| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2019/00252/И |
| Дугаар | 103/ШШ2019/00303 |
| Огноо | 2019-08-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 103/ШШ2019/00303
20*******9 08 0******* *******03/ШШ20*******9/00303
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* дүүргийн 5 дугаар хороонд байрлах, *******-******* ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, *******8 дугаар байрны ******* тоотод оршин суух, Боржигон овогт ******* ******* холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт *******.493.770.7******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20*******9 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, Г.*******, хариуцагч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Анхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******-******* ОНӨААТҮГ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* дүүргийн ******* дүгээр хороо, *******8 дугаар байрны ******* тоотын хэрэглэгч Г. нь цэвэр ус түгээсэн, бохир ус татан зайлуулсан үйлчилгээний хөлс болох *******.055.776.4 төгрөг, тухайн төлбөрөөс бодогдсон алданги 437.994.3******* төгрөг, нийт *******.493.770.7******* төгрөгийн төлбөрийг төлж барагдуулахгүй хуримтлагдсан авлага үүсгэж, манай байгууллагын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг удаа дараа зөрчиж байгаа тул тус иргэнээс дээрх төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч ыг өр төлбөр нь 20*******6 оны 7 дугаар сараас 20*******9 оны 5 сарыг хүртэл хэрэглэсэн усны төлбөр юм. гуай ер нь гэртээ байдаггүй, энэ айлаас тоолуурын заалт авахад хүндрэлтэй байдаг. Хаалгыг нь тогшихоор охин нь том хүн байхгүй гээд хаалгаа нээж өгдөггүй, хаалганы цаанаас тоолуурын заалтаа өгдөг, хааяа утсаар ярьж авдаг байсан. *******ны суурь хураамжийн төлбөр 7380 төгрөг байдаг, ерөнхийдөө хоёр, гурван сар дараалан тоолуурын заалт аваагүй учраас суурь хураамжийн үнэ гарсан байгаа. Төлбөрийг бол байнга шаарддаг, шаардах хуудас явуулдаг, охинд нь хэлдэг байсан. Охин нь ээж, аав төлнө гээд ээжийнхээ утсыг өгдөг. Ээжтэй нь ярихаар *******т очоод төлье гэдэг. Ерөнхийдөө 20*******6, 20*******7 онд тоолуургүй задгайгаар бичилтээ хийлгүүлж байгаад 20*******7 оны *******2 дугаар сард тоолуурт шилжсэн гэв.
Хариуцагч Г. шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа: Энэ төлбөрүүдийг 20*******7 оны 7 сард төлж дуусгаад, тоолуур тавиулах гээд тоолуурын мөнгө тушаасан байсан. Гэтэл тоолуурын мөнгө тушааснаас хойш тоолуур тавьж өгөхгүй дөрөв, таван сар болж байж 20*******7 оны *******2 сард тавьж өгсөн. Энэ хооронд тогтмол задгайгаар бичилт хийсэн. Миний тоолуур тавиулах гэж мөнгөө төлснөөс хойш тоолуур тавьж өгсөн хүртлэх хугацаанд маш их төлбөр гарсан. Эдний байгууллага тоолуурын мөнгөө тушааснаас хойш *******4 хоногийн дотор тоолуураа тавьж өгөх ёстой байтал *******2 сард тавьж өгсөн. Энэ байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж их төлбөрт орсон. Тоолуур тавьж өгснийхөө дараа ******* сарын дараа ирж үзээд энэ тоолуур дээр олигтой төлбөр гарахгүй юм байна гэснээ дараа сард нь орж ирээд 600.000 төгрөг гарсан байна гэсэн. Ямар учиртай 600.000 төгрөг гарсныг мэдэхгүй, тэрнээс хойш шийддэг газраар нь шийдүүлнэ биз гэж бодоод төлбөр төлөөгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******-******* ОНӨААТҮГ нь хариуцагч Г.******* холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт *******.493.770.7******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Г. нь *******-******* ОНӨААТҮГ-д тоолуурын мөнгөө тушааснаас хойш *******4 хоногийн дотор тоолуураа тавьж өгөх ёстой байтал *******2 сард тавьж өгсөн. Энэ байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж их төлбөрт орсон учраас зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хариуцагч Г. нь 20*******6 оны 7 сараас 20*******9 оны 5 сар дуусталх хугацааны цэвэр ус түгээсэн, бохир ус татан зайлуулсан үйлчилгээний хөлс болох *******.055.776.4 төгрөг, алданги 437.994.3******* төгрөг, нийт *******.493.770.7******* төгрөгийн төлбөрийг төлөөгүй болох нь талуудын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, төлбөрийн задаргаа зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч байгууллага нь хэрэглэгч Г.тай 20*******7 оны 02 сарын 0*******-ний өдөр Айл өрхийг цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангах, бохир ус татан зайлуулах гэрээ байгуулсан болох нь шүүхэд ирүүлсэн гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Уг гэрээг 20*******7 оны 02 сарын 0*******-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 0*******-ний өдөр хүртэл 3 жилийн хугацаатай байгуулсан, гэрээний 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт хэрэглэгч нь гэрээнд заасан хугацаанд ус сувгийн үйлчилгээний төлбөрөө төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,3 хувийн алданги тооцно гэж тохиролцсон байх тул 20*******6 оны 7 дугаар сараас эхлэн гүйцэтгээгүй үүргийн дүнгээр алданги тооцсон нь үндэслэлгүй байна.
Хариуцагч нь 20*******7.08.02-ны өдөр нийт 90*******.659 төгрөгийг хариуцагч байгууллагад төлснөөс 268.448.45 төгрөгийг 20*******6.07 дугаар сараас 20*******7 оны 07 дугаар сарын дуусталх хугацааны төлбөрийн алдангид тооцож авсан болох нь нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн тайлбар, 20*******7.08.02-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримтаар нотлогдож байна.
Иймд төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол алданги тооцох тухай Айл өрхийг цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангах, бохир ус татан зайлуулах гэрээг 20*******7.02.0*******-ний өдрөөс байгуулсан атлаа 20*******6.07 дугаар сараас алданги тооцож төлбөрт суутгасан байгаа нь үндэслэлгүй байх тул 20*******6.07 дугаар сараас 20*******7.0******* дүгээр сарыг дуустал алданги 2*******9.6*******9,6 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хангагч байгууллага нь Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.2.*******-д Хангагч нь гэрээний нөхцөлд тохирсон тоо хэмжээ, стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах, технологийн дагуу цэвэрлэхүүрэгтэй гэж зааснаар хэрэглэгчийг цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангах, бохир ус татан зайлуулах үүргээ биелүүлсэн, хэрэглэгч нь ус, дулааны эрчим хүч хэрэглэсэн гэдэгт маргаагүй учраас Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.*******.3-д хэрэглэгч нь цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй гэж зааснаар хэрэглэсэн усныхаа үндсэн төлбөрийг 20*******7 оны 02 дугаар сараас эхлэн алдангийн хамт төлөх үүрэгтэй байна.
-Дээрх үндэслэлүүдээр хэрэглэгч Г.аас айл өрхийг цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангах, бохир ус татан зайлуулах гэрээний дагуу цэвэр ус түгээсэн, бохир ус татан зайлуулсан үйлчилгээний үндсэн төлбөр болох *******.055.776.4 төгрөг, 20*******7 оны 02 дугаар сарын 0*******-ний өдрөөс хойшхи алданги 2*******8.374.7******* төгрөг нийт *******.274.*******5*******.************** төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 2*******9.6*******9.6 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.*******.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 38.850 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.******* дэх хэсэгт зааснаар хариуцагчаас *******.274.*******5*******.************** төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 35.*******30 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.2, **************6, **************8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
*******.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.******* дэх хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт ******* аас айл өрхийг цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангах, бохир ус татан зайлуулах гэрээний үүрэгт *******.274.*******5*******.************** төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-******* ОНӨААТҮГ-т олгон, нэхэмжлэлээс үлдэх 2*******9.6*******9.6 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.*******.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-******* ОНӨААТҮГ нь улсын тэмдэгтийн хураамж 38.850 төгрөг урьдчилан төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.******* дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.аас улсын тэмдэгтийн хураамжид 35.*******30 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба **************9 дүгээр зүйлийн **************9.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ П.ТУЯА