Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2021/0734

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М.Г,

Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газар

Нэхэмжлэлийн шаардлага: Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б/250 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Г, түүний өмгөөлөгч Т.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., Х.Нар*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Намуунтөгөлдөр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Маргаан бүхий Б/250 дугаар тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.1, 33.2.2, Зөрчлийн тухай хуулийн 8.7 дугаар зүйл, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.3, 13.1.4, 13.1.5, 12 дугаар зүйлийн 12.1.11, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3.2, 2.3.6, 2.3.8-т заасныг тус тус зөрчсөн гэж албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Сахилгын шийтгэлээр албан тушаал бууруулах тушаал гаргасан боловч албан тушаал бууруулан ямар албан тушаалд ажиллахыг заагаагүй тул нэг жил гаруй хугацаанд ажилгүй байсан.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.1, 33.2.2, Зөрчлийн тухай хуулийн 8.7 дугаар зүйл, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.3, 13.1.4, 13.1.5, 12 дугаар зүйлийн 12.1.11, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3.2, 2.3.6, 2.3.8-т заасныг тус тус зөрчсөн гэж үзсэн зөрчлүүд нь шүүхээр тогтоогоогүй байхад хэт нэг талыг баримтлан шийдвэрээ гаргасан. Монгол Улсын Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам код-д заасан албан шалгалт явуулах журмыг зөрчиж явуулсан. Надад мэдэгдэхдээ гүйцэтгэх ажиллагаа явуулж, шалгаж тогтоосон гэж хуралд оруулсан боловч Тусгай хяналтын дэд хороонд гомдол гарган шалгуулахаар Цагдаагийн Ерөнхий газраас Тусгай хяналтын дэд хороонд манайх албаны хэсэгчилсэн шалгалт явуулсан, гүйцэтгэх ажлын холбогдолтой шалгалт хийгээгүй гэж тайлбарласан. Гэтэл шүүхэд 96 хуудас маш нууц материалыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Мөн надаас санхүүгийн материал болон эд зүйлс хүлээлцэж байсан баримтуудыг хяналт шалгалтын явцад хурааж авсан боловч тухайн баримтуудыг одоог хүртэл шүүхэд болон хэрэг бүртгэлтийн явцад гаргаж өгөөгүй. Энгийн материалуудад төрийн албаны нууцын дардас дарсан. Энэ нь Төрийн болон албаны нууцын тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Б/173 дугаар тушаал нь ажилд томилогдох үедээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад гэм буруу нь шалгагдаж дуусаагүй бөгөөд Захиргааны хэргийн шүүх, Иргэний хэргийн шүүхэд тус тус хандсан байхад шууд ажилд томилсон. Б/250 тушаалын хувьд гомдолтой, шүүхээр шийдвэрлүүлэхээр явж байхад шүүхийн шийдвэр гартал тухайн албан тушаалд очихгүй гэдгээ мэдэгдсэн. Б/250 дугаар тушаалтай холбоотой маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад Б/173 дугаар тушаал гарсныг хууль бус гэж үзэж байгаа бөгөөд ажилгүй байсан хугацааны нэг жилийн цалин хөлс, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн олгохгүйгээр шууд ажлыг хүлээн ав гэсэн байдлаар хандсан тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн Б/173 дугаар тушаал нь Баянгол дүүрэг дэх хороо хариуцсан ахлах байцаагчийн албан тушаалд томилсон байна. Удирдах албан тушаалтны хууль зөрчсөн шийдвэрийн улмаас албан хаагчид олон жил шалгуулж, гутаагдаж, доромжлуулж байна. Удирдах албан тушаалтны үндсэн зорилго нь цагдаагийн байгууллага түүний албан хаагчдын эрх ашгийг үнэхээр зөрчиж байгаа эсэхэд туслалцаа үзүүлж, дүгнэлт гаргах ёстой. Гэтэл Цагдаагийн албанд мөр зэрэгцэн ажиллаж байсан залуучууд нэгнийхээ эсрэг шүүхээр тогтоогдоогүй, баримтжуулаагүй материалыг гэмт хэрэг үйлдсэн мэт, санхүүгийн баримтаар нотлогдсон гэж, ямар ч санхүүгийн хяналт шалгалт, акт, дүгнэлт гараагүй байгааг мэдсээр байж илтэд худал мэдүүлэг өгч байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгчийг Дундговь аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байх хугацаанд 2018 оны 2 дугаар сард цагдаагийн байгууллага, албан хаагчтай холбоотой мэдээлэл, гомдол саналыг хүлээн авдаг 126 дугаарын утсанд Дундговь аймаг дахь М.Гт холбогдуулан гомдол мэдээлэл удаа дараа ирсний дагуу Цагдаагийн Ерөнхий газрын аюулгүй байдлын хэлтсээс гомдолд мэдээллийг шалгах ажлын хэсэг томилогдон ажиллахад дараах нөхцөл байдал тогтоогдсон. Үүнд: 1.Дундговь аймаг дахь цагдаагийн газрын албаны ДУА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийлгэхээр сонгон шалгаруулалт зохион байгуулж, гэрээ байгуулсан 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ДУАГОНӨГ/201711048 дугаартай гэрээ, сонгон шалгаруулалтад оролцсон "Э" ХХК-ийн баримтыг хуурамчаар бүрдүүлсэн;

2. Иргэн Ж.Мдээс хувийн хэрэгцээнд худалдан авсан хонины махны төлбөрийг байгууллагын шатахууны урсгал зардлаас төлж барагдуулсан нь иргэн Ж.Мд, ахлах нягтлан бодогч Ц.Н, Б.Т******* нарын тайлбар мэдүүлгээр тогтоогдож, уг үйлдэл нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д заасан төсвийн захирагч нь батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах", Зөрчлийн тухай хуулийн 8.7 дахь хэсэгт заасан /Хөрөнгө зөвших /-ыг тус тус зөрчсөн; төлбөр болон албан өрөөний засвартай холбоотой үлдэгдэл тооцоог төлөөгүй 3. Иргэн С.Т*******, Б.Б******* нараас хувийн хэрэгцээнд авч ашигласан махны байгаа нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 23-ны дүрэм" ийн 2.3.2"... цагдаагийн байгууллагын нэр төр, алдар хүндэд харшлах өдрийн А/129 дүгээр тушаалаар батлагдсан Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн аливаа зохисгүй үйлдэл гаргахгүй байх... ", 2.4.1 ...өөрийн болон албаны нэр төрийг" төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн ариун байлгах ". Төрийн албаны тухай хууль /2002/-ийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, алба хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх" хэм хэмжээг тус тус зөрчсөн ;, 4. Дэрэн сумын иргэн Э.А*******т гүйцэтгэх ажлын зардлаас зээл өгсөн үйлдэл нь "Цагдаагийн гүйцэтгэх ажлын заавар, журмууд"-ын 19 дүгээр зүйлийн 19.1.5-д заасан "гүйцэтгэх ажлын тусгай техник, хэрэгсэл, бусад эд зүйлийг албан бус хэрэгцээнд ашиглах", 26 дугаар зүйлийн 26.1.4-д заасан "Хууль бус гуйлт, хүсэлтийг биелүүлэх", "Цагдаагийн байгууллагын гүйцэтгэх ажлын санхүүжилтийн журам"-ын 12 дугаар зүйлийн 12.2-д заасан гүйцэтгэх ажлын зардлыг зориулалтын бусаар зарцуулах хэм хэмжээг тус тус зөрчсөн нь тогтоогдсон.

Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т төрийн алба хаагч нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, "төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахих төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн хүлээхээр, Цагдаагийн албаны хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-т "Цагдаагийн алба хаагч нь үйл ажиллагаандаа цагдаагийн төв байгууллагаас тогтоосон олон нийттэй харилцах, хэрэгжүүлэхэд баримтлах ёс зүй, сахилгын дүрмийг мөрдөж ажиллана, 81.2-т "Энэ хуулийн 81.1-д заасан цагдаагийн алба хаагчийн ёс зүй, сахилгын дүрмийг цагдаагийн төв байгууллагын дарга батална" 81.3-т "Энэ хуулийн 81.2, 81.3-т заасан ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн нь сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болно." гэж тус тус заасан бөгөөд мөн зүйлийн 81.4 дэх хэсэгт Төрийн албаны тухай хууль болон цагдаагийн албаны тухай хууль, ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн албан тушаалтанд оногдуулах сахилгын шийтгэлийн төрлийг заасан. Дундговь аймаг дахь цагдаагийн газрын албаны ДУА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийлгэхээр сонгон шалгаруулалт зохион байгуулж гэрээ байгуулсан 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ДУАГОНӨГ/201711048 дугаартай гэрээ, сонгон шалгаруулалтад оролцсон Э******* ХХК-ний баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэх асуудлыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн. Цагдаагийн ерөнхий газрын даргын дэргэдэх зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 05 дугаар хуралдаанаар хэлэлцэж, мөн газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/250 дугаар тушаалаар М.Гт Албан тушаал бууруулах" сахилгын шийтгэл оногдуулсан.

Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актын талаар мэдсэн атлаа хуульд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.81, 109 дүгээр зүйлийн хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй нь 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар М.Гын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Б/178 дугаар тушаалаар цагдаагийн дэд хурандаа Б.Мё миний бие Дундговь аймаг дахь цагдаагийн газрын даргаар томилогдсон.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт зааснаар иргэн М.Гын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Миний бие тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй тул эзгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлттэй байна... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Г нь 2019 оны 4 дүгээр сарын 04-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б/250 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б/250 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох гэж тодорхойлжээ.

Шүүх нэхэмжлэгчийн эцсийн байдлаар тодорхойлсон шаардлага болох Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын12-ны өдрийн Б/250 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбаруудыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Б/365 дугаар тушаалаар Дундговь аймаг дахь цагдаагийн газрын даргаар томилсон бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Сахилгын шийтгэл оногдуулж, ажлаас чөлөөлөх тухай Б/250 дугаар тушаалаар Засгийн газрын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 78.1, 78.2, 81.4.3, 97 дугаар зүйлийн 97.1 хэсэгт заасныг үндэслэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.1, 33.2.2, Зөрчлийн тухай хуулийн 13.1.1, 13.1.4, 13.1.5, 13.1.11 дэх заалт Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 2.3.2, 2.3.6, 2.3.8-д заасныг тус тус зөрчсөн үндэслэлээр албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй.

Учир нь 2018 оны 02 дугаар сард цагдаагийн байгууллага, албан хаагчтай холбоотой мэдээлэл, гомдол саналыг хүлээн авдаг 126 дугаар утсанд Дундговь аймаг дахь цагдаагийн газрын үйл ажиллагаа, тус газрын дарга, цагдаагийн хурандаа М.Гт холбогдуулан гомдол мэдээлэл удаа дараа ирсний дагуу Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсээс гомдол мэдээллийг шалгах ажлын хэсэгт томилогдон хяналт шалгалт хийжээ.

Албаны шалгалтаар Дундговь аймаг дахь цагдаагийн газрын албаны ДУА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийлгэхээр сонгон шалгаруулалт зохион байгуулж, гэрээ байгуулсан 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ДУАГОНӨГ/201711048 дугаартай гэрээ, сонгон шалгаруулалтад оролцсон Э******* ХХК-ийн баримтыг хуурамчаар бүрдүүлсэн,

Иргэн Ж.Мдээс хувийн хэрэгцээнд худалдан авсан хонины махны төлбөрийг байгууллагын шатахууны урсгал зардлаас төлж барагдуулсан нь иргэн Ж.Мд, ахлах нягтлан бодогч Ц.Н, Б.Т******* нарын тайлбар мэдүүлгээр тогтоогдож, уг үйлдэл нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д заасан төсвийн захирагч нь батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, Зөрчлийн тухай хуулийн 8.7 дахь хэсэгт заасан Хөрөнгө завших/-ыг тус тус зөрчсөн,

Иргэн С.Т*******, Б.Б******* нараас хувийн хэрэгцээнд авч ашигласан махны төлбөр болон албан өрөөний засвартай холбоотой үлдэгдэл тооцоог төлөөгүй байгаа нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 2.3.2 ...цагдаагийн байгууллагын нэр төр, алдар хүндэд харшлах, аливаа зохисгүй үйлдэл гаргахгүй байх..., 2.4.1 ...өөрийн болон албаны нэр төрийг ариун байлгах, Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5 төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм, хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, төрийн албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх хэм хэмжээг тус тус зөрчсөн,

Дэрэн сумын иргэн Э.А*******т гүйцэтгэх ажлын зардлаас зээл өгсөн үйл Цагдаагийн гүйцэтгэх ажлын заавар, журмууд-ын 19 дүгээр зүйлийн 19.1.5-д заасан гүйцэтгэх ажлын тусгай техник, хэрэгсэл, бусад эд зүйлийг албан бус хэрэгцээнд ашиглах, цагдаагийн байгууллагын гүйцэтгэх ажлын санхүүжилтийн журам-ын 12 дугаар зүйлийн 12.2-д заасан ...гүйцэтгэх ажлын зардлыг зориулалтын бусаар зарцуулах... хэм хэмжээг тус тус зөрчсөн гэх зөрчлүүдийг илрүүлжээ.

Албаны шалгалтаар илэрсэн зөрчлийг цагдаагийн албан хаагчид эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хөрөнгө завших, гэмт хэргийн шинж агуулсан, мөн ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж үзээд Цагдаагийн ерөнхий газрын даргад Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3.2 цагдаагийн байгууллагын нэр төр, алдар хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл гаргахгүй байх, 2.4.1 өөрийн болон албаны нэр хүндийг ариун байлгах заалтуудыг зөрчсөн үндэслэлээр мөн дүрмийн 3.2, Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д зааснаар албанаас халах шийтгэл ногдуулах, холбогдох гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжтэй байх тул харьяаллын дагуу шалгуулахаар Авлигатай тэмцэх газар шилжүүлэх санал оруулжээ.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б/250 дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох заалтаас үзэхэд цагдаагийн байгууллага, алба хаагчийн нэр төр, алдар хүндэд харшлах зохисгүй үйлдэл гарган, өргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчиж, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх төрийн тусгай албан хаагчийн нийтлэг үүргээ зөрчсөн, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3.2 цагдаагийн байгууллагын нэр төр, алдар хүндэд харшлах зохисгүй үйлдэл, эс үйлдэл гаргахгүй байх, 2.4.1 өөрийн болон албаны нэр төрийг ариун байлгах заалтыг зөрчсөн үндэслэлээр Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.3-д зааснаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хөрөнгө завших, гэмт хэргийн шинж агуулсан үйлдлийг харьяаллын дагуу шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн бөгөөд энэ нь маргаан бүхий тушаалын үндэслэл болоогүй юм.

Цагдаагийн албан хаагчид сахилгын шийтгэл хүлээлгэх, албаны шалгалтын дүнг танилцуулсан танилцуулгаас үзвэл эрх мэдлээ урвуулан ашиглаж хуурамч баримт бичиг бүрдүүлж, байгууллагын хөрөнгийг хувьдаа зарцуулсан нь хууль дээдлэн сахин биелүүлэх төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргээ зөрчсөн, хууль дээдлэн биелүүлэх-ээр өргөсөн тангарагаа зөрчсөн, улмаар эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хөрөнгө завших гэмт хэргийн шинжтэй үйлдэлд холбогдож цагдаагийн байгууллага, албан хаагчийн нэр төр, алдар хүндэд харшлах зохисгүй үйлдэл гаргасан нь алба хаагчийн ёс зүйг чанд сахин, чин шударгаар ажиллах-аар өргөсөн тангараг, цагдаагийн байгууллага, албан хаагчийн нэр төр, алдар хүндэд харшлах зохисгүй үйлдэл гаргахгүй байх, цагдаагийн албаны болон албан хаагчийн нэр төрийг ариун байлгах ёс зүй, сахилгын дүрмийн ноцтой зөрчил гэж үзээд сахилгын шийтгэл ногдуулсан байх тул шүүх энэ шийдвэрийг хуульд нийцсэн, үндэслэлтэй гэж үзлээ.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Дундговь аймаг дахь цагдаагийн газрын дарга М.Г нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөр цагдаагийн байгууллагын албан хэрэгцээний Ланд Круйзер 200 маркийн автомашины мотор худалдан авах ажиллагаанд нөлөөлж, бусдад давуу байдал бий болгосон, тус Цагдаагийн газарт сантехникчээр ажиллаж байсан Д.Б*******ы цалингийн нэмэгдлийг буруу оруулсан, иргэн. Ж.Мдээс хувийн хэрэгцээнд худалдан авсан махны төлбөрийг байгууллагын шатахууны зардлаас төлүүлсэн, Э.А*******т байгууллагын гүйцэтгэх ажлын зардлаас зээл өгсөн, иргэн С.Т*******, Б.Б******* нараас хувийн хэрэгцээнд авч ашигласан махны төлбөр болон өрөөний засвартай холбоотой үлдэгдэл тооцоог төлөөгүй байж болзошгүй... гэх үйлдэлд Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч комиссар, А.М******* хүлээн авч шалгаад 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал гаргаж ирүүлснийг, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор П.Г******* хэргийг хянаад 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 408 дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэжээ.

Ийнхүү албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт холбогдолгүй үндэслэлээр холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь сахилгын шийтгэл хүлээлгэсэн шийдвэрийг илт хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй.

Түүнчлэн Нийслэлийн Прокурорын газрын 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан прокурорын тогтоолыг хүчингүй болгох тухай тогтоолоор Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор П.Г*******ын 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 408 дугаар тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн 18020229 дугаартай хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс маргаан бүхий акт болох Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б/250 дугаар тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно, 47.1.1-д утга агуулгын илэрхий алдаатай, 47.1.6 иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, 47.1.7 түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтуудаас үзвэл утга агуулгын илэрхий алдаатай захиргааны акт нь гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй байна. Илэрхий алдаа гэдэг нь дүгнэлт хийх чадвартай ердийн дундаж хүн хараад тухайн захиргааны акт хуульд нийцсэн байх боломжгүй гэж үзэхээр байхыг хэлнэ.

Мөн түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэдэг нь дээрх хуульд заасан бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байхыг хэлнэ. Жишээлбэл, шийдвэр гаргасан захиргааны байгууллага нь татварын улсын байцаагч боловч нийгмийн даатгалын шимтгэл ногдуулсан байх, гэх мэт илт алдаатай захиргааны актыг бодит нөхцөл байдалд тохирохгүй үүрэг ногдуулсныг биелүүлэх боломжгүй гэж үзэх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, 47.1.7-д заасан илт хууль бус захиргааны акт гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/173 дугаар Ажилд томилох тухай тушаалаар М.Гыг 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст 10 дугаар хороолол дахь цагдаагийн хэсгийн даргаар томилсон хэдий ч нэхэмжлэгч М.Г тус албан тушаалд очиж, ажиллаагүй тул Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/282 дугаар Ажлаас чөлөөлж, томилох тухай тушаалаар тус албан тушаалаас чөлөөлсөн байдаг.

Нэхэмжлэгчийн хувьд Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 2.5.1-д заасны дагуу ...өөрийн мэдлэг, ур чадвар, мэргэшлийн түвшингээ дээшлүүлэх нь насан туршийн үйл явц гэж ухамсарлан ойлгож, бүхий л боломж бололцоог ашиглан өөрийгөө хөгжүүлж, алдаа дутагдлаа арилгахыг эрмэлзэх бөгөөд дээд шатны албан тушаалтан дэмжлэг үзүүлнэ гэж заасны дагуу Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст 10 дугаар хороолол дахь цагдаагийн газрын даргаар ажиллах нь зүйд нь нийцэх бөгөөд тус газрын даргаар ажиллаж байх хугацаандаа өөрийн эрх, ашиг сонирхлыг сэргээлгэхээр шүүхэд хандах боломжтой байсан гэж шүүх дүгнэв.

Иймд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б/250 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 37.1.7, 39 дүгээр зүйлийн 39.1.4, Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 78 дугаар зүйлийн 78.1, 78.2, 81 дүгээр зүйлийн 81.4.3, 97 дугаар зүйлийн 97.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, 47.1.7 дахь заалтуудыг тус тус баримтлан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б/250 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч М.Гын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ