

 

*Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/4-р хх-ийн 10-16 дугаар тал/

 

            *Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 133 дугаартай:

            “...Панта нэрийн ундаа 15 ш, түмний ундаа 2 ш, фузетэй том 2 ш, панч том 4 ш, хүслийн жижиг ундаа 84 ш, чокопэй том 4 ш, рулет 8 ш, лаазтай самар 8 ш, чипо 9 ш, печен том 17 ш, Еэ еэ кофе уутаараа 50 ш, диско печень 4 ш, том контик 18 ш, боурбон печен жижиг 16 ш, ууттай чихэр 19 ш, ууттай самар 12 ш, алибаба 8ш, сникерс хайрцагтай 18 ш, яарчэй сникерс төрөл хайрцагтай 18 ш, А-3 хэмжээтэй жаазалсан зураг 3 ш, монетон бөгж 1 ш, зоостой мэлхий 1 ш, хүүхдийн усан буу 1 ш, ментос бохь 1 хайрцаг, хорошая нэртэй шоколад 23 ш, хаалганы цоож 1 ш бүгд 26 нэр төрлийн бараа, эд зүйлийн үнэлгээг 2022 оны 09 сарын байдлаар 1.441.900/нэг сая дөрвөн зуун дөчин нэгэн мянга есөн зуу/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/4-р хх-ийн 47 дугаар тал/

            *Хохирогч Б.Эийн өгсөн:

            “...2022 оны 10 дугаар сарын 03-ны орой 20 цаг 00 минутын орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг нутаг дэвсгэрт уйл ажиллагаа явуулдаг Булган МСҮТ-ийн байранд байх цайны газраа хоёр эргэж цоожилдог голтой цоожоор цоожлоод явсан юм. 2022 оны 10 дугаар сарын 04-ний өглөө ажилдаа иртэл манай цайны газрын хаалга эвдэрсэн байдалтай байхаар нь би шууд л цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ирсний дараа орж үзтэл манай цайны газраас 29 ширхэг шилтэй См си эс ундаа, кофе 1 хайрцаг, хиам 5 кг, гал тогооны газын очлуур 1 ширхэг, чанасан өндөг 10 ширхэг, хулгайд алдсан байсан. Манай цайны газрын хаалганы цоожны голыг нь эвдэлж орсон байна...” гэх мэдүүлэг/4-р хх-ийн 126-127 дугаар тал/

 

            *Гэрч П.Цийн өгсөн:

            “...2022 оны 10 дугаар сарын 04-ний өглөө ажилдаа гарах гээд байж байтал надтай хамт ажилладаг Б.Э гар утсаар залгаад манай цайны газарт урд шөнө хулгай орсон байна гэж хэлсэн. Би ч ажилдаа гарах гээд бэлдэж байсан болохоор шууд яваад очтол манай цайны газрын цоожийг нь эвдэлж хулгай орсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг/4-р хх-ийн 169-170 дугаар тал/

 

            *Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/4-р хх-ийн 113-121 дүгээр тал/

            *Дамно ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн АЦ22-115 дугаартай:

    “...Шилтэй эм си эс ундаа 29 ширхэг, кофе, 5 кг хиам, газын очлуур, чанасан өндөг 10 ш, хаалганы гол цоожний үнийг нийт 172.800/нэг зуун далан хоёр мянга найман зуу/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/4-р хх-ийн 154-155 дугаар тал/ зэргээр үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Өсвөр насны шүүгдэгч О.Эр, Ц.Б, Б.Б, С.З, Б.Э, Б.А, Б.М нарыг хүн байнга үйл ажиллагаа явуулах  зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг авсан буюу эд хөрөнгийн өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар эд хөрөнгийг өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг, өсвөр насны шүүгдэгч О.Эр, Ц.Б, Б.Б нарын хохирогч Х.Сын эзэмшлийн Даюун маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг тус тус  хангаж байна.

Архангай аймгийн Прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч О.Эр, Ц.Б, Б.Б нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт  зааснаар, өсвөр насны шүүгдэгч С.З, Б.Э, Б.А, Б.М нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт  зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

Иймд өсвөр насны шүүгдэгч О.Эр, Ц.Б, Б.Б нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, хулгайлах гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд, өсвөр насны шүүгдэгч С.З, Б.Э, Б.А, Б.М нарыг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Хохирол хор уршгийн талаар:

              Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульд заасан ба энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Энд 310.000 төгрөгийн, хохирогч Б.Рад 600.000 төгрөгийн, хохирогч Х.Сд 450.000 төгрөгийн, хохирогч Ө.Бад 1.689.700 төгрөгийн, хохирогч Л.Ат 552.700 төгрөгийн, Л.Од 1.441.900 төгрөгийн, хохирогч Б.Эт 172.800 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт эд хөрөнгийн үнэлгээний талаар дүгнэлт гаргасан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байх бөгөөд хохирогч нар нь мөрдөн байцаалтын шатанд хохирол төлбөрөө бүрэн авсан гомдол саналгүй талаар мэдүүлэг өгсөн мөн шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн тул өсвөр насны шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. Харин хохирогч Л.О нь хохирол төлбөрөө бүрэн хүлээж аваагүй, өсвөр насны шүүгдэгч С.Згийн аавтай хохирол төлбөрийн талаар тохиролцсон болохоо илэрхийлсэн, мөн өсвөр насны шүүгдэгч С.З, Б.А нар нь хохирогч О.Бад хохирол төлбөрийг төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нараас тус бүр 213.350 төгрөгийг гаргуулан хохирогч О.Бад, өсвөр насны шүүгдэгч С.Згийн хууль ёсны төлөөлөгчөөс 360.475 төгрөгийг гаргуулах хохирогч Л.Од тус тус олгохоор шийдвэрлэв.

 

            Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс өсвөр насны шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд өсвөр насны шүүгдэгч Б.М, Б.Э, Б.А, Ц.Б, Б.Б, О.Эр, С.З нар нь өөрсдийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн,  өсвөр насны шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, өсвөр насны шүүгдэгч Б.М, Б.Э, Ц.Б, Б.Б, О.Эр нар нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдоогүй байгааг дурдан, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан прокурорын саналын хүрээнд өсвөр насны шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж дүгнэв.  

 

Өсвөр насны шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй 14 настай байсан болох нь тэдгээрийн төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон мөрдөгчийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь  зүйтэй байна.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.М, Б.Э, Б.А, Ц.Б, Б.Б, О.Эр, С.З нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн тэдгээрийн хувийн байдлыг харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Эрт ял оногдуулахыг тэнсэж 2 жил 4 сарын хугацаагаар, Ц.Бд ял оногдуулахыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар, Б.Бд ял оногдуулахыг тэнсэж 1 жил 7 сарын хугацаагаар,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Мд ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар, Б.Эод ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар, Б.Ат ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар, С.Зд ял оногдуулахыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар тус тус хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Өсвөр насны шүүгдэгч нарт хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оршин суугаа газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг давхар авч, өсвөр насны шүүгдэгч Б.М, Б.Э, Б.А, Ц.Б, Б.Б, О.Эр, С.З нарт авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Архангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгах нь зүйтэй байна.  

 

Өсвөр насны шүүгдэгч Б.М, Б.Э, Б.А, Ц.Б, Б.Б, О.Эр, С.З нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, Б.М, Б.Э, Ц.Б, Б.Б, О.Эр нар энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч Шөвгөр Боржигон овогт Оын Эр, Монгол овогт Батбаярын Б, Боржигон овогт Цэрэнсономын Б нарыг  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах гэмт хэргийг байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд  нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт, өсвөр насны шүүгдэгч Могой нүдэн овогт Батзоригийн Э, Хатагин овогт Сгийн З, Боржигон овогт Брын А, Найман овогт Бат-Оюуны М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан  хулгайлах гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд  нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Эрт ял оногдуулахыг тэнсэж 2/хоёр/ жил 4/дөрөв/ сарын хугацаагаар, өсвөр насны шүүгдэгч Б.Бд ял оногдуулахыг тэнсэж 1/нэг/ жил 7/долоо/ сарын хугацаагаар, өсвөр насны шүүгдэгч Ц.Бд ял оногдуулахыг тэнсэж 1/нэг/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан зааснаар өсвөр насны шүүгдэгч  С.Зд ял оногдуулахыг тэнсэж 1/нэг/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар, өсвөр насны шүүгдэгч Б.Эод ял оногдуулахыг тэнсэж 1/нэг/ жилийн хугацаагаар, өсвөр насны шүүгдэгч  Б.Ат ял оногдуулахыг тэнсэж 1/нэг/ жилийн хугацаагаар, өсвөр насны шүүгдэгч Б.Мд ял оногдуулахыг тэнсэж 1/нэг/ жилийн хугацаагаар, тус тус хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, энэ хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суугаа газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Эр, Б.Э, Ц.Б, Б.Б, С.З, Б.А, Б.М нар нь хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарласугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Эр, Б.Э, Ц.Б, Б.Б, С.З, Б.А, Б.М нарт авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Архангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэр тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Згийн хууль ёсны төлөөлөгч Д.Сгээс 360.475/гурван зуун жаран мянга дөрвөн зуун далан тав/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган ........... тоотод оршин суух хаягтай, Боржигон овогт Лхагвасүрэнгийн О/РД:........../-д, 213.350/хоёр зуун арван гурван мянга гурван зуун тавь/ төгрөг гаргуулан мөн өсвөр насны шүүгдэгч Б.Аын хууль ёсны төлөөлөгч Б.Браас 213.350/хоёр зуун арван гурван мянга гурван зуун тавь/ төгрөг гаргуулан Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ....... тоотод оршин суух хаягтай, хохирогч Гүр овогт Өсөхбаярын Б/АД........../-д тус тус олгосугай.  

 

6. Өсвөр насны шүүгдэгч О.Эр, Б.Э, Ц.Б, Б.Б, С.З, Б.А, Б.М нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, О.Эр, Б.Э, Ц.Б, Б.Б, Б.М нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Өсвөр насны шүүгдэгч О.Эр, Б.Э, Ц.Б, Б.Б, С.З, Б.А, Б.М нарт албадлагын арга хэмжээ авсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд өсвөр насны шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд өсвөр насны шүүгдэгч О.Эр, Б.Э, Ц.Б, Б.Б, С.З, Б.А, Б.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          П.ГАНДОЛГОР