Шүүх | Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Аюурзанын Энхтөр |
Хэргийн индекс | 151/2019/00037/И |
Дугаар | 634 |
Огноо | 2019-05-24 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 634
2019 оны 05 сарын 24 өдөр | Дугаар 151/ШШ2019/00634 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн хаалттай шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Төв аймаг, Сэргэлэн сум, Баянбүрд 1 дүгээр багт оршин суух Боржигин овгийн Дашдондогийн Хоролсүрэн /НС89061163/
Хариуцагч: Төв аймаг, Сэргэлэн сум, Баянбүрд 1 дүгээр багт оршин суух Гал овгийн Цагаанхүүгийн Бат-Очир /НС84120872/
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Хоролсүрэн, хариуцагч Ц.Бат-Очир, нарийн бичгийн дарга Ц.Дуламжав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2007 онд Ц.Бат-Очиртой гэр бүл болж, гэрлэлтээ батлуулж, 2008 онд охин Б.Оюунсугар, 2010 онд хүү Б.Дорждагва, 2014 онд охин Б.Оюундарь, 2016 онд хүү Б.Дорждэрэм нар төрсөн. Гэр бүл болсон цагаас архи ууж, агсан тавьдаг, зоддог, гадуур хонож бидний амар тайван байдлыг алдагдуулах болсон. Үр хүүхдээ хайхрахгүй болж, гэр орноосоо хөөж туудаг, 2017 оны 01 дүгээр сараас хойш хүхдүүддээ нэг ч удаа мөнгө төгрөг өгч үзээгүй. Миний биеийг 2, 3 удаа зодож байснаас гадна том охиндоо гар хүрдэг болсон. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, 4 хүүхдийг миний асрамжид үлдээж, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие эхнэр Д.Хоролсүрэнтэй гэр бүл болоод 11 жил болж байна, энэ хооронд 4 хүүхдийн эцэг, эх болсон. Хамт амьдрах хугацаанд сайн, муу олон зүйлийг хамтдаа туулж өнгөрүүлсэн, хааяа нэг архи уугаад ирэхээр эхнэр намайг хөөж туудаг байснаас би агсан тавьж, эхнэрээ зодож нүдэж, гэр орныхоо амгалан тайван байдлыг алдагдуулж байгаагүй. Сүүлийн үед намайг гэр оронд маань оруулахгүй хөөх болсныг хүүхдүүд ч мэдэж байгаа, би гэрлэлтээ цуцлуулах хүсэлгүй, хүүхдүүдээ хүний гар харуулахгүй өсгөж чадна гэж бодож байна. Би ажил төрөл эрхэлдэггүй, хүүхдийн тэтгэлэг төлөх чадваргүй тул гэрлэлтээ цуцлуулмааргүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Хоролсүрэн гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ц.Бат-Очир хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.
Нэг. Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар зохигчид 2007 онд гэр бүл болж, гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор 2008 оны 05 дугаар сарын 22-ны өдөр бүртгүүлэн хамт амьдрах хугацаанд тэдний дундаас 2008 оны 07 дугаар сарын 17-ны өдөр охин Б.Оюунсугар, 2010 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүү Б.Дорждагва, 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр охин Б.Оюундарь, 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүү Б.Дорждэрэм нар төрсөн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад гэрлэгчид эвлэрэх боломжгүй болох нь тогтоогдож байна гэж үзлээ. Гэрлэгчид эвлэрэх боломжгүй гэдэг нь гэрлэгчид цаашид хамтран амьдрах бодит нөхцөл байхгүй болохыг ойлгох бөгөөд шүүхээс гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн боловч энэ хугацаанд гэрлэгчид эвлэрээгүй тул гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ. Хариуцагч Ц.Бат-Очир хүүхдүүдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд хүүхдүүд бага наснаас эхийн хамт өсөж, бойжсон, эхдээ илүү ээнэгшин дассан байдлыг харгалзан үзэж охин Б.Оюунсугар, хүү Б.Дорждагва, охин Б.Оюундарь, хүү Б.Дорждэрэм нарыг эх Д.Хоролсүрэнгийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.
Хоёр. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Гэрлэгчдийн дундаас 2008 оны 07 дугаар сарын 17-ны өдөр охин Б.Оюунсугар, 2010 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүү Б.Дорждагва, 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр охин Б.Оюундарь, 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүү Б.Дорждэрэм нар төржээ. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байх тул эцэг Ц.Бат-Очироос охин Б.Оюунсугар, хүү Б.Дорждагва, охин Б.Оюундарь, хүү Б.Дорждэрэм нарт хүүхдийн тэтгэлэг гаргуулах үндэстэй байна.
Нэхэмжлэгч нь амьжиргааны түвшингээр харьцангуй бага хэрэглээтэй бүлэгт багтсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч Д.Хоролсүрэнг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Ц.Бат-Очироос 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Хоролсүрэнд олгох үндэстэй болно. Хүүхдийн тэтгэлгийг хүн амын амьжиргааны доод түвшинтэй уялдуулан тогтоох бөгөөд Үндэсний статистикийн хорооноос 2019 онд Төв аймагт амьжиргааны доод түвшинг 187 100 төгрөгөөр тогтоожээ.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар тооцож хүүхдийн тэтгэлэг тогтоох тул 187 100 төгрөгийн тавин хувь болох 93 550 төгрөг нийт 374 200 /93 550 х 4 хүүхэд = 374 200/ төгрөгийг хариуцагч Ц.Бат-Очироос сар бүр гаргуулан хүүхдүүдийг тэжээн тэтгэх нь зүйтэй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар 4 хүүхдийн нэг жилийн хүүхдийн тэтгэлэг 4 490 400 /374 200 х 12 сар = 4 490 400/ төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 86 796 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын төсвийн орлогод оруулах үндэстэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар эцэг, эх хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрхийг нь хамгаалах, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй бөгөөд эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ үүрэг хэвээр үлдэхээр зохицуулсан тул нэхэмжлэгч Д.Хоролсүрэн, хариуцагч Ц.Бат-Очир нар хүүхдүүдийн өмнө адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, Гэр бүлийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Д.Хоролсүрэн, Ц.Бат-Очир нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар охин Б.Оюунсугар, хүү Б.Дорждагва, охин Б.Оюундарь, хүү Б.Дорждэрэм нарыг эх Д.Хоролсүрэнгийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар хариуцагч Ц.Бат-Очироос охин Б.Оюунсугар, хүү Б.Дорждагва, охин Б.Оюундарь, хүү Б.Дорждэрэм нарт 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар эцэг, эх хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрхийг нь хамгаалах, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй бөгөөд эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ үүрэг хэвээр үлдэх тул нэхэмжлэгч Д.Хоролсүрэн, хариуцагч Ц.Бат-Очир нар хүүхдүүдийн өмнө адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийг дурдсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагч Ц.Бат-Очир нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь хариуцагчийн сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч Д.Хоролсүрэнг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хариуцагч Ц.Бат-Очироос 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Хоролсүрэнд, 4 хүүхдийн нэг жилийн хүүхдийн тэтгэлэг 4 490 400 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 86 796 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүх гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Эрдэнэцэцэгт даалгасугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР