Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/42

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

улсын яллагч Д.Аянагүл,

хохирогч Т.*******,

шүүгдэгч Ж.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ы *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:                                                                         

Монгол Улсын иргэн, ******* өдөр ******* аймаг, ******* суманд төрсөн, настай, , боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, , , хамт , тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,

******* овогт *******ы ******* /РД: /.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.******* нь согтууруулах удааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны дүгээр сарын 01-ээс 02-ны шилжих шөнө 05-06 цагийн орчимд ны нутаг дэвсгэрт байрлах “” худалдааны төвийн автомашины зогсоол дээр загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, “10.1.Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.”, “10.14.Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө.” гэснийг тус тус зөрчин, улмаар ухрах үйлдэл хийх үедээ тухайн тээврийн хэрэгслийн араар явж байсан хохирогч Т.*******г мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу .10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ж.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй.” гэв.

 

Хохирогч Т.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Надад үнэхээр хэцүү байна. Гурвын гурван хүүхдийн хоёр хүүхдийг нь хүргэж өгдөг байсан. Одоо хүргэж өгөх чадалгүй болсон. 5 дугаар ангийн хүүхэд нэгдүгээр ангийнхаа хүүхдийг зөөдөг болсон. Эмээ нь бол жорлон гэр хоёрын хооронд явахад 5 дугаар ангийн хүүхдийг түшээд явдаг болсон. Их шаналгаатай, нуруу ууц хугарал ихтэй болохоор тэр юм уу, явчхаж ч болохгүй байгаа. Таяг тулаад хүүхэд хүргэж өгье гэхээр хүүхдүүд яах гээд байгаа юм хэрэггүй гэдэг. Ингэж машинд мөргүүлсэндээ харамсаж байна. Эрүүл байгаа бол хамаа алга, өвдөөд байгаа болохоор хэцүү байна.” гэв.

 

            Улсын яллагч шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох байр сууринаас оролцож дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон осол гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг (хавтаст хэргийн 02-06 дахь тал),
  2. Хохирогч Т.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),
  3. Гэрч Т.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал),
  4. Гэрч Ж.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал),
  5. Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 4 дэх тал),
  6. Иргэний хариуцагч Т.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дэх тал),
  7. Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Налайх дүүргийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2022 оны дүгээр сарын 03-ны өдрийн  450 дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 36-37 дахь тал ),
  8. Мөрдөгчийн 2022 оны дүгээр сарын 16-ны өдрийн магадалгаа (хавтаст хэргийн 40 дэх тал),
  9. Яллагдагч Ж.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дахь тал),
  10. Жолоочийн лавлагаа, мэдээлэл, Согтуурлын зэргийг шалгасан талаарх гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 59-60 дахь тал),
  11. Гэмтэл согог судлалын үндэсний төвд хохирогч Т.******* нь 2022 оны дугаар сарын 02-ний өдрөөс эхлэн хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүх (хавтаст хэргийн 121-126 дахь тал),
  12. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сиди зэрэг болно.

 

            Харин шүүгдэгч Ж.*******, хохирогч Т.******* нар нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас нотлох баримт шинжлүүлээгүй болно.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугласан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Ж.******* нь согтууруулах удааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны дүгээр сарын 01-ээс 02-ны шилжих шөнө 05-06 цагийн орчимд ны нутаг дэвсгэрт байрлах “” худалдааны төвийн автомашины зогсоол дээр приус загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 10.1.Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. 10.14.Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө.” гэснийг тус тус зөрчин, улмаар ухрах үйлдэл хийх үедээ тухайн тээврийн хэрэгслийн араар явж байсан хохирогч Т.*******г мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь:

 

  • Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 02-08 дахь тал),

 

  • Шүүгдэгч Ж.*******ийн жолоодох эрхийн үнэмлэхгүй талаарх Жолоочийн лавлагаа, мэдээлэл, Согтуурлын зэргийг шалгахад 1,04% промиль спирт илэрсэн талаарх гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 59-60 дахь тал),

 

  • Хохирогч Т.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2022 оны дүгээр сарын 02-ны өглөө үүрээр 06 цагийн үед ач хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгөхөөр гэрээсээ гараад , худалдааны төвийн урдуур явж байсан юм. Тэгээд худалдааны төвийн авто зогсоол дээр зогсож байсан маркийн авто машины урдуур алхаад явж байтал тэр машин гэнэт ухарч хүрч ирээд намайг ардаас минь мөргөөд газар унагасан юм. Тухайн үед миний нуруу өвдөөд ёолоод газар суусан, тэгсэн намайг мөргөсөн машины жолооч талаас нэг залуухан бууж ирсэн. Тэр тухайн үед нэлээн согтуу байдалтай байсан. Ингээд удаагүй цагдаа болон эмнэлэг ирээд намайг аваад явсан. Эмнэлэгт очоод үзүүлтэл миний нурууны яс хугарсан байна гэсэн. Би хохиролтой холбоотой баримтуудаа гаргаж өгнө. Намайг мөргөсөн надад сүүлд хохирол болгож 530.000 төгрөг бэлнээр өгсөн. Тэр мөнгөөр нь эм тариандаа ашиглаад дуусгасан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),

 

  • Гэрч Ж.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2022 оны дүгээр сарын 01-ний өдөр хөдөөнөөс төрсөн дүү Ж.*******ийн гэр болох , тоотод очсон ом. Тухайн үед би орой нь хөдөөнөөс айраг, цагаан идээ авчирсан гээд бид хэд эхэндээ бол айраг тойруулж ууж байгаад гаднаас хүмүүс нэмэгдэж ирэхэд 2 шил Elix нэртэй архи хувааж ууцгаасан. Ингээд шөнө 03 билүү 04 цагийн үед Ж.******* бид хэдтэй хамт байсан нэг хаашаа явахаа хэлэхгүй гэрээс гараад явчихаар нь Ж.******* бид хоёр тэр д санаа зовоод түүнийг гарч хайхаар гэрээсээ гарцгаасан. Тухайн үед Ж.******* бид хоёр гарахдаа тэдний хашаанд байсан приус маркийн автомашиныг аваад, Ж.******* жолоог нь бариад би өөрөө хажууд нь суугаад явсан юм. Ингээд хэсэг нөгөө г хайж байгаад олдохгүй болохоор төвөөс нэг ундаа авчхаад буцах санаатай , худалдааны урд зогсоол дээр 05 цаг өнгөрч байх үед очсон, очоод бид хоёр машинаасаа буугаад орж нэг ундаа авчхаад буцаад машиндаа суусан, бид хоёр машинаа асаагаад ухрах гэж байхад манай машины хажуугаар хоёр хүүхэд дагуулж яваа нэг хөгшин зөрөх шиг болсон. Тэгээд Ж.******* зогсоолоос гарах гээд ухартал нөгөө хөгшин яг манай машины ард явж таараад түүнийг мөргөчихсөн үйл явдал болсон юм. Машинаас буугаад хартал машины ард нэлээн хөгшин ёолоод газар сууж байсан. Бид хоёр бол хоёулаа л бага зэргийн согтолттой байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал),

 

  • Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Анх уг машиныг бэр эгч болон төрсөн ахаасаа авчраад өөрийнхөө хашаандаа тавьсан тухайн үед буюу 2022 оны дүгээр сарын 01-ний өдөр манай эхнэр Ж.******* уг машиныг унаж ойр зуур дэлгүүр хоршоо орчхоод ирж байсан. Би бол эхнэрийгээ машин тэрэг жолоодож чаддаг гэдгийг нь мэднэ. Манай эхнэр хөдөө мал дээр байхдаа өөрөө сонирхлоороо машин бариад сурчихсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 4 дэх тал),

 

  • Гэрч Т.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уг машиныг би саяхан 2 билүү 3 сарын өмнө таньдаг найзаасаа 3.500.000 төгрөгөөр, хоорондоо аман гэрээ хийгээд худалдаж авсан. Нэрийг нь золиулж амжаагүй, миний машин байгаа юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал),

 

  • Иргэний хариуцагч Т.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Ж.*******ийн Б.а 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр надаас машиныг хэд хоног унаж хэрэглэчхээд өгье гэж хэлээд авч явсан юм. Гэхдээ надад Б.а миний машиныг унана уу, Ж.******* унана уу хамаагүй. Угаасаа би Ж.*******ийг машин тэрэг жолооддог болохыг нь мэддэг юм. Ж.*******ийн хувьд хөдөө мал дээр байхдаа мал хариулахдаа машин тэрэг өөрөө сонирхлоороо жолоодоод сурсан байна лээ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дэх тал),

 

  • Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Налайх дүүргийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2022 оны дүгээр сарын 03-ны өдрийн  450 дугаартай “Т.*******гийн биед сээрний 12, бүсэлхийн 4-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, бүсэлхийн 4-р нугалмын баруун талын хөхлөг сэртэнгийн зөрүүгүй хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 36-37 дахь тал),

 

  •  Мөрдөгчийн 2022 оны дүгээр сарын 16-ны өдрийн “ маркийн улсын дугаартай автомашины жолооч ******* овогтой ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “Жолоочид дараах зүйлийг хориглоно: a/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 10.1. “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 10.14. “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд урах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна” гэх магадалгаа (хавтаст хэргийн 40 дэх тал),

 

  • Шүүгдэгч Ж.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би 2022 оны дүгээр сарын 01-ний шөнө 22 билүү 23 цагийн үед , тоот гэртээ манайд хүмүүс ирээд хамтдаа 2 шил 0.75 литрийн Elix нэртэй архи хувааж уусан юм. Тэгсэн шөнө 04 цагийн үед гэрт хамт байсан хүмүүсийн нэг нь хэлж ярихгүй гэрээс гараад явчихаар нь санаа зовоод төрсөн эгч Ж.ын хамтаар түүнийг хайхаар нь хашаандаа байсан хадам ахын эхнэр ийн хүнээс худалдаж аваад удаагүй байгаа улсын дугаартай - маркийн машиныг нь унаад төв рүү орсон юм. Тэгээд төвөөр хэсэг тойрч байгаад ундаа авахаар , худалдааны төвийн хажууд байдаг сүлжээ дэлгүүр орж ундаа авчхаад гадаа зогсоол дээр байсан машинаа асаагаад хойшоо ухарсан чинь гадаа хамгаалагч бололтой нэг хар хувцастай ах “хөөе хүн мөргөчихлөө ш дээ” гээд орилохоор нь машинаа зогсоогоод буугаад хартал машины ард бөгс хэсэгт хөгшин миний машинд мөргүүлчихсэн газар ёолоод сууж байсан. Удаагүй цагдаа, эмнэлэг ирээд намайг болон тэр г аваад явсан. Цагдаагийн хэлтэс дээр ирээд согтолтын зэрэг хэмждэг драгер багаж үлээхэд 1,04 хувийн согтолттой байна гэж гарч ирсэн юм. Би жолооч биш, жолооны курст сурч байгаагүй, жолоодох эрхийн үнэмлэхгүй, өөрөө сонирхлоороо машин тэрэг жолоодоод сурчихсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дахь тал),

 

  • Гэмтэл согог судлалын үндэсний төвд хохирогч Т.******* нь 2022 оны дугаар сарын 02-ний өдрөөс эхлэн хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүх (хавтаст хэргийн 121-126 дахь тал), зам тээврийн осол гаргах үеийн бичлэг бүхий 1 ширхэг СД зэрэг хэрэгт авагдсан эд мөрийн баримт болон бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хоорондоо агуулгын зөрүүгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

 

Шүүгдэгч Ж.******* нь боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

            Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн  хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэж,

 

            Хүндрүүлэх бүрэлдэхүүнийг .10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн”, 2.2-т “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн” гэж тус тус заажээ.

 

            Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Налайх дүүргийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2022 оны дүгээр сарын 03-ны өдрийн 450 дугаартай дүгнэлтээр “Т.*******гийн биед сээрний 12, бүсэлхийн 4 дүгээр нугалмын их биеийн шахагдсан хугарал, бүсэлхийн 4 дүгээр нугалмын баруун талын хөхлөг сэртэнгийн зөрүүгүй хугарал гэмтэл” учирсан, уг гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болох нь тогтоогдсон байна.

 

            Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаартай тогтоолоор батлагдсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 2.5-д “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль, эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж заасан ба шүүгдэгч Ж.******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь драгер багажаар шалгахад 1,04%-ийн согтолттой гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр тогтоогдож байна.

 

            Түүнчлэн шүүгдэгч Ж.******* нь жолоочийн лавлагаа, мэдээллийн санд бүртгэлгүй болох хэрэгт авагдсан Налайх дүүргийн замын цагдаагийн албаны байцаагчийн 2022 оны дүгээр сарын 03-ны өдрийн тодорхойлолтоор тогтоогдож байх тул түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн гэж үзнэ.

 

            Шүүгдэгч Ж.******* нь Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн нь хууль бус бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, түүний үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой буюу мэдэх боломжтой атал зам тээврийн осол гаргаж, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.******* нь зам тээврийн ослыг санаатайгаар үйлдэж хүний эрүүл мэндэд хохирол учруулах санаа зорилгогүйгээр үйлдсэн гэж үзэхээр байна.

 

            Шүүгдэгч Ж.******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолооч тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсвэл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 10.14-т заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнөгэснийг тус тус зөрчиж, тээврийн  хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцон, ухрах үйлдэл хийх үедээ тухайн тээврийн хэрэгслийн араар явж байсан явган зорчигч хохирогч Т.*******г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

            Иймд шүүгдэгч Ж.*******ийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Т.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу зам тээврийн ослын дараа  шүүгдэгч Ж.******* нь эмчилгээний зардалд 530.000 төгрөгийг хохирогч Т.*******д өгсөн нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад тогтоогдсон бөгөөд харин хохирогч Т.******* нь эм тарианы зардалд баримтаар 126.930 төгрөгийг шүүхийн шатанд нэхэмжилсэн болно. 

 

            Шүүхийн шатанд гаргаж өгсөн баримтуудыг судалж үзээд хохирогч Т.*******гийн 126.930 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар 90.280 төгрөгийг нотлох баримтын шаардлага хангасан (нийт баримтаас 21 баримтыг шаардлага хангасан) гэж үзэж шүүгдэгч Ж.*******ээс гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагаас 36.650 төгрөгийг нотлох баримтын шаардлага хангаагүй буюу гэмт хэрэг болсон цаг хугацаанаас өмнөх огноотой, ахуйн зориулалттай зүйл авсан баримт гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.

 

            Шүүхээс шүүгдэгч Ж.*******ийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсны дараа шүүгдэгч нь “хохирол нөхөн төлөх үндэслэлээр ажлын 5 хоногийн завсарлага авах” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүртэл завсарлуулсан ба энэхүү хугацаанд шүүгдэгч нь хохирогч Т.*******д 100.000 төгрөгийг бэлнээр төлж хохирлыг барагдуулсан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

 

             Харин шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогч “нуруу байнга өвдөж, өвчин намдаах эм ууж байгаа” гэж мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлтэд “цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэж заасан байх тул хохирогч Т.******* нь гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Ж.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаалах ял оногдуулах, хязгаарлалтын бүсийг ны нутаг дэвсгэрээр тогтоох” гэсэн дүгнэлт,

шүүгдэгч Ж.******* нь Бага хүүхэд маань 2 сартай, тархины даралттай,  хот руу явж эмнэлэгт үзүүлэх шаардлага гардаг тул харгалзаж үзнэ үү” гэх тайлбар гаргасан бол хохирогч ямар нэгэн санал, тайлбар гаргаагүй болно.

 

            Шүүгдэгч Ж.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүх шүүгдэгч Ж.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (автомашин жолоодож ухрах үйлдэл хийх үедээ хайхрамжгүй, анхааралгүй байдлын улмаас явган зорчигчийг мөргөсөн байдал), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (нэг хүний биед хүндэвтэр хохирол учирсан, баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан, хор уршиг арилаагүй буюу хохирогч бүрэн эдгэрээгүй байдал), хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бага насны буюу 2 сартайгаас 9 хүртэлх насны 5 хүүхэдтэй) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, 1 жилийн хугацаанд Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалж, шүүгдэгч Ж.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1  дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт *******ы *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 зааснаар шүүгдэгч Ж.*******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******ийг 1 (нэг) жилийн хугацаанд Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 (нэг) хоногийг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******т оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Т.******* нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

  1. Шүүгдэгч Ж.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 (нэг) ширхэг СД-г хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ЭНХЖАРГАЛ