| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 108/2023/0042/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/44 |
| Огноо | 2023-03-28 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/44
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,
улсын яллагч Д.Аянагүл,
хохирогч Г.*******,
иргэний нэхэмжлэгч У.*******,
шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр *******,******* суманд төрсөн, *******тай, эмэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, “” ХХК-д ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт ,, тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,
******* овогт *******гийн ******* /РД: /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” гэх амралтын газарт амарч байхдаа сагсан бөмбөгийн талбайн орчимд иргэн Г.*******ийн гээгдүүлсэн Самсунг А72 загварын гар утсыг олж, улмаар бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж тухайн гар утсыг хамтран амьдрагч З.гээр дамжуулан худалдан борлуулж завшиж, бусдад 725.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 12-оос 14 цагийн орчимд “” нэртэй амралтын газар өөрийнхөө хувийн машинаар очсон. Би ажилтай байсан тул хоцорч очсон. Өдөр намайг очиход хүмүүс баяр тэмдэглээд тэмцээн ид явагдаад дуусах шатандаа орж байсан. Тэнд тэмцээндээ оролцоод, тэмцээн үзэж байгаад үдээс хойш 16-17 цагийн орчим чөлөөт цаг гарч завсарласан. Завсарлаад чөлөөт цагтай байх үедээ сагсны талбайн баруун талд идээ зассан газар луу явж байхдаа сагсны талбайн баруун талаас нэг гар утсыг олсон. Тэр гар утсыг олох үед тэнд сагс тоглож байсан гээд манай байгууллагад цуг ажилладаг залуу байсан. Тэр залуу намайг утас авахыг харсан. Би гээс энэ чиний утас уу гэж асуухад минийх биш ээ гэж хариулсан. Тэр хавьд зөндөө олон хүмүүс сууцгааж байсан. Тэнд ямар хүмүүс байсныг сайн мэдэхгүй. Би гээс л тэр гар утсыг асуусан.” гэв.
Хохирогч Г.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Утас маань олдсон болохоор надад гомдол санал алга.” гэв.
Иргэний нэхэмжлэгч У.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр миний лангуун дээр ирээд утас зармаар байна гэсэн. Тэр утсандаа гэсэн дугаар хийчихсэн байсан. Тэгээд тэр утсаар нь ярьж үзээд авахаар болоод ******** гэсэн данс руу 400.000 төгрөгийг шилжүүлсэн. Гар утсыг зарсан мөнгөө өчигдөр дансаар авсан. Одоо гомдол санал байхгүй.” гэв.
Улсын яллагч шүүх хуралдаанд шүүгдэгч Б.*******ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох байр сууринаас оролцож дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” гэх амралтын газарт амарч байхдаа сагсан бөмбөгийн талбайн орчимд иргэн Г.*******ийн гээгдүүлсэн Самсунг А-72 загварын гар утсыг олж, улмаар бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж тухайн гар утсыг хамтран амьдрагч З.гээр дамжуулан худалдан борлуулж завшиж, бусдад 725.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан “Гээгдэл эд хөрөнгө завших” гэдэгт гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа, өөрийнх нь биш гэдгийг мэдсээр байж өөрийн өмчлөл, эзэмшилд хууль бусаар авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах үйлдлийг ойлгоно.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бус ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад энэ төрлийн бусад гэмт хэргүүдэд хуваагддаг бөгөөд “Гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэл төрж, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг.
Шүүгдэгч Б.******* нь гээгдэл эд хөрөнгө болох Самсунг А72 гар утсыг өөрийнх нь биш бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж зохих байгууллага, иргэнд мэдэгдэхгүйгээр өөрийн эзэмшилд авч, худалдан борлуулсан байх ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас бусдад буюу хохирогч М.*******эд 300.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш 725.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн уг үйлдэл, хохирогч М.*******эд учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Б.*******ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Г.*******ийн гээгдүүлсэн Самсунг А72 маркийн гар утсыг 725.000 төгрөгөөр хөрөнгийн үнэлгээний байгууллага тогтоосон байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.******* нь “Гар утас маань олдож, бүрэн бүтэн хүлээж авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж, иргэний нэхэмжлэгч У.******* нь “тухайн гар утсыг худалдаж авсан 400.000 төгрөгийг өчигдөр буюу 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр дансаар шилжүүлж авсан, гомдолгүй” гэж тус тус мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Б.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд уг ялын дүгнэлттэй холбогдуулан шүүгдэгч, хохирогч нар нь санал, тайлбар гаргаагүй болно.
Шүүгдэгч Б.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (хамт олноороо салхинд гарч явахдаа бусдын гээгдэл эд зүйлийг газраас олсон) учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирлыг нөхөн төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй), хувийн байдал (гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа байдал, эрхэлсэн тодорхой ажилтай, торгох ял биелэгдэх боломжтой) зэргийг харгалзан прокурорын гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ид 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ