Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 103/ШШ2019/00194

 

 

 

 



20*******9 05 0 *******0/ШЗ20*******9/00*******94

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нэхэмжлэгч: ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, 2******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, Урианхад овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн ******* сумын дугаар баг Согоотод оршин суух, Балдан овогт холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.ы гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгөөс өөрт ноогдох хувь болох ************** адуу, *******2 үхэр, **************4 бог мал нийт *******.552.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 20*******8 оны *******2 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д., хариуцагч Б., нарийн бичгийн дарга Ц.Амарбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 20*******2 онд Н.тай хамтран амьдарч байгаад 20******* оны *******0 дугаар сарын 20-ны өдөр охинтой болж 20*******6 оны *******2 дугаар сарын *******-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Миний нөхөр болох Н. хэрцгий догшин ширүүн зантай бөгөөд хамтран амьдрах хугацаанд үргэлж намайг айлгаж сүрдүүлж ирсэн. Энэ хугацаанд намайг удаа дараа зодож, сална гэж хэлэхээр ална гэж заналхийлдэг байсан. Ийм айдастай амьдрах хэцүү байгаа болохоор энэ хүнээс салж л байвал би юуг ч хийхээс буцахгүй, үхээд ч хамаагүй салахыг хүсэж байна. Миний хүсэлтийг хүндэтгэн үзэж гэрлэлтийг минь цуцалж, охиныг минь миний асрамжинд үлдээж өгнө үү. Эвлэрүүлэн зуучлалаар орсон, шүүхийн шатанд олон удаа уулзалт хийсэн, цаашид эвлэрэх, энэ хүнтэй хамт амьдрах ямар ч боломж байхгүй. Эд хөрөнгө нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлийн талаар эвлэрэн хэлэлцэж гэрээ байгуулсан болно гэжээ.

Харицагч Н. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие Д.*******тай 20*******2 онд танилцан хамтран амьдарч 20*******6 оны *******2 дугаар сарын *******-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлэн гэр бүл болсон. 20******* онд охин Б. төрсөн. Би нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Охиноо ээжийнх нь асрамжинд үлдээж хүүхдийн тэтгэлэг төлнө. Бид эд хөрөнгийн хувьд эвлэрлийн гэрээ байгуулсан. ******* бид хоёр гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгө болох 2 машинтай байсан бөгөөд портер машинаа авах гээд очиход ******* өгөхгүй байгаа тул уг машиныг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Н. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Бид гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулж байгаа тул бидний дундын эд хөрөнгө болох 20*******7 оны мал тооллогоор тоологдсон 254 толгой мал болон үүнээс өсөж бойжиж 20*******8 онд тоологдсон 272 толгой малаас өөрт ноогдох хувь болох ************** адуу, *******2 үхэр, **************4 бог мал нийт *******7 толгой мал буюу *******5.820.000 төгрөгийг Д.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н. нэмэгдүүлсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие 20*******9 оны 02 дугаар сарын *******4-ний өдөр тус хэрэгтэй холбоотой сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд тухайн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад бичигдсэн ************** адуу, *******2 үхэр, **************4 бог мал нийт *******5.820.000 төгрөгийг доорх байдлаар тайлбарлан тодруулж байна. Үүнд ************** адуу үүнээс нас гүйцсэн 9, даага 2, *******2 үхэр үүнээс нас гүйцсэн , шүдлэн 6, бяруу 5, бог **************4 үүнээс хонь 87, ямаа , хонь нас гүйцсэн 54, төлөг 27, ямаа нас гүйцсэн 20, борлон ******* нийт *******7 толгой мал буюу нийт *******.552.500 төгрөг болгон нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

Нэхэмжлэгч Д.******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа: Би хариуцагч талаас гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Бид 20*******2 оноос хамтран амьдарч эхлээд 20*******6 оны *******2 дугаар сарын *******-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидэнд хувийн мал байгаагүй. Мал хөрөнгөгүй учир банкнаас төсөл бичиж зээл авах гэхээр барьцаа хөрөнгөгүй гээд зээл өгөхгүй байсан. Иймд банкны зээл авах гэж хувьдаа малтай мэт харагдах зорилгоор аав Ч.******* малаас 20*******6 онд Д.******* би өөрийн нэр дээр мал шилжүүлсэн мэтээр мал тооллогоор тоолуулсан. Угтаа бол бодит байдал дээр бид аавынхаас мал тасдаж өөрийн болгож аваагүй. Ингээд 20*******6 онд Д.******* миний нэр дээр 20 мал тоологдсон байдаг. Мал тооллогын дараа *******2 дугаар сарын *******-нд бид гэрлэлтээ улсын бүртгэлд бүртгүүлсэн... Нэхэмжилсэн малаас үхрээс бусад нь аавын мал, *******0 үхэр нь миний хуваарьт өмч учир ы үхрийг өгнө. Үлдэх *******4 мал нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Н. холбогдуулан гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Н. нь гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгөөс өөрт ноогдох хувь болох ************** адуу, *******2 үхэр, **************4 бог мал нийт *******.552.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд Д.*******, Н. нар нь 20*******2 оноос хамтран амьдарч, 20******* оны *******0 дугаар сарын 20-ны өдөр охин г төрүүлж, 20*******6 оны *******2 дугаар сарын *******-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан бөгөөд хамт амьдрах хугацаанд хариуцагчийн хардалт болон гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас 20*******9 оны ******* дүгээр сараас тусдаа амьдарсан болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, охин Б.гийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

Зохигчид шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө эвлэрүүлэн зуучлагчид хандаж эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болсон, нэхэмжлэгч нь цаашид хариуцагчтай эвлэрэхгүй, эргэж хамт амьдрахгүй гэсэн эрс хатуу шийдвэрт хүрсэн, хариуцагч гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа талаарх тайлбараа шүүх хуралдаанд өгсөн, эвлэрүүлэх арга хэмжээ авлаа ч үр дүнд хүрэхээргүй нөхцөл байдал бий болсон байх тул хуульд заасан эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр шууд гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.******* дэх хэсэгт гэрлэлт нь тэгш эрх, сайн дурын харилцаан дээр үндэслэнэ гэж заасан бөгөөд талуудын гэр бүл болж амьдрах сайн дурын хүсэл зоригийн асуудал байхгүй тохиолдолд шүүхээс хуульд заасан ямар ч арга хэмжээ авах нь үр дүнд хүрэхгүй гэж дүгнэв.

Хариуцагч нь хүүхдийн асрамжийн асуудлаар маргаж 20*******9.04.0*******-ний өдрийн шүүх хуралдаанд шинжээч томилуулах хүсэлт гаргасан бөгөөд ******* дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтсийн 20*******9.05.09-ний өдрийн охин эх ******* асрамжинд үлдээвэл зохилтой гэсэн дүгнэлт болон, өмнө нь асрамжийн асуудлаар маргаж байсан хэдий ч охиноо ээжид нь үлдээхийг зөвшөөрч байна гэсэн хариуцагчийн шүүх шүүх хуралдаанд өгсөн тайлбарыг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.6 дахь хэсэгт зааснаар охин Б.г эх Д.******* асрамжинд үлдээхээр шийдвэрлэв.

Зохигчид нь гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн хувьд тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан болно.

Хариуцагчийн зүгээс гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгө гэх портер машиныг нэхэмжлэгчээс гаргуулах хүсэлт гаргасан ч сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа уг машиныг дурьдаж улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүйг дурьдах нь зүйтэй.

          Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ: хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх; хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх; хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох; хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно,

 мөн хуулийн 26 дугаар зүйлийн   26.4-т Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэх бөгөөд 26.6 дахь хэсэгт Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэж тус тус хуульчилсан байгааг зохигчдод анхааруулах нь зүйтэй.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5. дахь хэсэгт Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх....эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгчийн зүгээс охиноо эцэгтэй нь уулзуулахгүй байх эрхгүйг тайлбарлавал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, 57 дугаар зүйлийн 57.*******, *******06 дугаар зүйлийн *******06.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д.******* гэрлэлт цуцлуулах болон хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж *******7.548 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас *******7.548 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 00.720 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, уг мөнгийг тал хувиар бууруулж *******50.60 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгохоор тус тус шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******, **************6, **************8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

*******. Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.******* хэсэгт зааснаар Урианхад овогт ******* *******, Балдан овогт нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.6 дахь хэсэгт зааснаар 20*******.*******0.20-ны өдөр төрсөн ы г эх Д.******* асрамжид үлдээсүгэй.

. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.*******.*******, 40.*******.2 дахь хэсэгт зааснаар 20******* оны *******0 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Б.г ************** нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, *******6 нас хүртэл /суралцаж байгаа бол *******8 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг Балдан овогт аас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Д.*******д анхааруулсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт зааснаар зохигчдод Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан үүрэг хэвээр үлдэхийг, хэн нэгэндээ уг үүргээ биелүүлэхэд саад учруулахыг хориглосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох ******* дүүргийн Бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Амарбилэгт даалгасугай.

7. Хариуцагч нь 9 толгой бог, 9 толгой үхэр, 9 толгой адуу нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, нэхэмжлэгч нь үхэр толгой, адуу 2 толгой, хонь 50 толгой, ямаа 25 толгой нийт 80 толгой малыг хариуцагчид өгөхөөр эвлэрэн хэлэлцсэн болохыг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, 57 дугаар зүйлийн 57.*******, *******06 дугаар зүйлийн *******06.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж *******7.548 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас *******7.548 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 00.720 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс *******50.60 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгосугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

*******0. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.4, **************9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ П.ТУЯА