Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 103/ШШ2019/00364

 

 



 

 

2019 9 25 103/ШШ2019/00364

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн 3 дугаар хороонд байрлах, ******* дулааны станц ТӨХК-д холбогдох тэтгэмжийн зөрүү 5.501.310 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.*******, хариуцагч ******* дулааны станц ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.*******, нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ******* дүүргийн иргэн Ц.******* миний бие ******* Дулааны Станц ТӨХКомпани түлшний машинчаар ******* жил 6 сар ажиллаж 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр тус байгууллагын захирлын Б/22 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарсан билээ. Манай байгууллагаас намайг тэтгэвэрт гарахад ******* Дулааны Станц ТӨХК болон Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын хооронд байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.15 дахь хэсэгт заасныг баримтлан 16.617.090 төгрөгний 1 удаагийн буцалтгүй тэтгэмж олгосон болно. Энэхүү тэтгэмжийг олгохдоо салбарт мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Монгол Улсын хэмжээнд мөрдөгдөж буй Эрчим хүчний салбарын 2017-20******* оны хамтын хэлэлцээрийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт зааснаар 384.000 төгрөгөөр бодож олгосон. Манай салбарт урьд нь мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 384.000 төгрөгийг дээрх хамтын гэрээний 6.15 дахь заалтын дагуу 2 дахин нэмэгдүүлж 768.000 төгрөгийг миний ажилласан жил болох *******.6 жилд үржүүлэн олгосон байгаа юм. Гэтэл улсын хэмжээнд 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ МУ-н Засгийн газрын шийдвэрээр 320.000 төгрөг болсон бөгөөд энэ нь манай салбарт мөрдөгдөж буй хамтын гэрээний 3.1.2 дахь заалтын дагуу 1.6 дахин өссөн дүнгээр 512.000 төгрөг болох буюу манай салбарын хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 512.000 төгрөг болсон гэсэн үг юм. Миний бие 2019 оны 01 дүгээр сарын 28-ний өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан тул шинээр тогтоосон тарифаар буюу 512.000 төгрөгөөр тэтгэвэрт гарч буй ажилтанд тэтгэмж олгох журмын дагуу энэ үнийг 2 дахин нэмэгдүүлж 1.024.000 төгрөгийг *******.6 жилд үржүүлэн 22.1*******.400 төгрөгний тэтгэмж авах ёстой гэж үзэж байгаа. Ингэхлээр байгууллага надад 5.501.310 төгрөг дутуу олгосон байна. Энэхүү тооцоог би гаргаж байгууллагын даргад уламжлан дутуу олгосон тэтгэмжийн мөнгийг нөхөн олгож өгнө үү гэж өргөдөл гаргасан боловч боломжгүй гэсэн хариу өгсөн болно. Иймээс иргэн надад хууль тогтоомж, хамтын гэрээний дагуу олгох ёстой байсан тэтгэмжийн мөнгөний зөрүү болох 5.501.310 төгрөгийг ******* Дулааны Станц ТӨХКомпаниас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч ******* дулааны станц ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол улсын Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоосон хуулийн 5.3 дугаар зүйлд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах салбарын байгууллагууд харилцан тохиролцож, салбарын болон салбар дундын хэлэлцээрээр энэ хуулийн 5.1-д заасан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос тогтоосон хэмжээнээс нэмэгдүүлэн тогтоож болно гэж заасан байдаг. Үүний баримтлан 2017-20******* оны хамтын хэлэлцээрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 384.000 төгрөгөөр тооцож, 16.617.090 төгрөг Ц.*******д нэг удаагийн буцалтгүй тусламж олгосон. Энэ нь Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, 2017-20******* оны хамтын хэлэлцээрийн заалтыг үндэслэж гаргасан. Хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй байхгүй. Энэ зарчмаар тэтгэвэрт гаргасаар ирсэн. Нэхэмжлэгч талаас БЗӨБЦТС ТӨХК-ийн газрын ажилтны ажлаас чөлөөлсөн тушаалыг ирүүлсэн нь нотлох баримтын хувьд ач холбогдолгүй гэж үзэж байна. Учир нь Эрчим хүчний салбар хамтын хэлэлцээрийн тарифыг мөрддөг. БЗӨБЦТС ТӨХК-ийн газрын шийдвэрийг манайх барина гэсэн үг биш. Манай ажилчид бусад байгууллагуудтай их барьцдаг. ******* ХК бол уул уурхайн яаманд харьяалагддаг, тэтгэмж нь ч өөр гардаг. Хариу тайлбар дээр техникийн алдаа гаргаж Эрчим хүчний салбарын 2017-20******* онд мөрдөх хамтын хэлэлцээр гэхийг 20*******-2019 гэж буруу бичсэнийг залруулж байна. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт тогтоолоор Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 320.000 төгрөг болгосон. Гэхдээ энэ нь бүх төрлийн тэтгэвэр, тэтгэмжид шууд хамааралтай биш. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт тогтоол, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоосон хууль улс орон даяар мөрдөгдөж байгаа. Үүнийг тэтгэвэр тэтгэмж олгохдоо заавал баримтална гэсэн юм байхгүй. 2017-20******* оны хамтын хэлэлцээрт 1.6 хүртэл хувиар гэж байгаа. Хүртэл гэдэг нь 1.2 хувиар ч олгож болохоор байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* нь ******* дулааны станц ТӨХК /төрийн өмчит хувьцаат компани/-нд холбогдуулан тэтгэмжийн зөрүү 5.501.310 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч ******* дулааны станц ТӨХК нь Ц.*******г 2019 оны 1 сарын 28-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх үед Эрчим хүчний салбарын 2017-20******* онд мөрдөх хамт / тариф/-ын хэлэлцээр мөрдөгдөж байсан тул тэтгэмжийн зөрүү олгох боломжгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ц.******* нь ******* дулааны станц ТӨХК-нд түлшний машинчийн ажил албан үүргийг гүйцэтгэж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох болзол шаардлагыг хангасан учир тус байгууллагын захирлын 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/22 дугаартай тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Эрчим хүчний салбарын 2017-20******* онд мөрдөх хамт /тариф/-ын хэлэлцээрийн 3 дугаар зүйлийн 3.1.2, ******* дулааны станц ТӨХК-ийн Захиргаа-Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд 20*******-2019 онд байгуулсан хамтын гэрээний 6.15-д тус компанид ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарахаар ажлаас чөлөөлөгдсөн хүнд эрчим хүчний салбарт ажилласан бүх жилийг оролцуулан жил тутамд салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр тооцож нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгоно гэж заасны даруу Ц.*******д 20******* онд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг /240.000x1.6=384.000/ хоёр дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 16.617.090 төгрөгийг буцалтгүй тэтгэмж болгон олгожээ. Дээрх хэмжээний тэтгэмжийг олгох үед буюу нэхэмжлэгчийг өндөр насны тэтгэвэрт гарах үед тус байгууллагад 2017-20******* оны Эрчим хүчний салбарын хамт /тариф/, хэлэлцээрийг мөрдөж байсан, 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 2019-2020 оны хамт /тариф/ хэлэлцээрийг баталж мөрдөж эхэлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

2017-20******* оны хамтын хэлэлцээрийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д Эрчим хүчний салбарын аж ахуйн нэгж байгууллагуудын ажилтнуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.6 дахин өсгөн бодохоор заасан. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 20******* оны 8 сарын 19-ний өдрийн 05 дугаартай тогтоолоор Улсын хэмжээнд мөрдөгдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн сард 320.000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон байхад хариуцагч нь манай байгууллага уг тогтоолыг заавал дагаж мөрдөх шаардлагагүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Эрчим хүчний салбарын 2017-20******* оны хамтын хэлэлцээрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцохоор тусгасан атлаа 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320.000 төгрөгөөр тооцоогүй, 2019-2020 оны хамтын хэлэлцээр батлагдаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн эрх ашгийг дордуулж 2017-20******* оны хамтын хэлэлцээрийг баримталж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240.000 төгрөгөөр тооцож тэтгэмж олгосон нь хуульд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

Иймд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь улсын хэмжээнд 2019 оны 1 сарын 1-ний өдрөөс 320.000 төгрөг болсон байх тул /320.000x1.6=512.000/, 512.000x2=1.024.000 ажилласан жил болох *******.6 жилд үржүүлэхэд 22.1*******.400 төгрөг авах ёстой. Үүнээс нэхэмжлэгчид олгосон тэтгэмж 16.617.090 төгрөгийг хасч зөрүү 5.501.310 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн ******* зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 2 сарын 20-ны өдрийн Б/46 дугаартай Б.Гантуяад тэтгэмж олгох тухай тушаал нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй учир нотлох баримтаар үнэлээгүй болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 1******* дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Хөдөлмөрийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* дулааны станц ТӨХК-иас тэтгэмжийн зөрүү 5.501.310 /таван сая, таван зуун нэг мянга, гурван зуун арван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* овогт ******* *******д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102.971 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* дулааны станц ТӨХК-иас 102.971 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.*******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ