| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2019/00204/И |
| Дугаар | 103/ШШ2019/00230 |
| Огноо | 2019-06-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 103/ШШ2019/00230
2019 20 103/ШШ2019/00230
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 19******* онд Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, *******, ам бүл 2, охины хамт Баянгол дүүргийн ******* дугаар хороо, 13а байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 19******* онд Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, *******, Багануур дүүргийн 5 дугаар хороо, ******* дугаар гудамжны тоотод оршин суух, овогт холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч У., хариуцагч О., нарийн бичгийн дарга Б.Одгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие нь 2011 онд О.тэй танилцаж, 2011 оны 8 дугаар сараас эхлэн хамтран амьдарч, 2012 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бид хамтран амьдрах хугацаандаа 2012 оны 8 дугаар сарын 20-ны өдөр охин М. төрүүлсэн, зан харьцааны таарамжгүй байдлын улмаас тусдаа амьдрах болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Хүүхдийн асрамжийн талаар ээж У.******* асрамжид үлдээхээр эвлэрэн хэлэлцсэн болно гэв.
Хариуцагч О. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Бид 1 жил хамт амьдарч байгаад хоорондын таарамжгүй харилцаанаас болж 2013 оноос хойш тусдаа амьдарч байгаа. Одоо тус тусынхаа амьдралыг бодоод гэрлэлтээ цуцлуулах гэж байна, би хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа гэв.
Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлд: Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Ц.Баясай би иргэн У.гаас О. холбогдуулан ирүүлсэн гэрлэлт цуцлуулах тухай өргөдлийг 2019.5.8-ны өдөр хүлээн авч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулж уулзалт зохион байгуулах явцад өргөдөл гаргагчаас Одоо эргээд амьдарна гэсэн бодол алга, маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлье гэсэн, мөн уригдагч талаас миний хувьд ч гэрлэлтээ цуцлуулъя гэж бодож байна гэсэн тайлбаруудыг өгсөн тул Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 28.1.4 дэх хэсэгт заасныг үндэслэн ажиллагааг дуусгавар болгов гэжээ.
Шүүхээс хэрэгт авагдсан Нийслэлийн Баянгол дүүргийн Оюуны- цогцолбор сургуулийн тодорхойлолт, өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Г- дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Г-5 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч У. нь хариуцагч О. холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч О. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч У., хариуцагч О. нар нь 2011 оны 8 дугаар сарын 0-ны өдөр гэр бүл болж, 2012 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр гэр бүлээ хуулийн дагуу бүртгүүлсэн, тэд хамтран амьдрах хугацаандаа 2012 оны 8 дугаар сарын 20-ны өдөр охин М. төрүүлэн, хамтран амьдарч эцэг эхийнхээ үүргийг гүйцэтгэж байгаад 2013 онд хоорондын таарамжгүй харьцааны улмаас тус тусдаа амьдарч эхэлсэн, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, хариуцагч О. нь өөр хүнтэй хамтран амьдарч байгаа болох нь талуудын шүүх хуралдаанд өгсөн болон шүүхэд ирүүлсэн тайлбар, Г-5 дугаартай гэрлэлтийн лавлагаа, охин М.ийн Г- дугаартай төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогджээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д .., гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ гэж заасан.
Гэрлэгчид нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах төвөөр үйлчлүүлсэн, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон болох нь 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалтын тэмдэглэл, Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэргээр тогтоогдож байгаа бөгөөд гэрлэгчид нь бие биеэ гэх хайр сэтгэлгүй, эргэж хамтран амьдрах хүсэлгүй, хэн аль нь эвлэрэх талаар санаачлага гаргаагүй, шүүхээс Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тодорхой хугацаагаар түдгэлзүүлж гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авах нь тодорхой үр дүнд хүрэхээргүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол .., шүүх гэрлэлтийг цуцална гэж зааснаар гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт гэрлэгчид гэрлэлт цуцлах үедээ хүүхдээ хэний асрамжид үлдээх..., тухайгаа бие даан эсвэл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж заасан бөгөөд охин М. эх У.******* асрамжинд үлдээхээр гэрлэгчид харилцан тохиролцож хэлцэл байгуулан шүүхэд ирүүлсэн болно.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 38.3 дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасны дагуу Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг О.гээс тэтгэлэг гаргуулж охин М. тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хариуцагчаас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй бөгөөд 50 дугаар зүйлийн 50.2-д зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх журамтайг хариуцагч О. нь анхаарвал зохино.
Тэтгэлгийн хэмжээг Үндэсний статистикийн хорооны даргын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/12 тушаалаар тогтоосон 2*******.900 төгрөгөөр тооцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч У.******* гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 10.08 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.гээс улсын тэмдэгтийн хураамж 10.08 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У.д олгохоор шийдвэрлэв.
Хэрэгт цугларсан бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, үнэн зөв, энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 11, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага
Болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар овогт , ******* овогт ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид нь охин М. эх У.******* асрамжид үлдээхээр харилцан тохиролцож хэлцэл байгуулан гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн болохыг дурдсугай.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2012 оны 8 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц 1 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлгийг тогтоон эцэг О.гээс сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Энхзаяад даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч У.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10.08 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.гээс улсын тэмдэгтийн хураамж 10.08 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ