| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2023/0036/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/38 |
| Огноо | 2023-01-24 |
| Зүйл хэсэг | 27.10.3., 27.11.1., |
| Улсын яллагч | Ж.У |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 2023/ШЦТ/38
2023/ШЦТ/38
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Улсын яллагч: Ж.У
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Г /онлайнаар/
Шүүгдэгч: Г.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.У Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, мөн эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А овогт Г Б /РД:/-д холбогдох эрүүгийн 2312................. дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1959 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Завхан аймгийн Баянхайрхан суманд төрсөн, 63 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ......... хотын ..........дүүрэг, ....... дугаар хороо, ..... дүгээр хэсгийн ....... тоот гудамжны ........... тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, А овогт Г Б /РД:ИЧ/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн орой ........... багийн нутаг дэвсгэрт приус-20 маркийн 56-47 УНҮ улсын дугаартай, тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, Замын хөдөлгөөний дүрмийн 3.5. зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: 3.5. а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; 3.5. б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; 3.5. г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч О.Аын амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2312............... дугаартай эрүүгийн хэргээс:
*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Аын өгсөн: ... Миний төрсөн эцэг О.А нь 2022 оны 12 дугаар сарын 05-ны шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг Доной гэх газарт зам тээврийн осолд орж, биедээ гэмтэл авсны улмаас гэмтлээ даахгүй нас барсан юм. Би тухайн осол болох үед байхгүй байсан болохоор хэрхэн осолд орсон талаар мэдэхгүй байна. Эмнэлэг дээр очсоны дараа мэдсэн. Талийгаач аав нас барахын өмнө ямар нэгэн архаг хууч өвчин байхгүй байсан. Сэтгэцээр группэд байсан. Жаахан архи уудаг хүн байсан. Талийгаач аав маань 1969 онд Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 10 жилийн сургуулиа төгсөөд хүнсний техник комд хүнсний технологич мэргэжлээр төгсөөд цэргийн албанд яваад мэргэжлээрээ ажиллаад, хөдөө мал дээр гараад 1995 оны үед хувиараа наймаа арилжаа хийж байгаад 2000 оны үед толгойдоо гэмтэл аваад сэтгэцийн эмчийн хяналтад орсон гэдэг. Ээж амьд байхдаа гүйдэл таараад сэтгэцийн эмгэгтэй болсон гэдэг, ямар нэгэн хагалгаа, мэс ажилбар хийж байгаагүй. Жил болгон эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг байсан. 2018 онд ээж нас бараад тэрнээс хойш ганцаараа амьдрах болсон. Тэгээд архины хамааралтай болсон. Ажилсаг, архи уусан ч ааш авир багатай хүн байсан. Ганцаараа амьдарч эхлээд архи уух нь ихэссэн. Аав маань ослын улмаас нас барсанд харамсалтай байна. Хуулийн дагуу арга хэмжээ авах байх гэж бодож байна. Аавын мөргөсөн жолооч Б гэх хүний зүгээс миний данс руу буяны ажлын зардалд зориулж 5.000.000 /таван сая/ төгрөг шилжүүлсэн. Би эцэг эхээс 3-лаа бөгөөд том ах болон би тусдаа гарчихсан байгаа. Бага дүү маань Улаанбаатар хотод том ахтай хамт ажилладаг бөгөөд 2022 оны 01 дүгээр сард банк бус санхүүгийн байгууллагаас Приүс-30 маркийн тээврийн хэрэгслийг линзингээр авсан бөгөөд түүний төлөлтөөс аав амьд байхдаа тэтгэврээсээ төлөлцдөг байсан. Одоо үлдэгдэл хэдэн төгрөг байгаа тэрийг төлөлцөх хэрэгтэй байгаа. Өөр санал, хүсэлт байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 33-36 хуу/,
*Гэрч С.Цийн өгсөн: ... Г.Б ах Улаанбаатар хотоос Завхан аймгийн Баянхайрхан суманд өвлийн идэш хоолоо авах гэж манайд ирсэн. Тэгээд манайд 7 хоносон юм. Идэш хоолоо ачааны том машинд тавиад явуулсан байсан. Тэгээд 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 12-13 цагийн хооронд Б ах өөрөө жолоо бариад хажууд нь Ж гэх хун суугаад арын суудал би болон Д гээд хамаатны эгч суугаад саарал өнгийн Приус-20 маркийн 56-47 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр 4-лээ хөдөлсөн. Тэгээд замдаа явж байгаад Архангай аймгийн Тариат суманд хоолонд ороод хөдөлсөн. Би Тариат сумаас хөдлөөд замдаа унтаад яваад байсан. Тэгсэн машин зогсоод би сэрсэн чинь Б ах би хүн дайрчихлаа, гээд айж сандраад, салганаж чичрээд байсан, тэгэхээр нь бид 3 үнэхээр хүн дайрсан бол буцаж очихгүй бол болохгүй гэсэн чинь би буцаж очмооргүй байна, одоо өнгөрсөн, ямар ч байсан та 3-ыг хүргэдэг газар нь хүргэж өгнө гээд байсан. Тэгээд машинаас нь буусан жолоочийн эсрэг талын гадна толь байхгүй, гүпэр нь хагарчихсан байсан, тэгсэн Б ах машиныхаа ар хэсгээс хуучин толь гаргаж ирээд тухайн толийг скочоор ороод тавиад цааш хөдөлсөн. Тэгсэн замдаа машин нь нэг л болж өгөхгүй байсан тэгснээ зогсож харсан чинь машины урд аржатерын хажуу хэсгээс улаан өнгийн зүйл гоожоод байхаар нь Архангай аймгийн Хотонт сум ороод засварын газарт очоод нэг сэлбэг солиулж тавиад буцаж эргээд өөр замаар ороод явсан би шөнө, дээрээс нь газар мэдэхгүй учир хаагуур, ямар замаар яваад байсныг нь мэдэхгүй шороон замаар явж байгаад асфальтан зам руу ороод явж байсан чинь Архангай аймгийн Цагдаагийн газраас гээд нэг хүн залгаад байсан, тухайн үед бид нар хаана явж байгаагаа мэдэхгүй байсан болохоор Булган аймгийн Дашинчилэн сум ороод тэндээсээ Булган аймгийн Баяннуур сум орсон Архангай аймгийн Цагдаагийн газраас хүмүүс ирээд буцаагаад бид нарыг Архангай аймаг руу авч явсан. Ийм л зүйл болсон. Замдаа Б Архангай аймгийн нутаг дэвсгэрт хүн дайрчихсан тухайгаа хүүхэдтэйгээ утсаар яриад байсан. Г.Б ах Завхан аймгийн Баянхайрхан сумаас гарахдаа Приүс-20 маркийн 56-47 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод цагдаад баригдах хүртэл жолоо барьж явсан. Жолоогоо бусдад огт шилжүүлээгүй. Намайг унтаагүй байхад Г.Б ах Приүс-20 маркийн 56-47 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 70-80 км хурдтай явж байсан. Би осол болох үед унтаж байсан болохоор хэр хурдтай явж байсныг мэдэхгүй байна Г.Б ах Архангай аймгийн төвөөр гарах гэж яваад замын хажууд байсан хүнийг харалгүй, хажуу тал руугаа дараад толиороо шүргээд гарсан л гэж хэлсэн. Огцом тоормосолсон зүйл байхгүй, хэрэв тоормоз гишгэсэн бол огцом хөдөлгөөнд би сэрэх ёстой байсан. Унтаж байгаа намайг сэрэх хэмжээний огцом хөдөлгөөн хийгдээгүй. Г.Б ах өөрөө осол гаргаад, хүн дайрчихлаа гэдгээ мэдэж байсан бөгөөд мэдсээр байж сандарч тэвдээд цаашаагаа замын хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн гэж хэлсэн. Г.Б ах надад хэлэхдээ сандарч тэвдсэнээсээ болоод ослыг - орхиж явсан гэсэн. Тэгээд бид нарт хүн дайрсан тухайгаа хэлэхэд бид нар ослын газрыг орхиж болохгүй талаар хэлэхэд одоо өнгөрсөн, ямар ч байсан та нарыг хүргэж өгөх газарт нь хүргэж өгнө гэж хэлээд буцаж эргээгүй, цаашаа үргэлжлүүлээд замын хөдөлгөөнд оролцсон. Арын суудалд Д эгч бид унтаж байсан, Ж ахыг ослын талаар мэдэж байсан эсэхийг мэдэхгүй байна. Г.Б ахын унаж явсан Приүс-20 маркийн 56-47 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь өөрийнх нь хүүхдийнх гэж хэлж байсан. Г.Б ах Улаанбаатар хотод эхнэр ач нарынхаа хамт амьдардаг, тэтгэвэрт гарсан хүн байгаа. Байнга хамт байдаггүй учраас зан байдлынх нь талаар ь -эхгүй байна. Г.Б ах жолоо барьж явахдаа согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй. Би Г.Б ахын сэлбэг солиулсан хүнийг мэдэхгүй байна. Приүс засдаг засварчин хүн байсан. Хүүхэд нь утсаар ярьж байгаад тухайн газрыг буюу Архангай аймгийн Хотонт сумыг зааж өгсөн. Би шөнө унтаж явсан болохоор сайн мэдэхгүй байсан бөгөөд өдөр өөрийнхөө замаар буцаад ирэхэд гөлөөн байхгүй, зам сайхан байсан. Г.Б ахын сэтгэл санаа хэвийн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 45-47 хуу/,
*Гэрч Ч_Ёын өгсөн: ... Би 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр Улаанбаатар хотоос Завхан аймгийн Баянхайрхан суманд өвлийн идэш хоолоо авах гээд явсан. Нутаг очоод нэлээн хэд хоносон. Тэгээд 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 12-13 цагийн хооронд Улаанбаатар хот руу хамаатны хүн болох Ц, Д болон Б бид Приүс-20 маркийн 56-47 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр гарч Б жолоо бариад гарцгаасан. Тэгээд замдаа Архангай аймгийн Тариат суманд хоол идээд орой хөдөлцгөөсөн. Тариатаас гараад би унтаад өгсөн. Нэг мэдэхэд Цагаан даваа өгсөн байсан бөгөөд даваа уруудаад пост дээр ирээд надаар дамжуулж постны мөнгө өгсөн, би буцаад унтаад өгсөн. Тухайн үед цаг нэлээн орой болчихсон жолоочоос бусад нь бүгд унтаад яваад байсан. Тэгсэн явж байснаа зогсох шиг болсон тэгэхээр нь би юу болов гэсэн чинь зам дээр хүн явж байгаад мөргөчих шиг боллоо гээд зогссон тэгсэн мөргөсөн газраас нэлээн хол яваад зогссон байсан, тэгэхээр нь би эргээд очооч гэсэн чинь нэлээн хол явчихлаа, одоо нэмэргүй, өнгөрсөн гээд хөдөлгөөнөө үргэлжлүүлээд яваад өгсөн. Тэгээд нэлээн явж байгаад зогсоод сандраад, тэвдээд байсан. Тэгээд машинд явсан эрчүүд буугаад машиныг харахад жолоочийн эсрэг талын толь хугараад байхгүй байсан, мөн жолоочийн эсрэг талын урд гүпэр хагараад онгойсон юм үлдсэн байсан. Тэгсэн Б машиныхаа ар хэсгээс хуучин толь гаргаж ирээд хамт скочдсон. Энэ үед бид нар хүнд дайрч осол гаргасан бол буцаад очъё гэж хэлсэн чинь одоо нэмэргүй, эмнэлэг, цагдаа нар ирээд авчихсан байгаа гээд буцаагүй. Нэлээн сандарсан, айж түгшсэн байдалтай байсан. Бид нар хажуугаас хэлж ярьж тайвшруулаад ярилцаж байгаад Б ямар ч байсан та нарыг гэр орон дээр чинь хүргэж өгнө гээд байсан учир замын хөдөлгөөнөө цааш үргэлжлүүлсэн. Тэгээд хэсэг явж байгаад зогсоод машинаа харсан чинь улаан өнгийн тосол гараад гоожоод байсан бөгөөд Б хүүхэдтэйгээ яриад машин болохгүй байна гээд хэлсэн. Тэгсэн хүүхэд нь утсаар яриад Архангай аймгийн Хотонт сумын төв дээр очоод машиныхаа болохгүй байгаа сэлбэгийг солиулж тавиулсан, би тухайн солиулж тавьсан сэлбэгийн нэрийг нь мэдэхгүй байна. Тэгсэн Б замаа буруулаад буцаж эргээд шороон замаар яваад Архангай аймгийн Өгийнуур сумаар яваад Булган аймгийн Дашинчилэн сум руу явсан. Энэ үед Архангай аймгийн цагдаагийн газраас холбогдоод учир байдлыг хэлсэн. Тэгээд Б өөрийгөө баригдлаа гэж байсан. Эргээд буцах гэсэн боловч зам мэдэхгүй байсан учир Булган аймгийн Баяннуур суманд уулзахаар болоод үүрээр цагдаа нар ирж, буцаад Архангай аймаг руу хөдөлж өдөр ирсэн. Ийм л асуудал болсон. Б өөрийгөө буруу зүйл хийлээ гээд их гэмшиж, шоконд орсон. Приүс-20 маркийн 56-47 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Б жолоодож явж байсан юм. Б анх Завхан аймгаас гарахдаа 80-90 км хурдтай явж байсан бөгөөд наашаагаа хурд нь багассан байх, яг хэдэн км хурдтай явж байсныг нь мэдэхгүй байна. Г.Б хэлэхдээ замын хажууд явж байсан хүнийг толиороо хамчихлаа л гэж хэлсэн. Осол гаргах үедээ зогсоогүй шууд явчихсан. Өөрийн буруутай үйлдэлдээ их гэмшиж байна лээ. Г.Б осол гаргаснаа мэдсэн бөгөөд би одоо нэмэргүй, я байсан та нарыг гэрт чинь хүргэж өгье л гээд байсан. Айж, сандарсандаа ослын газрыг орхиж явсан байх л гэж бодож байна, өөрөө ч энэ талаараа хэлсэн. Осол гаргаад нэлээн хугацаанд яваад зогссоны дараа мэдсэн. Бийн жолоодож явсан машины жолоочийн эсрэг талын гүпэр хуучин цуурчихсан байсан бөгөөд замдаа скочдоод наагаад явж байсан. Тэр хэсэг нь хагарч унасан байсан. Г.Б ахын унаж явсан Приүс-20 маркийн 56-47 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь өөрийнх нь хүүхдийнх машин гэж байсан. Г.Б шулуун шударга зантай, эхнэр ач нартайгаа амьдардаг. Хувийн газарт сахиулын ажил хийж байгаа гэж байсан. Г.Б ах жолоо барьж явахдаа согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй. Би тэр залууг танихгүй, Архангай аймгийн Хотонт суманд байдаг засварчин залуугаар солиулсан. Зам хэвийн, халтиргаа гулгаа байхгүй байсан. Г.Бийн сэтгэл санаа хэвийн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 55-57 хуу/,
*Гэрч Б.Эын өгсөн: ... 2022 оны 12 дугаар сарын 05-ны шөнийн 03 цагийн үед Архангай аймгийн цагдаагийн газраас нэг хүн миний 88878057 дугаарын утас руу залгаад 56-47 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл хэний машин бэ, хэн барьж явж байгаа вэ талаар асуусан. Тухайн үед миний аав болох Г.Б нь Завхан аймгийн Баянхайрхан сумаас 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хот руу гарсан байсан. Тэгсэн Архангай аймгийн нутаг дэвсгэрт осол гаргасан талаар цагдаагийн байгууллагаас хэлсэн. Тэгээд аавын утас руу залгахад хологдох боломжгүй байсан учир ойр ойрхон залгаад байсан чинь аавын утас холбогдолд таныг Архангай аймгийн цагдаагийн байгууллагаас сураад байсан юу болсон талаар асуухад эхлээд юм хэлээгүй, Улаанбаатар хот руу замд явж байна л гэж хэлээд тасалсан. Тэгэхээр нь аавд ослын талаар хэлээгүй, жолоо барьж явж байгаа юм чинь сандарчих байх гээд юм хэлээгүй. Тэгээд маргааш өглөө аав руу залгасан чинь Архангай аймгийн Цагдаагийн хүнтэй уулзах гээд байна гэж хэлсэн. Тэгээд ахиад юу болсон талаар асуухад Архангай аймагт хүн дайраад, ослын газрыг орхиод явчихсан юм, аав нь буруу зүйл хийчихлээ гэж утсаар яриад, буцаад Архангай аймаг руу явах гэж байна гэж хэлсэн. Тэгээд ах дүү нар луугаа залгаж мэдэгдээд би Архангай аймаг руу гарсан. Тэгээд Архангай аймагт урд шөнө ирээд аавын мөргөсөн хүн нь эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад нас барсан талаар сонссон. Талийгаачийн ар гэртээ аав уулзаад, уучлалт гуйсан гэж хэлсэн. Би уулзаагүй. Тухайн үед Приүс-20 маркийн 56-47 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг миний аав болох Б жолоодож явж байсан талаар өөрөө хэлсэн. Яагаад ослын газрыг орхиж явсныг нь мэдэхгүй байна. Осол гарсан тохиолдолд ослыг газрыг орхиж болохгүй талаар аав Б нь сайн мэдэж байгаа. Би 2020 онд худалдаж авч байсан. Худалдаж авснаар хойш үзлэг, оношлогоонд бүрэн орж байгаа. Аав Б Завхан аймаг руу өвлийн идэш авахаар миний машиныг авч явсан юм. Аав бид 2 дээрх тээврийн хэрэгслийн дундаа унаж ашигладаг, манай гэр бүлд байгаа ганц машин байгаа юм. Би аав, ээжтэйгээ 3-лаа амьдардаг учир миний Миний эзэмшлийн Приүс-20 маркийн 56-47 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг миний аав Г.Б нь унаад осол гаргаж, эвдрэл гэмтэл гаргасан байсан. Би өөрийн ааваасаа нэхэмжлэх зүйл байхгүй, Эвдрэл, гэмтлээ өөрөө засаад, янзлаад авна. Манай аав Г.Б олон жил жолоо барьж байгаа бөгөөд “В” ангиллын үнэмлэхтэй. Миний аав Г.Б Улаанбаатар хотод эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, тэтгэвэртээ гарсан, ач нараа хардаг юм. Зан төлөвийн хувьд дөлгөөн зантай, сүүлийн жилүүдэд хөл нь өвдөөд байгаа, хааяа баяр, ёслолоор архи дарс өөртөө тохируулаад хэрэглэдэг, тамхи татдаг хүн байгаа юм. 3 хүүхдийн эцэг хүн байгаа юм. Цэргийн албыг Улаанбаатар хотод хааж байсан. Би өөрөө машиныхаа эвдрэл, гэмтлээ янзална. Надад өөр нэмж ярих зүйлгүй миний ярьсан бүхэн үнэн зөв гэснээр 12 цаг 25 минутад дуусгаж, мэдүүлгийг өөрт нь уншуулахад тэмдэглэлийг өөрт нь уншуулж танилцуулахад... гэх мэдүүлэг /хх-ийн 63-65 хуу/,
*Гэрч Х.Мын өгсөн: ... 2022 оны 12 дугаар сарын 04-05 шилжих шөнө манай аав утсаар яриад машин болохгүй байна би Архангай аймгийн Хотонт сум орох гээд явж байна гэж утсаар ярьсан. Тэгэхээр нь би Архангай аймгийн Хотонт суманд байдаг найз Гантөгс рүү залгаад аавд дугаарыг нь өгөөд хооронд нь ярьж байгаад очуулсан. Тэгсэн манай найз машиныг нь шалгаж үзээд цахилгаан помт нь ажиллахгүй болсон байна гэхээр нь солиод тавиад явуулаач гэж гуйсан. Ослын улмаас цахилгаан помт нь эвдэрсэн байсан. Тэгсэн аав би эндээс Булган аймгийн Баяннуур сум орох ажилтай байна, яаж очих замаа мэдэхгүй байна гэхээр би найздаа хэрхэн яаж явах талаар замыг нь зааж өгөөрэй гэж гуйгаад манай найз Архангай аймгийн Өгийнуур сум орох замыг зааж өгөөд явуулсан байсан. Тэгээд би унтаад өгсөн. Тэгсэн шөнө дунд болж байхад миний дүү Э утсаар залгаад Архангай аймгийн цагдаагийн газраас над руу залгаад байна Приүс-20 маркийн 56-47 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч осол гаргаад явсан байна гээд асуугаад байна гэж утсаар ярьсан. Тэгээд би дүүгийнхээ ярьсан гэх цагдаагийн албан хаагчийн дугаарыг авч холбогдоход Архангай аймгийн нутаг дэвсгэрт осол гаргаад хүн мөргөөд, эмнэлэгт байна, ослын газрыг орхиж явсан талаар хэлсэн. Тэгээд аав руу залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Намайг залгаад байхад сүлжээгүй газар явж байсан байна лээ. Нэлээн удаж байж хамт явж байгаа хүнийх нь дугаарыг олоод залгахад холбогдохгүй байсан. Хэсэг хугацааны дараа аавтай яриад таныг Архангай аймгийн Цагдаагийн газраас сураад байна юу болсон бэ гэж асуухад Архангай аймагт осол гаргаад хүн дайрчихсан юм аа гэж хэлсэн. Тэгээд би аавыг юу ярина вэ яагаад ослын газрыг орхиж явж байгаа юм бэ, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх ёстой шүү дээ гээд аавыг загнаад, хаана явж байгаа юм бэ гэхэд засмал замаар явж байна, хаана явж байгаа мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд аавтай холбоо барьчхаад буцаад Архангай аймгийн Цагдаад аавтай холбоо барих дугаарыг өгсөн. Өглөө нь утсаар ярихад Булган аймгийн Баяннуур сум орох гэж байна гэхээр нь наанаа хүлээгээд цагдаатай уулз гээд хэлсэн. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд аавын Архангай аймаг руу буцаагаад аваад явсан. Би дүүтэйгээ Улаанбаатар хотоос гараад үдэш Архангай аймагт ирээд удаагүй байхад аавын мөргөсөн гэх хүн нь нас барсан. Тухайн үед Приүс-20 маркийн 56-47 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг миний аав болох Б жолоодож явсан. Замдаа хамт явсан хүмүүс нь ослын газрыг орхиж болохгүй буцаж эргээд оч гэж нэлээн хэлэхэд үгэнд нь ороогүй хөдөлгөөнөө үргэлжлүүлээд явсан гэсэн. Ааваас хэр хурдтай явсан талаар асуухад зөөлөн явж байсан гэж хэлсэн. Ааваас тухайн хүнийг хэрхэн яаж мөргөсөн талаар асуухад огт юм хэлэхгүй байна. Одоо айсан, сандарсан, шокын байдалтай байна. Өөрийн буруугаа хүлээн зөвшөөрөөд, гэмшсэн байдалтай байна. Миний буруу л гээд байгаа, талийгаачийн үр хүүхдийн царайг яаж харна гээд л үглээд байж байна. Ямар учраас ослын газрыг орхиж явсан юм бэ гэж асуухад харин тийм ээ гээд өөр юу ч ярихгүй байна. Яагаад аав уг нь осолд холбогдоод ослын газрыг орхиж болохгүй талаар сайн мэдэж байгаа хүн юм. Манай аав Г.Б олон жил жолоо барьж байгаа бөгөөд “В” ангиллын үнэмлэхтэй. Манай ээж залуудаа аав Бтэй суугаад намайг түрүүлээд салж байсан талаар нас барахын өмнө хэлж байсан. Ээж нас барсан юм. Би ээжээрээ овоглодог юм. Тэгээд би өөрийн төрсөн эцэг ямар хүн байдгийг олж мэдээд 10 гаран жил болж байна. Аавыг залуу даа хаана юу хийж байсан талаар мэдэхгүй, миний аав Б уур уцаар багатай хүн гэж боддог, би байнга уулзаад хамт байгаад байдаггүй юм, одоо тэтгэвэрт гарсан эхнэр хүүхдийн хамт амьдарч байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 68-70 хуу/,
*Гэрч С.Мын өгсөн: ... 2022 оны 12 дугаар сарын 04-ний орой 17 цагаас дараа өдрийн 09 цаг 00 минут хүртэл ээлжийн ажилтай буюу Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад 23 цаг өнгөрөөж байхад манай нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн 7033103 дугаарын утсанд цагдаагийн газраас Архангай аймгийн Эрдэнэбулган сум 5 дугаар баг Донойн гүүрний орчим хүн машин мөргүүлсэн хүн байна гэсэн дуудлага ирүүлсний дагуу очиход бараан өнгийн хувцастай, 50 гаран насны эрэгтэй хүн асфальтан зам дээр ертөнцийн зүгээр толгой хэсэгт зүүн тийшээ харсан, ам, хамраас нь цус гарсан байдалтай, ухаангүй хэр нь амьсгалтай байсан. Тэгээд эмчийн үзлэгээ эхлүүлэхэд хүүхэн хараа гэрлийн урвалд сул, баруун талын зовхи, дух орчмоор зулгарсан шархтай, захын цусан дахь хүчил төрөгчийн хэмжээ буюу сатураци, зүрхний цохилт буюу пүльс нь багажид хэмжигдэхгүй байсан, гар нь хүйтэн байсан, тэгээд гараар судсыг тэмтрэхэд тэмтрэгдэж байсан, тэгээд толгойд боолт хийж, хамар, амны цусыг цэвэрлэж, дамнуургад тээвэрлэхээр дээш харуулж хэвтүүлэхэд хэл нь унаад байсан учир хажуугийн тогтвортой байрлалд хэвтүүлсэн, маш их архи үнэртэж байсан, тээвэрлэж эмнэлэгт хүргэсэн. Тухайн үед ухаангүй байсан учир толгойд боолт хийж, хамар, амны цусыг цэвэрлэж, яаралтай эмнэлэг рүү тээвэрлэсэн. Тээвэрлэх явцдаа амин үзүүлэлтүүдийг нь хянаж, эмнэлэг дээр ирж, жижүүр эмч хүлээн авч, бусад шаардлагатай эмчилгээг хийсэн. Би тэр талаар мэдэхгүй байна. Тухайн үед дуудлагад очиход осолд орсон хүний цаана машины эд ангиуд үүрсэн, бутарсан байдалтай байсан, зам дээр цус гараад хөлдөж байсан. Талийгаач нь ертөнцийн зүгээр замынхаа хойд талдаа асфальтан зам дээр байсан бөгөөд цаад талд нь машины эд ангиуд унасан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 152-153 хуу/
*Г.Бийн яллагдагчаар мэдүүлсэн: ... Би хүсэж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 183-184 хуу/,
*Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 58-60 хуу/,
*Архангай аймгийн Авто тээврийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 09 техникийн дүгнэлт /1-р хх-ийн 134-135 хуу/,
*Архангай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 93 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1. Шинжилгээнд ирүүлсэн хар ногоон өнгийн хүрэмний баруун талын суга хэсэгт 11 см хэмжээтэй гэмтлийн зах ирмэг хэсгүүдийг нийлүүлэхэд нэг бүхлийг үүсгэнэ, эдлэлийн хэсгүүд залгаасаар салсан, оёдлын утаснууд тасарсан, тасарсан утас -ь үзүүр хэсгээрээ суналттай мушгирсан, оёдлын алхам илэрсэн өнгөө алдаж гандаагүй байх тул татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ ханзралт байна. Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн өмдний ард талын баруун халаасанд үүссэн 16x19 см хэмжээтэй гэмтлийн зах ирмэг тэгш бус тасарсан, гэмтлийн хоёр талын үзүүр рүү утаснууд нь суналттай тасарсан, сунасан утасны үзүүр хэсгүүд буржийсан, тасарсан утасны үзүүр хэсгүүд нь жигд бус урттай, өнгөө алдаж бохирлогдоогүй байх тул татах чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ урагдалт байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн хар ногоон өнгийн хүрэм, ногоон өнгийн өмдөнд үүссэн гэмтлүүд нь өнгөө алдаж гандаагүй ямар нэгэн зүйлээр бохирлогдоогүй татах чангаах хүчний үйлчлэлээр шинээр үүсэж бий болсон урагдалт, ханзралт байна.
3. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн осол болох үед үүсэх боломжтой... гэх дүгнэлт /1-р хх-ийн 143-145 хуу/,
*Архангай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 107 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1. Амь хохирогч О.Аын биед Баруун чамархай ясны суурь ясны дун хонхор руу мөн дагзны том нүхний зүүн хэсэг рүү үргэлжилсэн шугаман хугараг тархины аалзавч бүрхүүлийн доорх тархмал цус харвалт. Тархины духны дэлбэнгийн суурийн голомтлог няцрал, бага тархины эдийн няцрал, баруун зулай, дух дагз хэсгийн хуйхан доор болон баруун чамархайн булчинд цус хуралт, духны баруун дээд үстэй хэсэгт зулгаралт, цус хуралт. Баруун хөмсөгний доод хэсэг, хөмсөгний дотор буланд зулгаралт, баруун чихний дэлбээний урд хэсэгт цус хуралт, баруун ташааны хажуу доод хэсэгт цус хуралт, зулгаралт, баруун 3-6-р хавирганы далны шугамаарх зөөлөн эдэд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой.
3. Осол болох цаг хугацаанд үүснэ.
4. Баруун чамархай ясны суурь ясны дунд хонхор руу мөн дагзны том нүхний зүүн хэсэг рүү үргэлжилсэн шугаман хугарал, тархины аалзавч бүрхүүлийн доорх тархмал цус харвалт. Тархины духны дэлбэнгийн суурийн голомтлог няцрал, бага тархины эдийн няцрал гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Амь хохирогч О.А нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас тархины комын байдалд орж амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ.
6. Дээрх гэмтлийн дараа амь хохирогч хөдөлгөөн хийх, ухамсарт үйл хөдлөл хийх боломжгүй, гэмтлийн дараа хэдий хэр хугацаанд амьд явах боломжтойг тогтоох боломжгүй.
7. Амь хохирогч О.А нь 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 01 цаг 15 минутанд нас барсан гэж өвчний түүхэнд дурьджээ.
8. Амь хохирогч О.А нь үлдэц шизофрени өвчин, хий үзэгдэл, дэмийрлийн хам шинж өвчтэй байна. Уг өвчний учир хөдөлмөрийн чадвар алдалтыг 60%-аар тогтоолгож байжээ.
9. Амь хохирогч О.Аын /амь байх үед/ эмнэлэгт эмчлэгдэхээс өмнө авсан
цусанд 2,2 промилли спиртийн зүйл илэрсэн. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Нас барсаны дараа цогцосноос авсан цусанд спиртийн зүйл илрээгүй. В(Ш)-р бүлгийн цустай байна...гэх дүгнэлт /хх-ийн 170-176 хуу/,
*Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-12 хуу/,
*Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 62-63 хуу/,
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх-ийн 177 хуу/,
*Хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 195-196 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Бэд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б нь 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн орой ...............дугаар багийн нутаг дэвсгэрт приус-20 маркийн 56-47 УНҮ улсын дугаартай, тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, Замын хөдөлгөөний дүрмийн 3.5. зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: 3.5. а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; 3.5. б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; 3.5. г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч О.Аын амь насыг хохироосон, мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх нөхцөл байдал тогтоогдож байна. Энэ нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн орой ..............сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт приус-20 маркийн 56-47 УНҮ улсын дугаартай, тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, Замын хөдөлгөөний дүрмийн 3.5. зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: 3.5. а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; 3.5. б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; 3.5. г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч О.Аын амь насыг хохироосон, мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь: хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Аын: ... Аав маань ослын улмаас нас барсанд харамсалтай байна. Хуулийн дагуу арга хэмжээ авах байх гэж бодож байна. Аавын мөргөсөн жолооч Б...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-36 хуу/, гэрч С.Цийн: ...Тэгсэн машин зогсоод би сэрсэн чинь Б ах би хүн дайрчихлаа, гээд айж сандраад, салганаж чичрээд байсан, тэгэхээр нь бид 3 үнэхээр хүн дайрсан бол буцаж очихгүй бол болохгүй гэсэн чинь би буцаж очмооргүй байна, одоо өнгөрсөн, ямар ч байсан та 3-ыг хүргэдэг газар нь хүргэж өгнө гээд байсан. Тэгээд машинаас нь буусан жолоочийн эсрэг талын гадна толь байхгүй, гүпэр нь хагарчихсан байсан, тэгсэн Б ах машиныхаа ар хэсгээс хуучин толь гаргаж ирээд тухайн толийг скочоор ороод тавиад цааш хөдөлсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 45-47 хуу/, гэрч Ч_Ёын: ...зам дээр хүн явж байгаад мөргөчих шиг боллоо гээд зогссон тэгсэн мөргөсөн газраас нэлээн хол яваад зогссон байсан, тэгэхээр нь би эргээд очооч гэсэн чинь нэлээн хол явчихлаа, одоо нэмэргүй, өнгөрсөн гээд хөдөлгөөнөө үргэлжлүүлээд яваад өгсөн. Тэгээд нэлээн явж байгаад зогсоод сандраад, тэвдээд байсан. Тэгээд машинд явсан эрчүүд буугаад машиныг харахад жолоочийн эсрэг талын толь хугараад байхгүй байсан, мөн жолоочийн эсрэг талын урд гүпэр хагараад онгойсон юм үлдсэн байсан. Тэгсэн Б машиныхаа ар хэсгээс хуучин толь гаргаж ирээд хамт скочдсон. Энэ үед бид нар хүнд дайрч осол гаргасан бол буцаад очъё гэж хэлсэн чинь одоо нэмэргүй, эмнэлэг, цагдаа нар ирээд авчихсан байгаа гээд буцаагүй. Нэлээн сандарсан, айж түгшсэн байдалтай байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 55-57 хуу/, гэрч Б.Эын: ... Архангай аймагт хүн дайраад, ослын газрыг орхиод явчихсан юм, аав нь буруу зүйл хийчихлээ гэж утсаар яриад, буцаад Архангай аймаг руу явах гэж байна гэж хэлсэн. Тэгээд ах дүү нар луугаа залгаж мэдэгдээд би Архангай аймаг руу гарсан. Тэгээд Архангай аймагт урд шөнө ирээд аавын мөргөсөн хүн нь эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад нас барсан талаар сонссон. Талийгаачийн ар гэртээ аав уулзаад, уучлалт гуйсан гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 63-65 хуу/, гэрч Х.Мын: ...Тэгээд би дүүгийнхээ ярьсан гэх цагдаагийн албан хаагчийн дугаарыг авч холбогдоход Архангай аймгийн нутаг дэвсгэрт осол гаргаад хүн мөргөөд, эмнэлэгт байна, ослын газрыг орхиж явсан талаар хэлсэн. Тэгээд аав руу залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Намайг залгаад байхад сүлжээгүй газар явж байсан байна лээ. Нэлээн удаж байж хамт явж байгаа хүнийх нь дугаарыг олоод залгахад холбогдохгүй байсан. Хэсэг хугацааны дараа аавтай яриад таныг Архангай аймгийн Цагдаагийн газраас сураад байна юу болсон бэ гэж асуухад Архангай аймагт осол гаргаад хүн дайрчихсан юм аа гэж хэлсэн. Тэгээд би аавыг юу ярина вэ яагаад ослын газрыг орхиж явж байгаа юм бэ, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх ёстой шүү дээ гээд аавыг загнаад, хаана явж байгаа юм бэ гэхэд засмал замаар явж байна, хаана явж байгаа мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд аавтай холбоо барьчхаад буцаад Архангай аймгийн Цагдаад аавтай холбоо барих дугаарыг өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 68-70 хуу/, гэрч С.Мын: ...7033103 дугаарын утсанд цагдаагийн газраас Архангай аймгийн Эрдэнэбулган сум 5 дугаар баг Донойн гүүрний орчим хүн машин мөргүүлсэн хүн байна гэсэн дуудлага ирүүлсний дагуу очиход бараан өнгийн хувцастай, 50 гаран насны эрэгтэй хүн асфальтан зам дээр ертөнцийн зүгээр толгой хэсэгт зүүн тийшээ харсан, ам, хамраас нь цус гарсан байдалтай, ухаангүй хэр нь амьсгалтай байсан. Тэгээд эмчийн үзлэгээ эхлүүлэхэд хүүхэн хараа гэрлийн урвалд сул, баруун талын зовхи, дух орчмоор зулгарсан шархтай, захын цусан дахь хүчил төрөгчийн хэмжээ буюу сатураци, зүрхний цохилт буюу пүльс нь багажид хэмжигдэхгүй байсан, гар нь хүйтэн байсан, тэгээд гараар судсыг тэмтрэхэд тэмтрэгдэж байсан, тэгээд толгойд боолт хийж, хамар, амны цусыг цэвэрлэж, дамнуургад тээвэрлэхээр дээш харуулж хэвтүүлэхэд хэл нь унаад байсан учир хажуугийн тогтвортой байрлалд хэвтүүлсэн, маш их архи үнэртэж байсан, тээвэрлэж эмнэлэгт хүргэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 152-153 хуу/, Архангай аймгийн Авто тээврийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 05 техникийн дүгнэлт /хх-ийн 68-69 хуу/, Архангай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 80 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 81-86 хуу/, Архангай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 345 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 105-107 хуу/, Архангай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 344 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 139-140 хуу/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.У шүүгдэгч Г.Бийн автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт ”... Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно...” гэж заажээ. Уг хэргийн тухайд захиргааны хэм хэмжээний акт нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм бөгөөд, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 жолооч дараах үүргийг хүлээн. 3.4 б-д хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 12.1-д жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд заасан хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”..гэж мөн замын хөдөлгөөний дүрмийн 3.5. зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: 3.5. а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; 3.5. б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; 3.5. г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтуудыг тус тус шүүгдэгч Г.Б нь зөрчсөн байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнийг ойлгоно гэж заасан, мөн “жолооч” гэдэгт тээврийн хэрэгсэл жолоодож байгаа жолоодох эрхийн үнэмлэхтэй, үнэмлэхгүй аливаа этгээдийг ойлгоно гэж тайлбарласан байх тул шүүгдэгч Г.Бийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субъект буюу жолооч мөн гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт”....Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно..”гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.Бийн үйлдсэн гэмт хэрэг нь болгоомжгүй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Г.Б нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж мөн зүйлийн 2 дахь хэсэгт”...энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно…” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Г.Бийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.А нь хохирол нэхэмжилсэн санхүүгийн баримт гаргаж өгөөгүй боловч шүүгдэгч Г.Б нь 2022 оны 12 дугаар сарын 19-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Аын Хаан банк дахь 51........... тоот данс руу 13,000,000 төгрөгийг, 2022 оны 12дугаар сарын 08-ны өдөр 1000.000 төгрөгийг, 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 1000.000 төгрөгийг, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 3000.000 төгрөгийг, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1000.000 төгрөгийг, 2023 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр 1000.000 төгрөгийг тус тус шилжүүлж нийтдээ 20.000.000 төгрөгийг шүүгдэгч нөхөн төлсөнг дурдаж шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Г.Б нь автотээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, мөн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /2-р хх-ийн 32-33 хуу/ гарын үсэг зуржээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч Г.Бэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн автомашины гадна толь 1 ширхэг, 18 ширхэг саарал өнгийн пивор металийн хагархайнуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.8 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт Гн Бийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон, мөн Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар
шүүгдэгч Г.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бэд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй хязгаарлалтыг зөрчсөн үүрэг хүлээлгэсэн болон тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг дахин үйлдвэл прокурорын саналыг үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бэд оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн автомашины гадна толь 1 ширхэг, 18 ширхэг саарал өнгийн пивор металийн хагархайнуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4, 1.7, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 20.000.000 төгрөг нөхөн төлсөнг дурдсугай.
11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч,түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ