Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 103/ШШ2019/00198

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 0******* 03 103/ШШ2019/00198

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, Булга овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн дугаар хороо, дугаар гудамжны тоотод оршин суух, Буриад овогт - холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны ******* дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч М., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 2010 онд М.ай танилцан 2011 оны 10 дугаар сарын 2*******-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж албан ёсоор гэр бүл болсон. 20 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр охин А. төрсөн. Бид хувийн таарамжгүй харьцаанаас болж цаашид хамтран амьдрах боломжгүй болж 201******* оноос тусдаа амьдарсан. Тэр үеэс хойш охин маань миний асрамжид хүмүүжиж байна. Цаашид бид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, охин А.г миний асрамжид үлдээн, М.аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Гэр бүл тусдаа амьдраад удаж байгаа бөгөөд М. нь өөр хүнтэй амьдардаг. Хамтран амьдарч байгаа эмэгтэй нь жирэмсэн тул эвлэрүүлэн зуучлалаар оруулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч М. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь гэрлэлт цуцлуулах болон охин А.г Б.******* асрамжид үлдээн хүүхдийн тэтгэлэг төлөх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Бидний хувьд эвлэрэх боломжгүй, миний хамтран амьдрагч 8 сартай жирэмсэн, удахгүй төрнө гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч М. холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч М. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч М. нар 2011 оны 10 сарын 2*******-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулж 20 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр охин А.г төрүүлэн хамт амьдарч байгаад байгаад 201******* оноос хувийн таарамжгүй харьцааны улмаас тусдаа амьдарсан, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, хариуцагч нь өөр хүнтэй хамтран амьдарч удахгүй хүүхэдтэй болох гэж байгаа, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон нөхцөл байдал зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, хариуцагчийн ам бүл хоёулаа амьдардаг талаарх Сүхбаатар дүүргийн 17-р хорооны Засаг даргын тодорхойлолт, хамтран амьдрагч нь жирэмсэн болохыг нотолсон эмчийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч нь охин А.г эх Б.******* асрамжинд үлдээж тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байх тул Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******. дахь хэсэгт зааснаар охин А.г эх Б.******* асрамжинд үлдээж эцэг М.аас тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэв.

          Гэр бүлийн тухай хуулийн 2******* дугаар зүйлд эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 2******* дугаар зүйлийн 2*******.2 дахь хэсэгт эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ: хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх; хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх; хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох; хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно,

 мөн хуулийн 2******* дугаар зүйлийн   2*******.*******-т Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 2*******.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэх бөгөөд 2*******.******* дахь хэсэгт Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэж хуульчилсныг болон

Хүүхдийн эрхийн тухай хуулийн дугаар зүйлийн .3 дахь хэсэгт Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх....эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгчийн зүгээс хүүхдүүдээ эцэгтэй нь уулзуулахгүй байх эрхгүйг тус тус зохигчдод анхааруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 17*******.2*******8 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.аас 17*******.2*******8 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, гаргаж өгсөн байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.2.1, 11*******, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.1 дэх хэсэгт зааснаар Булга овогт ******* *******, Буриад овогт - нарын 2011.10.2*******-ны өдөр гэрлэлтийн бүртгэлийн 83-рт бүртгүүлсэн гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******. дахь хэсэгт зааснаар 20 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр охин А.г эх Булга овогт ******* ******* асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.1.1, *******0.1.2 дахь хэсэгт зааснаар 20 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн охин А.г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 0 хувиар, 1******* нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг М.аас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

*******. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38. дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.*******д анхааруулсугай.

. Гэр бүлийн тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.******* дэх хэсэгт зааснаар зохигчдод Гэр бүлийн тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2 дахь хэсэгт заасан үүрэг хэвээр үлдэхийг, хэн нэгэндээ уг үүргээ биелүүлэхэд саад учруулахыг хориглосугай.

*******. Зохигчид нь эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурьдсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Амарбилэгт даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17*******.2*******8 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 17*******.2*******8 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.*******, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯА