Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/279

 

 

 

 

 

 

     2023           04            11                                          2023/ШЦТ/279

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

Улсын яллагч: С.Энхтуул

Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Ц.Баяртогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.*** зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.*** зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт ***ы ***од холбогдох эрүүгийн 2205000002075 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт *** дүүргийн *** хороо, *** гудамж, *** тоот хаягт бүртгэлтэй боловч *** дүүргийн *** хороо, *** гудамж, *** байр, *** тоотод амьдардаг, урьд

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны *** сарын 31-ний өдрийн 685 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

 

*** овогт ***ы *** /***/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр *** дүүргийн *** хороо, *** байр *** орцонд насанд хүрээгүй хохирогч 8 настай, эрэгтэй, ***ийн эзэмшлийн 250.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг а-12 загварын гар утсыг,

            2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр *** дүүргийн *** хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч 13 настай, эрэгтэй ***ын эзэмшлийн 280.000 төгрөгийн үнэ бүхий Эл жи икс-6 загварын гар утсыг,

   2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр *** дүүргийн *** хорооны нутаг дэвсгэрт байрлах *** байр *** орцонд насанд хүрээгүй хохирогч 8 настай, эрэгтэй ***ын эзэмшлийн 180.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг өү эйч-7 загварын гар утсыг тус тус илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.*** зүйлд зааснаар      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч *** нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн *** хороо, *** байр *** орцонд насанд хүрээгүй хохирогч 8 настай, эрэгтэй, ***ийн эзэмшлийн 250.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг а-12 загварын гар утсыг,

            2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн *** хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч 13 настай, эрэгтэй П.Энх-Одын эзэмшлийн 280.000 төгрөгийн үнэ бүхий Эл жи икс-6 загварын гар утсыг,

   2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр *** дүүргийн *** хорооны нутаг дэвсгэрт байрлах *** байр *** орцонд насанд хүрээгүй хохирогч 8 настай, эрэгтэй ***ын эзэмшлийн 180.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг өү эйч-7 загварын гар утсыг тус тус илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын “...гэм буруу дээрээ маргахгүй...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2205000002075 дугаартай хэргээс:

 

            2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/,

 

2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-4 тал/,

 

            2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-12 тал/, 

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй хохирогч ***ийн өгсөн “...2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр би сургуулиа тараад гэртээ хариад буцаж гараад тоглож байсан чинь нэг үл таних хүн надтай таараад “Энэ замаар явж болдог уу, ахын дүү” гэж асуухаар нь би “Болно” гэж хэлээд үргэлжлүүлээд тоглосон. Удалгүй намайг хөл бөмбөгийн талбай руу явах гэж байхад тэр хүн дахиж ирээд “Гар утас байна уу, ах нь найз охин руугаа 1 яриад өгье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Утас байхгүй, гэхдээ гэрт байгаа” гэсэн чинь намайг “Тэгвэл гэрээсээ аваад гараад ир” гэсэн. Би гэр рүүгээ ороод өөрийнхөө гар утсыг авч гарч ирээд тэр хүнд өгтөл шууд зугтаасан. Миний гар утас нь цэнхэр өнгийн самсунг а-12 гэх загвартай. Тэр хүн намайг цохиж, зодсон юм байхгүй. Тэр хүнийг дахин харвал сайн танина, хар саравчтай малгайтай, саарал өнгийн цамцтай, урдаа жижиг үүрдэг цүнхтэй, хар өмдтэй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/,

 

             2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 22-26 тал/,   

 

            “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн ТХҮ-922/471***тай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-35 тал/,

 

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ын сэжигтнээр өгсөн “...Баянгол дүүргийн *** хороо, нарны хорооллын *** байрны тоглоомын талбайд бага насны эрэгтэй хүүхэдтэй таарч “Утас байвал ахдаа нэг яриулаач” гэж гуйсан. Тэр хүүхэд “Ах надад утас алга, гэрээсээ гаргаад өгөх үү” гэж хэлсэн. Би зөвшөөрч, тэр хүүхдийг дагаад Нарны хорооллын *** байрны *** орцонд орж лифтээр 4 давхарт гарсан. Манайх 11 давхарт байдаг гэж тэр хүүхэд хэлээд удалгүй гартаа Самсунг А-12 маркийн гар утас авчирсан. Би утсаар ярих гэж байгаа мэт гартаа барьж байгаад лифтний араар тойрч, шатаар бууж явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 тал/,

 

            2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 96 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй хохирогч ***ын өгсөн “...2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр сургуулиа тараад гэр рүүгээ явж байсан. Нэг үл таних ах ирээд “Хоёулаа энэ орц руу ороод чи Хулан гэдэг охиныг дуудаад өг” гэж хэлээд миний гар утсыг өөртөө авсан. Бид 8 давхар руу гарахад миний утсаар хүнтэй ярьж байгаа юм шиг яриад байсан. Удалгүй намайг тэр байрны 8 давхарт орхиод зугтаад яваад өгсөн. Барзгар нүүртэй, туранхай, 30 орчим насны хуузан сахалтай хүн байсан. Миний утас хар өнгийн 2021 онд үйлдвэрлэгдсэн Эл Жи Икс-6 загварын гар утас байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 101-102 тал/,

 

            “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Ц-14***тай “Хөрөнгийн үнэлгээний тайлан” /хх-ийн 108-110 тал/,

 

            2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Гэмт хэрэг зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 128 тал/,

 

            2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 130-136 тал/, 

 

            2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 137-138 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй хохирогч ***ын өгсөн “...2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 11 цагийн үед *** дүүргийн *** хорооны нутаг дэвсгэрт байрлах 3*** сургуулиас гараад сургуулийн урд талын улаан өнгийн байр руу явж байсан. Манай аав дандаа тэр байрнаас авдаг. Би тийшээ ганцаараа алхаад явж байтал хоёр талын хацартаа сахалтай, намхан, туранхай ах ирээд “Нэг байр руу ороод хүн дуудаад өг, мөнгө өгье” гэхээр нь би зөвшөөрсөн. Намайг дагуулаад шаргал өнгийн байрны *** орц руу дагуулж ороод “Би утсаар чинь нэг яриад өгье” гэхээр нь би өөрийн самсунг он-7 маркийн гар утсаа өгөхөд мессеж бичиж байгаад шууд зугтаагаад гараад явсан. Би араас нь гүйсэн боловч гараад явсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 143-144 тал/,

 

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Ц-147***тай “Хөрөнгийн үнэлгээний тайлан” /хх-ийн 145-147 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56, 118, 160 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 178 тал/, Баянгол дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 195 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ***од холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч *** нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр *** дүүргийн *** хороо, *** байр *** орцонд насанд хүрээгүй хохирогч 8 настай, эрэгтэй, ***ийн эзэмшлийн 250.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг а-12 загварын гар утсыг,

   2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр *** дүүргийн *** хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч 13 настай, эрэгтэй П.Энх-Одын эзэмшлийн 280.000 төгрөгийн үнэ бүхий Эл жи икс-6 загварын гар утсыг,

   2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр *** дүүргийн *** хорооны нутаг дэвсгэрт байрлах *** байр *** орцонд насанд хүрээгүй хохирогч 8 настай, эрэгтэй ***ын эзэмшлийн 180.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг өү эйч-7 загварын гар утсыг тус тус илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан болох нь шүүгдэгч ***ын мэдүүлгүүд, насанд хүрээгүй хохирогч ***, ***, ***а нарын мэдүүлгүүд, “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн ТХҮ-922/471***тай шинжээчийн дүгнэлт, “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Ц-14***тай “Хөрөнгийн үнэлгээний тайлан”, “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Ц-147***тай “Хөрөнгийн үнэлгээний тайлан” зэргээр нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

          Шүүгдэгч *** нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

          Шүүгдэгч *** нь насанд хүрээгүй хохирогч нараас гар утас хууль бусаар олж авч улмаар өөрийн бусдад өгөх өр төлбөрөө барагдуулах санаа зорилготойгоор тэднийг төөрөгдүүлэн эд зүйлийг авч зугтсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.*** зүйлийн 1 дэх хэсэгт заасан Дээрэмдэх гэмт хэргийг насанд хүрээгүй хохирогч нарын итгэлийг ашиглах, хуурах арга мэх хэрэглэн үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

          Шүүх, шүүгдэгч ***од холбогдох хэргийн үйл баримтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн үндсэн шинжтэй өрсөлдүүлэх хэм хэмжээ болгон дүгнэхэд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх болсон  санаа зорилго, гэмт хэрэг үйлдсэн үйлдлийн арга, насанд хүрээгүй хохирогч нарын эд зүйлийг авч зугтсан нөхцөл байдал нь “Залилах” гэмт хэргийн хохирогч нь гэмт этгээдийн санаа зорилгыг хожим буюу хэсэг хугацааны дараа мэдэж, анзаарч гэмт хэргийн хохирогч болсон гэдгээ мэддэг зэрэг шинжүүдээс ялгаатай байх тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг шүүх зөв гэж дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч ***ын үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр *** дүүргийн *** хороо, *** байр *** орцонд насанд хүрээгүй хохирогч 8 настай, эрэгтэй, ***ийн эзэмшлийн 250.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг а-12 загварын гар утсыг,

   2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр *** дүүргийн *** хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч 13 настай, эрэгтэй ***ын эзэмшлийн 280.000 төгрөгийн үнэ бүхий Эл жи икс-6 загварын гар утсыг,

   2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр *** дүүргийн *** хорооны нутаг дэвсгэрт байрлах *** байр *** орцонд насанд хүрээгүй хохирогч 8 настай, эрэгтэй ***ын эзэмшлийн 180.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг өү эйч-7 загварын гар утсыг тус тус илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.*** зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч ***ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч *** нь гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч ***т 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг, насанд хүрээгүй хохирогч ***од 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөг, насанд хүрээгүй хохирогч ***ад 186.000 /нэг зуун наян зургаан мянга/ төгрөгийг тус тус төлсөн болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч ***ыг насанд хүрээгүй хохирогч ***, ***, ***а нарт төлбөл зохих хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч *** нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.*** зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч ***од ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч нарт учруулсан хохирол зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.*** зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, ялын хязгаарыг Баянгол, Хан-Уул дүүргийн бүс нутгаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч *** нь Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт амьдардаг, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт ажил хөдөлмөр эрхэлдэг, тэрээр бага насны хоёр хүүхэдтэй гэх нөхцөл байдлыг харгалзан үзэж ялын хязгаарыг Баянгол, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоолоо.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялын эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

            Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 61 /жаран нэг/ хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***од урьд авсан “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарласан” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 2*** зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.*** зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***ы ***ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.*** зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.*** зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.*** зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, ялын хязгаарыг Баянгол, Хан-Уул дүүргийн бүс нутгаар тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч ***од оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын цагдан хоригдсон 61 /жаран нэг/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.  

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч нар шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ***од урьд авсан “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарласан” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ