Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/213

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н. даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,

улсын яллагч Н.Ганчимэг,

хохирогч В.*******,

шүүгдэгч Б.*******-*******э,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******-*******эд холбогдох эрүүгийн 220*******000001882 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-нд Улаанбаатар хотод төрсөн, 3******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, хойд эцгийн хамт ******* дүүргийн 5 дугаар хороо, ******* дугаар хороолол, ******* дугаар байрны тоотод оршин суух бүртгэлтэй,

1.Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн *******9 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 279 дүгээр зүйлийн 279.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялын зарим буюу 1 жилийг, мөн хуулийн тусгай ангийн 279 дүгээр зүйлийн 279.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн, эдэлбэл зохих ялыг 5 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2.Багануур дүүргийн шүүхийн 2008 оны ******* дугаар сарын 15-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ялаар 350,000 төгрөгийн үнэ бүхий 2 инчийн өнгөт зурагтыг хурааж, 3 жил хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж, биечлэн эдлэх ялыг 3 жил хорих ялаар тогтоож, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

3.Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Б.*******-*******эд энэ тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ял дээр Багануур дүүргийн шүүхийн 2008 оны ******* дугаар сарын 15-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим болох 8 сарыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон,

.******* дүүргийн шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 380 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил ******* сар хорих ял шийтгүүлсэн,

5.Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 201 оны 0******* дугаар сарын 02-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт зааснаар жил хорих ял шийтгүүлсэн,

*******.Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 201******* оны ******* дугаар сарын 1-ний өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 3 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 3 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******1 дүгээр зүйлийн 2*******1.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 3 сар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 3 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******1 дүгээр зүйлийн 2*******1.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялын зарим болох ******* сар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг нийт эд хөрөнгө хураахгүйгээр 5 жилийн хугацаагаар тогтоосон,

7.Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 2*******-ны өдрийн 2019/ШЦТ/730 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил хорих ял шийтгүүлсэн,

8.Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны ******* дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/9 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.8 дугаар зүйлийн 1, *******.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ******* сар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг ажлын 8 цагийг 1 хоногт шилжүүлэн 90 хоногоор тооцож нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 9 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 2*******-ны өдрийн 730 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн сар 29 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 9 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 1 сар 29 хоногоор тогтоосон, 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, овогт *******мөнхийн *******-*******э /Регистрийн дугаар: Х38*********************98/.

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Б.*******-*******э нь 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 20:00 цагийн үед ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Богд ар хорооллын орчим хохирогч Ц.Тунгалагийн 8******* УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг дуудлагаар очиж жолоодох явцдаа хохирогчийн эзэмшлийн Самсунг Эс******* 5-жи маркийн 950,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 950,000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр сервис дуудлагын жолоочийн үйлчилгээ хийж иргэн В.*******ыг Ногоон төгөл хотхонд хүргэж өгөхдөө машинд нь байсан Айфоне 12 маркийн гар утсыг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлж, түүнд 3,839,920 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Эл хаус зочид буудалд хамт үйлчлүүлж байсан Б.ын эзэмшлийн Самсунг Эс9 загварын гар утас, майхан, аяллын ширээ, сандал, 51 ************** УАС улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан,

2021 оны 08 дугаар сарын 1-ний өдөр 11:00 цагаас 12:00 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Трейд ХХК-ийн хашаанд байрлаж байсан гэрээс хохирогч Д.*******дэлгэрийн эзэмшлийн 800,000 төгрөгийн үнэ бүхий хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

2022 оны 0 дүгээр сарын 23-аас 2-нд шилжих шөнийн 01:1 цагт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ривэр бич нэртэй амралтын газрын амралтын гэрт хууль бусаар нэвтэрч, хохирогч Л.гийн эзэмшлийн 3 ширхэг гар утас, банкны карт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, үйлдсэн,

2022 оны 0 дүгээр сарын 2*******-ны өдөр “би тэмцээнд ороод түрүүлээд ******* сая төгрөг авсан, чи над руу мөнгөө хийчих, би нэмээд цааш нь шилжүүлье” гэж хохирогч Ц.г хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон өөрийн Хаан банкны 5*******0*******838******* тоот дансаар 1,5*******,000            төгрөгийг шилжүүлэн авч, залилсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.*******-*******э мэдүүлэхдээ: “...Би мэдүүлэг өгөхгүй. Зүйлчлэл болон хохирлын хэмжээн дээр маргах зүйл байхгүй. Хүний эд хөрөнгийг зөвшөөрөлгүй өөртөө шилжүүлэн авах эрх надад байхгүй. Би амралтын газарт 2 сар ажилласан. Би буруу зүйл хийж байсан, намайг хэрэг үйлдэхэд хөндлөнгөөс нөлөөлсөн зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөө хэрэгцээндээ зарцуулдаг байсан. Хулгай хийж олсон зүйлээ замд таарсан хүндээ зардаг байсан. Би 5 удаагийн хулгайн үйлдэл, 1 удаагийн залилангийн үйлдэлд холбогдсон, үүнд маргах зүйл байхгүй” гэв.

Шүүх хуралдаанд хохирогч В.******* мэдүүлэхдээ: “...Дуудлагын жолооч дуудаад утсаа алдсан. Миний гол эгдүүцээд байгаа зүйл нь хариуцагч хуулийн этгээд байгаа. Хариуцагч яагаад хэрэг үйлдсэн хүнийг дахин ажиллуулаад гэмт хэрэг хийх боломж олгоод байгаа юм бэ гэдэг сонин байна. Энэ асуудал үүссэний дараа тухайн хуулийн этгээдийг судлахад маш олон иргэдийн сэтгэгдэл байсан. Үйлчлүүлэгчид нь сэтгэл хангалуун бус, гомдол саналтай. Олон нэрээр компани нээгээд хаясан зэрэг маш олон асуудал үүсгэсэн байсан. Тэр компани яагаад хүнээ харж авахгүй байгаа юм. Тэр компани надаас 1 удаа уучлалт гуйгаагүй. Уучлалт гуйлгамаар байна. Фейсбүүкээр судалгаа хийхэд маш олон хүнийг гомдоосон байсан. Би анхнаасаа мөрдөгчид захиж хэлж байсан. Компани сугарч үлдээд байна, энэ компани тэр чиглэлээр үйл ажиллагаа явуулах ёстой юу. Бизнесээ зөв эрхлээсэй гэж бодож байна. Хохирлын үнэлгээтэй маргахгүй байгаа, уг хохирлыг компаниас гаргуулах хүсэлтэй байна. Компани өөрөө үнээ тогтоож, тодорхой хэмжээгээр ашиг хүртсэн тул хариуцлагаа хүлээх ёстой” гэв.

1.Шүүгдэгч Б.*******-*******э нь 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 20 цагийн үед ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Богд-Ар хорооллын орчим хохирогч Ц.Тунгалагийн 8******* УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг дуудлагаар очиж жолоодох явцдаа хохирогчийн эзэмшлийн Samsung S******* /5g/ загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 950,000 төгрөгийн хохирол учруулсан нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-1-98 дугаар хуудас/,

Хохирогч Ц.Тунгалагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын орчимд бага хэмжээний архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн тээврийн хэрэгслээ унаж чадахгүй байсан учраас 77*******392 гэсэн дугаарт холбогдож дуудлагын жолоочийг 18 цаг 8 минутад дуудсан, 19 цаг 20 минутын үед 8581588 гэсэн дугаараас над руу залгаад би ирчихсэн байна гэхээр нь гарч 8******* УНИ улсын дугаартай саарал өнгийн Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэлдээ дуудлагын жолоочийн хамт суухад 20-25 орчим насны эрэгтэй, 170-175 см өндөртэй бордуу царайтай залуу ирсэн байсан. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс машинтайгаа хамт хөдөлж ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Богд-Ар хорооллын орчимд ирээд машиндаа унтсан байдалтай сэрээд өөрийн биед байсан Самсунг эс******* 5жи маркийн гар утсаа үзэхэд байхгүй байсан. Тэгээд өөрийн нөхөр болох Баярааг зам дагуу явж байсан хүнээр гуйж дуудуулсан. Дуудлагын жолооч дуудаад өөрийн машиндаа суугаад нөхөр болох Баяраатай 20 цагийн үед видео дуудлага хийсэн байсан. Явж байгаа газрынхаа байршлыг хэлж байсан, 20 цагийн үед миний утас байсан ба 20 цаг ******* минутад манай нөхөр над руу залгахад холбогдох боломжгүй байсан. Миний утас дэлгэцийн кодгүй байсан. Би гар утсаа машиндаа суугаад гартаа бариад явж байсан” гэсэн мэдүүлэг /хх-1-*******7-*******8 дугаар хуудас/,

Гэрч Б.Оюунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын *******-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Драгон худалдааны төвийн 2 давхарт байрлах гар утас худалдааны төв дээр ажиллаж байхад гаднаас 30-35 орчим насны эрэгтэй орж ирээд танайх гар утас худалдаж авах уу, би хөдөө ажлаар явах шаардлага гарсан тул өөрийн гар утсаа зарж борлуулах хэрэгтэй байна гээд Самсунг эс******* 5жи маркийн гар утас надад харуулсан. Би Самсунг эс******* 5жи гар утсыг 550,000 төгрөгөөр авъя гэхэд тухайн хүн нь 550,000 төгрөгөө бэлэн өгчих гээд байхаар нь сэжигтэй санагдаад 50,000 төгрөгийг нь бэлэн өгье, үлдэгдэл 500,000 төгрөгийг данс руу чинь шилжүүлье гэж хэлэхэд би бэлэн авна гээд байхаар нь би утсыг чинь авахгүй гэж хэлэхэд тухайн хүн за ойлголоо 500,000 төгрөгийг дансаар авъя гэж хэлээд би өөрийн 51355082*******5 гэсэн Хаан банкны интернэт банкаараа 5*******0*******838******* гэсэн Б.*******-*******э гэсэн хүний данс руу 500,000 төгрөгийг шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх-1-11*******-117 дугаар хуудас/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн ТХҮ-921/17******* дугаартай: “Samsung S******* /5g/ загварын гар утасны нийт бодит үнэ цэнийг 950,000 төгрөг байх боломжтойг тодорхойллоо” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-1-119-121 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.*******-*******ийн Хаан банкны 5*******0*******838******* дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-1-13*******-138 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар,

2.Шүүгдэгч Б.*******-*******э нь 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр “ сервис” ХХК-д дуудлагын жолоочоор ажиллаж байхдаа дуудлагаар очиж иргэн В.*******ыг Ногоон төгөл хотхонд хүргэж өгөхдөө тээврийн хэрэгсэлд байсан iPhone 12 pro max загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 3,839,920 төгрөгийн хохирол учруулсан нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2-3 дүгээр хуудас/,

Хохирогч В.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Тэрэлж яваад ирэх замдаа 99907 дугаараар сервисийн утсаар дуудлагын жолооч дуудсан. Жолооч нь бид нарыг Налайх дүүргээс аваад Ногоон төгөл хотхоны гадаа хүргэсэн. Бид нар тэнд айлд ороод манай найз машины эзэн явна гээд тэр дуудлагын жолоочийг машинтайгаа гадаа хүлээж бай гээд хүлээлгэсэн. Удаагүй манай найз явахаа болиод тэр жолоочийг машины түлхүүр оруулаад ир гэсэн. Тэр Б.*******-*******э гэх жолооч машины түлхүүр авч орж ирээд манай найз 5*******0*******838******* данс руу *******0,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тэр залуу яваад өгсөн. Удаагүй бид нар сууж байхад миний машинд унтраагаад үлдээсэн гар утас асаж, дуудлага хүлээн авах боломжтой боллоо гэсэн мессеж манай найзын гар утсанд ирсэн. Тэгээд бид нар гараад миний гар утсыг машинд хайхад байхгүй байсан. Би өөрийнхөө утас руу залгахад холбогдох боломжгүй болсон. Тэр орой нь дуудлага өгсөн 99907 дугаар луу залгасан. Маргааш нь утсаар ярихад тэр Б.*******-*******ийн утас холбогдохгүй байна гэсэн. Би алдсан гар утсаа 2020 оны 12 дугаар сард ,700,000 төгрөгөөр авсан 25******* gb багтаамжтай хар хөх өнгийн, цэнхэр өнгийн гэртэй, Айфоне 12 про макс маркийн гар утас байсан” гэсэн мэдүүлэг /хх-2-1-2 дугаар хуудас/,

Иргэний хариуцагч / сервис ХХК/ С.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие дуудлагын жолоочийн үйл ажиллагаа явуулдаг сервис ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2018 оны 11 дүгээр сарын 0*******-ны өдрөөс хойш ажиллаж байна. 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр манай ажил дээр Б.*******-*******э гэх залуу ирж уулзаад ажилд орно гэж амаар ярилцаад туршилтын хугацаанд ажиллуулсан. 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Налайх дүүргийн постноос манай компанид дуудлага өгсөн Бенз машиныг дуудлагаар хүргэж өгөхдөө жолоочийн гар утсыг нь хулгайлаад үүнээс хойш утсаа салгаад алга болсон. Б.*******-*******этэй хөдөлмөрийн гэрээ байгуулах хугацаа нь болоогүй байсан. Шалгаж үзэж, туршилт хийж байж гэрээ байгуулдаг” гэсэн мэдүүлэг /хх-2-1**************-1*******7 дугаар хуудас/,

“Дамно” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 0-ний өдрийн ХУ1-21-52 дугаартай: “iPhone 12 pro max гар утас 3,839,920 төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-2-51-52 дугаар хуудас/,

“ сервис” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-2-1*******9 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар,

3.Шүүгдэгч Б.*******-*******э нь 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр “Эл хаус” зочид буудалд хамт үйлчлүүлж байсан Б.ын эзэмшлийн Samsung S9 загварын гар утас, 51 ************** УАС улсын дугаартай Toyota Prius 1 загварын тээврийн хэрэгсэл, майхан, эвхэгддэг аяллын ширээ, флаш диск /32gb/, ширхэг аяллын сандал зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, *******,151,000 төгрөгийн хохирол учруулсан нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-1-15 дугаар хуудас/,

Хохирогч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 2-ний өдөр би 12 цагийн үед гэрээсээ гараад өөрийн найзуудтайгаа уулзсан. Баянзүрх дүүргийн товчооны орчимд байдаг Туул голын эрэг дагуу найзуудын хамт согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн ба цаашлаад 22 цаг өнгөрч байхад дуудлагын жолоочийг өөрийн байгаа газраа дуудаж өөрийн эзэмшлийн 51 ************** УАС улсын дугаартай цагаан өнгийн Prius 0 загварын тээврийн хэрэгслээ жолоодуулаад ******* дүүргийн 17 дугаар хороо, Модны хоёрт байрлах буудалд нэг ортой өрөө авч дуудлагын жолоочтой цуг тус буудалд орсон. Тус буудлын бие засах өрөөнд нь ороод хогийн савны ар талд нь би өөрийн машины түлхүүрээ нууж үлдээгээд цонхны тавцан дээр нь өөрийн утас болох Самсунг галакси эс9 загварын гар утсаа үлдээсэн бөгөөд өглөө сэрэхэд миний гар утас болон бие засах өрөөнд нууж үлдээсэн байсан машины түлхүүр тус тус алга болсон байсан. Тухайн залууг би зүс мэднэ. Надад өөрийгөө Б.*******-*******э гэж танилцуулж байсан. Би гар утсаа 2018 онд Монтелээс 780,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Өөрийн тээврийн хэрэгслээ 2021 оны ******* дугаар сарын 05-ны өдөр Төмөр замын зогсоол дээрээс хүнтэй нь холбогдож банк бусаар дамжуулж 21,700,000 төгрөгөөр худалдаж авч байсан. 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр би өөрийн ажил болох Баянзүрх дүүргийн 59 дүгээр цэцэрлэг дээр байхад миний утас руу нэг үл таних хүн залгаад гражаас гарья, машинаа холдуулаарай гэхэд нь би ажлын ах болох Мөнхжаргал гэх хүнд хэлээд та очоод байж байгаач би ажилтай байгаад байна гээд Мөнхжаргал ахыг явуулсан. ******* дүүрэгт байрлах Чингүнжавын хөшөөний ертөнцийн зүгээр зүүн талд байрлах Шүтээн үрс гэх хувийн цэцэрлэгийн орчимд байрлах гражуудын зүгт явуулсан. Мөнхжаргал ахыг очиход *******-*******э нь дугуй тайлж байгаад баригдсан гэж байсан. Тухайн өдөр өөрийн алдагдсан тээврийн хэрэгсэл болон Samsung galaxy S9 гар утсаа *******-*******э гэх хүнээс олж авсан. Миний тээврийн хэрэгсэл дотор байсан майхан, ширхэг аяллын сандал, эвхдэг аяллын ширээ 1 ширхэг, 32 gb багтаамжтай флаш, миний эзэмшлийн Тоёота Приус 1 загварын тээврийн хэрэгслийн багаажны хаалга хонхойсон хохирлууд учирсан” гэсэн мэдүүлэг /хх-1-158-1*******0 дугаар хуудас/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны ******* дугаар сарын 05-ны өдрийн ТХҮ-921/1959 дугаартай: “Майхан 1 ширхэг 30,000 төгрөг, аяллын ширээ 1 ширхэг 70,000 төгрөг, аяны сандал ширхэг 21*******,000 төгрөг, 32 gb флаш 1 ширхэг 20,000 төгрөг. Дээр дурдагдсан эд зүйлсийн нийт бодит үнэ цэнийг 73*******,000 төгрөг байх боломжтойг тодорхойллоо” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-1-177-179 дүгээр хуудас/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны ******* дугаар сарын 05-ны өдрийн 317 дугаартай: “Уг машины багажны хаалга хонхойсон байв. Багажны хаалга засах 5,000 төгрөг, будах зардал 75,000 төгрөг, өнгө гаргах 20,000 төгрөг, нийт дүн 10,000 төгрөг” гэсэн автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-1-18 дүгээр хуудас/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын *******-ны өдрийн *******00911 дугаартай: “2012 онд үйлдвэрлэгдсэн 2021 онд Монгол Улсад орж ирсэн Prius 1 загварын автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж, 2021 оны 11 дүгээр сарын *******-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 27,000,000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов” гэсэн автомашины техникийн үнэлгээний тайлан /хх-2-12-13 дугаар хуудас/,

“Дамно” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн БЗД3-23-27 дугаартай: “...Samsung s******* загварын гар утас 15,000 төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-3-1*******-129 дүгээр хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-1-189 дүгээр хуудас/,

Камерын бичлэгийг хуулбарласан дискэнд үзлэг хийсэн: “...Эл хаус зочид буудлын доторх хяналтын камерын бичлэгт саравчтай малгайтай, цагаан өнгийн пүүзтэй, хар тамирын хослолтой, 170 орчим см өндөртэй сэжигтэй этгээд нь улаан болон саарал өнгөтэй цүнхийг нь хулгайлан авч гарч буйг 05 цаг 55 минут ******* секундэд харуулав” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-1-19-198 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар,

.Шүүгдэгч Б.*******-*******э нь 2021 оны 08 дугаар сарын 1-ний өдрийн 11-12 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ трейд” ХХК-ийн хашаанд байх хохирогч Д.*******дэлгэрийн гэрээс түүний эзэмшлийн гартааман судалтай, халтар манан хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 800,000 төгрөгийн хохирол учруулсан нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан:

Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-2-180 дугаар хуудас/,

Хохирогч Д.*******дэлгэрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 12-нд манай охин Одсүрэн нь *******-*******э гэх залуугийн хамт манай гэрт ирсэн. Тухайн үед манай охин Архангай аймгийн гаралтай Тэрэлжид тогооч хийдэг хүн байгаа юм гэж танилцуулж байсан. Тэгээд тэр 2 манайд хоночхоод 08 дугаар сарын 13-ны өглөө охин Говьсүмбэр аймаг руу гэр лүүгээ явсан. ...Тэгтэл 2021 оны 08 дугаар сарын 1-ний шөнийн 01-02 цагийн үед барилгын хашааны хаалгыг хүн нүдээд байхаар нь би өөрөө онгойлгож өгөхөд *******-*******э гэх залуу гэрийн түлхүүрээ хаячихлаа, танай гэрт хоноод маргааш явья гэж хэлэхээр нь эхнэр бид 2 гэртээ хонуулсан юм. Тэгээд маргааш өдрийн 11-12 цагийн үед *******-*******э боссоныхоо дараа авдар дээр байсан миний ногоон эмжээртэй шар даалинтай хөөргийг авч тамхилсан юм. Тэгтэл *******-*******э гэх залуу надад би таны хөөргийг чинь авч яваад багштайгаа нэг тамхилчхаад аваад ирье гэж хэлэхээр нь би тийм боломж байхгүй гэдгийг хэлж хөөргөө *******-*******ээс аваад авдар дээр буцаагаад тавьчихсан юм. Тэгээд манай ажлын краны жолооч Пүүжээ надтай уулзья гэж дуудахаар нь би гэрээсээ гарахад *******-*******э гэрт ганцаараа үлдсэн. Би краны жолооч Пүүжээгээс зээлсэн мөнгөө авчхаад гэр лүүгээ ороход *******-*******э гэрт байж байсан. Тэгээд араас эхнэр гэр лүү орж ирэхэд *******-*******э гарч таарсан юм. Тэгээд манай эхнэр дэлгүүр лүү явсан хойгуур нь миний хөөрөг тавьсан газраа байхгүй болохоор эхнэрийг орж ирэхээр нь нөгөө *******-*******э чинь хөөрөг аваад явчихжээ, хаана байна вэ гэж асуусан чинь надаас сая автобусны мөнгө гээд 20,000 төгрөг аваад явчихлаа, эргээд ирнэ гэж хэлсэн гэж манай эхнэр хэлэхээр нь ирэх юм болов уу гэж хэд хоног хүлээгээд ирэхгүй болохоор нь цагдаад өргөдөл гаргаж өгсөн юм. Тухайн алдсан хөөрөг бол миний өөрийн эзэмшлийн мөнгөн нуух, мөнгөн халбагатай, гартааман судалтай, халтар манан хөөрөг байгаа юм. Манай худ Нямсүрэн гэж хүн хүүдээ буюу Гантулгад өв залгамжлуулж өгч байсан хөөрөг юм. Одоогоос 3- жилийн өмнө хүргэн Гантулга надад бэлэглэж байсан юм” гэсэн мэдүүлэг /хх-2-198 дугаар хуудас/,

Гэрч Ц.Цэцэгдэлгэрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд *******- *******э гэх залуу манай нөхөрт би таны хөөргийг чинь авч яваад багштайгаа нэг тамхилчхаад аваад ирье гэж хэлэхээр нь манай нөхөр тийм боломж байхгүй гэдгийг хэлсэн юм билээ. Тэгээд манай нөхрийг бие засахаар гарахад *******-*******э гэрт ганцаараа үлдсэн байсан болохоороо манай нөхрийн мөнгөн нуух, мөнгөн халбагатай, гартааман судалтай, халтар манан хөөргийг даалинтай нь цуг авчихсан юм билээ. Тэгээд намайг гэр лүү орох гээд явж байх үед *******-*******э таны утас дуугараад байна гэчихсэн бариад ирэхээр нь утсаа авсан. Тэгтэл *******-*******э гэх залуу *******00 доллар солиулчхаад ирье, 1 цаг л болох байх автобусны мөнгө байвал өгөөч гэж гуйхаар нь би бэлэн 20,000 төгрөг өгсөн чинь түлхүүрээ хайж байгаад олоод манайхаас явсан. Тэгээд би *******-*******ийг хашаанаас гаргаж өгчхөөд гэр лүүгээ ороход манай нөхөр *******дэлгэр уулзаж байсан барилгын краны жолооч Пүүжээтэй цуг орж ирсэн. Тэгээд манай нөхөр Пүүжээтэй хөөргөөрөө тамхилах гэхэд хөөрөг нь тавьсан газраа байхгүй болсон байсныг мэдсэн юм. Тухайн үедээ цагдаад хандаагүй ба манай нөхөр *******-*******э гэж залууг ирнэ гэсэн гэж харсаар байгаад ирэхгүй болохоор нь цагдаад өргөдөл өгсөн юм” гэсэн мэдүүлэг /хх-2-201 дүгээр хуудас/,

“Дамно” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн ХУ2-21-5******* дугаартай: “Даваа толгойтой, мөнгөн нуух, халбагатай, гартааман судалтай халтар манан хөөрөг 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 800,000 төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-2-188-189 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар,

5.Шүүгдэгч Б.*******-*******э нь 2022 оны 0 дүгээр сарын 23-наас 2-нд шилжих шөнийн 01 цаг 1 минутын үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ривэр бич” нэртэй амралтын газрын өрөөнд хууль бусаар нэвтэрч, хохирогч Л.гийн эзэмшлийн Redmi 9а, Samsung m12, Samsung a50 загварын 3 ширхэг гар утас, Төрийн банкны карт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 850,000 төгрөгийн хохирол учруулсан нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан:

Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-1-0******* дугаар хуудас/,

Хохирогч Л.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 0 дүгээр сарын 23-ны өглөө 05 цагийн үед Хөвсгөл аймгаас ирээд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Ривер бич гэх амралтын газар найз Оюун-*******э, хүргэн дүү Мөнх-*******э нарын хамт 17 цагийн орчим очсон. Тэгээд амралтын газрын өрөө авч ороод байж байхад тухайн амралтын ажилтан *******-*******э гэх 30 орчим насны залуу манай ачаа тээш, бусад хэрэгтэй зүйлсийг өрөөнд оруулж ирж үйлчилсэн. 20 цагийн үед тухайн амралтын үйлчлэгч залуу өрөөнд орж ирээд ямар нэгэн байдлаар ярианы сэдэв гаргаад юм яриад байсан. Би тухайн залууд өөрийн Төрийн банкны олон улсын картын нууц үгийг хэлээд дүү Мөнх-*******ийн автомашиныг өгч явуулаад дэлгүүрээс тамхи, ус зэрэг зүйлийг захисан. Тэгээд тэр залуу буцаж ирээд карт болон автомашины түлхүүрийг буцааж өгсөн. 23 цагийн орчим манай дүү Мөнх-*******э хот руу гэр лүүгээ явсан. 00 цагийн орчим Оюун-*******э бид хоёр замд ядарсан байсан тул унтахаар орондоо орсон. Бид хоёр унтахдаа өрөөний хаалгыг дотор талаас нь түгжилгүй унтсан. Тэгээд би шөнө 0 цагийн орчим сэрээд бие засах гэхэд ширээн дээр тавьсан байсан 3 ширхэг гар утас байхгүй болсон байхаар нь доошоо нэг давхар руу бууж үүдний хэсгийн ажилтантай уулзах гэхэд 2 эрэгтэй хүн үүдний сандал дээр унтаж байхаар нь сэрээгээд утас байхгүй болсон талаар хэлээд хяналтын камер шүүж үзэхэд 01 цаг 1 минутад амарч байсан өрөөний хаалгыг манай өрөөнд үйлчилж байсан *******-*******э гэх залуу нээж ороод 1 минут орчмын дараа буцаж гарахдаа өрөөний хаалгыг зөөлхөн хаагаад буцаад гарч байгаа дүрс бичлэг үлдсэн байсан. Тэгээд тэр *******-*******э гэх залууг хаана байгаа талаар бусад ажилчдаас асуухад байхгүй явчихсан гэж хэлсэн. *******-*******э гэх залуу бусад ажилчдадаа бид нарын талаар хэлэхдээ манай найзууд ирчихсэн байгаа юм гэж хэлсэн гэсэн. Мөн миний цүнхэнд байсан Төрийн банкны олон улсын цэнхэр өнгийн виза картыг авч явсан байсан. Би өөрийн 3 ширхэг гар утсаа алдсан. Рэдми 9а маркийн цэнхэр өнгийн гар утас, Галакси а50 маркийн хар хөх өнгийн гар утас, Самсунг М12 маркийн хар хөх өнгийн гар утас, мөн Төрийн банкны цэнхэр өнгийн олон улсын виза карт 1 ширхэг алдагдсан” гэсэн мэдүүлэг /хх-1-1-1******* дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Г.Оюунбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 0 дүгээр сарын 2-ний өдөр 11 цагийн үед ******* дүүргийн 1 дүгээр хороо, “Хишиг төв арвижих” нэртэй ломбарданд 30 орчим насны эрэгтэй орж ирээд Самсунг галакси а50, Рэдми а9 маркийн гар утас барьцаалахаар үзүүлсэн. Тэгээд би тухайн гар утсыг үзэж шалгахад Рэдми а9 маркийн гар утасны кодыг асуухад тухайн эрэгтэй гар утасны кодыг баримтын хуулган дээр зурж үлдээсэн, харин галакси а50 маркийн гар утас нь ямар нэгэн кодгүй байсан. Тэр эрэгтэй надад хэлэхдээ цалингийн зээлээ төлөх гээд мөнгөний хэрэг байна, нэг нь манай эхнэрийн утас байгаа юм. Өмнө нь 2-3 удаа танай ломбардаар үйлчлүүлж байсан, боломжийн үнээр авдаг болохоор дахиад ирж байна гэж хэлсэн. Би тухайн гар утсыг 500,000 төгрөгөөр үнэлж 7 хоногийн 5 хувийн хүү төлөгдөхөөр бодож барьцаалан авч тухайн эрэгтэйд 500,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тухайн эрэгтэй нь хар хөх өнгийн цамцтай, баруун талын нүдний зовхи нь бага зэрэг унжсан, бор өнгийн арьстай, 170 см орчим өндөртэй, 30 орчим насны эрэгтэй байсан. Тухайн эрэгтэй өөрийн *******мөнхийн *******-*******э /РД:ХЗ8*********************98/ гэсэн нэртэй иргэний үнэмлэх үзүүлж үйлчлүүлсэн. Би нийт 525,000 төгрөг нэхэмжилж байна. Тухайн гар утасны 7 хоногийн хүү болох 25,000 төгрөг нэмэгдэж байгаа” гэсэн мэдүүлэг /хх-1-20-21 дүгээр хуудас/,

Эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-1-22-23 дугаар хуудас/,

“Дамно” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 2-ний өдрийн БЗДЗ-22-38 дугаартай: “Redmi 9а маркийн цэнхэр өнгийн гар утас 320,000 төгрөг, Samsung m12 маркийн хар хөх өнгийн гар утас *******0,000 төгрөг, Samsung а50 маркийн хар хөх өнгийн гар утас 250,000 төгрөг. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 0 дүгээр сарын 2-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 850,000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-1-33-3 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар,

*******.Шүүгдэгч Б.*******-*******э нь 2022 оны 0 дүгээр сарын 2*******-ны өдөр “би тэмцээнд орж түрүүлээд *******,000,000 төгрөг авсан, чи над руу мөнгөө хийчих, би нэмээд цааш нь шилжүүлье” гэж хохирогч Ц.г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өөрийн Хаан банкны 5*******0*******838******* тоот дансаар 1,5*******,000 төгрөгийг шилжүүлэн авсан нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан:

Ц.гийн гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /хх-3-81 дүгээр хуудас/,

Голомт банкны S*******3899 дугаартай мемориалын баримт /хх-3-83 дугаар хуудас/,

Хохирогч Ц.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*******-*******э гэх залуу 2022 оны 0 дүгээр сарын 25-ны өдөр над руу холбогдоод Модны хоёрын Кристал нэртэй зочид буудалд байна, хүрээд ирээч, чамайг дайлмаар байна гэж хэлэхээр нь би тухайн газар нь орой 22 цагийн үед очсон. Очих үед *******-*******э нь давхар болон өрөөний дугаарыг нь мэдэхгүй байна, өрөө авчихсан байсан. Улмаар *******-*******э нь нэг шил вино авчихсан байсан бөгөөд би тухайн виноноос нь огт амсаагүй, унтаж амарсан. Маргааш нь буюу 2022 оны 0 дүгээр сарын 2*******-ны өглөө 09 цагийн үед би бусад руу 1,900,000 төгрөгийг шилжүүлэх шаардлагатай болох үед миний Голомт банкны дансанд 1,5*******,000 төгрөг байсан. Энэ талаар *******-*******эд хэлэхэд Би тэмцээнд ороод түрүүлсэн, *******,000,000 төгрөг шагналын мөнгө орж ирчихлээ, наад мөнгөө над руу шилжүүлчих, би данснаасаа үлдэгдлийг нь нэмээд шилжүүлнэ гэж хэлэхээр нь би итгээд өөрийн Голомт банкны 1*******5172911 тоот дансанд байсан 1,5*******,000 төгрөгийг *******-*******ийн хаан банкны 5*******0*******838******* тоот данс руу гар утасны интернэт банк ашиглан шилжүүлсэн. Тэгэхэд *******-*******э гараад явуулъя, би өрөөгөө хүлээлгэж өгөөдөхье, цаанаа байж бай гэж хэлэхэд нь би 00 орчхоод гараад ирэхэд *******-*******э шууд гараад явчихсан байсан. Өөр лүү нь утсаар холбогдоход би сая гарсан чинь аавтай тааралдчихлаа, хүлээж бай удахгүй буцаагаад шилжүүлье гэж хэлээд үүнээс хойш миний мөнгийг өгөлгүй алга болсон учраас цагдаагийн байгууллагад хандсан. Би 1,5*******,000 төгрөгөө нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх-3-89-90 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-1-3-, 2******* дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-1-*******3-*******9, *******1-*******2, 59-*******0, 55-58, 9-5, 7-8, хх-2-2-25, 89-9 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-3-1******* дугаар хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүх хуралдааны товыг хохирогч Ц.Тунгалаг, Б., Д.*******дэлгэр, Л., Ц., мөн иргэний хариуцагч “ сервис” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд, гүйцэтгэх захирал С. нарт тус тус мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.11 дүгээр зүйлийн 2, 3.13 дугаар зүйлд заасныг үндэслэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

Шүүгдэгч Б.*******-*******э нь 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 20 цагийн үед ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Богд-Ар хорооллын орчим хохирогч Ц.Тунгалагийн 8******* УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг дуудлагаар очиж жолоодох явцдаа хохирогчийн эзэмшлийн Samsung S******* /5g/ загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 950,000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр “ сервис” ХХК-д дуудлагын жолоочоор ажиллаж байхдаа дуудлагаар очиж иргэн В.*******ыг Ногоон төгөл хотхонд хүргэж өгөхдөө тээврийн хэрэгсэлд байсан iPhone 12 pro max загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 3,839,920 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр “Эл хаус” зочид буудалд хамт үйлчлүүлж байсан Б.ын эзэмшлийн Samsung S9 загварын гар утас, 51 ************** УАС улсын дугаартай Toyota Prius 1 загварын тээврийн хэрэгсэл, майхан, эвхэгддэг аяллын ширээ, флаш диск /32gb/, ширхэг аяллын сандал зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, *******,151,000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 08 дугаар сарын 1-ний өдрийн 11-12 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ трейд” ХХК-ийн хашаанд байх хохирогч Д.*******дэлгэрийн гэрээс түүний эзэмшлийн гартааман судалтай, халтар манан хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 800,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 0 дүгээр сарын 23-наас 2-нд шилжих шөнийн 01 цаг 1 минутын үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ривэр бич” нэртэй амралтын газрын амралтын өрөөнд хууль бусаар нэвтэрч, хохирогч Л.гийн эзэмшлийн Redmi 9а, Samsung m12, Samsung a50 загварын 3 ширхэг гар утас, Төрийн банкны карт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 850,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 0 дүгээр сарын 2*******-ны өдөр “тэмцээнд орж түрүүлээд *******,000,000 төгрөг авсан, чи над руу мөнгөө хийчих, би нэмээд цааш нь шилжүүлье” гэж хохирогч Ц.г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өөрийн Хаан банкны 5*******0*******838******* тоот дансаар 1,5*******,000 төгрөгийг шилжүүлэн авч, залилсан үйл баримт гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, камерын бичлэгийг хуулбарласан дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, эд зүйлийн үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний тайлан, хохирогч Ц.Тунгалаг, В.*******, Б., Д.*******дэлгэр, Л., Ц., иргэний хариуцагч С., иргэний нэхэмжлэгч Г.Оюунбаатар, гэрч Б.Оюунцэцэг, Ц.Цэцэгдэлгэр нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэдэгт бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн идэвхтэй үйлдлийг ойлгодог.

Харин “Хулгайлах” гэмт хэргийг үйлдэхдээ хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрсэн бол хүндрүүлэх шинж болгон хуульчилсан бөгөөд орон байранд нэвтрэх гэдэгт түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, онгорхой байхад нь сэм орох зэрэг аргаар нэвтрэн орсныг хэлэх ба амралт, сувиллын газрын өрөөг орон байртай адилтган үздэг.

Бусдын хөлслөн авсан амралтын газрын өрөө нь шүүгдэгч Б.*******-*******ийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөөгүй орон зай байх ба амралтын газарт амарч байсан хохирогч Л.гийн өрөөнд түүнийг унтаж байхад сэм орж эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг нь хохирогч буюу эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөс тодорхой эд хөрөнгийг гэмт этгээд шилжүүлэн авах зорилгоор идэвхтэй үйлдэл /хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах гэх мэт/ хийж, улмаар уг үйлдлийн үр дүнд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг гэмт хэрэг юм.

Өөрөөр хэлбэл, гэмт этгээд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилгоор дээрх шинжүүдийн аль нэг, эсхүл хэд хэдэн шинжээр хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан үйлдлийг хэлдэг.

Дээрх гэмт хэргийн үйлдлийн арга болох “хуурч” гэдэгт бусдын өмчлөх эрхийг элдэв хуурамч аргаар үгээр буюу үйлдлээр төөрөгдүүлэх замаар эд хөрөнгө, эд юмсыг хохирогч өөрөө өгөхөд хүргэж, түүний эд хөрөнгө, эд юмсыг эзэмших, ашиглах эрхийг хууль бусаар олж авахыг; “бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах” гэж эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх, хохирогч эд зүйлс, өмч хөрөнгөө шилжүүлж байгаа үйлдлийн бодит байдлын хууль зүйн үр дагавар нь түүнд хохиролтой байгаа байдлыг гэмт этгээд мэдэж байсан атлаа зориудаар үл мэдээлж, нуун дарагдуулсныг; “зохиомол байдлыг зориудаар бий болгох” гэдэгт бодит байдалд байхгүй, хийсвэр хоосон зүйлийг байгаа мэтээр хохирогчийг төөрөгдөлд оруулсныг тус тус ойлгодог.

Шүүгдэгч Б.*******-*******э нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, өөрийгөө тэмцээнд орж түрүүлээд *******,000,000 төгрөг авсан, миний данс руу мөнгөө шилжүүлчих, би нэмээд цааш нь шилжүүлье гэж хохирогч Ц.д худал хэлж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 1,5*******,000 төгрөгийг банкны дансаар шилжүүлэн авсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч Б.*******-*******э өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.*******-*******ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргахдаа нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Тунгалагт 950,000 төгрөгийн /хх-1-119-121/, хохирогч В.*******д 3,839,920 төгрөгийн /хх-2-51-52/, хохирогч Б.д *******,291,000 төгрөгийн /хх-1-177-179, 18, хх-3-1*******-129, хх-2-12-1*******/, хохирогч Д.*******дэлгэрт 800,000 төгрөгийн /хх-2-188-189/, хохирогч Л.д 850,000 төгрөгийн /хх-1-33-3/, хохирогч Ц.д 1,5*******,000 төгрөгийн /хх-3-83/ хохирол, хор уршиг тус тус учирсан болох нь хэрэгт авагдсан эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний тайлан, банкны гүйлгээний баримт зэргээр тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 15,000 төгрөгийн үнэлгээ бүхий Samsung S9 загварын гар утас, 27,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий Toyota Prius 1 загварын тээврийн хэрэгслийг хохирогч Б.д биет байдлаар, 320,000 төгрөгийн үнэлгээ бүхий Redmi 9a загварын гар утас, 250,000 төгрөгийн үнэлгээ бүхий Samsung A50 загварын гар утсыг иргэний нэхэмжлэгч Г.Оюунбаатараас хураан авч хохирогч Л.д биет байдлаар тус тус буцаан өгчээ.

Хохирогч Б. нь “хулгайд алдсан тээврийн хэрэгслийг хүлээж авахад ар талын багаажны хаалга хонхойсон байсан тул засварын мөнгийг нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн бөгөөд уг гэмтлийг засварлахад 10,000 төгрөгийн зардал гарах нь “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон тул шүүгдэгч Б.*******-*******ээс гаргуулах нь зүйтэй.

Иймд Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 5******* дугаар зүйлийн 5*******.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******-*******ээс 950,000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Тунгалагт, 87*******,000 төгрөг гаргуулж хохирогч Б.д, 800,000 төгрөг гаргуулж хохирогч Д.*******дэлгэрт, *******0,000 төгрөг гаргуулж хохирогч Л.д, 500,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Г.Оюунбаатарт, 1,5*******,000 төгрөг гаргуулж хохирогч Ц.д тус тус олгохоор шийдвэрлэв.

Мөрдөн байцаалтын явцад дуудлагын жолоочийн үйлчилгээ үзүүлдэг “ сервис” ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирал С. “...Б.*******-*******э гэх залуу ирж уулзаад ажилд орно гэж амаар ярилцаад туршилтын хугацаанд түүнийг ажиллуулсан, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байсан” гэж мэдүүлжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, хохирогч В.******* нь дуудлагын жолоочийн үйлчилгээ авахаар хувь хүн рүү бус, тус байгууллага руу хандсан, тэр дагуу шүүгдэгч Б.*******-*******э очиж үйлчилгээ үзүүлэх явцдаа хохирогчийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан байх тул Иргэний хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасны дагуу ажилтны ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гэм буруутай үйлдлийн улмаас бусдад учруулсан хохирлыг ажил олгогч “ сервис” ХХК хариуцах үндэслэлтэй байна. Нөгөөтэйгүүр, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах нь ажил олгогчийн үүрэг бөгөөд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Иймд Иргэний хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “ сервис” ХХК /регистрийн дугаар: *******3**************252, гүйцэтгэх захирал С./-иас 3,839,920 төгрөг гаргуулж хохирогч В.*******д олгох нь зүйтэй гэж үзэв.

Харин иргэний хариуцагч “ сервис” ХХК гэм хорыг нөхөн төлсөн зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч Б.*******-*******ээс нэхэмжлэх эрхтэй.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Шүүгдэгч Б.*******-*******э үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн; хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу залилах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Б.*******-*******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн талаар маргаагүй зэрэг болон дээр дурдсан нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Б.*******-*******эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 /гурав/ жил ******* /зургаа/ сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******-*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил ******* /зургаа/ сар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялд дүйцүүлэн 3 /гурав/ сар хорих ялаар тооцож нэмж нэгтгэн шүүгдэгч Б.*******-*******ийн нийт эдлэх ялыг 3 /гурав/ жил 9 /ес/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.*******-*******э өмнө нь санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлж байсан, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн засрал хүмүүжлийг олоогүй хувийн байдлыг илтгэсэн гэж үзэж, түүнд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Бусад асуудлаар.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, эрүүгийн 220*******000001882 дугаартай хэрэгт 2*******5013731319, 2*******501*******31390, 21*******01208*******8, 21*******01*******2*******112*******, 2205000002502 дугаартай хэргийг нэгтгэсэн болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.*******-*******ийн баривчлагдсан болон цагдан хоригдсон 319 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3*******.2 дугаар зүйлийн 1, 2, , 3*******.*******, 3*******.7, 3*******.8, 3*******.*******, 3*******.13 дугаар зүйлийн 1, , 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт *******мөнхийн *******-*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Шүүгдэгч Б.*******-*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 /гурав/ жил ******* /зургаа/ сар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******-*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил ******* /зургаа/ сар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялд дүйцүүлэн 3 /гурав/ сар хорих ялаар тооцож нэмж нэгтгэн шүүгдэгч Б.*******-*******ийн нийт эдлэх ялыг 3 /гурав/ жил 9 /ес/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 3, дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******-*******эд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******-*******ийн баривчлагдсан болон цагдан хоригдсон 319 /гурван зуун арван ес/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

*******.Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 5******* дугаар зүйлийн 5*******.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******-*******ээс 950,000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Тунгалагт, 87*******,000 төгрөг гаргуулж хохирогч Б.д, 800,000 төгрөг гаргуулж хохирогч Д.*******дэлгэрт, *******0,000 төгрөг гаргуулж хохирогч Л.д, 500,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Г.Оюунбаатарт, 1,5*******,000 төгрөг гаргуулж хохирогч Ц.д тус тус олгосугай.

7.Иргэний хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “ сервис” ХХК /регистрийн дугаар: *******3**************252, гүйцэтгэх захирал С./-иас 3,839,920 төгрөг гаргуулж хохирогч В.*******д олгож, иргэний хариуцагч “ сервис” ХХК нь гэм хорын зардлыг гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.*******-*******ээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, эрүүгийн 220*******000001882 дугаартай хэрэгт 2*******5013731319, 2*******501*******31390, 21*******01208*******8, 21*******01*******2*******112*******, 2205000002502 дугаартай хэргийг нэгтгэсэн болохыг тус тус дурдсугай.

9.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

*******.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******-*******эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.НЯМДАВАА