Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 103/ШШ2019/00304

 

 

 

 

 

 

 

 

 

20 08 02 10*******/ШШ20/00*******0



МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, шүүгч Г.Солонго, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, *******9 дүгээр байрны *******1 тоотод оршин суух, Булгад овогт ******* ******* хууль бусаар яллагдагчаар татагдсаны улмаас учирсан гэм хорын хохирол 6.000.000 төгрөгийг төрөөс гаргуулах тухай нэхэмжлэлийг 20 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, прокурор Ж.*******, иргэдийн төлөөлөгч С.*******, нарийн бичгийн дарга Г.Анхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 26 оноос 27 оны хугацаанд миний хамтран амьдарч байсан М. нь дараагийн хамтран амьдрагч болох н. гэрт байсан М.ы өмд, цамц, хантааз 2 ширхэг, машины хучлага зэрэг эд зүйлсийг намайг дээрэмдэн авч явсан гэсэн гомдлыг ******* дүүргийн Цагдаагийн газарт өгснөөр ******* дүүргийн Цагдаагийн газрын мөрдөгч Д. эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 17.2.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, хэргийг прокурорт шилжүүлснээр прокурор Х. 28 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 5 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэн улмаар анхан шатны шүүх хуралд прокурор нь намайг гэм буруутай нь тогтоогдсон гэж ялласан боловч шүүхээс намайг цагаатган гэм буруугүй болохыг тогтоосон. Улмаар прокурор Х. анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болсон юм. Дээрх хэргийн улмаас миний бие бүтэн 6 сарын хугацаанд хуулийн байгууллагын хаалга татаж явсаар ажил амьдралд ихээхэн чирэгдэл учруулснаас гадна олон түмний дунд хулгайч нэр зүүснээс сэтгэл санааны хямралд орж нэр төр хугарч ажлаа ч тайван хийх боломжгүй байдалд орсон. Мэргэжлийн ур чадваргүйн улмаас надад эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан, яллагдагчаар татаж байцаасан мөрдөгч Д., мөн яллах дүгнэлт үйлдэж ялласан прокурор Х. нарын надад учруулсан гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 98 дугаар зүйлийн 98. дэх хэсэгт зааснаар 6.000.000 төгрөгийг төрөөс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ хэрэгт 27 оноос эхэлж холбогдсон. Би тухайн үед зодуулснаасаа болж гэмтлийн эмнэлэгт эмчилгээтэй байсан. Гэтэл хэргийг шүүхэд шилжүүлээд ******* дүүргийн эрүүгийн шүүхийн шүүгдэгчийн дэвтэр дээр өглөө болгон 9 цагт ирж намайг бүртгүүл гэсэн шаардлага тавьж, нааш цааш явах боломжийг маань хаасан. Хэрвээ бүртгүүлэхгүй бол дараагийн арга хэмжээ хорих арга хэмжээ авна гэж надад хэлсэн. Нүүрэнд маань хэзээ ч эдгэхгүй цөмрөлт үүссэн, эрүүл мэндээрээ би хохирсон. Тухайн үед гэмтлийн эмнэлэгийн эмч нар эмчилгээндээ яагаад ирэхгүй байгаа юм бэ? гэхээр нь би ийм эрүүгийн хэрэгт холбогдсон, өглөө болгон 9 цагт бүртгүүлдэг юм, надад ирж, очих зардал хэцүү байна, тийм учраас би эмчилгээгээ хойшлуулахаас өөр арга алга гэдэг тайлбарыг өгсөн. Эмч нар чи эрүүл мэндээ хойш нь тавиад ингэж байгаа бол одоо яахав дээ гэсэн. Би өөрийнхөө эрүүл мэндийн асуудлыг хаяад, хоёр сар гаран тэр бүртгэлийн дэвтэрт нь бүртгүүлж байсан. Энэ хугацаандаа ажлаа хийх ч биш, байх ч биш байсан. Би үйлчилгээний газар ажилладаг, дэвтэр дээр захиалгаа эмх цэгцтэй бичиж хөтөлдөг гэтэл энэ хэрэгт холбогдсоноос хойш ямар ч эмх цэгц байхгүй болсон, зарим захиалгаа хүртэл буцаадаг байсан. Үйлчилгээний газар ажилладаг хүн хулгайч нэр зүүчихээд ажлаа хийхэд сэтгэл зүйн хувьд маш их дарамттай байдаг байсан. Цуг ажиллаж байгаа хүмүүс маань хүртэл чи хүний өмд гутлыг нь хулгайлчихсан юм уу? гэж асуудаг, би сүүлдээ өмд гутлын хулгайч болж таарсан. Тиймээс би татвар, түрээсийн мөнгөө хүүхдийнхээ тэжээгчээ алдсаны тэтгэмжээр төлж байсан. ******* дүүргийн хүүхдийн төвд очиж мэргэжлийн хүнээс сэтгэл зүйн зөвлөгөө авч байсан. Тэр хүнийг шүүхэд гэрчээр оруулах гэсэн боловч ажлаа солиод явчихсан байсан учраас гэрчээр асуулгаж чадсангүй. Тухайн хэрэг маань хэрэгсэхгүй болчихоод байхад прокурор давж заалдсанаас болоод би ахиад л шүүхээр явсан. Тэгээд өмгөөлөгч авахаас өөр аргагүй болсон. Энэ хэрэг Дүүргийн Прокурор руу шилжээд Х. гэдэг прокурор дээр очсон. Х. прокурортой уулзсан чинь ******* эгчээ танд нэг жилийн тэнсэн өгсөн шүү гэж надад хэлсэн. Би тэгэхэд нь шүүх хурал болоогүй байхад чи яагаад надад нэг жилийн тэнсэн өгдөг юм бэ? гээд би өмгөөлөгчийг авсан. Цагдаагийн байгууллага дээр М.тай холбоотой маш олон хэрэг шалгагдаж байгаа, эхнээсээ эхлээд аятайхан шийдэгдэж байна. М. миний нүүрний ясыг цөмөлчихөөд, гоо сайханд минь халдчихаад 20 цагийн албадан ажил хийлгэх л ял авсан. Түүнийхээ дараа дахиад намайг зодсон. Ээж, аав, ах, эгч маань надад ******* жижигхэн газар, та хулгайч оёдолчин нэртэй болчихлоо гэж хэлдэг. Би оёдлынхоо газрыг хаасан, би яаж тэнд очиж ажиллах юм бэ? одоо хүртэл би ажлынхаа үүдний утсыг авсан байгаа, яагаад гэвэл над руу залгаад нөгөө хулгайч оёдолчин мөн үү? гэдэг байсан. Би тэр болгонтой заргалдаад цагдаагийн байгууллагад өгөхөөр та өрөөндөө камер тавиач гэдэг. Надад өрөөндөө камер тавих чадал тэнхээ одоохондоо алга байна. Энэ хэргээс болж би маш их хохирсон. Тэр хулгайлсан гээд байгаа зүйл нь өмд, өмдний тэлээ, хантааз, машины хучлага зэрэг зүйлс байдаг. Надад хүний юмыг хулгайлах, дээрэмдэх хүмүүжил эцэг эх маань олгоогүй. Хурал болох болгонд авсан захиалгануудаа би буцаадаг. Яагаад гэвэл надад захиалга өгдөг хүмүүсийн хувцас маш их загвар шаарддаг европ хувцас болохоор би эсгэж чаддаггүй, алдаа гарвал би өөрөө өрөнд ордог. Тийм учраас би захиалга авч чадахгүй болсон. Эдгээр үндэслэлүүдээр төрөөс 6.000.000 төгрөг нэхэмжилж байгаа. Үүний сая төгрөг нь сэтгэл санааны хохирол, 700.000 төгрөг нь өмгөөлөгчид төлсөн хөлс, 1.*******00.000 төгрөг нь эрүүгийн хэрэгт шалгагдаад шийдэгдэх хүртэл олох ёстой байсан орлогыг тал хувиар тооцож нийт 6 сая төгрөг нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Прокурор Ж.******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн ******* дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ж.******* би Монгол улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 20, 21 дүгээр зүйл, ЭХХШТХ-ийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийг төлөөлж, Ц.******* нэхэмжлэлтэй иргэний хэрэгт оролцож байна. ******* дүүргийн Прокурорын газраас дугаартай хэрэгт холбогдуулан 28.11.26-ны өдөр 5 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн боловч анхан шатны шүүхээс хэргийг цагаатгаж шийдвэрлэжээ. Цагаатгах тогтоолыг Давж заалдах шатны шүүхээр хэлэлцэж 08 дугаартай магадлалд дараах дүгнэлтийг хийжээ. Ц.******* нь 27.11.05-ны өдөр 15 цагийн орчимд хамтран амьдарч байсан ы гэрт очиж, түүний хамтран амьдрагч н. хөгшин тэнэг эмгэн, танай тэнэг М. хаана байна гэх зэргээр хэл амаар доромжилж М.ы хувцас, эд зүйлийг авч явсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтооджээ. Ц.******* нь өөртөө эд хөрөнгийн ашиг олох гэсэн шунахайн сэдэлттэй гэхээс илүү гэр бүлийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэй өс хонзон авах зорилгоор, н. гэрээс өмнө нь хамтран амьдарч байсан М.ы эд зүйлийг авчээ гэж дүгнэсэн байна. Энэ байдлаас дүгнэхэд Ц.******* нь 27.11.05-ны өдөр М.ы гэрт очиж 292.000 төгрөгийн эд зүйлийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар өмчлөх эрхэнд нь халдан эд хөрөнгийн хохирол учруулсан гэж түүнийг 08 дугаартай хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн нь хяналтын прокурор Х.гийн хувьд албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл байхгүй байна гэж дүгнэж байна гэв.

Хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг зохигч талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь :

Булгад овогт ******* ******* төрөөс гэм хорын хохирол 6.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Прокурор Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгч, хэрэгт хяналт тавьж ажиллаж байсан хяналтын прокурор нар нь албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл хийсний улмаас Ц.*******д гэм хор учирсан гэх баримтгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох саналтай гэв.

Нэхэмжлэгч нь хууль бусаар яллагдагчаар татагдсан гэм хорын хохиролд .000.000 төгрөгийг сэтгэл санааны хохирол, 700.000 төгрөгийг өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн хохирол, 1.*******00.000 төгрөгийг эрүүгийн хэрэг үүсгэгдэн шүүхээр шийдвэрлүүлэх хугацаанд олох ёстой байсан орлого гэж нийт 6.000.000 төгрөгийг төрөөс гаргуулахыг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараас үзвэл нэхэмжлэгч Ц.*******ыг 27.11.05-ны өдөр ******* дүүргийн -р хороо дүгээр гудамжны тоот хашаанд оршин суух Ц. гэрт орж бусдыг хэл амаар доромжилж 292.000 төгрөгийн эд зүйлийг авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж эрүүгийн 17000008 тоот хэрэг үүсгэн шалгаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлсэн, 28.05.*******0-ны өдрийн 87 дугаартай цагаатгах тогтоолоор дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй гэж үзэж Ц.*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан, улсын яллагчийн эсэргүүцлээр 28.08.02-ны өдрийн 7*******6 дугаартай Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсэн болох нь Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, Давж заалдах шатны шүүхийн магадлал болон хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдож байна.

/ хх--8, *******5-55/

Нэхэмжлэгч Ц.******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-д .Монгол Улсын иргэн нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй , 5.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д яллагдагч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон бол хохирлыг нөхөн төлүүлэх эрх үүснэ ,5. дүгээр зүйлийн 1-д Эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргана гэж тус тус хуульчилснаар өөрт учирсан эд хөрөнгийн болон эдийн бус гэм хорын хохирлоо төрөөр төлүүлэх эрх үүссэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн *******-д Эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг цагаатгах тогтоол, яллахаас татгалзсан шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 жилийн дотор, -д Бусад эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийг тухайн хүн эрхийг нь тайлбарласан хуудсыг хүлээн авснаас хойш 10 жилийн дотор гаргаж болно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Ц.******* нь түүнд холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон цагаатгах тогтоол гарснаас хойш 1 жилийн дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь хуульд нийцжээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний шүүх хуралдаанд өгсөн тайлбаруудаас дүгнэлт хийж үзэхэд нэхэмжлэгч Ц.******* нь хууль бусаар яллагдагчаар татагдсанаас хойш 27 оны 11 дүгээр сараас 28 оны 08 дугаар сарыг хүртэл хугацаанд хууль хяналтын байгууллагаар явсан, түүний эрүүл мэндээ хамгаалуулах, тайван амгалан орчинд сэтгэл санаа өөдрөг, аз жаргалтай амьдрах эрх зөрчигдсөн, эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж шүүхээр шийдүүлэх хүртэл сэтгэл санааны хохирол амссан талаар түүний шүүхэд ирүүлсэн тайлбарыг үндэслэлгүй гэж шууд дүгнэх боломжгүй юм.

Иймд Иргэний хуулийн 98 дугаар зүйлийн 98.-д Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсанэтгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана гэж заасныг үндэслэж эд хөрөнгийн болон сэтгэл санааны хохирлыг дараах байдлаар тооцож гаргах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Ц.******* нь эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа өмгөөлөгч Ж. хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж 700.000 төгрөгийг төлсөн болох нь төлбөр төлсөн болон хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр тогтоогдож байх тул өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 700.000 төгрөг, эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж шийдвэрлэгдэх хүртэлх 10 сарын хугацааг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан хууль бусаар яллагдагчаар татагдсаны улмаас сэтгэл санааны хохиролд 2.00.000 төгрөг нийт *******.100.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь өдөрт олдог орлогыг тал хувиар тооцож эрүүгийн хэрэгт шалгагдаж шийдвэрлүүлэх хүртэл олох ёстой байсан орлого 1.*******00.000 төгрөгийг нэхэмжилсэн хэдий ч энэ нь баримтаар нотлогдохгүй, уг нэхэмжлэлийн шаардлагыг нотолж өөрийн хөтөлдөг 2 ширхэг тэмдэглэлийн дэвтрийн нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн ч уг дэвтрийг нотлох баримтаар үнэлэн 1.*******00.000 төгрөгийг гаргуулах боломжгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас *******.100.000 төгрөгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.9-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх атал нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд 21.*******50 төгрөгийг төлсөн байх тул уг мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

1. Иргэний хуулийн 98 дугаар зүйлийн 98., Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.*******.7 дахь хэсэгт зааснаар Засгийн газрын нөөц сангаас *******.100.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.900.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.9, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 21.*******50 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, 1.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 1 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 1 дүгээр зүйлийн 1.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯА

ШҮҮГЧИД Г.СОЛОНГО

Т.БАДРАХ