Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/45

 

                  2023/ШЦТ/45

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


           Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
               Улсын яллагч: С.Б
               Шүүгдэгч: Э.А   
            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

          Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Б Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М овогт Эын Ад холбогдох 2212............ дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй. Дитан тавр компанид барилгын инженер ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот ...... дүүрэг ......... дугаар хороо ........... тоотод тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, М овогт Эын А /РД:ИЭ/

                                        Холбогдсон хэргийн талаар

           Шүүгдэгч Э.А нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Булган хангай хороолол гэх газар баригдаж буй барилга дээр 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Л.Дтай маргалдаж, улмаар толгой орчим нь цохиж, толгойн хуйханд язарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

               Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд 2212............... гаартай эрүүгийн хэргээс:  
*Хохирогч Л.Дын өгсөн: “...Би 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гадаа бороотой байсан болохоор барилга ажиллаагүй амарсан тэгээд манай барилгын ажилчид болох А, Д, М, бид 4 нийлээд 3 шил архи уусан санаж байна тэгсэн А Д бид 3 ажилтай холбоотойгоор хэрүүл маргаан хийгээд гэрээс гараад Атэй уусан хүмүүс хоорондоо маргалдаад тэгээд зодоон эхэлсэн тэгсэн нэг сэрсэн эмнэлэг дээр ирсэн байсан. Зодоон болох үеийг санаад дараа нь юу болсон талаар санахгүй байна. Би толгойндоо 3 өөр газар оёдол тавиулсан, өөр гэмтэл байхгүй. А М Д М Б нар байсан. Өөр хүн байгаагүй. Миний толгой хэсэгт А хатуу зүйлээр маш хүчтэй цохисон. Харин хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Толгойд учирсан гэмтлийг А учруулсан. Өөр гэмтээсэн зүйл байхгүй. Өөр гар хүрсэн хүн байхгүй. Би нэлээн согтуу байсан хамт архи уусан хүмүүс мөн адил согтуу байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс болсон учраас надад цаашид гомдол санал байхгүй...”  гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 хуу/, 

*Гэрч Г.Бын өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гадаа бороотой байсан болохоор барилгын ажил яваагүй амарч байсан юм тэгсэн Д А М Д нар архи уусан тэгээд М бид 2 гадуур яваад орой 20 цагийн үед ирэхэд тэд нар бас л ууж байсан. Тэгсэн удалгүй М ах Д ахтай маргалдахаар нь бид 2 салгаад байж байтал бас Д ах найз болох Мг өмөөрөөд Д ах руу дайраад байхаар нь мөн салгаад ууж байсан архийг хурдан дуусгах гээд би архийг нь тойруулсан. Үүний дараа Д ах гэрээс гараад явсан араас нь Д ах А нар гарсан. Бид 2 гэрт гар утсаараа тоглоом тоглоод байж байтал гадаа муудалцаад байхаар нь гарахад Д ах толгойгоо барьсан толгойноос нь цус гарсан байдалтай байсан. Тэгээд бид 2 дуудаж гаргаж ирээд А Д нар луу дайраад байсан тэгэхээр нь бид 2 болиулаад тайвшруулсан үүний дараа Н дарга ирээд Дыг аваад эмнэлэг рүү явсан. Намайг гарахад зодуулсан байсан болохоор би хаана нь юугаар цохьсонг хараагүй. Д ах надад хэлэхдээ Аийг толгойд цохьсон гэж хэлсэн. А М Д М бид нар байсан өөр хүн байгаагүй. Д ах надад хэлэхдээ Д нойл ороод ирэх замд зүгээр явуулахгүй байна цохиод байхаар нь ах нь ганц нэг цохьчихлоо гэж хэлсэн. Харин А салгах гэж байгаад Дыг хойш нь түлхэж унагасан гэсэн тэгсэн Д Дыг цээж рүү нэг удаа өшиглөсөн гэсэн. Өөр маргалдсан хүн байхгүй. Хоорондоо л маргалдаж зодолдсон. Нилээн согтуу байсан. Тэнд уусан архины шилийг хараад 2 шил 0.75 гр соёрхол болон эдэнгийн шил байсан. Мөн сүүлд ууж байсан архийг ууж дуусгаагүй тал нь үлдсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-11-13 хуу/,

*Гэрч Г.Мын мэдүүлсэн: “...2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гадаа бороотой байсан болохоор тэр өдөр амарцгаасан. Тэгээд А Д Д М нар архи уугаад оройхондоо согтоод маргалдаж эхэлсэн. Тэгээд маргалдаад яваад өгөхөөр нь гэрээс гарахад Д ах А ахыг миний толгой хагалчихлаа гээд газар сууж байсан тэгээд маргаан дууссан дараа эмнэлэг оруулж Д ахын толгойд оёдол тавиулсан. Би яг юугаар цохисонг хараагүй толгой хэсэгт нь 3 газар хагарсан байсан. Д А нар гэрээс түрүүлээд гарсан тэгсэн гадаа гарчхаад цохилцоод байх шиг байсан тэгсэн араас нь Д ах М нар гарсан. Тэгээд би араас нь гарсан. Д ах надад хэлэхдээ карашдн толгойд цохьчихлоо гэж хэлж байсан. А М Д, Д, Б бид нар байсан өөр хүн байгаагүй. А ах учруулсан байх гэж бодож байна. Учир нь тэр 2 гэрээс түрүүлж гарсан. Харин дараа нь Д ах газар унасан байхад Дын цээж хэсэгт нь нэг удаа өшиглөсөн. Өөр хүмүүстэй маргалдсан зүйл байхгүй. Хоорондоо л маргалдаж зодолдсон. Гурвуулаа нэлээн согтуу байсан. Гэхдээ Д ах хөл дээрээ зогсож чадахгүй байсан. Тэнд байсан хүмүүсээс арай гайгүй байсан хүн нь М ах байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 хуу/, 

*Гэрч Д.Дийн өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр манай ажил амарч байсан болохоор хоол унд хийж идчихээд байж байтал Д нэг шил 0.75гр Соёрхол нэртэй архи гаргаж ирээд архийг А Д М бид нар ууцгаасан. Тэгээд дараа нь нэг шил архийг манай нэг дүү надад өгөөд явсан. Тэрийг уугаад бүгд нилээн согтсон байсан тэгсэн Дад амарцгаая гэж хэлэхэд уурлаад байхаар нь би ганц шил 0.75гр Соёрхол нэртэй архийг авчраад ууцгаасан. Тэгсэн Д дахин нэг шил 0.75гр Эдэн нэртэй архийг авчруулж тэр архийг дундаа орох гэж маргалдаж эхэлсэн. Тэгсэн би архи уухгүй бариад сууж байхад Д надад хандаж гичий минь архиа хурдан уугаач гэхээр А өөрөөсөө ах хүнийг элдвээр хэллээ гэж А уурласан. Тэгээд гэрт дотор Дтай барилцалдаж авахад А салгаад намайг ор луу түлхэж унагаад А Д нар гараад явсан. Тэгсэн гадаа гараад зодоон хийсэн байсан. Тэгээд араас нь би гарахад намайг нүүр хэсэгт цохихоор нь үүрч унагаад цээж хэсэгт нь нэг удаа өшиглөөд гараараа нүүр хэсэгт нь цохиод ахын дүү болье гэж хэлэхэд ална гээд л дайраад байсан. Тэгээд тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна би нилээн согтуу байсан. Би Дыг цээж хэсэгт нь нэг удаа өшиглөж гараараа нүүр хэсэгт 1 удаа цохьсон. А Д нар зууралдаж байхад Д Аийн нүүр хэсэгт нь 1-2 удаа гараараа цохьсонг би харсан тэгээд гараад зодолдоод байхаар нь харахад А Дын дээр гарчихсан толгой хэсэгт цохиод байхаар нь би очоод салгахад А Дыг өшиглөх гэхээр нь салгахад Д чамаас боллоо гэж хэлээд дайраад  А М М, Д, Б бид нар байсан өөр хүн байгаагүй. Би яг хэн учруулсанг мэдэхгүй байна. Нэг мэдсэн л толгойноос нь цус гарсан гэрийн хажууд сууж байсан. Өөр хүмүүстэй маргалдсан зүйл байхгүй. Хоорондоо л маргалдаж зодолдсон. Тухайн үед гайгүй байсан нь Мг л гэж бодож байна. Миний баруун шанаа хэсэгт халцарч нүд доогуураа хөхөрсөн байсан. Би одоо шүүх эмнэлгээр дүгнэлт гаргуулахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-38 хуу/, 

*Гэрч Г.Мийн өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гадаа бороотой байсан болохоор манай ажилчид амарч өнгөрөөсөн. Тэгээд өдөр хоол унд хийж идчихээд байж байтал Д архи гаргаж ирээд А Д Д нарын хамтаар уусан. Тэгээд 2-3 шил архийг хувааж уусан тэгсэн. Тэгсэн архи ууж байхад Д гичий пиздаа гэх үгийг ихээр хэлээд хоорондоо маргалдсан. Тэрнээс хойш юу болсон санахгүй байна маргааш өглөө нь архи гараад сэрэхэд зодоон болсон байсан.  Манай барилгынхан намайг М гэж дууддаг мөн гэрийнхэн ч гэсэн М гэж дуудаг. Би яг хэн учруулсанг мэдэхгүй байна. Маргааш өглөө нь толгойгоо боочихсон ирээд А рүү баахан дайрч байгаад явсан. Би бодохдоо толгойг нь А хагалсан байх гэж бодож байна ярианых нь өнгөнөөс тэгж ойлгосон. Өөр хүмүүстэй маргалдсан зүйл байхгүй. Хоорондоо л маргалдаж зодолдсон. Согтолт ихтэй байсан. Би бол тасарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-43 хуу/,
*Э.Аийн яллагдагчаар өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Булган хангай хороололд баригдаж байгаа прокурорын барилга дээрээ 08 цаг өнгөрч байхад ажил дээрээ очиход барилгын ажилчид барилгын материалгүй гээд амарч байсан. Тэгээд оройхондоо хонь гарган гэж хэлсэн. Тэгээд би барилга дээр юм хийж байхад 18 цагийн үед мах ид гэж Д надад хэлэхээр нь гэрт нь ороход хорхог хийсэн байхаар нь махнаас нь идчихээд дараа нь хөзөр тоглосон юм. Намайг ороход тэд нар нэг шил архи уугаад дуусаж байсан. Надад 1-2 удаа хундагатай архи хийж өгөхөөр эхний хундагатай архийг аваагүй харин дараагийнхыг уусан. Үүний дараа архинд хүн явсан байсан би яг хэн архинд явсан мэдэхгүй байна тэгээд авчирсан архийг Д Д М бид нар уусан. Дуусахаар нь мөн архинд явуулсан байсан. Тэр архийг бас бид нар ууж дуусгасан. Тэгээд байж байтал Д нэмж архи авъя гээд байсан тэгэхээр М ах одоо болно гэхэд Д М ах руу төмөр хөнгөн аяга шийдсэн. Д ах Дад хандаж ах хүн рүү яаж байгаа гэхэд Д та нарын ах гэж юу байдгийн пизда гичгий минь гэж хэлсэн. Тэгсэн Д ах уурлаад Дтай барилцаж аваад хэрэлдэж байхаар нь би салгасан. Тэгсэн Д над руу дайраад байсан. Салгах үед Д ахтай би хамт жижиг хоолны ширээ рүү унасан. Харин Дыг М Б нар авч салгасан. Тэгээд босож ирээд Д М ахыг шанаа хэсэгт нь нэг удаа цохиход М ах ор луу унахаар нь би Дыг хүчээр чирээд гарахад над руу дайраад байсан. Тэгэхээр нь газар унагаад толгой мөр орчимд гараараа 2 удаа цохиод хэвлий хэсэгт нь өшиглөх гэхэд Д ах намайг болиулсан. Үүний дараа Д Д ах руу дайраад бас над руу архи шил авч шийдээд дайраад байсан. Тэгээд маргаан намжиж Д ахтай хамт хэсэг зогсож байхад Н ах ирж намайг хүргэж өгсөн. Тэгээд гэртээ байж байтал барилгын ажилчин Ариука эгч залгаад энд зодоон болох гээд байна хоорондоо маргалдаад байна гэхээр нь би такси дуудаад барилга дээр ирэхэд Н ахын машины хажууд газар сууж байсан. Тэгсэн толгойноос нь цус гарсан мөн гар цус болсон байсан. Би энэ талаар мэдэхгүй байна. Намайг гэртээ харьсан хойгуур ийм зүйл болсон байсан. Би Д Д М М Б нар байсан өөр хүн байгаагүй. Би согтох нь согтсон байсан. Гэхдээ болсон үйл явдлыг санаж байна. Миний мэдэхээр 23 цаг өнгөрч байсан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-54 хуу/, 
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 333 дугаартай 
1.    Л.Дын биед толгойн хуйханд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
2.    Мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүссэн байна.
3.    Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой.
4.    Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр 
хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.    Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх 
шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-20 хуу/,

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 60 хуу/,
            Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 68 хуу/,
            Оршин суух хаягийн лавлагаа /хх-ийн 70 хуу/, 
            Хэргийн материал танилцуулсан баримт /хх-ийн 72-73 хуу/ зэрэг болно. 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ. 

    Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  шүүгдэгч Э.А нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Булган хангай хороолол гэх газар баригдаж буй барилга дээр 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Л.Дтай маргалдаж, улмаар толгой орчим нь цохиж, толгойн хуйханд язарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.     

Эрүүгийн 2212............ дугаартай хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. 
 
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.


          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.А нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Булган хангай хороолол гэх газар баригдаж буй барилга дээр 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Л.Дтай маргалдаж, улмаар толгой орчим нь цохиж, толгойн хуйханд язарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Л.Дын: “...А, Д, М, бид 4 нийлээд 3 шил архи уусан санаж байна тэгсэн А Д бид 3 ажилтай холбоотойгоор хэрүүл маргаан хийгээд гэрээс гараад Атэй уусан хүмүүс хоорондоо маргалдаад тэгээд зодоон эхэлсэн тэгсэн нэг сэрсэн эмнэлэг дээр ирсэн байсан. Зодоон болох үеийг санаад дараа нь юу болсон талаар санахгүй байна. Би толгойндоо 3 өөр газар оёдол тавиулсан...”  гэх мэдүүлэг /хх-ийн 9-11 хуу/, гэрч Г.Бын: “...Д ах гэрээс гараад явсан араас нь Д ах А нар гарсан. Бид 2 гэрт гар утсаараа тоглоом тоглоод байж байтал гадаа муудалцаад байхаар нь гарахад Д ах толгойгоо барьсан толгойноос нь цус гарсан байдалтай байсан. Тэгээд бид 2 дуудаж гаргаж ирээд А Д нар луу дайраад байсан тэгэхээр нь бид 2 болиулаад тайвшруулсан үүний дараа Н дарга ирээд Дыг аваад эмнэлэг рүү явсан. Намайг гарахад зодуулсан байсан болохоор би хаана нь юугаар цохьсонг хараагүй. Д ах надад хэлэхдээ Аийг толгойд цохьсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-11-13 хуу/, гэрч Г.Мын: “...Тэгээд маргалдаад яваад өгөхөөр нь гэрээс гарахад Д ах А ахыг миний толгой хагалчихлаа гээд газар сууж байсан тэгээд маргаан дууссан дараа эмнэлэг оруулж Д ахын толгойд оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 хуу/, гэрч Д.Дийн: “...А өөрөөсөө ах хүнийг элдвээр хэллээ гэж А уурласан. Тэгээд гэрт дотор Дтай барилцалдаж авахад А салгаад намайг ор луу түлхэж унагаад А Д нар гараад явсан. Тэгсэн гадаа гараад зодоон хийсэн байсан. Тэгээд араас нь би гарахад намайг нүүр хэсэгт цохихоор нь үүрч унагаад цээж хэсэгт нь нэг удаа өшиглөөд гараараа нүүр хэсэгт нь цохиод ахын дүү болье гэж хэлэхэд ална гээд л дайраад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-38 хуу/, гэрч Г.Мийн: “...Манай барилгынхан намайг М гэж дууддаг мөн гэрийнхэн ч гэсэн М гэж дуудаг. Би яг хэн учруулсанг мэдэхгүй байна. Маргааш өглөө нь толгойгоо боочихсон ирээд А рүү баахан дайрч байгаад явсан. Би бодохдоо толгойг нь А хагалсан байх гэж бодож байна ярианых нь өнгөнөөс тэгж ойлгосон. Өөр хүмүүстэй маргалдсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-43 хуу/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 333 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-20 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч Э.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Б шүүгдэгч Э.Аийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.   

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх үнэлэхдээ хохирогч, гэрчид хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн тэдгээр мэдүүлгүүдийг харьцуулан нотлох баримтад тооцсон бөгөөд хохирогч Л.Д, гэрч Г.Б, Д.Д нарын өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь шүүгдэгч Э.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Л.Дтай маргалдаж, улмаар толгой орчим нь цохиж, толгойн хуйханд язарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдлыг нотолж байна гэж дүгнэв.   

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан бөгөөд  шүүгдэгч Э.А нь иргэн Л.Дын биед толгойн хуйханд язарсан шарх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 333 дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.  

Иймд шүүгдэгч Э.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул түүний үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Э.Аийн үйлдлийн улмаас хохирогч Л.Дын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шинжээчийн Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 333 дугаартай дүгнэлт /хх-ийн 19-20 хуу/-ээр тогтоогдсон бөгөөд хохирогч Л.Д хохирлын баримт гаргаж өгөөгүй мөн хохирогч Л.Дын хохирогчоор өгсөн”... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс болсон учраас надад цаашид гомдол санал байхгүй...”  гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 хуу байх тул шүүгдэгч Э.А нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна гэж дүгнэв.  

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Э.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

Шүүгдэгч Э.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож харин эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ад 450/ дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 78-79 хуу/ гарын үсэг зуржээ.   

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд шүүгдэгч Э.А нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин  мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна  гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгч Э.А нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Аийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Э.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Э.Аийг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцоно гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэнг дурдах нь зүйтэй байна. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 7, 8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.      Шүүгдэгч М овогт Эын Аийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.     Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А нь  450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын 
биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Э.А нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  


                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ОТГОНЦЭЦЭГ