Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/232

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Г.Онон /томилолтоор/,

шүүгдэгч Л.******* өөрийгөө өмгөөлж оролцон тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.*******д холбогдох эрүүгийн 05*******55500******* дугаартай хэргийг 03 оны ******* дугаар сарын 0*******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-нд Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл , эхнэр, хүүхдийн хамт ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, *******1а байрны тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ******* овогт *******гийн ******* /Регистрийн дугаар: УП9**************3/.

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Л.******* нь 0 оны 11 дүгээр сарын 1-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ палас” үзвэр үйлчилгээний төв дотор иргэн Б.ыг тоглолтын явцад эмх замбараагүй байдал үүсгэлээ гэх шалтгааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь баруун чамархайн урд хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацарт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.******* дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэж байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Л.******* мэдүүлэхдээ: “...Тухайн үед би тайзны хамгаалагчаар ажиллаж байхад тоглолт эхэлснээс хойш гурван залуу тэр хавиар тав тухгүй байдал үүсгээд байхаар нь удаа дараа сануулж, хоосон талбай зөндөө байна, тэнд очоод дураараа үсэрч дэвхцэх боломжтой гэж хэлсэн. Ойр хавийн хүмүүстээ тухгүй мэдрэмж төрүүлээд байна, бүгдээрээ л тоглолт үзэж байгаа юм чинь иймэрхүү байдлаа больчих гэж хэлсэн. Эхний удаа хэлэхэд намайг хамгаалагч гэж харалгүйгээр надтай муудалцах гэж оролдсон. Тэгэхэд нь хамгаалалтыг хариуцаж байгаа хүн нь би гэдгийг хэлэхэд овоо гайгүй болсон. Хохирогч гэх залуу их согтолттой байсан. Тоглолт эхэлснээс хойш би тэр залуугаас салаагүй. Яг ойролцоо хараад зогсож байсан. Рок тоглолт дээр мөргөдөг шиг намайг мөргөсөн. Тэр болгонд нь би юу ч хэлээгүй хажууд нь хараад зогсож байсан. Найзууд нь цаашаагаа аваад явсан ч эргэж ирээд намайг мөргөөд байсан. Гэтэл нэг найзаараа бичлэг хийлгээд тайз руу гарах гээд байхаар нь би болиулаарай гэж хэлсэн. Тэр үед хамт явж байсан залуу нь манай хамгаалагчтай зууралдаад үлдсэн. Харин тэр залуу өөрөө тайз руу гүйгээд гарахаар нь би араас нь гараад тэр залууг буулгасан. Би арын хаалгаар гаргасан. Ингэж болохгүй, чамаас би зөндөө гуйлаа яагаад тэвчээр бараад байгаа юм гэж хэлсэн. Тэр үед намайг ал минь би энэ хамтлагийг 0 жил сонсож байна, би бүх дууг нь мэднэ, чи муу пизда намайг рок дуу яаж сонсохыг заахгүй гэх мэтээр хэлсэн. Сүүлдээ надад хэлэх үг олдохгүй нэг удаа алгадсан, алгадах үед хажуу ханаа мөргөсөн, ийм л зүйл болсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 0 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Чоно хамтлагийн 0 жилийн ойн тоглолт үзэхээр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ палас”-д 19 цагийн үед очиж, тоглолт 0 цаг 30 минутын үед эхэлсэн. Тэгээд тоглолт дуусахын өмнө сэтгэл хөөрлөөр тайзан дээр гарч Чоно хамтлагийн Дэрмээ гэх дуучинтай хамт дуулж байхад хамгаалагч тайзан дээр гарч ирээд намайг арын өрөө рүү аваад явсан. Ороод намайг ямаа сахалтай, хар бор өнгийн савхин хүрэмтэй нэг залуу зодсон. Би шил 0,33 литрийн хэмжээтэй пиво уусан байсан. Намайг жаахан тайван бай гэж нэг удаа сануулсан. Дуртай дууг маань дуулж байсан ба хийж үзье гэж боддог зүйлээ хийж үзэхээр тайзан дээр гарсан юм, надаас өөр хүн гараагүй. Намайг хойш чирч тайзны арын хаалганы хэсэгт заамдаж ороод толгой, цээжинд гараараа 3- удаа цохисон. Би эсэргүүцэл үзүүлээгүй, хохирлоо барагдуулмаар байна” гэсэн мэдүүлэг /хх- дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 0 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 15******* дугаартай: “Б.ын биед баруун чамархайн урд хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын ..1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-*******-7 дугаар хуудас/,

Шүүгдэгч Л.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, би өмнө нь мэдүүлэг өгөхдөө бүх зүйлээ ярьсан. Тиймээс дахиж энэ талаар ярих шаардлагагүй гэж бодож байна” гэсэн мэдүүлэг /хх-37 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-0 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-1 дүгээр хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх- дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх- дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Улсын яллагч “шүүгдэгч Л.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Л.******* нь 0 оны 11 дүгээр сарын 11-нээс 1-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ палас” үзвэр үйлчилгээний төв дотор “тоглолтын явцад эмх замбараагүй байдал үүсгэлээ” гэсэн шалтгааны улмаас Б.тай маргалдаж, улмаар түүнийг цохиж, эрүүл мэндэд нь баруун чамархайн урд хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацарт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хохирогч Б.ын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 15******* дугаартай дүгнэлт, шүүгдэгч Л.*******ийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******. дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын ..1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул хохирогч Б.ын биед учирсан баруун чамархайн урд хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацарт цус хуралт бүхий гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 15******* дугаартай дүгнэлт үндэслэлтэй, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

Тодруулбал, хохирогч Б.ын эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Л.*******ийн гэм буруутай үйлдэл болох цохисноос үүссэн шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Л.******* өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.

Иймд шүүгдэгч Л.*******ийн бусдыг цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийн гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5 дугаар зүйлийн 1, дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын төлбөрт ,300 төгрөгийг холбогдох баримтаа гарган өгч нэхэмжилсэн ба шүүгдэгч Л.******* хохирогчид 0,000 төгрөг нөхөн төлсөн нь банкны шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Л.*******ийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч Л.******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүгдэгч Л.*******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******00,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлт гаргасан болно.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийн тухайд хохирогч Б. согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чоно хамтлагийн тоглолтын явцад тайзан дээр зөвшөөрөлгүй гарсан, түүнд шаардлага тавьсан шүүгдэгчтэй маргалдсаны улмаас уг гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1. дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”, 1. дэх заалтад заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн талаар маргаагүй зэрэг болон дээр дурдсан нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзэв.

Шүүгдэгч Л.*******ийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, орлого олох боломж нөхцөлийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Л.******* цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3*******. дугаар зүйлийн 1, , , 3*******.*******, 3*******.7, 3*******.8, 3*******.10, 3*******.13 дугаар зүйлийн 1, , 37.1 дүгээр зүйлийн 1, , 38.1 дүгээр зүйлийн 1, 38. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсгийг журамлан шүүгдэгч Л.*******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.******* торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Л.******* нь цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

*******.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.НЯМДАВАА