Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/47

 


                                 2023/ШТ/47

              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


        Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 
         Улсын яллагч: Б.Н
         Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Ц.Б
         Шүүгдэгч:Б, П.Д нарыг оролцуулан,
    Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Энх-Амгалангаар хөтлүүлж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
 
         Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нямжаваас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн  2.1, 2.2, 2.4  дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ө овогт Хын Б, Х овогт Пгийн Д нарт холбогдох 2312................................  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 20 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, ах дүү нарын хамт А аймгийн Х сумын ............... баг ............ гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Ө овогт Хын Б /РД:АЯ........./,

         Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2004 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 18 настай, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ......... сурдаг, ам бүл 7, аав, ээж, эгч дүү нарын хамт А аймгийн Х сумын Х баг, .......... хорооллын ........ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Пгийн Д /РД:АМ.........../,

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч П.Д, Х.Б нар нь бүлэглэн 2022 оны 12 дугаар сарын 05- ны өдрийн шөнө ....аймгийн ..... сумын ........ багийн нутаг дэвсгэрт байрлах “Тэмээн хүзүүний Харанхуй” гэх газар оршин суух хаягтай Ц.Дийн олон тооны мал буюу 8 тооны ямааг, 64-90 УАМ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн автомашин ашиглан хулгайлж, 1.600.000 /нэг сая зургаан зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус  холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

*Эрүүгийн 2312............ дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

*Хохирогч Ц.Дийн өгсөн: “...Манайх Архангай аймгийн Хотонт сумын Улаан-Чулуу багийн нутаг дэвсгэрт байрлах Тэмээн хүзүүний Харанхуй гэх газарт өөрийн өвөлжөөний байран дээрээ мал маллаж амьдардаг юм би одоо хүн бүл муутай учраас өөрийн эхнэр И хамт хоёулаа амьдардаг. Манай хүүхдүүд бүгд аймаг, хот яваад тусдаа гарцгаасан юм. Манай байгаа өвөлжөөний газар нь Улаанбаатар хот явдаг засмал замын урд байдаг засмал замаас 500 метр орчим зайтай харин Хотонт сумын төвөөс 11 км зайтай байдаг. 2022 оны 12 дугаар сарын 08-ний өдөр манай гэрт цагдаа нар ирээд танайх хонь, ямаагаа алдсан бол Хотонт сумын төвд цагдаагийн байран дээр ирж уулзах шаардлагатай байна гэхээр нь би өөрөө сумын төвд ирээд цагдаа нартай уулзахад надад 7 хар зүсмийн, 1 хөх зүсмийн нийт 8 тооны ямаа үзүүлсэн. Би тухайн ямаануудыг харахад манай ямаанууд мөн байсан тэдгээр ямаануудыг хараад им содон шинж тэмдэг болон, эвэрний цагаан будаг, өөрийн ямаа учраас зүсийг хараад нь шууд таньсан. Манайх нийт хонь ямаа нийлсэн 300 гаран тооны малтай харин ямаа нь 80 гаран тооны ямаа байдаг учраас би өөрийн хонь, ямаагаа хараад шууд зүсээр нь танина би өөрөө малдаа явдаг юм ингээд манайх алдсан 8 тооны эр ямаагаа олж авсан. Би өөрөө 8 тооны эр ямаа хулгайд алдсан гэдгээ мэдээгүй юм манай гэрт цагдаа нар ирэхэд би анх мэдсэн. Харин цагдаа нартай уулзаад ямаагаа авсны нартай манай гэрт тухайн ямаануудыг хулгай хийсэн хүмүүсийн ээж, аав нь ирээд уулзахдаа “Танай ямаануудыг манай Б, мөн Д гэдэг хүүхдүүд нийлээд 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хулгай хийсэн юм байна, бид хоёр тухайн үед Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байсан учраас 12 дугаар сарын 05-ны өдөр манай гэр эзэнгүй болчхоод манай хүүхэд гэрээ сахиж байсан юм энэ хоорондоо манай хоёр хүүхэд нийлээд хулгай хийсэн юм шиг байна танай хохирол гомдлыг барагдуулна гэж” хэлсэн. Манайд ирж уулзсан тэдгээр хүмүүс нь манай Хотонт сумын гаралтай Х болон П гэх хүмүүс байсан мөн тэдгээр хүмүүс манай Улаанчулуу багийн нутаг дэвсгэрт ойрхон нутагладаг адилхан малчин хүмүүс, би өөрийн алдсан 8 тооны ямаагаа зүсээр нь буцаагаад авсан учраас ахад нь бол гомдол санал байхгүй гэдгээ хэлээд явуулсан. Харин яг хулгай хийсэн хүмүүс болох хүүхдүүдийг нь би танихгүй их бага хүүхдүүд гэсэн ээж, аав нь ярихдаа өнгөрсөн жил 12 дугаар ангиа төгсөөд оюутан болсон гэж хэлж байсан. Манайхаас алдагдсан 8 тооны ямаа нь дандаа эр ямаа байсан учраас би нэгийг нь 200.000 төгрөгөөр нийт 1.600.000 төгрөгөөр үнэлж байна одоогийн байдлаар өвөл болсон ямааны арьс үнэд орсон байгаа. Бүгд нас нийлсэн эр ямаанууд байсан содон шинж тэмдэг гэх юм бол зүүн талын чих нь араасаа ганзага имтэй, баруун талын чих нь голоороо цуулбар имтэй, эвэр нь цагаан будагтай гэхдээ цагаан будаг нь хуучирсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 09-11 хуу/,

*Хохирогч Ц.Дийн дахин өгсөн: “... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 114 хуу/,

*Гэрч Д.Игийн өгсөн: “...Би өөрийн нөхөр Дийн хамт Архангай аймгийн Хотонт сумын Улаан-Чулуу багийн нутаг дэвсгэрт байрлах Тэмээн хүзүүний харанхуй гэх газарт өөрсдийн өвөлжөөний байран дээрээ малтайгаа өвөлжиж байна. Д бид хоёрын хүүхдүүд бүгд аймаг, хот яваад тусдаа гарцгаасан юм. Манай байгаа өвөлжөөний газар нь Улаанбаатар хот явдаг засмал замын урд байдаг засмал замаас 500 метр орчим зайтай харин Хотонт сумын төвөөс 11 км зайтай байдаг. 2022 оны 12 дугаар сарын 08-ний өдөр манай гэрт цагдаа нар ирээд танайх хонь, ямаагаа алдсан бол Хотонт сумын төвд цагдаагийн байран дээр ирж уулзах шаардлагатай байна гэж хэлэхээр нь манай нөхөр Д бид хоёр сумын төв ороод цагдаа нартай уулзахад 8 тооны ямаа үзүүлсэн тэдгээр ямаануудын им содон шинж тэмдэг болон, эвэрний цагаан будаг зэргийг харахад манай ямаанууд мөн байсан манай нөхөр бид хоёр хараад шууд таньсан. Манайх нийт хонь ямаа нийлсэн 300 гаран тооны малтай харин ямаа нь 80 гаран тооны ямаа байдаг учраас манай нөхөр Д бид хоёр өөрийн хонь, ямаагаа хараад шууд зүсээр нь танина бас манай нөхөр өөрөө малдаа явдаг юм. Манайх өөрсдөө хулгайд алдсан гэдгээ мэдээгүй юм харин цагдаа нартай уулзаад ямаагаа авсны дараа манай гэрт тухайн ямаануудыг хулгай хийсэн хүмүүсийн ээж, аав нь ирээд уулзахдаа “Танай ямаануудыг манай Б, мөн Д гэдэг хүүхдүүд нийлээд 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хулгай хийсэн юм байна, бид хоёр тухайн үед Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байсан учраас 12 дугаар сарын 05-ны өдөр манай гэр эзэнгүй болчхоод манай хүүхэд гэрээ сахиж байсан юм энэ хоорондоо манай хоёр хүүхэд нийлээд хулгай хийсэн юм шиг байна танай хохирол гомдлыг барагдуулна гэж” хэлсэн. Манайд ирж уулзсан тэдгээр хүмүүс нь манай Хотонт сумын гаралтай Х болон П гэх хүмүүс байсан мөн тэдгээр хүмүүс манай Улаанчулуу багийн нутаг дэвсгэрт ойрхон нутагладаг адилхан малчин хүмүүс, манай нөхөр тэдгээр хүмүүст өөрийн алдсан 8 тооны ямаагаа зүсээр нь буцаагаад авсан учраас ахад нь гомдол санал байхгүй гээд хэлж байсан. Гэхдээ яаг хулгай хийсэн хүмүүс болох хүүхдүүдийг нь манай нөхөр бид хоёр танихгүй их бага хүүхдүүд гэсэн ээж, аав нь ярихдаа өнгөрсөн жил 12 дугаар ангиа төгсөөд оюутан болсон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/,

*Гэрч Э.Чийн өгсөн: “...Д нь манай 10 жилийн сургуульд суралцаж байсан манай 4 доод үед суралцаж байсан Бийг би сайн танихгүй харин Бээгийн ах Галбадрах нь манай найз байгаа юм өөр байдлаар төрөл садны холбоогүй. Тухайн өдөр миний гар утас руу Хотонт сумын манай найз Галбадрахын дүү Бээ утсаар залгаад та ямаа худалдаж авч байгаа юу, танд ямаа зарах гэсэн юмаа гэхээр нь би авч байгаа өөрөө очоод үзээд авчиж болно ер нь бол би 100-120 мянган төгрөгөөр гайгүй ямаа бол авч байгаа гэж хэлсэн. Бээ тухайн үед надтай утсаар ярихдаа хэдэн тооны ямаа зарна тийм ямаа энэ тэр гэж хэлээгүй харин өмнө нь надтай Хотонт сумын төвд таарахдаа Б надад өрөнд орчоод мөнгөний хэрэг гараад байгаа юм гэрээсээ хэдэн ямаа авчраад зарах гэсэн юм гэж өөрөө хэлж байсан. Тэгж яриад надад ямаагаа авчирч зараагүй юм. Үгүй надад зарна гэж ярьсан нь үнэн гэхдээ авчирч зараагүй. Үгүй би тийм зүйлийн талаар мэдээгүй харин саяхан хэрэгт холбогдоод цагдаа дээр шалгагдаж байгаа талаар нь хүмүүсээс сонссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/,

      *Гэрч Г.Г өгсөн: “...Би одоогийн байдлаар Улаанбаатар хотод Энх-Г ХХК-д машин түрээсийн үйлчилгээ эрхэлдэг юм. Манайд ихэвчлэн приус автомашинууд байдаг. Дан хоногоор түрээслээд хүмүүст үйлчилгээ үзүүлдэг. Тухайн тээврийн хэрэгсэл нь одоохондоо сайн ломбардын нэр дээр байгаа. Яагаад гэвэл 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр тухайн тээврийн хэрэгслийг би машин түрээсийн үйлчилгээндээ ашиглах зорилгоор худалдаж авах үед үлдэгдэл мөнгө нь дутаад байсан учраас Сайн ломбардаас машин барьцаалсан зээл аваад худалдаж авсан юм. 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр намайг худалдаж авснаас хойш 6490- УАМ дугаартай автомашин нь манай түрээсийн үйлчилгээнд хэвийн явж байсан. Гэтэл 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 12:00 цагт миний гар утас руу хүмүүс яриад машин түрээслэх гэсэн юм аа хаана очиж уулзах вэ гэхээр нь Хангай хотхон дуудаад уулзсан. Над дээр анх ирэхдээ Монгол дээл өмссөн хоёр залуу ирээд бид нар Улаанбаатар хотод суралцдаг оюутнууд байгаа юм машин түрээслээд Архангай руу хөдөө явах гэж байгаа нэг хоног түрээслээд түрээсийн хугацаандаа утсаар яриад дахиад түрээсээ сунгана гэж тохироод өдрийн 100.000 төгрөгөөр 64-90 УАМ улсын дугаартай приус-30 маркийн автомашиныг надаас түрээсэлсэн. Тухайн үед тэр хоёр залуу түрээсийн гэрээ хийхдээ нэг нь жолооны үнэмлэхтэй, нэг нь иргэний үнэмлэхтэй ирсэн иргэний үнэмлэхтэй ирсэн Д гэх залуу нь машин түрээсийн гэрээгээ надтай хийгээд харин тус гэрээн дээр гэрээ хийсэн Д өөрөө жолооны үнэмлэхгүй байсан учраас хамт явсан жолооны үнэмлэхтэй Б нь тээврийн хэрэгсэл жолоодохоор гэрээ хийсэн юм. Тэр хоёр залуу миний автомашиныг түрээслээд хэрвээ түрээсийн гэрээгээ сунгахгүй бол 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ирэх ёстой байсан уг нь өөрсдөө дараа нь гэрээгээ сунгаад мөнгөө шилжүүлнэ гэж ярьсан боловч тухайн өдрөө холбогдоогүй харин маргааш нь буюу машин түрээсэлсэн өдрөөс 2 хоногийн дараа 12 дугаар сарын 01-ний өдөр утсаар яриад нэг өдөр сунгаад миний данс руу 100.000 төгрөг шилжүүлсэн. Энэ өдрөөс хойш миний машиныг түрээслээд явсан Б, Д гэх хүмүүс надтай утсаар болон өөр байдлаар холбоо бариагүй. Миний түрээсээр өгдөг автомашинууд GPS байдаг учраас тухайн хоёр залууг алга болчихоор нь 12 дугаар сарын 01-ний өдөр GPS-ийн байрлалаар Архангай аймгийн Хотонт суманд байгааг нь мэдсэн. Дараа нь байрлалаар нь ирээд би Д, Б хоёртой Хотонт суманд ирээд уулзахад миний машиныг түрээслээд гэрээ зөрчсөн учраас 3.000.000 төгрөгийн төлбөр мөнгө надад өгсөн. Түрээсийн гэрээн дээр хугацаа хэтэрсэн нэг цаг тутамд 20.000 төгрөгийн төлбөртэй байна гэж заасан байдаг учраас 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 07-ны өдрийн хүртэл тооцоод 3.000.000 төгрөг би тухайн хоёр хүүхдийн аав, ээжээс нь авсан. Одоо харин миний автомашинд урд гуперний дээд хэсэг нь хагарч гэмтсэн, доод торон хэсэг нь хагарсан, жолооч талын саран гар гулзайсан, тээшний хэсгийн хаалга нь түгжээ нь эвдэрсэн, харин автомашины салон дотор мал хонуулсан байсан дотор нь урд хойноо, тээшний хэсэгтээ суудал, шал, хаалга, тааз, дотор талын салоны хэсгүүд бүгд малын баас болж маш ихээр бохирдсон байна иймээс би дээрх эвдэрсэн эд ангиудыг засварлах мөнгө болон цэвэрлэгээ хийх мөнгийг тухайн хоёр хүнээс нэхэмжилмээр байна. Манай компани автомашин түрээслэх хугацаандаа эвдэрч гэмтээсэн болон бохирдуулсан бол тохиолдолд машин түрээсэлсэн тал өөрсдөө хохирлыг төлж барагдуулна гэж заасан байдаг 6490-УАМ тээврийн хэрэгслийг түрээсэлсэн тухайн хоёр хүн надтай гэрээ байгуулахдаа уншиж, танилцаад зөвшөөрөөд гэрээгээ байгуулсан. Манайх иргэний үнэмлэхтэй болон жолооны үнэмлэхтэй 18 насанд хүрсэн эрх зүйн чадамжтай этгээдтэй гэрээгээ байгуулдаг тиймээс гэрээнд заасны дагуу түрээсээр өгсөн тээврийн хэрэгсэлд учирсан гэмтэл, бохирдол гэх мэт зүйлсийг тухайн хоёр хүнээр гаргуулмаар байна. Би тэр хоёр хүнийг танихгүй тухайн үед машин түрээслэхдээ зар дээрээс миний гар утасны дугаарыг олоод утсаар ярьж ирсэн байсан. Манайхаас түрээсийн гэрээ хийгээд түрээсийн хүчинтэй хугацаандаа тухайн тээврийн хэрэгслээр хаашаа явж болдгоо тогтоосон км, газар нутгийн хүрээлэл тогтоогоогүй тийм учраас энэ талаар хаашаа ямар зорилгоор явах вэ гэж асуугаад байдаггүй тухайн харин зүгээр юм ярилцаж байхдаа Д, Б нар нь надад бид хоёр Улаанбаатар хотод Архангай аймагт хөдөө гэртээ очоод ирэх гэж байгаа юм гэж ярьж байсан тэрийг би санаж байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 хуу/,

     *Гэрч П.Аын өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын нутаг дэвсгэрт хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахлан дэслэгч Б.Өсөхбаяртай хамт эргүүл хяналт шалгалтын үүргийг гүйцэтгэсэн. Би 2022 оны 12 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Архангай аймгийн Хотонт сумын нутаг дэвсгэрт байрлах цэнхэр самбарын ойролцоо Хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Өсөхбаярын хамт эргүүл хяналт шалгалтын үүргийг гүйцэтгэж байсан. Тухайн үед аймгийн төвд зам тээврийн осол гарч жолооч хэргийн газрыг орхин зугтаасан, мөргүүлсэн хүн ухаангүй эмнэлэгт хүргэгдсэн талаар төвөөс мэдээлэл ирүүлсэн байсан тул миний бие тухайн үүрэг, мэдээллийн дагуу тээврийн хэрэгсэл шалгаад төв магистрал зам дээр зогсож байхад замын хойд талын шороон замаар сэжиг бүхий 1 ширхэг тээврийн хэрэгсэл сумын төв рүү зүглээд явахаар нь араас нь шалгах зорилгоор очиход тухайн тээврийн хэрэгсэл нь айлын хашаа руу яваад орсон, тэгэхээр нь орсон хашааных нь үүдэн дээр очиход жолооч нь бууж ирээд хашааны хаалгаа хаах гэж байхад нь миний бие буугаад жолоочийг шалгахад Б гэх хөдөө мал малладаг залуу, 1 залуугийн хамт явж байсан, тухайн үед машинд нь үзлэг хийхэд уг тээврийн хэрэгсэл дотор 8 тооны хар голдуу зүсмийн ямаа амьдаар нь аччихсан, хэний мал болох талаар тодруулахад манай саахалт айлын мал гэж хэлж байсан. Тиймээс миний бие нөхцөл байдлаа хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Өсөхбаярт танилцуулж, тээврийн хэрэгслийг саатуулан шалгахад Хотонт сумын Улаан-Чулуун багийн иргэн Ц.Дийн ямааг Б, Д нар нь хулгайлан, тээвэрлэж явсан болж таарсан. П.Д, Х.Б нараас өөр хүн яваагүй байсан. П.Д, Х.Б нар нь эрүүл байсан. Х.Б гэх залуу нь жолоодож явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 110-111 хуу/, 

*Х.Бий яллагдагчаар өгсөн: “....Миний үйлдэлтэй тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 хуу/,

*П.Дын яллагдагчаар өгсөн: “....Миний үйлдэлтэй тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 хуу/,

*Малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 02-05 хуу/
*2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 148 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40 хуу/,
*2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 10 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 96 хуу/,
*Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 49-51 хуу/,
*Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 88, 89 хуу/,
*Ял шийтгэлийн тэмдэглэл /хх-ийн 90, 91 хуу/,
*Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 143-146 хуу/ зэрэг болно.
 
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч П.Д, Х.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч П.Д, Х.Б нар нь бүлэглэн 2022 оны 12 дугаар сарын 05- ны өдрийн шөнө ..... аймгийн............сумын ......... багийн нутаг дэвсгэрт байрлах “Тэмээн хүзүүний Харанхуй” гэх газар оршин суух хаягтай Ц.Дийн олон тооны мал буюу 8 тооны ямааг, 64-90 УАМ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн автомашин ашиглан хулгайлж, 1.600.000 /нэг сая зургаан зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.    

Эрүүгийн 2312.......... дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.   

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч П.Д, Х.Б нар нь бүлэглэн 2022 оны 12 дугаар сарын 05- ны өдрийн шөнө ..... аймгийн........ сумын ......... багийн нутаг дэвсгэрт байрлах “Тэмээн хүзүүний Харанхуй” гэх газар оршин суух хаягтай Ц.Дийн олон тооны мал буюу 8 тооны ямааг, 64-90 УАМ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн автомашин ашиглан хулгайлж, 1.600.000 /нэг сая зургаан зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь: хохирогч Ц.Дийн өгсөн: “...Хотонт сумын төвд цагдаагийн байран дээр ирж уулзах шаардлагатай байна гэхээр нь би өөрөө сумын төвд ирээд цагдаа нартай уулзахад надад 7 хар зүсмийн, 1 хөх зүсмийн нийт 8 тооны ямаа үзүүлсэн. Би тухайн ямаануудыг харахад манай ямаанууд мөн байсан тэдгээр ямаануудыг хараад им содон шинж тэмдэг болон, эвэрний цагаан будаг, өөрийн ямаа учраас зүсийг хараад нь шууд таньсан. Манайх нийт хонь ямаа нийлсэн 300 гаран тооны малтай харин ямаа нь 80 гаран тооны ямаа байдаг учраас би өөрийн хонь, ямаагаа хараад шууд зүсээр нь танина би өөрөө малдаа явдаг юм ингээд манайх алдсан 8 тооны эр ямаагаа олж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 09-11 хуу/, гэрч Д.И өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 08-ний өдөр манай гэрт цагдаа нар ирээд танайх хонь, ямаагаа алдсан бол Хотонт сумын төвд цагдаагийн байран дээр ирж уулзах шаардлагатай байна гэж хэлэхээр нь манай нөхөр Д бид хоёр сумын төв ороод цагдаа нартай уулзахад 8 тооны ямаа үзүүлсэн тэдгээр ямаануудын им содон шинж тэмдэг болон, эвэрний цагаан будаг зэргийг харахад манай ямаанууд мөн байсан манай нөхөр бид хоёр хараад шууд таньсан... манай Б, мөн Д гэдэг хүүхдүүд нийлээд 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хулгай хийсэн юм байна, бид хоёр тухайн үед Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байсан учраас 12 дугаар сарын 05-ны өдөр манай гэр эзэнгүй болчхоод манай хүүхэд гэрээ сахиж байсан юм энэ хоорондоо манай хоёр хүүхэд нийлээд хулгай хийсэн юм шиг байна танай хохирол гомдлыг барагдуулна гэж” хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/, гэрч Э.Чийн: “...Хотонт сумын манай найз Галбадрахын дүү Бээ утсаар залгаад та ямаа худалдаж авч байгаа юу, танд ямаа зарах гэсэн юмаа гэхээр нь би авч байгаа өөрөө очоод үзээд авчиж болно ер нь бол би 100-120 мянган төгрөгөөр гайгүй ямаа бол авч байгаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/, гэрч П.Аын: “...зам дээр зогсож байхад замын хойд талын шороон замаар сэжиг бүхий 1 ширхэг тээврийн хэрэгсэл сумын төв рүү зүглээд явахаар нь араас нь шалгах зорилгоор очиход тухайн тээврийн хэрэгсэл нь айлын хашаа руу яваад орсон, тэгэхээр нь орсон хашааных нь үүдэн дээр очиход жолооч нь бууж ирээд хашааны хаалгаа хаах гэж байхад нь миний бие буугаад жолоочийг шалгахад Б гэх хөдөө мал малладаг залуу, 1 залуугийн хамт явж байсан, тухайн үед машинд нь үзлэг хийхэд уг тээврийн хэрэгсэл дотор 8 тооны хар голдуу зүсмийн ямаа амьдаар нь аччихсан, хэний мал болох талаар тодруулахад манай саахалт айлын мал гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 110-111 хуу/, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 148 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40 хуу/, 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 10 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 96 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Н шүүгдэгч П.Д, Х.Б нарын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.  
 “Олон тооны мал” гэдэгт найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгох бөгөөд  шүүгдэгч П.Д, Х.Б нар нь бүлэглэн олон тооны мал буюу 8 тооны ямааг, 64-90 УАМ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн автомашин ашиглан хулгайлж, 1.600.000 /нэг сая зургаан зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.  
Иймд шүүхээс шүүгдэгч П.Д, Х.Б нарыг бусдын олон тооны малыг, бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Дд 1.600.000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны 148 дугаартай дүгнэлт /хх-ийн 40 хуу/ тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч П.Д, Х.Б нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Ц.Дийн өгсөн: “...алдсан 8 тооны эр ямаагаа олж авсан...Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 114 хуу/, зэргээр шүүгдэгч П.Д, Х.Б нарыг гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо төлсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

         Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 
Шүүгдэгч П.Д, Х.Б нар нь бусдын олон тооны малыг, бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч П.Д, Х.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д, Х.Б  нарт хорих ял оногдуулах  нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар хэргийг хялбаршуулан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д, Х.Б нарт тус бүр 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүгдэгч нарт танилцуулсныг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.   

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт”… гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно..”гэж мөн хуулийн 1.3 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар тус тус заажээ.
 Иймд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д, Х.Б нарыг тус бүр 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв. 
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэм хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж, мөн хуулийн 4 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна... мөн хуулийн 5 дахь хэсэгт”...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ…”гэж  тус тус хуульчилсан байх тул шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч П.Д, Х.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн үнэ 10.500.000 /арван сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Х.Бээс 5.250.000 /таван сая хоёр зуун тавин мянга/ төгрөг, шүүгдэгч П.Даас  5.250.000 /таван сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.  

Шүүгдэгч П.Д, Х.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус  дурдаж,  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Д, Х.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.  

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 7, 8, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 
                                                                ТОГТООХ нь:

1.    Шүүгдэгч Ө овогт Хын Б, Х овогт Пгийн Д нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан бусдын олон тооны малыг, бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д,  шүүгдэгч Х.Б нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
 
3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д, шүүгдэгч Х.Б нарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 
 
4.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б, П.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

5.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар 
шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 10.500.000 /арван сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Х.Бээс 5.250.000 /таван сая хоёр зуун тавин мянга/ төгрөг, шүүгдэгч П.Даас  5.250.000 /таван сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.

6.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б, П.Д нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.   

7.    Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

9. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б, П.Д нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ОТГОНЦЭЦЭГ