Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/870

 

       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ,

улсын яллагч Д.Эрдэнэбаяр,

хохирогч М. (цахимаар),

шүүгдэгч С.*******-Ойдов (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.*******-Ойдовт холбогдох эрүүгийн 230*******000001487 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 08 дугаар сарын 0*******-нд Улаанбаатар хотод төрсөн, 2******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа гар утас засварын ажил эрхэлдэг, ам бүл *******, эх, эгч, хоёр дүү нарын хамт ******* дүүргийн 32 дугаар хороо, ******* ******* энгэрийн ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт ******* *******ын ******* Ойдов (Регистрийн дугаар: УП98080*******3*******).

Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Шүүгдэгч С.*******-Ойдов нь 2023 оны 07 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 03 цаг 40 минутын үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Castle” бааранд М.тай мөргөлдөх үедээ түүний iPhone 14 pro max загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,7*******0,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.*******-Ойдов нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн болно.

Шүүх хуралдаанд хохирогч М. мэдүүлэхдээ: “...баруун талын халаасанд утас маань байсан. Энэ хүний өгч байгаа мэдүүлэг нь болсон үйл явдлаас зөрүүтэй байна. Би утас руугаа залгасан боловч эхний 4 дуудлага авахгүй байж байгаад ******* дахь дуудлагаас утас маань холбогдох боломжгүй болсон. Утсыг унтраахад төвөгтэй, тийм амар унтардаггүй, яаж унтраасан бэ гэхээр авсан хүн нь гар утас засвар ажиллуулдаг гэсэн, тэр тал дээр мэдлэгтэй юм байна лээ. Мөргөлдөхөд утас унах боломжгүй, миний халаас гүн, мөн би өөрөө хянамгай хүн болохоор байнга нэг халаасандаа юм аа хийгээд цэгцтэй явдаг. Зүүн гартаа юм барьсан байсан болохоор баруун халаасандаа хийсэн байсан. Тэгээд санамсаргүй хүн зөрж байна гээд юм бодолгүй өнгөрөөд машиндаа суугаад үзтэл утас байхгүй байсан. Би огт согтууруулах ундаа хэрэглээгүй. Утсан дээр байсан үнэ цэнэтэй зүйлээ алдсандаа маш их гомдолтой байна” гэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч С.*******-Ойдов мэдүүлэхдээ: “...Тус утас ширээн доор хэвтэж байсан, эргэн тойрноо хараад олон хүн байсан болохоор хэнийх гэдгийг нь мэдээгүй учир аваад халаасандаа хийсэн. Маргааш нь мөнгөний хэрэг гараад зарсан. Зарсан үйлдэл нь миний буруу учир түүн дээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Утсыг тайзны урд талын гол хэсгээс олсон. Би урд талын ширээн дээр нь суусан байсан. Намайг ширээн дээр пиво уугаад зогсож байхад хүн мөргөсөн. Эргэж хараад хэн мөргөсөн байна гээд хартал доор утас хэвтэж байсан. Би утсыг авсан, намайг мөргөсөн хүн бол нэлээн согтуу байсан. Надтай мөргөлдсөн хүн хохирогч мөн байх. Хохирол төлбөрийг төлнө, одоогоор санхүүгийн байдал хүнд байгаа тул төлж чадахгүй байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч М.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Castle бааранд найздаа тээшний түлхүүр өгөхөөр ороод өндөр шар сортой үстэй залуутай мөргөлдөөд буцаад гараад ирсэн миний гар утас байхгүй байсан. Тэгээд тэр үедээ баарны хяналтын камер шүүж үзэхэд надтай мөргөлдсөн гэх залуугаас өөр хүн надад ойртоогүй, би гар утсаа унагаасан дүрс бичлэг байхгүй байсан. Миний алдсан гар утас цагаан өнгийн, өнгөгүй гэртэй, iPhone 14 рго max загварын гар утас байсан бөгөөд ямар нэгэн онцлог содон шинж тэмдэг байхгүй, би тухайн гар утсыг 2023 оны 06 дугаар сард 1099 ам.доллароор онлайнаар захиалж авч байсан. ...өндөр шар сортой залуутай мөргөлдсөн, энэ үед тухайн залуу миний анхаарлыг сарниулж гар утсыг халааснаас авсан гэж бодож байна. Тухайн залуутай зөрсөн гэх газар олон хүн байгаагүй, мөн мөргөлдөх зай багатай газар биш байсан. 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гар утасны байршил тогтоогч ашиглан гар утсаа хайхад миний гар утасны байршил тогтоогч асаж унтраад хамгийн сүүлд унтарсан газар нь Сэлбэ голын хажууд байрлах Хийморь 12а гэх байранд гар утасны байршил тогтоогч байна гэж зааж байсан. Тухайн байранд очиж үзэхэд гар утасны байршил тогтоогч унтраад асаад байсан. Асахдаа 1-2 минут болж байгаад гар утас унтраагаад байсан. Хамгийн сүүлд Монтел дээр байршил тогтоогч нь зааж байсан. Ингээд гар утсаа 1-2 хоног хайсан. Тухайн өдөр би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би гар утсаа өмднийхөө баруун талын халаасандаа хийсэн байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12, 14-1******* дугаар хуудас),

Гэрч О.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 07 дугаар сарын 26-ны үүрээр 03 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Castle гэх бааранд сууж байхад манай найз нь түлхүүр өгөх гээд орж ирсэн. Удалгүй түлхүүрээ өгөөд буцаад гарахдаа гар утас алга болчихсон байна гэсэн. Ингээд манай найз би үүдэнд нэг залуутай мөргөлдсөн тэр байж магадгүй гэж хэлээд бид хоёр шууд хяналтын камер шүүсэн. Би тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, уугаагүй тухайн бааранд удаан суугаагүй гарч явсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 2*******-26 дугаар хуудас),

“Кости-Эстимэйт” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн: “...iPhone 14 pro max 128 gb, шинэвтэр 1 ширхэг гар утас 3,7*******0,000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 29-31 дүгээр хуудас),

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: “...Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Castle баарны хяналтын камерын бичлэгээс хуулбарлан авсан 1 ширхэг Си Ди рүү ороход 001 гэсэн нэртэй 1 ширхэг хяналтын камерын бичлэг байв. Тухайн бичлэг рүү ороход 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 01 цаг 37 минутын үеийн Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Castle баарны хяналтын камерын бичлэгийг үргэлжлүүлэн үзэхэд 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 01 цаг 37 минут *******8 секундэд БГД-ийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Castle баарны ертөнцийн зүгээр урд талаас гар утас авсан гэх С.*******-Ойдов нэг залуугийн хамт орж ирж байгааг харуулав. Бичлэгийг үргэлжлүүлэн үзэхэд 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 01 цаг 39 минут 42 секундэд БГД-ийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Castle баарны үүд хэсэгт гар утас авсан гэх С.*******-Ойдов такс авдаг хэсгээр такс аваад орж байгааг харуулав. Бичлэгийг үргэлжлүүлэн үзэхэд 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 03 цаг 4******* минут 47 секундэд БГД-ийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Castle баарнаас гарч явж байгааг харуулав” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 36-38 дугаар хуудас),

Таньж олуулах ажиллагаа явуулсан: “...Танигч М.ын хариулт: 2023 оны 07 дугаар сарын 26-ны оройн 03 цагийн орчимд Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Castle гэх бааранд мөргөлдсөн, гар утас хулгайлсан гэх эрэгтэй хүн тухайн үед гадуураа жинсэн яактай, дотуураа цагаан өнгийн футболктой, доогуураа жинсэн өмдтэй, пүүзтэй эрэгтэй байсан. Тухайн эрэгтэй хүн нь надад үзүүлж буй хүмүүсийн зургууд дундаас 3 гэж дугаарласан эрэгтэй хүний зураг буюу С.*******-Ойдовыг нүүрний хэлбэр болон үсний засалт, хамрын ерөнхий хэлбэрээр нь таньж байна, мөн гэж түүний зургийг зааж байх бөгөөд бааранд надтай мөргөлдөж гар утас хулгайлсан залуу мөн байна гэж хариулан зааж байв. Тухайн эрэгтэй нь амандаа маск зүүгээгүй, ямар нэгэн малгайгүй байсан тул царайг нь би сайн харсан болохоороо царай төрхөөр нь маш сайн таньж байна гэж хариулснаар таньж олуулах ажиллагааг дуусгав. Ажиллагааны явц байдлыг криминалистикийн шинжээч Никон Д-3200 маркын гэрэл зургийн аппаратаар хоёр кадр зургийг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн таньж олуулах ажиллагаанд ашигласан таван хүний гэрэл зургийг тус тус тэмдэглэлд хавсаргахаар тогтож ажиллагааг 14 цаг 30 минутад дуусгав” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 40-47 дугаар хуудас),

Шүүгдэгч С.*******-Ойдовын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2023 оны 07 дугаар сарын 27-ны орой 01 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Castle гэх баараар үйлчлүүлж байх явцад iPhone 14 pro max загварын гар утсыг тухайн баарны шалан дээрээс олсон. Тухайн үед согтолттой байсан, мөн эзэмшигчийг нь олж чадаагүй учраас тухайн гар утсыг аваад шууд гэртээ харьсан. Өглөө нь гар утсыг асааж үзэхэд код нэхээд байхаар нь буцаад унтраагаад өдөр нь ахин асааж үзэхэд байршил заагч нь дуугараад байхаар нь унтраагаад унтсан. Ингээд 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр фейсбүүк дээр гар утас авна гэсэн зарын дагуу бэлнээр 1,300,000 төгрөгөөр зарсан. Би боломж гарвал нэн даруй хохирлыг төлж барагдуулж ямар ч хохиролгүй болгож өгнө. Хийсэн зүйлдээ маш ихээр гэмшиж байна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 79-81 дүгээр хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 66 дугаар хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 68 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 69 дүгээр хуудас), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 70 дугаар хуудас), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 71 дүгээр хуудас) зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Улсын яллагч “шүүгдэгч С.*******-Ойдовыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч “гар утсыг баарны шалан дээрээс олсон” гэж мэтгэлцсэн болно.

Шүүгдэгч С.*******-Ойдов нь 2023 оны 07 дугаар сарын 26-ны шөнийн 03 цаг 40 минутын үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Castle” бааранд М.тай мөргөлдөх үедээ түүний iPhone 14 pro max загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,7*******0,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хохирогч М., гэрч О. нарын мэдүүлэг, “Кости-Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, шүүгдэгч С.*******-Ойдовын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэдэгт бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн идэвхтэй үйлдлийг ойлгодог.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.*******-Ойдов нь Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Castle” бааранд М.тай мөргөлдөх үедээ түүний iPhone 14 pro max загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 3,7*******0,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч С.*******-Ойдовын дээрх үйлдэл хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Шүүгдэгч С.*******-Ойдов өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ.

Иймд бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч, шунахайн сэдэлтээр өөрийн эзэмшил болгосон шүүгдэгч С.*******-Ойдовын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хэдийгээр шүүгдэгч С.*******-Ойдов нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд “гар утсыг хулгайлаагүй, баарны шалнаас олсон” гэж мэдүүлсэн боловч түүний мэдүүлэг хэрэгт авагдсан нотлох баримтаар давхар нотлогдоогүй бөгөөд хохирогч М. “би гар утсаа өмднийхөө баруун талын халаасанд хийсэн байсан, шар сортой үстэй залуутай мөргөлдөхөд миний анхаарлыг сарниулж, халааснаас гар утас авсан” гэж тогтвортой мэдүүлсэн тул хууль сануулж авсан хохирогчийн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргахдаа нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.т 3,7*******0,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Кости-Эстимэйт” ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч С.*******-Ойдов хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, *******10 дугаар зүйлийн *******10.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******-Ойдовоос 3,7*******0,000 төгрөгийг гаргуулж, хохирогч М.т олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч С.*******-Ойдов бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүгдэгч С.*******-Ойдовт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” дүгнэлт гаргасан болно.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч С.*******-Ойдовт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг болон дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, шүүгдэгч С.*******-Ойдовт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 360 (гурван зуун жар) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзэв.

Шүүгдэгч С.*******-Ойдов нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг CD (Си Ди)-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч С.*******-Ойдов баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******-*******ын *******-Ойдовыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******-Ойдовыг 360 (гурван зуун жар) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******-Ойдов нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, *******10 дугаар зүйлийн *******10.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******-Ойдовоос 3,7*******0,000 (гурван сая долоон зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч Мөнхзулын (Регистрийн дугаар: УО032*******1*******90)-т олгосугай.

*******.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг CD (Си Ди)-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч С.*******-Ойдов баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******-Ойдовт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.НЯМДАВАА