Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/48

 


                                                                                2023/ШЦТ/48


       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Энх-Амгалангаар хөтлүүлж,
               Улсын яллагч: С.Б
               Хохирогчийн өмгөөлөгч: Ц.Б
               Хохирогч: Т.М
         Шүүгдэгч: Л.С нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

         Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Б Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Лгийн Сд холбогдох 2212................... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 2 хүүхдийн хамт А аймгийн Э сумын .. дугаар баг ............ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, А овогт Лгийн С /РД:АВ.........../

                                                  Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Л.С нь ............ дугаар баг, ...........тоотод 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “Гар утасны төлбөр төлсөнгүй” гэх шалтгаанаар Т.Мтэй маргалдаж, улмаар зүүн талын нүд рүү нь гараараа цохиж, зүүн нүдний хараа 0.1 болж буурсан гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 
Хохирогч Т.Мийн өгсөн: 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Л.Сд гар утасны лизингээ төл гэж хэлээд маргалдсан. Л.С нь тухайн үед Сибирийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн зардаг сүлжээний компанид ажил хийж байсан. Ажил хийх гэхээр утас хэрэг болоод байна чи өөрийнхөө нэр дээр утас лизингээр аваад өгөөч гээд ажил дээр 2-3 удаа орж ирсэн. Төлбөрийг нь сар бүр хийнэ гэж тохиролцоод гар утас лизингээр авч өгсөн. Эхний хэдэн сар төлбөрөө хийж байгаа сүүлдээ төлбөрөө хийхгүй болохоор нь маргалдсан. Төлбөр хийхгүй болохоор миний ярианы эрх 2 сар хаагдсан. Тэгээд би гэрт очоод утасны төлбөр хийхгүй байж утасны цаанаас ямар том дугардаг юм гээд үснээсээ зулгаалцсан. Тухайн үед О байсан. О мэдүүлэг өгөхдөө Л.С намайг цохисныг хэлээгүй байсан. Намайг маш хүчтэй цохисон. Гэтэл зөвхөн Л.Сгийн биед гэмтэл учирсан гэж мэдүүлсэн байсан. Миний биед учирсан байсан хавдсан болон маажуулсан сорви зэргийг хэлээгүй байсан. Дараа нь би О болон Л.С нарт цохиулснаас болоод нүд өвдчихлөө ирээд үз гэж удаа дараа хэлсэн. Би одоо машин бариад явж чаддаггүй. Хамтран амьдрагчаараа машинаа бариулж Улаанбаатар хотод үзүүлсэн. Бензин хийсэн цаг хугацаа хотод эмнэлэгт үзүүлсэн цаг хугацаатай таарч байгаа. Мэргэжлийн эмч үзээд хараа чинь сэргэхгүй, эмчилгээ байхгүй гээд нүдний дусаалга ч бичиж өгөхгүй байхад шинжээчийн дүгнэлтээр хараа сэргэх магадлалтай гэж дүгнэсэн байсан. Би Л.Сд найз нь хагалгаанд орчихлоо ирэхгүй юм уу гэсэн чинь чи орчлонг сохойгоод хараад явж бай гэж доромжилсон гэв. 
  Эрүүгийн 2212............  дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

 *Хохирогч Т.Мийн өгсөн: “...Би 2021 оны 07 дугаар сард найз С нь ажил дээр байхад найздаа утасныхаа дугаараа мобикомоос гар утас гар утас лизингээр аваад өгөөч гээд тухайн үедээ 2 өдөр гуйгаад байсан болохоор нь зөвшөөрсөн. Лизингийн төлбөрөө сар сардаа өөрөө төлөхөөр тохиролцоод 94...... гэсэн дугаар дээр 499.000 төгрөгийн гар утас аваар сарын төлбөр нь 65.000 төгрөг төлөгдөхөөр гэрээ байгуулсан. Эхний 6 сараа сар, сардаа асуудалгүй төлөөд 2022 оны 02 дугаар сараас хойш 05 сар хүртэл лизингээ төлөхгүй байхаар би лизингээ төлөх талаар хэлсэн, тэгэхэд огт төлөхгүй, сүүлдээ гар утсаа авахгүй байсан болохоор нь удаа дараа лизингээ төлөх талаар хэлэхэд төлөхгүй байсаар байгаад улмаар энэ асуудлаас болоод хоорондоо маргалдаад миний 94....... дугаарын төлбөрийг төлөхгүй 2022 оны 02, 03 дугаар сарын төлбөр гараад би төлж чадахгүй улмаас дугаарын орох ярианы эрх хаагдсан. Тэгээд маш олон удаа төлбөрөө төлөх талаар хэлэхэд төлнө л гээд байдаг байсан хэр нь төлдөггүй байсан. Сүүлдээ миний гар утсыг авдаггүй байсан. Тэгээд 2022 оны 03 дугаар сарын 15-ны найз С руу залгахад гэртээ байна гэхээр нь хаягийг нь заалгаад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг Арслан цохио хаягийг нь тодорхой мэдэхгүй байна гэрт нь С нь найз Огийн хамт сууж байхаар гар утасны төлбөр төлөөч гээд ууртай Сд хандаж хэлэхэд төлнө, тэгээд яах гээд байгаа чи гээд бид 2-ын маргаан үүсэж бие биеийнхээ үснээс зулгааж, бие биеэ маажаад хэсэг хугацаа өнгөрөхөд С нь намайг тайвшир учраа олъё гэж хэлэхээр би үйлдлээ зогсоогоод тайвшраад сандал дээр сууж байсан чинь С нь над руу ойртож ирээд миний зүүн талын нүд хэсэг рүү гараа атгаад хүчтэй цохисон, тухайн үед нүд харанхуйлаад, нүдэнд оч үсрэх шиг л болсон, тэгээд би намайг цохилоо гээд ахиад үргэлжлүүлж хэрүүл үүсээд хэсэг маргалдаж байгаа би яваад өгсөн. Тэгээд ажил дээрээ ирээд оёдлоо үргэлжлүүлээд хийсэн чинь нүд юм харахгүй бүрэлзээд, толгой өвдөөд байхаар гүрийж оёдлоо дуусгаад орой О руу залгаад биеийн зовууриа хэлээд хамт эмнэлэгт очоод эмнэлгийн тусламж үйлчилгээ авах хооронд О нь яваад өгсөн байсан. Тэгээд зүүн нүд юм харахгүй улам бүрэлзээд байсан болохоор 2022 оны 4 дүгээр сард аймгийн нүдний эмчид үзүүлэхэд аюултай нөхцөл байдалд байна, яаралтай нүдний торлогийн хагалгаанд орохгүй бол хараагүй болохоор байна гэж хэлэхээр тухайн өдрөө хот руу явж Солонго нэртэй нүдний хувийн эмнэлэгт үзүүлэхэд нүдний торлогийн нарийн мэргэжлийн эмч Сондра хувийн эмнэлэг дээр байгаа гэж зөвлөөд уг эмнэлэгт үзүүлэхэд яаралтай торлог бүрхэвчийн хагалгаанд орох шаардлагатай талаар зөвлөөд нүдний торлогийн хагалгаанд ороод гам, дэглэм барих ёстой гээд Улаанбаатар хотод нэг байсан бөгөөд хотоос Архангай аймагтаа ирээд цагдаагийн байгууллагад өргөдлөө гаргасан юм. Би нүд гэмтсэн талаар Сд хэлэхэд намайг тоохгүй байсан юм. Хагалгаанд орж байгаа талаар ч удаа дараа хэлсэн. Миний зүүн нүд хэсэгт Л С гэх эмэгтэй гараа атгаад хүчтэй цохиж миний зүүн нүдэнд гэмтэл учруулсан. Тухайн үед О болон С бид 3 байсан, өөр хүн байгаагүй. Би Стай 2015 оноос хойш танилцаад найз нөхөд С гэх эмэгтэй нь эрхэлдэг тодорхой ажил байдаггүй, хувиараа Сибирийн эрүүл мэнд гээд гоо сайхны сүлжээний ажил хийгээд байдаг юм. зан байдлын хувьд тогтворгүй, хүнийг хуурсан, нэг газраа тогтдоггүй зантай гэж хувьдаа боддог юм. С нь надад хохирол төлбөр нэг ч төгрөг өгөөгүй, утсаар ч яриагүй, холбогдоогүй байна. Би Улаанбаатар хотод 2.900.000 төгрөгөөр хагалгаанд орсон, дараагийн хагалгаа 1.400.000 төгрөгөөр орохоор төлөвлөгдсөн бөгөөд өдөр дутам даралт, өвчин намдаах эм тариа хэрэглэж байгаа бөгөөд наашаа цаашаа явах гээд 3.700.000 орчим төгрөгийн зардал гарчихсан байна. Миний эмнэлэгт үзүүлсэн баримтууд бүгд байгаа. Би гомдолтой байна, эмчилгээний зардлууд болон ажилгүй болсон, өрөөний түрээс хий төлж байна, би түрээс сард тогтмол 100.000 төгрөг төлдөг, өдөрт тогтмол орлого 50.000-60.000 төгрөг тогтмол олдог энэ бүгдийг нийлүүлээд нэхэмжилнэ. Үнийн дүнг одоогоор гаргаагүй байна...”гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 хуу/, 

  *Хохирогч .Мийн дахин өгсөн: “...Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Одоогоор манай өмгөөлөгч ажилтай байгаа тул өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. С нь надад хохирлын мөнгө гэж ямар нэгэн зүйл өгөөгүй байгаа. Би маш их гомдолтой байна ажлаа хийж чадахгүй байгаа. 5 сая 800 мянган төгрөгийн эмчилгээний зардлын баримт гаргаж өгч байна. С нь надаас уучлалт гуйгаагүй. Нэг ч удаа утсаар яриагүй сүүлд утсаар залгаж хэл амаар доромжилсон. би олон цагаар оёдол хийхээр хааяа нэг нүд улайгаад байдаг байсан. Ямар нэгэн архаг хууч өвчин байхгүй. Би өмнө оёдол хийгээд Сгаас нүдний хараа сайжруулдаг тэжээлийг утасны өрөндөө авсан. С тухайн эмийг надад өгөөд миний нүдийг өмнө гэмтэлтэй байсан гэх зүйл яриад байгаа юм. надад тийм архаг хууч нүдний өвчин байхгүй....”гэх мэдүүлэг /хх-ийн 116  хуу/, 
*Гэрч Т.Эын өгсөн: “...2022 он 03 сард байх өдрийг нь нарийн хэлж мэдэхгүй байна, манай дүү М нь найз С гэх эмэгтэйд өөрийнхөө гар утасны дугаараар мобикомоос гар утас лизингээр авч өгсөн гэсэн. Тухайн лизингээ сар сардаа С төлөхөөр тохиролцсон байж байгаад сүүлийн 3 сарын утасны лизингээ төлөхгүй байсан гэсэн. Тэгээд утасны төлбөрөө төлөх талаар Сумьяад хэлсэн боловч мөнгөгүй байна, төлнө энэ тэр гээд үл ойлголцох асуудал үүссэн байсан, залгахаар гар утсаа авахгүй байхаар Сгийн гэрт очиход улмаар маргалдаж Мийг С гэх эмэгтэй зодсон гэж манай надад хэлсэн. Би хажууд нь байхгүй байсан болохоор нарийн асуудлыг нь мэдэхгүй байна. М надад хэлэхдээ С гэх эмэгтэй гэрт очоод үснээс зулгаалцаад хэрүүл хийж байгаад зүүн нүд рүүгээ гараараа нэг удаа цохиулсан гэж хэлсэн. Тухайн үед нүдэнд оч үсрээд юм харахгүй байгаа талаараа хэлсэн. М нь С гэх эмэгтэй үснээс зулгааж, нүүр хэсгийг маажсан гэж хэлсэн. Би С гэх эмэгтэйтэй уулзаагүй. М, С хоёр хоорондоо найзууд л гээд яваад байдаг, олон жил найзалж байгаа, бие биедээ итгээд гар утас лизингээр авч өгснөөс болоод хэрүүл болсон байсан. эвтэй л байдаг байсан, бие нэгнийхээ гэрээр орж гардаг л байсан. энэ асуудлаас болоод 2 тийшээ болсон. М нь хөдөө буюу Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар баг Хоршоололд сүлжээгүй газарт байгаа. Ойр холбогдож чадахгүй байгаа, хүнээр дамжуулж дуудуулсан. Улаанбаатар хотод торлог шилэнцэрийн хагалгаанд орсон, удахгүй нүдний болорын хагалгаанд орно. Торлогийн шилэнцэрийн хагалгаа эдгэхээр дараагийн хагалгаандаа орно гэсэн. Үргэлжлүүлж орж болдоггүй хагалгаа гэсэн. С нь эрхэлсэн ажилгүй юм шиг байна лээ сайн мэдэхгүй байна. Манай дүү эмчилгээ их хийлгээд мөнгө их орж байна, хохирол төлбөр барагдуулах тал дээр анхаарч өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/, 

                  *Гэрч Ц.Огийн өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын дундуур санагдаж байна өдрийг нь санахгүй байна өдрийн цайны цагаар манайд ирээд өдрийн цайгаа уучих гээд дуудахаар нь Сгийн гэрт нь буюу Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн Арслан цохио хорооллын 13-08 тоот гэрт нь очсон. Тухайн үед М, С 2 хоорондоо утсаар яриад байсан бөгөөд М нь утасны цаанаас уурлаад байгаа бололтой С за за гээд утсаа тасалсан. Тэгсэн удалгүй М нь Сгийн гэрт ирээд гэрийнхээ хаалгыг онгойлгож өгөхөд М нь Сг араас нь үсдээд, өшиглөөд 10-20 минут энэ байдал үргэлжилсэн бөгөөд би Мийг болиоч гээд хэлсэн. тэгээд тайвширч өгөхгүй байсан бөгөөд Мийн гарыг Сгийн үснээс хурууг нь салгасан, ахиад хоорондоо маргалдаад байсан, хоорондоо зуралдаад байж байснаас С нь Мийн зүүн талын хацар, шанаа хэсэг рүү нэг удаа алгадаад тэгээд удалгүй асуудал нь намжаад байж байтал цагдаа орж ирээд гадаа уулзсанаа тэр учир зүйгээ ололцлоо гээд тухайн цагдааг явуулсан. Ийм л асуудал болсон. М, С нар нь утасны лизингийн асуудлаас болж маргаалдаад байсан. М нь Сд мобикомоос гар утас лизингээр авч өгөөд төлбөрөө төлөхгүй гэх асуудлаас болоод маргалдаад байсан. М, С нарын үс нь сэгсийсэн, М маш ихээр уурлаж бухимдсан, илэрхий гэмтлүүд харагдахгүй, Сгийн хүзүү, гар хэсэгт бага зэрэг маажсан байсан. Тэгээд тухайн өдрийн орой М нь 19 цагийн үед над руу залгаад миний нүд өвдөөд байна, Сгийн утас холбогдохгүй байна гэхээр нь би эмнэлэг орж үзүүлэх юм уу гэж хэлээд Мийн ажил дээр очоод дагуулаад эмнэлэг оруулж өгөөд намайг гараад байж байгаа гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа ороход даралт ихэссэн байна, тархины манитол гээд дусал хийлгэж байхаар нь би яваад өгсөн. Тухайн үед бүртгүүлсэн санагдаж байна. М нь эмнэлэгт үзүүлэх үед нүдээ бага байхдаа гэмтээж байсан талаар надад хэлсэн. Хэрхэн яаж гэмтээж байсныг нь мэдэхгүй байна. М, С нар нь хоорондоо их эвтэй найзууд байсан, бие биедээ өс санасан аливаа асуудал байхгүй. Бид нар тухайн үед эрүүл байсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. М, С нар нь зан ааш нь гайгүй л зантай. Тухайн үед анх удаагаа маргалдаж, зодоон болохыг нь харсан. Өмнө зодоон хийж байгаагүй. Миний харснаар Мт С нь зодуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуу/, 

         *Гэрч Э.Бын өгсөн: “...Тухайн үед хүнд зодуулсан гэх хэлж байсан үзлэг хийхэд зүүн шанаа нүд орчим бага зэрэг хавдсан мөн бага зэрэг хөхөрсөн байсан. Биеийн ерөнхий байдал нь дунд байсан. Би өвчин намдаах эм, тархины хавангаас урьдчилан сэргийлэх эмэн эмчилгээ хийж толгойн зураг авахуулах талаар бичсэн. Зовиур нь толгой өвдөх нүдний угаар хатгуулж өвдөнө шилэн хүзүү хатгуулж өвдөнө гэсэн зовиуртай байсан. Өөр биед ил харагдах шарх сорви байгаагүй. Би тархи доргих гэсэн оношийг тавьсан. Дээрх зовиураас үзэж уг оношийг тавьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 70 хуу/, 
          
           *Гэрч Б.Мийн өгсөн: “...Торлог гэдэг зүйл нь урагдаж ховхорсон байсан. Яг тухайн үед торлог бүрэн ховхроогүй байсан учраас хамар талаасаа хараа алдагдсан. Төвийн хараа хадгалагдсан байсан. Тухайн өдрөө хагалгаанд ороогүй бол хараа алдах эрсдэлтэй байсан. Маш их эрсдэлтэй хагалгаанд орно. Болор цайлт.торлог эргэж ховхрох эрсдэлтэй. Болор нь цайсан учраас дахин болорын мэс засалд орох зайлшгүй шаардлагатай. Ерөнхийдөө бол дахин болорын мэс засалд орсны дараагаар 2 сарын хугацааны дараа хараа тогтворждог. Торлог ховхорсон хүнд ихэнх тохиолдолд хараа 100% хэвийн байдалдаа ордоггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 78-79 хуу/,

*Гэрч Б.Хгийн өгсөн: “...Тухайн үед ирж үзүүлэхэд нүд бүрэлзэнэ хараа бүрсийнэ нүдийг ямар нэгэн зүйл хаана гэсэн зовиуртай орж ирсэн. Тэгээд нүдний өмнөд хэсэг төвийн хэсэг зүгээр хараа буурсан байхаар нь оношилгооны эм дусааж харахад торлог бүрхүүл урагдаж хуурсан нааш татагдаж хуурсан байсан. Мөн харах чадал буурсан 2 нүд VOD-0.8, VОS-0,6 байсан. 2 нүдний даралт ижил 15мм мөнгөн усны багана хэмжээтэй  байсан. Зүүн нүдний хараа буурсан байсан огт харахгүй биш. Тухайн хүний биеийн байдлаа хамаарч хэсэг газрын мэдээ алдагдуулдаг болон ерөнхий мэдээ алдуулалтанд ордог хагалгаа юм. Хэсэг газрын мэдээ алдуулалт болон ерөнхий мэдээ алдуулалтыг Торлог шилэнцэрийн эмч өөрөө шийднэ. Энэ онош нь мэс засал хийх онош. Торлогийн урагдсан хэсгийг лазердааг шилэнцэрт газ шахаж хуурсан торлогийг наах мэс заслын онош юм. Цохигдох үед үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 81 хуу/,

*Л.Сгийн яллагдагчаар өгсөн: “...Би хяналтын прокурор С.Батсүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 2212............. дугаартай тогтоолтой танилцлаа уг тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би М рүү чанга гараа атгаж байгаад цохисон зүйл байхгүй. Надад эрх үүрэгтэй холбогдуулан асууж тодруулах зүйл байхгүй. Эрх үүргээ ойлгосон. Би мэдүүлэгтээ өмгөөлөгч оролцуулахгүй. Өмгөөлөгч сонгон аваагүй. Би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 103-104 хуу/,

    Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 359 дугаартай дүгнэлт:
1.    Т.Мийн биед зүүн шанаа, зовхи орчим цус хуралт, зүүн нүдний торлог бүрхэвчийн хууралт, гэмтлийн дараах зүүн нүдний хараа бууралт /0,1/ гэмтэл тогтоогдлоо 
2.    Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой. 
3.    Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой.
4.    Гэмтлийн өмнө зүүн нүдний хараа 0,8 байсан ба гэмтлийн дараа зүүн нүдний хараа 0,1 
болж буурсан нь гэмтлийн зэрэг тогтоох журмын Дөрөв. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 34.3-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 25%-аар тогтонги алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн шанаа зовхи орчим цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5.    Цаашид зүүн нүдний хараа эргэн сэргэх нь эмчилгээний үр дүн ба эдгэрэлтийн 
байдлаас хамаарна. 
6.    Т.М нь зүүн нүдний торлог бүрхэвчийн хууралтыг хэсгийн мэдээ алдуулалтан 
доор торлогийн арын зайд хий шахаж /силикон эмульс/ хуурсан хэсгийг тогтоох хагалгаа хийгдсэн байна. Хагалгаанаас хойш тодорхой хугацаанд эмчилгээ хийж, дэглэмээ барьсаны дараа болор суулгах хагалгаа хийгдсэн байна....гэх дүгнэлт /хх-ийн 88-90 хуу/,

    Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 117 дугаартай дүгнэлт: 
1.    Т.Мийн биед зүүн шанаа, зовхи орчим цус хуралт, зүүн нүдний торлог 
бүрхэвчийн хууралт, зүүн нүдний хараа бууралт 0,1 гэмтэл тогтоогдлоо.
2.    Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлчлэлээр үүсэх боломжтой.
3.    Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
4.    Т. Мийн биед учирсан зүүн нүдний харааны мэдрэлийн хатингаршил, зүүн 
нүдний торлог бүрхэвчийн хууралт, зүүн нүдний хараа 0.1 бууралт, зүүн шанаа, зовхи орчим цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын Дөрөв: Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 34.3-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 25%-р тогтонги алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид зүүн нүдний хараа сэргэх эсэх нь эмчилгээний үр дүн ба эдгэрэлтийн байдлаас хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн /
     
              Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 109 хуу/,
              Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 108 хуу/,
              Оршин суугаа газрын лавлагаа /хх-ийн 110 хуу/,
              Хохирогчийн гаргаж өгсөн баримт /хх-ийн 117-119 хуу/,
              Хавтаст хэргийн материалыг  оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 121-122 хуу/ зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л.С нь ..........дугаар баг, ..............тоотод 2022 оны 03 дугаар сарын 15- ны өдөр “Гар утасны төлбөр төлсөнгүй” гэх шалтгаанаар Т.Мтэй маргалдаж, улмаар зүүн талын нүд рүү нь гараараа цохиж, зүүн нүдний хараа 0.1 болж буурсан гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Л.Сд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.  

Эрүүгийн 2212.......... дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.  

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 
Шүүгдэгч Л.С нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арслан цохионы хорооллын 13-08 тоотод 2022 оны 03 дугаар сарын 15- ны өдөр “Гар утасны төлбөр төлсөнгүй” гэх шалтгаанаар Т.Мтэй маргалдаж, улмаар зүүн талын нүд рүү нь гараараа цохиж, зүүн нүдний хараа 0.1 болж буурсан гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч  Хохирогч Т.Мийн өгсөн: “...Эрдэнэбулган сумын 2 дугаар баг Арслан цохио хаягийг нь тодорхой мэдэхгүй байна гэрт нь С нь найз Огийн хамт сууж байхаар гар утасны төлбөр төлөөч гээд ууртай Сд хандаж хэлэхэд төлнө, тэгээд яах гээд байгаа чи гээд бид 2-ын маргаан үүсэж бие биеийнхээ үснээс зулгааж, бие биеэ маажаад хэсэг хугацаа өнгөрөхөд С нь намайг тайвшир учраа олъё гэж хэлэхээр би үйлдлээ зогсоогоод тайвшраад сандал дээр сууж байсан чинь С нь над руу ойртож ирээд миний зүүн талын нүд хэсэг рүү гараа атгаад хүчтэй цохисон, тухайн үед нүд харанхуйлаад, нүдэнд оч үсрэх шиг л болсон, тэгээд би намайг цохилоо гээд ахиад үргэлжлүүлж хэрүүл үүсээд хэсэг маргалдаж байгаа би яваад өгсөн...”гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 хуу/, гэрч Т.Эын: “...М надад хэлэхдээ С гэх эмэгтэй гэрт очоод үснээс зулгаалцаад хэрүүл хийж байгаад зүүн нүд рүүгээ гараараа нэг удаа цохиулсан гэж хэлсэн. Тухайн үед нүдэнд оч үсрээд юм харахгүй байгаа талаараа хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/, гэрч Ц.Огийн: “...нь Сг араас нь үсдээд, өшиглөөд 10-20 минут энэ байдал үргэлжилсэн бөгөөд би Мийг болиоч гээд хэлсэн. тэгээд тайвширч өгөхгүй байсан бөгөөд Мийн гарыг Сгийн үснээс хурууг нь салгасан, ахиад хоорондоо маргалдаад байсан, хоорондоо зуралдаад байж байснаас С нь Мийн зүүн талын хацар, шанаа хэсэг рүү нэг удаа алгадаад тэгээд удалгүй асуудал нь намжаад байж байтал цагдаа орж ирээд гадаа уулзсанаа тэр учир зүйгээ ололцлоо гээд тухайн цагдааг явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуу/, гэрч Э.Бын: “...н зүйл үнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 70 хуу/, гэрч Б.Мийн: “...Торлог гэдэг зүйл нь урагдаж ховхорсон байсан. Яг тухайн үед торлог бүрэн ховхроогүй байсан учраас хамар талаасаа хараа алдагдсан. Төвийн хараа хадгалагдсан байсан. Тухайн өдрөө хагалгаанд ороогүй бол хараа алдах эрсдэлтэй байсан. Маш их эрсдэлтэй хагалгаанд орно...” гэх мэдүүлэг /хх-ийн 78-79 хуу/, гэрч Б.Хгийн: “...Тухайн үед ирж үзүүлэхэд нүд бүрэлзэнэ хараа бүрсийнэ нүдийг ямар нэгэн зүйл хаана гэсэн зовиуртай орж ирсэн. Тэгээд нүдний өмнөд хэсэг төвийн хэсэг зүгээр хараа буурсан байхаар нь оношилгооны эм дусааж харахад торлог бүрхүүл урагдаж хуурсан нааш татагдаж хуурсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 81 хуу/ Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 317 дугаартай дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Сгийн үйлдлийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.  

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.3. Гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.3.1.Гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан, 2.3.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан бол гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарахаар журамласан бөгөөд  шүүгдэгч Л.С нь хохирогч Т.Мийн биед зүүн шанаа, зовхи орчим цус хуралт, зүүн нүдний торлог бүрхэвчийн хууралт, зүүн нүдний хараа бууралт 0,1  гэмтэл учруулсан байх бөгөөд энэ нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 117 дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.    
Иймд шүүгдэгч Л.Сгийн үйлдлийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

   Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:    
Шүүгдэгч Л.Сгийн үйлдлийн улмаас хохирогч Т.Мийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 359 дугаартай дүгнэлт /хх-ийн 88-90 хуу/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 117 дугаартай дүгнэлт /хх-ийн /-ээр тогтоогдсон бөгөөд хохирогч 16.141.251 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд үүнээс 6.795.500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, 5.985.751 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 3.360.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв. Үүнд:
5000төг, 93000төг, 40.000 төг, 35.000 төг, 300.000 төг, 15.000төг, 94.000 төг, 88.000төг, 87.000төг, 20.000төг, 50.000төг, 34500төг, 60.000төг, 1450.000төг, 52.000төг, 2900.000төг, 52.000төг, 8000төг, 60.000төг, 1000төг, 1000төг, 30.000төг, 50.000төг, 40.000төг, 30.000төг, 90.025төг, 15000төг, 15000төг, нийтдээ 5715500төгрөгийн баримт нотлох баримтын шаардлага хангасан бөгөөд түрээсийн төлбөр 1080.000 төгрөгийг нийтдээ 6795.500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Т.Мөд олгохоор шийдвэрлэж, харин баримт нь давхацсан мөн мобикомын төлбөр 167878төг, 15.000төг, 300.000 төг, 102.789 төг, 1450.000төг нийтдээ 2035.667 төгрөгийг, Хаан банкнаас авсан тэтгэврийн зээл 3950.084 төгрөгийг нийтдээ 5985.751 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин 3360.000 төгрөгийг нотлох баримт ирүүлээгүй тул хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 
Шүүгдэгч Л.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн учруулсан хохирлоо нөхөн төлсөн, зэрэг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд шүүгдэгч Л.С нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Сг 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна  гэж шүүх дүгнэв. 
Шүүгдэгч Л.С  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Л.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  
                                                              ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт Лгийн Сг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  
2.     Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Сг 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Сд оногдуулсан 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.С нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.  

5.    Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Сгаас 6.795.500 /зургаан сая долоон зуун ерэн таван мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан хохирогч А аймгийн Э....... сумын ....... дугаар баг Б  .... тоотод оршин суух Б овогт Тийн М /РД:АЯ......../-д олгосугай.

6.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хохирогчийн нэхэмжлэлээс 5.985.751 /таван сая есөн зуун наян таван мянга долоон зуун тавин нэг/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож 3.360.000 /гурван сая гурван зуун жаран мянга/ төгрөгийг нотлох баримт ирүүлээгүй тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7.    Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.    Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын 
биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Л.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 


                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Б.ОТГОНЦЭЦЭГ