Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/43

 


                           2023/ШЦТ/43

              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
                 Улсын яллагч: Ж.У
                 Хохирогч: Я.Г 
                Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ж.Г /онлайнаар/
                Иргэний нэхэмжлэгч: В.С /онлайнаар/
                Иргэний нэхэмжлэгч: М.С
                Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Д
                Шүүгдэгч: Ё.А 
               Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

             Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Угаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Ёгийн Ат холбогдох эрүүгийн 2212.......... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1965 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “э” ХХ-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Д аймгийн Д сум ..... дугаар баг М ......... тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, А овогт Ёгийн А /РД:ТИ.........../ 

                                              Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ё.А нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 18 цагийн үед ............нутаг дэвсгэр Онгоны ам гэх газарт засмал зам дээр Улаанбаатараас ...........сумын чиглэлд явж байхдаа 69-77 ДАР улсын дугаартай, приүс-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, мөн дүрмийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.”, 11.1 -д “Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.6, 5.11 а, 5.11.6 тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно.”, 11.3-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас иргэн Х.Хын жолоодож явсан 61-92 ЗАА улсын дугаартай, приүс-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гарган, хохирогч М.Цгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Я.Гийн өгсөн: 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр .......... аймгийн төв өнгөрөөд Янгиртай хясааны ойролцоо орой 18 цагийн үед урдаас Приус маркийн машин ирж мөргөж зам тээврийн осол гарсан. Би эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон. Архангай аймгийн эмнэлэгт харуулахад 8 хавирга хугарсан гэж байсан. Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд 12 хавирга хугарсан байсан. Уушги няцралттай, цээжний гуравны нэг нь бяцарсан гэмтэл учирсан. Гэмтлийн эмнэлэгт хэвтэж уушгины аппарат зүүж 8 хоносон. Хавирганд хадалт хийх гэсэн боловч миний биеийн байдал зүрх муу, даралт их байсан учраас хагалгаанд орж болохгүй байсан. Тэгээд эмнэлэгт 18 хоног хэвтээд эмнэлгээсээ гараад хөдөө гэр лүүгээ явсан. Тэр хугацаанд гэнэт зүрхээр хатгаад үзүүлэхэд зүрхний шигдээс болсон байна яаралтай хот яв гэж хэлсэн. Тэгэхээр нь зүрхний шигдээс үүсэхгүй байх гэж бодоод Тосонцэнгэлд үзүүлэхэд уушги нь дотуураа цус алдаад 3 литр гаран цус гарсан. Эхлээд 300 грамм  цус гарч байгаад сүүлдээ 35 грамм гараад гуурсаа авахуулсан. Одоо үе үе ханиалгадаг. Би 2 сар гаран босоогоороо унтсан. Хажуу тийшээ харж унтаж болохгүй дотор муухай оргидог байсан. Одоо зовуурь нь арай багассан. Хэдий гомдолтой байгаа боловч манай хүүхдийн машины хохирлыг барагдуулах юм бол надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй. Би 3 гэрийнхээ малыг 3 сарын хугацаанд хөлсөөр харуулсан. Би шүүгдэгч Ё.Ааас 2.500.000 төгрөг авсан гэв.

Иргэний нэхэмжлэгч: М.Сийн өгсөн:  2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр осол гарсан.  Би 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг авч байсан. Гомдол саналын тухайд миний тээврийн хэрэгслийн хохирлыг барагдуулах юм бол гомдол санал байхгүй гэв.

Иргэний нэхэмжлэгч: В.Сын өгсөн: 2022 оны 10 дугаар сарын 10-ны орой 17-18 цагийн үед Архангай аймаг өнгөрөөд явж байхад Ё.А гэх хүн урдаас ирж мөргөж зам тээврийн осол гарсан. Осол гарсны дараа бид хэд нэг хэсэг ухаангүй болсон байсан. Урд талд жолооч Х, Г нар сууж явсан. Миний хажууд М гэх хүн манай ачийг тэвэрч явсан. Мын цаана Ц хүүхэдтэйгээ явж байсан. Би хөдөлж чадахгүй, миний хүүхэд уйлаад байсан. Замаар явж байсан хүмүүс хаалга онгойлгож  бид нарыг машинаас  гаргасан.  Г гуайн тухайд ухаантай байсан хэр нь юм ярьж чадахгүй байсан. Машинаас буугаад хэсэг ухаангүй байж байтал тэнд байсан хүмүүс миний утсыг машинаас гаргаж ирээд надад өгсөн. Би утсаараа залгах гэсэн боловч дугаараа хийж залгаж чадахгүй байсан. Тэгээд ар гэр рүүгээ залгаж мэдэгдсэн. Хохирол төлбөрийн тухайд хөдөө орон нутагт НӨАТ-ын баримт олгохгүй өдөр тутам хэрэглэж байгаа эм тарианы баримтаа гаргаж өгөх боломжгүй байна. Аарцгийн аяганы ясны цууралтай одоо босож чадахгүй, гишгэж чадахгүй 3 сар гаран хэвтэж байна.  Шүүгдэгч Ё.Ааас 12 дугаар сарын 11 өдөр 500.000 төгрөг, 12 дугаар сарын 31-ны өдөр 300.000 төгрөг нийт 800.000 төгрөг авсан. Одоо 2.000.000 төгрөг нэхэмжилж байна. Эм тарианы 210.000 төгрөг, бензиний 295.000 төгрөг, хүн хөлсөлж асруулсан 250.000 төгрөг, сэтгэл санааны хохирол нийт 2.000.000 төгрөг нэхэмжилж байна. Би Ё.Ат 2.000.000 төгрөг нэхэмжилж байгаа гэдгээ хэлсэн. Би осолд орохоос өмнө эрүүл саруул байсан. Ё.А 1.200.000 төгрөг өгчих юм бол өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирол төлбөрийг төлөөд барагдуулах юм бол тэнсэх ял оногдуулах саналтай байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ж.Гийн өгсөн: Би 10 дугаар сард Улаанбаатар хотод байсан. Манай ээж манай бага хүүхдийг аваад Завхан аймгаас Улаанбаатар хот руу гарсан байсан. Нөхөр болон надад Улаанбаатар хот руу явж байгаа талаар хэлээгүй. 17 цагийн үед манай хадам ээжийн эрэгтэй дүү нь Архангай явах ажилтай боллоо гэж манай нөхөр рүү ярьсан. Яагаад Архангай явах гэж байгаа талаар тодруулахад манай хадам ээжийг зам тээврийн осолд орсон байна гээд манай нөхөр Архангай аймаг руу явсан. Дараа нь манай төрсөн дүү над руу залгаад танай хүүхэд цуг явж байсан байна гэж хэлсэн. Өглөө хүүхдээ гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд ил харагдах шарх болон хугарсан зүйл байгаагүй. Мөр өвдөөд байна гэж хэлсэн байсан. Шинжээчийн дүгнэлттэй танилцахад Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн рентген зургаар дүгнэлт гаргасан байсан. Манай нөхөр, том хүүхэд хоёр өмнө нь зам тээврийн осолд орж байсан. Гэмтэл нь 4-5 жилийн дараа илэрсэн буюу одоо байнга унаж татдаг өвчтэй болсон.  Зам тээврийн ослын гэмтэл дараа нь илэрдэг. Хэдэн жилийн дараа бэртэл гэмтэл илэрлээ гэж бодоход би Ё.А гэх хүнтэй холбогдох боломжгүй нөхцөл байдал үүснэ. Би 2 жолоочид гомдолтой байгаа. Ё.А гэх хүн надтай холбоо бариагүй. Би амарч байх хугацаандаа хүүхдээ дахиад үзүүлэх гээд нөхрийгөө нөгөө жолооч руу ярь гэсэн чинь Ё.А тийм хүүхэд байсан юм уу гэж хэлсэн байсан. Би Ё.Ат гомдолтой байна. Одоо манай хүүхэд гэдэс өвдөөд байна гээд байгаа. Мөн машинд сууж чадахгүй уйлдаг болсон. Хүүхдээ эмнэлэгт үзүүлэх эмчилгээний зардал Ё.Ааас 2.000.000 төгрөг, Хаас 1.000.000 нэхэмжилж байна. Би хүүхдээ Улаанбаатар хот руу авч явж үзүүлмээр байна. Одоогоор манай хүүхдэд гэмтэл байхгүй байгаа учраас баримт гаргаж өгөх боломжгүй байна гэв. 

 Мөрдөн байцаалтын шатанд 2212........... дугаартай эрүүгийн хэргээс:
*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Өы өгсөн: ... 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр намайг Улаанбаатар хотод байхад манай охин, төрсөн ээж Цтэй хамт Завхан аймгийн Их-Уул сумаас Улаанбаатар хот руу гарсан юм. Тэгээд намайг гэртээ байж байхад манай дүү над руу 18 цаг өнгөрч байхад залгаад, Цгийн сууж явсан машин Архангай аймагт осолд ороод Нэгдсэн эмн дээр сэхээнд орчихсон байна гэж хэлсэн. Тэгээд нөхөр бид 2 Улаанбаатар хотоос Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирж эмч нартай нь уулзахад манай охин сэхээн амьдруулах тасагт ухаангүй байсан. Манай охины тархины гавлын яс хугарсан, уушги унасан, гэмтэлтэй гэж хэлсэн. Өнөөдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 12-нд Улаанбаатар хот руу онгоцоор зөөвөрлөхөөр болсон. Тухайн онгоц нь онцгой байдлын шугамаар ирж байгаа онгоц юм. Ямар нэгэн архаг хууч өвчин байхгүй. Миний охин 1 нас, 07 сартай, эрүүл саруул хүүхэд байгаа юм Манай төрсөн ээж Ц дээр нэг сар гаруй байж байгаад, ирж байсан юм. Хүүхдийн маань эрүүл мэнд зүгээр байгаасай л гэж бодож байна. Бүх дүгнэлт гараад гэм буруутай этгээдийг тогтоож өгнө үү...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 17-19 хуу/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Өы дахин өгсөн: ... Манай охин болох Цд дагзны арын ясны цууралт, уушгины нэг тал дарагдсан зэрэг эдгээр гэмтлүүд учирсан, Улаанбаатар хотод ирээд Гэмтэл согог судлалын үндэсний төвд сэхээнд 6 хоног ухаангүй байж байгаад 7 дахь хоног дээрээ .хаан орж биеийн байдал дээрдсэн. Ерөнхийдөө хийгдсэн эмчилгээ нь тархины үйл ажиллагаа сэргээх, уушгийг өөрөөр нь амьсгалуулах, өндөр халуурч байсан учраас халуун бууруулах зэрэг эмчилгээнүүдэд түлхүү хийгдсэн, эмчилгээний тариаг тухай бүрт нь гаднаас авч өгч байсан. Архангай аймгаас явахад миний Хаан банкны 57............ тоот данс руу 5 сая төгрөг шилжүүлсэн.  Осол болох үеийн шоокноос болоод тухайн үед нь эмчилгээний зардалтай холбоотой баримт бүрдүүлэлт хийгээгүй одоо надад гаргаж өгөх баримт байхгүй. Сэхээнээс гараад Гэмтэл согог судлалын үндэсний төвийн тархи мэс заслын тасагт 8 хоног тархины үйл ажиллагааг сэргээх, хаван хөөх эмчилгээнүүдийг хийсэн тухайн эмчилгээнд шаардагдах эм тариануудыг гаднаас авч байсан. Эмнэлгээс гараад гэртээ 1 хоноод маргааш нь Эх нялхсын мэдрэлийн тасагт 7 хоног хэвтэн эмчлүүлсэн.  Одоогоор гэртээ асаргаанд байгаа....гэх мэдүүлэг /2-р хх-ийн 15-16 хуу/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Гийн өгсөн: ... Тухайн зам тээврийн осол болсны дараа дүү Юмчирдуламаас гар утсаар миний хүү осолд орж эмнэлэгт хүргэгдсэн талаар мэдээлэл авсан. Явж чадахгүй, хөл гар нь өвдсөн гэсэн мэдээллийг авсан. Би тухайн үед Улаанбаатар хотод байсан. Улаанбаатар хотод ирэнгүүт нь ГССҮТөвийн тархины компьютер томографт шинжилгээ өгсөн. Мөн чих хамар хоолойд үзүүлсэн. Бэртэл нь тухайн үед илэрдэггүй хожим хойно илэрдэг тул эмчийн хяналтад бай гэсэн. Баримтыг гаргаж өгнө. Тухайн жолооч нарт гомдолтой байна. Цаашид гарах зардлыг нэхэмжилнэ. Сэтгэл санааны хувьд хохиролтой....гэх мэдүүлэг /2-р хх-ийн 27-28 хуу/

*Хохирогч Г.Мын өгсөн: ... би төрсөн дүү Г.Х түүний дугаартай приус-20 маркийн машинтай аав Г, манай сумын Ц, С, дээрх 2 хүний ач, зээ Ц, Ц нарын хамт Завхан аймгийн Их-Уул сумаас 11 цагийн үед гарсан. 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 18 цагийн үед байх Архангай аймгийн төв өнгөрөөд 10 гаруй км газар явж байтал замын өгсүүр тойрог замаар явж байтал урдаас их хурдтай машин гарч ирээд манай машины зүүн урд хэсэг рүү мөргөсөн. Тэгээд нэг хэсэг ухаан балартсан. Машинаас гарах гэтэл гарч чадахгүй байсан. Замд явж байсан хүмүүс хаалга онгойлгож гаргасан. Удалгүй эмнэлгийн машин ирээд бид нарыг аваад явсан. Эмнэлэг дээр ирээд зураг авхуулсан чинь зүүн талын 3 хавирга хугарсан байна гэж хэлсэн. Тухайн үед би машины хойд талын суудал дээр голд нь сууж явсан. Миний баруун талд С эгч, зүүн талд Ц эгч, зээ Цг тэвэрчихсэн явсан. Би Цг тэвэрч явсан. Урд суудалд аав сууж явсан. 60-70 км/цагийн хурдтай явсан, би анзаараагүй. Зам хуурай ямар нэгэн эвдрэлгүй, өгсүүр, тойруу зам байсан. Үзэгдэх орчин гэгээтэй байсан. Манай машин өөрийнхөө урсгалд явсан. Харин нөгөө машин урсгал сөрж ирээд мөргөсөн. Миний биед эмчилгээ хийлгээд өгвөл ямар нэгэн гомдол санал байхгүй.... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 23-26 хуу/,

*Хохирогч Г.Мын дахин өгсөн: ... Г.Х бол миний төрсөн дүү. Ё.А бол төрөл садан биш хамт зорчиж явсан манай нутгийн залуу байгаа юм. Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй ээ. Би эмчилгээний зардал мөнгө нэхэмжилнэ. Одоогоор надад гаргаж өгөх баримт алга байна би прокурор, шүүхийн шатанд нэхэмжлэх зүйлийн баримтуудаа гаргаж өгнө. Үнэн зөвийг нь олж өгөөрэй гэж хүсэх байна. Би гомдолтой байна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 246 хуу/,

*Хохирогч Б.Цийн өгсөн: ... Би 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хот руу явахаар Завхан аймгийн Их-Уул сумаас зээ охин болох 1 нас, 08 сартай Цгийн хамтаар Улаанбаатар орох унаанд суугаад явсан. Тэгээд орой 17 цагийн орчим тус аймгийн төвөөр дайрч Цагаан хаалга өнгөрөөд, тойрог засмал замаар тойрох гэтэл гэнэт урдаас урсгал сөрж, тээврийн хэрэгсэл орж ирээд миний зорчиж явсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осолд орсон. Осолд орсны дараа юу болсныг би мэдэхгүй байна. Учир нь ухаан алдсан байсан. Х жолоодож, түүний хажууд аав нь, хойд суудалд би, мөн С хүүхдийн хамт, миний ач охин, нэг залуугийн хамт явсан. Нийт 7-уулаа явсан. Би тэрийг нь мэдэхгүй байна. Миний бодлоор их л зөөлхөн явсан. Тийм зүйл огт хэрэглээгүй. Бүгд хамгаалах бүсээ зүүсэн. Нүд ирмэх зуур гарч ирсэн.  Согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй. Бүгд хамгаалах бүсээ зүүсэн байсан.  2 гар хугарсан, цээж хэсэг нилэнхүйдээ хөндүүр байна. Зүүн хөл хөдлөхөд хөндүүр байгаа. Миний эмчилгээний зардал болон хүүхдийн эрүүл мэндийн эмчилгээний зардал мөнгийг төлөх юм бол гомдол саналгүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 30-33 хуу/,

*Хохирогч Б.Цийн дахин өгсөн: ... Ё.А гэх хүнтэй осол болсноос хойш 1 ч удаа уулзаагүй. Надад хохирол мөнгө төгрөг өгч барагдуулсан асуудал байхгүй. Баруун талын гаранд тохойноос мөр хүртэл хадаас тавиулсан. Зүүн талын гаранд гитс тавиулсан. Физик эмчилгээ болон сувилалд 7 хоносон. 4-5.000.000 төгрөгийн зардал гарсан. Хохирлын баримтуудыг нэгтгэж байгаад шүүх дээр гаргаж өгнө. Эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Манай хүргэн 2 сар асарч сувилах гээд ажлаа хийгээгүй. Тухайн ажлын зардлыг нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 10-11 хуу/,

*Гэрч Г.Хын өгсөн: ... Би 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 10 цагийн орчим Завхан аймгийн Их-Уул сумаас Улаанбаатар хот орохоор 61-92 ЗАА улсын дугаартай, приүс-20 маркийн тээврийн хэрэгслээр аав Г, ах М, мөн Улаанбаатар орох замын Ц, С, бага насны 1 нас 02 сартай, мөн 4 настай 2 хүүхдийг аваад хамт хөдөлсөн. Тэгээд Архангай аймгийн төвөөр 18 цагийн орчим дайран тус аймгийн Цагаан хаалга нилээн өнгөрөөд явж байгаад тойрог засмал замаар эргэх гэж сайхад, урдаас гэнэт урсгал сөрж, цагаан өнгийн приүс-20 маркийн тээврийн хэрэгсэл гарч ирэн улмаар тухайн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осолд орсон. Би тээврийн хэрэгслийг жолоодож харин миний хажуу талд аав Г, арын суудал М, Ц, С нар зорчиж явсан. Нийт 7- уулаа явсан. .Би тухайн үед 40-50 км/цагийн хурдтай явж байсан. Гүүнээс илүү хурдтай яваагүй. Тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч их хурдтай орж ирсэн. Ойролцоогоор 100 гаруй км/цагийн хурдтай явсан байх гэж бодож байна. Их хурдтай гарч ирсэн. Тийм зүйл огт хэрэглээгүй. Мөргөлдөхгүй байх ямар ч боломжгүй учир нь гэнэт урсгал сөрж гарж ирсэн болохоор. Хэрвээ тухайн тээврийн хэрэгслийн жолооч хурдтай яваагүй бол мөргөлдөхгүй байх боломжтой. Их хурдтай орж ирснээс болж тухайн зам тээврийн осол гарсан. Миний жолоодож явсан тээврийн хэрэгсэлд сууж явсан хүмүүс бүгд бүсээ зүүсэн байсан. Би өөрөө тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй. 2017, 2018 оны жолооч болж байсан. Манай дүү Сийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. 2021 оны 10 сарын хавьцаа авч байсан санагдаж байна. Худалдан авахдаа 18 сая төгрөгөөр худалдан авсан. Миний эрүүл мэндэд одоогоор ямар нэгэн гэмтэл бэртэл учирсан зүйл алга... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40-42 хуу/,

*Хохирогч Я.Гийн өгсөн: ... Би Улаанбаатар орох хувийн ажлаар өөрийн хүү Г.М, Ц. С нар зорчигчоор, жолоочоор Г.Х нарын хамт приус-20 маркийн 61-92 ЗАА улсын дугаартай машинтай явсан. Энэ машин миний зээ С гэх хүнийх. 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 10 цаг өнгөрч байхад Архангай аймгийн төвөөр дайраад, цагаан хаалга гараад засмал замаар явж байх үед бидний замын эсрэг урсгалаас нэг машин ирж мөргөсөн. Тухайн үед миний сууж явсан тал буюу жолоочийн эсрэг талын дугуй хэсэг рүү мөргөсөн. Тухайн үед Х замын машин зогсоож, хаалгаа хөшиж намайг машинаас гаргасан. Би тэр үед амьсгалтай, ухаантай боловч огт дуугарч чадахгүй байсан. Машинд хамт явсан хүмүүс болох миний хүү Мын хавирга хугарч, хөл гэмтсэн, Цийн 2 гар хугарч, мөн түүний авч явсан 1 нас 08 сартай хүүхдийн толгойд гэмтэл учирсан. Сын аарцаг яс гэмтсэн байсан. Тэгээд тухайн үед аймгийн гөв орж эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ авч маргааш нь Улаанбаатар хот руу явж Гэмтэл согог судлалын төвд хэвтэж эмчлүүлсэн. Замын нөхцөл байдал маш сайхан, цаг агаар хэвийн, ямар нэгэн халтиргаа гулгаа байхгүй, үзэгдэх орчин ямар нэг саадгүй, зам эвдрэл гэмтэлгүй, замын голоор цагаан зураастай байсан. Тухайн осол болох үед миний зорчин явсан тээврийн хэрэгсэл ямар нэг байдлаар өөр тээврийн хэрэгсэл гүйцэт түрүүлэх үйлдэл огт хийгээгүй. Би хамгаалалтын бүсээ зориулалтын дагуу зүүж хэрэглэсэн байсан. Би тухайн замын ослоос болж эрүүл мэнд, эдийн засгаар маш их хохирсон. Одоо болтол өвчин намдаах тариа хийлгэж байна. Эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг зарцуулаад байна. Мөн өөрөө малаа маллах боломжгүй болсон тул хөлсөөр 1 сарын 2.000.000 төгрөгөөр малчин хөлсөлж маллуулж байна. Намайг эмнэлэгт хэвтэж байх үед Ё.А нь миний охин Г.Бгийн 5502...........  гэсэн ХААН банкны дансанд 1.000.000 төгрөг шилжүүлж өгсөн. Түүнээс өөр ямар нэгэн хохирол мөнгө өгөөгүй. Би өөрт учирсан хохирол, мөнгөний талаар дэлгэрэнгүй баримтыг прокурор, шүүхийн шатанд гаргаж өгнө... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 03-05 хуу/,

*Иргэний нэхэмжлэгч М.Сийн өгсөн: ... Г.Х бол манай ээж Г.Мийн төрсөн дүү, миний нагац ах байгаа юм. 61-92 ЗАА улсын дугаартай, приус-20 маркийн тээврийн хэрэгсэл нь байгаа юм. Би дээрх ослын талаар 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр мэдсэн. Учир нь 11-ний өглөө манай ээж над руу залгаад Г.Х ахыг миний машинтай явж байгаад Архангай аймагт осолд орлоо гэж хэлсэн. Г.Х ах хүний машинтай Завхан аймгаас Улаанбаатар хотын чиглэлд өвөө Гийг эмнэлэгт үзүүлэхээр аваад явж байсан. Би Дамно хөрөнгийн үнэлгээний байгууллагын машины эвдрэлд хийсэн хохирлын үнэлгээтэй танилцсан. Нийт хохирол нь 6.741.600 /зургаан сая долоон зуун дөчин нэгэн мянга зургаан зуун төгрөг/ болсон байна лээ. Надад дээрхи үнэлгээтэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт алга байна. Би машинаа 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Японоос орж ирсэн машин тухайн үед нь 21.500.000 төгрөгөнд авсан. Би яг ямар машинтай байсан яг тэр хэвээр нь буцааж авах юм уу, адилхан онтой машин авахуулах хүсэлтэй байна. Би шүүх хуралд суух эсэхээ тухайн үедээ ажлынхаа боломж бололцоог харж байж болно. Миний машины хохирлыг гаргаж өгөх Ё.А гэдэг хүн дээрхи машиныг авч Улаанбаатар хот руу ачуулна гэсэн тул миний зүгээс татгалзах зүйл байхгүй тул 61-92 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ё.Ат хүлээлгэж өгөхийг хүсэж байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 228-230 хуу/,
 
*Иргэний нэхэмжлэгч В.Сын өгсөн: ... Би ГССҮТөвийн үе мөчний тасагт 7 хоног хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Тухайн эмчилгээний баримт материал эм, тарианд гарсан холбогдох баримтууд болон эмчилгээний шаардлагатай эд зүйлсийн баримтуудыг гаргаж өгнө. Эмчилгээтэй холбоотой гарсан зардал 729.285 төгрөг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 21-22 хуу/,

*Ё.Аийн яллагдагчаар мэдүүлсэн: ..Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байнай. Зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 211-212 хуу/,  

*Архангай аймгийн Авто тээврийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 09 техникийн дүгнэлт /1-р хх-ийн 51-52 хуу/,

*Архангай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 399 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1. Г.Хын биед зүүн гарын дунд хуруунд зүсэгдсэн шарх гэмтэл 
тогтоогдлоо.
2. Мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэх боломжтой.
3. Осол болох цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг 
түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... гэх дүгнэлт /хх-ийн 75-76 хуу/,

*Архангай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 394 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1. В.Сын биед зүүн гуя, түнх орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэх боломжтой.
3. Осол болох цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг 
түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... гэх дүгнэлт /хх-ийн 82-83 хуу/,

*Архангай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 396 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1. Б.Цийн биед баруун, зүүн бугалга ясны гандан хэсгийн далд хугарал  гэмтэл тогтоогдлоо.
2. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
3. Осол болох цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг 
удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... гэх дүгнэлт /хх-ийн 98-99 хуу/,

*Архангай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 397 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1. Г.Мын биед зүүн талын 6-8-р хавирга хугарал  гэмтэл тогтоогдлоо.
2. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
3. Осол болох цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг 
удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... гэх дүгнэлт /хх-ийн 106-107 хуу/,

*Архангай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 400 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1. А.Цгийн биед зүүн мөр, өвдгөнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэх боломжтой.
3. Осол болох цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг 
түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... гэх дүгнэлт /хх-ийн 121-122 хуу/,

*Архангай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 415 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1. Я.Гийн биед цээжний баруун талын 4-9 дүгээр хавиргануудын суганы шугамаарх  хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
3. Осол болох цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг 
удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... гэх дүгнэлт /хх-ийн 131-132 хуу/,

*Архангай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 414 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1. М.Цгийн биед гавлын баруун чамархай, дагз ясны хугарал, тархины  эдийн няцрал, тархины кома, зүүн уушиг авчилт, цээжний зүүн хөндийд хий хуралт, зүүн зовхинд зөөлөн эдийн няцрал, дагзны зүүн хэсэгт язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэх боломжтой.
3. Осол болох цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Гавлын баруун чамархай, дагз ясны хугарал, тархины эдийн няцрал, тархины 
зүүн уушиг авчилт, цээжний зүүн хөндийд хий хуралт гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3, 3.3.2, 3.1.12-д зааснаар амь биед ай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. зүүн зовхинд зөөлөн эдийн няцрал, дагзны зүүн хэсэгт язарсан шарх гэмтэл тус бүр нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээний үр дүн ба эдгэрэлтийн байдлаас хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 150-152 хуу/,
Тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх-ийн 177-179 хуу/,

*Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-13 хуу/,
  *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх-ийн 181 хуу/,
   *Хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /2-р хх-ийн 46-50 хуу/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ё.Ат холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.  

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч У Ё.А нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 18 цагийн үед ....... нутаг дэвсгэр Онгоны ам гэх газарт засмал зам дээр Улаанбаатараас .........сумын чиглэлд явж байхдаа 69-77 ДАР улсын дугаартай, приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, мөн дүрмийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.”, 11.1 -д “Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.6, 5.11 а, 5.11.6 тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно.”, 11.3-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас иргэн Х.Хын жолоодож явсан 61-92 ЗАА улсын дугаартай, приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гарган, хохирогч М.Цгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдож байна. Энэ нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

     Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 
    Шүүгдэгч Ё.А нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 18 цагийн үед .........дугаар багийн нутаг дэвсгэр ...... гэх газарт засмал зам дээр Улаанбаатараас .............сумын чиглэлд явж байхдаа 69-77 ДАР улсын дугаартай, приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, мөн дүрмийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.”, 11.1 -д “Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.6, 5.11 а, 5.11.6 тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно.”, 11.3-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас иргэн Х.Хын жолоодож явсан 61-92 ЗАА улсын дугаартай, приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гарган, хохирогч М.Цгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Өы: “...18 цаг өнгөрч байхад залгаад, Цгийн сууж явсан машин Архангай аймагт осолд ороод Нэгдсэн эмнэлэг дээр сэхээнд орчихсон байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 17-19 хуу/, Тухайн зам тээврийн осол болсны дараа дүү Юмчирдуламаас гар утсаар миний хүү осолд орж эмнэлэгт хүргэгдсэн талаар мэдээлэл авсан. Явж чадахгүй, хөл гар нь өвдсөн гэсэн мэдээллийг авсан...гэх мэдүүлэг /2-р хх-ийн /, хохирогчийн хууль ёсны төөлөгч Ж.Гийн: “...Тухайн зам тээврийн осол болсны дараа дүү Юмчирдуламаас гар утсаар миний хүү осолд орж эмнэлэгт хүргэгдсэн талаар мэдээлэл авсан. Явж чадахгүй, хөл гар нь өвдсөн гэсэн мэдээллийг авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн / хохирогч Г.Мын өгсөн: ... приус-20 маркийн машинтай аав Г, манай сумын Ц, С, дээрх 2 хүний ач, зээ Ц, Ц нарын хамт Завхан аймгийн Их-Уул сумаас 11 цагийн үед гарсан. 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 18 цагийн үед байх Архангай аймгийн төв өнгөрөөд 10 гаруй км газар явж байтал замын өгсүүр тойрог замаар явж байтал урдаас их хурдтай машин гарч ирээд манай машины зүүн урд хэсэг рүү мөргөсөн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 23-26 хуу/, гэрч Г.Хын: ... Би 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 10 цагийн орчим Завхан аймгийн Их-Уул сумаас Улаанбаатар хот орохоор 61-92 ЗАА улсын дугаартай, приүс-20 маркийн тээврийн хэрэгслээр аав Г, ах М, мөн Улаанбаатар орох замын Ц, С, бага насны 1 нас 02 сартай, мөн 4 настай 2 хүүхдийг аваад хамт хөдөлсөн. Тэгээд Архангай аймгийн төвөөр 18 цагийн орчим дайран тус аймгийн Цагаан хаалга нилээн өнгөрөөд явж байгаад тойрог засмал замаар эргэх гэж сайхад, урдаас гэнэт урсгал сөрж, цагаан өнгийн приүс-20 маркийн тээврийн хэрэгсэл гарч ирэн улмаар тухайн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осолд орсон... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40-42 хуу/, хохирогч Я.Гийн: ...2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 10 цаг өнгөрч байхад Архангай аймгийн төвөөр дайраад, цагаан хаалга гараад засмал замаар явж байх үед бидний замын эсрэг урсгалаас нэг машин ирж мөргөсөн. Тухайн үед миний сууж явсан тал буюу жолоочийн эсрэг талын дугуй хэсэг рүү мөргөсөн... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 03-05 хуу/, Архангай аймгийн Авто тээврийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 09 техникийн дүгнэлт /1-р хх-ийн 51-52 хуу/, Архангай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 399 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 75-76 хуу/, Архангай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 394 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 82-83 хуу/, Архангай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 396 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 98-99 хуу/, Архангай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 397 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 106-107 хуу/, Архангай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 400 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 121-122 хуу/, Архангай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 415 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 131-132 хуу/, Архангай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 414 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 177-179 хуу/, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, зам орчны байдал, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-13 хуу/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна. 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Угаас шүүгдэгч Ё.Аийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.   

Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт ”... Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно...” гэж заажээ. Уг хэргийн тухайд захиргааны хэм хэмжээний акт нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм бөгөөд  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, мөн дүрмийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.”, 11.1 -д “Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.6, 5.11 а, 5.11.6 тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно.”, 11.3-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтуудыг шүүгдэгч Ё.А нь зөрчсөн байна.  

Монгол Улсын  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.3 дахь заалтад “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнийг ойлгоно гэж заасан, мөн “жолооч” гэдэгт тээврийн хэрэгсэл жолоодож байгаа жолоодох эрхийн үнэмлэхтэй, үнэмлэхгүй аливаа этгээдийг ойлгоно гэж тайлбарласан байх тул шүүгдэгч Ё.Аийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субъект буюу жолооч мөн гэж үзлээ. 

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт”....Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно..”гэж заасан бөгөөд шүүгдэгч Ё.Аийн үйлдсэн гэмт хэрэг нь болгоомжгүй гэмт хэрэг юм. 

Шүүгдэгч Ё.А нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж мөн зүйлийн 2 дахь хэсэгт”...энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно…” гэж тус тус заажээ. 
Шүүгдэгч Ё.Аийн үйлдлийн улмаас Хохирогч Г.Гийн 5.760төг, 31.300төг, 11.250төг, 4.663төг, 45.250төг, 15.337төг, 7.100төг, 112.400төг, 1.000төг, 2.400төг , 650төг, 9.420төг , 33.600төг, 21.500төг, 150.000 төг, 17.460төг, 48.000төг, 17.000төг, 145.000төг, 7.050төг, 32.850төг, 15.750төг, 58.410төг, 70.900төг, 19.900төг, 8.500төг, 19.900төг, 59.000төг, 12.500төг, 10.000төг, 1.300төг, 68.425төг, 30.000төг, 50.000төг, 30.000төг, 30.000төг, 30.000төг, 40.000төг, 51.000төг, 119.000төг, 50.000төг, 30.000төг, 50.000төг, 30.000төг, 20.000төг, 30.000төг, 40.000төг, 30.000төг, 30.000төг, 100.000 төг, 20.000төг, 4.600төг, 1.000төг, 1.000төг, 31.050төг, 2.450төг, 15.300төг, 1.000 төг нийтдээ 1.929.975 төгрөгийн гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч нь хохирогчид 2500.000 төгрөгийг төлсөн байна. Харин хохирогч нь  малаа малчин авч хөлсөөр ажиллуулсан 1сарын хөлс нь 1904.000 төгрөгөөр тогтоож 3 сарын хугацаанд ажиллуулсан нийтдээ 5712.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч малчин С.Б байгуулсан гэрээг ирүүлсэн боловч тухайн хөлсийг төлсөн баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, 
 Хохирогч Б.Цийн 3.717.320төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд үүнд 10.020, 11.600, 65.000, 30.000, 165.000, 98.000, 100.600, 446.500, 147.600төг,130.000 төг  250,000 төг, 365.000 төг, 270.000 төг нийтдээ 2089.320 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч нь нөхөн төлсөн байх тул түүний нэхэмжлэлээс 1.628.000төгрөгийг нотлох баримт ирүүлээгүй тул хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, 
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ө /нэг/-15.350төг, 11.998төг, 9.645төг, 1.400төг, 5.000төг, 6.380төг, 5.200төг, 15.250төг, 20.000төг, 3.800төг, 15.000төг, 2.900төг, 26.130төг, 4.000төг 1.145төг, 6.999төг, 22.559төг, 51.955төг, 10.400төг, 11.450төг, 5.200төг, 109.324төг, 23.500төг, 10.000төг, 16.055төг, 30.000төг, 37.910төг, 22.466төг, 12.050төг, 25.800төг, 10.900төг, 12.000төг, 30.000төг, 875төг, 15.175төг, 41.486төг, 23.350төг, 35.000төг, 8.048төг, 35.000төг, 33.940төг, 35.618төг, 7.100төг, 35.050төг, 26.400төг, 7.000төг, 5.500төг, 9.185төг, 5.100төг, 16.800төг, 30.000төг, 30.000төг, 7.335төг, 16.540төг, 1.945төг, 38.170төг, 27.800төг, 12.000төг, 16.547төг, 25.073төг, 50.707төг, 23.500төг, 9.200төг, 10.200төг, 26.100төг, 53.720төг, 17.600төг, 4.200төг, 49.400төг, 4.400төг, 9.050, 3.300, 3.000, 5.500, 40.050, 30.570, 5.600, 15.200, 11.650, 18.900, 500, 1.000, 33.750, 30.000төг, 9.500төг, 10.124төг, 7.225төг, 34.454төг, 500төг, 21.445төг, 15.800төг, 8.000төг, 72.286төг, 12.200төг, 2.100төг, 11.000төг, 2.000төг, 26.500төг, 5.750төг, 5.050төг, 17.100төг, 34.500төг, 4.400төг, 57.200төг, 48.000төг, 3.900төг, 5.000төг, 22.000төг, 4.000төг, 42.000төг, 22.800төг, 2.500төг, 3.000төг, 500төг, 9.300төг, 9.600төг, 11.800төг, 208.050төг, 1.450төг, 9.900төг, 15.980төг, 51.325төг, 135.191төг, 13.500төг, 29.640төг, 15.750төг, 20.000төг, 18.000төг, 5.999төг, 45.600төг, 50.000төг, 63.570төг, 9.700төг, 20.000төг, 400төг, 22.000төг, 8.200, 13.050, 4.600, 11.970, 1.500, 37.610, 7.680, 18.700, 62.111, 30.000, 47.818, 1.800, 80.000төг, 3.400төг, 33.750төг, 15.900төг, 2.995төг, 4.200төг, 155.090төг, 4.900төг, 67.620төг, 125.179төг, 18.000төг, 1.500төг, 17.000төг, 51.342төг, 19.600төг, 19.500төг, 5.700төг, 29.550төг, 36.500төг, 6.300төг, 24.800төг, 29.640төг, 30.000төг, 16.108төг, 208.689төг, 6.296төг, 291.286төг, 1.500төг, 63.559төг, 89.600төг, 8.646төг, 43.500төг, 12.500төг, 33.000төг, 33.500төг, 18.000төг, 38.000төг, 26.100төг, 21.715төг, 130.000төг, 9.406төг, 130.000төг нийтдээ 4455.753төгрөгийн баримт ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 6500.000 төгрөгийг нөхөн төлсөнг дурдаж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нь төлөх төлбөргүй болохыг дурдаж, 
Иргэний нэхэмжлэгч: В.С 2000.000 төгрөг нэхэмжилсэн боловч баримттай хохирол нь 52500төг, 17400төг, 17285төг, 122100төг, 230.000төг, 225.000төг, 65000төг 210.000төг, 82600төг, 40.000төг, 48015төг, 74.975төг нийтдээ 1184.875 төгрөгийн баримттай хохирлыг гаргуулж, шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч нөхөн төлсөн түүний нэхэмжлэлээс 815.125 төгрөгийг нотлох баримт ирүүлээгүй тул хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, 
Хохирогч Г.М нь 120.000 төгрөгийн баримт ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь хохирогчид 1000.000 төгрөг нөхөн төлсөнг дурдаж, 
Иргэний нэхэмжлэгч М.С нь хохирол нэхэмжлээгүй бөгөөд шүүгдэгч нь 10.000.000 төгрөг нөхөн төлсөнг дурдаж,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Г нь 3000.000 төгрөг нэхэмжилсэн боловч нотлох баримт ирүүлээгүй тул хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ё.А нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
 
            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 
    Шүүгдэгч Ё.А нь автотээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

    Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. 
    Шүүгдэгч Ё.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь  хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Аийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.А нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих мөн өөрийн оршин суугаа Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс явахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар явахыг хориглож, Ё.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Ё.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ё.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр  шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон     

                                                            ТОГТООХ нь:

1.    Шүүгдэгч А овогт Ёгийн Аийг  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай. 

2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Аийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй. 

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.А нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих мөн өөрийн оршин суугаа Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс явахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар явахыг хориглосугай.                                                                                                                           

4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.А нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

5.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 
шүүгдэгч Ё.Ат оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай. 

6.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Г.Мад 1.000.000 /нэг сая/ төгрөг, иргэний нэхэмжлэгч В.Сын 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн нэхэмжлэлээс шүүгдэгч 1.184.875 /нэг сая нэг зуун наян дөрвөн мянга найман зуун далан тав/ төгрөгийг нөхөн төлсөнг дурдаж, түүний нэхэмжлэлээс 815.125 /найман зуун арван таван мянга нэг зуун арван тав/ төгрөгийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг, хохирогч Б.Цийн 3.717.320 /гурван сая долоон зуун арван долоон мянга гурван зуун хорь/ төгрөгийн нэхэмжлэлээс шүүгдэгч 2.089.320 /хоёр сая наян есөн мянга гурван зуун хорь/ төгрөгийг нөхөн төлснийг дурдаж, 1.628.000 /нэг сая зургаан зуун хорин найман мянга/ төгрөгийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Гийн нэхэмжилсэн 3.000.000 /гурван сая/ төгрөгийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Өы нэхэмжилсэн 4455753төгрөг нэхэмжилсэн боловч шүүгдэгч 6500.000 төгрөгийг нөхөн төлсөнг дурдаж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ө нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг, хохирогч Г.Гийн 5.712.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг, 1.929.975 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч 2500.000 төгрөгийг нөхөн төлсөнг дурдаж, иргэний нэхэмжлэгч М.С нь хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

7.    Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн 
өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар нь  шийтгэх тогтоолыг гардаж авсан өдрөөс эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ё.Ат авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Б.ОТГОНЦЭЦЭГ