Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 128/2020/0815/З |
Дугаар | 128/ШШ2021/0690 |
Огноо | 2021-10-21 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 128/ШШ2021/0690
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.О даргалж тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч ЗЗ.Н
Хариуцагч:Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар
Нэхэмжлэлийн шаардлага: Чингэлтэй дүүргийн *******, *******,******* мянгат /15171/, Бакула ринбүчийн гудамж, ны 3-р давхрын оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн анхны өмчлөгч ЗЗ.Нгаас, иргэн Д.Мад шилжүүлсэн Сонгинохайрхан дүүрэг дэх нэг цэгийн үйлчилгээний улсын бүртгэгч Г.Оийн 2018 оны 1 дүгээр сарын 31-ны өдрийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хийсэн үйлдлийг хууль бус үйлдэл болохыг тогтоож, бүртгэлийг хүчингүй болгох тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ЗЗ.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.М, гуравдагч этгээд Л.Б, түүний өмгөөлөгч Т.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхсоёл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ЗЗ.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие Чингэлтэй дүүргийн *******, *******,******* мянгат /15171/, Бакула ринбүчийн гудамж, ны 3-р давхрын оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2017 оны 05-р сарын 30-ны өдрийн Нийслэлийн Улсын Бүртгэлийн газраас олгосон ...дугаар гэрчилгээтэйгээр өмчилж ирсэн. Би 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн өмчлөлийн дээр дурдсан үл хөдлөх хөрөнгийг иргэн Д.Мад 385,000,000 /гурван зуун наян таван сая/ төгрөгөөр худалдахаар тохирч, түүнтэй Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан үнийн төлбөрийн тухай гэрээ 2 гэрээг байгуулсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний нөхцөлөөр Д.Мнадад үл хөдлөх хөрөнгийн үнийг төлсөн тохиолдол би түүний нэр дээр үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх байсан. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг Д.Мөөрийн нэр дээр шилжүүлэн авч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр мэдсэн. Би 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Улсын бүртгэлийн газарт ЗЗ.Н миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг Д.Мхууль бусаар өөрийн нэр дээр шилжүүлэн авсан улсын бүртгэгчийн бүртгэлийг хүчингүй болгох гомдлыг гаргахад, тус газар 2020 оны 10 дугаар сарын ...өдрийн...дугаар албан бичгээр миний гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Улсын бүртгэлийн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3-д заасныг зөрчин эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хийсэн үйлдлийн улмаас надад 358,000,000 /гурван зуун наян таван сая/ төгрөгийн хохирол учирч миний Үндсэн хуулиар олгогдсон эд хөрөнгө өмчлөх эрхийг хууль зөрчин хязгаарласан байсан. Би өөрийн үл хөдлөх хөрөнгө өмчлөх зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр улсын бүртгэгчийн бүртгэлийг хүчингүй болгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэлтэй байна... гэжээ.
Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иргэн ЗЗ.Н Улсын бүртгэлийн ерөнхий газрын Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэрэгт хариуцагчаар оролцуулах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Чингэлтэй дүүргийн ******* хороо, *******болон******* мянгат /15171/, Б*******ийн гудамж байр 3 давхар тоотод байрлах, 128.76 м.кв талбайтай, Оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн мэдүүлэг, өмчлөх эрхээ бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар, Оршил констракшны төлбөр тооцоо дууссан албан бичиг, Хамтарсан хөрөнгө оруулалтын гэрээ, план зураг, фото зураг зэрэг нотлох баримтыг үндэслэн 2017 оны 05 дугаар сарын 30-ний өдөр иргэн ЗЗ.Н /ЧИ6*******41716/-гийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэн, 0 тоот гэрчилгээ олгосон байна.
Мөн иргэн ЗЗ.Н нь Эд хөрөнгө өмчлөх, эрх, түүнтэй х*******той эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан мэдүүлэг гаргах шаардлага хангасан, мөн тус хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй тул тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, заасан үндэслэлээр 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 03 тоот нотариатчийн гэрчилсэн худалдах худалдан авах гэрээгээр иргэн Д.Мад өмчлөх эрхээ шилжүүлсэн байна. /Хуучин хууль/
2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр иргэн Л.Бтай байгуулсан 77.000.000 төгрөгийн барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй байна.
ЧД-ын цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2018 оны 30т-1/4430 тоот албан бичгээр НШШГГ-ын 2019 оны 3/16025 тоот, НШШГГ-ын 2020 оны 4/15733 тоот албан бичгээр захиран зарцуулах эрхийг нь тус тус түдгэлзүүлсэн байна.
Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай Чингэлтэй дүүргийн ******* хороо ************** мянгат /15171/ Б*******ийн гудамж 3 дугаар байр 3 давхар давхрын офис үйлчилгээний зориулалттай барилгын өмчлөх эрх шилжүүлсэн тус бүртгэл нь холбогдох хууль дүрэм, журмын дагуу бүртгэгдсэн байна. /2009 оны 06 дугаар сарын 25-ны өдөр батлагдсан Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хориглох зүйл. 2009 оны 6 дугаар сарын 19ны өдөр батлагдсан. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй х*******той эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13. 14. 15. 23 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон улсын бүртгэлд бүртгэсэн байна.
Эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14.2-т ...14.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно гэж заасан байдаг. Иймд ЗЗ.Нгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
Гуравдагч этгээд Л.Б шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: ...Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ЗЗ.Н нь Улсын Бүртгэлийн Ерөнхий газарт холбогдуулан Чингэлтэй дүүргийн ******* хороо, *******,******* мянгат, Бакула ринбүчийн гудамж байрны 3 давхарын оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн анхны өмчлөгч ЗЗ.Нгаас, иргэн Д.Мад шилжүүлсэн Сонгинохайрхан дүүрэг дэх нэг цэгийн үйлчилгээний улсын бүртгэгч Г.Оийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хийсэн үйлдлийг хууль бус үйлдэл болохыг тогтоож, бүртгэлийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Тус хэрэгт Л овогтой Б нь тус шүүхийн 2021 оны 0******* сарын 01-ний өдрийн 128/ШЗ2021/0925 дугаар Гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай захирамжийн дагуу гуравдагч этгээдээр оролцож байгаа ба ЗЗ.Н-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.Үүнд.
Л.Б нь 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Д.Мын хүсэлтийн дагуу 77 000 000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар Д.Мад зээлдүүлж, зээлийн гэрээг бичгээр байгуулсан ба мөн өдрөө Д.Мын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн ******* хороо, *******,******* мянгат бакула Ринбүчийн гудамж байрны 3 давхарт байрлах улсын бүртгэлийн Ү/ дугаартай 128.76 м.кв талбай бүхий оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалан, барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн байдаг боловч Д.Мнь Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн учраас Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Л.Б нь Д.Мад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 118 580 000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байдаг.
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1******* сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/02580 дугаар шийдвэрээр Л.Бын гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг буюу 83 283 200 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, Д.Мын өмчлөлийн дээрх 128.76 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн юм.
Улмаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 0******* сарын 20-ны өдрийн 183/ШЗ2020/028******* дүгээр Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжаар тус шүүхийн 2019 оны 1******* сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/02580 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж гүйцэтгэх хуудсыг нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн.
Үүний дараа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, үл хөдлөх хөрөнгийг 437 170 000 төгрөгөөр үнэлж, үл хөдлөх хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй тул хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах болсон байсан.
Гэтэл, ЗЗ.Н нь Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд дээрх иргэний хэргийг Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлт-ийг гаргаж, улмаар хэргийг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШЗ2020/15238 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн. Харин, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс ЗЗ.Н-ийн гаргасан Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлт-ийг хянаад хангахаас татгалзаж шийдвэрлээд байна.
Жич: Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзсан тухай тогтоолыг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс авах гэсэн боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар руу явуулах тул боломжгүй гэсэн хариу өгсөн.
Дээрхээс үзвэл, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс дээрх үл хөдлөх хөрөнгийг Д.Мын өмчлөлийн хөрөнгө болохыг нэгэнт тогтоож, Л.Бын Д.Мад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэж, тус үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангах тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нэгэнт явагдаж байсан юм.
Өөрөөр хэлбэл ЗЗ.Нгаас иргэн Д.Мад шилжүүлсэн 128,76 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэсэн Сонгинохайрхан дүүрэг дэх нэг цэгийн үйлчилгээний улсын бүртгэгч Г.Оийн үйлдэл нь ямар нэг байдлаар хууль зөрчөөгүй юм.
Иймд ЗЗ.Нгийн Улсын Бүртгэлийн Ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
Гуравдагч этгээд Б.М шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ... Миний бие иргэн ЗЗ.Нгаас Чингэлтэй дүүргийн *******, *******,******* мянгат /15171/, Бакула ринбүчийн гудамж, ны 3-р давхрын оффис, үйлчилгээний зориулалттай 128.76 м.кв талбайтай уг байрыг миний бие ямар нэгэн хууль бус аргаар өөрийн өмч болгоогүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ЗЗ.Нгаас, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан Чингэлтэй дүүргийн *******, *******,******* мянгат /15171/, Бакула ринбүчийн гудамж, ны 3-р давхрын оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн анхны өмчлөгч ЗЗ.Нгаас, иргэн Д.Мад шилжүүлсэн Сонгино-хайрхан дүүрэг дэх нэг цэгийн үйлчилгээний улсын бүртгэгч Г.О-ийн 2018 оны 1 дүгээр сарын 31-ны өдрийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хийсэн үйлдлийг хууль бус үйлдэл болохыг тогтоож, бүртгэлийг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1.1 Анх Чингэлтэй дүүргийн ******* хороо, ************** мянгат /15171/ Бакула
ринбучийн гудамж, байр, 3 давхар тоотод байрлах, 128.76 м.кв талбайтай, оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Ү- дугаарт бүртгэж гэрчилгээ олгожээ.
Нэхэмжлэгч ЗЗ.Н нь 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн өмчлөлийн дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг иргэн Д.Мад 385.000.000 /гурван зуун наян таван сая/ төгрөгөөр худалдахаар тохирч, түүнтэй Үл хөдлөх эд хөрөнгө,худалдах, худалдан авах гэрээ, Үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан үнийн төлбөрийн тухай гэрээг тус тус байгуулсныг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүрэг, ******* хороо, ************** мянгат /15171/ Б*******ийн гудамж, байр, 3 давхар тоотод байрлах, 128.76 м.кв талбайтай, оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Д.Мыг Ү- дугаарт бүртгэж, гэрчилгээ олгожээ.
Улмаар 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Д.Мнь 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс, 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл нэг сарын 4 хувийн хүүтэйгээр 77.000.000 /далан долоон сая/ төгрөгийг иргэн Л.Баас зээлэхээр тохиролцож зээлийн гэрээ байгуулсан бөгөөд зээлийн гэрээний барьцаанд 100.000.000 / нэг зуун сая/ төгрөгийн үнэ бүхий оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалахыг зөвшөөрч барьцааны гэрээ байгуулжээ.
1.2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1******* сарын 02-ны өдрийн 2580 дугаар шийдвэрээр Д.Маас зээлийн гэрээний үүрэгт 83.283.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 35.296.800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэжээ.
Үүний дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 0******* сарын 02-ны өдрийн 028******* дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжаар дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр, тус өдрийн 00224 дугаар гүйцэтгэх хуудсыг бичиж олгожээ.
1.3. ЗЗ.Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З*******гийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 15238 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1******* сарын 02-ны өдрийн 2580 дугаар шийдвэрийн дагуу явуулж байгаа гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
ЗЗ.Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З******* Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1******* сарын 02-ны өдрийн 2580 дугаар шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлыг тогтоож дахин хэлэлцэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан бөгөөд тус хүсэлтийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 04698 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн төлбөр төлөгч Д.Мын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Чингэлтэй дүүрэг, ******* хороо, *******,******* мянгат, Бакула Ринбучийн гудам, байрны 3 давхарт байршилтай,128.78 м.кв талбайтай оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар нийтэд зарлахад худалдан борлогдоогүй тул 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар нийтэд зарлахад 221.785.000 төгрөгөөр Л.Б худалдан авчээ.
1.4. Нэхэмжлэгчээс талуудын хооронд байгуулсан гэрээний нөхцөлөөр Д.Мүл хөдлөх хөрөнгийн үнийг төлсөн тохиолдолд үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх болзол тавьж хийсэн хэлцэл байсан, мөн эд хөрөнгийн эрхийн бүртгэл хөтлөх журмын 8.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж, хариуцагч, гуравдагч этгээд нараас бүртгэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаагүй тул хуулийн дагуу бүртгэл хийгдсэн, эд хөрөнгийн эрхийн бүртгэл хөтлөх журмаар зохицуулахгүй гэж тус тус маргажээ.
Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 Тодорхойгүй байгаа ямар нэгэн үйл явдал бий болсон нөхцөлд хэлцлийг хэрэгжүүлэх, эсхүл хэлцлийг дуусгавар болгохоор тохиролцож хийсэн хэлцлийг болзол тавьж хийсэн хэлцэл гэнэ, 44.4 Үйл явдал ирээдүйд бий болох эсэх нь хэлцэл хийгч этгээдийн хүсэл зоригоос шалтгаалахаар байвал энэ зүйлийн зохицуулалт үйлчлэхгүй гэж зааснаас үзэхэд талуудын хооронд байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсан үнийн төлбөрийн тухай гэрээнүүд нь дээрх хуулийн заалтад хамаарахгүй юм.
Түүнчлэн дээрх 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 7-т Энэ гэрээг үндэслэн дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас худалдан авагч нэр дээрээ шилжүүлж авахыг Д******* овогтой Мад зөвшөөрөв гэж зааснаас үзвэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх эрхийг Д.Мад үүгээр олгосон байх бөгөөд үүний дагуу Д.Мнь мэдүүлэг гаргаж, хүсэлтээ өгсөн байна.
1.5. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй х*******той эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /хуучин хууль/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Иргэн, хуулийн этгээд нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад бичгээр гаргах бөгөөд мэдүүлгийг төлөөлөгчөөрөө дамжуулан гаргаж болно, 13.5-д Мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана, 13.5.1-д тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг, 13.5.5-д барилга байгууламжийн план зураг, дөрвөн талаас нь бүтэн харуулсан гэрэл зураг, 13.6-д Хуульд тусгайлан заасан бол мэдүүлэгт хавсаргах баримт бичгийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байна гэж заасны дагуу Чингэлтэй дүүргийн *******, ************** мянгат /15171/ Б*******ийн гудамж, , 3 давхар тоот хаягт байршилтай, 128.76 м.кв талбайтай Оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Д.Мыг улсын бүртгэлд бүртгэсэн нь хуульд нийцсэн гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхээр гаргасан мэдүүлэг түүнд хавсаргасан нотлох баримтууд нь дээрх хуульд заасан шаардлагуудыг хангасан байх бөгөөд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй х*******той эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т Улсын бүртгэгч дараахь үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө, 15 дугаар зүйлийн 15.4-т Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтад энэ хуулийн 14.1-д заасан үндэслэл илэрвэл улсын бүртгэгч нь бүртгэхээс татгалзаж, мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг татгалзсан үндэслэлийн тайлбарын хамтаар мэдүүлэг гаргагчид буцаана гэж заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаагүй байна.
Тиймээс Чингэлтэй дүүргийн *******, ************** мянгат /15171/ Б*******ийн гудамж, , 3 давхар тоот хаягт байршилтай, 128.76 м.кв талбайтай Оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Д.Мыг Ү- дугаарт бүртгэж гэрчилгээ гаргасан үйлдэлд хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрыг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй гэж шүүх дүгнэлээ.
Түүнчлэн улсын бүртгэгч нь талуудын хороонд хоёр гэрээ байгуулагдсан эсэхийг судалж, шалгах үүрэггүй гэдгийг дурдах нь зүйтэй.
Иймд Чингэлтэй дүүргийн *******, *******,******* мянгат /15171/, Бакула ринбүчийн гудамж, ны 3-р давхрын оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн анхны өмчлөгч ЗЗ.Нгаас, иргэн Д.Мад шилжүүлсэн Сонгино-хархан дүүрэг дэх нэг цэгийн үйлчилгээний улсын бүртгэгч Г.О-ийн 2018 оны 1 дүгээр сарын 31-ны өдрийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хийсэн үйлдлийг хууль бус үйлдэл болохыг тогтоож, бүртгэлийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй х*******той эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.5, 13.6, 14 дүгээр зүйлийн 14.1, 15 дугаар зүйлийн 15.4 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан ЗЗ.Нгаас гаргасан Чингэлтэй дүүргийн *******, *******,******* мянгат /15171/, Бакула ринбүчийн гудамж, ны 3-р давхрын оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн анхны өмчлөгч ЗЗ.Нгаас, иргэн Д.Мад шилжүүлсэн Сонгинохайрхан дүүрэг дэх нэг цэгийн үйлчилгээний улсын бүртгэгч Г.Оийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хийсэн үйлдлийг хууль бус үйлдэл болохыг тогтоож, бүртгэлийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ