Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/72

 

 

 

 

 

                   2023/ШЦТ/72  

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Б.Нямжав

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Бат-Өлзий     

Шүүгдэгч: Э.З

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Панз овогт Эгийн Зд холбогдох эрүүгийн 2312000000054 тоот хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Булган суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, ээжийн хамт Архангай аймгийн Булган сум ............. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Панз овогт Эий З/РД:АБ............../

 

                             Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Э.З нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Архангай аймгийн Булган сумын Тамир багийн Жаргалант гэх газраас зохих зөвшөөрөл гарал үүслийн гэрчилгээгүйгээр 1.55 м- ийн урттай 50 ширхэг 2.7571 м3 шинэс төрлийн хуурай мод бэлтгэж, 98-35 АРХ улсын дугаартай Ниссан ванете маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 302.619.3 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

           *Эрүүгийн 2312000000054 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Иргэний нэхэмжлэгч Ц.Тгийн өгсөн:  

“...Э.З нь хууль бусаар мод бэлтгээд экологи эдийн засагт 302.619 төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 75-76 дугаар тал/

 

          *Гэрч Б.Сын өгсөн:

          “...Би 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр таньдаг дүү Э.З гэдэг залуу ахаа ээжийнх галын түлээгүй болчихлоо та цуг явалцаад өгөөч гээд гуйхаар нь бид хоёр сумын төвөөс гараад Булган сумын Тамир багийн Жаргалант гэх газарт очоод мод бэлтгэх газар руугаа гарах гэсэн машин гарахгүй байсан. Тэгээд З түрүүлээд яваад өгсөн. Хөрөөгөө аваад тэгээд би машинаа гаргаад яваад очтол 8-н ширхэг унасан урт унанги моднуудыг тайраад тавьчихсан байсан. Тэгээд бид 2 бөөгнүүлж ачаад сумын төв рүү модоо оруулж буулгах гээд явж байхад замд цагдаа зогсоож шалгаад мод бэлтгэх эрхийн бичиггүй байна гээд Булган сумын цагдаагийн кабонд тээврийн хэрэгсэл саатуулах байрны хашаанд саатуулсан. Бид хоёрын бэлтгэсэн модоо тээвэрлэж явсан 98-35 АРХ улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгсэл нь Э.З гэдэг залуугийн өөрийнх нь эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Би мод бэлтгээгүй намайг гуйхаар нь зөвшөөрөөд хамт явсан. Э.З өөрийн эзэмшлийн модны цахилгаан хөрөөг ашиглаж мод бэлтгэсэн. Шинэс төрлийн унанги өмхтэй мод тайрч бэлтгэсэн. Гэр бүлийн хүн болох ээждээ хайр халамж сайн тавьдаг. Ааш зангийн хувьд элдэв буруу зангүй архи, тамхи огт хэрэглэдэггүй, мал гэр хоёрын хооронд байнга гүйдэг ар гэртээ анхаарал халамжтай, нутаг орныхоо ард иргэд болон найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай сайн залуу байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 9-11 дүгээр тал/

 

         *Гэрч С.Цгийн өгсөн:

         “...Би Архангай аймгийн Булган сумын сумын засаг даргын тамгын газарт Зуун мод багийн байгаль хамгаалагч ажилтай, одоо 2014-оноос хойш 10 жил уг ажлыг тасралтгүй хийж байна. Э.З гэдэг залуу надтай мод бэлтгэх эрхийн бичиг авах талаар яриагүй. Утсаар ч холбогдоогүй. Булган сумын Тамир багийн Жаргалант гэх газарт талбай тусгаарлалт 2022 онд хийгдсэн газар байгаа харин одоогийн байдлаар хийгдэж амжаагүй байгаа засаг даргын захирамж хурлын тогтоол гарсан байгаа удахгүй Цэнхэр сумын ойн анги ирж хийнэ тэгэхдээ Жаргалант гэх газраас мод бэлтгэж болно. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт ордоггүй. Талбай тусгаарлалт дотроо багтаж байгаа. Мод бэлтгэх эрхийн бичгээ хариуцсан сум багийнхаа байгаль хамгаалагчаасаа аваад ой руу нэвтрэх эрх үүссэн үедээ мод бэлтгэх эрхийн бичигт заагдсан газраасаа ойн цэвэрлэгээний унанги мод бэлтгэнэ. Уг мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй үйлдэл нь хууль бус үйлдэл мөн. Би иргэдэд мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгөхдөө энэ талаар заавар зөвлөгөө өгдөг...” гэх мэдүүлэг/хх-ийн 14-16 дугаар тал/

 

         *Архангай аймгийн Цэнхэр сум дахь Сум дундын ойн ангийн инженер Л.Даваахүүгийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн”...Иргэн Э.Зын бэлтгэсэн гэх 50 ширхэг мод нь Шинэс төрлийн мод байна. Уг модны шинж байдлаас үзэхэд унанги модноос авч бэлтгэсэн байна. 2.7571 метр куб шоо метр буюу нийт экологи эдийн засгийн үнэлгээ болон ойн санд учруулсан хохирлын хэмжээ 302.619.3 төгрөгөөр тогтоогдлоо. Уг мод нь түлшний модны MNS5413: 2011 стандартын дагуу 1.55 м урттай ба/галын түлээний/ шинэс төрлийн мод байна...” гэх дүгнэлт/хх-ийн 42-43 дугаар тал/

          

                *Дамно ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн АА23-13 дугаартай:

            “...1996 онд үйлдвэрлэгдсэн, 2021 онд Монгол улсад орж ирсэн 98-35 АРХ улсын дугаартай Ниссан ванетте маркийн тээврийн хэрэгслийг 2023 оны 02 дугаар сарын байдлаар зах зээлийн үнэлгээгээр 5.198.375/таван сая нэг зуун ерэн найман мянга гурван зуун далан тав/ төгрөгөөр үнэлэв...” гэх дүгнэлт/хх-ийн 83-86 дугаар тал/

 

            *Дамно ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн АЦ23-17 дугаартай:

            “...Цахилгаан хөрөөний үнэ 64.000/жаран дөрвөн мянга/ төгрөг, 1.55 см урттай 50 ширхэг унанги модны үнэ 120.000/нэг зуун хорин мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 88-90 дүгээр тал/

 

            *Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл/хх-ийн 30-34 дугаар тал/

            *Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 35-37 дугаар тал/

            *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Гэм буруугийн талаар: 

 Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Архангай аймгийн Булган сумын Тамир багийн Жаргалант гэх газраас шүүгдэгч Э.З нь хууль бусаар, зохих зөвшөөрөлгүйгээр 1.55 м-ийн урттай 50 ширхэг 2.7571 м3 шинэс төрлийн хуурай мод бэлтгэж, 98-35 АРХ улсын дугаартай Ниссан ванете маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 302.619.3 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

 Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Э.З үйлдсэн гэм буруутай болох нь иргэний нэхэмжлэгч Ц.Тгийн”... Э.З нь хууль бусаар мод бэлтгээд экологи эдийн засагт 302.619 төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Сын”...Би 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр таньдаг дүү Э.З гэдэг залуу ахаа ээжийнх галын түлээгүй болчихлоо та цуг явалцаад өгөөч гээд гуйхаар нь бид хоёр сумын төвөөс гараад Булган сумын Тамир багийн Жаргалант гэх газарт очоод мод бэлтгэх газар руугаа гарах гэсэн машин гарахгүй байсан. Тэгээд З түрүүлээд яваад өгсөн. Хөрөөгөө аваад тэгээд би машинаа гаргаад яваад очтол 8-н ширхэг унасан урт унанги моднуудыг тайраад гавьчихсан байсан. Тэгээд бид 2 бөөгнүүлж ачаад сумын төв рүү модоо оруулж буулгах гээд явж байхад замд цагдаа зогсоож шалгаад мод бэлтгэх эрхийн бичиггүй байна гээд Булган сумын цагдаагийн кабонд тээврийн хэрэгсэл саатуулах байрны хашаанд саатуулсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Цгийн”...Би Архангай аймгийн Булган сумын сумын засаг даргын тамгын газарт Зуун мод багийн байгаль хамгаалагч ажилтай, одоо 2014-оноос хойш 10 жил уг ажлыг тасралтгүй хийж байна. Э.З гэдэг залуу надтай мод бэлтгэх эрхийн бичиг авах талаар яриагүй. Утсаар ч холбогдоогүй. Булган сумын Тамир багийн Жаргалант гэх газарт талбай тусгаарлалт 2022 онд хийгдсэн газар байгаа харин одоогийн байдлаар хийгдэж амжаагүй байгаа засаг даргын захирамж хурлын тогтоол гарсан байгаа удахгүй Цэнхэр сумын ойн анги ирж хийнэ тэгэхдээ Жаргалант гэх газраас мод бэлтгэж болно. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт ордоггүй...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн улмаас байгаль орчинд 302.619 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Цэнхэр сум дахь Сум дундын ойн ангийн инженер Л.Даваахүүгийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Э.Зын хууль бусаар ойгоос босоо мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Э.Зын хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгч Э.Зыг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 302.619  төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /302.619*3=907.857 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд уг хохирлыг шүүгдэгч Э.З нь Байгаль орчин уур амьсгалын сангийн 100900013040 дансанд тушаасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Э.З нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокуророос хэргийг ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, шүүгдэгч Э.З нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Зын зохих зөвшөөрөл гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан автомашин болон эд мөрийн баримтаар хураасан хөрөө зэргийг шүүгдэгчид буцаан олгож өгнө үү, гэсэн саналыг гаргасныг хүлээн авах боломжгүй байна. Учир нь шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн портер маркийн автомашиныг ашигласан бөгөөд Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөоөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ...”, 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга...” ыг гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан. Шүүгдэгч Э.З нь хохирлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн байна.

Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Э.Зын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 5.198.375/таван сая нэг зуун ерэн найман мянга гурван зуун далан тав/ төгрөгийн үнэлгээ бүхий 98-35 АРХ улсын дугаартай маркийн автомашин, хэрэгт битүүмжлэгдсэн 120.000/нэг зуун хорин мянга/ төгрөгийн үнэ бүхий 2.7571 метр куб мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 64.000/жаран дөрвөн мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Панз овогт Эий Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Зыг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З нь шүүхээс оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5/тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 11 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Э.Зын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 5.198.375/таван сая нэг зуун ерэн найман мянга гурван зуун далан тав/ төгрөгийн үнэлгээ бүхий 98-35 АРХ улсын дугаартай маркийн автомашин хураан, хэрэгт битүүмжлэгдсэн 120.000/нэг зуун хорин мянга/ төгрөгийн үнэ бүхий 2.7571 метр куб мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 64.000/жаран дөрвөн мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгосугай.

 

6. Шүүгдэгч Э.З нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Зд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР