| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2023/0041/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/45 |
| Огноо | 2023-03-24 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 2023/ШЦТ/45
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал,
Улсын яллагч Б.Төрболд
Шүүгдэгч Ж.*******
Түүний өмгөөлөгч Т.******* /цахимаар/ нарыг ролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.*******т холбогдох 2**************0000000*******8 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч:Монгол Улсын иргэн, 1998 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *******, эцэг, эхийн хамт амьдардаг, Нийслэлийн ******* дүүргийн ******* дугаар хорооны ******* ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух хаягтай, өмнө сум дундын 12 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн *******5 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 41 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч байсан, аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны 2020/ШЦТ/114 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны 2020/ШЦТ/114 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй 1 жил 26 хоногийн ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн уг ялаа эдэлж дууссан овогт гийн*******, регистрийн дугаар: //
Шүүгдэгч нь Ж.******* нь 2018 оны 10 дугаар сарын дундуур Завхан аймгийн сумын багийн ийн хоол гэх газарт нутаглаж байсан хохирогч З.ы адуунаас 2 тооны адууг нууц далд аргаар авч түүнд 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу хохирогч З.д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Хохирогч З. шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж заасан учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
1. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох:
1.1. Шүүгдэгч овогт гийн ******* нь 2018 оны 10 дугаар сарын дундуур Завхан аймгийн сумын багийн ийн хоол гэх газарт бэлчээрлэж байсан хохирогч З. адуунаас 2 тооны адууг нууцаар хууль бусаар өөртөө шилжүүлэн авсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
2 тооны адуугаа хулгайд алдсан тухайгаа мэдүүлсэн хохирогч З.ы “...2018 оны 10 дугаар сарын сүүлээр манай адуу сумын багийн нутаг ийн хоолой гэх газар байсан юм. Тэгээд би адуугаа үзэх гээд очсон чинь манай адуун дотроос хул зүсмийн зүүн гуян дээрээ 5 тоо тамгатай 2 тооны адуу алга болсон байсан. Би адуугаа хайгаад сумын нутаг болон ******* сумын нутгаар хайгаад олоогүй. Тэгээд дараа нь 2022 оны хавар ******* сумын иргэн ******* хулгайлаад 2018 онд хүнд зарж борлуулсан гэсэн мэдээлэл сонссон. Би *******тай уулзаж ярилцахад, танай 2 адууг сумын багийн нутаг ийн хоолой гэх газраас хулгайлж авч яваад ******* сум руу оруулан хүнд зарж борлуулсан гэж хэлсэн. Тэгээд би алдсан адууныхаа оронд 2022 оны 11 дүгээр сард 4 тооны адуу авсан. Тухайн адуунууд дөрвүүлээ хул зүсмийн нар сартай буудай тамгатай адуунууд байсан. Адуунууд манай адуунд тогтохгүй байхаар нь аймаг руу оруулж зарж борлуулсан...” гэсэн мэдүүлгээр /хэргийн 5-6 дахь тал/
З. адуугаа хулгайд алдсан тухай мэдүүлсэн гэрч Б.гийн “...Тэдний адуу 2018 оны өвөл сумын багийн нутаг ийн хоолой гэх газарт бэлчээрлэж байсан. Тэдний адуу өвөлдөө ихэнхдээ ийн хоолой гэх газраар байдаг. ахын адуу нь зөв гуян дээрээ 5 тоо тамгатай адуунууд байдаг. Тухайн үед ах 2 тооны адуугаа алдчихлаа гээд манайд ирж надаас сураглаж байсан. Би тэр алга болсон 2 тооны адууг харвал зүс болон им тамгаар нь танина. ах адуугаа хайгаад сум, ******* сум, аймгийн сум, мөн сумын нутгаар явсан...” гэсэн мэдүүлгээр, /хэргийн 11-12 дахь тал/
З.ы алдсан хул зүсмийн шүдлэн үрээг Ж.*******аас худалдаж авсан тухайгаа шууд тусган мэдүүлсэн гэрч Г.ийн “...2018 оны өвөл 10 дугаар сарын сүүлээр *******аас 1 тооны адууны авлагатай байсан юм. Тэгээд адуугаа авах гээд очсон чинь надад хул зүсмийн шүдлэн үрээ өгсөн. Тэгээд би тухайн хул зүсмийн шүдлэн үрээг идшиндээ хэрэглэсэн...” гэсэн мэдүүлгээр,
Мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Ж.*******ын “...2018 оны 10 дугаар сарын сүүлээр Завхан аймгийн сумын - багийн “ийн хоолой” газарт хэсэг адуу байхаар нь хул зүсмийн зүүн хуяндаа 5 тоо тамгатай 2 тооны адууг хулгайлсан нэг адууг нь гэгч хүнд худалдан борлуулсан. Нэг адууг би өөрөө идшиндээ хэрэглэсэн. 2022 оны 11 дүгэр сард Завхан аймгийн сумын иргэн З. нь чи миний адууг авсан байна гэхээр нь би 2 тооны адууг авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч хул зүсмийн 5 тоо тамгатай 2 тооны адууны орны адуу болгож 4 тооны адуу өгч хохирлыг бүрэн гүйцэт барагдуулсан. Одоо З. бид хоёрын дунд ямар нэгэн өр авлагын ямар нэгэн асуудал байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч *******.аас уучлалт гуйсан...”гэсэн мэдүүлгээр /хэргийн 29-*******0 дахь тал/ тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.*******ын үйлдлийн улмаас хохирогч З.д 1,000,000 төгрөгийн хохирол учирсан нь “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Н.ийн 202******* оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 05 дугаартай “2 тооны шүдлэн адууг зах зээлийн үнийг 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр тогтоолоо...” гэсэн дүгнэлтээр нотлогдож байна. /хэргийн 14-15 дахь тал/,
1.2. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Мөн шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг яллах баримтаар үнэлсэн болно.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан ба дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
1.*******. Мал Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа малыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан малаа эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог. Мал хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.
Өөрөөр хэлбэл мал хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээдийн идэвхтэй үйлдлийн үр дүнд эд хөрөнгийн шилжилт хийгдсэн байдаг ба эд хөрөнгийг эзэмшигч өмчлөгчид мэдэгдэхгүйгээр хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрнэ.
2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарах олон тооны мал гэсэн ойлголтод 2 бод түүнээс дээш малыг хамааруулахаар хүндрүүлэн зохицуулсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх Эрүүгийн хуулийн төрөл хэмжээг тухайн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно гэж заасан ба 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орохоос өмнө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан олон тооны мал гэдэгт 8 бодоос дээш малыг ойлгохоор заасан байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авах нь хууль бус болохыг өөрийн үйлдлийн улмаас бусдад эд хөрөнгийн хохирол учирч болохыг ухамсарлаж, ухамсарласан үйлдлээ хэн нэгний нөлөөгүйгээр хүсэж үйлдэн хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь мал хулгайлах гэмт хэргийн субьектив шинжийг, тэрээр 2 бод мал шууд санаатай үйлдлээр хулгайлсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийн обьектив шинжийг тус тус хангаж байна.
Улсын яллагч Ж.*******ын холбогдсон хэргийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасныг журамласан нь буруу байх тул зүйлчлэлд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж үзлээ.
Учир нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулж зохицуулсан ба эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй тул шүүгдэгч Ж.*******ын үйлдлийг Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийн ерөнхий 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчлэхээр шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч Ж.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч хохирогчид хохирлоо нөхөн төлсөн нь хэрэгт авагдсан хохирогч З.ы “...Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй хохирлоо барагдуулж авсан...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
2.1. Шүүгдэгч Ж.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.******* нь хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учир түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Ж.******* нь Сум дундын 12 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн *******5 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 41 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч байсан, аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны 2020/ШЦТ/114 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны 2020/ШЦТ/114 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй 1 жил 26 хоногийн ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн байна. Ж.******* нь ялаа эдэлж дууссан болох нь 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 01/1******* дугаартай эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай тогтоолоор нотлогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан ба шүүгдэгчид прокурорын сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар Нийслэлийн *******, дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна гэж үзлээ.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар Нийслэлийн *******, дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.
2.2. Шүүгдэгч нь тогтоол гаргахын өмнө цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, түүний эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, *******6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, *******6.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, *******6.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Ж.*******т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.
2. овогт гийн *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******ыг 7 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.*******ыг Нийслэлийн *******, дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг 7 сарын хугацаагаар хориглож, шүүгдэгчид шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх зорчих үүргийг 7 сарын хугацаагаар хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
6. Шүүгдэгч Ж.*******т 202******* оны 02 дугаар сарын 12-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,8 дахь хэсэгт зааснаар талууд оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ