| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2023/0033/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/35 |
| Огноо | 2023-04-03 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Э.Х |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/35
2023 04 03 2023/ШЦТ/35
МОНГОЛ УЛСЫН Н*******РИЙН ӨМНӨӨС
*******агануур дүүргийн *******рүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч *******.*******ямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн *******агануур дүүргийн прокурорын газраас *******рүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга *******.Д
Улсын яллагч *******.Х
Шүүгдэгч ******* нар оролцов.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19... оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хот, *******агануур дүүрэгт төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, нөхөр 4 хүүхдүүдийн хамт .. дүүргийн .. дүгээр хороо, ... хэсэгт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овгийн *******-ын ******* /РД:...../.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
******* нь *******рүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч *******-ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Цаг хугацаагаа сайн санахгүй байна 2022 оны 9 дүгээр сард хөдөө гэрээсээ *******агануур дүүргийн .. дүгээр хороо .. хэсгийн . дугаар гудамжны . тоот хашаандаа ирэхэд манай хашаан дотор хогийн савны хажууд цаасанд боолттой Хаан банкны карт байсан. Уг картыг боосон цаасан дээр 4 оронтой тоо байсан. Тэгэхээр нь ******* дэлгүүрийн *******ТМ бэлэн мөнгөний машин орж олсон картаа хийгээд нөгөө цаасан дээр байсан 4 оронтой тоог хийгээд дансны үлдэгдэлийг үзэхэд 590.000 төгрөг байхаар нь мөнгийг нь аваад картыг нь “*******” дэлгүүрийн хогийн саванд хаясан. Тухайн 590.000 төгрөгөөр гэр орондоо хүнсний эд зүйл аваад дуусгасан....” гэсэн мэдүүлэг /хх-н 28-29-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/
Хохирогч П.*******-ны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...*******и 2022 оны 9 дүгээр сарын дундуур өөрийн охин болох *******-д өөрийн Хаан банкны виза картыг өгсөн юм. Тэгтэл маргааш өдөр нь миний данснаас 590 000 төгрөгийн зарлага гарсан мэдээлэл ирсэн. Тэгээд охин руугаа залгаж асуухад “би таны картыг хаячихсан” гэж хэлсэн. Тэгээд манай охин цагдаад хандсан. Миний 590 000 төгрөгийн хохиролыг төлж барагдуулсан надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/
Гэрч *******-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...аав маань настай хүн тул картныхаа нууц үгийг цаасан дээр бичээд гадуур нь картаа ороогоод хийчихсэн байсан. *******и аавын картыг цүнхэнд байсныг нь мартчихсан байсан бөгөөд орой аав над руу залгаад миний картнаас мөнгө аваад байгаа юм уу? надад мессэж ирээд байна гэхээр нь гэнэт санаад цагдаад хандсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-20-р хуудас/
Гэрч *******.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...******* бид хоёр 2022 оны 9 дүгээр сарын 13-ны орой 21 цагийн орчим хамт сууж юм ярьж, ганц нэг пиво ууя гээд манайх руу явсан. Цүнхэн дотор нь гэрийн түлхүүр, гар утас зэрэг зүйлс байсан. ******* гэрийн түлхүүр байхгүй учир гэртээ орж чадсангүй буцаад ирлээ гээд манайд ороод ирсэн. ...*******-ын цүнхэнд байсан аавынх нь виза картанд байсан мөнгийг нь *******ТМ-с авчихлаа гээд аав нь ******* руу яриад ******* бид 2 цагдаагийн байгууллагад ирээд өргөдөл өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-25-р хуудас/
Мөрдөгчийн 2022.09.29-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 52-56/
*******д зүйл хүлээлгэн өгсөн тухай “...картнаас авсан 590.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн тухай...” гэсэн тэмдэглэл /хх-н 69-р хуудас/
*******-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй...” гэх хуудас /хх-н 49-р хуудас/
Иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхий гишүүн иргэний тодорхойлолт, эрүүл мэндийн даатгалтын төлөлтийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-н 38-48 хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Улсын яллагчаас “…шүүгдэгч *******-ийг *******рүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай...” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгчээс “...гэм буруугаа ухамсарласан. Дахиж ийм алдаа гаргахгүй, торгуулийн арга хэмжээ авч өгнө үү...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч ******* нь иргэн П.*******-ны нэвтрэх нууц үгээ бичсэн цаас, Хаан банкны ... тоот данстай виза картыг ашиглан бусдын өмчлөлийн мөнгөн хөрөнгө гэдгийг мэдсээр байж 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр *******агануур дүүргийн 4 дүгээр хороо, “*******” хүнсний дэлгүүр дотор байх Хаан банкны *******ТМ /бэлэн мөнгөний машин/-д уншуулан 590.000 төгрөгийг авч, завшсаны улмаас иргэн П.*******-нд бага хэмжээнээс дээш буюу 590.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
******* нь гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан болох нь “...цаасанд боосон 1 карт олсон. Маргааш нь “..........” дэлгүүрт очиж шалгаж үзсэн чинь мөнгөтэй байсан...” гэсэн мэдүүлгээр нь тогтоогдсон.
Шүүгдэгчийн үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахай сэдэлттэй, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор үйлдэгдсэн байна. Уг гэмт хэрэг гарахад хохирогчийн хайхрамжгүй, болгоомжгүй байдал нөлөөлжээ.
*******рүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс доош хэмжээг хэлнэ” гэж заасан тул хохирогчид 300.000 төгрөгөөс дээш буюу бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгчийн үйлдэл нь хохирогчийн Монгол улсын Үндсэн хууль болоод Монгол Улсын *******рүүгийн хуулиар хамгаалагдсан эд хөрөнгө өмчлөх эрхэд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан нь гэмт үйлдэл болно.
Шүүгдэгч ******* нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан үйлдэл нь *******рүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******-ийн дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
*******нэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч ******* нь хохирогчид 590.000 төгрөгийн хохирол учруулсан байна.
Шүүгдэгч ******* нь хохирогчид уг мөнгийг буцаан өгсөн болох нь эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай баримтад “...590.000 төгрөг хүлээн авсан...” гэсэн баримт болон бусад хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.
2.*******рүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар:
Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мал аж эрхэлдэг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад ******* нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 09 дугаартай тогтоолоор шийдвэрлэж, түүнд 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг мөн өдрөө танилцуулахад, зөвшөөрсөн байх тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. /хх-ийн 83-87/
*******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, *******рүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.
Иймд шүүгдэгч *******-ийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан *******рүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас торгох ялыг сонгон хэрэглэж, торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг *******-т мэдэгдэх нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.
Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй болохыг тэмдэглэе.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
*******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 5, 7, 8 дахь хэсгүүд, *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн *******-ын *******-ийг *******рүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. *******рүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овгийн *******-ын *******-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан *******-т мэдэгдсүгэй
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нь хохирогчид 590.000 төгрөгийн хохирол төлснийг, П.******* нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол *******-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. *******-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсгүүдэд зааснаар шүүхийн энэхүү шийдвэрт талууд, оролцогч гагцхүү *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах ба бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
8. *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
Д*******РГ*******Л*******ГЧ, ШҮҮГЧ *******.*******ЯМ**************Ж*******В