Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/40

 


2023/ШЦТ/40


              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


        Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Энх-Амгалангаар хөтлүүлж
Улсын яллагч: Б.Н
Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.У
Шүүгдэгч: Г.У нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

        Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Наас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Гын Ут холбогдох 2212................... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газрын үнэлгээний мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, А аймгийн Ө сумын З багийн ........ тоотод оршин суух, урьд 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Гын У /РД:АЖ............../, 

                                               Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч Г.У нь Архангай аймгийн Өгийнуур сумын газрын даамлаар ажиллаж байхдаа Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/122 дугаартай захирамжаар иргэн Т.Бд тус сумын Орхон багийн нутаг дэвсгэр Аийн овооны урд аялал жуулчлалын зориулалтаар 1 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байхад өөрийн хамаарал бүхий /үеэлийн нөхөр/ Т.Бгийн гуйлтаар тус байрлалд түүнд 3 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг 2016 оны 04 сарын 19-ний өдөр олгосон мэтээр 2018 оны 03 сарын 14-ний өдөр үйлдэж Засаг даргын шийдвэргүйгээр 10.032.000 төгрөгийн суурь үнэлгээ бүхий 2 га газрыг илүү эзэмшүүлж 00...... дугаартай гэрчилгээ олгож Т.Бд хууль бус давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

               Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Эрүүгийн 2212................... дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Мөрдөн байцаалтын үед:
Гэрч Т.Бгийн мэдүүлсэн: ... Миний бие Өгийнуур сумын Орхон багийн нутаг Аийн овоо гэх газар аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах 1 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэйгээр дуудлага худалдаагаар 2015 онд 11.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Газрын даамал Г.У 2016 оны 04 дүгээр сард надад газрын гэрчилгээ бичиж өгөхдөө 1 га газар гэж гэрчилгээнд газрын хэмжээг бичих байтал андуураад надад газрын гэрчилгээ бичиж өгөхдөө 3 га гээд бичээд өгсөн байсныг миний бие анзаарч харалгүй газрын гэрчилгээг авсан байсан. Гэрчилгээ авснаас хэд хоногийн дараа Г.У над руу утсаар залгаж танд миний бие газрын гэрчилгээ олгохдоо 1 га гэж бичиж өгөх байтал 3 га гээд танд газрын гэрчилгээ бичээд өгсөн байна, бичиг баримтаа цэгцэлж байгаад газрын хэмжээг буруу бичсэнээ анзаарч харлаа, та яаралтай андуурч 3 га гэж бичиж өгсөн газрын гэрчилгээг буцааж над руу авчирч өг гэж хэлсэн. Удалгүй миний бие 3 га гэж андуурч надад бичиж өгсөн газрын гэрчилгээг газрын даамал Г.Ут буцаан аваачиж өгч газрын гэрчилгээг 1 га газар болгон бичүүлж зассан. 2017 онд Өгийнуур сумын газрын даамал Г.У хэмжиж өгсөн. Миний бие дээрх газарт 2018 оны 6 дугаар сараас эхэлж зуны 3 сард аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж байгаа. 000..... гэсэн гэрчилгээний дугаартай уг газар миний эзэмшлийн газар байгаа юм...гэх мэдүүлэг /1хх-ийн 77-78 хуу/,

Гэрч Ж.Бмэдүүлсэн: ...Миний бие Өгийнуур сумын засаг дарга Ш.Үүрцайхаас “Ө” нэртэй жуулчны баазын эзэмшиж байгаа газрын хэмжээг хэмжиж тогтоох ажлын хэсэгт Ч.Эгийн хамтаар ажилласан. “Ө” нэртэй жуулчны баазын захирлаар хэн гэх хүн ажилладаг талаар тодорхой зүйл мэдэхгүй. “Ө” нэртэй жуулчны баазын хашаан баруун талыг хэмжихэд 230 метр, хашааны хойд талыг хэмжихэд 121 метр, хашааны зүүн талыг хэмжихэд 217 метр, урд талыг хэмжихэд 150 метр байсан. Дээрх хашааны газрыг хэмжихэд Ч.Эгийн хамтаар хэмжсэн. Ч.Э бид хоёр СП5 төхөөрөмжөөр “Ө” нэртэй жуулчны баазын эзэмшиж буй хашааны 4 өнцөг тус бүрээс СП5 төхөөрөмжөөр цэг авч хашааны 4 талыг метрээр метрлэж хэмжсэн. СП5 төхөөрөмжийг миний бие хариуцан ажиллуулсан. “Ө” нэртэй жуулчны баазын эзэмшил газрыг Ч.Э бид хоёрын хэмжилт хийснээр бол дээрх жуулчны бааз га газраас илүү газар эзэмшиж байгаа нь тодорхой байсан. Дээрх бааз яг хэдэн га газар эзэмшиж байгааг нарийн тогтоож чадаагүй. Миний бие газрын даамлаар 2007 оноос 2014 он хүртэл ажилласан. 2015 оноос 2016 он хүртэл Өгийнуур сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажилласан...гэх мэдүүлэг /1хх-ийн 139-140 хуу/,

Гэрч Н.Хын мэдүүлсэн: ...Миний бие Өгийнуур сумын Орхон багийн нутаг Аийн овоо гэх газар байдаг. “Ө” ХХК-ны харьяа эзэмшлийн “Ө” нэртэй аялал жуулчны баазын захирлаар 2018 оноос хойш өнөөдрийг хүртэл 3 дахь жилдээ ажиллаж байна. Тус бааз нь 2018 оны хавар 5 дугаар сард нийт 3 га газар аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилгоор төмөр хашаа 3 га газарт барьсан. Миний бие Улаанбаатар хотын харьяат Т.Бгаас Өгийнуур сумын Орхон багийн нутаг Аийн овоо гэх газар аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах 3 га газрын эзэмшлээр ашиглах газрын гэрчилгээг 2017 онд Улаанбаатар хотод байхдаа Т.Бгаас газрын гэрчилгээний хуулбарыг авсан. Т.Бгийн эзэмшлийн 3 га газарт үйл ажиллагаа явуулахаар амаар харилцан тохирч Өгийнуур сумын Орхон багийн нутаг Аийн овоо гэх газар аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах гэх байшин барьж үйл ажиллагаа явуулж байна. “Ө” нэртэй жуулчны баазын газрын эзэмшлийн гэрчилгээ надад байгаа дугаартай газрын гэрчилгээний хуулбар байгаа. Уг газрын гэрчилгээнд 3 га газар үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн газрын хэмжээг зааж өгсөн байгаа. Дээрх 000........... дугаартай 3 га газрын гэрчилгээний эх хувийг миний бие үзээгүй, хараагүй. Надад Б эхлээд 1 га газрын гэрчилгээг эх хувиар нь өгсөн бөгөөд хэсэг хугацааны дараа Б надад 1 га газраа 3 га газар болгосон гээд 3 га газрын №000....... гэрчилгээний хуулбарыг болон уг 3 га газрын кадастрын зургийн хамт өгсөн. Өгийнуур сумын орон нутгийн ямар ч удирдлагаас газын даамлаас манай “Ө” нэртэй жуулчны баазад илүү хэмжээтэй газар эзэмшиж байна гэж албан мэдэгдэл, шаардлага хүргүүлж байгаагүй. “Ө” нэртэй жуулчны баазын хашааны дөрвөн тал харилцан адилгүй хэмжээтэй баригдсан учир уг баазын үйл ажиллагаа явуулж байгаа газар тэгш тал биш, налуу хонхорхой тэгш бус газар учир хашааны дөрвөн тал нь тэгш биш хэмжээтэй байгаа...гэх мэдүүлэг /1хх-ийн 153-155 хуу/,

Гэрч Б.Огийн өгсөн: ... Архангай аймгийн Цагдаагийн газраас ирсэн албан бичгийн дагуу би 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Өгийнуур сумын Орхон багийн нутаг Аийн овоо гэх газарт үйл ажиллагаа явуулдаг Ө жуулчны баазын газарт хяналт хэмжилт хийсэн. Хяналт хэмжилт хийхдээ Тримблидр-2, 2 долгионы жи пи эс багажаар хэмжилт хийсэн. Уг баазын үйл ажиллагаа явуулж байгаа баазыг хэмжихэд 30947.9 квадрат метр буюу 30.09 га газар үйл ажиллагаа явуулж байгаа нь хэмжигч багажаар тогтоогдсон. Би тухайн Ө баазын газарт хэмжилт хийсэн. Хяналтын материалыг Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга Н.О даргад танилцуулахад Өгийнуур сумын газрын даамал Г.У байгаагүй. Ямар нэгэн байдлаар нөлөөлсөн зүйл байхгүй. Яагаад Өгийнуур сумын газрын даамал Г.У бид хоёрын баазын газрыг хэмжсэн талбайн хэмжээ зөрүүтэй байгааг мэдэхгүй байна. Би 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хяналтын хэмжилт хийхэд Тримблидр-2 2 долгионы жи пи эс багажаар хэмжилт хийсэн, хэмжилт хийхэд 30947.9 квадрат метр гэж хэмжигдсэн. Хяналтын хэмжилт хийсэн тохиолдолд манай газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга хянаж баталгаажуулдаг. Газрын хэмжилт хийсэн газрын мэргэжилтний кадастрын зургийг ямар нэг хүн хянадаггүй өөрөө гарын үсэг зурж баталгаажуулдаг. Би тухайн газрыг Тримблидр-2 2 долгионы жи пи эс  багажаар хэмжилт хийсэн. Ер нь танай хийсэн хэмжилттэй ойролцоо гарч байна. Метрээр хэмжихэд газрын дагуу, хотгор гүдгэр зэргээс шалтгаалж зөрүүтэй гардаг. Г.Уийн хийсэн хэмжилт миний хяналтын хэмжилт 2 хоорондоо 20947.9 квадрат метрээр зөрүүтэй байна. Г.Уийн хэмжилт хийсэн зургаас Ө жуулчны бааз нь илүү том хашаа барьсан байна. Сумдын газрын даамлуудад газар хэмжих багаж байдаггүй өөрсдөө метрээр хэмждэг байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 209-211 хуу/, 

Г.Уийн яллагдагчаар өгсөн:... Би Т.Бд 3 га газрын гэрчилгээ олгосныхоо хариуд мөнгө шан харамж авсан зүйл байхгүй. Би 2018 оны 03 сард Өгийнуур сумын газрын даамлаар ажиллаж байхдаа өөрийн аавын эгчийн хүүхэд Оюумаагийн нөхөр Т.Бгийн гуйлтаар түүнд 3 га газар эзэмших эрхийн гэрчилгээг ямар ч Засаг даргын шийдвэргүйгээр хуучин 1 га газрын шийдвэрийг үндэслээд бичээд өгчихсөн юм. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 221-222 хуу/

Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас гаргасан шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 147-148 хуу/, 
Өгийнуур сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн а/122 дугаартай дугаартай захирамжаар, 000...., 000........ дугаартай газар эзэмшүүлэх гэрчилгээнүүд /1-р хх-ийн 50, 92 хуу/,
2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/02 дугаартай Засаг даргын захирамж /3-р хх-ийн 43 хуу/, 
Г.Уийн иргэний үнэмлэхийн лавлагаа, мэдээлэл /2-р хх-ийн 172-183 хуу/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 30 хуу, 60 хуу/,
Хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 234-235 хуу/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч Г.Ут холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Эрүүгийн 2212.................. дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.У нь Архангай аймгийн Өгийнуур сумын газрын даамлаар ажиллаж байхдаа Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/122 дугаартай захирамжаар иргэн Т.Бд тус сумын Орхон багийн нутаг дэвсгэр Аийн овооны урд аялал жуулчлалын зориулалтаар 1 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байхад өөрийн хамаарал бүхий /үеэлийн нөхөр/ Т.Бгийн гуйлтаар тус байрлалд түүнд 3 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг 2016 оны 04 сарын 19-ний өдөр олгосон мэтээр 2018 оны 03 сарын 14-ний өдөр үйлдэж Засаг даргын шийдвэргүйгээр 10.032.000 төгрөгийн суурь үнэлгээ бүхий 2 га газрыг илүү эзэмшүүлж 00..... дугаартай гэрчилгээ олгож Т.Бд хууль бус давуу байдал бий болгосон гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн  байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 
Шүүгдэгч Г.У нь Архангай аймгийн Өгийнуур сумын газрын даамлаар ажиллаж байхдаа Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/122 дугаартай захирамжаар иргэн Т.Бд тус сумын Орхон багийн нутаг дэвсгэр Аийн овооны урд аялал жуулчлалын зориулалтаар 1 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байхад өөрийн хамаарал бүхий /үеэлийн нөхөр/ Т.Бгийн гуйлтаар тус байрлалд түүнд 3 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг 2016 оны 04 сарын 19-ний өдөр олгосон мэтээр 2018 оны 03 сарын 14-ний өдөр үйлдэж Засаг даргын шийдвэргүйгээр 10.032.000 төгрөгийн суурь үнэлгээ бүхий 2 га газрыг илүү эзэмшүүлж 00............. дугаартай гэрчилгээ олгож Т.Бд хууль бус давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт буруутай болох нь: гэрч Т.Бгийн: ... Газрын даамал Г.У 2016 оны 04 дүгээр сард надад газрын гэрчилгээ бичиж өгөхдөө 1 га газар гэж гэрчилгээнд газрын хэмжээг бичих байтал андуураад надад газрын гэрчилгээ бичиж өгөхдөө 3 га гээд бичээд өгсөн байсныг миний бие анзаарч харалгүй газрын гэрчилгээг авсан байсан. Гэрчилгээ авснаас хэд хоногийн дараа Г.У над руу утсаар залгаж танд миний бие газрын гэрчилгээ олгохдоо 1 га гэж бичиж өгөх байтал 3 га гээд танд газрын гэрчилгээ бичээд өгсөн байна, бичиг баримтаа цэгцэлж байгаад газрын хэмжээг буруу бичсэнээ анзаарч харлаа, та яаралтай андуурч 3 га гэж бичиж өгсөн газрын гэрчилгээг буцааж над руу авчирч өг гэж хэлсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 77-78 хуу/, гэрч Н.Хын: ... Миний бие Улаанбаатар хотын харьяат Т.Бгаас Өгийнуур сумын Орхон багийн нутаг Аийн овоо гэх газар аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах 3 га газрын эзэмшлээр ашиглах газрын гэрчилгээг 2017 онд Улаанбаатар хотод байхдаа Т.Бгаас газрын гэрчилгээний хуулбарыг авсан. Т.Бгийн эзэмшлийн 3 га газарт үйл ажиллагаа явуулахаар амаар харилцан тохирч Өгийнуур сумын Орхон багийн нутаг Аийн овоо гэх газар аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах гэх байшин барьж үйл ажиллагаа явуулж байна. “Ө” нэртэй жуулчны баазын газрын эзэмшлийн гэрчилгээ надад байгаа дугаартай газрын гэрчилгээний хуулбар байгаа... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 153-155 хуу/, гэрч Ж.Бгийн: ...“Ө” нэртэй жуулчны баазын хашаан баруун талыг хэмжихэд 230 метр, хашааны хойд талыг хэмжихэд 121 метр, хашааны зүүн талыг хэмжихэд 217 метр, урд талыг хэмжихэд 150 метр байсан. Дээрх хашааны газрыг хэмжихэд Ч.Эгийн хамтаар хэмжсэн. Ч.Э бид хоёр СП5 төхөөрөмжөөр “Ө” нэртэй жуулчны баазын эзэмшиж буй хашааны 4 өнцөг тус бүрээс СП5 төхөөрөмжөөр цэг авч хашааны 4 талыг метрээр метрлэж хэмжсэн. СП5 төхөөрөмжийг миний бие хариуцан ажиллуулсан. “Ө” нэртэй жуулчны баазын эзэмшил газрыг Ч.Э бид хоёрын хэмжилт хийснээр бол дээрх жуулчны бааз га газраас илүү газар эзэмшиж байгаа нь тодорхой байсан. Дээрх бааз яг хэдэн га газар эзэмшиж байгааг нарийн тогтоож чадаагүй. Миний бие газрын даамлаар 2007 оноос 2014 он хүртэл ажилласан. 2015 оноос 2016 он хүртэл Өгийнуур сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажилласан... гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хх-ийн 139-140 хуу/, гэрч Б.Огийн: ...Хяналт хэмжилт хийхдээ Тримблидр-2, 2 долгионы жи пи эс багажаар хэмжилт хийсэн. Уг баазын үйл ажиллагаа явуулж байгаа баазыг хэмжихэд 30947.9 квадрат метр буюу 30.09 га газар үйл ажиллагаа явуулж байгаа нь хэмжигч багажаар тогтоогдсон. Би тухайн Ө баазын газарт хэмжилт хийсэн. Хяналтын материалыг Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга Н.О даргад танилцуулахад Өгийнуур сумын газрын даамал Г.У байгаагүй. Ямар нэгэн байдлаар нөлөөлсөн зүйл байхгүй. Яагаад Өгийнуур сумын газрын даамал Г.У бид хоёрын баазын газрыг хэмжсэн талбайн хэмжээ зөрүүтэй байгааг мэдэхгүй байна. Би 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хяналтын хэмжилт хийхэд Тримблидр-2, 2 долгионы жи пи эс багажаар хэмжилт хийсэн, хэмжилт хийхэд 30947.9 квадрат метр гэж хэмжигдсэн. Хяналтын хэмжилт хийсэн тохиолдолд манай газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга хянаж баталгаажуулдаг. Газрын хэмжилт хийсэн газрын мэргэжилтний кадастрын зургийг ямар нэг хүн хянадаггүй өөрөө гарын үсэг зурж баталгаажуулдаг. Би тухайн газрыг Тримблидр-2, 2 долгионы жи пи эс багажаар хэмжилт хийсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 209-211 хуу/, Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас гаргасан шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 147-148 хуу/,  Өгийнуур сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн а/122 дугаартай дугаартай захирамжаар, 000......, 000........ дугаартай газар эзэмшүүлэх гэрчилгээнүүд /1-р хх-ийн 50, 92 хуу/, 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/02 дугаартай Засаг даргын захирамж /3-р хх-ийн 43 хуу/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна. 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Наас шүүгдэгч Г.Уийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.    

Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад болон өөртөө давуу байдал бий болгосон үйлдэл эс үйлдэхүй байхыг ойлгоно. Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийхийг ойлгоно. 
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.У нь Архангай аймгийн Өгийнуур сумын газрын даамлаар ажиллаж байхдаа Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/122 дугаартай захирамжаар иргэн Т.Бд тус сумын Орхон багийн нутаг дэвсгэр Аийн овооны урд аялал жуулчлалын зориулалтаар 1 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байхад өөрийн хамаарал бүхий /үеэлийн нөхөр/ Т.Бгийн гуйлтаар тус байрлалд түүнд 3 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг 2016 оны 04 сарын 19-ний өдөр олгосон мэтээр 2018 оны 03 сарын 14-ний өдөр үйлдэж Засаг даргын шийдвэргүйгээр 10.032.000 төгрөгийн суурь үнэлгээ бүхий 2 га газрыг илүү эзэмшүүлж 000....... дугаартай гэрчилгээ олгож Т.Бд хууль бус давуу байдал бий болгосон буюу хийх ёсгүй үйлдлийг хийсэн нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Иймд шүүгдэгч Г.Уийг нийтийн албан тушаалтан албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Г.Уийн үйлдлийн улмаас 10.032.000 төгрөгийн хохирол учруулсан боловч Архангай аймгийн Өгийнуурын сумын засаг даргын 2023 оны 01дүгээр сарын 04-ны өдрийн А/02дугаартай захирамжаар иргэн Т.Бд олгосон 1 га газрыг 2018 онд хуурамчаар олгосон 000.......... дугаартай 3га газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна гэж шүүх дүгнэв. 

         Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 
Шүүгдэгч нь хохирол нөхөн төлөхөө илэрхийлж, шүүхийн шатанд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1дэх хэсэгт заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Уийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /4-р хх-ийн 30 хуу/ гарын үсэг зуржээ.   

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж өөрчилсөн бөгөөд тухайн хууль нь 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байгаа боловч эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.”гэж заасан байх тул шүүгдэгч Г.Уийн тухайд түүний гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Мөн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн хорин хоёрдугаар бүлгийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхгүй гэж мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч Г.Ут эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Г.Уийн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж, түүний хувийн байдлыг харгалзан прокурорын саналыг хүрээнд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Уийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасан байх тул шүүгдэгч Г.Ут торгох ял оногдуулсан тул түүний оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тоолох нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Уийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. 
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон    
 
                                                           ТОГТООХ нь:
1.    Шүүгдэгч Б овогт Гын Уийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг 
журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Уийг нийтийн албанд томилогдох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5400/ таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 
шүүгдэгч Г.Ут оногдуулсан 5400/таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 
шүүгдэгч Г.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 
шүүгдэгч Г.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай. 

6.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8, 1.9  дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

7.    Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн 
өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.    Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын 
биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ОТГОНЦЭЦЭГ