Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/49

 


        

                                  2023/ШЦТ/49


      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


        Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
               Улсын яллагч: С.Б
               Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.А 
               Шүүгдэгч: Д.П
           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

       Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Дгийн Пт холбогдох 2212........... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 37 настай, бага боловсролтой, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт А аймгийн Т сумын Ц багийн Д гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Дгийн П РД: /А3....../,

                                          Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Д.П нь ................. нутаг дэвсгэр .......... гэх газраас 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хохирогч Ү.Оийн эзэмшлийн 15 тооны алдуул сарлагийн үхрийг завшиж 11,700,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Мөрдөн байцаалтын шатанд 2212.............   дугаартай эрүүгийн хэргээс:  

*Хохирогч Ү.Оийн өгсөн: ... Манайх Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн Оцон гэх газар 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хаваржиж байхад манай үхэр сүргээс 15 тооны сарлагийн үхэр алга болоод би ойр хавиараа хайгаад олохгүй байж байгаад 2022 оны 08 дугаар сарын 20-ны үеэр /өдрийн сайн мэдэхгүй байна/ тус сумын Цагаан нуур багийн хөдөө нуур гэх газар явж байтал Д.Пын үхэр сүрэгт манай алдсан үхрүүд байхаар нь Д.Птай уулзаад танай үхэрт миний алдсан үхрүүд байна гэтэл Д.П нь манай үхэрт 2022 оны 04 дүгээр сарын эхээр 7 тооны сарлагийн үхэр ирсэн гэж хэлсэн тэгээд цааш дахин хайгаад явж байтал манай 1 сарлагийн үхэр байхаар нь буцаж Д.Птай уулзаад машинтай ирж авна гэж хэлээд өөрийн гэрт ирээд удалгүй 2 хоногийн дараа буюу 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өөрийн машинаараа Д.Пын гэрт очоод алдсан үхрүүдээ барьж аваад ачих гэтэл манай үхрүүд гээд Д.П нь өгөхгүй болохоор нь би өөрийн үхрүүдээ барьж аваад эм тамгыг нь Д.Пт үзүүлэх гэтэл манай үхрийн эм тамгыг өөрчлөөд хүзүүнд нь хүзүүвч хийсэн байсан тэгээд би 15-н үхрээс 8-н үхрийг нь олж аваад машин дээрээ ачаад ирсэн юм. Мухар бор үнээ баруун чих нь хойноосоо догол эмтэй, Сартай бор үнээ баруун чих нь хойноосоо догол эмтэй, Мухар хар үнээ баруун чих нь хойноосоо догол эмтэй, Эвэртэй халтар үнээ баруун чих нь хойноосоо догол эмтэй, Сартай хар бяруу баруун чих нь хойноосоо догол эмтэй, Сартай бор үнээ баруун чих нь хойноосоо догол эмтэй, Эвэртэй бор хязаалан насны эр үхэр баруун чих нь хойноосоо догол эмтэй, Хар тарлан хязаалан насны эр үхэр баруун чих нь хойноосоо догол эмтэй, Хар үнээ баруун чих нь хойноосоо догол эмтэй, Хар үнээ баруун чих нь хойноосоо догол эмтэй, Тарлан шүдлэн баруун чих нь хойноосоо догол эмтэй, Бор шүдлэн баруун чих нь хойноосоо догол эмтэй, Хар үнээ баруун чих нь хойноосоо догол эмтэй Хар үнээ баруун чих нь хойноосоо догол эмтэй хар үнээ баруун чих нь хойноосоо догол эмтэй байсан юм. Надад Д.П нь хаана байгаа талаараа хэлээгүй харин удахгүй -амд төлж өгөөд хохирлыг нь барагдуулан гэж хэлсэн. Мухар бор үнээ баруун чих нь хойноосоо догол эмтэй, Сартай бор үнээ баруун чих нь хойноосоо догол эмтэй, Мухар хар үнээ баруун чих нь хойноосоо догол эмтэй, Эвэртэй халтар үнээ баруун чих нь хойноосоо догол эмтэй, Сартай хар бяруу баруун чих нь хойноосоо догол эмтэй Сартай бор үнээ баруун чих нь хойноосоо догол эмтэй, Хар үнээ баруун чих нь хойноосоо догол эмтэй, Бор шүдлэн баруун чих нь хойноосоо догол эмтэй үхрийн авсан байгаа. Би гомдолтой байна үлдэгдэл 7 тооны сарлагийн үхрээ нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 08-10 хуу/,

*Хохирогч Ү.Оийн дахин өгсөн:... Би хулгайд алдсан 15 тооны үхрийнхээ 8 үхрийг нь 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр эргүүлж авсан байгаа. Үлдсэн 7 үхрээ аваагүй байна. 12 дугаар сарын 01 гэхэд миний хохирлыг барагдуулна гээд байсан одоог хүртэл барагдуулаагүй байна. Хохирол төлбөрөө авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 84-85 хуу/, 

*Гэрч Л.Зын өгсөн: ... Манайх Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн Оцон гэх газар хаваржиж байхад 2022 оны 03 дугаар сарын сүүлээр /өдрийн сайн мэдэхгүй байна/ өөрийн мал сүргээсээ 15 тооны сарлагийн үхэр хулгайд алдаад хайгаад олохгүй байж байгаад дахин манай нөхөр Ү.О нь 2022 оны 08 дугаар сарын эхээр Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур багийн хөдөө айлын малаар алдсан үхрээ хайгаад явж байтал манай алдсан үхэр Д.Пын үхэр сүрэгт байна гээд манай нөхөр Ү.О ирсэн юм удалгүй 10 гаруй хоногийн дараа буюу 2022 оны 08 дугаар сарын сүүлээр /өдрийн сайн мэдэхгүй байна/ өөрийн машинаа жолоодоод Д.Пын үхрээс алдсан үхрээ авч ирнэ гээд явсан тэгээд шөнө нь манай нөхөр Ү.О нь алдсан үхрээ өөрийн машиндаа ачаад аваад ирсэн хашаандаа хоноод маргааш нь өөрийн үхэр сүрэгтээ нийлүүлнэ гэж байсан тэгээд би өглөө ажилдаа явахад манай алдсан үхрүүдэд хүзүүнд нь уяа уяж сааж сургаж байсан бололтой харагдсан би хэдэн тооны үхэр авч ирсэн талаар мэдэхгүй байна. Би содон шинж тэмдгийн мэдэхгүй харин манай нөхөр Ү.О нь малладаг болохоор сайн мэддэг юм... гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/,
*Гэрч А.Пгийн өгсөн: ... Манайх Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуурын багийн ард оршин суудаг юм. 2022 оны 04 дүгээр сарын 20-ны үеэр /өдрийн сайн мэдэхгүй байна/ манай үхэрт айлын эзэнгүй үхрүүд ирсэн байна гэж манай нөхөр Д.П надад ярьж байсан тэгээд намар 2022 оны 08 дугаар сарын сүүлээр эзэнгүй байсан үхрүүдийн эзнийг нь олоод өглөө гэж надад бас ярьж байсан би өөрөө төрөөд удаагүй болохоор хүүхдээ хараад гэртэй байдаг юм. Надад хэлээгүй үхрийн эзнийг хайгаад олохгүй байна гэж байсан. Би мэдэхгүй байна манай нөхөр Д.П нь хэсэг үхэр гэж хэлсэн. Манай нөхөр Д.П нь өөрөө хардаг юм... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/,
*Гэрч Ц.Гын өгсөн: ... Надаас Д овогтой П нь 2022 оны 07 дугаар сарын сүүлээр ямар нэгэн мал эмнэлгийн гарал үүслийн бичиг аваагүй. Би 2021 онд хяналт тавьдаг байсан харин 2022 оны байдлаар хяналт тавиагүй малын гоц халдварт өвчин гараад хөдөөгүүр айл өрхөөр явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуу/,
*Гэрч О.Бын өгсөн: ...Надад Д.П нь 2022 оны 04 дүгээр сарын эхээр /өдрийн сайн мэдэхгүй байна/ Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур багт өөрийн малыг хайж явж байгаад Д.Птай уулзахад манай гэрийн ойролцоо 10 гаран тооны сарлагийн үхрүүд байгаа танай үхрүүд биш биз гэж Д.П нь надад хэлсэн тэгэхээр би биш байх гэж хэлээд явсан түүнээс хойш Д.П бид хоёр уулзаагүй юм. Надад Д.П нь содон шинж тэмдэг им тамганы талаар ямар ч юм яриагүй. Д.П нь ганц гэрээрээ байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 хуу/,
*Г.Гийн өгсөн: ...Надад Д.П нь 2022 оны 04 дүгээр сарын эхээр өдрийн сайн мэдэхгүй байна утсаар залгаад манай гэрийн ойролцоо 10 гаран тооны эзэнгүй үхрүүд байна гэж хэлсэн тэгэхээр нь өө тийм үү хэний үхрүүд юм бол гэж хэлээд утсаа салгасан тэрнээс хойш Д.П нь надтай холбогдож утсаар яриагүй мөн уулзаагүй. Надад Д.П нь содон шинж тэмдэг им тамганы талаар ямар ч юм яриагүй. Манай гэр Д.Пын гэртэй хавар хол байдаг болохоор очиж хараагүй. Д.П нь ганц гэрээрээ байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 хуу/,

*Д.Пын яллагдагчаар мэдүүлсэн:...Миний үйлдэл тохирохгүй байна. Тухайн үхэр нь Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур багийн Хөдөө нуур гэх газар нэлээн олон тооны үхэр эзгүй байгаад байсан тэгээд манай үхэртэй нийлсэн байхаар нь би өөрийн үхэртэй байлгаад байсан юм. 2022 оны 04 дүгээр сарын эхээр манай нутагладаг газар буюу Архангай аймгийн Тариат сумын Цагааннуур багийн Хөдөө нуур гэх газар эзгүй 10-аад тооны үхэр байсан. Тэгсэн нэг өдөр манай үхэрт нөгөө 10 аад тооны үхэр нийлсэн байхаар нь өөрийн үхэртэй байлгасан юм. Тэгж байгаад нөгөө 10-аад тооны үхрийн буруу талын чИХНИЙ үзүүр хэсгийг нь тайрч эмнэсэн. Мөн эм үхрүүд болон бяруунд хүзүүвч хийсэн. Тэгсэн 2022 оны 08 дугаар сарын 20-дын үеэр О манайд ирээд манай алдсан үхэр танай үхэрт байна гэсэн. Тэгэхлээр нь би хавар 4 дүгээр сарын эхээр манай энд ирээд манай үхэрт нийлсэн байсан гэж хэлсэн. Тэгээд О 8 тооны үхрийг машин дээрээ ачаад явсан. энд ирээд манай үхэрт нийлсэн байсан гэж хэлсэн. Тэгээд О 8 тооны үхрийг машин дээрээ ачаад явсан. 10 тооны үхэр байсан. 2 тооны хязаалан эр үхэр, 1 тооны бяруу, 1 тооны шүдлэн үхэр, 6 тооны /нээ нийт 10 тооны үхэр байсан. Тухайн 6 тооны үнээнээс 3 тооны үнээ нь тугалласан. Одоо манай үхэрт 2 тооны үхэр нь байгаа. Тухайн үед Оийг авах гээд ирэхэд 2 тооны үхэр нь байхгүй байхгүй байсан. Өгөхгүй гэж булаацалдсан ямар нэгэн асуудал байхгүй. Харин нэг тооны бор зүсмийн үхэр нь манай үхэр байсан. Тэгэхлээр нь би манай үхэр байгаа юм гэж хэлэхэд орхиод явсан. Түүнээс би өгөхгүй гэж хэлээгүй. Манай гэр Ү.Оийн гэрээс 150.000 километр зайтай Оийн гэр Архангай аймгийн Тариат сумын Хорго баг Оцон гэх газар байдаг. Би мэдээгүй байсан. Хэний үхэр гэдгийг нь мэдээгүй юм. Би О гэх хүнийг танина. Морь уяж байхдаа наадамд нэлээн хэд : эдэн удаа явсан тэр үедээ надаас огт сураглаж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 48-51 хуу/,
*Дамно ХХК-ны 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн АЦ22-144 дугаартай дүгнэлт /хх-ийн 35-38 хуу/ 
*Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 68 хуу/
*Ял шийтгэлийн тэмдэглэл /хх-ийн 73 хуу/,
*Архангай аймгийн Тариат сумын Цагааннуур багийн засаг даргын тодорхойлолт, мал тооллогын лавлагаа /хх-ийн 68-72 хуу/,
        *Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 86-87 хуу/ зэрэг болно.

         Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Пт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ. 

      Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.П нь ........ багийн нутаг дэвсгэр .............гэх газраас 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хохирогч Ү.Оийн эзэмшлийн 15 тооны алдуул сарлагийн үхрийг завшиж 11,700,000 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 

    Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Пт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.  

           Эрүүгийн 2212........... дугаартай хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэлж, дүгнэлээ.   

          Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар, эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.  

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 
       Шүүгдэгч Д.П нь ................. гэх газраас 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хохирогч Ү.Оийн эзэмшлийн 15 тооны алдуул сарлагийн үхрийг завшиж 11,700,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: хохирогч Ү.Оийн:... 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хаваржиж байхад манай үхэр сүргээс 15 тооны сарлагийн үхэр алга болоод би ойр хавиараа хайгаад олохгүй байж байгаад 2022 оны 08 дугаар сарын 20-ны үеэр /өдрийн сайн мэдэхгүй байна/ тус сумын Цагаан нуур багийн хөдөө нуур гэх газар явж байтал Д.Пын үхэр сүрэгт манай алдсан үхрүүд байхаар нь Д.Птай уулзаад танай үхэрт миний алдсан үхрүүд байна гэтэл Д.П нь манай үхэрт 2022 оны 04 дүгээр сарын эхээр 7 тооны сарлагийн үхэр ирсэн гэж хэлсэн тэгээд цааш дахин хайгаад явж байтал манай 1 сарлагийн үхэр байхаар нь буцаж Д.Птай уулзаад машинтай ирж авна гэж хэлээд өөрийн гэрт ирээд удалгүй 2 хоногийн дараа буюу 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өөрийн машинаараа Д.Пын гэрт очоод алдсан үхрүүдээ барьж аваад ачих гэтэл манай үхрүүд гээд Д.П нь өгөхгүй болохоор нь би өөрийн үхрүүдээ барьж аваад эм тамгыг нь Д.Пт үзүүлэх гэтэл манай үхрийн эм тамгыг өөрчлөөд хүзүүнд нь хүзүүвч хийсэн байсан тэгээд би 15-н үхрээс 8-н үхрийг нь олж аваад машин дээрээ ачаад ирсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 05-06, 53-54 хуу/, гэрч Л.Зын: ...мал сүргээсээ 15 тооны сарлагийн үхэр хулгайд алдаад хайгаад олохгүй байж байгаад дахин манай нөхөр Ү.О нь 2022 оны 08 дугаар сарын эхээр Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур багийн хөдөө айлын малаар алдсан үхрээ хайгаад явж байтал манай алдсан үхэр Д.Пын үхэр сүрэгт байна гээд манай нөхөр Ү.О ирсэн юм удалгүй 10 гаруй хоногийн дараа буюу 2022 оны 08 дугаар сарын сүүлээр /өдрийн сайн мэдэхгүй байна/ өөрийн машинаа жолоодоод Д.Пын үхрээс алдсан үхрээ авч ирнэ гээд явсан тэгээд шөнө нь манай нөхөр Ү.О нь алдсан үхрээ өөрийн машиндаа ачаад аваад ирсэн хашаандаа хоноод маргааш нь өөрийн үхэр сүрэгтээ нийлүүлнэ гэж байсан тэгээд би өглөө ажилдаа явахад манай алдсан үхрүүдэд хүзүүнд нь уяа уяж сааж сургаж байсан бололтой харагдсан би хэдэн тооны үхэр авч ирсэн талаар мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/, гэрч А.Пгийн: ... 2022 оны 04 дүгээр сарын 20-ны үеэр /өдрийн сайн мэдэхгүй байна/ манай үхэрт айлын эзэнгүй үхрүүд ирсэн байна гэж манай нөхөр Д.П надад ярьж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/, гэрч О.Бын: ... Д.Птай уулзахад манай гэрийн ойролцоо 10 гаран тооны сарлагийн үхрүүд байгаа танай үхрүүд биш биз гэж Д.П нь надад хэлсэн тэгэхээр би биш байх гэж хэлээд явсан түүнээс хойш Д.П бид хоёр уулзаагүй юм... гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 хуу/, гэрч Г.Гийн: ... Д.П нь 2022 оны 04 дүгээр сарын эхээр өдрийн сайн мэдэхгүй байна утсаар залгаад манай гэрийн ойролцоо 10 гаран тооны эзэнгүй үхрүүд байна гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 хуу/,  Дамно ХХК-ны 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн АЦ22-144 дугаартай дүгнэлт /хх-ийн 35-38 хуу/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна. 

          Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А шүүгдэгч Д.Пын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв. 

        Гээгдэл эд хөрөнгө гэж аливаа этгээдийн санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас мартаж орхисон, хаягдаж, гээгдсэн эд зүйлийг хэлэх бөгөөд хариу төлбөргүй, өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн аливаа маргаанаас ялгагдана. Харин шүүгдэгч Д.П нь хохирогч Ү.Оийн эзэмшлийн 15 тооны алдуул сарлагийн үхрийг завшиж 11,700,000 төгрөгийн хохирол учруулсан байна.  

           Иймд шүүгдэгч Д.П нь бусдын алдуул малыг завшиж хохирогчид 11.700.000  төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

         Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
        Шүүгдэгч Д.П нь хохирогч Ү.Оийн эзэмшлийн 15 тооны алдуул сарлагийн үхрийг завшиж 11,700,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Ү.Оийн: “...Би 8 тооны үхрээ олж авсан үлдсэн Хохирол төлбөрөө авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 84-85 хуу/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Д.Паас 5.700.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ү.Оид олгох нь зүйтэй байна.  
         Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.П нь бусдын алдуул малыг завшсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

           Шүүгдэгч Д.Пт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

         Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд шүүгдэгч Д.П нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Пыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш  5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв. 

        Шүүгдэгч Д.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Пын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Д.Пт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                               ТОГТООХ нь:

1.     Шүүгдэгч Б овогт Дгийн Пыг Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 
дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын алдуул малыг бусдын өмчлөл эзэмшилд нь байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 
шүүгдэгч Д.Пыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шитгэсүгэй.

3.     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Пт оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй. 

5.    Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Паас 5.700.000 /таван сая долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулан Архангай аймгийн Тариат сумын Хорго багт оршин суух Д овогт Ү О /РД:АЗ/-д олгосугай.

6.     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

7.     Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч,түүний өмгөөлөгч,  хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд Давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.


8.    Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Д.Пт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.ОТГОНЦЭЦЭГ