Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2023 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/46

 

 

2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр                   Дугаар 2023/ШЦТ/46                                         Даланзадгад сум

                                                                              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Золзаяа,

Улсын яллагч: Б.Мөнхдөл,

Шүүгдэгч: А.С,

Өмгөөлөгч: Б.Дугармаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,                  

   Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн А-ын Сд холбогдох 2228003490191 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

 

Шүүгдэгч А.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг, Оюутын 7-14 тоотод байрлах иргэн Бн өмчлөлийн худалдаа үйлчилгээний зориулалт бүхий барилгын цонхыг хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бусдад 1.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч А.Сг яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч А.С шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзав.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдөрт шилжих шөнө үйл ажиллагаа явуулахаар барьж байсан барилгын 1 ширхэг цонхыг хагалсан байсан. Энэ асуудлаар би өргөдөл өгсөн байсан юм. Тухайн үед камер ажиллахгүй байсан. Манай барилгыг барьж байсан хүнээс нэг хүн тамхи гуйхад тамхи өгөөгүй. Тэгээд уурлаад явсан гэх мэдээллээс үүдэн Сг манай байшингийн цонхыг хагалсан байх гэж бодсон.  Сг дуудаад уулзахад С өөрөө манай байшингийн цонхыг хагалсан. Манай байшингийн барилгыг барьж байсан Баатар гэх хүнтэй муудалцаад тэрнээс болоод цонхыг чинь хагалчихсан гэж хэлсэн юм. Манай барилгын цонхыг чулуу шидээд хагалчихсан байсан. Уг чулуу нь гарын эрхий хуруунаас арай том чулуу байсан. Уг чулууг нь тухайн үед үзэж байгаад хаячихсан. Манай барилгын дотор тал нь цэвэрхэн байсан бөгөөд уг чулуу нь манай байшингийн дотор талд цонхны хагархай хэсгүүдийн хамт байсан. Уг цонхыг тухайн үед нь шинээр сольсон. Уг цонх нь голдоо ямар нэгэн тасалгаа байхгүй нэг ширхэг үргэлж том цонх байсан. Уг цонх бүхэлдээ хагараад авах юмгүй болчихсон байсан учраас би өөрөө дахиж мөнгө гаргаад уг цонхны шилийг Улаанбаатар хотоос захиалж аваад сольсон. Надад одоо 1.000.000 төгрөгийн хохирол учраад байна. Би уг цонхны шилийг шинээр Улаанбаатар хотоос захиалаад сольж хийлгэхэд надаас 1 сая төгрөг гарсан. Би уг мөнгөө гэмт хэрэг үйлдсэн хүнээс нэхэмжилж авмаар байна. /хх-ийн 32-33 дахь тал/

 

Иргэний хариуцагч Ц.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: А.С нь 2001 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд миний хоёр дахь хүү болон мэндэлсэн. Төрсөн аав нь төрсөн цагаас нь тусдаа байдаг болсон. 3 сартай байхад нь тархины харвалт оноштой эмнэлэгт хэвтээд дараа нь мэнингит гэх оношоор эмнэлэгт хэвтэн 6 сар сэхээнд хэвтэж эмчлүүлсэн. Тухайн үед нугасны усыг нь 8 удаа авч байсан. Хөхөж чадахгүй гуурсаар хооллодог байсан. Баруун гар хөл нь мэдээгүй байсан. Тэгээд Улаанбаатар хотод эх нялхаст 2 сар хэвтэн эмчлүүлсэн. Өвчтэй байх үед нь аав нь хаяад явчихсан. Аав нь Хүүбаатар гэх хүн байсан. Одоо Улаанбаатар хотод өөр хүнтэй суугаад тэндээ амьдардаг юм гэсэн. С 3 нас хүртэл элгээрээ мөлхдөг хэлд ороогүй хөлд мөн ороогүй хүүхэд байсан. Хөгжил нь үеийн хүүхдүүдээсээ удаан хөгжилтэй тархины хөгжил нь үеийн хүүхдүүдээсээ удаан юм цээжилдэггүй юм. Айж сандарсан үедээ бол ярьж байгаа юмныхаа учрыг мэдэхгүй буруу зөрүү ярьчихдаг. Уурлахаараа ямар нэгэн зүйл авч шиднэ, өшиглөнө. Багтарч унах зэрэг зан ааш гаргадаг. Уурласан үедээ бол гарт таарсан зүйлээ шидчихдэг юм. Хүн өөрийг нь сайн магтаад ая эвийг нь олоод байвал инээгээд л байдаг. Зан ааш харилцаа сайтай бичиг үсэг тоо мэдэхгүй. Албан бус сургалтад суулгасан боловч ямар нэгэн зүйл ойлгохгүй хичээл үймүүлээд хүүхэд зодоод байна гэхээр нь гаргасан юм. Тухайн үед хүүхдүүд мангар тэнэг гээд уурыг нь хүргээд байсан юм билээ. Мангар тэнэг гээд уурыг нь хүргэх юм бол хэн ч байсан хамаагүй юм хум авч шидээд уурладаг. Намайг хүртэл цохьдог хүн байгаа юм. Уг нь гадуур тэнээд байдаггүй. Гэрт гэрийн ажил хийгээд байж байдаг. Үгэнд их сайн ордог ямар нэгэн муу зуршил байхгүй. Баярлах уурлах нь их хурдан хүн байгаа юм. Ямар нэгэн ажил хөдөлмөр эрхэлдэггүй юм. /хх-ийн 16 дахь тал/

 

Гэрч Ж.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манай баригдаж байгаа барилгын цонхыг хагалсан байна гэсэн. Тэгээд би гараад харсан чинь манай үйлчилгээний төвийн зориулалтаар барьж байгаа барилгын зүүн талаасаа хоёр дахь том цонхны голын том шилний гадна талын шилийг хагалсан байсан. Хэн хагалсан талаар бид нар мэдээгүй учраас би цагдаад дуудлага өгсөн. Тэгээд цонх хагалснаас хойш 3-4 хоногийн дараа манай ах Батжаргал барилгын гадаа байж байсан чинь орой харуй бүрий болж байх үед С гэх залуу байшингийн хажуугаар гарах үедээ газраас чулуу авч шидээд зангасан гэсэн. Энэ талаар Батжаргал надад дараа нь хэлээд бид нар араас нь очиж уулзахад хагалсан хүнийг нь би мэднэ 08 сарын 25-ны шөнө 00 цаг өнгөрч байхад хүн хагалчихаад явсан. Би тэр хүнийг мэднэ зааж өгнө гэж хэлээд машинд сууж явсан. Тэгээд Солонго дэлгүүрийн арын ард талд гудамжинд очоод машинаас буугаад хашаа даваад зугтаачихсан. Тэгээд тухайн үедээ бид нар туулгаад гүйцээгүй. Тэгээд тэр үед С гэдгийг мэдсэн. Тухайн үед уг нэрийг нь мэдэхгүй хоёр цагдаа хамт явж байсан. Тэр хоёр цагдаа С гэдэг хүн гэж мэдээд байсан. Тэгээд дараа нь Сг олоод цонх яг хэн хагалсан талаар асуухад би хагалчихсан юм гэсэн. Яагаад хагалсан талаар асуухад би хагалчихсан юм гэсэн. Яагаад хагалсан талаар асуухад өс санаад хагалсан гэж хэлсэн юм. Уг С гэх хүн манай дэлгүүр барилгын хажуугаар яваад барилга дээр ажиллаж байсан хүний тамхийг зөвшөөрөлгүй авч татаад хашаа руу ороод эзэнгүй байсан гэрт орж ус шанагадаж уугаад цагаан идээний дэлгүүр ороод лангуун дээр байсан цагаан идээг шууд авч идээд байсан юм билээ. Цагаан идээний дэлгүүрийн охин хөөгөөд гаргасан гэсэн. Мөн барилга дээр ажиллаж байсан ах зөвшөөрөлгүй тамхи авлаа гэж уурласан юм билээ. Тэрэнд өс санасан гэж С өөрөө хэлсэн. Тухайн үед шилний хагархай хэсэг дунд буюу цонхны гадна доод хэсэгт 3 см орчим өргөн 6-7 см урт хар саарал өнгийн хавтгүй чулуу хэвтэж байсан. Уг цонхны гадна доод талаар бол битүү цементэлсэн байсан. Цементлээд удаагүй байсан. Уг газарт тийм чулуу бол байх үндэслэл байхгүй учраас бид нар уг чулуугаар хагалсан байна гэж бодож байгаа юм. Уг цонхыг суурилуулаад 3-4 хоног болж байсан. Уг цонхыг хийлгэхийн тулд бараг 2 сарын өмнөөс захиалж хүлээж байж хийлгэсэн. Уг цонхыг Тодой гэх 89221919 дугаарын утастай хүнд захиалсан. Уг хүн Даланзадгад суманд вакум цонхны үйлдвэртэй байх. Уг хүнд захиалахдаа энгийн цагаан өнгийн цонх хийлгэхгүй бор хүрээтэй цантахгүй дуу тусгаарлагчтай тоос шороо орохгүй стандарт цонх хийлгэнэ гэж захиалахад тэр хүн Улаанбаатар хотод хийнэ. Манай аймагт уг цонхыг хийх боломжгүй хийдэг газар байхгүй гэж хэлсэн. Тэгээд Тодой Улаанбаатар хотод хийлгээд зуучлаад өгч болно гэхээр нь Тодой гэх хүнээр зуучлуулаад хийлгэсэн. Тухайн үед хоёр ширхэг цонх захиалахад 2.300.000 төгрөг болсон. Тэгээд жаахан үнэ хасчих гэж гуйсан. Тодой гэх залуу таньдаг танил нэг үеийн хүмүүс байгаа юм. Тэгээд 2 ширхэг цонхыг 1.800.000 төгрөгөөр хийлгэхээр болж Тодой гэх хүний дансанд 1.800.000 төгрөг шилжүүлээд цонхоо авсан юм. Тодой гэх хүн уг цонхыг өөрөө авчирч суулгаж өгсөн. Би 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Тодой гэх хүнд цонхны мөнгө шилжүүлсэн баримтаа гаргаж өгнө. Уг хагарсан шил нь ашиглах боломжгүй учраас авч хаясан. Тэгээд оронд яг ижил шил захиалах гэсэн чинь аймагт байхгүй байсан. Тэгээд хэрхэн яаж хийх талаар Тодойгоос асуухад цонхоо дахиж салгаад Улаанбаатар хотод уг цонхыг хийсэн газарт очиж хийлгээд вакумжуулна, өөр боломж байхгүй гэсэн. Тэгээд тухайн үед манайх ашиглалтад ороод үйл ажиллагаа явуулж эхэлсэн болохоор Тодойгоос энгийн нимгэн шилийг 230.000 төгрөгөөр худалдаж авч хийсэн. Уг шил нь өмнөх хагарсан шилнээс нимгэн чанаргүй шил байгаа. Мөн вакумжуулаагүй зүгээр л шил аваад хийсэн гэсэн үг. Анхны шинж байдалд нь оруулахын тулд цонхоо салгаад Улаанбаатар хотод авч очоод яг адилхан шил хийлгээд вакумжуулах ёстой. Харин одоо байгаа шил нь энгийн шилийг зүгээр хийчихсэн байгаа. /хх-ийн 107-108 дахь тал/

 

Гэрч Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Ж.Бд бор өнгийн рояал материалаар хоёр ширхэг вакум цонхыг 1.900.000 төгрөгөөр хийж өгсөн. Нэг цонхыг нь 950.000 төгрөгөөр хийж өгсөн. Уг цонхны хүрээ нь бор өнгийн рояал гэх энгийн цагаан хүрээнээс арай үнэтэй материалаар хийгдсэн. Уг цонхны шил нь бол энгийн цагаан шилээр хийгдсэн. Вакум цонхны шил өнгийн, хатаасан, энгийн гэсэн төрөлтэй манай үйлдвэрт хийгдэж байгаа. Бусад газруудад өөр төрлүүд байдаг байх. Манай үйлдвэрт 2022 оны 08 сарын байдлаар энгийн шил 1м2 100.000 төгрөгөөс дээш үнэтэй өнгийн шил нь 120.000 төгрөгөөс дээш, хатаасан шил нь 150.000 төгрөгөөс дээш үнэтэй байдаг. Шилнүүд зузаан нимгэнээс хамаач үнэ нь янз бүр байдаг. Ж.Бын манай үйлдвэрт хийгдсэн цонхны хагарсан шилний үнэ бол 1м2 нь 200.000 төгрөгийн үнэтэй байсан. Уг шил нь 4 мм зузаантай байсан. Би тэр талаар санахгүй байна. Би заримдаа ажил дээрээ байхгүй өөр газарт захиалгатай байдаг. Өөр газарт захиалгат ажилтай явж байх үед манай ажилчид очоод хийгээд өгдөг үе байдаг. Тухайн үед надтай яриад би хямдралтай хийгээд өгчихье гээд 260.000 төгрөгөөр дан шилний мөнгийг нь аваад ажлын хөлс авалгүй зүгээр шилийг нь хийж өгч байсан. Уг цонхыг вакумжуулаагүй зүгээр шилийг нь хийж өгч байсан. Тухайн үед 4 мм зузаантай шил хийж өгч байсан. /хх-ийн 111 дэх тал/

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 19/22/1 дугаартай дүгнэлт шинжилгээнд: А.С нь хэрэг үйлдэх үедээ болон дараа нь Р70.0 Оюуны хөнгөн хомсдол хэмээх сэтгэцийн эмгэгтэй ба тухайн үеийн харилцаанаас эмгэг бухимдалд орж гэнэтийн цонх хагалах үйлдэл хийсэн байж болно. А.Сгийн сэтгэцийн өвчин нь цаашид ямар нэгэн эмчилгээнд хамрагдах шаардлагагүй. А.С нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. А.С нь хэрэг хариуцах чадвартай. /хх-ийн 41 дэх тал/

Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 972 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Вакум цонх 1.000.000 төгрөг /хх-ийн 44 дэх тал/

Хас үнэлгээ ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1238 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: /хх-ийн 118 дахь тал/

Төрөл

Хэмжих нэгж

Тоо ширхэг

Нэгжийн үнэ төгрөг

Нийт үнэ төгрөг

Тайлбар

1

Вакум цонхны шил

м2

2

220.000

330.000

Солих/ажлын хөлс

2

Нийт үнэ төгрөг

 

 

 

330.000

 

 

Дамно ХХК-ийн 2023 оны 03 сарын 20-ны өдрийн 23-20 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: хх-ийн 139 дэх тал/

Хөрөнгийн нэр

Тодорхойлолт

Хэмжих нэгж

Үнэлэгдэх он цаг

Тоо ширхэг

Зах зээлийн бодит үнэ цэнийн суурь

Тохируулагдсан нэгж үнэ

Тохируулагдсан нэгжийн дундаж үнэ

Нийт үнэлгээний дүн

1

цонх

бор өнгийн рояал материалаар вакумжуулсан давхар шилтэй 2.1*1.63м вакум

мкв

2022.08.25

 

 

 

 

3.423

 

240.000

 

 

240.000

 

 

 

 

 

225.000

 

 

 

 

770.175

 

210.000

 

210.000

2

шил

4мм зузаантай 1*1.49м вакум цонхны хатаасан

мкв

2022.08.25

1.49

250.000

 

250.000

 

 

 

 

235.000

 

 

350150

220.000

220.000

3

Аж/хөлс

бор өнгийн рояал материалаар вакумжуулсан давхар шилтэй 2.1*1.63м вакум цонхыг сольж суурилуулах

ш

2022.08.25

1

70.000

 

63.000

 

 

 

 

 

59.000

 

 

 

59000

55.000

55.000

Шүүгдэгч А.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны зун гэрээсээ гараад төв сааданд очиж найзтайгаа уулзах гээд явж байсан. Оюутын 7 дугаар гудамжаар доошоо уруудаад явж байх үедээ барилга барьж байгаа хүн дээр очоод нэг тамхи өгчих гэсэн чинь уг хүн намайг гудамжны гуйлгачин минь гэж хэлээд тамхи өгөөгүй. Тэгээд би яваад өгсөн. Төв сааданд ирээд найз нартайгаа тааралдаад пиво уусан. Би нэг их пиво уугаагүй. Ганзориг гэдэг найзтайгаа уулзаад нэг том пиво аваад уг пивоо гурвуулаа хувааж уучихаад би эргээд гэр рүүгээ явсан. Гэртээ харих гээд явж байх замдаа өмнө нь тамхи гуйхад гуйлгачин минь гээд байсан хүний барилгын хажуугаар явсан. Би тэр хүний хэлсэн үгэнд нь гомдоод уур хүрээд байсан болохоор тухайн барилгын цонх руу нь нэг ширхэг жижиг чулуу шидсэн чинь цонх хагарчихсан. Би гэртээ хариад унтаад өгсөн. Хэд хоногийн дараа цагдаа нар ирж уулзаад байшингийн цонх хагалсан талаар асуусан. Би байшингийн цонх хагалсан талаар үнэнээ хэлсэн. /хх-ийн 36 дахь тал/

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 дахь тал/

Оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 54 дэх тал/

Нийгмийн халамжийн дэвтрийн лавлагаа /хх-ийн 63-64 дэх тал/

Эд зүйлд нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 99-103 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбар, дүгнэлтээс дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

Улсын яллагч шүүгдэгч А.Сг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг, Оюутын 7-14 тоотод байрлах иргэн Бн өмчлөлийн худалдаа үйлчилгээний зориулалт бүхий барилгын цонхыг хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бусдад 1.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Сгийн үйлдэлд 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг, Оюутын 7-14 тоотод байрлах иргэн Бн өмчлөлийн худалдаа үйлчилгээний зориулалт бүхий барилгын цонхыг хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бусдад 1.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шүүгдэгч А.Сг цагаатгаж шийдвэрлэв. Учир нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч А.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг, Оюутын 7-14 тоотод байрлах иргэн Бн өмчлөлийн худалдаа үйлчилгээний зориулалтаар баригдаж байсан барилгын цонх руу чулуу шидсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Улсын яллагч шүүгдэгч А.Сг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг, Оюутын 7-14 тоотод байрлах иргэн Бн өмчлөлийн худалдаа үйлчилгээний зориулалт бүхий барилгын цонхыг хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бусдад 1.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон гэж яллах дүгнэлт үйлдсэн байх боловч энэхүү барилга нь баригдаж байх үед буюу ашиглалтанд орж үйл ажиллагаа явуулж эхлээгүй байх үед цонхны шилийг хагалсан болох нь мэдүүлгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Улмаар иргэн Бн өмчлөлийн худалдаа үйлчилгээний зориулалтаар баригдаж байсан барилгын цонхыг хагалсны улмаас бусдад 260.0000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Улсын яллагчийн яллах талын гол нотлох баримт болох “Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 972 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Вакум цонх 1.000.000 төгрөг /хх-ийн 44 дэх тал/, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1238 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: вакум цонхны шил 330.000 төгрөг /хх-ийн 118 дахь тал/, Дамно ХХК-ийн 2023 оны 03 сарын 20-ны өдрийн 23-20 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд: бор өнгийн рояал материалаар вакумжуулсан давхар шилтэй 2.1*1.63м вакум 77015 төгрөг, 4мм зузаантай 1*1.49м вакум цонхны хатаасан шил 350150 төгрөг, вакум цонхыг сольж суурилуулах хөлс 59.000 төгрөг /хх-ийн 139 дэх тал/ гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17 дахь тал/-д 200:180 см хэмжээтэй цонхны гадна талын дан шил цөмөрсөн гэж бичигдсэн боловч шүүгдэгч А.С нь шүүх хуралдаанд 4 цонх байсан, нэг хаадаг цонхыг нь хагалсан гэх мэдүүлэг өгсөнтэй холбогдуулан шүүх хуралдааны явцад өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу үзлэг хийхээр шийдвэрлэсэн ба үзлэгийн явцад 5 тасалгаа бүхий цонх байсан ба хагарсан  гэх цонхны шилний хэмжээ 100:150 см хэмжээтэй болох нь тогтоогдсон бөгөөд 2 давхар шилний гадна талын буюу 1 давхар шил нь хагарч, дотор талын давхарга бүхий шил нь хагараагүй гэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

Шүүгдэгчийн үйлдэлтэй холбогдуулан 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн байх боловч хэрэгт авагдсан нотлох баримт болон хэрэг гарсан газар, орон байранд үзлэг хийсэн нөхцөл байдлууд хоорондоо зөрүүтэй, цонхны шилний хэмжээ, хагарсан цонхны талаарх мэдээлэл бодит байдлаас зөрүүтэй нөхцөл байдал тогтоогдсоны улмаас шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэх боломжгүй болж, шүүгдэгч А.Сгийн үйлдлийн улмаас эвдэрч гэмтсэн гэх 100:150 см хэмжээтэй 1 ширхэг цонхны шилний зах зээлийн бодит үнэлгээг тогтоох, тусгай мэдлэгийн шинжээч, эсхүл мөрдөгчийн магадлагаа зэргээр цонхны шилний онцлог, шинж чанарыг тодорхойлуулах зэрэг ажиллагааг хийлгэхээр шүүх хуралдааныг 60 хүртэл хоногийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн.

Дээрх хугацаанд Хас үнэлгээ ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1238 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 116-118 дахь тал/, Дамно ХХК-ийн 2023 оны 03 сарын 20-ны өдрийн 23-20 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /хх-ийн 139 дэх тал/-үүдийг дахин гаргуулж, хохирогч Бн эхнэр гэх Ж.Баас гэрчийн мэдүүлэг, Б гэрчийн мэдүүлэг авах ажиллагаа тус тус хийгдсэн бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт нэмж шинжлэн судлав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж хуульчилжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд ...Хохирогч хамгийн анх гэрчээр зөрчлийн шатанд мэдүүлэг өгөхдөө тухайн цонхыг 1.500.000 төгрөгөөр хийсэн гэж мэдүүлэг өгсөн. Шинжээчийн дүгнэлтээр 1.000.000 төгрөгийн үнэлгээ гарсантай танилцаад мэдүүлэг өгөхдөө 1.000.000 төгрөгөөр хийлгэсэн гэж хэлсэн. Хохирогчийн эхнэр, гэрч Баяржаргалын мэдүүлгээр 1.800.000 төгрөгөөр хийлгээд сүүлдээ 230.000 төгрөгөөр цонхоо шиллүүлсэн гэж мэдүүлсэн. Гэрч Баттогтох болох цонх хийсэн хүний мэдүүлгээр 2 цонхыг 1.900.000 төгрөгөөр хийсэн. Нэг цонхыг 950.000 төгрөгөөр хийж өгсөн гэж мэдүүлдэг. Гэрчүүдээс авсан мэдүүлгүүдэд зөрөөтэй байдлууд гараад цонхыг нь хэдэн төгрөгөөр хийгдсэн, шилийг нь хэдэн төгрөгөөр шиллэсэн нь тогтоогдохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэм буруугүйд тооцох зарчим байдаг. Энэ эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан зарчим байгаа. Тиймээс энэ зарчмыг үндэслээд хохирогчийн хохирлынх нь тал дээр эргэлзээтэй нөхцөл байдал байна. Энгийн цонхны үнэлгээгээр гаргаад 300.000 төгрөг хүрэхгүй байна. Ийм учраас миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү гэх дүгнэлт гаргав.

Улсын яллагч шүүх хуралдаанд ... Шүүгдэгч А.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг, Оюутын 7-14 тоотод байрлах иргэн Бн өмчлөлийн худалдаа үйлчилгээний зориулалт бүхий барилгын цонхыг хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бусдад 350,150 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хохирогч Б-н мэдүүлэг, эрх бүхий албан тушаалтны үнэлгээний хуудас, гэрч Баатар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хавтаст хэрэгт авагдсан эхний шинжээчийн дүгнэлтээр 1.000.000 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэлт гарсан боловч шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангаж дахин шинжилгээ хийлгэн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргаж хавтаст хэрэгт хавсаргасан. 350.150 төгрөгийн хохирол хохирогч Батмагнайд учирсан гэж үзэж байна. Мөн хохирогчид хохирол төлбөр төлж барагдуулсан зүйл байхгүй. Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь санаатай үйлдэгддэг, шүүгдэгч А.С нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээснээр төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч А.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлт гаргав.

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шинжээчийн дүгнэлтүүд нь хэргийн бодит байдалд дараах байдлаар нийцээгүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэж хуульчилжээ.

Хавтаст хэргийн 112 дугаар хуудсанд авагдсан 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Мөрдөгчийн тогтоолд “Эд зүйлийн онцлог нэр, онцлох шинж буюу 1м х 149 м хэмжээтэй вакум цонхны шил, тоо ширхэг 1, чанар хуучин” гэж тэмдэглэн үүнд үнэлгээ хийхийг “Хас үнэлгээ” ХХК-ийн шинжээчид даалгажээ.

Мөрдөгч нь шинжээчид шинжилгээ хийхийг даалгасан, Шинжээчид Эрүүгийн хуулийн 21.4 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1, 9.2, 10.11, 11.5, 16.3, 16.5, 25.1, 27.1, 27.6 дугаар зүйлд заасан эрх, үүрэг тайлбарлаж, хууль сануулах ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан байна.

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1238 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Вакум цонхны шил тоо ширхэг 2, нэгжийн үнэ 220.000 төгрөг, нийт дүн 330.000 төгрөг, солих ажлын хөлс гэх хүснэгтэд мөнгөн дүн бичигдээгүй байна.

Үүнээс дүгнэхэд мөрдөгч 1м х 1.49 метр харьцаатай вакум цонхны 1 ширхэг шилний үнэ тогтоолгохоор шинжээч томилсон байхад шинжээч нь дээрх хэмжээ бүхий 2 ширхэг шилний үнийг тогтоож, улмаар 330.000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд шүүгдэгчийн үйлдлийн улмаас 1 ширхэг шил хагарсан гэх бодит нөхцөл байдалтай нийцээгүй төдийгүй мөрдөгчийн өгсөн мэдээллийн дагуу дүгнэлтээ гаргаагүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгтШинжээч нь шүүх, прокурор, мөрдөгчийн тавьсан асуултын дагуу тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэл бүхий дүгнэлтийг бичгээр гаргана” гэж заасантай нийцээгүй гэж үзэж шүүх уг шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй нөхцөл байдал бий болов.

Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “Хас үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1238 дугаартай шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч 2023 оны 03 сарын 02-ны өдөр хяналтын прокурорт хүсэлт гаргаснаар 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 06 дугаартай “Дахин шинжилгээ хийлгэх тухай” прокурорын тогтоол гарчээ.

Прокурорын тогтоолын 2.1-т “Иргэн Бн өмчлөлийн худалдаа үйлчилгээний зориулалт бүхий барилгын бор өнгийн рояал материалаар вакумжуулсан давхар шилтэй 2.10 м өргөнтэй, 1.63м өндөртэй вакум цонхны зах зээлийн үнэлгээг 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар ямар үнэтэй эсэх,

2.2-т 4мм зузаантай 1 метрийг харьцах 1.49 сантиметрийн хэмжээтэй вакум цонхны хатаасан шилний үнэ 2022 оны 08 дугаар сарын 25-н өдрийн байдлаар ямар үнэтэй эсэх,

2.3-т  Бор өнгийн рояал материалаар вакумжуулсан давхар шилтэй 2.10 метр 1.63 метр өндөртэй вакум цонхыг сольж суурилуулахад ажлын хөлс, материалын зардал нь 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар ямар үнэтэй эсэх гэсэн асуултуудыг шинжээчид тавьжээ.

 

Прокурорын тогтоолоор шинжээчид тавигдсан асуултуудын 2.1, 2.3 дахь асуултууд нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолгүй, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг тогтооход чиглэсэн асуултууд биш ба тогтоолын 2.2 дахь асуулт нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтооход ач холбогдол бүхий асуулт байх боловч хэргийн хүрээнд тогтоогдоогүй нөхцөл байдал буюу уг цонхны шилийг “хатаасан шил” байсан мэтээр буруу ойлголтыг шинжээч нарт өгч, улмаар шинжээч нар нь прокурорын энэхүү асуултын дагуу 100:150 см хэмжээтэй цонхны хатаасан шилний үнийг тогтоож дүгнэлт гаргажээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Бн эхнэр гэх Ж.Бын мэдүүлэгт: ...Тодой гэх хүнээр зуучлуулаад хийлгэсэн. Тухайн үед хоёр ширхэг цонх захиалахад 2.300.000 төгрөг болсон. Тэгээд жаахан үнэ хасчих гэж гуйсан. Тодой гэх залуу зүс таньдаг танил нэг үеийн хүмүүс байгаа юм. Тэгээд 2 ширхэг цонхыг 1.800.000 төгрөгөөр хийлгэхээр болж Тодой гэх хүний дансанд 1.800.000 төгрөг шилжүүлээд цонхоо авсан юм. /хх-ийн 108 дахь тал/,

 

Гэрч Б мэдүүлэг авсан тэмдэглэлд: Асуулт: Та 2022 оны 07, 08 дугаар сард Ж.Б гэх хүнд вакум цонх хийж өгсөн үү? Хэрэв хийж өгсөн бол ямар материалаар ямар цонх хэдэн төгрөгөөр хийж өгсөн талаар мэдүүлнэ үү?

 

Хариулт: Ж.Бд бор өнгийн рояал материалаар хоёр ширхэг вакум цонхыг 1.900.000 төгрөгөөр хийж өгсөн. Нэг цонхыг нь 950.000 төгрөгөөр хийж өгсөн. Уг цонхны хүрээ нь бор өнгийн рояал гэх энгийн цагаан хүрээнээс арай үнэтэй материалаар хийгдсэн. Уг цонхны шил нь бол энгийн цагаан шилээр хийгдсэн. Вакум цонхны шил өнгийн, хатаасан, энгийн гэсэн төрөлтэй манай үйлдвэрт хийгдэж байгаа. Шилнүүд зузаан нимгэнээс хамаарч үнэ нь янз бүр байдаг. Ж.Бын манай үйлдвэрт хийгдсэн цонхны хагарсан шилний үнэ бол 1м2 нь 200.000 төгрөгийн үнэтэй байсан. Уг шил нь 4 мм зузаантай байсан. ...Тухайн үед надтай яриад би хямдралтай хийгээд өгчихье гээд 260.000 төгрөгөөр дан шилний мөнгийг нь аваад ажлын хөлс авалгүй зүгээр шилийг нь хийж өгч байсан. Уг цонхыг вакумжуулаагүй зүгээр шилийг нь хийж өгч байсан. Тухайн үед 4 мм зузаантай шил хийж өгч байсан /хх-ийн 111 дэх тал/ гэх ба үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа өгсөн гэрчийн мэдүүлэгт тухайн цонхны шил нь “энгийн шил” байсан төдийгүй 260.000 төгрөгөөр цонхыг шиллэж, бүрэн бүтэн болгосон талаар мэдүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана”, мөн хуулийн 16.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шинжээчийн хэд хэдэн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа гарсан тохиолдолд эдгээрийг шүүхээр хянан хэлэлцэж, алийг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан бөгөөд шүүх “Хас үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1238 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 116-118 дахь тал/, “Дамно” ХХК-ийн 2023 оны 03 сарын 20-ны өдрийн 23-20 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /хх-ийн 139 дэх тал/-үүдийг дээр дурдсан үндэслэлээр шүүх зөвшөөрөх боломжгүй  байх тул дээрх шинжээчийн дүгнэлтүүдийг нотлох баримтаар тооцохгүй байхаар шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлын талаар хуульчилсан ба гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоох зорилгоор мөрдөгч болон прокурорын мөрдөн шалгах ажиллагааны явцад  хийсэн шинжээч томилж гаргасан шинжээчийн дүгнэлтүүдийг шүүх хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 15 дахь хэсэгт “Хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ” гэж хуульчилсны дагуу “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоох”-доо шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт болох гэрч Д.Бын мэдүүлэг /хх-ийн 110-111 дэх тал/-ийг шүүх нотлох баримтаар үнэлж, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг гэрчийн дараах мэдүүлгийг үндэслэн тогтоох боломжтой гэж үзэв.  

 

Гэрч Бнь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүн төдийгүй, энэ хэрэгт хувийн сонирхолгүй, тухайн баригдаж байгаа барилгын бүхий л цонхыг хийж өгсөн, хагарсны дараа дахин шиллэж өгөх үйлчилгээ үзүүлсэн этгээд болох нь гэрч Ж.Бын мэдүүлгээр давхар тогтоогдож байх тул энэхүү гэрчийн мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.   

 

Гэрч Д.Бын мэдүүлэгт: “...Ж.Бд бор өнгийн рояал материалаар хоёр ширхэг вакум цонхыг 1.900.000 төгрөгөөр хийж өгсөн. Нэг цонхыг нь 950.000 төгрөгөөр хийж өгсөн. Уг цонхны хүрээ нь бор өнгийн рояал гэх энгийн цагаан хүрээнээс арай үнэтэй материалаар хийгдсэн. Уг цонхны шил нь бол энгийн цагаан шилээр хийгдсэн. Вакум цонхны шил өнгийн, хатаасан, энгийн гэсэн төрөлтэй манай үйлдвэрт хийгдэж байгаа. Бусад газруудад өөр төрлүүд байдаг байх. Манай үйлдвэрт 2022 оны 08 сарын байдлаар энгийн шил 1м2 100.000 төгрөгөөс дээш үнэтэй өнгийн шил нь 120.000 төгрөгөөс дээш, хатаасан шил нь 150.000 төгрөгөөс дээш үнэтэй байдаг. Шилнүүд зузаан нимгэнээс хамаарч үнэ нь янз бүр байдаг. Ж.Бын манай үйлдвэрт хийгдсэн цонхны хагарсан шилний үнэ бол 1м2 нь 200.000 төгрөгийн үнэтэй байсан. Уг шил нь 4 мм зузаантай байсан. ...Тухайн үед надтай яриад би хямдралтай хийгээд өгчихье гээд 260.000 төгрөгөөр дан шилний мөнгийг нь аваад ажлын хөлс авалгүй зүгээр шилийг нь хийж өгч байсан. Уг цонхыг вакумжуулаагүй зүгээр шилийг нь хийж өгч байсан. Тухайн үед 4 мм зузаантай шил хийж өгч байсан /хх-ийн 111 дэх тал/ гэснээр шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид 260.000 төгрөгийн хохирол учирч, 260.000 төгрөгөөр цонхоо шиллэж бүтэн болгон хэвийн байдалд нь оруулсан болох нь тогтоогдож байна.

 

Иймд шүүх шүүгдэгч А.Сг  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг, Оюутын 7-14 тоотод байрлах иргэн Бн өмчлөлийн худалдаа үйлчилгээний зориулалтаар баригдаж байсан барилгын цонхыг хагалсны улмаас бусдад 260.0000 төгрөгийн хохирол учруулсан байна гэж дүгнэв.

 

Хохирогч Б: Уг цонхыг тухайн үед нь шинээр сольсон. Уг цонх нь голдоо ямар нэгэн тасалгаа байхгүй нэг ширхэг үргэлж том цонх байсан. Уг цонх бүхэлдээ хагараад авах юмгүй болчихсон байсан учраас би өөрөө дахиж мөнгө гаргаад уг цонхны шилийг Улаанбаатар хотоос захиалж аваад сольсон. Надад одоо 1.000.000 төгрөгийн хохирол учраад байна. Би уг цонхны шилийг шинээр Улаанбаатар хотоос захиалаад сольж хийлгэхэд надаас 1 сая төгрөг гарсан. Би уг мөнгөө гэмт хэрэг үйлдсэн хүнээс нэхэмжилж авмаар байна. /хх-ийн 32-33 дахь  тал/ гэх мэдүүлэг өгсөн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй ба хохирогчийн энэхүү мэдүүлэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар үгүйсгэгдэж байна.

 

Үүнд: Хохирогч хагарсан цонхоо голдоо ямар нэг тасалгаагүй, нэг том цонх байсан гэж мэдүүлсэн ба шүүх хуралдааны явцад үзлэг хийсэн тэмдэглэл болон  2023 оны 2-р сарын 5-ны өдөр мөрдөгчийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч нарын мэдүүлгээр уг цонх нь 5 хэсэг бүхий тасалгаатай цонх болох нь тогтоогдсон, түүний нэг тасалгааны нэг давхар шилийг хагалсан болох нь хөдөлбөргүй тогтоогдсон ба цонхны хүрээ болон бусад 4 тасалгаа бүхий цонхны шилийг эвдсэн гэмтээсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Иймд хохирогч Н.Баярмагнайгийн мэдүүлгийг үндэслэн гэмт хэргийн хохирлын хэмжээг тогтоож, улмаар энэхүү мэдүүлгийг үндэслэн 1.000.000 төгрөгийн хохирол учирсан талаархи шинжээчийн дүгнэлт гарсан ба эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа гэмт хэрэг гарсан газарт хэргийн газрын үзлэг хийгээгүй орхигдуулсан, зөрчлийн хэрэг үүсгэн шалгах явцдаа хохирогчийн аман мэдүүлгээр гар зураг зурсан нь хагарсан цонхны бодит байдлаас зөрүүтэй, тасалгаагүй нэг том цонх мэтээр гар зураг зурсан зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлд хамаарч байх бөгөөд хохирогчийн мэдүүлэгт хөтлөгдөж, таамаглалд үндэслэн нотлох баримтыг хууль бусаар цуглуулж, бэхжүүлсэн гэх Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан шинж тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т “"бага хэмжээний хохирол" гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгохоор хуульчилсан бөгөөд бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй талаар хууль тогтоогч тайлбарлажээ.

 

Иймд шүүгдэгч А.Сгийн үйлдлийн улмаас хохирогч Бд гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс доош хэмжээний хохирол учирсан болох нь гэрч Д.Баттогтохын мэдүүлэг /хх-ийн 111 дэх тал/-ээр тогтоогдож байна гэж шүүх үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж хуульчилсан тул шүүх гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг гэрч Д.Баттогтохын мэдүүлгийг үндэслэн тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр шүүгдэгч А.Сгийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч А.Сг цагаатгаж шийдвэрлэв.

 

Өөрөөр хэлбэл шүүх гэмт хэргийн хохирол хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх үүрэгтэй ба мэдүүлгийн нотлох баримтад дурдсан “цонхыг зайлшгүй салгаж авч явах шаардлагатай байсан, цонхыг салгаж бүгдийг шиллэсэн тохиолдолд 1.000.000 төгрөгийн зардал гарах байсан, зөвхөн Улаанбаатар хотод шиллэх боломжтой” гэх мэт мэдээлэл, таамаглалд үндэслэн бодит хохирлыг тогтоох үндэслэлгүй бөгөөд энэ гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол 260.000 төгрөг болох нь тогтоогдсон гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1.1-д заасны дагуу шүүх хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцаана” гэж хуульчилжээ.

 

Шүүх шүүгдэгчийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул зөрчил шалган шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шүүгдэгч А.Сд холбогдох хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах нь зүйтэй байна.

 

Өмгөөлөгч Б.Дугармаа шүүх хуралдаанд “Хачиг хайрхан” ХХК-ийн тодорхойлолт, “Армаан говь” ХХК-ийн тодорхойлолт, Үнийн саналын маягт зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулах хүсэлт гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх нотлох баримтуудыг мөрдөгчид гарган өгч, улмаар мөрдөгч хэрэгт хавсаргаж, тодорхойлолтуудтай  холбоотой тодорхой гэрч асуулгах, мэдүүлэг, тайлбар авах зэрэг ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан тохиолдолд шүүх нотлох баримтаар үнэлэх боломжтой ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 10, 11 дэх хэсэгт заасан журмын дагуу явагдаагүй гэж үзэн, тодорхойлолт дангаараа нотлох баримт болохгүй гэж үзэв.

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 19/22/1 дугаартай дүгнэлт шинжилгээнд: А.С нь хэрэг үйлдэх үедээ болон дараа нь Р70.0 Оюуны хөнгөн хомсдол хэмээх сэтгэцийн эмгэгтэй ба тухайн үеийн харилцаанаас эмгэг бухимдалд орж гэнэтийн цонх хагалах үйлдэл хийсэн байж болно. А.Сгийн сэтгэцийн өвчин нь цаашид ямар нэгэн эмчилгээнд хамрагдах шаардлагагүй. А.С нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. А.С нь хэрэг хариуцах чадвартай /хх-ийн 41 дэх тал/ гэх дүгнэлттэй холбогдуулан түүний эх Ц.Аыг мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагчаар тогтоон улмаар шүүх хуралдаанд иргэний хариуцагчаар оролцуулсан ба шүүх хуралдаан 60 хоног хойшлуулсан хугацаанд буюу 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр иргэний хариуцагч Ц.А нас барсан болох нь өмгөөлөгчийн шүүхэд ирүүлсэн “Нас барсны гэрчилгээ”-ний хуулбар болон хуралдааны тов мэдэгдэх хуудасны тэмдэглэлээр тус тус тогтоогдсон тул шүүх хуралдааныг иргэний хариуцагчгүйгээр өмгөөлөгчийн туслалцаатайгаар үргэлжлүүлсэн болно.

 

Шүүгдэгч А.Сгийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

А.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б 1.000.000 төгрөг нэхэмжилсэн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг тус тус дурдаж, А.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид 260.000 төгрөгийн хохирол учирсан гэж шийдвэрлэсэн ба зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх явцад энэхүү хохирлыг төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5, 6 дахь хэсэг, 36.9 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т овгийн А-ын Сгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч А.Сг цагаатгаж, шүүгдэгч А.Сд холбогдох хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.

2. Шүүгдэгч А.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

3. Шүүгдэгч А.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  хохирогч Б 1.000.000 төгрөг нэхэмжилсэн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн цагаатгах тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ДЭЛГЭРМАА