| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2019/00192/И |
| Дугаар | 103/ШШ2019/00218 |
| Огноо | 2019-06-12 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 103/ШШ2019/00218
| 2019 оны 0 сарын 12 өдөр | Дугаар *******/ШШ2019/002 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 19******* оны ******* сарын *******-ний өдөр ******* аймгийн ******* д төрсөн, ******* настай, эмэгтэй, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, ам бүл , нөхөр 2 хүүхдийн хамт ******* аймгийн сумын дугаар баг, тоотод оршин суух, , ******* ажилтай, овогт /РД: ФБ *********************0/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 19******* оны 0 сарын 0-ны өдөр аймгийн хотод төрсөн, ******* настай, эрэгтэй, ******* боловсролтой, уул ******* мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл , эхнэр хүүхдийн хамт Багануур дүүрэг, 1 дүгээр хороо, дугаар тоотод оршин суух бүртгэлтэй, Улаанбаатар хот дүүрэг 11 дүгээр ны 11 тоотод оршин суух, овогт /РД:УГ*******0015/ холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах үндсэн, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгээ гаргуулах сөрөг нэхэмжлэлийг 2019 оны 05 дугаар сарын 0-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , хариуцагч , хариуцагчийн өмгөөлөгч , нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: миний бие 2000 онд тэй танилцаж улмаар 2000 оны 12-р сарын 2-нд гэрлэлтийн 00200 тоот баталгаагаар бүртгүүлэн гэр бүл болсон билээ. Бидний хамтран амьдрах хугацаанд 200 оны 01 сарын 1-ний өдөр охин төрсөн. Бид зан чанарын таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 201 оны 11 сараас салж тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш охин эх миний асрамжинд амьдарч өсөж торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон. Охин миний асрамжинд үлдээж, эцэг гээс хүүхдийн тэтгэмж гаргуулж өгнө үү. Өмнө нь 201 оны 9 сарын *******-ний өдөр хүчирхийлэлд өртөж байсан ба одоо тус тусын амьдрал гэр бүлтэй болсон тул эвлэрүүлэн зуучлахад хамаарахгүйгээр гэр бүлийн баталгааг цуцалж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ дагуу гэрлэлтээ цуцлуулна. Бид хоёр тохиролцоод хүүхдээ миний асрамжид үлдээж, миний бие хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагаасаа татгалзсан, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах шаардлагаасаа татгалзаж эвлэрсэн байгаа. Бид 201 оны 11 сард салснаас хойш 5 жилийн дотор тус тусдаа амьдралтай болж өөр өөр хүмүүстэй хамтран амьдарч байгаа учраас гэрлэлтээ цуцлуулах хсэлтэй байна. Би 201 онд хүнтэй суусан дундаасаа хүүхэдтэй, хүүхэд настай, анх гэр бүлийн хүчирхийлэлийн улмаас салах болсон гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: бид хоёр 2000 онд гэрлэж, хамтдаа амьдарч байгаад 2009 онд хоёулаа Швейцарь улс явсан. Охин маань бидэнтэй хамт байсан. 2011 онд Монгол улс руу явсан, охин бид хоёр үлдсэн. аавынх нь бие муу байсан учир Монгол руу буцсан ба эргэж ирнэ гэсэн боловч ирээгүй. Хамт явсан эгч, дүү хоёр нь буцаж очсон. Эгч, дүү хоёроос нь асуухад би буцаж явахгүй гээд бичиг баримт, хүсэлтээ өгөөгүй гэж байсан. Би Швейцарь улсад охин хамт жил амьдарч байгаад 201 онд Монголдоо ирсэн. Ирээд охин бид хоёр ******* аймагт дээр очиж хамт амьдарсан. өөр хүнтэй холбоотой болсон нь илт мэдэгдэж, бид хоорондоо таарч тохирохгүй маргалдаад байсан учир би салаад ирсэн. Тухайн үед надад амьдрах байр орон байгаагүй, ажил орлогогүй байсан учир аргагүйн эрхэнд охиноо ээжид нь үлдээгээд ирсэн. Ингээд бид 201 оноос хойш тусдаа амьдарч байгаа. нөхөртэй, тэд дундаасаа настай хүүхэдтэй. Би ч бас эхнэр хүүхэдтэй болсон. Бид тус тусын амьдралтай учир цаашид хамт амьдрахгүй. Иймд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Харин охин эхийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрөхгүй. Би охиноо өөрийн асрамжид авах хүсэлтэй. Мөн нэхэмжлэлд 201.09.*******-ний өдөр хүчирхийлэлд өртөж байсан гэжээ. Энэ өдөр бид хоёр найзуудтайгаа архи, пиво уусан. Гэртээ ороод ийг өөр хүнтэй болсон эсэх талаар асууснаас үүдэн бид хоорондоо маргалдсан. Бид харилцан зодолдсон боловч надад гэмтэл шарх үлдээгүй. Харин Д. энд тэнд хөхөрч шалбарсан байсан. Би энэ асуудлаас болж цагдаад дуудагдан шалгагдсан гэжээ.
Хариуцагч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Бид хоёр охиноо ээжийнх нь асрамжид үлдээхээр тохиролцсон, тус тусдаа амьдралтай болсон учраас гэрлэлтээ цуцлуулна, шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийнхээ шаардлагаас татгалзсан гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Мөн би охиноо өөрийн асрамжид авах хүсэлтэй байгаа. Бид хамт амьдарч байх үед ХХК-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийж, орон сууцны төлбөрийг бид төлж байсан. Нийтдээ 15.000.000 орчим төгрөг төлсөн. Бид салаад тусдаа амьдрах болж, нь ******* аймагт амьдрах болсон учир орон сууц худалдах, худалдан авах гэрээг цуцалж, Д. дан ганц өөрийн нэрээр гэрээ хийсэн байсан учир ХХК-д өгсөн 15.000.000 төгрөгийг буцааж авчихаад, авсан мөнгөнөөсөө надад өгөөгүй. Мөн бид охиноо төрснөөс хойш банкинд хадгаламжийн данс нээж, мөнгө хуримтлуулж эхэлсэн. 201 онд уг хадгаламжийг цуцалж дансанд байсан 1.000.000 төгрөгийг нь аваад дээр нь 1.000.000 төгрөг нэмж 15.000.000 төгрөгөөр маркийн тээврийн хэрэгслийг худалдан авч, Д. өмчлөлд бүртгүүлсэн. Одоо энэ машиныг унаж байгаа. Орон сууцны төлбөрт төлсөн 15.000.000 төгрөгөөс өөрт ногдох хэсэг болох 5.000.000 төгрөг болон худалдан авсан машинаас өөрт ногдох хэсэг болох мөнгөөр илэрхийлбэл 5.000.000 төгрөг нийт *******.000.000 төгрөгийг ээс нэхэмжилнэ. Мөн охин гийн би өөрийн асрамжинд авна гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: 2009-2012 онд бид гэр бүлээрээ Швейцарын Geneve хотод ажиллаж, хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө ХХК-тай орон сууц худалдан авах гэрээ хийж, орон сууц авах урьдчилгаа мөнгө болох 11.801.000 төгрөг өгсөн боловч байр ашиглалтанд ороогүй. ХХК одоог хүртэл дампуурал зарлаж шүүхэд өргөдөл өгсөн боловч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болоогүй, гүйцэтгэх баримт бичгийг хэрэг гүйцэтгэгч Б.Буянжаргалд хүлээлгэн өгсөн болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад байгаа учраас энэ мөнгийг төлөхгүй. Сөрөг нэхэмжлэлд дурдсанаар Бид хамт амьдрах хугацаандаа охин төрснөөс хойш банкинд хадгаламжийн данс нээж, мөнгө хуримтлуулж эхэлсэн гэж буруу ташаа мэдээлэл өгсөн байна. банкинд хадгаламж нээж байгаагүй, харин банкинд ирээдүйн саятан хадгаламж нээж, одоог хүртэл охины мөнгө хадгалаастай байна. өөрөө хамтран эзэмшигч нь хэвээрээ байгаа. 201 оны ******* сард авсан машиныг миний бие ганцаараа хөдөлмөрлөж 1 жил сарын хооронд цуглуулсан мөнгөөрөө авсан. , охин тэй Швейцарын Geneve хотоос ирэхэд худалдан авсан. машин авахад 1.000.000 өгч, салсны дараа 00.000 төгрөгийг нь буцааж өгсөн. ий хувь оруулсан 00.000 төгрөгийг 5 жил охин өсгөж хүмүүжүүлэхэд хэрэглэсэн тул нэхэмжилсэн 5.000.000 төгрөгийг төлөх боломжгүй. гээс 5.000.000 төгрөг огт авч байгаагүй. 2011 оны сараас эхлэн миний бие нь хүнд өвчтэй аавыгаа харж, асарч байсан. нь Швейцарын Geneve хотод охинтой минь амьдрахдаа нагац талын хамаатан болох хүүхэнтэй янаг амрагийн холбоо үүсгэж байсаныг миний эгч , дүү нар илрүүлж байсан. 2000-201 оны хооронд хамтран амьдрахдаа нь удаа дараа зодож, биед болон сэтгэл санаанд хүндрэл учруулж байсан ба 201 оны ******* сард аавындаа зодож, Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл өгч, эвлэрэх зорилгоор өргөдлөө буцаан авч байсан боловч салсан. Одоо бол тус тусдаа амьдралтай болоод 5 жил болж байна. гийн хамтран амьдрагч нь хүүхэдтэй, өөрийнх нь хүүхэд гарч байгаа тул охин өөрийнхөө асрамжиндаа хэвээр үлдээнэ. Охиноо хойд эхийн гар харуулмааргүй байна. Тус шүүх нь эх үр хоёрыг амьдын хагацал, зовлонд учруулахгүй байлгах байх гэж найдаж байна гэжээ.
Гэрлэгчид шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах шаардлага гаргаснаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, хариуцагч нь гэрлэлт цуцлуулах, охин эхийнх нь асрамжид үлдээх шаардлагыг хүлээн зөвшөөрч, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзах нөхцөлөөр эвлэрлээ гэжээ.
Шүүхээс хэрэгт авагдсан 00200 дугаартай гэрлэлтийн баталгаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, охин төрсний гэрчилгээний хуулбар, Багануур дүүрэг дэх хэлтэсийн лавлагаа, Дүүргийн дугаар газрын 201-*******-*******-ны 10 дугаартай тогтоол, Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн тодорхойлолт, банкин 5000190 дугаартай хадгаламжийн дансны хуулга, эс асууж авсан тэмдэглэл, хүүхэд үеийн өсөлт, эрүүл мэндийн карт, өрхийн эмчийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч Л. холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч гээс нэхэмжлэгч т холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус шүүхэд гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж эхлэхээс өмнө нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, хариуцагч нь гэрлэлт цуцлуулах, охин эхийнх нь асрамжид үлдээх шаардлагыг хүлээн зөвшөөрч, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж эвлэрэн эвлэрлийн гэрээ байгуулан шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч , хариуцагч нар нь 2000 оны 12 сарын 2-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хамтран амьдарч байх хугацаандаа 200 оны 01 сарын 1-нд охин төрүүлсэн болох нь 00200 тоот гэрлэлтийн гэрчилгээ, 0111 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогджээ.
Зохигчид нь 1 жил хамтран амьдраад хоорондын таарамжгүй харьцаа, байнгын хэрүүл маргаан, гэр бүлийн хүчирхийлэлийн улмаас 201 оны 11 сараас тус тусдаа амьдрах болсон үйл баримт нь Багануур дүүргийн дугаар Прокурорын Газрын 201 оны ******* сарын *******-ны өдрийн 10 дугаартай тогтоол, / нь эхнэр эр, эмийн хардалтын улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газар нь цохиж, биемахбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, хохирогч, яллагдагчтай сайн дураар эвлэрсэн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн/ зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, Багануур дүүрэг дэх хэлтэсийн 2019 оны 05 сарын 2 ний өдрийн 0у/8 дугаартай тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.-д зааснаар гэрлэлтийг шууд цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагаасаа, хариуцагч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох эд хөрөнгө буюу *******.000.000 төгрөг гаргуулах шаардлагаасаа тус тус татгалзаж, охин эхийнх нь асрамжид үлдээхээр харилцан тохиолцож эвлэрсэн байх тул эвлэрлийг баталж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 58 дугаар зүйлийн 58.1, ******* дугаар зүйлийн *******., хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 19., хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 25.150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч гээс 0.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, улсын орлогоос 0.200 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.5, 115 дугаар зүйлийн 115.2.1, 11, 1 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 1.-д зааснаар овогт , овогт нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хариуцагч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгээ гаргуулах шаардлагуудаасаа тус тус татгалзаж, охин эх Д. асрамжид үлдээхээр харилцан тохиролцож эвлэрснийг баталсугай.
.Гэр бүлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Багануур дүүргийн Бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах даалгасугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 58 дугаар зүйлийн 58.1, ******* дугаар зүйлийн *******., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19. төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 25.150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч гээс 0.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, улсын орлогоос илүү төлсөн 0.200 төгрөгийг буцаан гаргуулж хариуцагч Л. тус тус олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119., 119. хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш хоног өнгөрсний дараа 1 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ