| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2023/0083/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/83 |
| Огноо | 2023-03-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Амарсанаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 2023/ШЦТ/83
2023/ШЦТ/83
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: А.Амарсанаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Бэ
Шүүгдэгч: Ж.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овогт Жагарын Бид холбогдох эрүүгийн 2312000000034 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 47 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 2, эхнэрийн хамт Архангай аймгийн .............. гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Боржгон овогт Жагарын Б /РД:АМ.........../,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Жагарын Б нь Архангай аймгийн Хотонт сум Хөөвөр Өндөр өтгийн өвөр гэх газар 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар хохирогч Б.Бийн нүүрэн тус газар нь цохиж зодож түүний биед зүүн хөмсөгний гадна буланд язарсан шарх, баруун хацарт зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Шүүгдэгч Ж.Бийн шүүх хуралдаанд мэдүүлсэн:
“...Би 2023 оны 01 дүгээр сарын 13-нд орой 20 цагийн үед гэртээ хөл бэртсэн хөлийнхөө боолтыг эхнэрээрээ болгоод байж байтал Б.Бэ, Д.Ц нар согтуу манайд орж ирсэн. Бэ манай орны өмнө уначихсан. Тэгээд орон дээр гаргаад сайн уу ч байхгүй бид нараас архи нэхсэн. Халхын жижгээ явна дансандаа мөнгөтэй, данхандаа цайтай гээд архи нэхэж эхэлсэн. Би хэлсэн ээжийн чинь бие муу байгаа чи эртхэн харь гэсэн. Ийм согтуу явж болохгүй гэж хэлсэн. Тэгээд урдаас сонин юм яриад. Та нар шинэ жилээр боовныхоо үсийг авсан уу гээд манай эхнэр чи одоо харь гээд хөөсөн. Бид хоёр тэгж хэлсэн чинь баахан агсам тавьж орилж байгаад гарахдаа манай үүдэнд бүдэрч унасан. Манай хажуу айлын Г гэж залуу байсан. Цуг ирсэн Цыг нь бас яв гээд бид нар шаардлага тавьсан. Тэгээд 20-30 минутын дараа манайхаас 1 км цаана машинаа орилуулаад гэрэл нь асаад байна гэж манай хажуу талын айлын хүн ярьж байсан. Манай эхнэр бие засахдаа машинаа орилуулаад тэр доор байна гэж ярьж байсан. Тэгээд манай хойд талын айлд намайг зодсон гэж хэлсэн байсан. Сэтгэл дундуур байна. Манай эхнэрээс мэдүүлэг аваагүй байсан...” гэх мэдүүлэг,
*Эрүүгийн 2312000000034 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Б.Бийн өгсөн:
“....Би 2023 оны 01 дүгээр сарын 13-ны орой Д.Цы хамт 0,5тай нэг шил архи хувааж уугаад 20 цагийн үед Хотонт сум Хөөвөр баг Өндөр өтгө гэх газар оршин суух манай аавын төрсөн дүүгийн хүүхэд болох Ж.Б ахынд гэрт ороод мэнд мэдээд идээ амсаад хууч хөөрч сууж байгаад танайхан шинэ жилээр нэгнийхээ боовны үсийг хуссан гээд тоглоомоор хэлэхэд Ж.Б ах уурлаад чамайг заамдаж аваад чирч гаргаад зүүн талын шанаа хэсэг рүү 2 удаа цохиж хөмсөг яз цохиж баруун талын хацар майжаад би та яаж байгаа юм бэ гэж хэлэхэд Ж.Б ах хохино пиздаа минь зайл гэж хэлээд гэр рүүгээ яваад орсон. Тэгээд Д.Ц гэрээс нь гарч ирээд миний язарсан хөмсөгнөөс цус гараад тогтохгүй болохоор манай гэр рүү явах замд байдаг Ц гэх айлд ороод эхнэрийгээ дуудаад Хотонт сумын эмнэлэгт ирж үзүүлж хөмсгөндөө 4 оёдол тавиулсан. Б ах бид хоёрын дунд ямар нэгэн өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй. Би тоглоомоор та нар шинэ жилээр нийлж байгаад нэгнийхээ боовны үсийг хуссан гэлүү гэж хэлэхэд юу гээд хуцаад байгаа гээд намайг заамдаж аваад гэрээсээ чирч гаргаад зүүн талын шанаа хэсэгт 2 удаа цохисон. Намайг зүүн гараараа заамдаж байгаад зүүн талын шанаа руу баруун гараа атгаж байгаад 2 удаа цохиж гэмтэл учруулсан. Миний зүүн талын хөмсөг язарч хавдсан, толгойн зүүн талын чихний зээд хэсэгт хавдсан. Баруун хацарт 2 хэсэг газар майжсан өөрөөр гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Би Ж.Б ахынд очихоосоо өмнө өглөө 10 цагийн үед хоёулаа 0.5тай савлагаатай “Волко” нэртэй 1 шил архи уусан архи нэлээн гараад жоохон халамцуу л байсан. Би Ж.Б ахыг цохиж зодсон асуудал болоогүй. Би гомдолтой байна. Эмчилгээнд гарсан зардлаа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 дугаар тал/
*Хохирогч Б.Бийн дахин өгсөн:
“...Ц бид хоёр маргалдсан зүйл байхгүй. Цд хүртэл гар хүрсэн байсан, Бийг цохисон гэж хэлж байсан. Би эмчилгээнд гарсан зардлаа төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр тал/
*Гэрч Ц.Гийн өгсөн:
“...2023 оны 01 дүгээр сарын 13-ны орой 21 цагийн үед би Бийн гэрт зурагт үзээд Б, Бийн эхнэрийн хамт бид гурав сууж байхад Бэ, Д.Цогт нар согтуу орж ирээд архи нэхэж агсан тавиад Ж.Б нь Б.Бат- Эрдэнэд хандаж ээжийн чинь бие муу байхад архи ууж явлаа гэж хэлсэн. Тэгээд Д.Цогт нь Б.Бийг аваад гараад явсан. Тухайн өдөр Б.Бэ, Ж.Б нар хоорондоо маргалдаж зодолдсон асуудал болоогүй. Ж.Бийнд Б.Бэ орж ирэхэд биед нь ил харагдах шарх сорви байгаагүй. Б.Бэ, Д.Цогт хоёр хоорондоо зодолдсон асуудал болоогүй. Маргалдаад гараад машинаа асаагаад явсан. Ж.Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Б.Бэ, Д.Цогт нар их согтуу байсан. Өөрийн гэсэн ухаангүй байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр тал/
*Гэрч Д.Цын өгсөн:
“...2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн орой 21 цагийн үед манайд Бэ, Цогт нар халамцуу орж ирэхдээ зүүн талын шанаанаас цус гарсан хөмсөг язарсан байсан. Нүүрээ яасан талаар асуухад Бид зодуулсан гэж ярьж байсан. Тэгээд удалгүй Бийн эхнэр нь ирээд Хотонт сумын эмнэлэг рүү явсан. Бэ нь манайд ирэхэд Бид зодуулсан, хөмсөг язарсан гэж ярьж байсан. Зүүн талын шанаа хэсгээс нь цус гарч байсан. Манайд Бэ, Цогт нарт орж ирэхдээ огт маргалдсан зүйлгүй, манайд орж ирээд огт маргалдаж зодолдсон асуудал болоогүй. Бэ, Цогт нарт манайд ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гэхдээ тийм их согтоогүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар тал/
*Гэрч Д.Нгийн өгсөн:
“..2023 оны 01 дүгээр сарын 13-ны орой 21 цагийн үед Бэ Б хоёр ирэхдээ Бэ нь Бийнд очоод ирлээ Б намайг зодоод гэж яриад зүүн талын хөмсөг нь язарч цус гарч шанаа руугаа урссан байсан. Бэ, Цогт нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гэхдээ өөрийн гэсэн ухаантай байсан. Бэ нь Бид зодуулсан гэж ярьж байсан. Бэ нь өөр хүнтэй маргалдсан талаар юм яриагүй. Зүүн хөмсөг нь язарч ангайсан цус гарсан байсан. Өөр гэмтэл бэртэл ажиглагдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар тал/
*Гэрч Д.Цы өгсөн:
“....Би 2023 оны 01 дүгээр сарын 12-ны орой 19 цагийн үед Архангай аймгийн төвөөс Б.Бэ ахтай хамт машинд нь сууж ирээд гэрт нь хоноод 13 цагийн үед Б.Бэ ахтай хамт 0,5тай нэг шил архи хоёулаа хувааж уугаад Б Бэ ахын гэрийн урд талд байдаг Нэргүй гэх айлд ороод 0,5тай нэг шил архи Б.Бэ ах бид хоёр хувааж уугаад адуунд нь цуг машинтай нь явж адууг нь харчихаад Хотонт сумын Хөөвөр багийн Хүйсийн ар гэх газар оршин суух Доож гэх айлд ороод адуу сураглаад 20 цагийн үед Архангай аймгийн Хотонт сум Хөөвөр баг Өндөр өтгө гэх газар оршин суух Ж.Б ахынд очоод Б.Бэ ах Ж.Б ах хоёр хоорондоо хууч хөөрч сууж байгаад хоорондоо маргалдаад Ж.Б ах Б.Бэ ахыг заамдаад чирээд гарсан. Би гэрт нь сууж байхад Г ах чамайг явъя гэж байна гээд би араас нь гартал Б.Бэ ахын шанаанаас нь цус гараад цустайгаа холилдсон байсан. Тэгээд бид хоёр тэндээсээ шууд Ц ахын гэрт очоод Бэ ахын эхнэрийг дуудаад Хотонт сумын эмнэлэгт ирж үзүүлээд хөмсгөнд нь оёдол тавиулсан. Хоорондоо тоглоом хийгээд юм ярьж байснаа Ж.Б ах уурлаад Б.Бэ ахыг заамдаад чирээд аваад гарсан. Ж.Б ах заамдаад чирээд гарсан Ж.Б ах зодож биед нь гэмтэл учруулсан байх би тухайн үед гэрт байсан болохоор юу болсон талаар хараагүй араас нь гартал хөмсөгнөөс цус гараад цустайгаа холилдсон байсан. Би тухайн өдөр болон урьд өмнө нь ч гэсэн Б.Бэ ахтай маргалдсан асуудал байхгүй. Б.Бэ ах бид хоёр жоохон халамцуу байсан тийм их согтуу байгаагүй өөрийн гэсэн ухаантай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар тал/
*Яллагдагч Ж.Бийн өгсөн:
“....Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний үйлдэл тохирохгүй байна. Би 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр орой 20 цагийн үед манай гадна их хаазтай машин ирсэн тэгсэн Б.Бэ Цогт нар орилсоор манайд орж ирсэн. Тэгээд орж ирэхдээ Бэ хаалганд бүдрээд босож ирээд баруун талын орон дээр хэвтсэн тэгснээ би дахиад хүний чих хазчихаад ирлээ Хүйсийн овооны бүх хүмүүсийн чихийг хазна гэж орилоод байсан. мөн халхын Жижгээ байна архи аваад ирээд байсан данхандаа цайтай дансандаа мөнгөтэй би баян хүн байна гээд байхаар нь би ээжийн чинь бие муу байна мэнд ус ч байхгүй яв гэж хэлсэн. Тэгсэн Цогт гэх залуу нь Бэд хандаад би ч гэсэн чамаас илүү дансандаа мөнгө гэх маргалдаад байхаар нь надад хамаагүй гэж хэлэхэд хөлөө бэртээсэн байсан болохоор хөлөө цэвэрлээд сууж байсан юм. Тэгсэн удалгүй Бийг манай эхнэр болон манайд байсан хүмүүс явцгаа гэхэд Бэ манайхаас түрүүлээд гарсан тэгсэн мөн Бат- Эрдэнэ манай гэрийн хаалганд бүдрээд гарсан тэгэхээр нь манай эхнэр арай гайгүй байгаагаараа Цогт аваад яв гэж хэлэхэд Цогт араас нь гарсан. Тэгээд гэрийн гадна чанга дуугарч байгаад мөн машинаа хаазалж байгаад явсан-Тэгсэн удалгүй нохой хуцаад байхаар нь манай эхнэр гараад харахад Бийн явсан машины арын гэрэл нь асчихсан зогсож байсан гэсэн манайхаас 1 км орчим зайд мөн манай айлын залуу хүртэл харсан байсан зогсож байхыг нь. Намайг Монхор гэж дууддаг. Би хэн нэгэн хүнд гар хүрсэн зүйл байхгүй. Халдсан зүйл байхгүй. Тухайн үед эхнэр, Алтанзул хөрш залуу Г, Бэ Цогт нар байсан, өөр хүн байгаагүй. Манахаас гарах үед л маргалдаад байсан. Ил харагдах шарх, сорви байгаагүй. Бийн биед учирсан гэмтлийг хэн учруулсаныг би мэдэхгүй. Цогт, Бэ нар согтуу байсан, гэхдээ Цогт арай гайгүй байсан. Би орноосоо босоогүй учир тийм зүйл болоогүй. Би гар хүрсэн зүйл байхгүй. Би зүүн талын орон дээр хөлөө боолгож дуусгаад сууж байсан гутал хувцасаа тайлчихсан. Би гомдолтой байна. Хийгээгүй хэргийг хийсэн болгож хойд саахалт айлд намайг зодсон гэж гүтгэж байгаад гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 49 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 28 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Б.Бийн биед зүүн хөмсөгний гадна буланд язарсан шарх, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Мохоо зүйлийн цохих, цохигдох, хэсэг газрын шүргэх нидрэгдэх үйлчлэлээр үүсэх боломжтой.
3. Хэрэг болох цаг хугацаанд үүснэ.
4. Зүүн хөмсөгний гадна буланд язарсан шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун хацарт зулгаралт гэмтэл нь 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 13 хуу/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 дугаар тал/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ж.Бид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймгийн Хотонт сум Хөөвөр баг, Өндөр өтгийн өвөр гэх газар шүүгдэгч Ж.Б нь намайг хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар хохирогч Б.Бийн нүүрэн тус газар нь цохиж, түүнийг зодож биед зүүн хөмсөгний гадна буланд язарсан шарх, баруун хацарт зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ж.Б үйлдсэн болох нь хохирогч Б.Бийн өгсөн “...Би 2023 оны 01 дүгээр сарын 13 орой Д.Цы хамт 0,5 литрийн савлагаатай 1 шил архи хувааж уугаад 20 цагийн үед Хотонт сум Хөөвөр баг Өндөр өтгө гэх газар оршин суух манай аавын төрсөн дүүгийн хүүхэд болох Ж.Б ахынд гэрт ороод мэнд мэдээд идээ амсаад хууч хөөрч сууж байгаад. Танайхан шинэ жилээр нэгнийхээ боовны үсийг хуссан гээд тоглоомоор хэлэхэд Ж.Б ах уурлаад чамайг заамдаж аваад чирч гаргаад зүүн талын шанаа хэсэг рүү 2 удаа цохиж хөмсөг яз цохиж баруун талын хацар майжаад би та яаж байгаа юм бэ гэж хэлэхэд Ж.Б ах хохино пиздаа минь зайл гэж хэлээд гэр рүүгээ яваад орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 дугаар тал/, гэрч Д.Цын өгсөн “...2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн орой 21 цагийн үед манайд Бэ, Цогт нар халамцуу орж ирэхдээ зүүн талын шанаанаас цус гарсан хөмсөг язарсан байсан. Нүүрээ яасан талаар асуухад Бид зодуулсан гэж ярьж байсан. Тэгээд удалгүй Бийн эхнэр нь ирээд Хотонт сумын эмнэлэг рүү явсан. Бэ нь манайд ирэхэд Бид зодуулсан, хөмсөг язарсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар тал/, гэрч Д.Нгийн өгсөн “..2023 оны 01 дүгээр сарын 13-ны орой 21 цагийн үед Б.Бэ Д.Ц хоёр ирэхдээ Бэ нь Бийнд очоод ирлээ Б намайг зодоод гэж яриад зүүн талын хөмсөг нь язарч цус гарч шанаа руугаа урссан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар тал/, гэрч Д.Цы өгсөн “....Би 2023 оны 01 дүгээр сарын 12-ны орой 19 цагийн үед Архангай аймгийн төвөөс Б.Бэ ахтай хамт машинд нь сууж ирээд гэрт нь хоноод 13 цагийн үед Б.Бэ ахтай хамт 0,5тай нэг шил архи хоёулаа хувааж уугаад Б Бэ ахын гэрийн урд талд байдаг Нэргүй гэх айлд ороод 0,5тай нэг шил архи Б.Бэ ах бид хоёр хувааж уугаад адуунд нь цуг машинтай нь явж адууг нь харчихаад Хотонт сумын Хөөвөр багийн Хүйсийн ар гэх газар оршин суух Доож гэх айлд ороод адуу сураглаад 20 цагийн үед Архангай аймгийн Хотонт сум Хөөвөр баг Өндөр өтгө гэх газар оршин суух Ж.Б ахынд очоод Б.Бэ ах Ж.Б ах хоёр хоорондоо хууч хөөрч сууж байгаад хоорондоо маргалдаад Ж.Б ах Б.Бэ ахыг заамдаад чирээд гарсан. Би гэрт нь сууж байхад Г ах чамайг явъя гэж байна гээд би араас нь гартал Б.Бэ ахын шанаанаас нь цус гараад цустайгаа холилдсон байсан. Тэгээд бид хоёр тэндээсээ шууд Ц ахын гэрт очоод Бэ ахын эхнэрийг дуудаад Хотонт сумын эмнэлэгт ирж үзүүлээд хөмсгөнд нь оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар тал/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 28 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 13 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Харин шүүгдэгч Ж.Б болон шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бийн хохирогч Б.Бийг зодоогүй, Ж.Бид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбар үгүйсгэгдэж байгаа болно. Шүүгдэгч нь хохирогчийг би зодоогүй гэх мэдүүлэг өгч байх боловч хууль сануулж авсан хохирогч, гэрч нарын мэдүүлгийг няцаах баримт хэрэгт авагдаагүй байна. Гэрч Ц.Гийн хувьд шүүгдэгч Ж.Бийн малыг малладаг, түүнээс цалин авч ажилладаг талаар шүүгдэгч тайлбарласан мөн хохирогч Б.Бэ нь шүүгдэгчийн гэрт ирэхдээ биедээ ямар нэгэн ил харагдах гэмтэлгүй байсан гэдгийг мэдүүлсэн.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Ж.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирол хор уршгийн талаар:
Хохирогч Б.Бэ нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “эмчилгээнд гарсан зардлаа төлүүлмээр байна, эмчилгээнд гарсан зардлаа нэхэмжилж байна” гэх боловч эмчилгээ хийлгэсэн гэх баримтаа гаргаж өгөөгүй тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Ж.Бид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцон гэмт хэргийн шинж, прокурорын саналыг харгалзан торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
зааснаар шүүгдэгч Ж.Бийг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/ таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
Ж.Б нь шүүхээс оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/ таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
шүүгдэгч Ж.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ж.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР