Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/40

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,

хохирогч Г.*******,

гэрч Б.*******, Э.*******,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овогт ******* *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* өдөр аймаг, суманд төрсөн, настай, , боловсролтой, мэргэжилтэй, , , аймаг, сум, , хаягт оршин суух бүртгэлтэй боловч одоогоор тодорхой оршин суух хаяггүй, урьд ял шийтгэл үгүй,

******* ******* овогт ******* ******* /РД: /.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.******* нь 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шөнийн 02 цагийн орчим согтуурсан үедээ Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” цайны газрын урд талын явган хүний зам дээр Г.*******тай таксины төлбөрийн талаар ярих явцдаа хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний толгой хэсэгт брожур чулуугаар цохисны улмаас биед нь дух ясны гадна болон дотор ялтасны хугарал, зүүн нүдний ухархайн дээд ханын хугарал, тархи доргилт, духанд шарх, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй” гэв.

 

Хохирогч Г.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2021 онд би орой ажлаа тарчхаад Налайх дүүргийн нэг найзынхаараа ороод ганц юм задалж уусан. Тэгээд буцаад эхнэрээрээ машинаа бариулаад гэрлүүгээ харих гээд явж байтал төвийн уулзвар дээр 2 хүн замын хажууд гараа өргөөд зогсож байсан. Манай эхнэр энэ хоёр хүнийг хойшоо дөхүүлээд өгчих үү гээд зогссон. Тэгээд хойшоо дэлгүүр ороод буцаад ирье .000 төгрөг өгчихье гэхээр нь би цаанаас нь 10.000 төгрөг өгчих гэсэн. Тэгтэл “чи муу одоо юу гээд байгаа юм бэ, буугаад ир” гэхэд нь би буусан. Бид хэд буугаад хоорондоо маргалдаад зогсож байтал хамт явсан найз нь бид хоёрыг салгаж байсан. Манай эхнэр машинаас бууж ирээд намайг салгаад аваад явсан. Тэгээд машин руугаа суух гээд явж байтал мөрнөөс хойш татаад брожураар миний толгой руу цохисон. Тэгээд тэр хавьд байсан хүмүүс цагдаа дуудсан юм шиг байсан. Би Налайх дүүргийн эмнэлэг дээр очиж толгойндоо 8 оёдол тавиулсан. Хохирол гомдлын хувьд миний биеийн байдал одоогоор хэвийн зүгээр байгаа. Би цагдаад мэдүүлэг өгөхдөө хохирлын талаар бичсэн, хохирлын баримтууд алга болчихсон. Би бэртэл авснаасаа хойш 14 хоног гэрээрээ тархи толгойны эмчилгээ хийлгэсэн. Би 00.000 төгрөгийн эм тариа, дусал хийлгэсэн. Тэр хохирлыг өнөөдөр шүүгдэгч өмгөөлөгчөөрөө дамжуулж төлсөн байгаа” гэв.

 

Гэрч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр манай нөхөр шард байдаг ажлынхаа хүнийд ууж байсан. Тэгээд намайг ирээд авчих гэхээр нь би найзынхаас нь очиж авсан. Тэгээд явж байтал ын урд согтуу хоёр хүн гараа өргөөд зогсож байсан. Тэр хоёр хүнийг авчихъя гэж бодоод зогсоод хаашаа явах юм гэтэл Цайз руу явна гэсэн. Тэгээд би явна гэтэл манай нөхөр согтуу байсан тул Цайз руу 10.000 төгрөгөөр явна гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр хүнтэй манай нөхөр хэрэлдсэн, буугаад ир пизда минь гэхэд манай нөхөр согтуу байсан тул тэр хоёр хүнтэй маргалдаад Н.******* гээд хүнтэй заамдалцаад, найз бид хоёр нь болиулах гэсэн. Тэгээд нэлээд маргалдсан, нэг нэгнээ заамдаад манай нөхөр ганц хоёр өшиглөсөн, энэ хүн ч гэсэн өшиглөж цохисон. Дундуур нь найзтай нь хамт тэр хоёрыг салгаад нөхрийгөө машины хаалга татаад суулгах гэж байтал Н.******* гэх энэ хүн манай нөхрийн цамцнаас татаад замын брожураар цохичхоод цаашаа зугтаасан. Тэгээд зугтаачихаар нь найзыг нь би заамдаж аваад үлдсэн. Тэгээд цагдаа дуудаад, цагдаа ирээд найзыг нь машиндаа суулгаад цагдаатай хамт хайсан. Төрийн банк, Мустанг баар байсан гудамжнаас энэ хүнийг олж барьсан. Гэрч гээд нэг хүн машиндаа суугаад харж байсан. Сүүлд бууж ирээд цуг энэ хүнийг хайлцаж цагдаад барьж өгсөн” гэв.

 

Гэрч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Дуудлагаар очиход нэг эмэгтэй, бас нэг залуу байсан. Нэрийг нь мэдэхгүй зүсийг нь харвал танина. Толгойг нь цохиод зугтсан гэсэн хүнийг хойноос нь хөөж байсан. Тухайн үед нэлээд орой болсон байсан тул айхтар хүний хөдөлгөөн байгаагүй. Бугат төвийн хойд талд байдаг халуун усны газар руу явсан гэж хэлэхээр нь бид нар эргүүлийн машинтай очиж шалгалт хийх үед нэг хүн явж байгаа нь харагдсан. Тэгээд тэр хүнийг шалгаж барьсан” гэв.

 

            Улсын яллагч шүүх хуралдаанд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 22-23 дахь тал),
  2. Хохирогч Г.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 29, 31 дэх тал),
  3. Гэрч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 33, 3 дахь тал),
  4. Гэрч Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дэх тал),
  5. Гэрч Э.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал),
  6. Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Налайх дүүргийн Кримналистикийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 40 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 0-1 дэх тал),
  7. Хохирогч Г.*******аас гаргаж өгсөн гэрэл зураг, үзлэг, эмчилгээний баримтууд (хавтаст хэргийн 76-77 дахь тал),
  8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 16*6 см хэмжээтэй явган хүний замын 1 ширхэг брожур чулуу зэрэг болно.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар шүүх хуралдаанд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Хохирогч Г.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 29, 31 дэх тал),
  2. Шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Яллагдагчаар цагдан хорих тухай захирамж (хавтаст хэргийн 60-61 дэх тал),
  3. Хохирлын баримтууд (хавтаст хэргийн 77 дахь тал),
  4. Шүүгдэгч Н. эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 81 дэх тал) зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хоорондоо агуулгын зөрүүгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Н. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох, шүүгдэгчийн өмгөөлөгч улсын яллагчийн зүйлчилсэн хуулийн зүйл, заалттай маргахгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэх гэсэн байр сууринаас тус тус оролцов.

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугласан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Н.******* нь 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шөнийн 02 цагийн орчим согтуурсан үедээ Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” цайны газрын урд талын явган хүний зам дээр Г.*******тай таксины төлбөрийн талаар ярих явцдаа хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний толгой хэсэгт брожур чулуугаар цохисны улмаас биед нь дух ясны гадна болон дотор ялтасны хугарал, зүүн нүдний ухархайн дээд ханын хугарал, тархи доргилт, духанд шарх, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 

  • Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

 

  • Хохирогч Г.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр найзындаа 0,7 литрийн Хараа нэртэй архи уусан. Эхнэр рүү залгаад хүрч ирээд авчих гэж хэлсэн. Бид хоёр тухайн айлаас 02 цагийн үед гараад явж байх үед ын уулзвар дээр 2 хүн гараа өргөчихсөн зогсож байсан. Манай эхнэр зогсоод хаашаа явах юм гэж асуусан. Тухайн хоёр залуу цайз явчхаад иргээд ирье, .000 төгрөг өгье гэсэн. Тэгэхээр нь би 10.000 төгрөгөөр явна гэхэд ямар даварсан пизда вэ буугаад ир гэсэн. Би бууж очоод яасан гэнээ гээд тулаад очтол нэг жижиг биетэй хар хувцастай залуу нь миний цээж хэсэг рүү түлхсэн. Хажууд нь байж байсан өндөр биетэй хар хувцастай залуу нь бас над руу дайраад байсан. Би урд нь байсан жижиг биетэй, хар хувцастай залуутай зууралдаж байхад миний мөр хөдлөхгүй эвгүй болчихсон. Эхнэр ирээд салгаад, цагдаа дуудлаа шүү гээд намайг аваад машин руу суух гээд явсан. Тухайн үед жижиг биетэй залуу нь араас татаад эргээд хартал миний толгой хэсэг рүү хатуу зүйлээр цохисон. Жижиг биетэй залуу нь намайг цохисон. Нөгөө өндөр залуу нь цохиж зодсон зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал),

 

  • Хохирогч Г.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Миний биеийн байдал бол одоо дээрдсэн, гэхдээ байнга толгой өвдөх, шилэн хүзүүгээр өвдөх, хөших, нойрмоглох зэрэг шинж тэмдгүүд арилаагүй байна. Энэ гэмтлээс болоод 1 сар орчим хугацаанд ажилдаа явж чадаагүй, мөн эм тариа зөндөө хэрэглэсэн. Ер нь тархи толгой учраас өвддөг, зовуурилаад л байдаг болчхоод байгаа юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал),

 

  • Гэрч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хотод таксинд явсан. 23 цагийн үед нөхөр Г.******* архи уусан байна намайг ирээд авчих гэсэн. Би хотоос ирээд найзынд нь очиж авсан. ын урд 2 хүн гараа өргөчихсөн зогсож байсан. Хаашаа явах юм гэхэд Цайз орно гэсэн. Би .000 төгрөгөөр явна гэсэн. Манай нөхөр хажуугаас ирж буцахын 10.000 төгрөг болно гэсэн. Тухайн залуу юу гээд байгаа пизда вэ гэсэн. Тухайн залуу буугаад ир гэхэд манай нөхөр машинаас буучихсан. Би уурлаж яваад зэрэг урагшлаад эргээд харахад зодолдоод байх шиг байсан. Би буугаад очтол нэг үл таних залуу нь түлхээд нөгөө залуу нь цохиж байсан. Очоод салгах гэхэд нэг нь тоосго аваад манай нөхрийн толгой хэсэг рүү нь цохиод зугтчихсан. Хамт байсан залууг нь би зуураад танай найз манай нөхрийн толгойг хагалаад зугтчихлаа гэхэд намайг түлхчхээд зугтаачихсангэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дахь тал),

 

  • Гэрч Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би ын урд зогсоол дээр ажлын хүнээ хүлээгээд байж байсан. Явган хүний зам дээр хүмүүс зодолдож байсан. Жижиг биетэй залуу нь газраас хагарсан брожур чулуу мэт зүйл аваад толгой хэсэг рүү нь шидчихээд зугтчихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дэх тал),

 

  • Гэрч Э.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг дуудлагаар очих үед эмэгтэй таксины болон толгой хэсэгтээ гэмтэл авсан залуу байсан. Юу болсон талаар тодруулахад таксины нь жижиг биетэй залуу чулуугаар цохиод зугтаачихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би ахлах ахлагч Ж.Батбаяр болон тухайн таксины ийг аваад холбогдогчийн зугтсан гэх зүгт явсан. Налайх дүүргийн 1 дүгээр хороо Модны захын урд тухайн хүн алхаж явсан. Таксины тэр хүнийг таньж, тухайн хүнийг эрүүлжүүлэх хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал),

 

  • Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Налайх дүүргийн Кримналистикийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 40 дугаартай “Г.*******ийн биед дух ясны гадна болон дотор ялтасны хугарал, зүүн нүдний ухархайн дээд ханын хугарал, тархи доргилт, духанд шарх, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтойгэх дүгнэлт (хавтаст хэргийн 0-1 дэх тал),

 

  • Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 16*6 см хэмжээтэй явган хүний замын 1 ширхэг брожур чулуу зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгч Н. үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Г.Чойгийнванчигийн эрх чөлөөнд халдаж, хүнд зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

 

Мөн шүүгдэгч Н. үйлдлийн улмаас хохирогчийн биед учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзнэ.

 

Уг гэмтлийг шүүгдэгч Н.******* нь брожур чулуугаар цохисны улмаас хохирогчийн биед учруулсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Н.******* нь “таксинд 10.000 төгрөгөөр явах гэлээ” гэж маргалдан, таарамжгүй харилцаа үүсгэн хохирогч Г.*******ийн биед нь халдаж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н. дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Г.*******ийн биед хүнд хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч эмчилгээ, шинжилгээ оношилгооны зардалд баримтаар 148.00 төгрөг нэхэмжилсэн байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогч Г.******* нь “2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр шүүгдэгч нь өмгөөлөгчийнхөө банкны дансаар дамжуулж миний данс руу хохирол төлбөрт 00.000 төгрөг шилжүүлсэн тул гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлт,

            шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол нөхөн төлсөн, хохирогчийн биеийн байдал сайжирч, ажил хөдөлмөр эрхэлж байгаа, хохирогч нь шүүгдэгчийн хувийн байдал, ар гэрийн байдлыг харгалзан гомдол саналгүй гэж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

   Шүүгдэгч Н.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

   Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтуурсан үедээ маргаан үүсгэсэн, өөрийн үйлдэлдээ хүч нэмэгдүүлж брожур чулуу ашиглан хүний биед халдсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд амь насанд аюултай хүнд хохирол учирсан, хохирол төлбөр төлсөн, хохирогч гомдол саналгүй), хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, , оршин суух хаяг, гэр оронгүй, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж алга болсон) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******т 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

   Шүүгдэгч Н. 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 31 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 16*6 см хэмжээтэй явган хүний замын 1 ширхэг брожур чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан коммист даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1  дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. ******* ******* овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н. 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******т оногдуулсан 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н. цагдан хоригдсон 31 (гучин нэг) хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.-т зааснаар шүүгдэгч Н.*******т урьд авсан урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

  1. Шүүгдэгч Н.******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 16*6 см хэмжээтэй явган хүний замын 1 ширхэг брожур чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгасугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Э.ЭНХЖАРГАЛ