| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2023/0069/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/69 |
| Огноо | 2023-03-21 |
| Зүйл хэсэг | 18.7.1., |
| Улсын яллагч | Б.Нямжав |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 2023/ШЦТ/69
2023/ШЦТ/69
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Б.Нямжав
Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.Удвал
Шүүгдэгч: С.З
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алаг адуут овогт Сгийн Зт холбогдох эрүүгийн 2202000000465 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүргийн .............. тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Алаг адуут овогт Сгийн З/РД:АЮ............./
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.З нь “Эгнэшгүй их” ХХК-ийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж С.Бэтэй үйлдлээр санаатай нэгдэн бүлэглэж, “Хужирт гэр” ХХК-аас 2021 оны 1 дүгээр сард “Эгнэшгүй их” ХХК нь 274,775,364 төгрөгийн буюу их хэмжээний худалдан авалт хийсэн мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй хуурамч 8 ширхэг санхүүгийн баримтуудыг авч, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа татварын хэлтэст тайлагнаж 27,477,537 төгрөгийн татвар төлөхөөс зайсхийх зорилгоор Татварын Ерөнхий газрын цахим мэдээллийн санд хий бичилт буюу санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдэж, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашиглаж “Эгнэшгүй их” ХХК-ийн НӨАТ-ын тайланг харьяа татварын хэлтэст тайлагнасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2202000000465 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Б.Эийн өгсөн:
“...Би 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “Хужирт гэр” ХХК-иас худалдан авалт хийсэн нэр бүхий 8-н аж ахуйн нэгжүүдийн НӨАТ-ын тайланг шалгаж үзэхэд падааны буцаалт хийгээгүй байсан. “Хужирт гэр” ХХК-иас худалдан авалт хийсэн мэтээр НӨАТ-ын тайланг дараах аж ахуйн нэгжүүд илгээсэн байсан. Компани тус бүрээр улсад төлөх татварын хэмжээг авч үзвэл “Сам-Ог” ХХК нь 19,564,832 төгрөг, “Ай Си Ти Сервис” ХХК нь 7,227,272 төгрөг, “Ахмед интернэшнл моторс” ХХК нь 6,095,050 төгрөг, “Кожеговь” ХХК 2,954,982 төгрөг, “Ричвэл гриндинг медиа” ХХК 19,000 төгрөг, “Тера экспресс” ХХК 1,374,160 төгрөг, “Эгнэшгүй-Их” ХХК 27,247,536 төгрөг, “Эрчим хайрхан” ХХК 12,122,750 төгрөг төлөхөөр байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 11 дүгээр тал/
*Гэрч А.Мийн өгсөн:
“...Борлуулалт, худалдан авалт хийж байгаа иргэн аж ахуйн нэгжүүд нь цахим төлбөрийн баримтын системд НӨАТ-ийн Ибаримтыг шивж санд оруулж байгаа үйлдэл нь санхүүгийн баримт бичиг гэж үзнэ. Цахим төлбөрийн баримтын системд борлуулагч тал худалдан борлуулсан талаараа бүртгэж худалдан авагч, борлуулагч хоёр тал хоёул татварын байгууллагад худалдан авалт хийсэн, борлуулалт хийсэн талаараа тайлагнадаг. НӨАТ-ийн ибаримт нь цахим төлбөрийн баримт мөн болох нь НӨАТ-ийн тухай хуулийн 4.1.13 заасан тодорхойлолтод тусгасан байгаа...”гэх мэдүүлэг/1-р хх-ийн 30-31 дүгээр тал/
*Яллагдагч С.Бийн өгсөн:
“...Би тухайн үед сайн санахгүй байсан бөгөөд үнийн дүнгийн 2 хувиар нь бодоод 3 сая төгрөг авсан гээд хэлсэн юм. Дараа нь сайн санахад ямар нэгэн мөнгө авч байсан удаа байхгүй. Хүүгийн анх санхүүгийн зөвлөгөө авахаар танилцуулсан Эрдэнэбилэгтэй яриад л хүүгийн ажлын газрын залуу татварт өр төлбөрөө төлөх боломжгүй байна гэсэн болохоор нь тусалчих санаатай л НӨАТ-н падааныг “Эгнэшгүй Их” ХХК-ийн нэр дээр шивсэн юм. Эрдэнэбилэг гэх хүнтэй би ганц ч удаа уулзаж байгаагүй. “Эгнэшгүй Их" ХХК-ийн захирал З гэх хүнийг би танихгүй бөгөөд ганц ч удаа уулзаж, утсаар ярьж байсан удаа байхгүй. Ямар учраас НӨАТ падаан шивсэн талаараа үнэхээр санахгүй байна. Хэрэв З өөрөө тухайн компанийн хэн нэгэн надтай харьцаж худалдаж авсан бол би санана. Би бодохдоо өөр хэн нэгэн л намайг гуйсан юм байна гэж санаад байна. Тэрнээс биш ийм өндөр дүнгээр НӨАТ шивж байгаа тохиолдолд би санахгүй байна гэж байхгүй. Би гэм буруугаа бүхэлд нь хүлээн зөвшөөр ч байгаа бөгөөд надад нууж хаагаад байх зүйл байхгүй. Эгнэшгүй Их ХХК-ийн хувьд бол үнэхээр санахгүй байна. 100 айл болон Эрээн хотод үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжүүдийг танихгүй. Хамтран ажилладаг хүн байхгүй. НӨАТ-н падааныг 100 айл болон Эрээн хотоос Монгол Улс руу бараа бүтээгдэхүүн худалдан борлуулдаг иргэдэд НӨАТ өгч байсан удаа байхгүй... “гэх мэдүүлэг /1-р хх-ийн 150-151 дүгээр тал/
*Яллагдагч С.Зын өгсөн:
“...Би анх 2012 омоос хойш хуванцар хаалга хаалт хийдэг компанитай ба компанийн материалыг БНХАУ-ын Эрээн хотоос авдаг байсан. Их хэмжээгээр авахаар бол өөрөө БНХАУ руу гарч өөрийн компанийн нэрээр Монгол улсын хилээр оруулж бараагаа оруулж ирдэг байсан. Улсын хилээр орж ирэх үед улсад төлөх төлбөрөө төлөөд ачаагаа авдаг байсан. Их хэмжээгээр аваагүй үед утсаар БНХАУ-ын иргэн Аатай холбогдож бараа материал жижиглэнгээр хэрэгтэй байна гэж барааны нэр тоог нь хэлээд захидаг байсан. 2019 өмнөөс би өөрөө БНХАУ руу явж авдаг байсан. Ковид цар тахал гээд Улсын Хил хаагдсан үеэс буюу 2020 онд Аатай утсаар холбогдож бараа материал болох хуванцрыг захидаг байсан. Тэр үед Аа надад миний хэлсэн барааг явуулдаг байсан бөгөөд би Амгалан өртөөнөөс бараагаа төлбөрийг нь төлөөд авчихдаг байсан. Барааны худалдан авалтын үнэ өртөг нь хуримтлагдсаар 200 сая орчим төгрөг болсон. Миний бараа 200 сая орчим төгрөг болохоор нь Аад НӨАТ-ын 10;хувийг авах талаар хэлсэн. Энэ үед надад Аа хэлэхдээ би урдаас экспорт хийдэг хүмүүсээр НӨАТ-ын 10 хувийн чинь хийлгэнэ санаа зоволтгүй гээд компанийнхаа регистрийн дугаарыг явуулчих гэхээр нь компанийнхаа регистрийн дугаарыг явуулсан. Хэсэг хугацааны дараа буюу 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр, “Хужирт гэр” ХХК-иас НӨАТ-ын баримтууд шивэгдсэн байхаар нь тайландаа хүлээн авч татварын байгууллагад илгээсэн. Манай компани “Хужирт гэр” ХХК- иас худалдан авалт хийгээгүй байж тайландаа НӨАТ-ын падааныг хүлээж тайландаа илгээсэн. Би “Хужирт гэр”> ХХК-ийн талаар мэдэхгүй хамтран ажиллаагүй, бараа худалдан авалт хийгээгүй байж НӨАТ-ын падаан авсан нь миний буруу, би харин НӨАТ-ын падааныг нь мөнгөөр.худалдан аваагүй. Энэ үед би өөрөө ажлаа ганцаараа хариуцан хийдэг байсан. Манай компанийн нягтлан бодогч болох Оюунтунгалаг, Уранбилэг нь энэ асуудалд огт хамааралгүй миний өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн асуудал. Оюунтунгалаг, Уранбилэг нар 2021 онд “Эгнэшгүй-Их” ХХК-ийн гэрээт нягтлан бодогчоор ажилд орцгоосон болохоор энэ асуудалд хамааралгүй. 2021 оны 10 дугаар сард НӨАТ-ын хуурамч падааны талаар анхааруулга улаан бичиг татварын албанаас манай компанийн тайланд ирсэн. Энэ үед би тайлангаа засварлах хуулийн хугацаанд нь “Хужирт гэр” ХХК-иас шивэгдсэн НӨАТ-ын падааны залруулга хийх талаар харьяа татварын хэлтэст хүсэлтээ өгч падааныг хүчингүй болгуулж улсад учруулсан 27 сая төгрөгийг улсад нөхөн төлсөн. Одоо манай компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Энэ асуудал болсноос хойш Аа гэгч хүнтэй холбогдох гэсэн боловч миний утсыг авахгүй, сүүлд утас нь ашиглалтад байхгүй болсон, би бас сүүлд утсаа хаяад БНХАУ-ын иргэн Аа гэгч хүнтэй ямар ч холбогдох боломжгүй, таньж мэддэг хүн ч байхгүй болоод замхарсан гэхэд болно. Аатай Эрээн хотод арилжаа наймаа хийх үедээ танилцаж байсан. “Эгнэшгүй-Их” ХХК-ийн хувьд өнөөдрийн байдлаар улсад учруулсан хохирол байхгүй, би хувь хүнийхээ хувьд болгоомжгүй байдлаасаа болоод асуудалд орсон гэж ойлгож байна. Бараа үйлчилгээ аваагүй, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаагүй, гэрээ байгуулаагүй байж өөр аж ахуйн нэгжээс НӨАТ шивүүлээд авсан нь миний буруутай үйл ажиллагаа. Би “Хужирт гэр” ХХК-иас НӨАТ-ын падаан худалдан аваагүй. Харин “Хужирт гэр” ХХК-тай хамтран ажиллаагүй, бараа үйлчилгээ аваагүй байж НӨАТ-ын падаан шивүүлэн авсан нь миний буруу. НӨАТ-ын хуурамч падааныг хуулийн хугацаанд тайландаа залруулга хийсэн. Энэ үед би компанийнхаа бүх үйл ажиллагааг хариуцан ажиллаж байсан. Ер нь нягтлан бодогч нар хэрэгтэй гэдгийг ойлгож 2021 оны 06 дугаар сараас Оюунтунгалаг, Уранбилэг гэдэг хүмүүсийг гэрээт нягтлан бодогчоор ажиллуулахаар болсон. “Эгнэшгүй их” ХХК-иар оруулж ирсэн бараа материалын үнэлгээ, НӨАТ-ын хураамж, татвар зэрэг баримтууд байсан боловч одоо хайгаад олохгүй байна. Би Хужирт гэр” ХХК-тай хамтран ажиллаагүй, бараа үйлчилгээ аваагүй байж НӨАТ-ын падаан шивүүлэн авсан нь миний буруу учир хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, улсад учруулсан хохиролгүй учир хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Би прокурорт хэргээ түргэн шуурхай шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг бичгээр гаргаж өгнө өөр надад мэдүүлэгтээ нэмж хэлж ярих зүйл байхгүй, болсон зүйлийг бодитоор нууж хаалгүй хэлсэн...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 59-60 дугаар тал/
* Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Хужирт гэр” ХХК-д нягтлан шалгах ажиллагаа хийсэн талаар танилцуулга, түүний хавсралт /1-р хх-ийн 89-93 дугаар тал/,
* Татварын удирдлагын нэгдсэн системд үзлэг хийсэн талаарх тэмдэглэл /1-р хх- ийн 94-99 дүгээр тал/,
* Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 03/1172 дугаартай албан бичиг, түүний хавсралт /1-р хх-ийн 211-215 дугаар хуудас/,
*“Эгнэшгүй Их” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, холбогдох баримтууд /2-р хх-ийн 77-97 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 213 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар С.З нь “Эгнэшгүй их” ХХК-ийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж С.Бэтэй үйлдлээр санаатай нэгдэн бүлэглэж, “Хужирт гэр” ХХК-аас 2021 оны 1 дүгээр сард “Эгнэшгүй их” ХХК нь 274,775,364 төгрөгийн буюу их хэмжээний худалдан авалт хийсэн мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй хуурамч 8 ширхэг санхүүгийн баримтуудыг авч, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа татварын хэлтэст тайлагнаж 27,477,537 төгрөгийн татвар төлөхөөс зайсхийх зорилгоор Татварын Ерөнхий газрын цахим мэдээллийн санд хий бичилт буюу санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдэж, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашиглаж “Эгнэшгүй их” ХХК-ийн НӨАТ-ын тайланг харьяа татварын хэлтэст тайлагнасан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.З нь “Эгнэшгүй их” ХХК-ийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж С.Бэтэй үйлдлээр санаатай нэгдэн бүлэглэж, “Хужирт гэр” ХХК-аас 2021 оны 1 дүгээр сард “Эгнэшгүй их” ХХК нь 274,775,364 төгрөгийн буюу их хэмжээний худалдан авалт хийсэн мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй хуурамч 8 ширхэг санхүүгийн баримтуудыг авч, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа татварын хэлтэст тайлагнаж 27,477,537 төгрөгийн татвар төлөхөөс зайсхийх зорилгоор Татварын Ерөнхий газрын цахим мэдээллийн санд хий бичилт буюу санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдэж, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашиглаж “Эгнэшгүй их” ХХК-ийн НӨАТ-ын тайланг харьяа татварын хэлтэст тайлагнасан гэмт хэрэгт гэм буруутай болох нь хохирогч Б.Эийн“...Би 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “Хужирт гэр” ХХК-иас худалдан авалт хийсэн нэр бүхий 8-н аж ахуйн нэгжүүдийн НӨАТ-ын тайланг шалгаж үзэхэд падааны буцаалт хийгээгүй байсан. “Хужирт гэр” ХХК-иас худалдан авалт хийсэн мэтээр НӨАТ-ын тайланг дараах аж ахуйн нэгжүүд илгээсэн байсан. Компани тус бүрээр улсад төлөх татварын хэмжээг авч үзвэл “Сам-Ог” ХХК нь 19,564,832 төгрөг, “Ай Си Ти Сервис” ХХК нь 7,227,272 төгрөг, “Ахмед интернэшнл моторс” ХХК нь 6,095,050 төгрөг, “Кожеговь” ХХК 2,954,982 төгрөг, “Ричвэл гриндинг медиа” ХХК 19,000 төгрөг, “Тера экспресс” ХХК 1,374,160 төгрөг, “Эгнэшгүй-Их” ХХК 27,247,536 төгрөг, “Эрчим хайрхан” ХХК 12,122,750 төгрөг төлөхөөр байна...” гэх мэдүүлэг, гэрч А.Мийн“...Борлуулалт, худалдан авалт хийж байгаа иргэн аж ахуйн нэгжүүд нь цахим төлбөрийн баримтын системд НӨАТ-ийн Ибаримтыг шивж санд оруулж байгаа үйлдэл нь санхүүгийн баримт бичиг гэж үзнэ. Цахим төлбөрийн баримтын системд борлуулагч тал худалдан борлуулсан талаараа бүртгэж худалдан авагч, борлуулагч хоёр тал хоёул татварын байгууллагад худалдан авалт хийсэн, борлуулалт хийсэн талаараа тайлагнадаг. НӨАТ-ийн ибаримт нь цахим төлбөрийн баримт мөн болох нь НӨАТ-ийн тухай хуулийн 4.1.13 заасан тодорхойлолтод тусгасан байгаа...” гэх мэдүүлэг, яллагдагч С.Бийн”...Би тухайн үед сайн санахгүй байсан бөгөөд үнийн дүнгийн 2 хувиар нь бодоод 3 сая төгрөг авсан гээд хэлсэн юм. Дараа нь сайн санахад ямар нэгэн мөнгө авч байсан удаа байхгүй. Хүүгийн анх санхүүгийн зөвлөгөө авахаар танилцуулсан Эрдэнэбилэгтэй яриад л хүүгийн ажлын газрын залуу татварт өр төлбөрөө төлөх боломжгүй байна гэсэн болохоор нь тусалчих санаатай л НӨАТ-н падааныг “Эгнэшгүй Их” ХХК-ийн нэр дээр шивсэн юм. Эрдэнэбилэг гэх хүнтэй би ганц ч удаа уулзаж байгаагүй. “Эгнэшгүй Их" ХХК-ийн захирал З гэх хүнийг би танихгүй бөгөөд ганц ч удаа уулзаж, утсаар ярьж байсан удаа байхгүй. Ямар учраас НӨАТ падаан шивсэн талаараа үнэхээр санахгүй байна. Хэрэв З өөрөө тухайн компанийн хэн нэгэн надтай харьцаж худалдаж авсан бол би санана. Би бодохдоо өөр хэн нэгэн л намайг гуйсан юм байна гэж санаад байна. Тэрнээс биш ийм өндөр дүнгээр НӨАТ шивж байгаа тохиолдолд би санахгүй байна гэж байхгүй. Би гэм буруугаа бүхэлд нь хүлээн зөвшөөр ч байгаа бөгөөд надад нууж хаагаад байх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Хужирт гэр” ХХК-д нягтлан шалгах ажиллагаа хийсэн талаар танилцуулга, түүний хавсралт, Татварын удирдлагын нэгдсэн системд үзлэг хийсэн талаарх тэмдэглэл, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 03/1172 дугаартай албан бичиг, түүний хавсралт, Эгнэшгүй Их” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, холбогдох баримтууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шинжийг хангаж байна.
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч С.З нь “Эгнэшгүй их” ХХК-ийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж С.Бэтэй үйлдлээр санаатай нэгдэн бүлэглэж, “Хужирт гэр” ХХК-аас 2021 оны 1 дүгээр сард “Эгнэшгүй их” ХХК нь 274,775,364 төгрөгийн буюу их хэмжээний худалдан авалт хийсэн мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй хуурамч 8 ширхэг санхүүгийн баримтуудыг авч, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа татварын хэлтэст тайлагнаж 27,477,537 төгрөгийн татвар төлөхөөс зайсхийх зорилгоор Татварын Ерөнхий газрын цахим мэдээллийн санд хий бичилт буюу санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдэж, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашиглаж “Эгнэшгүй их” ХХК-ийн НӨАТ-ын тайланг харьяа татварын хэлтэст тайлагнасан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч С.Зыг бусадтай бүлэглэн санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.З нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн тул шүүгдэгч С.Зыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгч С.З нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал шүүгдэгчийн хувьд тогтоогдохгүй байгааг дурдан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөнг хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж, шүүгдэгч нь нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.
Прокурорын яллах дүгнэлт болон яллагдагчаар татах тогтоолд Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэснийг журамлаж ирүүлсэн нь үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Алаг адуут овогт Сгийн Зыг бусадтай бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Зыг 5.400/таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэн хэмжээний буюу 5.400.000/таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.З нь шүүхээс оногдуулсан 5.400/таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000/таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 08/найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.З нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч С.З нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Зт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР