Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 138/ШШ2019/00547

 

 

 

 

 

 

019 07 30 138/ШШ019/00547

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын 1 дүгээр багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* ******* овогт *******ийн *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын дугаар баг, *******гийн -09 тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ын т холбогдох,

Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 019 оны 5 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* овогтой ******* миний бие овогтой тэй 016 онд танилцаж дотносон, хайр сэтгэлийн холбоотой болсон. Бид 3 жил гаран хугацаанд хамт амьдарч, ХХК-д хоёулаа цуг ажилладаг байсан. Бидний дундаас 018 оны 06 дугаар сарын 5-ны өдөр хүү О. төрсөн. Миний хувьд ******* сумын иргэн учир тухайн үед шилжилт хөдөлгөөн хийлгээгүйн улмаас бид гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж чадахгүй, хүүгээ өөрийн нэрээр овоглож төрсний гэрчилгээг нь авч байсан юм. Б. нь хүүгээ төрснөөс хойш ааш зан нь өөрчлөгдөж, биднээс аажим аажмаар хөндийрч эхэлсэн. Уг шалтгаан нь Б. нь өөр нэг эмэгтэйтэй холбогдоод байгаа сурагтай. Эцэг хүний хувьд нялх үр хүүхдээ ч бодохгүй, хувиа хичээж, биднийг гомдоож, доромжилж яваад нь маш их гомдолтой байна. Өнөөдрийн байдлаар бидэнтэй огт холбогддоггүй, хүүхдээ харж хандаж, тусалж дэмждэггүй. Хүү О. нь миний асрамжинд эрүүл саруул өсөн торниж байгаа.

Иймд 018 оны 06 дугаар сарын 5-ны өдөр төрсөн О. хүүгийн минь төрсөн эцэг Б. мөн болохыг тогтоож, хуулийн дагуу тэтгэмж гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие овогтой 1997 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ******* аймагт төрсөн. Би *******тай 016 онд танилцаж 018 оны 06 дугаар сарын 5-ны өдөр гэдэг хүүтэй болсон. *******ын хэлсэн бүхэн үнэн учир би хүлээн зөвшөөрч байна. Одоогоор би эрхэлсэн ажилгүй байгаа тул Улаанбаатар хотод ажил хийж хүүхдийн тэтгэмжийн мөнгийг төлж барагдуулна. Иймд намайг шүүх хуралд оролцуулахгүйгээр шийдэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Б.т холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээ дэмжсэн болно.

Г.*******, Б. нар нь 016 онд танилцан гэрлэлтээ хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхгүйгээр 018 оны 06 дугаар сар хүртэл хамт амьдарсан байх бөгөөд 018 оны 06 дугаар сарын 5-ны өдөр хүү ийг төрүүлсэн болох нь 110000056 дугаартай төрсний гэрчилгээний баталгаажуулсан хуулбар, зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Иймд 018 оны 06 дугаар сарын 5-ны өдөр төрсөн хүү О.ийн төрсөн эцэг нь Б. мөн болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар "Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ", мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болно. Иймд 018 оны 06 дугаар сарын 5-ны өдөр төрсөн хүү О.ийг тэжээн тэтгэх үүрэг хуульд зааснаар хариуцагч Б.т үүсч байх тул хариуцагчаас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115..1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар 018 оны 06 дугаар сарын 5-ны өдөр төрсөн хүү *******ын ийн төрсөн эцэг нь овогт ын мөн болохыг тогтоосугай.

. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.зааснаар 018 оны 06 дугаар сарын 5-ны өдөр төрсөн хүү О.ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.ээс сар тутам тэтгэлэг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгосугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40. дахь хэсэгт зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

4. Тус шүүхийн шүүгчийн 019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 138/ШЗ019/0199 дугаар захирамжаар нэхэмжлэгч Г.*******ыг улсын тэмдэгтийн хураамж 101764 төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.-д зааснаар хариуцагч Б.ээс улсын тэмдэгтийн хураамжид 101764 /7000+31564/ төгрөгийг гаргуулан төсвийн орлого болгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10. дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ