Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/234

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч И.цэцэг,

шүүгдэгч Э.******* өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.*******т холбогдох эрүүгийн 230000000214 дугаартай хэргийг 2023 оны ******* дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-нд ******* аймгийн ******* суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бүжгийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт дүүргийн дүгээр хороо, - хотхоны байрны тоотод түр оршин суух, ******* аймгийн ******* сумын дугаар баг, гэх газарт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, ******* овогт *******гийн ******* /Регистрийн дугаар: ПК91**************14/.

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Э.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын *******-ны өглөөний 0-06 цагийн үед дүүргийн дүгээр хороо, - хотхоны байрны тоотод эхнэр О.тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар хохирогч руу гар утас авч шидсэний улмаас дух хэсэгт нь онож, хохирогчийн эрүүл мэндэд духанд шарх, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэж байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.******* мэдүүлэхдээ: “...одоо эхнэр О.аас тусдаа амьдарч байгаа. Би эхнэрээсээ уучлалт гуйсан. Тухайн хэрэг 2023 оны 01 дүгээр сарын *******-нд болсон. Надад хэлэхгүйгээр визний мэдүүлэг өгсөн байсан, энэ талаар нь ярилцах гэхээр уурлаад, маргаад байсан. Мөн том охиныг миний төрсөн хүүхэд биш гэж хэлсэн нь тухайн хэрэг болох том шалтгаан байсан. О.д гар хүрсэн нь миний буруу. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргах зүйл байхгүй. Миний гараа зүссэн шалтгаан нь 9 жил тэжээсэн охиныг минь миний хүүхэд биш гэснээс, мөн намайг байнга үх гэж хэлдэг байснаас болсон” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-7 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-16 дугаар хуудас/,

Хохирогч О.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын *******-ны шөнийн 0 цаг өнгөрч байхад би дүүргийн дүгээр хороо, - хотхоны байрны тоот гэртээ унтлагынхаа өрөөнд унтаж байсан. Манай нөхөр ******* намайг унтаж байхад том өрөөндөө зурагт үзэж байгаад унтлагын өрөөнд орж ирээд гар, хөлөөс татаж чангаагаад надтай юм ярья гээд байсан. Нөхөр ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Согтолтын зэрэг нь өндөр, хийж байгаа үйлдлээ мэдэж байсан гэж бодож байна. Би уурлаад унтмаар байна, тайван байлга гэж хэлсэн. Миний дэрийг аваад толгой руу шидсэн. Чи яах гээд байгаа юм бэ гээд зүгээр бай архи уусан бол зүгээр унт, унтлагын өрөөнөөс зайл гээд хөөсөн. Толины өмнө өрөөтэй байсан миний хэрэглэдэг нүүрний шилэн ком тоснуудыг над руу авч шидсэн. Би унтлагын өрөөний орон дээрээ юм шидэж эхлэхэд нь нүүрээ гараараа халхлаад сууж байсан. Манай нөхөр *******ийн над руу шидсэн тоснууд нь миний мөр, толгой хэсэгт оноод, орон дээр болон орны араар унаж байсан. Би нүүрээ гараараа халхалсан байхад тас гээд миний толгойны зүүн талын хөмсөгнөөс дээш духны хуйх хэсэгт хүчтэй цохилт авсан. Миний толгой хэсэгт маш хүчтэй өвдөлт мэдрэгдсэн тул гараараа дарахад духны хэсгээс маш их цус олгойдож гарсан. Миний духны хэсгээс их хэмжээний цус гарч байхыг манай нөхөр харсан боловч тоогоогүй. Би толгойгоо бариад, цусаа нөхрийнхөө жижигхэн шортоор толгойгоо дарсан, тогтоох гээд орон дээрээ байж байхад толины хажууд байсан миний цүнхийг нөхөр ******* нь уудлаад над руу шидэх юмаа хайгаад байсан, цүнхний дотор байсан будгуудыг шидэж эхэлсэн. Ширээний шургуулга уудлаад жижигхэн ууттай арцыг уутыг нь задалж байгаад миний дээр асгаж эхэлсэн. Би орилоод эхэлсэн чинь унтлагын өрөөнөөс том өрөө рүү үсдэж чирсэн. Үсдэж чирэхэд толгойноос гарч байсан цусаа дарсан шортыг алдсан. Алчуураа тэнд нь үлдээгээд үсдүүлээд том өрөө орсон. Намайг шалан дээр толгойгоо дараад сууж байхад гал тогооны шургуулгаас бор иштэй жижиг хутга гаргаж ирээд өнөөдөр хоёулаа үхнэ гээд намайг заналхийлсэн. Нөхөр ******* нь өөрөө өөрийнхөө гарыг зүсэх гэж оролдсон. Аль гараа гэдгийг нь санахгүй байна. Жижигхэн бор иштэй хутга гарыг нь дийлэхгүй байсан. Дахиад шургуулга руу очих гэхэд нь би гадагшаа гарах гээд гадна хаалгыг онгойлгоод хаалгаар гарах гэхэд хойноос хүрч ирээд биеэс татсан. Би гараараа хаалганы хананд суурилсан рамны түгжээний хэсгээс зуурсан. Араас татаад буцаад том өрөө рүү чирч аваачаад газар унагаасан. Өөрөө гэрийн гадна хаалгаа хаагаад буцаад гал тогооны шургуулгаас том хар иштэй хутга гаргаж ирээд чамайг алчхаад дараа нь өөрийгөө ална гээд заналхийлсэн. Тэгээд том хар иштэй хутгаар өөрийнхөө гарын шуу бугуй хэсэгт зүссэн. Аль гар гэдгийг нь сайн санахгүй байна. Нөхрийнхөө цусыг тогтоох гээд юмаар дарах гэж байсан чинь нөхөр ухаан алдаад юм уу, архиндаа тасраад унасан эсэхийг нь мэдэхгүй том өрөөний шалан дээр унасан. ******* анх Нидерланд улсад байхад гэр бүлийн явган хэрүүлээс болоод над руу юм авч шидээд нүдэн дээр оноод нүд тэр чигтээ хавдаж байсан. Ерөнхийдөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ байнга дарамталж зоддог. 20******* оны ******* дугаар сард гэртээ байхдаа миний нүүр лүү гараараа цохиж, газар мөргүүлж байсан. Хаалганы булан мөргүүлж байсан. ******* хүүхдүүдээ айлгаж чанга дуугардаг. Байнгын хэл амаар доромжилж хэрүүл өддөг. Би удаа дараа давтамжтай гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байна. Өмнө нь зодуулж байхдаа хоёр хүүхдээ бодоод цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Энэ удаа сэтгэл зүйн хувьд маш их дарамттай байгаа учраас хуулийн дагуу шийдвэрлэнэ үү” гэсэн мэдүүлэг /хх-21-24 дүгээр хуудас/,

Гэрч Б.-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...01 дүгээр сарын *******-ны өглөө 0 цаг 4 минутад манай ээж над руу залгасан. ыг нөхөр ******* нь зодоод байна, яаралтай хүрээд ир, хамт очьё гээд намайг дуудсан. Ээж ийг хүргэн ах Цогбаяр машинтайгаа аваад явсан байсан. Би араас нь дүүргийн дүгээр хороонд байрлах байрны тоотод ирсэн. Би лифтээр гараад тоот руу орох гэж байхад гадна хаалганы коридорын шал, хананы хэсэг цус үсэрсэн, цагдаа болон түргэний эмч нар ирсэн байсан. ын толгойд түргэний эмч боолт хийж байсан. Унтлагын өрөөг харахад эмх замбараагүй, ор хөнжлийн даавуунууд нь цустай байсан. ******* нь том өрөөний шалан дээр доошоо хараад гарыг нь хойд талд нь гавласан байдалтай, зүүн гараас нь цус гарсан байсан. Тэр гарыг нь эмч боолт хийх гээд байж байсан. Том өрөөний шал битүү цус болсон байсан. Намайг орсноос хойш *******ийн гавыг тайлахад нэг ухаан ороод буцаад хүмүүс ирсэн байсныг хараад чи муу хаана байна гээд зандрангуй дуудаад цагдаа нарыг хараад буцаад ухаангүй болсон. Би ээж ийн ярианаас ыг удаа дараа зодуулж байсныг нь сонсож байсан. Надад бол хэлж байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх-30-31 дүгээр хуудас/,

Гэрч И.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...эгч Нарантуяа над руу залгаад миний охин над руу гар утсаар уйлаад залгаад байна, чи яваад очооч гээд сандарсан байдалтай орилоод ярьсан. Би Сэлэнгэ аймгийн Зүүнхараагаас таксигаар гарлаа гэж хэлсэн. Би босоод хувцсаа өмсөөд гэрээсээ шууд гарсан. Намайг гарахад эгч Нарантуяагийн хүргэн Цогбаяр нь гадаа машинтай ирсэн байсан. Би хүү -э рүү залгаад нөхөртөө зодуулсан байна, ынд хүрээд ир гээд хэлсэн. Гэрт нь очиход гадна хаалга нь онгорхой байсан. Гадна хаалга нь битүү цус, коридор нь цус болсон байсан. Хаалгаар ороход дотор хоёр цагдаа ирсэн, цагдаа нар нөхрийг нь гавласан байсан. Дотогшоо ороод унтлагын өрөө рүү ороход орон дээрээ уйлаад нүүр ам нь битүү цус болсон байсан. Унтлагын өрөөний шал, хөнжил, гудас битүү цус болсон байсан. Орон дээгүүр нь арц асгарсан байсан. Хүүхдийн тоглоом, нүүр амны будаг, хэрэгсэл бүгд газар, зарим нь орон дээгүүр нь тарсан байдалтай байсан. Түргэний эмч гаднаас орж ирээд ыг үзээд толгойнд нь боолт хийсэн. *******, нар нь 2014 оноос Нидерланд улсад ажиллаж амьдрахаар яваад 2019 онд ирсэн. Монгол Улсад 3 жил орчим амьдарч байна. 20******* оны 12 дугаар сарын 2-ны өдөр эгч Нарантуяа над руу утсаар залгаад нөхөртөө зодуулаад байна, чи яваад очооч гэж хэлсэн. Би 20******* оны 12 дугаар сарын 2-ны өдөр дүүргийн дүгээр хороо, - хотхоны байрны тоотод очиход цус нөж, янз бүрийн юм болоогүй байсан. нь уйлаад, нүд нь хавдсан байдалтай байсан. Намайг ороод удаагүй байхад ээж Нарантуяа нь Зүүнхараагаас таксигаар ирсэн. Гэрийнх нь эд зүйл ерөнхийдөө хөглөрсөн байдалтай байсан” гэсэн мэдүүлэг /хх-39-40 дүгээр хуудас/,

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 1806 дугаартай: “О.ын биед духанд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хх-3-4 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Э.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 21-ний орой дүүргийн дүгээр хороо, байрны тоот гэртээ байрны барьцаа 30,000,000 төгрөг хаашаа орсон талаар эхнэр тай маргалдсан. Маргалдсаны улмаас эхнэр руу гар утас авч шидсэн. Эхнэр ын дух хэсэгт миний шидсэн гар утас онож духандаа гэмтэл авсан. Өөр ямар нэгэн асуудал болоогүй. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-62-63 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-69 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-71 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-74 дүгээр хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-77 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Улсын яллагч “шүүгдэгч Э.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Э.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын *******-ны 0-06 цагийн үед дүүргийн дүгээр хороо, - хотхоны байрны тоотод эхнэр О.тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүн рүү гоо сайхны бүтээгдэхүүнүүд, гар утас зэргийг шидсэний улмаас дух хэсэгт нь онож, хохирогчийн эрүүл мэндэд духанд шарх, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хохирогч О., гэрч И., Б.-э нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 1806 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Э.*******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг.

Харин энэ гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн бол хүндрүүлэх шинж болгон хуульчилсан бөгөөд “Гэр бүлийн хүчирхийлэл” гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг; “хуулийн үйлчлэлд хамаарах этгээд” гэж эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдийг тус тус ойлгоно.

Тодруулбал, шүүгдэгч Э.*******, хохирогч О. нар эхнэр, нөхөр болох нь хавтаст хэрэгт авагдсан тэдгээрийн мэдүүлгүүд, шүүгдэгч, хохирогч нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-69 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэж, улмаар хохирогч руу гоо сайхны бүтээгдэхүүн, гар утас зэргийг шидэж, биед нь халдсан, уг үйлдэлд хохирогчийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй, түүнчлэн шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсгэдэг, хохирогчийн биед халдаж байсан зэргээс дүгнэхэд шүүдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Шүүгдэгч Э.******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд шүүгдэгч Э.*******ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргахдаа нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Нэхэмжлэх, гомдол гаргах зүйл байхгүй, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-86 дугаар хуудас/ бичгээр гаргасан байх тул шүүгдэгч Э.*******ийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч Э.******* нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүгдэгч Э.*******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” дүгнэлт гаргасан болно.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Э.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн талаар маргаагүй зэрэг болон дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Э.*******т 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзэв.

Хэрэв шүүгдэгч Э.******* нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулах нь зүйтэй.

Бусад асуудлаар.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Э.******* цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36. дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ийг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хугацаагүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.НЯМДАВАА