Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
Хэргийн индекс | 103/2019/00238/И |
Дугаар | 103/ШШ2019/00376 |
Огноо | 2019-09-27 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 103/ШШ2019/00376
2019 9 27 *******3/ШШ2019/00376
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Гомдол гаргагч: ******* дүүргийн 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* гомдолтой,
*******иуцагч: ******* ХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай гомдлыг 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч П., гомдол гаргагчийн өмгөөлөгч Н., хариуцагч ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Гомдол гаргагч П. шүүхэд гаргасан гомдолдоо: Би 1998 оны 12 дугаар сараас 2002 оны 6 дугаар сар хүртэл ******* ХК-ийн Санхүү, эдийн засгийн хэлтэст цалин хөлсний нягтлан бодогч, авлагын нягтлан бодогч бөгөөд нүүрсний борлуулалтын менежер, энэ хугацаанд Дэлхийн банкны нүүрс төсөлд ажиллаж байсан. 2006-2012 онд Эрдэс баялаг, Эрчим хүчний яаманд хэрэгжсэн Дэлхийн банкны Хөдөөгийн цахилгаан хангамжид сэргээгдэх эрчим хүчийг ашиглах төсөл-д нягтлан бодогч эдийн засагч, санхүүгийн мэргэжилтэн, 2012-2015 онд - ТӨҮГ-т Санхүү, захиргаа хариуцсан орлогч захирал, 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдрөөс ******* ХК-ийн Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн газарт Худалдааны ахлах менежерээр 2019 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүртэл ажилласан. Намайг ******* ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн Б/71 тоот тушаалаар Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн газрын ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн гэсэн шалтгаанаар ажлаас халаад байна. Миний бие ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн зүйл байхгүй бөгөөд намайг өрөөндөө байхад хэн нэгэн этгээд зохион байгуулалттайгаар урьдаас төлөвлөж байгаад хажууд минь зориуд архины шил оруулж нууцаар зураг авч түүнийгээ эвлүүлэг хийх замаар тус зургийг Ардын Нам, Хяналтын Ерөнхий Хороонд гаргасан ор үндэсгүй гүтгэн гүжирдэж бичсэн мэдээлэлдээ нотлох баримт болгон хавсаргаж өгсөн байна. Уг зургийг хэзээ, хэн авсан болохыг мэдэхгүй байна. Миний нэр төрийг унаган МАН-ын Хяналтын Ерөнхий хороонд уг зургийг өгч ажлаас халуулсанд гомдолтой байна. Мөн компанийн удирдлагын зүгээс уг үйл явдал хэдийд болсон, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгаж нягтлалгүй намын байгууллагад очсон ямар ч баталгаа, нотолгоогүй мэдээллээр ажлаас халсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Компанийн удирдлага болон намайг шууд удирддаг албан тушаалтны нэр дээр миний ажил байдлын талаар ямар нэгэн санал, гомдол ирээгүй, ******* ХК-ийн Улаанбаатар хот дахь үйл ажиллагаа, удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд нь чанартай сайн гүйцэтгэж ирсэн гэж үзэж байна. Энэ үйл явдал нь Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт заасан гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэсэн суурь зарчмыг зөрчиж, иргэн миний өнөө болон ирээдүйн ажил хэргийн нэр төрийг хамт олны дотор болон олон нийтэд гутаан доромжилсон үйлдэл боллоо гэж үзэж байгаа тул уг зургийг тарааж, үндэслэлгүй мэдээлэл бичсэн этгээдийг олж Зөрчлийн тухай хуулийн 6.21-д заасны дагуу зохих хариуцлага тооцуулж, Иргэний хууль болон бусад хуулийн дагуу нэр төрөө сэргээлгэх болно. Иймд намайг ******* ХК-ийн Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн газарт Худалдааны ахлах менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговорыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.
Гомдол гаргагч П. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Ардын Намын хяналтын ерөнхий хорооны тогтоолоор дүгнэлт, зураг гэсэн хоёр зүйлээр намайг буруутгасан. Хяналтын хорооны дэд дарга буюу Ёс зүйн хорооны дэд дарга , гишүүн , тэмдэглэл хөтөлсөн нартай гэрчийн мэдүүлгийг Сүхбаатар дүүргийн шүүх дээр өгсөн. Хурал дээр Ардын Намын нөхдүүд буюу хуралд орсон хүмүүс тэмдэглэл дээр гарын үсэг зурж баталгаажуулаагүй, өөрсдөө ч танилцаагүй гэдгээ зарим нэг нь хүлээн зөвшөөрсөн. ******* хувьд өргөдөл гомдол ирсний дагуу хурлаар оруулсан. Тэр гомдол нь шүүх дээр ч ирээгүй, би өөрөө танилцаагүй, танилцуулах боломжгүй гэж өөрсдөө хэлсэн. Юуг үндэслэж, намайг буруутгаж байгаа нь ойлгомжгүй байна. Намын зүгээс ажлаас хал гэсэн чиглэл огт өгөөгүй, хурлаар сахилгын арга хэмжээ авсан гэсэн тайлбар өгсөн. ******* ХК-ийн захирлын тушаал юуг үндэслэж гарсан нь тодорхой бус, ойлгомжгүй байна. Намайг захирлын зөвлөлийн хурлаар оруулаагүй, ажилдаа ямар нэгэн дутагдал гаргаагүй, ажлаа зүгээр хийж байхад халах тухай тушаал гаргасныг эс зөвшөөрч шүүхэд хандсан. ******* зөвлөхийн үгийг сонслоо. Жаахан баримттай юм ярих хэрэгтэй. 1200 уурхайчдын нэрийг барьж болохгүй, ганц хоёр дарга руу ярих нь ярьсан гэхдээ ажлын талаар ярьсан. Чам руу бол яриагүй шүү баримтаа гаргаад ир. Хэрлэнчимэг дарга руу ярих нь ярьсан, ажлын бус цагаар ажлын тухай л ярьсан. ******* ХК-ийн ажлыг сайжруулах талаар ярьсан. ардын нам болон захирлын зөвлөл ямар баримт үндэслэж, ажлаас халсан, үүнийг юугаар нотолж байгаа юм, хүн дарамталж, хүнтэй зүй бус харьцсан, агсам согтуу тавьсан талаарх баримт байхгүй. Намын зөвлөл хуралдсан, хөтөлсөн тэмдэглэл гээд бүх юм бүрдэж байж, би яллуулмаар байна. Юу ч байхгүй хоосон юмны өөдөөс хашгираад л, баахан хуулийн заалт барьж болохгүй. Шүүх үнэн зөвийг тогтоож өгөх байх, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
*******иуцагч ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Уг хөдөлмөрийн маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 буюу хөдөлмөрийн гэрээний тухайлсан заалтыг ноцтой зөрчсөн гэж ажлаас халсан. гэрч нарын мэдүүлгийг дурдаж байна. Ажлаас хал гэсэн чиглэл өгөөгүй гэдэг. Миний санаж байгаагаар дарга тэгж хэлж байсан, гэхдээ энэ бол үйл явдал, үүнийг тогтоосон. Өргөдлийг надад ч харуулаагүй, би ч бас хармаар л байсан, учир нь намын дотоод журамд байдаг. Мөн мэдээлэл өгсөн хүний аюулгүй байдал, тэдний нууцыг хадгалж, хамгаалах нь гишүүдийн ёс зүйтэй холбоотой. Дээрх 3 хүнийг гэрчээр асуулгах хүсэлт хариуцагч талаас гаргасан. Нэхэмжлэгч талаас сая хэлсэн тайлбартаа дээрх гэрч нараар гарын үсэг зуруулаагүй гэж маргасан учраас гэрчийн мэдүүлэг авахуулах зайлшгүй шаардлага гарсан. Гэрч нарт Эрүүгийн хуульд заасан хууль сануулж мэдүүлэг авдаг учраас нотлох баримтаар гэрчийн мэдүүлэг үнэлэгдэх боломжтой. Ёс зүйн хорооны дарга , тэмдэглэл үйлдсэн Дариймаа, гишүүн нараас гэрчийн мэдүүлэг авахуулсан. Үнэхээр энэ үйл явдал болсон уу, тэмдэглэл хөтөлсөн Дариймаа байсан уу гээд үйл явдлыг тогтоолгох зорилгоор мэдүүлэг авахуулсан. Ажлаас халах гэсэн чиглэл өгөөгүй ч гэлээ, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 40.2-д заасан фактыг намын дэргэдэх ёс зүйн хороо илрүүлсэн, энэ талаар уурхайчид бүгд мэдсэн. ******* ХК-ийн 1124 ажилчдын 70 хувь нь эрчүүд ажилладаг. 1990-2000 оны дунд үе хүртэл уурхайчдын дунд архидалт их байсан. Сүүлийн үед хууль болоод бусад аргаар хүчтэй тэмцсэний үндсэн дээр ******* ХК-нд архитай холбоотой асуудал харьцангуй бага болсон. Архитай холбоотой маргаан дээр хөдөлмөрийн гэрээг шууд цуцалдаг байсан. Нэхэмжлэгч П.г сайн мэднэ, ажилдаа маш сайн, нэг л асуудал байдаг ёс зүйн хувьд ялангуяа ажлын цагаар ажлын байран дээр архи согтууруулах ундаа хэрэглэдэг. Архи хэрэглэсэн үедээ эрх бүхий албан тушаалтан руу дандаа утсаар залгаж, агсам согтуу тавьдаг, над руу хүртэл нэг бус удаа залгаж байсан. Энэ гомдлыг ******* ХК-иас гаргаагүй, намын хорооноос ийм асуудал болсон. , гүйцэтгэх захирал хоёрын дунд бие биенээ үзэж чадахгүй байхаар тийм байдал дээрээ тулаагүй. Яалт ч үгүй ийм асуудал болсон, уурхайчдын сонорт хүрсэн учраас зүйлчлэлийн хувьд хөдөлмөрийн гэрээний 40.1.4 дэх хэсэгт зааснаар ажлаас халах шийдвэр гаргахаас өөр арга байгаагүй. улсын Ерөнхий сайд болон намаас ч албан даалгавар гарсан. Ажлын байрандаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэх байтугай архины шил байхыг ч хориглосон. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь :
Гомдол гаргагч П. нь хариуцагч ******* ХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлагыг шүүхэд гаргажээ.
*******иуцагч ******* ХК нь ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэж хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.Учир нь:
Гомдол гаргагч П. нь ******* ХК-ийн Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн газарт 2017.03.09-ний өдрөөс 2019.05.03-ны өдрийг хүртэл Худалдаа хангамж хариуцсан хэлтсийн ахлах менежерээр ажиллаж байсан болох нь Гүйцэтгэх захирлын Б/71 дугаартай тушаал, Хөдөлмөрийн гэрээний хуулбар, Нийгмийн даатгалын 134 дугаартай дэвтэрт бичилт хийсэн байдал зэргээр тогтоогдож байна.
П. нь 2017.3.9-ний өдрөөс тус байгууллагын Худалдаа хангамж хариуцсан хэлтсийн дарга С. хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулан ахлах төлөөлөгчөөр ажиллаж байсан талаарх хөдөлмөрийн гэрээ хэрэгт хавсаргагдсан байна. Талууд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээний гол нөхцлүүдийн талаар харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулан гэрээнд гарын үсгээ зурж гэрээг баталгаажуулсан байх ба талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсэж, ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэж заасныг зөрчөөгүй байна.
Ажил олгогч ******* ХК нь ажилтан П.г ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэж хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэл зааж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын *******.2.3, *******.17.3 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 4.2 дахь заалт, ******* ХК-ийн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.9.******* дахь заалт, Засгийн газрын 2018 оны 01 тоот албан даалгавар, Уул уурхай хүнд үйлдвэрлэлийн сайдын 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 03 тоот Сахилга дэг журам, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах, цаг үеийн ажлыг хугацаанд нь шуурхай хэрэгжүүлэх, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар авах арга хэмжээний тухай албан даалгаврын 1.2 дахь хэсэг, Захирлын зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн хурлын шийдвэр зэрэг заалтуудыг баримтлан 2019.05.03-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргавал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах нөхцөл бүрдэнэ.
Ажилтан П. нь 2019 оны 2 сард ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэж хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, хөдөлмөрийн дотоод журмын *******.2.3, *******.17.3, хөдөлмөрийн гэрээний 4.2 дэх заалтыг зөрчсөн болох нь ******* ажлын өрөөндөө байх үеийн фото зураг, ардын намын Хяналтын ерөнхий хороо, Ёс зүйн хорооны ээлжит хурлын тэмдэглэл, гэрч Т.ын шүүхэд өгсөн МАН-ын Ёс зүйн хорооны хурлын протоколд байгаа. П. бол хүмүүст зарчмын шаардлага тавьж асуудалд хандаж байсан нь үнэн. Хааяа архи дарс уудаг байсан нь үнэн. Ажлын байранд архи ууж, албан тушаалтантайгаа зүй бусаар харьцдаг гэсэн гомдол ирсэн. Тэгээд өргөдлийн дагуу ажлын байранд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байгаа гэрэл зургийг бидэнд хавсарган ирүүлсэн байгаа. Ер нь ажлын байранд архи согтууруулах ундаа хэрэглэсэн шинжтэй байсан. Ажлын байр мөн эсэх талаар тухайн үед асууж байгаад ам байдлаар хэлүүлсний дараа тухайн ажлын байрны зургийг авсан. Тэр зураг нь тухайн ирүүлсэн зурагтай тулж байгаа. Нэгэнт өөрөө ийм үйл явдал болсон гэж хүлээн зөвшөөрсөн. Энэ зургийг үзсэний дараа энэ үйл явдал бол цагаан сарын дараагийн үйл явдал байна гэж хэлсэн учраас би ёс зүйн алдаа гаргасан байна гэж дүгнэсэн гэсэн мэдүүлэг, гэрч Л.ийн шүүхэд өгсан ******* ажлын байрандаа архи согтууруулах зүйл, ундаа тавьсан зураг байсан. Тэр зураг өөрийн чинь зураг мөн үү гэхэд миний зураг мөн байна, би харамсаж байна гэсэн агуулгатай зүйл ярьж байсан. Ёс зүйн хорооны шийдвэрт МАН-ын ёс зүйн дүрмийг П. зөрчсөн байна гэдэг дүгнэлт гарсан байгаа. Компани яагаад ажлаас халсныг би мэдэхгүй байна. *******ин Ёс зүйн хорооноос гарсан шийдвэрийг Хяналтын ерөнхий хороо баталгаажуулдаг. Ёс зүйн хорооны тэмдэглэлийг Дариймаа хөтөлсөн гэсэн мэдүүлэг, гэрч Б. шүүхэд өгсөн Ёс зүйн хорооны 2019 оны 4 сарын 18-ны өдрийн тэмдэглэлийг би хөтөлсөн. Уг хурлаар өөрөө буруугаа хүлээж алдаатай үйлдэл хийсэн байна. Манайх гурван үеэрээ уурхайчин гэж ярьж байсан. Би сэтгүүлчээр 19 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд энэ хүний талаар ёс зүйн үйлдэл болон буруу юм бичих ямар ч шаардлага байхгүй. Ёс зүйн хэм хэмжээнд ч нийцэхгүй гэж үзэж байна. Тийм учраас таны талаарх тэмдэглэлийг бүрэн зөв бичсэн. Таны амнаас гарсан бүх зүйлийг бичсэн учраас гарын үсэг зурсан, яагаад хүмүүсээр гарын үсэг зуруулаагүй бэ гэхээр манайх дүгнэлт дээр л гарын үсэг зурдаг байгаа. Түүнээс заавал зуруулах шаардлагагүй гэж үзэж байгаа гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогджээ.
Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-д Ажилтан дараах зөрчлийг гаргавал сахилгын ноцтой зөрчил-д тооцон ажил олгогчийн санаачлагаар ажлаас хална. Үүнд: Ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ ажлын байр, үйлдвэрлэлийн талбайд архи, согтууруулах ундаа уусан.., гэж заасан бөгөөд талууд ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцохоо харилцан тохиролцож гэрээндээ нэрлэн заасан нь хуульд нийцсэн байна.
Гомдол гаргагч П. нь надад гаргасан зөрчил байхгүй, миний ажлын өрөө мөн боловч 2017 оны зураг байна гэж мэдүүлж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй өөрөө нотолж чадахгүй байх тул түүнийг сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэн ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зөрчөөгүй гэж үзэж гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч, хариуцагч нараас шүүхэд гаргаж өгсөн бичгийн нотлох баримт болон нотолгооны хэрэгсэл нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, эргэлзээгүй,үнэн зөв, тухайн хэрэг маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой баримтууд гэж дүгнэлээ.
Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ******* ******* овогт ******* ******* гомдолтой, ******* ХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Гомдол гаргагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ